Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/240

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч М.Эрдэнэзаяа /томилолтоор/,

хохирогч М.*******гийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал,

шүүгдэгч Ч.*******, Т.*******, тэдгээрийн өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

                       

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарт холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, хэргийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зочид буудалд угтагч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ******* дүүргийн 6 дугаар хороо, дугаар байр, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* овгийн *******ын *******, /РД:/,

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, мэргэжилгүй, ам бүл 4, Ээж дүү нарын хамт Улаанбаатар хот, дүүргийн 22 дугаар хороо, дугаар байрны 85 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Хөх Нохойт овгийн *******ийн *******, /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар

Ч.*******, Т.******* нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ******* дүүргийн 6 дугаар хорооны дугаар байрны тоотод хардалтын улмаас хохирогч М.*******г зодож улмаар хохирогчийн биед тархины доргилт, хуйханд шарх, цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, гуя, хэвлий, нуруунд цус хуралт, баруун хөлийн шагайнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

 

  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.******* “...мэдүүлэг өгөхгүй гэв...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.******* “...мэдүүлэг өгөхгүй гэв...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

  мөрдөн байцаалтад хохирогч М.*******гийн өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22 цаг 30 минутын орчимд ******* дүүргийн 6 дугаар хороо - тоотод найз Б.ийн гэрт дуудахаар нь очсон. нь төрсөн өдөр болсон бие жаахан тиймэрхүү байна хүрээд ирээч гэхээр нь явж очсон юм. Тэгээд очоод байж байтал 23 цаг өнгөрч байхад тэдний гэрийн хаалгыг хүн цохиод байсан бөгөөд онгойлгоход ийн салсан эхнэр Урнаа гэх эмэгтэй нэг найз эмэгтэйгийн хамт орж ирээд шууд над руу дайраад миний үнснээс зулгаагаад доошоо дарсан. Тэгсэн хамт явсан найз гэх хүүхэн нь ямар нэг хатуу зүйлээр цохисон. Би яг юугаар цохисныг нь харж чадаагүй миний толгойны ар хэсгээс цус гарч эхэлсэн. Уг намайг цохисон эмэгтэй ахиад хутга бариад ална гээд байсан би юмаа аваад гялс гарч явсан. Урнаа нь намайг үсэдсэн бас хаа сайгүй өшиглөсөн. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ******* гэх эмэгтэйтэй танилцаад харьцах болсон. 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн үед гэрийн хажууд байх дэлгүүрт орсон чинь дэлгүүрийн эзэн надад нэг шил 0,75 литрийн хэмжээ бүхий Экс нэртэй архи бэлэг болгож өгсөн. Тус архиа аваад ******* дүүргийн 6 дугаар хороо дугаар байр тоот гэртээ ороод ганцаараа ууж байгаад архиа тэг дунд орох үед цаг харсан чинь 23 цаг болж байх шиг байсан. Тэгээд ******* руу Фэйсбүүкээр залгаад түүнд хандаж гэртээ ганцаараа байна чи хүрээд ирээч гэж хэлэхэд ******* 03-ны шөнийн 23 цаг өнгөрч байхад гэрт ирсэн. Бид хоёр миний  өмнө нь ууж байсан архийг хувааж уугаад орон дээр хэвтэж байсан чинь гадна хаалга онгойлгоод дотор хаалга цохих үед нь би очоод тайлсан чинь эхнэр Ч.******* найз Уугийгийн хамт зогсож байсан. Би сандарч балмагдаад зогсож байсан чинь Ч.******* орилоод том өрөө рүү ороод ******* дээр очоод түүнийг барьж аваад зууралдсан. Эхнэр Ч.*******, ******* 2 үсдэлцэж харагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,

Т.******* нь хөх өнгийн аягаар М.*******гийн толгой хэсэг рүү цохих үед М.*******гийн толгой хэсгээс цус гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 141 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ “1.М.******* биед тархины доргилт, хуйханд шарх, цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, гуя, хэвлий, нуруунд цус хуралт, баруун хөлийн шагайд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шинэ гэмтлүүд байна. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62, 69 дүгээр хуудас/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 65, 70 дугаар хуудас/,

- үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,

- оршин суугаа хаягийн хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ч.*******, Т.******* нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ******* дүүргийн 6 дугаар хорооны дугаар байрны тоотод хардалтын улмаас хохирогч М.*******г зодож улмаар хохирогчийн биед тархины доргилт, хуйханд шарх, цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, гуя, хэвлий, нуруунд цус хуралт, баруун хөлийн шагайнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Ч.*******, Т.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,

 

шүүгдэгч Ч.*******, Т.******* нарын өмгөөлөгч Б.Энхтүвшин нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд, гэмт хэргийн улмаас гарсан бодитой хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа...” гэх санал, дүгнэлтийг  тус тус гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

1.Шүүгдэгч Ч.******* нь хохирогч М.*******гийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалтад хохирогч М.*******гийн өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22 цаг 30 минутын орчимд ******* дүүргийн 6 дугаар хороо - тоотод найз Б.ийн гэрт дуудахаар нь очсон. нь төрсөн өдөр болсон бие жаахан тиймэрхүү байна хүрээд ирээч гэхээр нь явж очсон юм. Тэгээд очоод байж байтал 23 цаг өнгөрч байхад тэдний гэрийн хаалгыг хүн цохиод байсан бөгөөд онгойлгоход ийн салсан эхнэр Унаа гэх эмэгтэй нэг найз эмэгтэйгийн хамт орж ирээд шууд над руу дайраад миний үнснээс зулгаагаад доошоо дарсан. Тэгсэн хамт явсан найз гэх хүүхэн нь ямар нэг хатуу зүйлээр цохисон. Би яг юугаар цохисныг нь харж чадаагүй миний толгойны ар хэсгээс цус гарч эхэлсэн. Уг намайг цохисон эмэгтэй ахиад хутга бариад ална гээд байсан би юмаа аваад гялс гарч явсан. Урнаа нь намайг үстсэн бас хаа сайгүй өшиглөсөн. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/, гэрч Б.ийн өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ******* гэх эмэгтэйтэй танилцаад харьцах болсон. 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн үед гэрийн хажууд байх дэлгүүрт орсон чинь дэлгүүрийн эзэн надад нэг шил 0,75 литрийн хэмжээ бүхий Экс нэртэй архи бэлэг болгож өгсөн. Тус архиа аваад ******* дүүргийн 6 дугаар хороо дугаар байр тоот гэртээ ороод ганцаараа ууж байгаад архиа тэг дунд орох үед цаг харсан чинь 23 цаг болж байх шиг байсан. Тэгээд ******* руу Фэйсбүүкээр залгаад түүнд хандаж гэртээ ганцаараа байна чи хүрээд ирээч гэж хэлэхэд ******* 03-ны шөнийн 23 цаг өнгөрч байхад гэрт ирсэн. Бид хоёр миний  өмнө нь ууж байсан архийг хувааж уугаад орон дээр хэвтэж байсан чинь гадна хаалга онгойлгоод дотор хаалга цохих үед нь би очоод тайлсан чинь эхнэр Ч.******* найз Уугийгийн хамт зогсож байсан. Би сандарч балмагдаад зогсож байсан чинь Ч.******* орилоод том өрөө рүү ороод ******* дээр очоод түүнийг барьж аваад зууралдсан. Эхнэр Ч.*******, ******* 2 үсдэлцэж харагдсан...” гэх мэдүүлгээр /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/ нотлогдон тогтоогдож байна. Дээрх мэдүүлгүүдээс дүгнэхэд шүүгдэгч Ч.*******ийн хохирогч М.*******гийн эрүүл мэндийн эрх чөлөөнд халдсан гэмт үйлдэл түүнд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Ч.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Т. ******* нь хохирогч М.*******д хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Б.ийн “...Т.******* нь хөх өнгийн аягаар М.*******гийн толгой хэсэг рүү цохих үед М.*******гийн толгой хэсгээс цус гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 141 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ “1.М.******* биед тархины доргилт, хуйханд шарх, цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, гуя, хэвлий, нуруунд цус хуралт, баруун хөлийн шагайд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шинэ гэмтлүүд байна. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангах бөгөөд хохирогчид бүлэглэж гэмтэл учруулсан байх тул хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

           Иймд ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.*******, Т.******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ч.*******, Т.******* нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч М.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэж гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 4,287,796 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч М.*******д олгож шийдвэрлэв.  

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх санал,

 

   Шүүгдэгч нарын өмгөөлөгч:  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан болон гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх санал,

 

Хохирогчийн өмгөөлөгч: “...улсын яллагчтай санал нэг байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.*******ад 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Ч.*******д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******, Хөх Нохойт овгийн *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын *******ийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

Хөх Нохойт овгийн *******ийн *******ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.*******д оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Т.*******ад оногдуулсан  450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

  

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар 4,287,796 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн /шүүгдэгч Ч.*******ээс 2,143,898 төгрөг, шүүгдэгч Т.*******аас 2,143,898 төгрөг / гаргуулж хохирогч М.*******д олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч У.*******, Т.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.*******, Т.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

        

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.МӨНХ-ЭРДЭНЭ