Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/31

 

 

 

 

      2023        03            28                                   2023/ШЦТ/31

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар А.О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар С.Д, Э.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2304000060011 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Б.Н

Улсын яллагч                                               Д.А

Хохирогч                                                       Б.Ү

Хохирогчийн өмгөөлөгч                            Д.Ц

Шүүгдэгч А.О, С.Д

нарын өмгөөлөгч                                        Л.Г

Шүүгдэгч                                                  А.О, С.Д, Э.Э

                                                                  нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .........-ны өдөр Нийслэлийн ....... дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ........ дүүргийн “.........” авто сервист инженерийн ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Нийслэлийн ..... хороо, ... дугаар гудамжны ... тоот хашаанд оршин суух хаягтай, урьд Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 173 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, Ц овгийн А-ийн О (......).

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ..-ний өдөр Нийслэлийн ... дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамтаар Нийслэлийн ...р дүүргийн .. дугаар хороо .. дүгээр байрны .. тоот орон сууцанд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ...... (...).

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр Нийслэлийн ...р дүүрэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “...” ХХК-нд боловсруулах үйлдвэрийн цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар ... дүүргийн ... дугаар хороо .. дугаар байрны ... тоот орон сууцанд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ...... (...).

Холбогдсон хэргийн талаар:    

            А.О, С.Д, Э.Э нар нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 23-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын орчимд Нийслэлийн Багануур дүүргийн .......... дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “.........” клуб баарны гадна бусдыг  үл тоомсорлон өөрсдийн хүч чадлыг илүү болохыг харуулж, хохирогч Б.Ү болон иргэн Л.Д, З.Г, Б.М, Г.У нарын биед хүч хэрэглэн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, зодох зэргээр нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

            -А.О нь С.Д, Э.Э нартай 2022 оны 11 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Нийслэлийн Багануур дүүргийн ....... дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “.........” баарны гадна олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Б.Ү-той шалтгаангүйгээр маргалдаж, түүний гадуур хувцаснаас зуурч зүүн хөлөөрөө хавирах мэх хэрэглэн газарт нүүрэн хэсгээр нь унагасны улмаас эрүүл мэндэд нь “...баруун нүдний ухархайн доод хананы хугарал, хамар ясны шинэ хугарал...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            -С.Д Э.Э нар нь А.О-тай 2022 оны 11 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “............” баарны гадна олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явцдаа бүлэглэж Б.Ү-г цохиж, өшиглөн зодож эрүүл мэндэд нь “...тархины доргилт, зүүн талын 11-р хавирганы хугарал, зулайд язарсан шарх, баруун болон зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, хамар, далны хэсэгт зулгаралт, цээж хэвлийн хэсэгт цус хуралт, баруун гарын сарвууны хэсэгт зөөлөн эдийн гэмтэл...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

              Шүүгдэгч А.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 22-ний шөнө 10 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээд болчимгүй зүйл хийсэн. Тэр шөнийн 03 цаг 30 минутын орчим “......” бааранд ороод согтуу хүмүүстэй маргалдсан, маргалдаж байхдаа хохирогчийг зодсон асуудал гаргасан нь үнэн, ийм үйлдэл гаргасандаа үнэхээр их гэмшиж байгаа...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/

              Шүүгдэгч Э.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө өөрийн хоёр найзтай согтууруулах ундааны зүйл хэрэглэж “М” бааранд орж үйлчлүүлсэн. “М” бааранд үйлчлүүлээд гарахдаа шатан дээр хэсэг бүлэг хүмүүстэй маргалдаад гадаа гараад зосгож байтал миний найз О Ү-той үл мэдэх шалтгааны улмаас маргалдаж хавирч унагаах мэх хийж миний урд унагасан. Би тэр үед хохирогч Ү-нг ухаан алдлаа гээд татахад ухаан алдаагүй байсан. Манай найз хохирогч Ү-гийн найз нар болох У, Д нартай маргалдаж эхэлсэн. Маргааны үед хэн нэгэндээ хүч хэрэглэсэн зүйл байгаагүй, маргалдаж муудалцсан уу гэвэл муудалцсан, камерийн бичлэгт харагдаж байгаа байх. Нэг харахад хохирогч Ү “М” баарны гадаа босоод хамрын цусаа арчаад зогсож байсан. Тэр хүмүүстай маргалдаж байх явцад хохирогч Ү-гийн найз У манай найз О-ийг цохиж хохирогч Ү намайг цохисон учраас би хохирогч Ү-г намайг цохисоны хариуд  хориглох үйлдэл хийж шатны бариул дээр налж зогсож байхад баарны ажилтан ирж шаардлага тавиад холдсон. Энэ үед хохирогч Ү-гийн найз У манай найз О-ыг газар унагаж зодож байсан, энэ үйлдлийг нь би татаж болиулаад эргээд харахад хохирогч Ү болон манай найз Д нар барьцалдаж авсан байсан. Би тухайн үед хохирогч Ү-г газар унасан байхад нь таниагүй доошоо тонгойсон байдалтай байсан, манай найз андаа энийг салгаадхаач гээд надаас тусламж хүссэн. Тусламж хүссэнийх нь дагуу би очиж Ү-г өвдөглөөд салгахад манай найз хоёр цохиод цааш нь унагаж, нэг удаа өшиглөсөн. Тэгээд энэ үйл явдал болсны дараа тухайн газраас явцгаасан. Тухайн үед тэнд байсан залуучуудыг хамт явж байна гэж ойлгосон, найзыгаа хүнд зодуулахгүй, цохиулахгүй гэсэн санаатай өвдөглөсөн. Асуудлыг өөрөөр шийдэж болох байсан ч би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, мөн хүмүүстэй маргалдаад сэтгэл санааны хөөрөлд орсон байсан учраас түүний биед халдаж хүч хэрэглэсэн нь миний буруу. Дахиж ийм байдалтай хүмүүстэй маргахгүй, сэтгэл санааны хувьд тайван байж, дахин хэн нэгэнд хүч хэрэглэхгүйгээр асуудлыг шийднэ гэж өөрөө өөртөө андгайлсан байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

              Шүүгдэгч С.Д-ний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг “...2022 оны 11 дүгээр сарын 22-ний шөнө найз Э, О нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд гарч яваад “М” бааранд орж суусан. Тэгээд тэнд сууж байгаад гадаа гарч хэсэг хүмүүс тааралдаж тэдэнтэй жаахан ярилцсан. Тэр үед хохирогч Ү-той шалтгаангүй маргалдаж, зодсон. Би буруутай зүйл хийсэндээ гэмшиж байгаа, энэ дашрамд хохирогчоос уучлалт гуйя...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

              Хохирогч Б.Ү-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Би 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23:00 цаг өнгөрч байхад ажлын газрын У, С хоёрын хамт машиндаа 1 шил 0.75 литрийн архи хувааж уугаад ойролцоогоор 00:30 минутын үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо M-CLUB бааранд орсон. Бааранд бид гурав 1 литрийн “Абсолют” нэртэй архи авч түүнийгээ уугаад байж байхад С-ыг түүний эхнэр ирээд авч яваад би түүнийг баарнаас гаргаж өгөөд баарны гадна хэсэгт явж байгаад зүс таних дүүтэй тааралдаад юм яриад зогсож байхад...шөнийн 03:00 минутын үед бараан өнгийн аляскан куртиктэй урьд өмнө танихгүй харин сүүлд зодуулсныхаа маргааш таних болсон А.О гэх залуу үгийн зөрөөгүй ирж миний куртикний энгэрээс 2 гараараа заамдаад зүүн хөлөөрөө намайг хавирч газарт унагаасан. Би унахдаа баарны гаднах цементэн шалыг нүүрээ хүчтэй мөргөж унаад хэсэг ухаан балартаад сэргэтэл миний хамраас цус гоожоод доошоо харсан байтал газарт хэвтэж байсан. Тэгээд газраас өндийж босоод баарны хаалганы хажуудах ханыг налаад халаасанд байсан цаасаар хамрынхаа цусыг арчиж зогсож байгаад гэнэт уур хүрээд намайг хавирсан залуу руу очиж явтал түүний найз сүүлд мөн нэрийг нь мэдэх болсон Э.Э таараад түүнтэй зууралдаж тэр миний хүзүүг мушгиж байгаад тавихаар нь би согтуудаа хариу үйлдэл үзүүлж “яаж байгаа юм бэ” гэж хэлээд намайг хавирч унагаасан А.О руу чиглээд явах гэтэл өмнөөс мөн түүний найз тод шар куртиктэй сүүлд нэрийг нь мэдэх болсон С.Д гэх залуу над руу намайг зодох гэж байгаа юм шиг ирэхээр нь би өөрөөсөө холдуулж цааш нь нэг удаа түүнийг түлхсэн гэтэл тэр дахиж над руу ирж надаас зуурахаар нь би өөрийгөө хамгаалж түүнээс мөн зуурсан юм. Бид 2 зууралдаж газарт унаад босож ирэхэд хажуугаас С.Д-ий найз Э.Э ирээд миний цээжний баруун хэсэг рүү өвдөглөөд цааш Э.Э, С.Д хоёр миний хоёр талаас зуурч С.Д нь миний нүүр рүү 2-3 удаа цохиод тэд намайг түлхэж газарт унагааж С.Д миний толгой нүүр рүү өшиглөхөд би ухаан алдсан. Тэгээд нэлээд хэвтэж байгаад сэрж ухаан ороод эмнэлэгт үзүүлж маргааш өдөр нь цагдаа дээр ирж өргөдөл өгсөн.

              ...Миний хамрын гэмтлүүд, тархины доргилт, нүүрний цус хуралтууд зөөлөн эдийн гэмтлүүд нь эхэлж А.О намайг хавирсны улмаас цементэн шалан дээр нүүрээрээ хүчтэй унасан болон би өөрөө “М club” бааранд очиж камерын бичлэг үзэхэд С.Д-ний нүүр лүү 2-3 удаа гараараа цохиж, газарт унасан үед нүүр болон цээж хэсэг рүү 10 удаа, нуруу хэсэг рүү 1 удаа нийт 11 удаа өшиглөсөн үйлдлээс учирсан. Мөн С.Д-ний дээрх цохилтуудаас 11 дэх, 6 дахь хавирганы хугарал, хацар ясны хугарал, толгойны язралт гэмтэл, баруун гарын сарвуу хэсэгт зөөлөн эдийн гэмтэл, далны хэсэгт зулгаралт, цээж хэвлийн хэсэгт цус хуралт гэмтлүүд үүссэн юм. С.Д-тэй зууралдаж байх үед Э.Э-ын ирж өвдөглөсөн цохилтын улмаас баруун талын 6 дугаар хавирга хугарсан байж болзошгүй гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/

              “...гадаа зогсож байгаад эдгээр залууст зодуулсан. Зодуулснаас болж миний биед 6 дугаар хавирга хугаралтай гэж гарсан, хот явж томо график хийлгэхэд хамар ясны хугарал, хацрын яс цөмөрсөн, оёдол тавиулсан, зүүн гартаа зөөлөн эдийн гэмтэл зэргийг авсан. Үүнээс хойш унтаж хэвтэхэд зовиуртай, хамар битүүрэх зэрэг өөрчлөлтүүд орсон. Ингээд үзлэг оношилгоо хийлгэсэн, энэ хугацаанд ажлаа хийж чадаагүй, мөн тухайн үед миний 400.000 төгрөгөөр авсан бугуйн цаг алга болсон. Тухайн хот руу явсан зардал эм, тариа хэрэглэсэн зардлаа нэхэмжилсэн нийт 8 сая төгрөг нэхэмжилсэн. Энэ мөнгөнд хамрын хагалгаанд орох зардал болох 3.899.400 төгрөг багтсан байгаа. Одоо би энэ 4 сард хамрын хагалгаандаа орно. Нийт нэхэмжилсэн 8.000.000 төгрөг төлөгдсөн. Цаашид хагалгаанд ороод өвчтэй байх хугацааны мөнгө гарах байх, мөн цаашид хагалгааны өмнөх унтуулга болон шинжилгээний зардал хагалгааны дараах эм тарианы зардал гарах байх, одоогийн байдлааар ямар нэгэн хохирол төлбөр байхгүй, шүүгдэгч нараас нэхэмжилсэн зүйлгүй, гомдол, саналгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

              - Гэрч Л.Д-гийн өгсөн ”...Би тухайн үед баарнаас явах гээд таксинд явдаг саарал өнгийн “Приүс 20” маркын 22-67 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй өөрийн найз Г-ыг ирээд аваач гээд дуудсан. Манай найз баарны гадна ирээд над руу явъя гэж хэлэхээр нь би явах гээд баарнаас гарахад үл таних залуучууд ямар нэгэн учир шалтгаангүй хүмүүсийг цохиод байсан. Тэгээд би найзынхаа машины хажууд зогсож байхад ногоон аляскан куртиктэй /А.О/ үл таних залуу ирж намайг хөлөөрөө мордож, түлхээд газарт унагасан. Би урьд өмнө тухайн залуучуудын насан дээр алдаж байсан болохоор тэд нарыг болиулах гээд больцгоо гэж хэлээд хүмүүстэй муудалцах үед нь салгах үйлдэл хийгээд явж байсан..., ...миний биед газарт унах үед гэмтэл, шарх учирсан зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. ...Би баарны үүдэнд Б.Ү-той хальт таараад өөр хүмүүстэй цуг явж байгаа болохоор мэнд мэдээд өнгөрсөн. Сүүлд баарны гадна 3 залуу хүмүүсийг зодож цохиж, би хэд хэдэн үйлдлийг нь зогсоож салгасан. Тухайн үед нэг хүнийг шар куртиктэй /С.Д/, хар куртиктэй /Э.Э/ 2 залуу газарт унагаад шар куртиктэй залуу нь газарт унасан байсан хүнийг хэд хэдэн удаа өшиглөж байхад нь би салгасан. Сүүлд харин Б.Ү тэр 2 залууд зодуулсан гэдгийг түүнийг баарны гадна суугаад нүүр хэсэг нь нилээд цус болсон байсныг хараад би мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-р хуудас/

              Гэрч З.Г-ын өгсөн ”...Би баарны гадна очоод найзуудыгаа хүлээгээд зогсож байхад эхлээд гадаа хүнгүй байсан. Гэтэл удалгүй хүмүүс дотроос гарч ирээд миний огт танихгүй 3 залуу ямар нэгэн шалтгаангүй баарны гадна байсан хүмүүсийг үгээр өдөж, цохиж зодож байсан. Би тэр 3 залууг болон тэд нарт зодуулж, цохиулж байсан залуучуудыг сайн таньж мэдэхгүй. ...Би сүүлд шар куртиктэй /С.Д/ залууд өшиглүүлээд газарт хэвтэж байгаа хүнийг /Б.Ү/ гайгүй юм болов уу гэж бодоод хараад зогсож байтал нөгөө 3 залуугийн ногоон аляскан куртиктэй залуу /А.О/ нь ирээд намайг үгийн зөрүүгүй ирээд заамдаж хавирсан.Тэгэхээр нь би боль гэж хэлээд байж байхад шар куртиктэй /С.Д/ ирээд миний бөгс рүү 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би согтуу хүмүүстэй маргалдаад төвөг гээд машинаа онгойлгоод суух гэтэл араас хар куртиктэй залуу /Э.Э/ татаад түүний хажуугаас шар куртиктэй залуу ирээд цохих гээд байхаар нь би тэд нарт хандаж “та нарын бүх зүйл камерт бичигдэж байгаа шүү, би архи уугаагүй эрүүл таксины жолооч байна. Зүгээр хол байцгаа больцгоо” гэж хэлэх үед шар куртиктэй залуу нөгөө хоёрыгоо явцгаая гэж хэлээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 72-р хуудас)

              Гэрч Б.М-ийн өгсөн ”...Би 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, М Club-н хамгаалалтад ажиллаж байсан. Тэр шөнө надаас өөр хүн хамгаалалтад ажиллаагүй. Тухайн шөнө 03.00 цаг өнгөрөөд баар тарж байхад баарны зүүн талын зогсоолд байх өөрийнхөө машиныг асаагаад байж байхад баарны гадна хүмүүс маргалдаад байх шиг болохоор нь очтол миний урьд өмнө нь харж байгаагүй 3 залуу ямар нэгэн шалтгаангүй баарны гадна байсан хүмүүстэй муудалцаж, зарим нэг хүмүүсийг цохиж зодох гээд байхаар нь би очоод тухайн залуучуудад шаардлага тавьж  “...та 3 одоо больцгоо, ба баарны хамгаалагч байна, хүмүүстэй муудалцахгүй шүү...” гэж хэлтэл, тэр 3 залуу цуг ирээд миний хувцаснаас зулгааж, “чи  хэн юм бэ, юу гээд байгаа юм бэ...” гэх зэргээр хэлээд заамдаад шаардлага биелүүлэхгүй байсан. Тэгээд салаад зогсож байхад хар куртиктэй залуу /Э.Э/ чи наад баар руугаа ор гэж хэлээд миний нүүр рүү гарынхаа алгаар 1 удаа цохисон. Тэгэхээр нь би дахиад “больцгоо, чи яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд ногоон аляскан куртиктэй залуу /А.О/ нь үг дуугүй ирээд энгэрээс заамдаж аваад хөлөөрөө хавирч намайг газарт унагахаар оролдох үед би боль гэдгийг тэд нарт дахин хэлсээр байсан. Тэгээд тэр залуугаас салаад байж байхад тод шар куртиктэй залуу нь ирээд учир зүггүй намайг хоргоогоод түлхээд байхаар нь би “цагдаа дуудлаа” гэж хэлэхэд тэр ойлгохгүй байсан...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70-р хуудас/

              -Гэрч Г.У-ын өгсөн ”...2022 оны 11 дүгээр сарын 23-ны шөнийн 00:30 минутын үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо M-Club бааранд ороод 1 абсолют нэртэй архи авч хувааж бид 3 дахиад хувааж уусан. Архиа ууж дуусгаад байж байхад С-ын эхнэр бааранд ирээд нөхрөө авч яваад Ү бид хоёр гэр рүүгээ явахаар баарнаас 03:00 цаг өнгөрч байхад гарахад баарны гадаа, баарны хамгаалагч, шар куртиктэй залуутай муудалцаад байхаар нь салгаж байснаа санаж байна. ...Би баарнаас гадаа гараад салхинд цохиулаад болсон үйл явдлыг санахгүй байгаа ямар ч байсан нэг мэдэхэд би газарт унаад хүмүүс намайг өшиглөж байхад би өөрийнхөө толгойг гараараа хамгаалаад хэвтэж байсныг нь санаж байна. Намайг зодсон залуучуудыг огт танихгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл, шарх учирсан зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Би эмнэлэгт үзүүлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-р хуудас/

              Шинжээчийн 09шэ/413 дугаартай “...Б.Ү-ийн биед Баруун нүдний ухархайн доод хананы хугарал, хамар ясны шинэ хугарал, тархины доргилт, зүүн талын 11-р хавирганы хугарал, зулайд язарсан шарх, баруун болон зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, хамар, далны хэсэгт зулгаралт, цээж хэвлийн хэсэгт цус хуралт, баруун гарын сарвууны хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх баруун нүдний ухархайн доод хананы хугарал, хамар ясны шинэ хугарал, зулайд язарсан шарх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 90-р хуудас/

              Шинжээчийн 003 дугаартай “...Б.Ү-ийн биед урьд гаргасан дүгнэлтэд тусгагдаагүй нэмэлт гэмтэл, шинээр илэрсэн зүйлгүй, гэмтэл тогтоогдсонгүй. 2022.11.25-ны өдрийн цээжний рентген зурагт илэрсэн гэх баруун талын 6-р хавирганы хугарал гэмтэл нь 2022.11.25-ны өдрийн цээжний КТГ-ийн зургаар батлагдаагүй байна. 2022.11.25-ны өдрийн бодит үзлэгээр шүдэнд ил харагдах гэмтэлгүй, эмчийн үзлэг оношилгоонд зовиургүй байсан ба 2022.11.25-ны Рентген болон толгойн КТГ-ийн зурагт шүдний талаас өөрчлөлт илрээгүй, шүдний эмчийн үзлэгээр илэрсэн өөрчлөлт нь гэмтлийн бус шалтгаантай байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-ийн 110-111-р хуудас/

              Иргэний нэхэмжлэгч Г.Б-ын өгсөн “...хохирогч Б.Ү нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, “ЭМЖЖ” эмнэлэгт гэмтлийн оношоор яаралтай тусламж болон өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ, амбулаторийн үзлэг хийлгэж нийт 516.000 төгрөгний тусламж үйлчилгээний зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 33/42 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байх тул С.Д, А.О, Э.Э нараас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-н 61-р хуудас/

               Багануур дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн “...иргэн Б-гийн Ү нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, “ЭМЖЖ” эмнэлэгт гэмтлийн оношоор яаралтай тусламж болон өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ, амбулторийн үзлэг хийлгэж нийт 516.000 төгрөгийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлэгийн тусламж, үйлчилгээ авсан байна...” гэсэн 2022.12.15 өдрийн 33/42 дугаартай албан тоот /хх-н 53-р хуудас/

              “М” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-20-р хуудас/

              “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 41 дугаартай “...G-shoch эрэгтэй бугуйвчийн үнэлгээ 461.160 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн төлбөр төлсөн тухай баримт /хх-н 100-101-р хуудас/

              Эд мөрийн баримтаар тооцох тухай 2023 оны 01 сарын 30-ны өдрийн “...2304000060011 дугаартай хэрэгт хураан авсан камерийн бичлэгчийг эд мөрийн баримтаар тооцох тухай...” мөрдөгчийн тогтоол /хх-н 8-р хуудас/

              Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...бичлэгийн 03:02:35-40 секундын хооронд А.О нь хохирогч Б.Ү-г заамдан хавирч газарт унагааж байгаа харагдаж байв. 03.02.45-46 секунд ...... хохирогчийг дээш нь куртикнээс нь татаж байв. 03.03.07-08 секунд хохирогч Б.Ү газраас өндийж босож байна, босоход нь түүний хэвтэж байсан газарт хамраас нь цус мт зүйл гоожсон байж болзошгүй нь бичлэгт харагдаж байлаа. Хохирогч Б.Ү 03.03.26-58 секунт хүртэл баарны хаалганы хажууд зогсоод халааснаасаа салфетка гаргаж хамрынхаа хэсгийг арчиж, чимхэж байгаа нь харагдана. ...Б.Ү 03.06.32 хөдөлж очоод Э.Э-той 03.06.32-03.07.20 секунт хүртэл зууралдаж байгаад салж байна. Гэтэл хохирогч Б.Ү нь 03.07.42-03.07.54 секунт хүртэл С.Д-тэй заамдалцаж, зууралдаж байхад Э.Э 03.07.54 секунтэд хохирогч Б.Ү-гийн цээж хэсэг рүү нэг удаа өвдөглөж байна. Ингээд цааш С.Д, Э.Э нар хохирогч Б.Ү-г хоёр талаас нь зуурч С.Д зүүн гараараа хохирогчийн нүүр лүү 2-3 удаа цохиж, түлхэн газарт унагаад цээж, толгой хэсэг рүү 1 удаа өшиглөж байхад нь үл таних эрэгтэй хүн Д-ийг болиулж холдож байгаа нь 03.07.54-.03.08.12 секунтын хооронд харагдаж байна. Хохирогч Б.Ү нь газарт хэвтэж байгаад 03.09.16 секундэд өндийж сууж байх бөгөөд цаашид гарах бичлэг хэрэгт ач холбогдолгүй байв...” гэсэн тэмдэглэл /хх-н 9-10/

              “Багануур” ХК-иас ирүүлсэн Б.Ү-гийн цалингийн тодорхойлолт /хх-н 30-р хуудас/

              Эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэн болон эм тариа, хагалгааны төлбөрийн баримтууд /хх-н 37-40-р хуудас/

              Гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийг нөхөн төлүүлэх “...С.Д, А.О, Э.Э нараас гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг болох эмчилгээ, үзлэг оношилгоо, цаашид хийгдэх мэс заслын зардал, өмгөөлөлийн туслалцааны төлбөр, авч чадаагүй цалин, цагны үнэлгээний төлбөр, бугуйн цагны төлбөр, бусад зардлууд болох нийт 8.028.782 төгрөгийг төлүүлж өгнө үү...” гэсэн хүсэлт, холбогдох баримтууд  /хх-41-47-р хуудас/

              Хохиролын тооцоо /хх-н 48-49-р хуудас/

              Шүүгдэгч А.О эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 173 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан...” гэх тэмдэглэл, прокурорын тогтоол /хх-н 151-154-р хуудас/

              Шүүгдэгч С.Д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...үгүй...” гэх тэмдэглэл /хх-н 178-р хуудас/

              Шүүгдэгч Э.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...үгүй...” гэх тэмдэглэл /хх-н 201-р хуудас/

              А.О-ын ажлын газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н 142-150/

              С.Д-ий хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н 170-177/

              Э.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /194-200/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

              Мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч С.Д, Э.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна…” гэсэн дүгнэлт

Хохирогчийн өмгөөлөгчөөс “...миний хувьд гэм буруугийн байр суурь улсын яллагчтай ижил байна. Хор хохирлыг төлж барагдуулсан. Цаашид гарах мэс заслын зардал хохирол төлбөр төлсөн мөнгөн дүнд орсон байгаа, одоо бодитой мэс засал хийгдэхээр мэс засалд орохоос өмнө хийгдэх шинжилгээнүүд хийгддэг, тэр шинжилгээний төлбөр гээд цаашид гарах зардлыг жич нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоол дурдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлт

Хохирогчоос “...Миний зүгээс энэ гурван залууд гомдол саналгүй, залуу хүмүүс алдсан алдаагаа засч залруулах байх гэсэн бодолтой байна...” гэсэн дүгнэлт

Шүүгдэгч А.О, С.Д нарын өмгөөлөгчөөс “...Гэм буруугийн дээр миний хоёр үйлчлүүлэгчийн хувьд хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлт

Шүүгдэгч А.О-аас “...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч Үүрийнцолмонд гэмтэл учруулсандаа үнэхээр их харамсаж байна, хохирогчоос уучлалт гуйя...” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгч Э.Э-оос “...юуны өмнө хохирогчоос уучлалт гуйя, олон нийтийн газар хүч хэрэглэн биед нь халдсандаа гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээж байгаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, харин хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа миний бие ямар нэгэн хохирол учруулаагүй гэж үзэж байгаа...” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгч С.Д-өөс “...миний бие нь өөрийн буруутай үйлдлээс болж хохирогчид гэмтэл учруулсандаа үнэхээр их гэмшиж байгаа, хохирогчоос уучлалт гуйж байна. Мөн дахиж өөрийн буруутай үйлдлээс болж алдаа гаргахгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй гэж өөртөө болон ар гэрийнхэндээ, найз нөхөддөө ам тангараг өргөсөн байгаа, тийм учраас дахиж ийм алдаа гаргахгүй гэдэгтээ итгэлтэй байна...” гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.О, Э.Э, С.Д нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч нь Э.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж зааснаар шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, эд зүйлийг үнэлсэн тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрчүүдийн болон хохирогчийн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтүүдээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлдүүдэд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч А.О С.Д, Э.Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 23-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “М” клуб баарны гадна бусдыг үл тоомсорлон өөрсдийн хүч чадлыг илүү болохыг харуулж, хохирогч Б.Ү болон иргэн Л.Д, З.Г, Б.М, Г.У нарын биед хүч хэрэглэн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, зодох зэргээр нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэхийг өдөөн турхирч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл баримт,

            Мөн А.О нь С.Д, Э.Э нартай 2022 оны 11 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Нийслэлийн Багануур дүүргийн ....... дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “..........” баарны гадна олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Б.Ү-той шалтгаангүйгээр маргалдаж, түүний гадуур хувцаснаас зуурч зүүн хөлөөрөө хавирах мэх хэрэглэн газарт нүүрэн хэсгээр нь унагасны улмаас эрүүл мэндэд нь “...баруун нүдний ухархайн доод хананы хугарал, хамар ясны шинэ хугарал...” гэмтэл бүхий хохирол учруулсан үйл баримт,

            Шүүгдэгч С.Д, Э.Э нар нь 2022 оны 11 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Нийслэлийн Багануур дүүргийн ..... дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “......” баарны гадна олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явцдаа үйлдлээрээ санаатай нэгдэн хохирогч Б.Ү-г цохиж, өшиглөн зодож эрүүл мэндэд нь “...тархины доргилт, зүүн талын 11-р хавирганы хугарал, зулайд язарсан шарх, баруун болон зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, хамар, далны хэсэгт зулгаралт, цээж хэвлийн хэсэгт цус хуралт, баруун гарын сарвууны хэсэгт зөөлөн эдийн...” гэмтэл бүхий хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоодож байгаа нь дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэлүүдийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохиролууд болох нь шинжээчийн “Б.Ү-ийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 09шэ/413  дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч А.О, С.Д, Э.Э нарын үйлдэлүүд нь хохирогч Б.Ү-гийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан эрхэд нь халдсан.

Тухайн гэмт хэргүүд гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч нарын түргэн уур уцаар, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдөл нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэлүүд болон сэдэлт, үйлдэлүүддээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжүүдийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад А.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар С.Д, Э.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.О, С.Д, Э.Э нарыг дээрх зүйл, хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...” гэж, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”...Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...” гэж,

мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ...” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч нарын үйлдэлүүд нь “...гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн...”, “...урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн...”, “...гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн үйлдсэн хүнийг гүйцэтгэгч гэнэ...” гэсэн заалтуутад нийцэж байна.

            Шүүгдэгч Э.Э-оос...хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа миний бие ямар нэгэн хохирол учруулаагүй гэж үзэж байгаа...” гэж тус тус дүгнэлт гаргаж байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэдэгт гэмт этгээдүүд  хохирогчийн эрүүл мэндэд халдаж зодсон нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан.

Тиймээс шүүгдэгч С.Д, Э.Э нарын хохирогчийн эсрэг чиглэсэн идэвхтэй үйлдлүүдийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байна.

Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийгмийн хэв журам зөрчих” гэдэгт гэмт этгээд өөрийн ичгүүр сонжуургүй догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншилд харшилсан санаатай үйлдлийг хамааруулан үздэг бөгөөд шүүгдэгч нар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эдгээр үйлдэлд бие биенээ өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчин олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон.

Мөн нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаагаа ухамсарлан, энэ үйлдлээс бусдын эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй гэдгийг мэдсээр байж өөрийн идэвхтэй үйлдлээр  хохирол, хор уршгийг бий болгосон шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан олон нийтийн аюулгүй байдал болон хүний эрүүл мэндэд нэгэн зэрэг халдах тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан нийлмэл гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч  Э.Э-ын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Шүүгдэгч А.О, С.Д нар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 8.000.000 төгрөгийг хохирогч Б.Ү-д шилжүүлэн өгсөн, хохирогч Б.Ү нь шүүгдэгч А.О, С.Д, Б.Э нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна. /2023.02.13-ны Эвлэрэн хэлэлцсэн тухай гэрээ/

Хохирогчийн өмгөөлөгчөөс “...хор хохирлыг төлж барагдуулсан. Цаашид гарах мэс заслын зардал хохирол төлбөр төлсөн мөнгөн дүнд орсон байгаа, одоо бодитой мэс засал хийгдэхээр мэс засалд орохоос өмнө хийгдэх шинжилгээнүүд хийгддэг, тэр шинжилгээний төлбөр гээд цаашид гарах зардлыг жич нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоол дурдуулах саналтай байна...” гэжээ.

Иймд хохирогч нь цаашид эрүүл мэндэд учирсан хохирол хор уршигаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагад  176.000 төгрөгийн хохирол учирсан гэх иргэний нэхэмжлэгч Г.Б-ын “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 516.000 төгрөгийн зардал гарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18)-тэй шүүх хуралдаанд талууд маргаагүй тул шүүгдэгч нараас /516.000:3/ тус бүр 172.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “…А.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруу дээр маргаагүй зэргийг харгалзан Монгол улсын эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 1 жил 8 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,

Шүүгдэгч С.Д-нд Эрүүгийн хариуцлага оногдуулахад үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруу дээр маргаагүй зэргийг харгалзан Монгол улсын эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 1 жил 8 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,

Шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 1 жил 10 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэсэн дүгнэлт,

Хохирогчийн өмгөөлөгчөөс “...хохирогчийн тухайд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд аль болох шийтгэлийн асуудлыг хөнгөрүүлэх байр суурьтай байна, өөр зүйлгүй...” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгч А.О, С.Д нарын өмгөөлөгчөөс “...шүүгдэгч нарын хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзаж үзээд улсын яллагчийн санал болгосон зорчих эрхийг хязгаарлах ялыг доод хэмжээгээр оногдуулж өгөөч гэж хүсч байна. Зорчих эрх хязгаарлах ялын доод хугацаа нь урт, тиймээс хязгаарлалтыг Улаанбаатар хот, Багануур дүүргийн хооронд тогтоож өгөөч...” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгч А.О-аас “...буруутай зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа, дахиж ийм алдаа гаргахгүй, ...эхнэр 2 хүүхэдтэй тогтсон амьдралтай, цаашид гэмт хэрэг зөрчил гаргахгүй хичээж амьдарна, өндөр цалинтай тогтсон ажлаа хийх боломжоор нь хангаж өгөөч...” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгч Э.Э-оос “...Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уурхайд угсруулгын ажил хийдэг, эхнэр ажилгүй, хүүхдээ хараад ажил хийх боломжгүй, би гэртээ ганцаараа ажил хийж эхнэр, хүүхдээ тэжээдэг, Багануур дүүрэгт ажиллаж амьдрахад боломжгүй, залуучуудад ажил олддоггүй учраас хөдөө орон нутгийн уурхайд ажиллаж байгаа, урд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хохирогчийн буруутай үйлдэл байгаа, “...” ХХК-нд мэргэшсэн ажилтны орон тоо хэрэгтэй байгаа учраас би энэ байдлыг ашиглан өөрийгөө дайчлан баяжуулах сургалтад сууя, уурхайгаас тэтгэлэг олгооч гэсэн хүсэлт гаргасан харин уурхай энэ байдлыг маань харгалзаж үзэж дэмжиж байгаа, эдгээр байдлыг маань харгалзан үзээд энэ ажлаа үргэлжлүүлэн хийх боломжоор хангаж өгөөч...” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгч С.Д-өөс “...Өмгөөлөгчтэй санал нэг байна, хязгаарлалтыг Улаанбаатар хот, Багануур дүүргийн хооронд гэж тогтоож өгөөч, эргээд хуучин ажилдаа орох гэж байгаа учраас ажлаа хийх боломжоор хангаж өгөөч...” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

            Шүүгдэгч А.О, С.Д, Э.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд  шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

            Шүүгдэгч А.О, С.Д, Э.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

            Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

            Түүнчлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг /1/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг /1/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,

-Шүүгдэгч С.Д, Э.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг /1/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг /1/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.О-д Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг /1/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг /1/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг /1/ жил нэг /1/ сарын хугацаагаар,

-Шүүгдэгч С.Д, Э.Э нарт дээр Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг /1/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нэг /1/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, тэдний нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг /1/ жил нэг /1/ сарын хугацаагаар тус тус тогтооно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд шүүгдэгч А.О, С.Д, Э.Э нарыг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, шүүгдэгч А.О, С.Д, Э.Э нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Ц овгийн А-ийн О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуудах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

-Шүүгдэгч Б овгийн С-ын Д, Б овгийн  Э-ын Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ц овгийн А-ийн О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг /1/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг /1/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

-Шүүгдэгч Б овгийн С-ын Д, Б овгийн Э-ын Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг /1/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг /1/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч А.О-д Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг /1/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг /1/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг /1/ жил нэг /1/ сарын хугацаагаар,

-Шүүгдэгч С.Д, Э.Э нарт Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг /1/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нэг /1/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг /1/ жил нэг /1/ сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд шүүгдэгч А.О, С.Д, Э.Э нарыг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, шүүгдэгч А.О, С.Д, Э.Э нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.О, С.Д нар нь хохирогч Б.Ү-д найман сая төгрөг төлсөн болохыг, хохирогч Б.Ү нь цаашид гарах гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.О, С.Д, Э.Э нараас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох /516.000:3/ 172.000 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт /төрийн сан 100900020080/ олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол А.О, С.Д, Э.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 9. А.О, С.Д, Э.Э нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.О, С.Д, Э.Э нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.БЯМБАЖАВ