Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/13

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                            С.Төртулах

                        Улсын яллагч                                          Д.Шинэбал

                        Шүүгдэгч                                               Э.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Мон Улсын иргэн, 198******* оны 08 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, авто механик, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, охины хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн *******-р хороо, ******* ******* тоотод оршин суух хаягтай боловч одоо Сэлэнгэ аймгийн ******* сумын *******-р баг, Шарын ын 8******* тоотод түр оршин суух хаягтай, урьд 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Үүнд:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг зааснаар 3 жил 1 сар хорих ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201******* оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 636 дугаартай шийтгэх тогтоолоор /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******20 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******20 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт 4 жил 6 сар хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/135 дугаартай шийтгэх тогтоолоор /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Жоов овгийн Эрдэнэбатын ******* /РД:ЙП8*******08031*******/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг, Шарын ын тоотод байх иргэн гэрээс хохирогч эзэмшлийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч 650000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ:... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй..гэжээ.

 

Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс:

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэрээсээ гараад нээх удалгүй гэртээ ороход манай гэрт байсан хоёр ширхэг гар утас алдагдсан байсан. ...2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр манай ээжтэй 3 жилийн өмнө самарт цуг явж байсан Данхар гэх залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ээжийг асуухаар нь би "ээж байхгүй байна" гэж хэлээд гэрээс гаргасан. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 02:40 минутын орчим Данхар гэх залуу дахиад манай гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирэхээр нь ээж байхгүй гээд гаргасан. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 14:10 минутын орчим Данхар гэх залуу дахиад ээжийн дүү эгчийн хаалгыг татаад намайг асуухаар нь би гадаа гарч Данхар гэх хүнтэй гадаа гарч уулзсан. Данхар гэх хүн манай ээжийг асуухаар нь би "ээжийг байхгүй нэг хэсэгтээ ирэхгүй" гэж хэлчхээд явуулсан. Тэгээд би эгч эгчийнд орж хийж байсан зүйлээ дуусгаад нээх удалгүй 5 минутын дараа гэртээ орсон чинь манай хүү болон миний гар утас ширээн дээр байсан байхгүй болохоор нь би эгчийн гар утаснаас өөрийн  гар утас руу залгасан чинь нэг эрэгтэй хүн авсан, дууг нь сонсоход Данхар гэх хүний дуу, хоолой мөн байсан, сөөнгөдүү дуу хоолойтой хүн байсан, тэгэхээр нь би "та гэрт байсан гар утас авчихсан байна, утсаа авъя" гэсэн чинь "чаддаг юм бол олоод аваарай" гээд утсаа салгаад тэгээд шууд миний гар утсыг унтраачихсан. Дахиж хэд хэдэн удаа залгасан боловч холбогдоогүй. ...Би Данхар гэх хүнийг 3 жилийн өмнө манай ээжтэй самарт явна гээд манай гэрт ирж байсан болохоор царайг нь хараад танина. Би хаана амьдардаг нэрийг нь хэн гэдгийг нь мэдэхгүй. ...Би өөрийн барьж байсан  “iphone ******* plus” загварын гар утсаа 2020 оны 12 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн ******* сумын худалдааны гудамжинд гар утас зардаг газраас 450000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хүүгийн “Samsung 5-*******” загварын гар утсыг 2016 оны үед Улаанбаатар хотоос 300000 төгрөгөөр худалдаж авч байсан нэлээн хуучин гар утас байгаа юм. ... “iphone ******* plus” загварын гар утсаа 450000 төгрөгөөр үнэлнэ. Хүүгийн барьж байсан “samsung 5-*******” загварын гар утсаа 100000 төгрөгт үнэлэх байх. ...Би 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 13:00 цагийн үед хүүхдээ сургуульд нь хүргэж өгчхөөд гэртээ орж ширээн дээр хүүгийн гар утас болон өөрийн гар утсаа ширээн дээр тавьчхаад, эгчийн гэрт орсон. эгчийн гэрт ороод 10 минут болж байхад Данхар гэх хүн намайг асуухаар нь би гадаа гарч уулзчихаад эргэж эгчийн гэрт орж 5 минут орчим болоод гэр лүүгээ орсон чинь ширээн дээр байсан хоёр гар утас байхгүй болохоор нь эгчийн гэр лүү ороод эгчийн гар утаснаас өөрийн гар утасны дугаар луу залгасан чинь нэг залуу авахаар нь дууг нь Данхар гэх хүний дууны өнгөтэй адилхан байхаар нь би "та миний гар утсыг аваад явчихсан байна" гэсэн чинь "чаддаг юм олоод аваарай" гээд утсаа салгахаар нь дахиад залгасан чинь унтраачихсан. ...Би гэрээсээ гарахдаа хаалгаа түгжээгүй орхисон" гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/, 

Гэрч Ч. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр манай эгчийн охин Шүрхүү хүүхдээ сургуульд нь хүргэж өгчхөөд манай гэрт сууж байсан чинь манай гэрийн хаалгаар нэг өндөр шар царайтай залуу шагайж харахаар нь "яасан" гэсэн чинь манай дүү Шүрхүү рүү гараараа заасан тэгсэн манай дүү Шүрхүү гараад тэр залуутай уулзаж байгаад ороод ирэхээр нь "юун хүн юм" гэсэн чинь "хэдэн жилийн өмнө ээжтэй самарт явсан хүн, ээжид мөнгө өгөх ёстой гээд ирсэн юм" гэж хэлсэн. Тэгээд нэг их удалгүй манай дүү Шүрхүү манайхаас гараад гэр лүүгээ явснаа эргээд би гэрийн гадаа 14:39 минутын үед зогсож байхад Шүрхүү "гэрийн хаалганы цоож эвдчихсэн байшин дотор ширээн дээр байсан хүүгийн гар утас болон миний гар утас байхгүй байна" гээд миний *******12165 гэсэн дугаартай гар утсаар гэсэн өөрийн дугаар луугаа залгасан чинь дуудаж байгаад нэг хүн авсан чинь Шүрхүү "ахаа утсаа авъя, та утас аваад явчихсан байна" гэсэн чинь утас нь тасарчихсан тэгээд дахиж холбогдоогүй. Шүрхүү ярихдаа нэг эрэгтэй хүн аваад "чаддаг юм олоод аваарай" гэж байна гэсэн. ...Манайх Мон гэрт байдаг, манай эгч Энхжаргалын байшин манай гэр хоёрын хооронд 40-50 метр зайтай байгаа байх. ...Манай гэрээс Шүрхүүгийн гэр лүү хүн орж байгаа дуу чимээ сонсогдох боломжтой. Тухайн өдөр манай хашаагаар өндөр шар залуу орж ирээд Шүрхүүтэй уулзчихаад явсан. ...Шүрхүү сүүлийн үеийн гар утас гээд “iphone ******* plus” загварын гар утас барьж байсан. Хүү нь хуучин “samsung” маркийн гар утас барьж байсан...Би тухайн үед гэрээс гараагүй, тэгэхдээ манай гэрийн хашаагаар тэр залуугаас өөр хүн орж ирээгүй. Тэр залууг гараад удаагүй байхад Шүрхүү гэр лүүгээ ороод гар утсаа алга болсныг мэдээд шууд миний гар утсаар залгасан чинь нэг залуу аваад "чаддаг юм бол олоод аваарай гэж байна. Сая манайхаар ирээд явсан Данхар гэх хүний дуу хоолой мөн байна" гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 2*******-28-р тал/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ний шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №1085 дугаартай 1. “iphone ******* plus” маркийн гар утас 1 ширхэг, хуучин 500000 төгрөг, “samsung ******* DJ” маркийн гар утас 1 ширхэг, хуучин 150000 төгрөг, нийт 650000 төгрөг" гэсэн дүгнэлт /хх-ийн 41-44-р хуудас/,

Шүүгдэгч Э.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. ...Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр цэргийн баяр тэмдэглээд 2022 оны 03 дугаар сарын 19-ний өглөө халуун усанд ороод, 3 хүнтэй таараад 3 шил архи хувааж уучхаад Энхжаргалын гэрт буюу Шарын ын тоотод очсон. Тэгээд гэр лүү нь орсон чинь хүн байхгүй, 20 орчим минут хүлээж сууж байгаад урд гэр лүү нь орсон чинь Шүрээ гэх охин нь сууж байсан, ээжийг нь асуусан чинь "ажилтай байгаа" гэж хэлсэн. Тэгээд буцаж гараад байшин руу нь ороод ширээн дээр байсан 2 гар утсыг нь авсан. Тэгээд нөгөө гар утсыг нь хүмүүст зарчихсан юм. Тэр хоёр гар утсыг 60- *******0 мянган төгрөгөөр зарсан санагдаж байна. ...Би дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 56-5*******-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 дугаар хуудас/, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******-р хороо Алтан-Өлгий 29 гудамж, 435 оршин суух лавлагаа /хх-ийн 61 дүгээр хуудас/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 62-р хуудас/, Шүүгдэгч Э.*******ын ял шийтгэгдсэн талаарх лавлагаа /хх-ийн 6*******-91-р хуудас/ зэрэг болно.  

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч Э.*******ыг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч Э.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг, Шарын ын тоотод байх иргэн гэрээс хохирогч эзэмшлийн хоёр ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч 650000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/, гэрч Ч.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 2*******-28 дугаар тал/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ний шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №1085 дугаартай 1. “iphone ******* plus” маркийн гар утас 1 ширхэг, хуучин 500000 төгрөг, “samsung ******* DJ” маркийн гар утас 1 ширхэг, хуучин 150000 төгрөг, нийт 650000 төгрөг" гэсэн дүгнэлт /хх-ийн 41-44 дүгээр тал/, шүүгдэгч Э.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-5******* дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

          Хохирогч нь шүүгдэгч Э.*******аас хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

         Гурав.Шүүгдэгч Э.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:     

         Шүүгдэгч Э.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг, Шарын ын тоотод байх иргэн гэрээс хохирогч эзэмшлийн хоёр ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч 650000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын  төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Э.******* эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жил хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Мон улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 5,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.******* дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Жоов овгийн Эрдэнэбатын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тогтоосугай.

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

   4.Энэ хэрэгт Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

   5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

   6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

   *******.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.