Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 136

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

                                               

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Энхболд, Д.Ганхуяг

Шүүгдэгч Ө.Энхсайхан, Т.Дунджав, Б.Идэр, Б.Мэнд-Амар, М.Батмөнх, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Тэмүүлэй

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантуяа нарыг оролцуулан   

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Өлзийдэлгэрийн Энхсайхан, Жаргалант овогт Төмөрбаатарын Дунджав, Бодонгууд овогт Бямбаагийн Идэр, Хотон овогт Батсайханы Мэнд-Амар, Шарайд овогт Мөнхболдын Батмөнх, Хатиган овогт Батцэнгэлийн Тэмүүлэй нарт холбогдох эрүүгийн 201611000384 дугаартай хэргийг 2016 оны 11 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1995 оны 03 сарын 21-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 27-01 тоотод оршин суух, Улаанбаатар хот “Их засаг” их сургуулийн барилгын архитектурын 4 дүгээр курсэд суралцдаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бүргэд овогт Өлзийдэлгэрийн Энхсайхан /РД: ЖЯ 95032138/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Матад суманд 1996 оны 12 сарын 15-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 5-15 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, Жаргалант овогт Төмөрбаатарын Дунджав. /РД: ЖЖ 96121514/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1995 оны 12 сарын 14-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт амьдардаг, Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн хувийн байрны 03 тоотод оршин суух “Олон улсын Улаанбаатар” их сургуулийн хот чимэглэлийн дизайны 4 дүгээр курсэд суралцдаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, Бодонгууд овогт Бямбаагийн Идэр. /РД: ЖЯ 95121418/

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1997 оны 02 сарын 05-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт амьдардаг, Хэрлэн сумын 9 дүгээр баг 16-70 тоотод оршин суух, “Дорнод” их сургуулийн газрын тосны инженерийн 2 дугаар курсэд суралцдаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, Хотон овогт Батсайханы Мэнд-Амар. /РД: ЖЮ 97020518/

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1994 оны 12 сарын 19-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Хэрлэн сумын 6 дугаар баг 64-25 тоотод оршин суух, Улаанбаатар хот ШУТИС-ийн үйлдвэрийн технологийн 3 дугаар курсэд суралцдаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, Шарайд овогт Мөнхболдын Батмөнх. /РД: ЖЯ 94121931/

Насанд хүрээгүй шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1999 оны 01 сарын 10-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт амьдардаг, Хэрлэн сумын 2 дугаар баг Бумбат 48Б-23 тоотод оршин суух, Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн 12В ангид сурдаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, Хатиган овогт Батцэнгэлийн Тэмүүлэй /РД: ЖЮ 99011036/

Шүүгдэгч Бүргэд овогт Өлзийдэлгэрийн Энхсайхан нь 2016 оны 07 сарын 15-ны өдөр Б.Идэр, Т.Дунджав нартай мөн 2016 оны 08 сарын 18-ны өдөр Б.Мэнд-Амар, М.Батмөнх, Б.Идэр, Б.Тэмүүлэй нартай Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг “Царам” гэх газраас “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай олон улсын конвенц”-ийн жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол хэмээх бодисын агууламжтай ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэж, хадгалсан,

Шүүгдэгч Жаргалант овогт Төмөрбаатарын Дунджав нь 2016 оны 07 сарын 15-ны  өдөр Ө.Энхсайхан, Б.Идэр нартай Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг “Царам” гэх газраас “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай олон улсын конвенц”-ийн жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол хэмээх бодисын агууламжтай ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэж, хадгалсан,

Шүүгдэгч Бодонгууд овогт Бямбаагийн Идэр нь 2016 оны 07 сарын 15-ны өдөр Ө.Энхсайхан, Т.Дунджав нартай мөн 2016 оны 08 сарын 18-ны өдөр Б.Мэнд-Амар, М.Батмөнх, Ө.Энхсайхан, Б.Тэмүүлэй нартай Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг “Царам” гэх газраас “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай олон улсын конвенц”-ийн жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол хэмээх бодисын агууламжтай ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэж, хадгалсан,

Шүүгдэгч Хотон овогт Батсайханы Мэнд-Амар нь 2016 оны 08 сарын 18-ны өдөр Ө.Энхсайхан, М.Батмөнх, Б.Тэмүүлэй, Б.Идэр нартай Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг “Царам” гэх газраас “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай олон улсын конвенц”-ийн жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол хэмээх бодисын агууламжтай ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэж, хадгалсан,

Шүүгдэгч  Шарайд овогт Мөнхболдын Батмөнх нь 2016 оны 08 сарын 18-ны өдөр Ө.Энхсайхан, Б.Тэмүүлэй, Б.Идэр, Б.Мэнд-Амар нартай Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг “Царам” гэх газраас “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай олон улсын конвенц”-ийн жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол хэмээх бодисын агууламжтай ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэж, хадгалсан,

Насанд хүрээгүй шүүгдэгч Хатагин овогт Батцэнгэлийн Тэмүүлэй нь 2016 оны 08 сарын 18-ны өдөр Ө.Энхсайхан, М.Батмөнх, Б.Идэр, Б.Мэнд-Амар нартай Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг “Царам” гэх газраас “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай олон улсын конвенц”-ийн жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол хэмээх бодисын агууламжтай ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэж, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Өлзийдэлгэрийн Энхсайхан  мэдүүлэхдээ: Би анх найз нартайгаа Баян-Уул суманд аялал, зугаалгаар явж байсан юм. Баян-Уул сумын наадмыг үзэх зорилготой Дорнод аймгаас гарсан. Баян-Уул сумаас хойш 50 км газарт явж байхад гүүрний хажууд Царам гэсэн бичигтэй самбар байсан. Түүний хажууд бид амраад хоол, цай идээд амарсан. Гэтэл замын хажууд газраас 30 см орчим өндөртэй ургамал байхаар нь түүсэн. Тэр ургамал урд нь интернетээр цацагдсан байсан. Тэгээд хартал интернетийн зурагтай адилхан байхаар нь түүсэн. Тэр өвсийг түүхэд машин тэрэг тааралдаагүй, явганаар яваад Баян-Уул суманд ирээд шуудангийн машинаар Дорнодод ирсэн. Дорнодод ирээд эвдэрхий улаан байшин дотор түүсэн ургамлаа хатаасан. Өөрсдийн авчирсан өвсөө өөрсдөө хэрэглээд дуусгасан. Дараа нь 08 сарын 18-ны өдөр Б.Мэнд-Амар, М.Батмөнх, Б.Идэр, Б.Тэмүүлэй нартай машинаар дахин явсан. Баян-Уул сум өнгөрөөд Царамаас цааш явж байхад замд машин эвдэрсэн. Тэгээд цааш явж нөгөө газраа очиж сонирхоод өвсөө түүсэн. Авчирсан өвсөө өөрсдөө хэрэглээд дууссан. Бид сонирхох журмаар татсан. Би дахин ийм хэрэг хийхгүй. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Төмөрбаатарын Дунджав  мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч үнэнээр нь мэдүүлсэн. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би дахин ийм хэрэг үйлдэхгүй гэв.

            Шүүгдэгч Төмөрбаатарын Дунджав  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 07 сарын 14-ний өдөр найз Идэр, Энхсайхан нартай уулзаад хамт Баян-Уул сум руу шууданд суугаад явсан. 2016 оны 07 сарын 15-ны өглөө босоод хойш алхаад “Царам” гэх пайзтай газарт очиход замын хажуугаар 30 сантиметр орчим өндөр ногоон өнгийн жижиг навчтай ургамал таархаар нь навчийг нь түүж ууталж авсан. Хоёр ширхэг 100 төгрөгний уутыг дүүртэл түүсэн. 2016 оны 07 сарын 18-ны өдөр өөрийнхөө түүсэн навчийг “Шүр” захын зүүн талд байдаг эвдэрхий улаан байшингийн гадаа аваачиж наранд тавьж хатаасан. Тэгээд хатаасан өвсөө өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэж дуусгасан.  2016 оны 07 сарын 15-ны өдөр өвс түүсэн. Бид нарын түүсэн өвсийг ямар өвс гэдгийг мэдэхгүй. Би түүсэн өвсөө бусдад зарж борлуулж дамжуулж өгөөгүй. Өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэх зорилгоор түүж хэрэглэж байгаад үлдсэнийг нь найз Энхсайханд өгсөн гэжээ. /хх-ийн 133-137/

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Бямбаагийн Идэр мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч үнэнээр нь мэдүүлсэн. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би дахин ийм хэрэг үйлдэхгүй гэв.

            Шүүгдэгч  Бямбаагийн Идэр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 07 сарын 14-ний өдөр найз Энхсайхан, Дунджав нартай уулзаад Шүр захын зүүн талаас Баян-Уул сум руу явах шууданд суугаад явсан.  2016 оны 07 сарын 15-ны өглөө босоод хойш алхаад “Царам” гэх пайзтай хуучин гүүрний хажууд очиход замын хажуугаар 30 сантиметр орчим өндөр ногоон өнгийн жижиг навчтай ургамал буюу бид нарын түүхээр очсон ургамал байхаар нь навчийг нь түүж ууталж хоёр ширхэг 100 төгрөгний уутыг дүүртэл түүсэн. 2016 оны 07 сарын 18-ны өдөр өөрийнхөө түүсэн навчийг Шүр захын зүүн талд байдаг эвдэрхий улаан байшингийн гадаа аваачиж наранд тавьж хатаасан. Тэгээд Дунджав, Энхсайхан бид гурав өөр өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэж байгаад дуусгасан. Түүнээс хойш 2016 оны 08 сарын 17-ны өдөр өөрийн аав Бямбаагийн эзэмшлийн “ниссан санни” маркийн машиныг өөрөө бариад найз Мэнд-Амар, Тэмүүлэй, Батмөнх, Энхсайхан нартай хамт 20 цаг өнгөрч байхад Баян-Уул сум руу гарч 01 цагийн орчим очсон. Баян-Уул сумаас хойш 50 орчим километр явж “Царам” гэх буюу урьд нь түүж байсан ногоон өвсийг өөр өөрийнхөө уутанд түүж аваад гэр гэрлүүгээ харьсан. Би түүсэн өвсөө найз Энхсайханд хадгалуулж хэрэглэж байгаад Улаанбаатар хот руу явсан. Би өөр хүнд өвсөө өгөөгүй. ...би Баян-Уул сумын нутаг “Царам” гэх газраас түүсэн өвсөө бусдад зарж борлуулж дамжуулж өгсөн зүйл байхгүй. Өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэх зорилгоор түүж хэрэглэн дуусгасан гэжээ.  /хх-ийн 138-143/

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Батсайханы Мэнд-Амар мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч үнэнээр нь мэдүүлсэн. Дахин мэдүүлэг өгөхгүй. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би дахин ийм хэрэг үйлдэхгүй гэв.

Шүүгдэгч Батсайханы Мэнд-Амар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 08 сарын 17-ны өдөр найз Идэр, Энхсайхан, Тэмүүлэй, Батмөнх нартай уулзаад Идэрийн эзэмшлийн “Ниссан санни” маркийн саарал өнгийн 87-65 ДОА улсын дугаартай машинд суугаад 20 цаг өнгөрч байхад гараад Баян-Уул сумын төвд 01 цагийн орчим очсон.  2016 оны 08 сарын 18-ны өдөр 11 цагийн орчим Баян-Уул сумаас гарч хойд зүгт замаар 50 орчим километр яваад “Царам” гэх газарт очиж 30 орчим сантиметр өндөртэй ногоон өнгийн жижиг навчтай ургамлаас навчийг нь салгаж уутлан авсан. Тэгээд би түүсэн өвсөө өөрийнхөө гэрийн тагтан дээр гаргаж дэлгэн хатааж бэлтгэн өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэсэн. Би түүсэн өвсөө бусдад зарж борлуулж дамжуулан өгөөгүй. Өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэх зорилгоор түүж хэрэглээд дуусгасан гэжээ. /хх-ийн 144-148/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Мөнхболдын Батмөнх мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч үнэнээр нь мэдүүлсэн. Дахин мэдүүлэг өгөхгүй. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би дахин ийм хэрэг үйлдэхгүй гэв.

Шүүгдэгч Мөнхболдын Батмөнх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 08 сарын 17-ны өдөр найз Идэр, Энхсайхан, Тэмүүлэй, Мэнд-Амар нартай СМУ-д уулзаад найз Идэрийн эзэмшлийн “Ниссан санни” маркийн саарал өнгийн улсын дугаарыг мэдэхгүй байна  машинд суугаад 20 цаг өнгөрч байхад Баян-Уул сум руу өвс түүхээр явсан. Тэгээд 01 цагийн орчим очоод машиндаа унтаж амраад 2016 оны 08 сарын 18-ны өглөө машинаа янзлуулаад 11 цагийн орчим Баян-Уул сумаас гарч хойд зүгт замаар 50 орчим километр яваад замын хажуугаар жалга шиг юмтай газарт очсон. Тэгээд ногоон өнгийн жижиг навчтай ургамлаас навчийг нь салгаж уутлан авсан. Би түүсэн өвсөө өөрийнхөө гэрийн тагтан дээр гаргаж дэлгэн хатааж бэлтгэн өөрийнхөө хэрэгцээнд татаж хэрэглэн дуусгасан. Би Баян-Уул сумын нутаг “Царам” гэх газраас түүсэн өвсөө бусдад зарж борлуулж дамжуулж өгөөгүй. Өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэх зорилгоор түүж хэрэглэсэн гэжээ.  /хх-ийн 149-154/

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Батцэнгэлийн Тэмүүлэй мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч үнэнээр нь мэдүүлсэн. Дахин мэдүүлэг өгөхгүй. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би дахин ийм хэрэг үйлдэхгүй гэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч Батцэнгэлийн Тэмүүлэй мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 08 сарын 17-ны өдөр Энхсайхан, Идэр, Батмөнх, Мэнд-Амар нартай хамт Идэрээ ахын “Ниссан санни” маркийн саарал өнгийн машинтай Баян-Уул сум руу гарсан. Тэгээд 2016 оны 08 сарын 18-ны өглөө машинаа засуулчихаад 10 цагийн орчим Баян-Уул сумаас хойш хөдлөөд ойролцоогоор 50 орчим километр явж хөдөө зогсоод ширгэсэн голын эрэг, жалга дагуу ургасан ногоон өнгийн жижиг навчтай 30 орчим сантиметр өндөр өвсний навчийг нь түүсэн. Би түүсэн өвсөө сонингийн цаасны голд хийж дэлгэж тавиад дээрээс нь индүүдэж бүгдийг нь хатахаар нь үүрүүлж нунтаглан саванд хийж өөрөө татаж хэрэглэсэн. Би найз Төрболд, Өнө-Ялалт, Ялагдашгүй нартай хамт Авто тээврийн төвөөс урагш Хэрлэн голын далан дээр очоод тамхины дүнсийг нь үүрүүлж гаргаад дотор нь өвсөө хийж татаж хэрэглэсэн. Тэгээд бид Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах Цэцэг төвийн хашаан дотор байдаг РС тоглоомын гадаа очиход манай найз Хүрэлтулга, Есүхэй, Уламбаяр, Мөнх-Амар, Алтаншагай нар байсан. Тэгээд бид эзнийг нь хүлээгээд сууж байхад эргүүлийн хоёр цагдаа ирээд бид нарын цүнхийг шалгаад миний цүнхэнд байсан хайрцаг дотор хийсэн өвсийг илрүүлэн цагдаагийн газарт авчирсан. Манай найз Ялагдашгүй, Төрболд, Өнө-Ялалт, Уламбаяр нарт өвс байгаагүй миний авч явсан өвснөөс Ялагдашгүй, Төрболд, Өнө-Ялалт нар 2016 оны 08 сарын 22-ны өдөр татаж хэрэглэж үзсэн. 2016 оны 08 сарын 21-ний өдөр Уламбаяр надаас авч татаж үзсэн би өөр хүнд өвснөөсөө хэрэглүүлж байгаагүй мөн түүсэн өвсөө бусдад зарж борлуулж дамжуулж өгсөн зүйл байхгүй. Сонирхож үзээд өөрөө хэрэглэсэн. Өөрт үлдсэн байсан өвсөө цагдаагийн байгууллагад хураалгасан гэжээ. /хх-ийн 156-158/

Насанд хүрээгүй гэрч Баянмөнхийн Өнө-Ялалт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...би найз Төрболд, Ялагдашгүй, Тэмүүлэй нартай хамт “Авто тээврийн төв”-өөс урагш Хэрлэн голын хойд талд байдаг далан дээр очсон. Тэгэхэд Тэмүүлэй цүнхнээсээ хайрцаг дотор хийсэн өвс гаргаж ирээд надаас хоёр ширхэг тамхи аваад тамхийг нь гаргаж хаяад цаасанд нь нунтагласан өвснөөсөө хийгээд өөрөө эхэлж татаад бид нарыг сорж үзэх үү гэхээр нь тэгье гээд бид дөрөв хоёр ширхэгийг хувааж татсан. ...Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах “Цэцэг” төвийн хашаан дотор байдаг РС тоглоомын гадаа очоод найз Хүрэлтулга, Есүхэй, Уламбаяр, Мөнх-Амар, Алтаншагай, Цогцлон нартай уулзаад сууж байхад эргүүлийн автомашинтай хоёр цагдаа ирээд бид нарын цүнхийг шалгахад Тэмүүлэйгийн цүнхнээс хайрцаг дотор хийсэн өвс байсныг илрүүлсэн... би Тэмүүлэйгийн авч явсан өвс ямар төрлийн өвс байсан болон хаанаас хэн гэдэг хүнээс авсан талаар мэдэхгүй. Би ямар төрлийн өвс татаж байгаагаа мэдээгүй, зүгээр сонирхоод сорж үзсэн өмнө нь хэрэглэж байгаагүй гэжээ. /хх-ийн 56-57/

Насанд хүрээгүй гэрч Цогбаярын Уламбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах “Цэцэг” төвийн хашаан дотор байдаг РС тоглоомын гадаа очоод ...хүнийг нь хүлээгээд сууж байхад Цогцлон ирсэн удалгүй эргүүлийн авто машинтай хоёр цагдаа ирээд бид нарын цүнхийг шалгахад Тэмүүлэйгийн цүнхнээс хайрцаг дотор хийсэн зүйл байсныг олж цагдаагийн газарт газарт авчирсан ...Тэмүүлэйгийн авч явсан өвс ямар төрлийн өвс байсан болон хаанаас хэнээс авсан талаар мэдэхгүй байна. Би 2016 оны 08 сарын 21-ний өдөр найз Тэмүүлэйтэй уулзахад хамт гол явъя гээд гол дээр очоод Тэмүүлэй цүнхнээсээ тамхи гаргаж ирээд татаж байхаар нь би бас хуваагаад татсан. Би тэр тамхийг зүгээр тамхи гэж бодож байсан өвс гэж бодоогүй мөн өмнө нь өвс татаж байгаагүй гэжээ. /хх-ийн 58-59/

Насанд хүрээгүй гэрч Ганболдын Төрболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...би найз Өнө-Ялалт, Ялагдашгүй, Тэмүүлэй нартай хамт “Авто тээвэр”-ийн төвөөс урагш Хэрлэн голын хойд талд байдаг далан дээр очоод Тэмүүлэй цүнхнээсээ хайрцаг дотор хийсэн нунтагласан ногоон өвс гаргаж ирээд тамхины цаасан дотор өвснөөсөө хийгээд өөрөө эхэлж татаад бид нарыг сорж үзэх үү гэж хэлэхээр нь бид нар хоёрыг хувааж татсан... РС тоглоомын газрын эзэнг хүлээгээд сууж байхад эргүүлийн атомашинтай хоёр цагдаа ирээд бид хоёрын цүнхийг шалгахад Тэмүүлэйгийн цүнхнээс хайрцаг дотр хийсэн өвс байсныг илрүүлсэн. ...Тэмүүлэйгийн авч явсан өвс ямар төрлийн өвс байсан болон хаанаас хэнээс авсан талаар мэдэхгүй байна. Би өмнө нь өвс татаж байгаагүй гэжээ. /хх-ийн 62-63/

Насанд хүрээгүй гэрч Батсайханы Мөнх-Амар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах “Цэцэг” төвийн хашаан дотор байдаг РС тоглоомын гадаа очоод ...тоглоомын эзнийг нь хүлээгээд сууж байхад ...эргүүлийн авто машинтай хоёр цагдаа ирээд бид нарын цүнхийг шалгахад Тэмүүлэйгийн цүнхнээс хайрцагтай өвс илрүүлэн хураан авсан...Тэмүүлэйгийн цүнхээс гарч ирсэн хайрцаг дотор хийсэн зүйл юу байсныг мэдэхгүй байна. Цагдаагийн газарт ирээд мансууруулах төрлийн ургамал байна гэж сонссон хаанаас авсаныг мэдэхгүй... би Тэмүүлэйг өвс татаж байхыг хараагүй мөн Тэмүүлэй анги дээрээ болон сургууль дээрээ өвс татсан талаараа ярьж байгаагүй мөн өвс авч явж байгаа талаараа надад хэлж байгаагүй гэжээ. /хх-ийн 64-65/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 14-ний өдрийн шинжээчийн 7844 тоот дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “ш/878 дагавар 2016.09.02” гэж хаягласан цаасан хайрцаганд хөх өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

2. Дельта тетрагидроканнабинол нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай хуулийн конвенцийн жагсаалтад багтдаг болно.

3. Шинжээчид тавигдсан асуултын 1, 2, 5-р асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулах боломжгүй байна гэжээ. /хх-ийн 91-92/

Хураан авах тогтоол /хх-ийн 22, 26/

Хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 23, 27/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24, 28/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25, 29/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 54, 55/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 30-ний өдрийн шинжээчийн 8226 тоот дүгнэлт /хх-ийн 95-97/

Шинжээчийг байцаасан тухай тэмдэглэл  /хх-ийн 100-101/

Монгол улсын Олон улсын гэрээ 86, Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц, жагсаалтуудад орсон бодисын жагсаалт  /хх-ийн 167-196/

Шүүгдэгч М.Батмөнхийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 211/

Шүүгдэгч Ө.Энхсайханы оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 213/

Шүүгдэгч Б.Мэнд-Амарын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 218/

Шүүгдэгч Б.Тэмүүлэйгийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 226/

Шүүгдэгч Т.Дунджавын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 234/

Шүүгдэгч Б.Идэрийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 239/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 243, 244, 245, 246, 247, 248/

Шүүгдэгч нарын хувийн зан байдлыг тодорхойлсон сургууль, хамт олны тодорхойлолтууд

Гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдийг дахин хүмүүжүүлэх талаар хамтран ажиллах дөрвөлсөн гэрээ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Бүргэд овогт Өлзийдэлгэрийн Энхсайхан нь 2016 оны 07 сарын 15-ны  өдөр Б.Идэр, Т.Дунджав нартай мөн 2016 оны 08 сарын 18-ны өдөр Б.Мэнд-Амар, М.Батмөнх, Б.Идэр, Б.Тэмүүлэй нартай Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг “Царам” гэх газраас “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай олон улсын конвенц”-ийн жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол хэмээх бодисын агууламжтай ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэж, хадгалсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Жаргалант овогт Төмөрбаатарын Дунджав нь 2016 оны 07 сарын 15-ны  өдөр Ө.Энхсайхан, Б.Идэр нартай Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг “Царам” гэх газраас “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай олон улсын конвенц”-ийн жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол хэмээх бодисын агууламжтай ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэж, хадгалсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Бодонгууд овогт Бямбаагийн Идэр нь 2016 оны 07 сарын 15-ны өдөр Ө.Энхсайхан, Т.Дунджав нартай мөн 2016 оны 08 сарын 18-ны өдөр Б.Мэнд-Амар, М.Батмөнх, Ө.Энхсайхан, Б.Тэмүүлэй нартай Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг “Царам” гэх газраас “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай олон улсын конвенц”-ийн жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол хэмээх бодисын агууламжтай ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэж, хадгалсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Хотон овогт Батсайханы Мэнд-Амар нь 2016 оны 08 сарын 18-ны өдөр Ө.Энхсайхан, М.Батмөнх, Б.Тэмүүлэй, Б.Идэр нартай Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг “Царам” гэх газраас “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай олон улсын конвенц”-ийн жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол хэмээх бодисын агууламжтай ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэж, хадгалсан гэмт хэргийг,

Шарайд овогт Мөнхболдын Батмөнх нь 2016 оны 08 сарын 18-ны өдөр Ө.Энхсайхан, Б.Тэмүүлэй, Б.Идэр, Б.Мэнд-Амар нартай Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг “Царам” гэх газраас “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай олон улсын конвенц”-ийн жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол хэмээх бодисын агууламжтай ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэж, хадгалсан гэмт хэргийг,

Насанд хүрээгүй Хатиган овогт Батцэнгэлийн Тэмүүлэй нь 2016 оны 08 сарын 18-ны өдөр Ө.Энхсайхан, М.Батмөнх, Б.Идэр, Б.Мэнд-Амар нартай Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг “Царам” гэх газраас “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай олон улсын конвенц”-ийн жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол хэмээх бодисын агууламжтай ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэж, хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Б.Өнө-Ялалт, Ц.Уламбаяр, Г.Төрболд, Б.Мөнх-Амар, М.Ялагдашгүй нарын өгсөн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 14-ний өдрийн шинжээчийн 7844 тоот дүгнэлт,  хураан авах тогтоол /хх-ийн 22, 26/, хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 23, 27/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24, 28/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25, 29/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 54, 55/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 30-ний өдрийн шинжээчийн 8226 тоот дүгнэлт /хх-ийн 95-97/, шинжээчийг байцаасан тухай тэмдэглэл  /хх-ийн 100-101/, Монгол улсын Олон улсын гэрээ 86, Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц, жагсаалтуудад орсон бодисын жагсаалт  /хх-ийн 167-196/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын үйлдэлд Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Энхболд, Д.Ганхуяг нар нь шүүгдэгч нарын гэм буруугийн болон зүйлчлэлийн талаар маргаан гаргаж, мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч нарын хэргийн болон хувийн байдлыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч нарын хэрэглэж байсан  Кламмастер гэх ногоон өнгийн хайрцаг дотор хийсэн 6 грамм нунтагласан ногоон өнгийн өвс, бор өнгийн хайрцаг дотор хийсэн 60 грамм нунтагласан ногоон өнгийн өвс зэргийг цаашид ашиглах боломжгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Ө.Энхсайханы ЖЯ 95032138 тоот регисрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгч М.Батмөнхийн ЖЯ 94121931 тоот регисрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгч Б.Идэрийн ЖЯ 95121418 тоот регисрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар, шүүгдэгч Т.Дунджавын ЖЖ 96121514 тоот регисрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар, шүүгдэгч Б.Мэнд-Амарын ЖЮ 97020515 тоот регисрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Тэмүүлэйгийн ЖЮ 99011036 тоот регисрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг буцаан олгосугай.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй тул шүүгдэгч Ө.Энхсайханы эзэмшлийн эд хөрөнгөнөөс 150000 төгрөгийн үнэ бүхий шивээсний машиныг битүүмжилсэн 2016 оны 10 сарын 06-ны өдрийн, шүүгдэгч Т.Дунджавын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 180000 төгрөгний үнэ бүхий АSER маркийн компьютерийг битүүмжилсэн 2016 оны 10 сарын 06-ны өдрийн, шүүгдэгч Б.Идэрийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс 2380000 төгрөгийн үнэ бүхий, Хэрлэн сумын 5-р баг, Хийморийн 19-35 тоотод байрлах 700 м2 газрыг битүүмжилсэн 2016 оны 10 сарын 06-ны өдрийн, шүүгдэгч Б.Мэнд-Амарын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 400000 төгрөгний үнэ бүхий ШАРП маркийн 40 инчийн телевизорыг битүүмжилсэн 2016 оны 10 сарын 06-ны өдрийн, шүүгдэгч М.Батмөнхийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс 3840000 төгрөгийн үнэ бүхий, Хэрлэн сумын 10-р баг, Цаг уурын 2-12 тоотод байрлах 600 м2 газрыг битүүмжилсэн 2016 оны 10 сарын 07-ны өдрийн, шүүгдэгч Б.Тэмүүлэйгийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс 4480000 төгрөгний үнэ бүхий, Хэрлэн сумын 10-р баг, Дэлгэрэхийн 6-1 тоотод байрлах 700 м2 газрыг битүүмжилсэн 2016 оны 10 сарын 07-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-уудыг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д зааснаар, шүүгдэгч Б.Тэмүүлэй нь арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7-д зааснаар хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болно.

 Шүүгдэгч нар нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, үйлдсэн хэргээ гүнээ ухамсарласан, их дээд, болон ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа тул цаашид сурч боловсрох бололцоогоор хангах үүднээс дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч нарт хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж хянан харгалзах, насанд хүрээгүй шүүгдэгчид ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бүргэд овогт Өлзийдэлгэрийн Энхсайхан, Жаргалант овогт Төмөрбаатарын Дунджав, Бодонгууд овогт Бямбаагийн Идэр, Хотон овогт Батсайханы Мэнд-Амар, Шарайд овогт Мөнхболдын Батмөнх, Хатиган овогт Батцэнгэлийн Тэмүүлэй нарыг мансуурах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисын агууламжтай ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар шүүгдэгч Өлзийдэлгэрийн Энхсайханыг 1/нэг/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар, шүүгдэгч Төмөрбаатарын Дунджав, Бямбаагийн Идэр, Батсайханы Мэнд-Амар, Мөнхболдын Батмөнх, Батцэнгэлийн Тэмүүлэй нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хорих  ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Ө.Энхсайханы эдлэх 1 жил, 6 сарын хорих ялыг, ялтан Т.Дунджав, Б.Идэр, Б.Мэнд-Амар, М.Батмөнх нарын эдлэх 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй ялтан Б.Тэмүүлэйгийн эдлэх 1 жилийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ялтан Ө.Энхсайхан, Т.Дунджав, Б.Идэр, Б.Мэнд-Амар, М.Батмөнх нарт оногдуулсан ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, ялтан Ө.Энхсайханыг 1 жил, 6 сарын хугацаагаар, ялтан Т.Дунджав, Б.Идэр, Б.Мэнд-Амар, М.Батмөнх нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг орон нутгийн Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар  насанд хүрээгүй ялтан Б.Тэмүүлэйд 1 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхийг эх Б.Гантуяад үүрэг болгосугай.

6. Ялтан Ө.Энхсайхан,Т.Дунджав, Б.Идэр, Б.Мэнд-Амар, М.Батмөнх, Б.Тэмүүлэй нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Ө.Энхсайханы ЖЯ 95032138 тоот регисрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, ялтан М.Батмөнхийн ЖЯ 94121931 тоот регисрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, ялтан Б.Идэрийн ЖЯ 95121418 тоот регисрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар, ялтан Т.Дунджавын ЖЖ 96121514 тоот регисрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар, ялтан Б.Мэнд-Амарын ЖЮ 97020515 тоот регисрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар,насанд хүрээгүй ялтан Б.Тэмүүлэйн ЖЮ 99011036 тоот регисрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг буцаан олгосугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Кламмастер гэх ногоон өнгийн хайрцаг дотор хийсэн 6 грамм нунтагласан ногоон өнгийн өвс, бор өнгийн хайрцаг дотор хийсэн 60 грамм нунтагласан ногоон өнгийн өвсийг тус тус устгасугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн  134.10-д зааснаар ялтан Ө.Энхсайханы эзэмшлийн эд хөрөнгөнөөс 150000 төгрөгийн үнэ бүхий шивээсний машиныг битүүмжилсэн 2016 оны 10 сарын 06-ны өдрийн, ялтан Т.Дунджавын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 180000 төгрөгний үнэ бүхий АSER маркийн компьютерийг битүүмжилсэн 2016 оны 10 сарын 06-ны өдрийн, ялтан Б.Идэрийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс 2380000 төгрөгийн үнэ бүхий, Хэрлэн сумын 5-р баг, Хийморийн 19-35 тоотод байрлах 700 м2 газрыг битүүмжилсэн 2016 оны 10 сарын 06-ны өдрийн, ялтан Б.Мэнд-Амарын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 400000 төгрөгний үнэ бүхий ШАРП маркийн 40 инчийн телевизорыг битүүмжилсэн 2016 оны 10 сарын 06-ны өдрийн, ялтан М.Батмөнхийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс 3840000 төгрөгийн үнэ бүхий, Хэрлэн сумын 10-р баг, Цаг уурын 2-12 тоотод байрлах 600 м2 газрыг битүүмжилсэн 2016 оны 10 сарын 07-ны өдрийн, ялтан Б.Тэмүүлэйгийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс 4480000 төгрөгний үнэ бүхий, Хэрлэн сумын 10-р баг, Дэлгэрэхийн 6-1 тоотод байрлах 700 м2 газрыг битүүмжилсэн 2016 оны 10 сарын 07-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-уудыг тус тус хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол  ялтан Ө.Энхсайхан,Т.Дунджав, Б.Идэр, Б.Мэнд-Амар, М.Батмөнх, Б.Тэмүүлэй нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан нар, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Ө.Энхсайхан, Т.Дунджав, Б.Идэр, Б.Мэнд-Амар, М.Батмөнх, Б.Тэмүүлэй нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ