Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2019/ДШМ/18

 

Э.Эр-т холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Д.Шинэбал Шүүгдэгч Э.Эр- Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Э.Эр-ийн өмгөөлөгч Х.*******ийн давж заалдах гомдлоор Э.Эр-т холбогдох 1824000000059 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 28-нд Завхан аймгийн Тэс сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Асгат сумын Суварга багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Шар халзан овгийн Э-ын Эр- /РД: ИО******/

Шүүгдэгч Э.Эр- нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчим Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутагт иргэн О.Э-ын монгол гэрт байрлах баруун талын орон дээр, мөн 2018 оны 7 дугаар сарын 20-ны орчим Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутаг дэвсгэрт Л.******* хонин сүргийн бэлчээрт Ц.*******ыг бага насны хүүхэд буюу 14 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, удаа дараа бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Шар халзан овогт Э-ын Эр-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Эр-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эр-т оногдуулсан 13 жилийн хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эр-ийн шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 182 /нэг зуун наян хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, шүүгдэгчид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2 тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дүгээр сарын 03-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч Э.Эр-ын өмгөөлөгч Монголын Хуульчдын Холбооны гишүүн өмгөөлөгч Х.******* миний бие 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад ЭХХШТХ-ын 15.1 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэг, мөн хуулийн 38.1 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт тус тус заасан эрхийн хүрээнд дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Манай үйлчлүүлэгчийг өөрийн ээж Л.*******ын төрсөн дүү Л.******* охин буюу өөрийн үеэл болох бага насны /12 жил, 6 сар, 24 хоногтой/ Ц.*******ыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж Баянтэс сумаас мотоциклоор Асгат суманд хүргэж өгөхөөр явахдаа 2018 оны 06 дугаар сарын 12 өдөр 17 цагийн орчим Завхан аймгийн Асгат сумын Суврага багийн нутагт өөрийн эцэг О.Э-ын Монгол гэрийн баруун талын орон дээр дарж хэвтүүлээд өмдийг нь шувталж бэлэг эрхтэн рүү нь өөрийнхөө бэлэг эрхтэнээ хийж хохирогчийг эсэргүүцэхэд нь “...зүгээрээ яадаг ч үгүй юмаа...” гэж хэлэн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон. Мөн 2018 оны 07 дугаар сарын 20-ны орчим Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутаг дэвсгэрт нутаглаж байсан Ц.******* гэрээс охин Ц.*******ыг хонины бэлчээрт мотоциклоор хүргэж өгөөд “...Чи өмнө нь болсон асуудлын талаар хэлээгүй юм чинь одоо хэлэхгүй биз дээ...” гэж хэлээд плажийг дээш сөхөж дотуур өмдийг нь тайлаад бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж тус тус үзэн гэм буруутайд тооцож ЭХТА-ын 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн 13 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн хувьд дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд анхан шатны шүүх уг шийдвэрийг гаргахдаа хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэсэн, мөн хэрэглэвэл зохих хуулийн заалтуудыг хэрэглээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлтийн хэсэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бусад гэрчүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс ЭХХШТХ-д заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа 3 заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна...” гэж дүгнэсэн байна. Гэтэл хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн О.Э-, Л.*******, Б.*******, Н.Доржпагам, Ц.*******, Л.******* нар нь О.Э-ын гэрт хүн байгаагүй, хохирогч Ц.*******ыг Баянтэс сумаас Асгат суманд хүргэж өгсөн, завгүй үедээ Э.Эр-аар Ц.*******ыг хонины бэлчээрт мотоциклоор хүргүүлдэг гэсэн мэдүүлгүүд байх бөгөөд энэ нь тухайн үед Асгат суманд хүргэж өгсөн, хонины бэлчээрт хүргэж өгсөн, О.Э-ын гэрт хүн байхгүй гэдэг үйл баримтыг тогтоосон нотлох баримтууд болохоос тухайн цаг хугацаанд Э.Эр- насанд хүрээгүй хохирогч Ц.*******ыг О.Э-ын гэрт хүчиндсэн гэх байдлыг шууд нотолсон нотлох баримтууд биш гэж үзэж байна. Шүүгдэгч Э.Эр- өөрөө шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Ц.*******ыг хүргэж өгсөнийг хүлээн зөвшөөрдөг, мөн хонины бэлчээрт хүргэж өгдөг байсан гэдгээ мэдүүлдэг. Мөн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “...Түүнчлэн шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэггүй ч, гэмт хэрэг үйлдээгүй болохоо өөр бусад нотлох баримтуудаар үгүйсгэж, нотолж чадаагүй байгааг нь дурдах нь зүйтэй” гэж дүгнэжээ. Монгол Улсын Үндсэн хууль болон ЭХХШТХ-д яллагдагч, шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй ч, харин ЭХХШТХ-ийн 1.7 дугаар зүйлд нотлох үүргийг мөрдөгч, прокурор хүлээхээр хууль тогтоогч хуульчилж өгсөн байна. Шүүхийн дээрх дүгнэлт нь яллагдагч, шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхэнд халдсан үйлдэл гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгийн явцад өмгөөлөгч миний бие шүүгдэгч Э.Эр-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрчийн болон яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Иймд шүүх гэм буруугийн дүгнэлт хийхдээ шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч болон яллагдагчийн мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт хийх боломжгүй юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14211, 0062, 845 тоот дүгнэлтээр Ц.*******аас эмнэлэгийн нөхцөлд зулбуулж авсан ургийн биологийн эцэг нь Э.Эр- биш болох нь тогтоогдсон. Харин насанд хүрээгүй хохирогч Ц.******* нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтэй Э.Эр-тай л бэлгийн харьцаанд орсон өөр ямар нэгэн хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй гэж мэдүүлдэг. Дээрх нотлох баримтуудаас үзэхэд насанд хүрээгүй Ц.*******ын мэдүүлэг бүхэлдээ үнэн эсэхэд эргэлзээ үүсч байгаа юм. 4 Насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг нь үнэн эсэхэд эргэлзээ үүсэж байгаа нь манай үйлчлүүлэгч Э.Эр- нь уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсч байгаа юм. ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан боловч шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ уг заалтыг хэрэглээгүй хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Анхан шатны шүүх мөн ЭХХШТХ-ийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх,” уг хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж тус тус заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Прокурор мөн адил дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа учир нь: Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Ц.*******ыг жирэмслүүлсэн гэх үйлдлийг тусгаарлан Э.Эр-т холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлэхэд өмгөөлөгчийн зүгээс удаа, дараа гомдол гаргахад тухай бүр нь прокуророос хүсэлтийг хангахаас татгалзан хариу өгсөн. Насанд хүрээгүй хохирогч Ц.******* бусдад хүчиндүүлсэн гэх гэмт хэргийг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй, ганцхан насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүх рүү шилжүүлсэн. Дээрх нөхцөл байдлыг дүгнэн хэлэхэд эмнэлэгийн нөхцөлд зулбуулж авсан ургийн биологийн эцэг нь Э.Эр- биш болох нь тогтоогдсон харин насанд хүрээгүй хохирогч мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ ганцхан Э.Эр-тай л бэлгийн харьцаанд орсон, өөр хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй гэж мэдүүлдэг ингэж үзэхээр насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг бүхэлдээ үнэн эсэх нь эргэлзээтэй болж байна. Хэргийн ганц гол нотлох баримт эргэлзээ бүхий болж байгаа нь Э.Эр- уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээ үүсч байгаа юм. Харин анхан шатны шүүх уг хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн үнэлээгүй байж Э.Эр-ийг гэм буруутайд тооцож 13 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг барьсан буруу шийдвэр гэж үзэж байна. Э.Эр- нь хэдий шүүгдэгч ч гэсэн Монгол улсын иргэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулинд заасан өөрт олгогдсон эрхээ хамгаалах, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй байхад шүүх зөвхөн ганцхан насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэн хүний эрх чөлөөг олон жилээр хязгаарлаж байгаа нь учир дутагдалтай юм. 5 Насанд хүрээгүй хохирогч нь тухайн үед О.Э-ын гэрт хүн байхгүй байгаа гэдгийг мэдэх боломжтой байсан, мөн мэдүүлэг өгөхдөө хэрэг болсон гэр доторх тавилга, бусад зүйлийг нэрлэн заадаг нь насанд хүрээгүй хохирогч Ц.******* нь урьд өмнө нь О.Э-ын гэрт тодорхой хугацаанд амьдарч байсантай холбоотой гэж үзэж байна. Энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эр- нь асуултанд хариулах явцад тодруулж хэлсэн байдаг.Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолыг ЭХХШТХ-ийн 1.15 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хүчингүй болгож, манай үйлчлүүлэгчийн үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. Прокурор Б.Ганзориг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.*******ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганзориг би Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн яллагдагч Э.Эр-т холбогдох 182400000059 дугаартай эрүүгийн хэргийн талаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан яллагдагч Э.Эр-ийн өмгөөлөгч Х.*******ээс гаргасан гомдлыг хүлээн авч танилцлаа. Өмгөөлөгч Х.******* нь “...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Эр-ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэсэн гомдол гаргасан байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Э.Эр-т холбогдох эрүүгийн 182400000059 дугаартай хэргийг хянан хэлэлцээд: Э.Эр-ийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1416, 0062 дүгнэлтээр хохирогч Ц.*******аас эмнэлгийн нөхцөлд зулбуулж авсан ургийн биологийн эцэг яллагдагч Э.Эр- байх боломжгүй, мөн хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй байх тул хэргийг тусгаарлан хэрэг бүртгэлтэд буцаах үндэслэлтэй гэж 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр эрүүгийн 182400000059 дугаартай хэргээс 192400020 дугаартай хэргийг тусгаарлаж, хэрэг бүртгэлтэд буцаасан. 6 Хэргийг тусгаарласан тогтоолыг яллагдагч Э.Эр-ийн өмгөөлөгч Х.******* эс зөвшөөрч тус прокурорын газрын ерөнхий прокурор, Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан ба гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Мөн өмгөөлөгчийн гомдлоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж шүүхээс гомдлыг хүлээж аваагүй. Тус прокурорын газраас “Яллагдагч Э.Эр- нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчим Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутагт иргэн О.Э-ын монгол гэрт байрлах баруун талын орон дээр, мөн 2018 оны 07 дугаар сарын 20-ны орчим Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутаг дэвсгэрт Л.Цогтбаяртын хонин сүргийн бэлчээрт Ц.*******ыг бага насны хүүхэд буюу 14 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, удаа дараа бэлгийн харьцаанд орж хүчиндсэн” гэх үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Э.Эр-т холбогдох эрүүгийн 182400000059 дугаартай хэргийг хянан хэлэлцээд: Э.Эр-ийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас үзвэл хохирогч Ц.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн 2 удаагийн мэдүүлэгт “Э.Эр- нь түүнийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орж хүчиндсэн болохыг удаа, дараа тогтвортой, тодорхой мэдүүлсэн бөгөөд хэрэгт цугларсан бусад ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдсон. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Э.Эр- болон өмгөөлөгч Х.******* нараас хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж бэхжүүлсэн талаар маргаагүй байдаг. Харин хохирогч Ц.******* нь “...би Э.Эр-тай бэлгийн харьцаанд орсон. Өөр хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй гэж” мэдүүлэг өгсөн. Энэ нь хохирогчийн зүгээс Э.Эр-ийн үйлдсэн гэмт хэргийг мэдүүлж байгаад эргэлзээтэй, зөрүүтэй мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн Э.Эр-ийн үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулсан, хохирогчийн ургийн эцэг хэн болох нь энэ хэрэгт хамааралгүй юм. Иймд Э.Эр-ийн өмгөөлөгч Х.*******ийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шийтгэх 7 тогтоолын 20 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна. Шүүгдэгч Э.Эр-ын өмгөөлөгч Х.******* давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг бие, биенийхээ мэдүүлгийг давхар нотолж байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн байсан. Гэтэл мэдүүлгээр хохирогч Ц.******* нь шүүгдэгч Э.Эр-аар Завхан аймгийн Асгат сум руу мотоциклоор хүргүүлсэн, мөн хонины бэлчээрт заримдаа хүргүүлдэг талаар мэдүүлдэг болохоос биш яг тухайн хүчингийн гэмт хэргийг үйлдэж байхад нь шууд нотолсон нотлох баримт хэрэгт байхгүй. Хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн дүгнэлт бий. ДНК болон эмнэлгийн нөхцөлд зулбуулж авсан урагт хийсэн биологийн шинжилгээ. Энэ шинжилгээгээр Э.Эр- нь эмнэлгийн нөхцөлд зулбуулж авсан ургийн биологийн эцэг нь байх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Гэтэл насанд хүрээгүй хохирогч Ц.******* мэдүүлэг өгөхдөө... ганцхан би Э.Эр-тай л бэлгийн харьцаанд орсон, өөр хүнтэй ороогүй гэдэг. Тэгэхээр насанд хүрээгүй хохирогч Ц.*******ын мэдүүлэг бүхэлдээ эргэлзээтэй байгаа юм. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, миний үйлчлүүлэгч Э.Эр-ыг цагаатгаж өгнө үү гэв. Шүүгдэгч Э.Эр- давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Би хүчингийн гэмт хэрэг үйлдээгүй. Миний хэргийг цагаатгаж өгнө үү гэв. Прокурор Д.Шинэбал давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Насанд хүрээгүй хохирогч Ц.******* нь шууд Э.Эр-ыг зааж мэдүүлдэг, миний бэлэг эрхтнээс цус доошоо гарсан, босож суухад өвдөөд байдаг байсан гэж хохирогч мэдүүлэг өгсөн байдаг. Шүүгдэгч Э.Эр- нь хонины бэлчээрт насанд хүрээгүй хохирогч Ц.*******ыг дахин хүчиндэхдээ өмнөх болсон явдлыг хэлээгүй юм чинь, одоо хэлэхгүй биздээ гээд дахин хүчирхийлсэн. 14 насанд хүрээгүй хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг ямар нэгэн эргэлзээгүйгээр заан хэлж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Эр-ын өмгөөлөгч Х.*******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан хуулийн шаардлагыг хангасан байна. 8 Шүүгдэгч Э.Эр- нь өөрийн ээж Л.*******ын төрсөн дүү Л.******* охин, өөрийн үеэл болох бага насны 12 жил 06 сар 24 хоногийн настай Ц.*******ыг бага насны хүүхэд гэдгийг нь мэдсээр байж Завхан аймгийн Баянтэс сумаас мотоциклоор Асгат суманд хүргэж өгөхөөр явахдаа 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчим Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутагт өөрийн эцэг О.Э-ын монгол гэрийн баруун талын орон дээр дарж хэвтүүлээд өмдийг нь шувталж бэлэг эрхтэн рүү нь өөрийнхөө бэлэг эрхтнийг хийж эсэргүүцэхэд нь ...зүгээрээ яадаг ч үгүй юмаа... гэж хэлэн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон. Мөн 2018 оны 07 дугаар сарын 20-ны орчим 16-17 цагийн үед Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутаг дэвсгэрт нутаглаж байсан Л.******* гэрээс охин Ц.*******ыг нь хонины бэлчээрт мотоциклоор хүргэж өгөөд ...чи өмнө нь болсон асуудлын талаар хэлээгүй юм чинь одоо хэлэхгүй биздээ... гэж хэлээд плажийг нь дээш нь сөхөж дотуур өмдийг нь тайлаад бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан насанд хүрээгүй хохирогч Ц.*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.*******, гэрч Т., Г., С., О.Э-, Л.*******, Б.*******, Н.Доржпагам, Л.*******, Д., Л.Цогтбаяр, Д., Ч. нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14211 дугаартай шинжээчийн дүгнэлт, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжээч эмч нарын 18 дугаартай, 22 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.ын 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй байна. Шүүгдэгч Э.Эр-ын өмгөөлөгч Х.******* давж заалдах гомдолдоо ...Анхан шатны шүүх уг шийдвэрийг гаргахдаа хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэсэн, хэрэглэвэл зохих хуулийн заалтуудыг хэрэглээгүй гэж үзэж байна. Шүүхийн тогтоолын дүгнэлтийн хэсэгт ... гэрчүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогчийн хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна... гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн О.Э-, Л.*******, Б.*******, Н.Доржпагам, Ц.*******, Л.******* нар нь О.Э-ын гэрт хүн байгаагүй, хохирогч Ц.*******ыг Баянтэс сумаас Асгат суманд хүргэж өгсөн, завгүй үедээ Э.Эр-аар хохирогч Ц.*******ыг хонины бэлчээрт мотоциклоор хүргүүлдэг гэсэн мэдүүлгүүд байх бөгөөд хохирогч Ц.*******ыг О.Э-ын гэрт хүчиндсэн гэх байдлыг шууд нотолсон нотлох баримтууд биш байна гэжээ. Хүчингийн гэмт хэрэг нь нууц далд аргаар зөвхөн хохирогч, гэм буруутай этгээд 2-ын хооронд бий болдог хэрэг юм. 9 Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч Ц.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа, дараа тогтвортой мэдүүлэг өгч, эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсээр ирсэн бөгөөд насанд хүрээгүй хохирогч Ц.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.*******, энэ хэрэгт хамаарал бүхий гэрчүүдээс удаа, дараа мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд хоорондоо харилцан бие биенээ баталсан агуулгын хувьд зөрүүгүй байна. Эдгээр хэрэгт мэдүүлэг өгсөн хохирогч, гэрчүүд, шинжээч эмч нарын мэдүүлгийг үнэлсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Хэрэгт нотолвол зохих байдлуудыг тогтоосон. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдалд тохирсон хорих ялыг анхан шатны шүүхээс оногдуулсан бөгөөд ял хүнддээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Эр-ийн өмгөөлөгч Х.*******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Эр-ын өмгөөлөгч Х.*******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл оролцогч нар хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ