Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 02020

 

 

 

 

2019 оны 07 сарын 18 өдөр           Дугаар 101/ШШ2019/02020        Улаанб******* хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  1 давхарт байрлах “А СӨХ”-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: тоот хаягт оршин суух Н овогт П.Б/рд:/-т холбогдох

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, зардал, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 982,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сумъяа, хариуцагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “А СӨХ” Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ******* дугаар хорооллын 9 давхар угсармал, 8 орцтой *******, 6 орцтой 00 байрууд харьяалагддаг бөгөөд 504 айл өрх оршин суудаг юм. Манай СӨХ нь *******, ******* байрны нийтийн эзэмшлийн орцын дотор талын болон гадна орчны 50 метрийн доторх мөн подвалын цэвэрлэгээ, гэрэлтүүлэг, халуун, хүйтэй усны хангамж, бохир зайлуулах, орцуудын цахилгаан шатны байнгын хэвийн ажиллагааг хангах, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, засвар үйлчилгээ зэргийг хариуцаг ажилладаг.

Гэтэл эдгээр үйлчилгээг авсныхаа төлөө хуульд заасан үүргийнхээ дагуу төлбөл зохих төлбөрөө зарим оршин суугчид олон сар жилээр төлдөггүйгээс харилцах байгууллагуудад төлөх төлбөрийн өр хуримтлагдаж, СӨХ-ны үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй байна. Мөн иргэний үргээ биелүүлж СӨХ-ны төлбөрөө цаг тухайд нь бүрэн төлдөг оршин суугчдадаа ч ая тухтай амьдрах нөхцөлийг хангасан үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байгаа юм. Дээрх нөхцөл байдал болон төлбөрөө цаг хугацаанд төлдөг оршин суугчдын саналыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. ******* дүгээр байрны 225 тоотод оршин суугч П.Бийнх 20******* оны 4 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сарын дуустал хугацааны СӨХ-ийн мөнгө нийт 982,800 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч П.Б шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 20******* оны 5  дугаар сард СӨХ-ны хуучин дарга н.А*******тай маргаантай байсан. байрны гадаа тавьсан машинд 3 удаа хулгай орсон. 2 удаагийн үйлдлийг нь Баянзүрх хэлтэс дээр бүртгүүлсэн. Эхнийх дээр нь би бүртгүүлээгүй. Би н.А*******д гэрэлтэй болго, камертай болго гэсэн гэтэл тэр шаардлагыг хүлээн аваагүй учир өөрт нь би СӨХны төлбөр төлөхгүй гэж хэлээд СӨХ-ны мөнгөө төлөөгүй. 504 айлын дунд хоёрхон жижүүртэй, засвар хийж байгаагүй. Энэ СӨХ 2017 оны 9 дүгээр сард шинээр гарч ирсэн. н.А******* юу ч хийхгүй байна. Байр дампуурч байна. Орцны дундын гэрэл байдаггүй байсан. Огт юм хийдэггүй байсан. Шинэ СӨХ нь н.А******* юу ч хийхгүй байна гээд А*******ыг буулгасан. Энэ СӨХ-ны айлуудаас санал хүсэлт авч гарын үсэг цуглуулсан. Би шинэ СӨХ байгуулагдснаас хойш буюу 2017 оны 9 дүгээр сараас хойшхи хугацааны мөнгөө өгнө гэж би хэлсэн. н.А******* юу ч хийхгүй байна гээд н.А*******ыг буулгаад энэ СӨХ-ыг өөрийн болгож авчихаад яагаад бид нар юм хийсэн гэж ингэж н.А*******ы үеийн зүйлийг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Хуульд хийгээгүй ажлынхаа төлөө төлбөр авах боломжгүй гэж заасан. СӨХ-г байгуулахдаа бүх гишүүдийн 50-аас дээш хувь оролцсноор шийдвэр хүчин төгөлдөр болох байтал 2019 оны 3 дугаар сард н.Б*******ыг томилох үеийн хурал дээр 20 хүн оролцсон байдаг. Энэ хуралд би оролцоогүй аав минь оролцоод энэ талаар надад хэлсэн.

Тухайн үед зарим гишүүд хэрэлдээд гараад явсан гэсэн. Яагаад арван хэдхэн хүний саналаар сонгогдсон юм бэ. Би энэ байранд 29 жил амьдарч байгаа. Өмнөх байр маань дээврээсээ ус алддаг байсан учир 2 жил амьдраад зараад одоо амьдарч байгаа байраа авсан. Дээврээс ус алдаад байхад огт янзалж өгдөггүй байсан. Одоогийн амьдарч байгаа байрандаа ирээд орцны гадаа байсан машинд 3 удаа хулгай орж байсан. Хулгай гарах болсон шалтгаан нь тухай орчин огт гэрэлгүй байсан. Гэрэл тавиач ээ гэж гуйсан боловч гэрэл тавихгүй байсан учир би н.А*******тай маргаад, түүнээс хойш СӨХ-ны мөнгөө төлөхөө больсон гэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад

                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч П.Бт холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 982,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Нэхэмжлэгч “А” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч П.Бээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 20******* оны 4 дүгээр сараас 2014 оны 4 дүгээр сар хүрэл хугацааны 110,500 төгрөг, 2014 оны 5 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарын хүртэл хугацаанд 982,800 төгрөгийг шаарджээ.

Нэхэмжлэгч “А” Сууц өмчлөгчдийн холбоо нь 2004 оны 3 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, №24, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №52 тоот гэрчилгээг тус тус олгогдсон байна. /хх-ийн 5-7 дугаар талууд/

“А” Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 17/1 шийдвэрийг үндэслэх гүйцэтгэх захирал Х.А*******ыг үүрэгт ажлаас чөлөөлж Ч.М-г 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр томилж, 2019 оны 02 дугаар сарын *******-ний өдөр Ч.М-г үүрэгт ажлаас чөлөөлж 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлын 07 тогтоолыг үндэслэн, удирдах зөвлөлийн даргын тушаалаар гүйцэтгэх захирлаар Т.Б*******ыг/хх-ийн 7 дугаар тал/ томилжээ.

Тус СӨХ нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, *******, 22Б дугаар байрыг хариуцан үйл ажиллагаа явуулдаг талаар болон гүйцэтгэх захирал нь Т.Б******* мөн эсэх талаар талууд маргаагүй энэ үйл баримт тогтоогдсон гэж үзэв.

Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар тус холбооны гүйцэтгэх захирал нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Хариуцагч П.Б нь тус СӨХ-ийн харьяа Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ******* дүгээр байрны 225 тоот хаягт оршин суудаг, уг байрны өмчлөгч мөн болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй ч тухайн хаягт оршин суудаг, 20******* оны 4 дүгээр сараас хойш СӨХ-ны мөнгө төлөөгүйг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна.” гэж заасан тул хариуцагч тус байранд оршин суудаг, СӨХ-ны гишүүн мөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”би 20******* оны 4 дүгээр сард байрны гадаа машинаа тавиад 3 удаа цонхоо хагалуулж эд зүйлсээ алдаж хохирсон. Тухайн үед дарга хийж байсан Х.А*******д гэрэлтүүлэг, камер тавих шаардлагыг тавьсан ч биелүүлээгүй тул би СӨХ-ийн мөнгө төлөхгүй гэж хэлсэн. Яагаад гэвэл би Х.А*******тай тооцоотой байсан. 2017 оны 9 дүгээр сараас шинэ Ч.М******* гэдэг дарга сонгогдсон. Би 2017 оны 9 дүгээр сараас хойших төлбөрийг төлөхөд бэлэн” гэж тайлбарласан.

Хариуцагч “А” Сууц өмчлөгчдийн холбоо нь ажлаа хийдэггүй, гэрэлтүүлэг, камержуулалт хийгдээгүй, урд ажиллаж байсан СӨХ-ны мөнгийг нэхэж байгаа нь үндэслэлгүй, удирдлагад удаа дараа цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой гомдол, шаардлагыг тавьж байсан” гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй засвар, үйлчилгээний зардал 982,800 төгрөгийг төлөөгүй болохоо зөвшөөрдөг бөгөөд төлөхгүй байх шалтгаан үндэслэл болгож буй дээрх СӨХ-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.4-т заасан эрхийнхээ дагуу засвар үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэх талаар мөн СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой гомдлоо дээд шатны байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэ талаар гомдол гаргаж шийдвэрлүүлсэн эсэх нь тодорхойгүй, нотлогдохгүй байна

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

Хэрэгт авагдсан “А” СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор Баянзүрх дүүргийн 0дугаар хорооны 0дүгээр байрны 0тоотод оршин суугч П.Б сууц өмчлөгчдийн холбоонд дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний зардалд 20******* оны 4 дүгээр сараас 2014 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд сар бүр 8,500 төгрөг, 2014 оны 5 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд сар бүр 14,300 төгрөг төлөхөөр тогтсон гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргасан ба энэ нь түүний шүүхэд гарган ирүүлсэн төрийн банкны төлбөрийн нэхэмжлэхээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлөх үүрэгтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч П.Бээс сууц өмчлөгчдийн холбоонд төлөх дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний зардалд 982,800 төгрөгийг гаргуулж “А” СӨХ-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.3-т заасныг баримтлан хариуцагч Н овогт П.Б/рд:/-ээс 982,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,*******7 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28,*******7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ГАНЧИМЭГ