Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 02018

 

 

 

 

2019 оны 07 сарын 18 өдөр          Дугаар 101/ШШ2019/02018          Улаанбаатар хот

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х С” ТББ /рд: /-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Х А” ХХК /рд: /-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярбаясгалан, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц, нарийн бичгийн дарга Б.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярбаясгалан шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хүчтэй сэтгэгч /Brain power/ ТТБ нь олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулсан бөгөөд “Х А” ХХК харилцан тохиролцож 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Ажил гүйцэтгэх бартерийн гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний 1.2-т зааснаар ******* /Brain power/ ТТБ нь гэрээний хавсралтаар батлагдсан төсөл, хөтөлбөрийн дагуу үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж хавсралтад дурдсан үйлчилгээний төлбөрийг нийт 14,100,000 төгрөгөөр тооцож гэрээ хийсэн. Ажил гүйцэтгэлийн төлбөрийг Захиалагч тал нь ажил гүйцэтгэх бартерийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6-д зааснаар “...Захиалагч тал нь төсөл хөтөлбөрийн үнийн дүнд дүйцүүлэн Гүйцэтгэгч талын 4 /дөрөв/ хүнийг 2018 оны 7 болон 8 дугаар сард Утай Гүмбэн 4 хүн, 2018 оны 12 дугаар сард 4 хүнийг Хайнань аялалд хамруулах...” үүргийг хүлээсэн. Гүйцэтгэгч байгууллагын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж “Х А” ХХК аялал 15 минутын нэвтрүүлэг, “Х А” ХХК-ны нэвтрүүлэг, гүйцэтгэгчийн хийсэн бэлэн контентийг onlinetv.mn сайтад бүтэн 1 жилийн хугацаанд байршуулсан.

Уг гэрээнд заасан үүргээ биелүүлж байхад захиалагч компани болох “Х А” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх бартерийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6-д зааснаар “...Захиалагч тал нь төсөл хөтөлбөрийн үнийн дүнд дүйцүүлэн Гүйцэтгэгч талын 4 хүнийг 2018 оны 7 болон 8 дугаар сард Утай Гүмбэн 4 хүн, 2018 оны 12 дугаар сард 4 хүнийг Хайнань аялалд хамруулах...” өдийг хүрсэн. Гүйцэтгэгч талын зүгээс захиалагч тал болох “Х А” ХХК-д ажил гүйцэтгэх бартерийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6-д заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хойшлуулсаар өдийг хүрч одоо ямар нэгэн харилцаа холбоо байхгүй болж тухайн гэрээгээр тохирсон бартерийн хөлс төлөгдөх боломжгүй болоод байна.

Гүйцэтгэгч талын зүгээс Ажил гүйцэтгэх бартерийн гэрээнд заасан эхний ажлууд болох “Х А” ХХК аялал 15 минутын нэвтрүүлэг гэрээнд зааснаар 4,000,000 төгрөгийн өртөгтэй нэвтрүүлэг хийж гүйцэтгэсэн. “Х А” ХХК-ийн нэвтрүүлгийг onlinetv.mn сайтад байршуулсан. Энэ нь гэрээнд зааснаар 4,000,000 төгрөгийн өртөгтэйгөөр хийгдсэн. Манай байгууллагын зүгээс гэрээнд зааснаар 8,000,000 төгрөгийн өртөг бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн тул хариуцагч тал болох “Х А” ХХК-наас ажил гүйцэтгэлийн төлбөр нийт 8,000,000 төгрөг, тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг хариуцагчийн талаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Цогтбаатар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 4 дүгээр оарын 26-ны өдөр “Х А” ХХК нь ажил гүйцэтгэх, бартерийн гэрээг “Х С” ТББ-тай байгуулсан. Үүгээр “Х С” ТББ нь “Х А” ХХК-ийн 5 минутын танилцуулга, 15 минутын аяллын нэвтрүүлэг, 15-30 секундын шторка, гүйцэтгэгчийн хийсэн бэлэн контентийг onlinetv.mn цахим хуудсанд байршуулах, компанийн пи арийг хариуцан хэвлэл мэдээллийн байгууллагатай нягт хамтран ажиллах, цаг үеийн хэвлэлийн бага хурлыг шуурхай зохион байгуулах. архив бүрдүүлэх зэрэг нийт 7 ажлыг хийж гүйцэтгэж, үүний хөлсөнд “Хөгжилтэй аялап” ХХК нь 2018 оны 7 болон 8 дугаар сард Утай Гүмбэн 4 хүн, 2018 оны 12 дугаар сард 4 хүнийг Хайнань-д аялапд хамруулахаар харилцан тохиролцсон. Дээрх гэрээний агуулгаас үзвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дах хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд уг гэрээний хувьд нэг талд ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, нөгөө тал хэлэлцэн тохирсон үнэд дүйцэх бартерийг төлөх үүрэгтэй. Гүйцэтгэгч байгууллага болох “Х С” ТББ-ын хувьд гэрээний хавсралтад заасан 15 минутын аяллын нэтврүүлгийг хийж гүйцэтгэж, улмаар уг нэвтрүүлгийг onlinetv.mn цахим хуудсанд байршуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлагад тооцоот үнэ болох дээрх хийж гуйцэтгэсэн гэх хоёр ажлын тооцоот үнэд нийт 8,000,000 төгрөгийг шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөлс төлөгдөөгүй байгаа тохиолдолд ажил гүйцэтгэгдсэн бөгөөд нөгөө тал хүлээн авсан болохыг, түүнчлэн ажлын үр дүнг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд ажил доголдолгүй бөгөөд нөгөө тал хүлээн авах үүрэгтэй болохыг зарчмын хувьд ажил гүйцэтгэгч тус тус нотлох үүрэгтэй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар “Х С” ТББ нь гэрээний дагуу дээр дурдсан нийт 7 ажлыг хийж гүйцэтгэн үр дүнг “Х А” ХХК-д хүлээлгэн өгөх үүрэггэй байсан. Гэтэл гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлээгүй атлаа захиалагч нь гэрээний 1.6-д заасан үүргээ биелүулээгүй гэх үндэслэлээр 8,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлд дурдсан мөнгөн хөрөнгө болох 8,000,000 төгрөгийн тухайд тооцоот үнэ гэж тохиролцсон болохоос биш уг өртөгөөр ажил гүйцэтгүүлсэн гэсэн агуулгагүй юм. Өөрөөр хэлбэл, уг үнийн дүнд тооцож, бартераар төлбөр тооцоог хийнэ гэж гэрээний 1.4-д тохиролцсон болно. Мөн гэрээнд төлбөр төлөх нөхцлийг бартер эсвэп мөнгөн хөрөнгөөр төлөх талаар тохиролцоогүйгээс гадна, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн тухай баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтай. Гэрээнд бартерийн төпбөр тооцоог ажлын үр дүнг хүлээлгэн өгөхөөс өмнө урьдчилан төлөх талаар тохиролцоо байхгүй. Аливаа апбан байтүулпага, компанийн үйп ажиплагааг сүрталчилах, зарлах нь ажил гүйцэтгэх гэрээнд хамаарах ба гэрээний зүйлийг биет байдалд оруулж байгуулсан тул түүнийг Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасан утгаар шилжүүлэн өгөх боломжтой юм. Иргэний хуулийн 346 дугаар зүйпийн 346.2 дахь хэсэгт зааснаар гэрээний талууд ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж, тухайн хэсгийг  үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлөхөөр тохиролцоогүй тул Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасан хөлс төпөх хүгацаатай холбоотой журам үйлчлэх юм. Өөрөөр хэпбэп, “Х С” ТББ нь ажпыг бүрэн гүйцэтгэж, ажпын үр дүнг хүлээлгэн өгөх үед захиалагч “Х А” ХХК нь бартерийн тохиролцоог биелүүлэх үүрэг үүсэх юм. Гэтэл гүйцэтгэгч тал гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгээгүй атлаа захиалагчаас бартерийн хөлсийг бус 8,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах нь үндэслэлгүй юм. Түүнчлэн, гэрээний талууд Иргэний хуупийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт заасан ажчл гүйцэтгзх тусгай хүгацааг гэрээгээр харилцан тохиролцоогүй тул гүйцэтгэгч нь гэрээний 1.6-д заасан хүгацаанаас өмнө ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан гэж үзнэ. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаагүй, гэрээ цуцлах эсвэл татгалзахтай холбоотой шаардпагыг нэхэмжлэгч тал гаргаагүй атлаа 8,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй юм. Зүй нь гэрээ цуцлагдаж, эсвэл татгалзсанаас үүсэх хохиролтой холбоотойгоор мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 355 дугаар зүйпийн 355.1 дэх хэсэгт заасан журмаар эсвэл Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардлыг хохиролд тооцох тул уг үндэслэлээр шаардах байжээ.

Тодруулбал, захиалагч тал үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор гүйцэтгэгч тал гэрээг цуцалж, учирсан хохирпоо нөхөн төлүүлэхээр шаардах юм. Гэтэл хэрэгт гэрээ цуцлагдсан холбоотой баримт авагдаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад үүнтэй холбоотой шаардлага байхгүй байна. Түүнчлэн захиалагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзвэл Иргэний хүүпчйн 222 дүгаар зүйпийн 222.1 дэх хэсэгт заасан журмыг баримтлан нэхэмжлэлийн шаардпага гаргах ёстой байжээ. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь уг журмыг баримтлах нь хууль зүйн үндэслэлтэй юм. Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр гэрээнд заагдсан ажил буюу 15 минутын аяллын нэвтрүүлгийг бичсэн гэх дискэнд үзлэг хийсэн. Гэтэл дээрх дискэнд байх дуу дүрсний бичлэг нь 10 минутынх байсан болно. Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал үр дүнг биет байдлын доголдолгүй талаар Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгг заасан. Гэрээний хавсралтад дурдсанаар аяллын нэвтрүүлэг нь 15 минут бус, 10 минутын бичлэг болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-д зааснаар доголдлын улмаас үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах эрхтэй гэж заасныг шүүх анхаарах нь зүйтэй байна.

 Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч нь гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирсон ажпыг гүйцэтгээгүй атлаа түүнийг бүрэн гүйцэтгэсэн мэтээр шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжпэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “...гүйцэтгэгч талын зүгээс захиалагч тал болох “Х А” ХХК-д ажил гүйцэтгэх бартерийн гэрээний 1.6-д заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хойшлуулсаар өдийг хүрсэн...” талаар дурдсан. Гэтэл гүйцэтгэгч тал нь гэрээний дагуу захиалагчаас үүрэг гүйцэтгүүлэхтэй холбоотойгоор шаардаж байсан гэх нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, гэрээний 4.1-д зааснаар гэрээтэй холбогдон гарсан аливаа маргааныг талууд харилцан тохиролцон шийдэх гэсэн нөхцөлийг хэрэгжүүлэлгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.2-т заасан үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол гэсэн нөхцөл бүрдсэн эсэхийг нотолсон баримтгүй юм. Гэрээний хавсралтад дурдсан “гүйцэтгэгчийн хийсэн бэлэн контентийг onlinetv.mn сайтад байршуулсан”-ны хөлс 4,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын хувьд, уг ажлыг “Х С” ТББ хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор Brainpower pragency гэх хэвлэмэл хуудсан дээр гаргасан 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 19/25 тоот тодорхойлолтыг хэрэгт хавсаргажээ. Үүнд “Х С” ТББ-ын дэргэдэх onlinetv.mn сайтад бидний бэлтгэсэн “Х А” ХХК-ийн аяллын нэтрүүлгүүд байршиж байна.

Тухайлбал, Улаанбаатар-Итгэлт Хамба-Байгаль нуур чиглэлийн “Аялалд гарцгаая” 5 минут 14 секундын нэвтрүүлэг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс, мөн Улаанбаатар-Манжуураас бэлтгэсэн “Хөгжилтэйгээр аялсан тэмдэглэл" 8 минут 15 секундын нэвтрүүлэг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс өнөөг хуртэл байршуулж байгаа нь үнэн болно” гээд onlinetv.mn сайтын эрхлэгч ******* гарын үсэг зурж, “Хүчтэй сэтгэгч” НҮТББ-ын тамгыг дарсан байна. Дээрх баримтын хувьд, onlinetv.mn цахим хуудас нь албан ёсоор ямар байгууллага дээр бүртгэлтэй болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ТББ-ын нэр дээр байдаг болох нь тогтоогдохгүйгээс гадна, тодорхойлолтод дурдсан 5 минут 14 секундын бичлэг, 8 минут 15 секундын бичлэг нь шүүхийн журмаар үзлэг хийсэн бичлэгтэй тоо хэмжээний хувьд тохирохгүй байна. Өөрөөр хэлбэл, гзрээний хавсралтад 15 минутын бичлэг гэсэн атлаа үзлэг хийсэн бичлэг 10 минут, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтад 5 минут 14 секунд, 8 минут 15 секунд гээд өөр хоорондоо зөрүүтэй байна.

 Түүнчлэн, дээрх нотлох баримт нь мэтгэлцээнд оролцож буй нэг талын баримт буюу нэхэмжлэгч тапын үйлдсэн тодорхойлолт учир түүнийг нотлох баримтаар шууд үнэлэх боломжгүй юм. Зүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн журмаар үзлэг хийж баримтжуулах байсан. Гэтэл нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хүсэлтийг гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэгүй. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны эхлэх, хүсэлтийн шатанд тухайн үзлэг хийлгэх хүсэлтийг гаргаагүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасантай нийцэх юм.  Дээрхийг нэтгтэн дүгнэвэл, “Х А” ХХК нь гэрээний дагуу 8,000,000 төгрөгийг ““Х С” ТББ”-д төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х С” ТББ хариуцагч “Х А” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Зохигчдын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Ажил гүйцэтгэх бартерийн гэрээ”-г 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулжээ. Уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар “гүйцэтгэгч хавсралтад дурдагдсан ажлуудыг бартерийн зарчмаар гүйцэтгэх, 1.6-д зааснаар захиалагч ажлын хөлсөнд гүйцэтгэгч талын 4 хүнийг 2018 оны 7, 8 дугаар сард Утай-Гүмбэний аялалд 4 хүн, 2018 оны 12 дугаар сард Хайнань аялалд 4 хүнийг хамруулах”-аар тохиролцжээ. /хх-ийн 5-9 дүгээр талууд/

Талуудын хооронд байгуулагдсан дээрх Ажил гүйцэтгэх бартерийн гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч “Х С” ТББ нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч “Х А” ХХК нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон үүргийг хүлээх бөгөөд тус хуулийн 343.2, 343.3-д зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба үүрэг гүйцэтгэгч үүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй юм.

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-д “Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно” гэж зааснаар гүйцэтгэгч гэрээний хавсралтад гэрээний хугацаанд хийгдэх ажлын жагсаалтыг боловсруулж нийт дүн 14,100,000 төгрөгийн төсвийг зохиосон байна./8-9 дүгээр талууд/ 

Гэрээний хугацаанд хийгдэх ажлын жагсаалтын 2-т аяллын нэвтрүүлэг /15 минут/ 4,000,000 төгрөг, гүйцэтгэгчийн хийсэн бэлэн контенттийг Оnlinetv.mn сайтад байршуулах 4,000,000 төгрөгт тус тус тооцно гэж төсөвт тохиролцжээ.

Хавтас хэрэгт “Оnlinetv.mn” сайтад 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс “Х А” ХХК-ийн аяллын нэвтрүүлгүүд байршиж байгаа талаар баримт авагдсан байна.

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т “Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно” гэж зааснаар хариуцагч гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар Сидид хийсэн үзлэгт “Итгэлт хамба, Байгаль далайн аялал”-5 минут, “Манжуур хотын аялал”-5 минут нийт 10 минутын зар сурталчилгааны нэвтрүүлгийг нэхэмжлэгч хийж гүйцэтгэн байна.

Хариуцагч нэхэмжлэгчийг гэрээнд заасан ажлыг захиалагчид хүлээлгэж өгөөгүй, гүйцэтгэсэн ажлын хөлс тохироогүй гэж маргаж байгаа боловч энэ талаар баримтаар нотлоогүй, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, гэрээний 2-т заасан эрх, үүргийг хэрэгжүүлээгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

Нэхэмжлэгч гэрээнд зааснаар захиалагчид 15 минутын зар сурталчилгааны нэвтрүүлгийг гүйцэтгэж өгөх үүрэгтэй байсан боловч 10 минутын нэвтрүүлгийг хийж гүйцэтгэсэн болох нь хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар Сиди бичлэгт хийсэн үзлэгээр тогтоогдсон болно.

Зохигчид 15 минутын бичлэгийг үнийг 4,000,000 төгрөг тооцсон боловч 1 минутын үнийг тохироогүй байх тул шүүх 1 минутын ажлын хөлсийг 266,666 төгрөгт тооцох зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “хариуцагч компанийн захирал Батсайхан 15 минут хэтэрхий урт байна богиносгож 10 минут болгох санал тавьсан” гэж тайлбарлаж байх боловч энэ талаар баримтаар нотлоогүй.

Иймд 10 минутын хөлс 2,666,666 төгрөг, Оnlinetv.mn сайтад байршуулсан 4,000,000 төгрөг нийт 6,666,666 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар “Х А” ХХК /рд:/-иас 6,666,666 төгрөгийг гаргуулж “Х С” ТББ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,333,334 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамжид 121,617 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ