Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/85

 

 

 

 

 

 

 

 

 

  2023          02              17                                              2022/ШЦТ/85

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,

   Шүүгдэгч О.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Боржигон Оюунбилэгийн Х холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х, 1992 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эхнэр, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 805 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэгдсэн, регистрийн дугаартай.

 

            Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч О.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч О.Х нь 2022 оны 9 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “DEEP” нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Бтэй маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234006610054 дугаартай хэрэгт авагдсан 

           

            Хохирогч Б.Бийн өгсөн: “2022 оны 09 сарын 04-ний өдөр би Мөнхтүвшин гэх найзтайгаа хамт Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт байрлах Deep нэртэй бааранд ороод 100 гр архи авч уугаад сууж байтал танил болох Өлзий нэг залуутай явж байсан. Тэгээд хоорондоо юм яриад байж байгаад доод талын бүжгийн талбай руу орсон. Мөнхтүвшин дээр үлдээд он Өлзийгийн хамт доошоо орсон. Ортол нэг залуу ганцаараа байж байсан. Тэгээд юм ярьж байгаад маргалдаад намайг цохиж уруул сэтэлсэн. Тэгээд цагдаа дууд ад эмнэлэгт очиж оёо тавилсан. Би тухайн үед нилээн согтолттой байсан. Би бааранд орохын өмнө 1 шил хараа нэртэй архийг Мөнхтүвшингийн хамт гэрт нь хувааж уугаад баар руу орсон. Би тухайн залуутай юунаас бол маргалдсаныг санахгүй байна. Өлзий тухайн залуутай маргалдсан гэж бодоод өмөөрөх санаатай тухайн залуутай маргалдсан байж магадгүй.” гэх мэдүүлэг /хх 18/,

            Гэрч А.Оюуны өгсөн: “Би Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багт байх Deep баар зоогийн газрыг түрээслэн ажиллуулдаг юм. 2022 оны 09 сарын 04-ний өдөр ажил дээрээ байж байтал 19 цагийн гаднаас 4 эрэгтэй 1 эмэгтэй орж ирээд 7 ширхэг лаазтай пиво авсан. Ууж дуусаад тооцоогоо хийх болтол уг хүмүүс мөнгө байхгүй гээд тооцоогоо өгөхгүй байсан. Тэгээд нэг залуу нь өөрөө уусан гээд нэг ширхэг пивоны мөнгө өгсөн. Нөгөө залуучууд тооцоон дээрээ би өг чи өг гээд маргаад байсан зарим нь дээшээ гараад явсан. Доор нэг залуу үлдээд эмэгтэй нь яваад өгсөн. Тэгээд гарч явсан хүмүүс буцаад бүгдээрээ орж ирээд доор үлдсэн нэг залууг шууд цохиод авсан. Тэр залуу ширээ мөргөөд унаад өгсөн. Босож ирээд уурлаад нөгөө залууг нүүр хэсэгт нэг л удаа цохисон. Тэгтэл нөгөө залуугийн уруул нь сэтрээд цус гараад цагдаа дуудсан. Тухайн залуучуудын хоёр нь хоорондоо зодолдсон бусад нь салгах гээд байсан. Гаднаас орж ирсэн залуу дотор байсан залууг түлхсэнээс болж нөгөө залуу босч ирээд нэг удаа цохиод уруулын гэмтээсэн.” гэх мэдүүлэг /хх 20-21/,

            Гэрч Ц.Мөнхтүвшингийн өгсөн: “Би 2022 оны 09 сарын 04-ны өдөр гэртээ байж байхад манай багийн найз Б.Б залгаад гэртээ байна уу гэхээр нь би гэртээ байна гэхэд хэсэг хугацааны дараа Б манай гэрт яваад ирсэн. Б бид хоёр манай гэрт 0,33 литрийн хараа нэртэй архи хувааж уугаад Б бид хоёр манайхаас гараад Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт байрлах Deep нэртэй баар руу орсон. Ороод би дээд давхарт ажиллуулдаг хүн болох Оюунаатай уулзаад архи аваад авсан. Архиа урдаа тавиад юм яриад сууж байх хооронд манай найз Б доошоо бүжгийн заал руу орсон байсан. Тэгтэл удалгүй дор зодоон болоод байна гээд хүмүүс тэгэхээр нь би сандраад доошоо яваад ортол манай найз Б амаа дарчихсан цус гоожсон байсан. Тэгээд би цагдаа дуудаад Бийг эмнэлэг рүү аваад явсан. Би сайн мэдэхгүй байна. Доор хүмүүс зодолдоод байна гэхээр нь доошоо ортол Б цохиулчихлаа гээд амаа дараад байж байсан” гэх мэдүүлэг /хх 23-24/,

            Шүүгдэгч О.Х-ын өгсөн: “Би 2022 оны 09 сарын 04-ний өдрийн 20 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Deep бааранд орсон. Тэгээд ганцаараа нэг ширээнд суугаад пиво ууж суусан. Сууж байтал зүс таних Б ах над дээр танимхайраад ирсэн. Намайг ганц юм аваад өгчих гэхээр нь би гүй ээ гэсэн. Тэгтэл намайг том болжээ гээд намайг цохисон. Би цохиулаад газар унаад босч ирээд та яаж байна гээд бариад автал цуг явж байсан найзууд нь болох хүмүүс ирээд намайг бариад авсан. Тэгээд тухайн залуучууд миний гар руу цохисон. Олуулаа дайраад ирэхэд нь би өөрийнхөө биеийг хамгаалж Б ахыг нэг удаа цохисон. Тэгээд Б ахын уруулаас цус гарсан байсан. Тэгээд цагдаа ирсэн. Би Бийн нүүрэн тус газар буюу уруул хэсэгт нь нэг удаа цохисон. Намайг танимхайрч  ирээд юм яриад намайг ганц шил архи аваад өгчих гэхээр нь би чадахгүй гэж хэлсэн. Тэгтэл намайг чи их том болжээ гээд үг хэлээр доромжилж намайг цохиж авсан. Тэгээд барилцаад зогсож байтал найзууд нь ирээд дайраад байхаар нь Бийг нүүрэн тус газар нь баруун гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх 26-27/,

            Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №498 дугаартай шинжээчийн: “Б.Бийн биед дээд уруулд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь 24 цагийн дотор үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 32-33/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

                                                                                                      

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч  нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч О.Хүрэлгомбыг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

            Шүүх шүүгдэгч О.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч О.Хд ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

            Шүүгдэгч О.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

            Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

            Хохирогч Б.Б нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

 Эрүүгийн дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Б.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Шүүгдэгч О.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Х нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ