Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 232

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 03 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00232                                                    Дундговь аймаг

 

 

                                    Талуудын эвлэрлийг баталж

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд  нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн             оршин суух Т             ХХК-ийн   нэхэмжлэлтэй, М            ХХК-ийн Дундговь аймаг дахь газарт  холбогдох

Халаалтын төлбөр, улсын тэмдэгтийн хураамж  нийт 2.552.400 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй, 139/2019/00155/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ,   хариуцагчийн төлөөлөгч С.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч , нарийн бичгийн дарга С.У   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь М Сүлжээ ХХК-ий Дундговь аймаг дахь салбар газартай байгуулсан “” Дулааны эрчим хүчээр хангах гэрээний дагуу тус компанийг эрчим хүч, халаалтаар ханган ажилладаг. Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн Дундговь аймаг дахь газар нь 2019 оны 02 сарын халаалтын төлбөр 5.044.800 төгрөгийг төлөх ёстойгоос 2.522.400 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 2.522.400 төгрөг одоог хүртэл үндэслэлгүйгээр төлөөгүй байна. .... халаалтын  үлдэгдэл төлбөр 2.522.400 төгрөгийг эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийн улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг нийт 2.552.400 төгрөгийг Мэдээлэл харилцаа холбоо сүлжээ ХХК-ий Дундгов аймаг дахь салбараас гаргуулж өгнө үү   гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ... М  ХХК-ийн Дундговь аймаг дахь газар  Тэ ХХК-тай байгуулсан Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж халаалт, дулааны тооцоог тухай бүрт нь төлж ирсэн.  2019 оны 2 сард Тэвшийн говь ХХК нь гэрээний 8-р зүйлд заасан дулаанаар хангах хэмжээ, графикт заасан хэмжээгээр дулааны эрчим хүчээр хангаж чадаагүй. ..... Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасан стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг  хангах үүргээ Тэвшийн говь ХХК нь 2019 оны 2 сард биелүүлээгүй, манай байгууллага нь мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д заасан эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн гэрээнд заасан тоо хэмжээ чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх эрхийнхээ дагуу тухайн  сарын төлбөрийн 50 хувийг төлсөн байна....  Иймд Тэвшийн говь ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч хариуцагч нар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд байгуулсан  эвлэрлийн гэрээндээ: Тэвшийн говь ХХК .....халаалтын төлбөр 2.552.400 төгрөгөөсөө 452.400 төгрөгийг  татгалзаж Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХХК-ийн  Дундговь аймаг дахь газар нь 2.100.000 төгрөгийг 2019 оны 6 сарын 30-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Тэ ХХК нь хариуцагч Мэ ТӨХХК-ийн  Дундговь аймаг дахь газарт холбогдуулан халаалтын төлбөр, эвлэрүүлэн зуучлалын Улсын тэмдэгиийн хураамж нийт 2.552.400 төгрөг гаргуулах  шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн үнийн дүнг 2100.000 төгрөг болгон багасгаж, хариуцагч  уг 2.1000.000  /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг 2019 оны 6 сарын 30-ны дотор төлж дуусгахаар талууд  харилцан тохирч  эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь хуульд харшлаагүй,  хуулиар хамгаалагдсан бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК, хариуцагч   М  ТӨХХК-ийн  Дундговь аймаг дахь газар хоорондын 2019 оны 06 сарын 03 өдөр байгуулсан  эвлэрлийн гэрээг  баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 55310 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч талаас  24275 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 –д зааснаар хариуцагч тал энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-д зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б