| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00340/И |
| Дугаар | 236 |
| Огноо | 2019-06-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 236
| 2019 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 139/ШШ2019/00236 | Дундговь аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б би Н.Эийн нэхэмжлэлтэй Хбанк ХХК-ийн Дундговь салбарт холбогдох 27.878.000 төгрөг гаргуулах тухай 139/2016/00340/И индекстэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хянаад.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Э нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ Н.Э миний бие нь тус шүүхэд Дундговь аймаг дахь Хбанк ХХК-иас 27.878.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 сарын 12-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Мөнхцацралаас иргэний хохирогч Н.Э надад 26.000.000 төгрөгийг олгохоор шийдэгдсэн. Иймд Хбанк ХХК-ийн Дундговь салбараас 27.878.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 12-ны өдрийн 93 дугаар тогтоолоор шүүгчдэгч М.Мөнхцацралаас 26.000.000 төгрөг гаргуулан Н.Эд олгохоор шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгч Н.Э нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2-т зааснаар Н.Эийн нэхэмжлэлтэй Хбанк ХХК-ийн Дундговь салбарт холбогдох 27.878.000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 297.340 төгрөгөөс 148670 /нэг зуун дөчин найман мянга зургаан зуун далан / төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.Б