Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2019/ДШМ/19

 

Д.Мө-т холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Д.Шинэбал Шүүгдэгч Д.Мө- Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттулга Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мягмаржав Хохирогчийн өмгөөлөгч М.Гомборагчаа /Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхээс онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.Мө-ын өмгөөлөгч Г.Баттулгын давж заалдах гомдлоор Д.Мө-т холбогдох 1924000000004 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 13-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржгон овгийн Д-гийн Мө- /РД: ИЦ********/

Шүүгдэгч Д.Мө- нь 2018 оны 08 дугаар сараас 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хооронд бага насны хүүхэд буюу өөрийн охин М.Дуламсүрэнг 12 настай гэдгийг мэдсээр байж хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж удаа, дараа бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржгон овгийн Д-гийн Мө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Мө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бүх насаар нь хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мө-т оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д. Мө-ын цагдан хоригдсон 116 / нэг зуун арван зургаан/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 2 хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мө-аас хохиролд 899,290 /найман зуун ерэн есөн мянга хоёр зуун ерэн мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Дуламсүрэнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардалд 90,000 /ерөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мягмаржавт тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн 2019 оны 02 дугаар сарын 11- ний өдрийн 5/04 дугаартай прокурорын тогтоолыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмэгтэй хүний урд талдаа амьтны дүрстэй, цайвар өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, эрэгтэй хүний саарал өнгийн дотоож 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгаж, шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдээр тус тус зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттулга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.Мө-т холбогдох 1924000000004 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Д.Мө- нь өөрийн төрсөн охин буюу бага насны хүүхэд болох М.Дуламсүрэнг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж 2018 оны 08 дугаар сараас 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хүчиндсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн байна. Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй байна. Д.Мө- нь өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч шүүх хуралдааны шатанд мэдүүлсэн, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохироогүй, ямар нэгэн гэмтэл учраагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрсөн бол түүнд хугацаатай хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасныг шүүх хэрэглэх боломжтой байсан боловч хэрэглээгүй байна. 3 Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хоёр дахь заалтын бүх насаар нь гэснийг өөрчилж, Д.Мө-т хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү гэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттулга давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад заасан ...бүх насаар нь хорих ял оногдуулсан нь хүндэдсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ... гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан байдаг. Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрсөн бол түүнд хугацаатай хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан байдаг, эдгээр зүйл, заалтыг шүүх хэрэглээгүй байна. Шийтгэх тогтоолд Д.Мө- нь бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдэхдээ ямар нэгэн байдлаар хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүчиндсэн байна гэдгийг шүүх тогтоосон. Хохирлын асуудал дээр Д.Мө- нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс цагдан хоригдсон байгаа учраас, хохирлыг төлж барагдуулаагүй, ар гэрийн амьдралын хувьд аав, ээжийнх нь хувьд хохирол барагдуулах боломж байхгүй учраас битүүмжлэгдсэн малаас нь хохирлыг барагдуулах саналыг өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр тавьсан байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлаад Д.Мө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мягмаржав давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Гомдолтой байна. Насан хүрээгүй охины цаашдын амьдрал маш хүнд байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. Хохирогчийн өмгөөлөгч М.Гомборагчаа /Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхээс онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мө- нь 2018 оны 08 дугаар сараас эхлээд өөрийн төрсөн охин М.Дуламсүрэнтэй бэлгийн харьцаанд орсон гэдэг шүүхийн шийдвэр гарсан. Хохирогч М.Дуламсүрэнгийн хувьд гомдолтой байгаа, цаашдын амьдрал нь хэцүү байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. Прокурор Д.Шинэбал давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 4 Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан байна. 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Мө-ын өмгөөлөгч Г.Баттулгын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүгдэгч Д.Мө- нь өөрийн төрсөн охин бага насны буюу 12 жил 10 сарын настай М.Дуламсүрэнг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж 2018 оны 08 дугаар сараас 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж удаа, дараа бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан насанд хүрээгүй хохирогч М.Дуламсүрэн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мягмаржав, гэрч Д.Алимаа, Б.Алтангэрэл, Ж.Долгорсүрэн, Л.Пүрэвдорж, М.Пүрэвсамбуу, насанд хүрээгүй гэрч М.Даваадорж нарын мэдүүлгүүд, шинжээч эмч Б.Сэргэлэнбаяр, П.Базардаргиа нарын мэдүүлэг, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 811942074 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгч Д.Мө-ын өмгөөлөгч Г.Баттулга давж заалдах гомдолдоо ...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын бүх насаараа гэснийг өөрчилж Д.Мө-т хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Д.Мө- нь нийгэм, гэр бүлийн харилцаанд тогтсон ёс суртахууны хэм, хэмжээг ноцтой зөрчсөн, өөрийн төрсөн охины биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулсан, түүнчлэн насанд хүрээгүй охины цаашдийн нийгэмд сурч боловсроход нь сэтгэлзүйн хувьд арилшгүй хор уршиг учруулсан байна. Анхан шатны шүүх нийгмийн хор аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруутай этгээдийн хувийн байдал, бусдад учруулсан хохирол, хор уршиг арилаагүй зэрэг байдлуудыг нь харгалзан бүх насаар нь хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий байх учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй байна. Хэрэгт нотолвол зохих байдлууд тогтоогдсон. Хавтаст хэрэгт мэдүүлэг өгсөн насанд хүрээгүй хохирогч М.Дуламсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мягмаржав болон бусад гэрчүүдээс мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа, дараа мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 5 хуулинд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд, мэдүүлгүүд бие, биенээ баталсан, агуулгын хувьд зөрүүгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Мө-ын өмгөөлөгч Г.Баттулгын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Мө-ын өмгөөлөгч Г.Баттулгын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл оролцогч нар хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ