| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00204/И |
| Дугаар | 242 |
| Огноо | 2019-06-10 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 242
2019 оны 06 сарын 10 өдөр Дугаар 139/ШШ2019/00242 Дундговь аймаг
Талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, оршин суух, Х ХХК-ийн Дундговь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн тоотод оршин суух, РД:ЗЮ регистрийн дугаартай, О-ийн А-т холбогдох
5203267, 06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 139/2019/000204/И индекстэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК-ийн Дундговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.А нь Х банктай ... 1190016270 дугаартай зээлийн гэрээ байгуулан 6000000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй 48 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар авсан. ..... Гэрээний хугацаанд зээлдэгч ...үндсэн зээлд 1068997, 94 төгрөг зээлийн хүүд 807051, 13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 865,40 төгрөгийг тус тус төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан ...1190016270 дугаатай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж .... зээлээ төлөлгүй хугацаа хэтрүүлэх болсон ..... Иймд .....1190016270 дугаартай гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 4931002, 06 төгрөг, хүү 270051 төгрөг нэмэгдүүлсэн хүү 2214 төгрөг, нийт 5203267, 06 төгрөгийг хариуцагч О.Аээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч , хариуцагч Ц.А нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ : ..Дундговь аймаг дахь Х банкны зүгээс О.Атэй зээл, зээлийн хүү төлүүлэх нэхэмжлэл гаргасан билээ. Хариуцагч О.А нь 2019 оны 6 сарын 03-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээлээ төлж барагдуулсан тул бид дараах нөхцөлтэйгээр эвлэрэх саналтай байна. Үүнд: 2019 оны 7 сарын 02-ны өдрөөс эхлэн хуваарьт төлөлт болох сарын 171659, 96 төгрөгөөр сар бүрийн 02-ны өдөрт төлж 32 удаагийн төлөлтийг хийж зээлийг 2022 оны 2 сарын 02-ны өдөр төлөлт хийснээр бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байна. Уг хүсэлтийг хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК-н Дундговь салбар нь хариуцагч О.Аээс зээлийн гэрээний төлбөр 5203267, 06 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.А нь 2019 оны 6 сарын 03-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээлээ төлж барагдуулсан байх бөгөөд нэхэмжлэгч тал нь хариуцагч талын 2019 оны 7 сарын 02-ны өдрөөс эхлэн хуваарьт төлөлт болох сарын 171659, 96 төгрөгөөр сар бүрийн 02-ны өдөр төлж, 32 удаагийн төлөлтийг хийж зээлийг 2022 оны 02 сарын 02-ны өдөр төлөлт хийснээр зээлийг бүрэн төлж дуусгах нөхцөлтэйгээр эвлэрэх саналыг зөвшөөрч талууд эвлэрлээ тус шүүхэд ирүүлсэн байна.
Талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч , хариуцагч О.А нарын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 98202 /ерэн найман мянга хоёр зуун хоёр/ төгрөгөөс 49101 /дөчин есөн мянга нэг зуун нэг/ төгрөгийг төсвийн орлогоос, 49101 /дөчин есөн мянга нэг зуун нэг/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б