Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/513

 

 

 

 

 

 

 

 

 

2022          12                19                                              2022/ШЦТ/516

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Наранхүү,

   Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Жалайр Батчулууны Б-д холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ж.Б, 1965 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,     регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 7 дугаар сарын 20-ны өглөө 06 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Манзушир” зоогийн газрын баруун талд байрлах иргэн Б.Эрхэмбаярын гэрийн гадна шатан дээр орхиж, гээгдүүлсэн түүний эзэмшлийн Самсунг А51 маркийн гар утас, повер банкыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 380 000 /гурван зуун ная/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч  Б.Эрхэмбаярын өгсөн: “2022 оны 7 дугаар сарын 19-ний орой Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт байх гэртээ амарч байхад манай 3 настай хүүхэд миний гар утас, повер банк хоёроор тоглож байгаад манай гэрийн үүдэнд мартаж орхисон байсан. Маргааш өглөө нь гар утас, повер банкаа хайгаад олохгүй байхаар нь "Манзушир" ХХК-ний камерын бичлэгийг шүүж үзэхэд 2022 оны 7 дугаар сарын 20-ны өглөөний 06 цагийн үед үл таних этгээд манай гэрийн үүднээс миний миний гар утас, повер банк хоёрыг аваад явж байгаа бичлэг байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан. Самсунг А51 маркийн утас, повер банк алга болсон. Самсунг А51 маркийн гар утсаа 450 000 төгрөгөөр, повер банкаа 60 000 төгрөгөөр үнэлж байгаа. Самсунг А51 маркийн гар утсаа буцааж авсан. Харин повер банкаа олж авч чадаагүй.” гэх мэдүүлэг /хх 9, 19/,

Гэрч У.Батдоржийн өгсөн: “Б гэдэг залуу манайд ирж ойр зуурын ажил хийдэг байсан. 2022 оны 8 дугаар сарын эхээр манайд ирж гар утас авах уу гэж асуусан. Надаа мөнгө байхгүй, хулгайн утас биш биз дээ гэхэд хулгайн утас биш ээ гэж хариулсан. Манайд ирэх үедээ халамцуу ирээд утсаа орхиод явсан. Би Б гэдэн хүнээс гар утас, повер банк хоёрыг авсан. Авсан гар утсаа Г.Отгонбаатарт өгсөн. Повер банк нь гэрт байсан хайгаад олдохгүй байгаа. Би Б гэх хүнээс худалдаж авсан 10 000 төгрөгөө авахгүй.” гэх мэдүүлэг /хх-19, 21/,

Шүүгдэгч Б.Б-гийн өгсөн: "Би 2022 оны 7 дугаар сарын 21-ний өглөө гэрт байсан 1 шил архийг уугаад тамхи хайх гээд гэрээсээ гараад явж байтал Манзушир зоогийн газрын байшингийн шатан дээр байсан цэнхэр өнгийн утас, цагаан өнгийн хавтгай дөрвөлжин зүйл байхаар нь авч явсан. Тэгээд би гар утас, хавтгай дөрвөлжин зүйлийг аваад манай хашааны хойд талд байдаг Батдоржийн гэрт очиж 50,000 төгрөг асуусан. Тэгсэн Батдорж мөнгө байхгүй гэж хэлсэн. Өөртөө байгаа гар утсаа өгчих 10,000 төгрөг дансруу чинь шилжүүлье гээд миний  хаан банкны 5022925185 данс руу шилжүүлсэн. Манзушир зоогийн газрын ертөнцийн зүгээр баруун талын байшингийн шат нь дээр байсан гар утас, дөрвөлжин зүйл хоёрыг хамт авч явсан. Би гар утас авч байхдаа нилээн согтуу байсан. Би утас авч байхдаа улаан шоотой цамц, дотуураа цагаан пудволктой , доогуураа тамирын хар өмдтэй, цагаан хар оруулгатай тавчиктай явж байсан. Би бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх 29, 36/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Т22-105 дугаартай үнэлгээний тайлан: “Иргэн Б.Энхбаярын өмчлөлийн Самсунг А51 гар утас 300 000 /гурван зуу/ төгрөг, Remax брэндийн 20 000 ампертай повер банк 80 000 /ная/ төгрөгөөр үнэлсэн.” гэх /хх 25/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч  нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгдэгч Б.Б-г гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Бг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

   Шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Б.Бд ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

   Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эрхэмбаярын эд хөрөнгөд 380 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохирогчид Самсунг А51 маркийн утсыг хүлээлгэж өгсөн. Повер банкны үнэ 70 000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч  баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Б-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавь/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ