Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 250

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 14 өдөр                                    Дугаар 139/ШШ2019/00250                                                      Дундговь аймаг

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Л.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чи  нарийн бичгийн дарга С.Уянга, нарыг оролцуулан Л.Нийн хэлмэгдэгч Аын Бг хэлмэгдсэнд тооцогдсон Аын М мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд                                        

    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа  Миний эцэг нь Л нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Аын Мын  төрсөн хүү болох нь Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 сарын 04-ний өдрийн 538 тоот  шийдвэрээр тогтоогдсон юм. ... А.М нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж яваад эргэж ирээгүй гэдгийг түүний төрсөн хүү болох миний эцэг Л болон нутгийн хүмүүс ярьдаг. Гэвч А.М нь улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж цагаатгагдсан тухай УДШ-ийн магадлагаа, тогтоол олдоогүй, харин Улсын ерөнхий прокурорын газрын 2007 оны 10 сарын 17-ны өдрийн 17 тоот Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож хэлмэгдсэнд тооцох тухай тогтоолоор хэлмэгдсэнд тооцогдсон юм.

 Аын Мын сахилын буюу лам нэр нь Аын Б гэдэг байсныг нутгийн ахмад настнууд болон түүний төрсөн хүү болох Л амьд сэрүүндээ ярьдаг байсан юм. ... Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 10 сарын 10-ны өдрийн 05/6146 тоот лавлагаанд “Аын Б нь Төв аймгийн Сайнцагаан сумын харъяат лам, нас 53 /1938 оны байдлаар/ Нарангийн хийдэд гавж мяндагтай сууж байсан. А.Бг 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхэт комиссын 1938 оны 02 сарын 25-ны өдрийн 7 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичигийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ” гэсэн байдаг.  ...Нарангийн жасын хийдийн лам нарын бүртгэлд Б.Б гэж хүн бүртгэгдээгүй байдаг. Иймээс БНМАУ-ын дээд шүүхийн  1993 оны 4 сарын 24-ний өдрийн 94 тоот магадлалаар цагаатгагдсан  Аын Б нь Аын М болохыг тогтоож өгнө үү   гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Н  нь Аын Бг Аын М болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 10 сарын 10-ны өдрийн 05/6146 дугаартай “ Аын Б нь төв аймгийн Сайнцагаан сумын харьяат, лам, нас 53 /1938 оны байдлаар/. ...Нарангийн хийдэд гавж  мяндагтай сууж байсан. Урьд ял шийтгэлгүй. А.Бг 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 02 сарын 25 өдрийн 7 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ. Хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 04 сарын 24 өдрийн 94 дүгээр магадлалаар цагаатгажээ” гэх лавлагаа /хх-ийн 04/

 

БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллеггийн хяналтын шатны шүүхийн 1993 оны 4 сарын 24-ний өдрийн 94 дугаартай “...12. Төв, Сайнцагаан, 53 настай, гавж, Аын Б....”, БНМАУ-н Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 369 дугаар зүйлийн 2-т заасныг удирдлага болгон Тогтоох нь:  Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 02 сарын 25 өдрийн 7 дугаар тогтоолоос Ц.А  нарын 150 хүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатган, хэргийг ЭБШ хуулийн 6-р зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэх  магадлалын хуулбар /хх-ийн 5-7/

 

Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 06 сарын 29-ны өдрийн 05/4441 дугаартай “Төв аймгийн Сайнцагаан сумын харьяат, 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдсан гэх Аын М /М /-т холбогдох мөрдөн байцаалт, цагаатгалын хэрэг байхгүй тул УЕПГ-н 1999 оны 02 сарын 05 өдрийн дугааргүй тогтоолоор шинэ нөхцөл байдлаар хэргийн ажиллагаа үүсгэн шалгаад, таслан шийтгэх болон баривчлагдсаныг нотлох баримт олдоогүй тул УЕПГ-н 2000 оны .... 7/56 дугаар тогтоолоор хэргийн ажиллагааг зогсоосон; дахин УЕПГ-н 2002 оны ..5/29 дугаар тогтоолоор хэргийн ажиллагааг сэргээн шалгаад нотлох баримт олдоогүй тул 2003 оны... 5/153 дугаар тогтоолоор хэргийн ажиллагааг зогсоосон; УЕПГ-н 2007 оны .... 04 дугаар тогтоолоор хэргийн ажиллагааг дахин сэргээн шалгаад Наран жасын хийдийн лам нарын 1938 оны бүртгэлд “Аын Мунажав нь   Төв аймгийн Сайнцагаан сумын 5-р багийн харьяат..... лам, нас 53,....гавж мяндагтай”  гэсэн баримтыг үндэслэн УЕПГ-н 2007 оны 10 сарын 17 өдрийн 17 дугаар тогтоолоор хэлмэгдсэнд тооцжээ” гэх лавлагаа /хх-ийн 09/

 

Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож хэлмэгдсэнд тооцох тухай 2007 оны 10 сарын 17-ны өдрийн 17 дугаартай “ ... 1999 оны 02 сарын 25 нд эрүүгийн хэрэг үүсгэж, 2003 оны 05 сарын 16 нд 3 дахь удаа зогсоосон хэргийг хүү Лгийн ....ирүүлсэн өргөдлийг үндэслэн сэргээж өргөдөлд шинээр нэр дурьдсан лам нарын хэргийн материалыг шалгуулж, Наран жасын хийдийн лам нарын 1938 оны бүртгэл зэргээс үзэхэд хамт баригдсан З.О , Т.Д , Т.А , М.Д н нар нь 1992 онд цагаатгагдсан, хамт баригдсан Т.Ашваа А.Мын тухай мэдүүлсэн, бүртгэлд түүнийг баригдсан тухай тэмдэглэсэн зэрэг нотлох баримтууд ...тогтоогдсон тул......16069 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, Аын Мыг хэлмэгдсэнд тооцсугай”  гэх тогтоолын хуулбар /хх-ийн 10/

 

Архивын ерөнхий газрын  үндэсний төв архивын 2018 оны 7 сарын 02-ны өдрийн 03-8/2940 дугаартай “ Төв аймгийн Сайнцагаан сумын 5, 6 дугаар багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 83 дугаар хуудсанд: өрхийн тэргүүн Ба  Цэ эх А 88 настай,.....ах Мунажав 48 настай, лам.... гэж бүртгэгдсэн байна” гэх лавлагаа /хх-ийн 18/

 

Гэрч Х.Ш-ын 1.        Аын Б, Аын М нар нь нэг хүн байсан. Би бага байсан учраас муухан мэднэ. Намайг хүүхэд байхад Наран жасын  хийдийн лам гэж ирж байсан. А.М  лам нь Л бид хоёрыг тоглож байхад морьтой ирж байсан.  Манай гэрийг  Үнстий гэх газар байхад баригдаж  байсан. Тэгээд ахиж ирээгүй.  ..... Яг ямар  цолтой лам лам байсныг нь бага байсан болохоор  мэдэхгүй  байна.  .... Аын М гэж хүний шашин номын нэр нь  Б гэж би бүдэг санадаг. Хүмүүсийн ам ярианаас бол сахилын нэр нь Б байсан гэдэг. .... Би Б ламын хүү Лтэй хамт тоглож байхад хамгийн сүүлд Б ламыг харж байсан. ..... Б ламын хүү Л бид хоёр тоглож өссөн болохоор бага зэрэг Б ламыг мэднэ. Б лам гэдэг нь Лгийн аав М гэж хүн мөн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/

 

Гэрч  Л.Ц-ийн “ Аын Б нь Лгийн эцэг Наран жасын хийдэд гавж маарамба хүн байж байгаад 1938 онд хэлмэгдэж буудан хороогдсон. Би тэр үед 8 настай  байсан учраас сайн мэднэ. А.Мын сахилын нэр нь Б гэж байсан. Л нь тухайн үед 11 настай  байсан.  .... Би тэр үед эсэргүүний хүүхэд гэж 9 настай байхдаа Дэлгэрцогт сумын сургуулиас хөөгдөж байсан.  ....Л  бид хоёр нагац ах эцэг хоёроосоо  болж их хэлмэгдэж байлаа. Аын М  гуайн сахилын нэр нь  Б гэж байсан. Тэр үеийн хүмүүс өөр өөр янз бүрийн нэртэй байсан. Нутгийн хүмүүс Б гэж дуудаж байсан.  Тухайн үеийн Наран жас хийдийн лам нар баригдахад М / Б/ нь баригдаж явсан.  ..... А.М нь Б гэж сахилын нэрээр нэрлэгдсэн гавж мяндагтай  лам байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/

 

Гэрч П.М-гийн  “ ..... Б гэдэг нь энэ хүний сахилын нэр гэж байсан. Сайнцагаан сумын Наран жасын хийдэд лам мяндагтан  байсан гэж ам ярианаас сонсож байсан. Сайн лам хүн байсан гэдэг. Би хүүхэд Лтэй нь танил айл саахалт байсан.  ....  Лгийн аав нь эргэж ирээгүй, Л нь аавынхаа хамаатаны ахындаа үлдэж байсан.  .... ” гэх мэдүүлэг /хх-ийн 43/

 

Архивын ерөнхий газрын  Үндэсний төв архивын 2019 оны 03 сарын 15-ны өдрийн 03-1/1080 дугаартай “ Төв аймгийн Сайнцагаан сумын 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийг шүүж үзэхэд Аын Бд холбогдох баримт байхгүй болно”  гэх лавлагаа /хх-ийн 19/

 

Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас ирүүлсэн  гэрч А-гийн мэдүүлэгийн хуулбар  /хх-ийн 51-54/

Гэрч А-гийн  “.... нэр Ашваан, овог Түмэн, нас 59, Төв аймгийн Сайнцагаан сум Нарангийн хийд дээр суух, гүрэмч.....Багш нар: 1. Гэндэн лам, 2. Равдан гавж,  Миний танил дотно этгээдүүд нь:  О гавж,  Цэ  гавж, Му  гавж, До гавж, Мишигпунцаг гавж, Ду  гэцэл, Га  гэцэл гүрэмч, Дэ  гүрэмч маарамба....” гэх мэдүүлэгийг  Монгол улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн  кирилл үсэгт хөрвүүлсэн шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 63-66/

 

Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын  2019 оны 6 сарын 11-ний өдрийн 143 дугаартай “ Тус аймаг дахь шүүхийн салбар архивт Аын Бтай холбоотой 1998 оны 01 сарын 01 өдрөөс хойш садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох, Аын Бгийн хэлмэгдлийн нөхөн олговрыг олгох тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэг, түүнийг шийдвэрлэсэн тухай шийдвэр байхгүй болно” гэх тодорхойлолт /хх-ийн 84/  зэрэг баримтууд болно.

 

Дээрхи бичгийн баримтуудаар хэлмэгдэгч Аын Б, хэлмэгдсэнд тооцогдсон Аын М нар  нэг хүн болох нь  тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,  133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хэлмэгдэгч Аын Б нь Улсын ерөнхий прокурорын газрын 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор хэлмэгдсэнд тооцогдсон Аын М  мөн болохыг   тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шинжилгээний зардалд нэхэмжлэгч талаас 124000 /нэг зуун хорин дөрвөн мянган/ төгрөг гаргуулсан болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б