Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2019/ДШМ/20

 

М.Бат-, Б.Да-, Б.Ба- нарт холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Б.Төрболд Шүүгдэгч М.Бат- Б.Да- Б.Ба- Шүүгдэгч нарын өмгөөлөгч В. Д.а нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Да-, М.Бат- нарын давж заалдах гомдлоор Б.Да-, М.Бат-, Б.Ба- нарт холбогдох 1723000420024 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Идэр сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Идэр сумын Дархан-Уул багт оршин суудаг, урьд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 20 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн 2 жилийн хорих ял дээр сүүлд шийтгэгдсэн 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, овгийн М-ын Бат- /Регистрийн дугаар: ИЖ****/

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн ы хэсгийн 3 дугаар гудамжны тоотод оршин суудаг, урьд Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 20 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулалгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай овгийн Б-ын Да- /Регистрийн дугаар: ИЖ******/

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Отгон сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, татварын эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл-3, ээж дүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумийн Жинст багийн хэсгийн 3 дугаар гудамжын тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овгийн Б-ы Ба- /Регистрийн дугаар: ИЙ*******/

Шүүгдэгч М.Бат-, Б.Ба-, М.Да- нар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: 20 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ба-ы үйлдлийг 20 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч овогт М-ын Бат-, овогт Б-ын Да- нарыг 20 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагааг явуулах зориулалттай, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт Б-ы Ба-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бүлэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Да-г 20 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Бат-ыг 20 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Ба-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бат-т 20 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үйлдсэн 2 жил 1 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 1 сар 03 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 20 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Да-д оногдуулсан 02/хоёр/ жил 6/ зургаан/ сарын хугацаатай хорих ялыг, шүүгдэгч М.Бат-т оногдуулсан 5 жил 1 сар 03 хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, 2002 оны Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ба-д оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бат-ын тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 98 хоног, Б.Да-гийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 79 хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож эдлэх ялаас нь хасч, 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ба-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Б.Ба-д хяналт тавьж ажиллахыг Завхан аймгийн Цагдаагийн газарт даалгаж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар шүүгдэгч Б.Ба- нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг, хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг үйлдвэл 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бат-аас 2.380.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Good Lock 60mm” гэсэн бичигтэй төмөр цоож 1 ширхэг, 3 нүхтэй төмөр цүү 1 ширхэг, төмөр хадаас гэх мэт зүйл 2 ширхэг, хар саарал өнгийн даавуун материалтай бээлий 1 ширхгийг /өрөөсөн/ тус тус устгаж, зэс мэт шаргал өнгийн гархин артай, цайвар өнгийн металл хээгүй хазаарын товруу 1 ширхэг, гууль мэт шаргал өнгийн гархин артай, цайвар өнгийн металл цэцгэн хээтэй, төмөр хэлтэй, зэс мэт шаргал өнгийн гархи 1 ширхэг, цайвар өнгийн жижиглэж тасдсан металл хэлтэрхий 93 ширхгийн шүүгдэгч М.Бат-т, 2 талдаа төмөр бариултай шар өнгийн модон хайрцгийг шүүгдэгч Б.Ба-д тус тус буцаан олгож, шүүгдэгч Б.Да-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.Бат-т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Ба-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч М.Бат-ын хувьд оногдох эд хөрөнгөнөөс 550000 төгрөгийн үнэ бүхий нас гүйцсэн тугалтай үнээ, 75000 төгрөгийн үнэ бүхий эм хонь 5, 70000 төгрөгийн үнэ бүхий эр ямаа 2, 40000 төгрөгийн үнэ бүхий эм ямаа 10-ийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5/38 дугаартай прокурорын тогтоолыг хохирол төлөгдтөл хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Да-гийн гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс 280000 төгрөгийн үнэ бүхий “ВSВ” маркийн 2 хаалгатай хөлдөөгч, 180000 төгрөгийн үнэ бүхий “ELKO” маркийн хагас автомат угаалгын машиныг тус тус битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5/39 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан, шүүгдэгч Б.Да-, Б.Ба- нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Ба- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүний эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болж, шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч М.Бат- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие М.Бат- нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 20. дугаар зүйлийн 1 дэх хэсгээр 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Мөн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгээр дахин 3 жилийн хорих ял авч, нийт 6 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Уг хорих ялаас 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн эдлэх ялаас биеэр эдэлсэн 10 сар 27 хоногийг хасч 2 жил 1 сар 3 хоног дээр 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хорих ялаар шийтгэж, нийт 5 жил 1 сар 3 хоног болгон шийдвэрлэсэн. Үүнээс яллагдагчаар цагдан хоригдсон 98 хоногийг эдлэх ялаас хасч шийдвэрлэсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн 20. дугаар зүйлийн 1 дэх хэсгээр авсан 3 жилийн хорих ялыг биечлэн эдэлж байхад 10 сар 27 хоногийг шууд хасч тооцсон нь миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Учир нь: Ингэж шийдвэрлэсэнээр миний магадланд орох хугацааг уртасгаж байна. Иймд 5 жил 1 сар 3 хоногоор шийдвэрлэх юм бол 2 жил 6 сар 18 хоногоор магадланд орно. Үүнээс яллагдагчаар цагдан хоригдсон 98 хоногийг хасч 2 жил 3 сар болж магадланд орохоор байна. Хэрвээ 6 жилээр шийдвэрлэх юм бол 3 жил болж магадланд орно. Уг 3 жилээс 10 сар 27 хоног болон 98 хоногийг хасаж тооцвол 1 жил 10 сар болж магадланд орохоор байна. Энэ 2-ын хооронд магадланд ороход 5 сар 13 хоногийн зөрүү гарч байна. Иймд 6 жилээр нь шийдвэрлэж 10 сар 27 хоног болон яллагдагчаар цагдан хоригдсон 98 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулахаар тооцож шийдвэрлэж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Б.Да- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Намайг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Миний хувьд хулгай хийсэн үйлдлээ хүлээж зөвшөөрч байгаа. Харин тухайн хэргийн ял шийтгэлээс 06 сарыг хасч өгнө үү. Би гэм буруугаа хүлээж байгаа, ямар нэгэн хохирол байхгүй байгааг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ. Прокурор Б.Төрболд нь шүүгдэгч М.Бат-, Б.Да- нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболд би, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийг удирдлага болгон Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн М.Бат-, Б.Да-, Б.Ба- нарт холбогдох 1723000420024 дугаартай эрүүгийн хэргийн Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Да-гаас гаргасан гомдлыг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцлаа. Шүүгдэгч Б.Да-гийн давж заалдсан гомдлын товч утга: “...Миний бие хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 2 жил 06 сарын хорих ялаас 06 сарын ялыг хасч өгнө үү...” гэжээ. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 59 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Бат-, Б.Да- нарыг 20 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Батсайхныг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Бат-т Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан урьд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэж нийт 5 жил 01 сар 03 хоног, шүүгдэгч Б.Да-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Ба-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч нарт хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр зааж, шүүгдэгч М.Бат-аас 2.380.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.д олгуулахаар, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд мөрийн баримтуудын заримыг нь устгаж, заримыг буцаан олгуулахаар зааж шүүгдэгч М.Бат-ын хувьд оногдох эд хөрөнгөнөөс 550.000 төгрөгийн үнэ бүхий “Нас гүйцсэн тугалтай үнээ”, 75.000 төгрөгийн үнэ бүхий эм хонь-5, 70.000 төгрөгийн үнэ бүхий эр ямаа-2, 40.000 төгрөгийн үнэ бүхий эм ямаа-10 ширхэгийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Да-гийн гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс 280.000 төгрөгийн үнэ бүхий “BSB” маркийн 2 хаалгатай хөлдөөгч, 180.000 төгрөгийн үнэ бүхий “ELKO” маркийн хагас автомат угаалгын машиныг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Да-д авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс өөрчилж цагдан хорьж, шүүгдэгч М.Бат-ыг үргэлжлүүлэн цагдан хорьж түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдсон хоногуудыг ял эдэлсэн хугацаанаас нь хасч тооцохоор тус тус шийдвэрлэсэн. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд маргаагүй, харин оногдуулах ялаас 06 сарын хорих ялыг хасуулах тухай гомдол гаргасан. Хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгч Б.Да- нь М.Бат-тай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжиж шөнө Завхан аймгийн Отгон сумын Хужирт багт орших иргэн Я.Баатарсүрэнгийн “Очирваань” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны хамгаалалтыг хөшиж, салхивчаар нэвтрэн орж 7200 төгрөгийн үнэ бүхий 1 хайрцаг сироп /найруулж уудаг ундаа/, 800.000 /найман зуун мянга/ төгрөг /бэлэн мөнгө/ хулгайлсан, мөн цаг хугацаанд тус сумын Хужурт багт орших иргэн Б.*******гийн “Тосон өгөөж” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхыг хөшиж нэвтрэн орж нэг бүр нь 4500 төгрөгийн үнэ бүхий “Парламент” нэртэй тамхи 18 ширхэг, нэг бүр нь 2200 төгрөгийн үнэ бүхий “Даблисс” нэртэй тамхи 30 ширхэг, нэг бүр нь 2500 төгрөгийн үнэ бүхий “Кока кола” нэртэй ундаа 3 ширхэг, нэг бүр нь 500 төгрөгийн үнэ бүхий “Сансилк” нэртэй шампунь 40 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий мөнгө хийдэг гэх модон хайрцаг 1 ширхэг, 650.000 төгрөг /Зургаан зуун тавин мянга/ бэлэн мөнгө хулгайлсан, мөн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай сум Товцог баг Тэжээлийн фондын 5-8 тоотод орших иргэн Б.*******ийн гэрийн хаалганы цүүг сугалан нэвтрэн орж, 12.800.000 төгрөгийн үнэ бүхий “Ногоон Дарь Эх” нэртэй зэс хөөмөл бурхан 1 ширхэг, 0.000 төгрөгийн үнэ бүхий “Гуутай Бурхан багш” нэртэй шавар бурхан 1 ширхэгийг тус тус хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн боловч Эрүүгийн Хуулийн Тусгай Ангид заасан хэргийг удаа, дараа үйлдсэн, урьд энэ төрлийн хэрэг болон өөр хэрэгт ял шийтгүүлж байсан зэрэг хувийн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялаас дээрх ялыг хасах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Иймд шүүгдэгч Б.Да-гаас гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна. Шүүгдэгч Б.Да-гийн өмгөөлөгч В. давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Б.Да-гийн саналыг дэмжиж байна. Ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү гэв. Шүүгдэгч Б.Ба-ы өмгөөлөгч Д.а давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. Шүүгдэгч Б.Да- давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан 2 жил 06 сарын хорих ялаас 06 сарын ялыг хасч, ял хөнгөрүүлж өгнө үү гэв. Шүүгдэгч М.Бат- давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний яллагдагчаар цагдан хоригдсон 98 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулж тооцож өгнө үү гэв. Шүүгдэгч Б.Ба- давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Надад тайлбар байхгүй гэв. Прокурор Б.Төрболд давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.Да-гаас гаргасан гомдолтой танилцсан байгаа. Шүүгдэгч Б.Да- нь өмнө нь 2014, 2018 онд шүүхээр 2 удаа ял шийтгүүлж байсан. Тийм учраас хувийн байдлыг нь харгалзан үзэж 2 жил 6 сарын хорих ялаас 06 сарын хорих ялыг хасах хууль зүйн үндэслэл байхгүй. Шүүгдэгч М.Бат-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил хүртэлх хугацаагаар оногдуулсан хорих ялын 2/1-ээс доошгүй хугацааг эдэлсэн бол хорих ялын хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоох боломжтой гэсэн заалт байгаа. Энэ заалтын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх үүднээс нь авч үзвэл 5 жил 1 сар 3 хоногийн мөрдөн байцаалтын явцад цагдан хоригдсон 98 хоногийг нь хасвал биечлэн эдлэх ял нь 4 жил 9 сар 25 хоног байгаа. Шүүгдэгч Б.Да-гийн тухайд 79 хоног цагдан хоригдсон байгаа, тэрийг нь хасаад үзэх юм бол 2 жил 3 сар 11 хоног байгаа. Өөр ярих зүйл байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүгдэгч М.Бат- нь ганцаараа 2017 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн нутаг Жавхлант хэсэг 10-11 тоотод байрлах иргэн Н.гийн байшингийн цонхоор нэвтэрч хуучин цагийн мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн мөнгөн аяга 2 ширхэг, цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, “Дува сохор” нэртэй гэрэл 1 ширхэг, дуран 1 ширхэг, хув толгойтой чулуун хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн манан хөөрөг, хүүхдийн хув хөөрөг 1 ширхэг, ногоон чулуун хөөрөг 1 ширхэг, түрийтэй хос гутал 1 ширхэг, гуулин сувинер 1 ширхэгийг хулгайлсан, мөн М.Бат- нь ганцаараа 2017 оны 05 дугаар сарын орчим Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт баг хэсэг тоот байрлах иргэн Д.*******гийн байшингийн цонхоор нэвтрэн орж эрэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн дэлгэцтэй, өсгөгчтэй хөгжим 1 ширхэг, цайвар ногоон хаш хөөрөг 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэгийг хулгайлсан, мөн М.Бат- нь ганцаараа 2017 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сум Жинст багт байрлах С.*******ын “” дэлгүүрийн цонхны хамгаалалтыг эвдэж, цонхыг хөшиж онгойлгон нэвтрэн орж “Samsung S3” маркийн гар утас 1 ширхэг, 2 сим ордог “Land Rover” маркийн гар утас 1 ширхэг, “Жи-7” маркийн гар утас 1 ширхэг, “НС-1100” маркийн гар утас 1 ширхэг, ЖиМобайл үүрэн холбооны суурин утас 1 ширхэг, автомашины хөгжим тоглуулагч 3 ширхэгийг хулгайлсан, мөн Б.Да-, М.Бат- нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Завхан аймгийн Отгон сум Хужирт багт үйл ажиллагаа явуулдаг “Очирваань”, “ Тосон Өгөөж” нэртэй хүнсний дэлгүүрүүдийн цонхны хамгаалалтыг хөшиж эвдэн салхивчаар нэвтрэн орж “Очирваань” дэлгүүрээс 1 хайрцаг сироп /найруулж уудаг ундаа/, 800.000 /Найман зуун мянга/ төгрөг /бэлэн мөнгө/, “Тосон өгөөж” дэлгүүрээс “Парламент” нэртэй тамхи 18 ширхэг, “Даблисс” нэртэй тамхи 30 ширхэг, “Кока Кола” нэртэй ундаа 3 ширхэг, “Сансилк” нэртэй ширхэгийн шампунь 40 ширхэг, мөнгө хийдэг гэх модон хайрцаг 1 ширхэг, бэлэн мөнгө 650000 төгрөгийг хулгайлсан, мөн М.Бат-, Б.Ба- нар нь бүлэглэн 20 оны 11 дүгээр сарын 04-нөөс 06-ны хооронд Завхан аймгийн Улиастай сум Жинст баг хэсэг 1-11 тоот хашаанд байрлах Ө.*******аагийн гэр болон байшингаас “Харлаг” манан хөөрөг 1 ширхэг, эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, хар пүүсүү торгоор өнгөлсөн сэгсүүргэн дээл 1 ширхэг, бор дугуй хээтэй торгоор өнгөлсөн эмэгтэй хүний хуучин дээл 1 ширхэг, 4,4 грамм жинтэй монетен ээмэг, кулоны хослол 1 ширхэг, эмэгтэй хүүхдийн хурган дотортой дээл 1 ширхэг, монетен гинж 1 ширхэг, цэнхэр шигтгээтэй мөнгөн ээмэг, кулон, бөгж, гинжний хослол 1 ширхэг, мөнгөн хос ээмэг 1 ширхэг, циркон шигтгээтэй монетен хос ээмэг 1 ширхэг, хуучны шүрэн шигтгээтэй мөнгөн үсний даралт 1 ширхэг, сум мод, чулуун соруултай “Гаанс” 1 ширхэг, соронзтой хуванцар шатар 1 ширхэг, шаазан аяга 2 ширхэг, хөх тамгатай аяга 2 ширхэг, 8 угалзтай наамал монгол гутал 1 хос, хэт хутга 1 ширхэг, бугуйлын сур 2 ширхэг, хазаарын амгай, жолооны сур 1 ширхэг, бор өнгөтэй хуучны цүнх 1 ширхэг, хар, цагаан оруулгатай төмөр хос ээмэг 1 ширхэг, шар түгжээтэй төмөр хос ээмэг 1 ширхэг, жижиг цагаан шигтгээтэй төмөр бөгж 1 ширхэгийг тус тус хулгайлсан, мөн М.Бат-, Б.Да- нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай сум Товцог баг Тэжээлийн фондын 5-8 тоотод орших иргэн Б.*******ийн гэрийн хаалганы цүүг сугалан нэвтрэн орж, “Ногоон Дарь Эх” нэртэй зэс хөөмөл бурхан 1 ширхэг, гуутай”Бурхан багш” нэртэй шавар бурхан 1 ширхгийг хулгайлсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Ө.*******аа, Л.*******, Б.*******, Б.*******, С.*******, Д.*******, Н.*******, гэрч Б.*******аа, Б.*******, Ш. нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хулгайн эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтууд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчдийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгч Б.Да- давж заалдах гомдолдоо ...Би гэм буруугаа хүлээж байгаа, надад оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас 6 сарыг хасч ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Да-гийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт нь тохирсон хорих ялыг оногдуулсан бөгөөд ял хүнддээгүй байна. Мөн шүүгдэгч М.Бат- давж заалдах гомдолдоо ...яллагдагчаар цагдан хоригдсон 98 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцож өгнө үү... гэсний тухайд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад цагдан хоригдсон 98 хоногийг нь ял эдэлсэн хугацаанд оруулан эдлэх ялаас нь хасч тооцохоор шүүхийн тогтоолд заажээ. Анхан шатны шүүхээс М.Бат-, Б.Да-, Б.Ба- нарын үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэргийн нөхцөл байдал, гэм буруутай этгээдүүдийн хувийн байдал зэргийг нь харгалзан ял оногдуулсан бөгөөд ял хүнддээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Да-, М.Бат- нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Магадлалд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...шүүгдэгч М.Бат-ын үйлдлийг бичихдээ заримдаа М.Бат- гэхийг Б.Бат- гэж буруу бичсэнийг М.Бат- гэж зөвтгөн тэмдэглэж байна.

Монгол Улсын Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Да-, М.Бат- нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл оролцогч нар хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ