Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/501

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Цийг хохирогч Гг насанд хүрээгүй буюу 14 наснаас дээш 16 насанд хүрээгүй байхад хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн гэр бүлийн хамаарал бүхий 16 наснаас дээш 18 насанд хүрээгүй байхад хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хэд хэдэн  удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүчээр бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгож хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.          

2. Шүүгдэгч Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Ц эдлэх 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар О.Цийн цагдан хоригдсон 376 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.       

5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.       

6.Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дотоожийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай.   

7. Шүүгдэгч О.Цийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 04  дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.           

            8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.         

            9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч О.Цт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР

 

                     ШҮҮГЧИД                               Б.ДАШДОНДОВ

 

                                                                                              Ц.УРАНГУА