Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ЦШТ/252

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч М.Эрдэнэзаяа /томилолтоор/,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, хэргийг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ******* аймаг ******* суманд төрсөн, 20 настай, эмэгтэй,  бүрэн дунд боловсролтой, *******-д оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ******* аймаг ******* сум баг 10-05 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт *******ын ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар

  

Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ******* дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” дэлгүүрийн ард байрлах байранд, байрны гадаа Д., Б. нартай маргалдаж улмаар зодож Д., Б. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мэдүүлэг өгөхгүй гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Д.гийн өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ******* дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд найз ийн гэрт байж байтал ийн найз гээд 2 эмэгтэй 07 цагийн үед ирсэн бөгөөд миний гар утас гэнэт байхгүй болсон байсан бөгөөд тэгсэн тэр 2 эмэгтэй нуусан байсныг би олсон чинь тэр охин манай найз болон бид хоёрыг хэл амаар доромжлоод байхаар нь маргалдсан бөгөөд тэр 2 манай найз ааг үсдээд дээр нь гараад зодоод байсан. Дараа нь тэр хоёр охин намайг зодсон бөгөөд намайг зодчихоод гэрээс гараад яваад өгсөн.

Намайг өндөр, эрх зүйчээр сурдаг гээд жинсэн өмд, бор өнгийн цамцтай байсан бөгөөд тэр нь миний үснээс зулгаагаад миний нүүр хэсэг рүү цохиод байсан. Миний нүүр лүү бас өшиглөсөн бөгөөд манай найз аатай зодолдоод байсан. Миний хамар бага зэрэг хавдсан, бие хөндүүртэй байгаа.

Одоо надад гомдол санал байхгүй. Эмчилгээний зардал авсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.аагийн өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ******* дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрийн хойд талд байрлах байранд найз ийн гэрт байж байтал ийн найз гээд 2 эмэгтэй 07 цагийн үед ирсэн. Манай найз гийн гар утас нь байсан газраа байхгүй болсон байхаар нь манай найз аа тэр 2 эмэгтэй нь утсыг нь нуусан юм шиг байсан бөгөөд тэр 2 эмэгтэй нь манай найз ааг хэл амаар доромжлоод байсан. тэгээд тэр 2 эмэгтэй болон бид нар бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд одоо тэр хүмүүс нь аа бид хоёрыг хэл амаар доромжлоод хараагаад байсан. Би цагаан цамцтай жижигхэн эмэгтэйг нь бие рүү нь түлхсэн чинь намайг үсдээд хажуу талаас өндөр эрх зүйчээр сурдаг гэх эмэгтэй нь шууд хэвлий хэсэг рүү нэг удаа жийгээд унагаасан. Тэгээд тэр 2 нийлээд намайг цохиод зодоод эхэлсэн. Манай найз г өндөр эмэгтэй нь зодоод байсан.

Надад одоо гомдол санал гээд байх зүйл байхгүй. Тухайн үед гомдолтой байсан. Би эмчилгээний зардал ямар нэгэн мөнгө зарцуулаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.гийн өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр найз *******гийн хамт гээд найзындаа орсон. Тэнд ороход 23 цаг өнгөрч байсан. Ороход сөжү, пиво ууцгаагаад хөзөр тоглож байсан. Бид нар тоглоод пиво уугаад уух зүйл дуусаад юм яриад сууж байхад тэнд байсан , гэх 2 охины нь гар тусаа хайгаад энэ өрөөнөөс гараагүй гээд ом өрөөнд байж байхад хажуу талын жижиг өрөөнөөс гийн гар утсыг гаргаж өгсөн. Тэгсэн гэх охин “яахаараа энэ утас нөгөө өрөөнд ордог юм бид хоёр тэр өрөө рүү ороогүй хэн хүний утсыг хамаагүй авдаг юм утасны хажууд хэн сууж байлаа” гэх зэргээр той ярьсан. гийн хажууд ******* ойрхон сууж байсан учраас “за наад утсыг чинь авахаар хүн энд ганц ч байхгүй шүү, чи хэнийг авсан гээд байгаа юм гэр утас чинь гараад ирлээ шүү дээ юундаа сүр болгоод байгаа юм” гээд маргаад эхэлсэн. , ******* нар маргалдаж байхад нь *******г түлхэхэд ******* 2 бие биенийхээ үснээс зулгаагаад хоорондоо зууралдаад эхэлсэн. Би салгах гэхэд нэг нь намайг хориод тэр 2-т очуулаагүй. г бас нэг нь хориод очуулаагүй. *******, 2-ыг салгаад ******* бид хоёрыг тагт руу гаргаад , хоёрыг жижиг өрөө рүү оруулсан.

Хэсэг хугацааны дараа , хоёрыг явуулчихлаа одоо ороод ир гээд тагтнаас бид хоёрыг гэр лүү оруулахаар нь би явъя гээд шууд гараад *******гийн хамт гарч ирсэн. Тэгсэн байрнаас гараад ирэхэд , нар нь гадаа тамхи татаад байрны хажуу талын сандал дээр сууж байсан. Бид 2 гэрт байхдаа явахаар такси дуудсан байсан учраас түүнийг ирж байна уу гээд байрнууд дундаас гарахаар алхаж байхдаа , ******* нар хоорондоо маргаад замын наана цаанаас бие биенээ доромжлоод “чиний хачин утсаар яадаг юм, хүн гүтгэлээ” нь “чи муу олон залуу цувруулсан янхан чинь чамайг 5 залуугаар хүчиндүүлнэ шүү” гэх зэргээр хэрүүл хоорондоо хийж байснаа нь зам хөндлөн гарч ирээд хоорондоо , ******* нар дахиад зууралдаад үсдэлцээд , ******* нар газар унасан. Би салгах гэхэд , ******* 2 бие биенийхээ үснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэгсэн таксины ах ирээд салгаад бид хоёр явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.гийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн дугаартай “...

1.2.Д.-н биед хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн дээд зовхи, цээжинд зулгаралт, эрүүнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөр чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.гийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн дугаартай “...

1.2.Б.-н биед баруун бугалга, тохой, шуу, зүүн гуя, зүүн, баруун өвдгөнд цус хуралт, зүүн хацар, баруун бугалга, баруун шуунд гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөр чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,

 

Яллагдагч Э.*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухай мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,

           -иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/

            - иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ******* дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” дэлгүүрийн ард байрлах байранд, байрны гадаа Д., Б. нартай маргалдаж улмаар зодож Д., Б. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

  

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх санал,

 

            шүүгдэгч Э.******* нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

            Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ******* дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” дэлгүүрийн ард байрлах байранд, байрны гадаа Д., Б. нартай маргалдаж улмаар зодож Д., Б. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзлээ. Үүнд:

- Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ******* дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” дэлгүүрийн ард байрлах байранд, байрны гадаа Д., Б. нартай маргалдаж улмаар зодож Д., Б. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад хохирогч Д.гийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/, хохирогч Б.аагийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/, гэрч Х.гийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.гийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.гийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

- Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөн мэдүүлсэн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

- Прокурорын яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 56 дугаартай саналд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Э.*******д танилцуулж шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, 

                

Шүүгдэгч  Э.******* нь хохирогч нарт хохирол нөхөн төлөхөө илэрхийлж хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.  

 

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:       

 

мөрдөн байцаалтад хохирогч Д.гийн өгсөн: “...Одоо надад гомдол санал байхгүй. Эмчилгээний зардал авсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/, хохирогч Б.аагийн өгсөн: “...Надад одоо гомдол санал гээд байх зүйл байхгүй. Тухайн үед гомдолтой байсан. Би эмчилгээний зардал ямар нэгэн мөнгө зарцуулаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/ өгсөн байх бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэх шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт хавтаст хэрэгт байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

шүүгдэгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ.

 

 Шүүгдэгч Э.*******д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас Э.*******д торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.*******д оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя.

 

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.*******д оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ