Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/62

 

 

2023.03.17                                        2023/ШЦТ/62

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2022/197/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Б.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг,

Шүүгдэгч Ю.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.Б-д холбогдох эрүүгийн 2239000000275 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ю.Б нь 2022 оны 4 дүгээр сарын дундуур Хэнтий аймгйин Биндэр сумын 4 дүгээр багийн нутаг “Хар шивэрт” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр 3 куб метр шинэс мод бэлтгэж, 61-93 ХЭА улсын дугаартай Л-200 маркийн авто машинаар тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч Ю.Б нь 2022 оны 4 дүгээр сарын дундуур Хэнтий аймгйин Биндэр сумын 4 дүгээр багийн нутаг “Хар шивэрт” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр 3 куб метр шинэс мод бэлтгэж, 61-93 ХЭА улсын дугаартай Л-200 маркийн авто машинаар тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2239000000275 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хх-ийн 5-10-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 11-15-р хуудас),

Шүүгдэгч Ю.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Ж.Г-ийн (хх-ийн 22-23-р хуудас), гэрч Б.Дорждэрэмийн (хх-ийн 26-27-р хуудас), гэрч Б.Дуламын (хх-ийн 30-р хуудас), гэрч Г.Нармандахын (хх-ийн 34-35-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Биндэр-Ой сум дундын ойн ангийн инженер Э.Сайханжаргалын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт (хх-ийн 50-51-р хуудас),

Фэйр Валуэшн ХХК-ний 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШД/230 дугаартай: “...MITSUBISHI L200 маркийн суудлын автомашиныг 7.300.000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 59-62-р хуудас),

Фэйр Валуэшн ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШД/-370 дугаартай “...3 куб метр шинэс мод, БНХАУ үйлдвэрлэсэн модны гинжит хөрөөний /хуучин/ нийт 600.000 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан, (хх-ийн 148-150-р хуудас),

Байгаль орчин, аялал жуулчлалын яам Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 74 дугаартай албан тоот, газрын зургийн хавсрал (хх-ийн 96-97-р хуудас),

Гэмт хэргийн хохирол нөхөн төлсөн тухай Хаан банкны банк хоорондын мөнгөн шилжүүлгийн баримт (хх-ийн 110, 126-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Биндэр сумын Дэлгэрхаан багийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 150 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавалагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, (хх-ийн 77, 79, 85-86, 94-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2239000000275 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ю.Б нь 2022 оны 4 дүгээр сарын дундуур Хэнтий аймгйин Биндэр сумын 4 дүгээр багийн нутаг “Хар шивэрт” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр 3 куб метр шинэс мод бэлтгэж, 61-93 ХЭА улсын дугаартай Л-200 маркийн авто машинаар тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ю.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч Ю.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй. Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан...” гэв.

Шүүгдэгч Ю.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 Шүүгдэгч Ю.Б нь 2022 оны 4 дүгээр сарын дундуур Хэнтий аймгйин Биндэр сумын 4 дүгээр багийн нутаг “Хар шивэрт” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр 3 куб метр шинэс мод бэлтгэж, 61-93 ХЭА улсын дугаартай Л-200 маркийн авто машинаар тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ю.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Би Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр баг буюу Дэлгэрхаан багт эх******* Шүрэнцэцэгийн хамт хувиараа мал аж ахуй эрхэлж амьдардаг. 2022 оны 04 дүгээр сарын дундуур Биндэр сумын Хөх-Өндөр гэх газар нутаглаж байсан бөгөөд тухайн үед манайх зуслан дээрээ малын хашаа сэлбэх, мөн түлэх түлээгүй болоод би ганцаараа Биндэр сумын 4 дүгээр багийн нутаг Хар-шивэр гэх уулын зүүн урд хажуунаас нь 3-4 метрийн урттай 20 гаран хэрэглээний шургааг, 2-3 метрийн урттай 8 ширхэг түлээний шинэс мод хөрөөдөн унагааж өөрийн эзэмшлийн 61-93 ХЭА улсын дугаартай L-200 маркийн тээврийн хэрэгслээр Биндэр сумын 4 дүгээр баг Зүүн Манхаадай гэх байх зуслангийн хашаан дээрээ буулгасан. Надад байсан 21-090554 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа дууссан байсан. Хугацааг сунгаж болдог гэдгийг мэдээгүй юм...61-93 ХЭА улсын дугаартай L-200 маркийн тээврийн хэрэгсэл миний төрсөн охин Б.Дуламын эзэмшлийн тээврийн хэрэгсэл...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хх-ийн 5-10-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 11-15-р хуудас),

Хохирочийн хууль ёсны төлөөлөгч Ж.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн Дадал суманд байрлах “Онон балжийн
байгалын цогцолборт газрын байгаль хамгаалагчаар ажилдаг юм. Би Биндэр сумын 4-р багийн иргэн Ю.Б гэх хүнийг танина миний хариуцсан байгалийн цагцолборт газар нутгийн бүсд өвөлдөө өвөлждөг айл юм...Би энэ хууль бусаар мод бэлтгэгдсэн талаар би мэдээгүй байсан...Тухайн мод нь миний хариуцсан ойн талбайд болсон асуудал болохоор би гомдолтой байна. Ойн санд учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23-р хуудас),

Гэрч Б.Дорждэрэмийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Биндэр сумын 4-р багийн иргэн Ю.Б гэх хүнийг танин манай төрсөн аав юм... Би Биндэр сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Хар шивэр” гэх газарт буюу Онон Балжийн тусгай хамгаалалттай газар орон нутагт манай аав Ю.Б нь мод бэлгэсэн гэх талаар мэдэж байна... Би тухайн модыг бэлтгэсэн он сар өдрийг нь сайн мэдэхгүй байна тухайн газраас бэлтгэсэн байсан.  Модоо 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зөөж тээвэрлэж байх үед нь би малд явж байсан манай Намаржаан дээр аавыг модоо тээвэрлээд явж байх үед нь тааралдаж намаржаан дээрээс 5-6 ширхэг мод дээр нь тавиад хамт зуслан дээр очиж буулгасан юм...Би тухайн модыг хэмжиж үзээгүй болохоор одоогоор хэдэн метр күб байсан талаар сайн хэлж мэдэхгүй байна....Тухайн мод нь миний бодлоор Хар мод буюу Шинэс төрлийн моднууд байсан...Тухайн модыг манай аав манай эгч Баттөрийн Дуламын ******* дээр эзэмшлийн 61-93 ХЭА улсын дугаартай Л-200 маркийн тээврийн хэрэгслээр зөөж тээвэрлэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас),

Гэрч Б.Дуламын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...61-93 ХЭА улсын дугаартай тээврийн Л-200 маркийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн ...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-р хуудас),

Гэрч Г.Нармандахын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Биндэр сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах Хар шивэр гэх газарт тус багийн 5 иргэн мод бэлтгэх эрхийн бичиг олгосон...Биндэр сумын 4-р багийн нутаг дэвсгэр Хар шивэр гэх газар нь Онон Балжийн тусгай хамгаалалттай газарт орно...Ю.Б нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 21-090554 дугаартай серийн дугаартай 5 күб хэрэглээ болон 5 күб түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авч байсан...Тухайн үед Ю.Б нь тухайн эрхийн бичигт заагдсан газарт тухайн модоо бэлтгэсэн үгүйг би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-35-р хуудас),

Биндэр-Ой сум дундын ойн ангийн инженер Э.Сайханжаргалын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай

“...Ойн тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.4-д заасны дагуу ойд учирсан хохирлын Экологи-эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу тогтоож тогтоов. Нийт бэлтгэгдсэн шинэс модны хэмжээ 3м3, ойн санд учруулсан хохирлын хэмжээ 708.351 төгрөг болно...” гэх дүгнэлт (хх-ийн 50-51-р хуудас),

Фэйр Валуэшн ХХК-ний 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШД/230 дугаартай: “...MITSUBISHI L200 маркийн суудлын автомашиныг 7.300.000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 59-61-р хуудас),

Фэйр Валуэшн ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШД/-370 дугаартай “...3 куб метр шинэс мод, БНХАУ үйлдвэрлэсэн модны гинжит хөрөөний /хуучин/ нийт 600.000 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан, (хх-ийн 148-150-р хуудас),

Байгаль орчин, аялал жуулчлалын яам Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 74 дугаартай албан тоот, газрын зургийн хавсрал (хх-ийн 96-97-р хуудас)

Гэмт хэргийн хохирол нөхөн төлсөн тухай Хаан банкны банк хоорондын мөнгөн шилжүүлгийн баримт (хх-ийн 110, 126-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ю.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

    Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч Ю.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

   Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Ю.Б нь хууль бусаар мод бэлтгэж  экологи эдийн засагт 708,351 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 2,125,053 төгрөгийн хохирлыг төлсөн хаан банкны шилжүүлэгийн баримт (хх-ийн 110, 126-р хуудас)-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ю.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Ю.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  Шүүгдэгч Ю.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 94-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ю.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэж, 14 ширхэг мод тарих, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж  байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авах нь зүйтэй байна.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2239000000275 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 7,300,000 төгрөгийн үнэлгээ бүхий MITSUBISHI L200 маркийн 61-93 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б.Дулам гэх хүний ******* дээр байх тул  тээврийн хэрэгслийн үнэлгээ 7,300,000 төгрөгийг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөний үнэ 150,000 төгрөгийг, 3м3 шинэс модны үнэ 450,000 төгрөгийг улсын орлогод тус тус оруулахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ю.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ю.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 

    2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ю.Б-ийг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.   

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Ю.Б-д 14 (арван дөрөв) ширхэг мод тарих, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

         

            4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч                      Ю.Б-д хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2239000000275 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан MITSUBISHI L200 маркийн 61-93 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7,300,000 төгрөгийг,  БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөний үнэ 150,000 төгрөгийг, 3м3 шинэс модны үнэ 450,000 төгрөгийг улсын орлогод тус тус оруулахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн Прокурорын газрын 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

            8. Эрүүгийн 2239000000275 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.УУГАНБАЯР