Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 266

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 139/ШШ2019/00266

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч  Улаанбаатар хот,                                              тоотод  оршин суух хаягтай, Б овогт М ын Н  /ЗА/-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай 139/2019/00062/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Замэндий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:      Мовогтой Н миний бие нь 1981 оны 7 дугаар сард 8-р ангиа төгсөж  эвлэлийн  илгээлтээр  Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Ар урт бригадад хоньчиноор ажиллаж байгаад 1992 онд анхны орон нутгийн сонгууль болж багийн даргад нэр дэвшиж өрсөлдөж улмаар  1992 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс  Өвөр урт буюу 3 дугаар багийн засаг даргаар томилогдож 1996 оныг дуустал ажилласан. Мөн 2000 оноос 2007 оныг дуустал мал маллаж байсан болно. Миний хоньчиноор ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж олдохгүй байгаа тул  гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтыг үндэслэн намайг Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Ар урт бригадад  1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хоньчиноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү     гэв.

Нэхэмжлэгч М.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хэрэгт авагдсан баримтыг үндэслэн ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл,  шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Н  нь Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992оны 7  дугаар сарын 16-ны өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч М.Нид хамаарах  Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7  дугаар сарын 16-ны өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан талаархи баримт /томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал шийдвэр/ архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 1 дүгээр  сарын 28-ны өдрийн 27 дугаартай   тодорхойлолтоор нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.  /хх-ийн 05/

Нэхэмжлэгч М.Н  нь Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992оны 7  дугаар сарын 16-ны өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан нь дараах бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны  өдрийн 08/56 тоот  “ Адаацаг сумын Амьдралын туг нэгдэл, Амьдралын туг ХК, Амьдралын туг  хоршоо”-ны талаархи тодорхойлолт /хх-ийн 04/

Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын  туг нэгдлийн даргын  1981 оны 6 сарын 22-ны өдрийн 38 дугаартай “ МХЗЭ-н илгээлтээр ХАА-н үйлдвэрлэлд хуваарилагдсан сурагчдыг ажилд томилох тухай” тушаалын хавсралтын 4-р заалтанд “ нэр-С.Н,  ажиллах бригад- Арурт, хэний суурьт ажиллах- Монхор” гэх бичиглэл бүхий тушаал, хавсралтын хамт эх хувиар /хх-ийн 06-07/

Дундговь аймгийн Адаацаг сумын Нэгдлийн зөвлөлөөс М.Нид 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдөр олгосон “Диплом” эх хувиар /хх-ийн 08/

Адаацаг сумын МХЗЭ-н үүрээс М.Нид 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдөр олгосон “Баярын бичиг” эх хувиар /хх-ийн 09/

 Гэрч П.О-ийн   “   Би 1982 оны 7 сараас Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд үржлийн зоо техникчээр томилогдож, 1991 он дуустал тус нэгдэлдээ чанарын албаны дарга, хянан байцаах комиссын дарга боловсон хүчнээр тус тус ажилласан. Намайг тэнд ажиллахаар очих үед М.Н нь Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд бог мал маллаж байсан. Тэндээ нэгдэл тартал буюу 1991 он дуустал ажилласан. Нэгдэл тарсаны дараа багийн даргын ажил хийж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/

Гэрч Т.М-ын “ Би 1982 оны 7 сард  Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд ерөнхий  зоо техникчээр томилогдож, 2005 он хүртэл ажилласан. Намайг тэнд ажиллахаар очих үед М.Н нь Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд  2 жил бог мал малласан  байсан.  1981 оноос мал маллаж эхэлсэн байх. Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Ар урт бригадад нэгдэл тартал буюу 1991 он дуустал бог мал маллаж байсан. Дараа нь Адаацаг сумын 2 дугаар багийн даргаар 1992 оноос ... ажилласан байх. Түүнээс хойш хувийн мал малласан   ” гэх мэдүүлэг /хх-ийн 13/

Гэрч Д.Ба-ийн “ Би 1981 оны 3 сараас Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Ар урт бригадад ахлах нягтлан бодогч, худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгч зэрэг ажлуудыг  хийсэн. Тус суманд 1996 он хүртэл ажилласан. М.Н нь Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Ар урт бригадад  1981 оны хавраас  1992 оны 10 сар хүртэл дуустал хоньчин байсан. Дараа 1992-2000 оныг дуустал Адаацаг сумандаа Өвөр урт  багийн даргаар ажилласан. Бид нэг суманд ажиллаж амьдарч байсан, ажлын уялдаатай байсан учраас энэ хүний талаар мэдэж байна.  1981 оноос 2000 он дуустал тасралтгүй ажилласан гэдгийг нь мэдэж байна. Түүнээс хойш ямар ажил хийж байсан талаар нь мэдэхгүй байна. Сайн малчин хүн байсан, шагнагдаж байсан байх. Гэхдээ ямар шагнал авч байсан талаар нь мэдэхгүй байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 19/

 Дундговь аймгийн архивын тасгийн 2019 оны 4 сарын 25-ны өдрийн 143 дугаартай “ Дундговь аймгийн Өмч хувьчлалын комиссын 1991-1992 оны баримтанд ....Мовогтой Нид холбогдох лавлагааг эх баримтаас хуулбарлан хүргүүлэв” гэх тодорхойлолт /хх-ийн 42/

Амьдралын туг нэгдлийн их хувьчлалаар давуу эрх эдлэгчийн  судалгаанд “Овог нэрс-МН, Паспорт, регистрийн дугаар-ЗА65052012, хувьцааны дүн-7962” гэх бичиглэл бүхий  хуулбар /хх-ийн 43/

Амьдралын туг нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн бүртгэлийн “ 81. М.Н” гэх бичиглэлтэй  хуулбар /хх-ийн 44/

Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн  бүх гишүүдийн  хурлын 1991 оны 10 сарын 03-ны өдрийн 07 дугаартай “Тооллогын комисс тогтоох” тухай тогтоолд комиссын гишүүнээр 1. М.Н, Арурт бригад малчин” гэх бичиглэл бүхий тогтоолын  хуулбар /хх-ийн 45/

Адаацаг сумын амьдралын туг нэгдлийн бүх гишүүдийн 1992 оны 3 сарын 06-ны өдрийн  хурал дээр үг хэлсэн хүмүүсийн бүртгэлийн 06-рт М.Н Арурт бригад малчин гэх бичилттэй хуулбар /хх-ийн 46/

Адаацаг сумын Таван эрдэнэ компанийн  давуу эрх  эдлэгчдийн жагсаалтын 143 дугаарт М.Н гэх бичиглэлтэй хуулбар /хх-ийн 47-48/

 Дундговь аймгийн Адаацаг сумын засаг даргын 1992 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай “ Багийн засаг дарга нарыг томилох тухай “захирамжийн 3-р заалтын 1.2-т Өвөрурт баг- Мовогтой Н гэх бичиглэл бүхий захирамжийн хуулбар /хх-ийн 49/ зэргээр шууд байдлаар,

П.О-ийг Дундговь аймгийн Адаацаг сумын Амдралын туш нэгдлийн даргын  1984 оны 05 сарын 29 өдрийн 16 дугаартай “нэгдлийн чанарын алба, хянан байцаах комиссын даргаар томилох” тухай,  1988 оны 03 сарын 3  өдрийн 11 дугаартай  “үржлийн зоотехникч, хянан байцаах албаны даргаар томилох” тухай,   1989 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 80 дугаартай  “нэгдлийн боловсон хүчин, чанарын албаны даргаар томилон ажиллуулах” тухай тушаалууд эх хувиар /хх-68-70/

Т.Мө-ыг Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн даргын 1982 оны 08 сарын 05 өдрийн 21 дугаартай “нэгдлийн ерөнхий зоотехникчээр томилох” тухай,   1991 оны 08 сарын 01 өдрийн 45 дугаартай “ерөнхий мал зүйч Т. Мөнхбатыг  ажлаас нь чөлөөлж сумын АХ-н гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлэх” тухай тушаалууд  /хх-ийн 71-72/ зэргээр дам байдлаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,  133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгин   овогт М-ын Н  /ЗА /-ийг 1981 оны 7 дугаар  сарын 01-ний өдрөөс 1992 оны 10  дугаар сарын 14-ний өдрийг хүртэл  Дундговь аймгийн Адаацаг сумын  Амьдралын туг  нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар зохигч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б