| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 170/2019/0064/Э |
| Дугаар | 2019/ДШМ/21 |
| Огноо | 2019-09-05 |
| Зүйл хэсэг | 091.2.2, 091.2.11, |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2019/ДШМ/21
Н.Ам- нарт холбогдох хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн Прокурор Д.******* Шүүгдэгч Н.Ам- Д.Да- Г.Ба- Б.*******- Шүүгдэгч Б.*******-ын өмгөөлөгч/ШЕЗ-с онлайнаар/ Э.******* Шүүгдэгч Н.Ам-, Д.Да- нарын өмгөөлөгч М.*******аа Шүүгдэгч Г.Ба-ын өмгөөлөгч С.******* Хохирогч Д.*******ын өмгөөлөгч В.******* Хохирогч Н.*******ын өмгөөлөгч Ховд аймгийн шүүхээс /онлайнаар/ Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Д.*******, хохирогчийн өмгөөлөгч Ж.*******, шүүгдэгч Г.Ба-ын өмгөөлөгч Д. нарын давж заалдах гомдлоор Н.Ам-, Д.Да-, Б.*******-, Г.Ба- нарт холбогдох 201513010089 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутагт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээр ЭХ-ийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай овгийн Н-ийн Ам- РД:/ИВ-*****/,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймгийн Асгат сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2 эхнэрийн хамт Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутагт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай овгийн Д-ы Да- РД:/ИЧ-*******/
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6 эцэг, ах, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн нутагт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай овгийн Г-ын Ба- РД: /ИГ-******/
4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Асгат сумд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн нутагт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай овгийн Б-ы *******- РД: /ИВ-*******/
Шүүгдэгч Н.Ам-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11, Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ба-, Б.*******- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Да-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: 1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Н.Ам-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар, шүүгдэгч Б.*******-ад Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 10.1 дүгээрзүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 2. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Ба-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэххэсэг, 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаарзүйлчилсүгэй. 3. Шүүгдэгч овогт Н-ийн Ам-, овогт Б-ы *******-, овогт Д-ы Да- нарыг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт Г-ын Ба-ыг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ам-, Б.*******-, Д.Да- нарыг тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Ба-ыг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ба-д Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ялыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 6. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ба-д оногдуулсан 10 жилийн хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Н.Ам-, Д.*******-, Д.Да- нарт оногдуулсан 3 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. 7. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ам-гийн цагдан хоригдсон 451 хоног, Б.*******-ын тогтоол гарахын өмнөцагдан хоригдсон 589 хоног, Г.Ба-ын цагдан хоригдсон 608 хоног, Д.Да-ийн цагдан хоригдсон 312 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож эдлэх ялаас нь хассугай. 8. Шүүгдэгч Н.Ам-, Д.Да- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б..*******-, Г.Ба- нарт өмнө авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож , шүүгдэгч Н.Ам-, Д.Да-, Б.*******-, Г.Ба- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаарзүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ба-, Б.*******- нарын барьцаа тус бүр 1000000 төгрөгийг шүүгдэгч нарт буцаан олгосугай. 9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хугархай ташуур, улаан өнгийн судалтай хар малгайг шүүгдэгч Г.Ба-д, sport гэсэн бичигтэй саравчтай харөнгийн малгайг шүүгдэгч Н.Ам-д, хар өнгийн түрийтэй хос гутлыг Б.*******-адтус тус буцаан олгож, хар өнгийн цахилгаан бороохой, Ерөөл гэсэн бичигтэй архины хагархай шилийг тус тус устгасугай. 10. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ба-аас 13908115 төгрөгийг гаргаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ад олгож, 2019 оны 06 дугаар сараас эхлэн Г.Ба-аас гэм хор учруулсаны төлбөр сар бүр 81400 төгрөг гаргаж хүү А., охин А., А. нарт тус бүр сард 27133 төгрөгийнтөлбөр тогтоож, тэднийг 16 нас хүртэл суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүролгосугай. 11. Шүүгдэгч Г.Ба-ын өмчлөлийн хөрөнгөнөөс 2540000/хоёр сая таван зуундөчин мянга/ төгрөгийн үнэ бүхий 21 толгой буюу 2 бод, 19 бог мал битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хохирол нөхөн төлөгдтөл хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Ам-гийн өмчлөлийн 8530000/найман сая таван зуун гучин мянга/ төгрөгийн үнэбүхий 44 толгой буюу 11 бод, 33 бог мал, шүүгдэгч Д.Да-ийн өмчлөлийн хөрөнгөнөөс 5835000/таван сая найман зуун гучин таван мянга/ төгрөгийн үнэ бүхий 42 толгой буюу 7 бод, 35 бог мал, Б.*******-ын өмчлөлийн хөрөнгөөс 2090000/хоёр саяерин мянга/ төгрөгийн үнэ бүхий 30 толгой бог малыг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай. 12. Шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанызардалгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхнийлавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдсугай.13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.14. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор,шүүгдэгч , хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гарданавснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдахшатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Хохирогч Н.*******ын өмгөөлөгч Ж.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 65 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан эрхийн дагуу дараах гомдол гаргаж байна. 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн орчимд Талийгаач Д.ийг зодож амь насыг хохироосон Эрүүгийн 201513010089 дугаартай хэрэгт шүүгдэгч Б.*******-, Б.Ба-, Н.Ам-, Д.Да- нарыг тус шүүхээс гэм буруутайд тооцсон атлаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийг буруугаар хэрэглэж шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг доорх байдлаар хууль зөрчин дээрдүүлэж шийдвэрлэсэнд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. 1. Шүүгдэгч Н.Ам-д эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар, шүүгдэгч Б.*******-ад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан: Нотолбол зохих байдлыг тал бүрээс нь тус хуулийн 16.1-д заасан: Нотлох баримтыг хуулийн хүрээнд хөтөлбөргүйгээр тогтоосон байхад хууль зөрчиж шүүгдэгч нарт ашигтайгаар хуулийг буруу хэрэглэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. 2. Шүүгдэгч Б.Ба-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт зааснаар зүйчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл: Эрүүгин хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүгдэгч Б.Ба-д ашигтайгаар тус хуулийг санаатайгаар буруу хэрэглэсэн. 3. Шүүгдэгч Н.Ам-, Б.*******-, Д.Да- нарыг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Ба-ыг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл: Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл: Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх. Дээрх хуулийг буруугаар хэрэглэн шүүгдэгч нар нь Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******ын гомдол, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлага хангасан хохирлын 16.908.115 /арван зургаан сая есөн зуун найман мянга нэг зуун арван таван/ төгрөгний баримт гаргаж өгсөн байхад шүүхийн тогтоол гархаас өмнө талийгаачийн амь насыг хохироосон гэм буруутай шүүгдэгч нар нь нийтдээ 3.000.000 /гурван сая/ төгрөг төлсөн үйл баримт зэргийг шүүх бүрэлдэхүүн ач холбогдол өгөлгүй хохирогч болон өнчин эцэг үгүй үлдсэн бага насны А., А., А. нарын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг үл хайхран шүүгдэгч нарт ашигтайгаар дээрх хуулиудыг зөрчиж шийдвэрлэсэн. Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13 өдрийн 65 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар зүйлчилж шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч Г.Ба-ын өмгөөлөгч Д. давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 65 тоот шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэн үл зөвшөөрч шүүгдэгч Г-ын Ба-ын өмгөөлөгчийн хувьд доорхи үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Ам-: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар. Шүүгдэгч Г.Ба-, Б.*******- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Да- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт бичиж ирүүлсэн байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Ам-, Г.Ба-, Б.*******-, Д.Да- нарт ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. 1.3 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй гэсэн Эрүүгийн хуулийн заалтууд. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-д заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж дүгнэлт гарсан гэж үзнэ гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн шийтгэх тогтоол гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Ам-, Д.*******-, Г.Ба- нар бүгд л идэвхтэй үйлдэл хийж маргаан үүсгэж зодолдож байсан болох нь гэрч Т., гэрч Э., гэрч Н. нарын мэдүүлэгүүдээр тогтоогдож байгаа бөгөөд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 140 тоот дүгнэлтээр талийгаач Д.ийг үхэлд хүргэсэн гэмтэл нь толгой, хүзүүнд цохих, өшиглөх зэрэг олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэсэн ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлж дүгнэлт хийгээгүй. Шүүгдэгч Н.Ам-, Д.*******- нарыг бусдын амь нас хохирооход хүргэсэн гэмт хэрэгт оролцоогүй гэдгийг нь үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой заагаагүй байж холбогдох хуулийн зүйл заалтыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Ба- нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутаг дэвсгэр дээр гарсан хүнийг санаатай алах гэмт хэргийг ганцаараа үйлдсэн гэм буруутайд тооцогдож 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, хохирогчийн нэхэмжилсэн төлбөр, гэм хорын хохирлыг ганцаараа төлж барагдуулахаар шийдвэрлэсэнд шүүгдэгч болон түүний ар гэр, төрөл төрөгсөд нь туйлын гомдолтой байгаа бөгөөд шүүхийг шударга ёсны шийдвэр гаргаагүй гэж үзэж байгаа болно. Иймд Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ. Прокурор Б. хохирогч Н.*******ын өмгөөлөгч Ж.*******ын давж заалдах шатны ирүүлсэн гомдолд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б. би, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн Н.Ам-, Г.Ба-, Б.*******-, Д.Да- нарт холбогдох хэргийн талаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан Г.Ба-ын өмгөөлөгч Д.ийн гомдлыг хүлээн авч танилцлаа. Н.Ам- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутаг дэвсгэр Мараа толгой /овоотой толгой/ гэх газарт нийтийн хэв журмыг Г.Ба-, Б.*******-, Д.Да- нартай бүлэглэн зөрчиж Д., Г.Ба- нарт хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Мөн Г.Ба-, Б.*******- нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутаг дэвсгэр Мараа толгой /овоотой толгой/ дээр Д.тай маргалдан муудалцаж, улмаар зодож алсан гэх үйлдэлд хатгагчаар буюу бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэх хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтанд зааснаар, Б.*******- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутаг дэвсгэр Мараа толгой /овоотой толгой/ гэх газарт нийтийн хэв журмыг Д.Да-, Г.Ба-, Н.Ам- нартай бүлэглэн зөрчиж Д., Г.Ба-д хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч Г.Ба-тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутаг дэвсгэр Мараа толгой /овоотой толгой/ дээр Д.тай маргалдан муудалцаж, улмаар зодож алсан гэх хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтанд зааснаар, Г.Ба- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутаг дэвсгэр Мараа толгой /овоотой толгой/ гэх газарт нийтийн хэв журмыг Д.Да-, Б.*******-, Н.Ам- нартай бүлэглэн зөрчиж Д., Да-, Б.*******- нарт хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч Б.*******-тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутаг дэвсгэр Мараа толгой /овоотой толгой/ дээр Д.тай маргалдан муудалцаж, улмаар зодож алсан хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтанд зааснаар. Д.Да- нь согтуутуулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутаг дэвсгэр Мараа толгой /овоотой толгой/ гэх газарт нийтийн хэв журмыг Г.Ба-, Н.Ам-, Б.*******- нартай бүлэглэн зөрчиж Г.Ба-, Д. нарт хүч хэрэглэж хүний халдашгүй, чөлөөтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Н.Ам-г, Б.*******- нарын холбогдох Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож Н.Ам-г, Б.*******-, Д.Да- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Г.Ба-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Ам-, Д.Да-, Б.*******- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 3 жил, Г.Ба-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүх Н.Ам-, Г.Ба-, Д.Да-, Б.*******- нарт холбогдох эрүүгийн 201613010089 дугаартай хэргийг хянан хэлэлцээд шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл: Н.Ам- нь Г.Ба-, Б.*******- нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутаг дэвсгэр Мараа толгой /овоотой толгой/ дээр Д.тай маргалдан муудалцаж, улмаар зодож алсан гэх үйлдэлд хатгагчаар буюу бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэх хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтанд зааснаар, Г.Ба-, Б.*******- нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутаг дэвсгэр Мараа толгой /овоотой толгой/ дээр Д.тай маргалдан муудалцаж, улмаар зодож алсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон. Учир нь: Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3-т “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж хуульчилсан. Тухайн үйлдэл болоход хажууд нь байсан гэрч Т., Э., Н. нар нь “...Н.Ам-, Г.Ба-, Б.*******- нар талийгаачийг хоёр талаас нь өшиглөөд байсан... тэгээд талийгаач босож ирээгүй, газарт унаад үлдсэн...” гэж мэдүүлэг өгсөн байхад шүүх Г.Ба-ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байна. Иймд Г.Ба-, Н.Ам-, Д.Да-, Б.*******- нарт холбогдох эрүүгийн 201613010089 дугаартай хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр тайлбар гаргаж байна гэжээ. Хохирогч Н.*******ын өмгөөлөгч Ж.******* /Ховд аймгийн шүүхээс онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 65 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн орчимд талийгаач Д.ыг зодож амь насыг нь хохироосон гэх шүүгдэгч Н.Ам-, Д.Да-, Г.Ба-, Б.*******- нарт шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Н.Ам-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар шүүгдэгч Б.*******-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дэх зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар зүйлчилсэнийг өөрчилж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тал бүрээс нь нотлоогүй мөн энэ хуулийн 16.1-т заасан нотлох баримтын хүрээнд хөдөлбөргүй тогтоосон байхад хууль зөрчиж шүүгдэгч нарт ашигтайгаар хуульчилж хуулийг буруу хэрэглэсэн байна. Шүүгдэгч Г.Ба-д Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал нь тогтоогдоогүй байхад шүүгх шүүгдэгч Г.Ба-д ашигтайгаар хуулийг санаатайгаар буруу хэрэглэсэн. Шүүгдэгч Н.Ам-, Д.Да-, Б.*******- нарт Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Ба-ыг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авч хэрэглэх” дээрх хуулийг буруугаар хэрэглэн шүүгдэгч нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******ын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлага хангасан хохирлын 16.908.115 төгрөгийн баримт гаргаж өгсөн байхад шүүхийн тогтоол гарахаас өмнө талийгаачийн амь насыг хохироосон гэм буруутай шүүгдэгч нар нийтдээ 3 сая төгрөг төлсөн үйл баримтыг шүүх бүрэлдэхүүн ач холбогдол өгөлгүй хохирогч болон өнчин эцэг, эхгүй хоцорсон бага насны хүүхдүүдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг үл хайхран шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэсэн. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 65 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар зүйлчилж шийдвэрлэж өгнө үү гэв. Шүүгдэгч Б.*******-ын өмгөөлөгч Э.*******/ШЕЗ-өөс онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.*******-ийн хувьд Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогчийг үхэлд хүргэсэн гэх баттай баримт нотлогдоогүй байгаа. Б.*******- нь хохирогчийн нуруунд 1 удаа өшиглөсөн гэж мөрдөн байцаалтын шатанд гэрчүүд мэдүүлдэг. Прокурорын зүйлчлэл нь эргэлзээтэй байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан байна. Хүний амь насыг хохироосон үйлдэлдээ Б.*******- нь гэмшиж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байна гэв. Шүүгдэгч Н.Ам-, Д.Да- нарын өмгөөлөгч М.*******аа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ам-гийн хувьд бол хүнийг алах гэмт хэрэгт бусдыг татан оруулсан хатгаж өдсөн гэх үндэслэлээр яллаж байгаа. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй байгаа. Гэрч гийн мэдүүлэгт хэдийгээр цустай нь хутгасан байхад та нар зүгээр өнгөрөөж байгаа юм уу? гэдэг байдлаар хашхирсан гэдэг боловч энэ нь хэргийн газар байсан гэрч , нарын мэдүүлгээр болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар зүйлчилж хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Ам-гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч Н.Ам-гийн хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Түүний хувийн байдал талийгаачид цохиулан, цагдаад цахилгаан бороохойгоор зодуулан биедээ гэмтэл авч одоо группд байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэн хянан харгалзах боломжтой байх тул тэнсэн харгалзаж шийдвэрлэж өгнө үү гэв. Шүүгдэгч Д.Да-ийн хувьд шүүхэд шилжихдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэж ирсэн. Энэ зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч Д.Да- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байгаа. Хохирогчид хохирол төлөх төлбөр тооцоо байхгүй. Түүний хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэн хянан харгалзах боломжтой байгаа тул тэнсэн хянан харгалзан шийдвэрлэж өгнө үү гэв. Шүүгдэгч Г.Ба-ын өмгөөлөгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой. Г.Ба-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийн бодит байдлыг авч үзвэл хохирогч Н.Ам-тай таарамжгүй байдлаас болж ташуураар цохилцож эхэлсэн. Мөн Д.Да-той барьцалдаж, цохилцсон байдаг. Хэрэг гарсан нөхцөл байдлыг авч үзвэл сумын төвөөс 200-гаас 300 метрийн зайтай газар тухайн хэрэг явдал нь болсон байгаа. Гэтэл үүнийг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, нийгмийн хэв журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байгаа. Танхайн хэргийн гол 2 үндсэн шинж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, нийтийн хэв журмыг зөрчсөн гэх асуудал байх ёстой. Гэтэл 200-аас 300 метрийн зайтай байсан асуудлыг харсан гэрч нарын ямар амгалан тайван байдлыг алдагдуулсан нь тогтоогдоогүй учраас танхайн хэрэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна. Б. прокурорын гаргасан тайлбар дээр эргэлзээ бүхий зүйл байна. Н.Ам-, Г.Ба-, Б.*******- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан гэмт хэрэгт буруутай гэж яллаж ирүүлсэн. Гэтэл гаргаж байгаа тайлбартаа Г.Ба-, Б.*******- нар үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэдэг. 3 хүнийг буруутай гэж байсан хэрнээ Н.Ам-гын нэр алга болчихдог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлд прокурорын үүрэг байгаа “Шүүгдэгч гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэгтэй” гэсэн заалт байдаг тэгвэл нотолж байгаа байдал нь эргэлзээ төрүүлж байна. Хэргийн гол гэрч нар болох хүмүүсийн мэдүүлэг эргэлзээ бүхий зөрүүтэй байгаа. Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 145 тоот дүгнэлтэд талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь толгой хүзүүнд нь цохиж, өшиглөх олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой гэж тодорхойлсон байдаг. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хангаагүй байна гэж үзэж байна гэв. Хохирогч Д.*******ын өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Г.ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч тухайн хүний амь нас хохироход үйлдлээрээ шүүгдэгч нар нэгдсэн байна. Хамтран үйлдсэн үйлдлүүд нь гэрч нарын мэдүүлгүүд хангалттай нотлогдож байгаа. Шүүгдэгч нарын хувьд тодорхой үйлдлүүдийг өөр өөрсдөө хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв. Шүүгдэгч Н.Ам- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв. Шүүгдэгч Д.Да- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Танхайрсан үйл явдлаа хүлээн зөвшөөрч байна. Намайг тэнсэн харгалзаж шийдвэрлэж өгнө үү гэв Шүүгдэгч Б.*******- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Танхайрсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв. Шүүгдэгч Г.Ба- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн хийгээгүй хэргийн төлөө олон жилийн ял авснаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрч нарын хувьд мэдүүлгээ худлаа өгсөн байна. Энэ хэргийг анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлүүлж өгнө үү гэв. Прокурор Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Б. прокурорын тайлбарыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч нар нь санаатайгаар үгсэн тохирч нэгдээгүй боловч үйлдлээрээ бүлэглэн бусдыг зодож алсан гэмт хэрэгт холбогдсон. Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан зүйл хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Д.*******, хохирогчийн өмгөөлөгч Ж.*******, шүүгдэгч Г.Ба-ын өмгөөлөгч Д. нарын гаргасан гомдлыг үндэслэн Н.Ам-, Д., Б.*******-, Г.Ба- нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар хэргийг бүхэлд нь хяналаа. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг нэг бүрчлэн, нарийвчлан тогтоогүйгээс шүүгдэгч нарын үйлдэлд хууль зүйн бодитой дүгнэлт хийж чадаагүй байна. Шүүх хэд, хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар нэг бүрчлэн тоочин бичиж, дүгнэх нь хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч тус бүрийн үйлдэлд хууль зүйн бодит дүгнэлт хийх боломж нөхцөл бүрддэг. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч тус бүрийн үйлдлийг ялган, салгаж, нэг бүрчлэн тогтоож хэргийн үйл баримыг нэгтгэн дүгнээгүйгээс шүүхийн тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Мөн прокуророос шүүгдэгч Н.Ам-, Д.Да-, Б. *******- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчилж, ирүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчлэхдээ шүүгдэгч Г.Ба-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр давхар зүйлчилж, ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн гэж үзэхээргүй байна. Учир нь: Шүүгдэгч Г.Ба-ын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэг буюу “танхайн сэдэлтээр” хүнийг санаатай алах гэсэн зүйл хэсгээр зүйлчлэгдэх байсан ба энэ зүйл хэсгийг 2015 оны Эрүүгийн хуульд хөрвүүлэхэд тус хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр зүйлчлэгдэж, Өөрөөр хэлбэл: Танхайн сэдэлтээр хүнийг алах гэсэн ойлголт байхгүй болж, уг хуулиар зүйлчлэгдэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байсан байна. Гэтэл Г.Ба-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчлэх нь тэрээр бусадтай бүлэглэн, танхайрч бусдыг алсан гэж үзсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Мөн түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулинд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн бүрэлдэхүүнд” бүлэглэн” гэсэн шинж тухайн зүйл хэсгийн үндсэн бүрэлдэхүүн болж шинээр орж ирсэн байхад энэ талаар эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хохирогч Д.*******, хохирогчийн өмгөөлөгч Ж.*******, шүүгдэгч Г.Ба-ын өмгөөлөгч Д. нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Б.НАМХАЙДОРЖ