Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/403

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,

Улсын яллагч Д.Ууганцэцэг (томилолтоор),

хохирогч Д.Т******,

шүүгдэгч Ж.А******, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцу****** тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.А******ыг холбогду****** яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000000251 дугаар хэргийг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, хүүхдүүдийн хамт, ******оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

А****** овогт Ж******ы А****** /РД:******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.А****** нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******од үл ялих зүйлээр шалтаглан Д.Т******ын баруун гуянд нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь “зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 3 дугаар сарын 03-ний өдрийн 228 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай х******той болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

- Шүүгдэгч Ж.А******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн тул өгөхгүй. Т******ыг 3,4 сарын өмнөөс таньдаг болсон. 0,75 граммтай хуванцар савтай архи уусан. Би санахгүй байна. Би хянах чадваргүй байсан. Шинжээчийн дүгнэлттэй өмгөөлөгчөөр дамжу****** танилцсан. Хохирогчийн биед хутгаар гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээр маргахгүй. Маш их харамсаж байна. Цаашид гэмт хэрэгт холбогдохгүй явж чадна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            - Хохирогч Д.Т******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Би эмчилгээний зардлаа төлүүлмээр байна. А******ыг З******той хамт амьдарч байснаас хойш танилцсан. 0,75 литрийн Хараа архи бид 3 уусан. Ж.А******тай урьдын таарамжгүй харилцаа байгаагүй. Би А******д хандаж “хүн орж ирэхэд цай аягалж өгсөнгүй” гэж хэлсэн. Гал зуухны тавиур дээр хутга байсан. З****** цаад талаар орж ирээд миний зүүн гуянд хутгалаад зугтаагаад яваад өгсөн. Миний зүүн гуяны булчин тасраад, залгаж оёсон гэсэн. Хөлөө чирэх маягтай явж байгаа. 10 орчим хоног нөхөн сэргээх эмчилгээ хийлгэнэ. 1,200,000-1,300,000 төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний бодит зардал 500.000-600.000 төгрөг болсон. Ихэвчлэн бэлэн мөнгөөр тооцоо хийсэн тул баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            - Хохирогч Д.Т******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 11 цагийн үед би гэрээсээ гараад хажуу айлын танил болох З******тын гэр лүү буюу ******од очиход З******т болон З******ттой хамт байдаг Х****** гэж дууддаг нэр нь А****** гэдэг эмэгтэй байсан. Бид 3 юм яриад сууж байтал удалгүй З******тын хүргэн гэж нэг залуу орж ирсэн. 0,75 литрийн Хараа архи 1 шилийг, мөн идэж уух чихэр жимстэй орж ирсэн. Х****** шууд архийг нь задалчихаар нь миний дургүй хүрээд Х******д хандаж “чи хүн орж ирж байхад аяга цай хийгээд өгөөч, хүнд эхлээд архи аягалж өгч байхаар” гээд би өөрөө тэр З******тын хүргэнд цай хийж өгсөн. Х****** уурлаад суугаад байсан. Бид 4 тэр З******тын хүргэний авч ирсэн архийг хувааж уусан. З******тын хүргэн архинаас амсаад удалгүй яваад өгсөн. З******т, Х****** бид 3 тэр архиа хувааж уугаад сууж байтал Х****** ширээн дээр байсан хар цагаан алгалсан хутгыг аваад шууд миний зүүн талын гуя хэсэгт 1 удаа хутгалсан. Миний зүүн гуянаас цус гараад халуун оргиод явчихаар нь би “түргэн дуудаарай” гэсэн чинь З******т “гар утасгүй” гээд Х****** юм ярихгүй байхаар нь би З******тын гэрээс гараад хажуу талын айл руу ороод “түргэн дуудаад өгөөч” гээд түргэн, цагдаа дуудуулсан. Тэгээд би ГССҮТ-д очсон. ...Би гомдолтой байна. ГССҮТ надаас мөнгө аваагүй тул надад нэхэмжилж байгаа зүйл одоогоор алга...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1308 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “Д.Т******ын биед зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

- Гэрч Х.Н****** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Хангайн 10-74 тоот гэртээ байж байтал 13 цагийн үед найз Т****** зүүн гуяндаа хутгалуулсан, өмд нь цус болсон байдалтай гэрт орж ирсэн. “Яасан, юу болсон” гэж асуухад “хойд айлын З****** эхнэр хутгалсан” гэж байхаар нь манай эхнэр цагдаа болон түргэн тусламжид дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

- Гэрч Д.З****** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А******, Т****** бид 3 юм яриад сууж байтал манай хүргэн Баатар хөдөөнөөс ирсэн. Чихэр, боов, 0,75 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг аваад ирсэн. Т****** А******ыг “хүн гаднаас орж ирж байхад цай унд хийгээд өгөөч” гэсэн чинь А****** уурлаад байсан. Баатар архинаас амсаад гараад яваад өгсөн. Үлдсэн архиа Т******, А****** бид 3 хувааж уугаад би архиндаа жаахан согтоод орон дээр хэвтэж байтал гэнэт Т****** “би хутгалуулчихлаа, цагдаа, түргэн дуудаарай” гээд байсан. Би “хэнд хутгалуулсан юм бэ” гэсэн чинь Т****** “би Х******д хутгалуулчихлаа” гээд гуянаас нь цус гарчихсан гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

- Шүүгдэгч Ж.А******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...ширээн дээр байсан хар цагаан алгалсан хутгыг барьж аваад Т******ын зүүн гуя хэсэг рүү 1 удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дахь тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 63 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал), өмгөөлөх талаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгчийн 2 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд өмгөөлөх талаас гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ж.А****** нь согтуурсан үедээ 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цагийн орчим ******од үл ялих зүйлээр шалтаглан Д.Т******ын баруун гуянд 1 удаа хутгалж, биед нь зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Шүүгдэгч Ж.А******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогчийн биед хутгаар гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээр маргахгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            - Хохирогч Д.Т******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...миний зүүн гуянд хутгалаад зугтаагаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            - Хохирогч Д.Т******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ...А****** ...ширээн дээр байсан хар цагаан алгалсан хутгыг аваад шууд миний зүүн талын гуя хэсэгт 1 удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1308 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “Д.Т******ын биед зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

- Гэрч Х.Н****** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ...13 цагийн үед Т****** зүүн гуяндаа хутгалуулсан, өмд нь цус болсон байдалтай гэрт орж ирсэн. “Яасан, юу болсон” гэж асуухад “хойд айлын З****** эхнэр хутгалсан” гэж байхаар нь...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

- Гэрч Д.З****** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т****** “би хутгалуулчихлаа, цагдаа, түргэн дуудаарай” гээд байсан. Би “хэнд хутгалуулсан юм бэ” гэсэн чинь Т****** “би Х******д хутгалуулчихлаа” гээд гуянаас нь цус гарчихсан гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

- Шүүгдэгч Ж.А******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...ширээн дээр байсан хар цагаан алгалсан хутгыг барьж аваад Т******ын зүүн гуя хэсэг рүү 1 удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дахь тал) зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Шүүгдэгч Ж.А****** нь хохирогч Д.Т******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Ж.А******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Хохирогч Д.Т****** нь шүүхийн хэлэлцүүлэгт “...10 орчим хоног нөхөн сэргээх эмчилгээ хийлгэнэ. 1,200,000-1,300,000 төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний бодит зардал 500,000-600,000 төгрөг болсон...” гэж мэдүүлсэн боловч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай х******той нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул түүний эмчилгээ хийлгэсэн болон цаашид гарах эмчилгээтэй х******той нотлох баримтаа цуглу****** иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Харин шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан “Шүүгдэгч Ж.А******аас 1,736,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.Г******д олгуулах” саналыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байна.

Учир нь, нэхэмжлэгч гэж актив легитимац-материаллаг эрх зүйн үүднээс тухайн шаардах эрхийг эдлэх эрхтэй этгээдийг ойлгох бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, татгалзах зэрэг онцгой эрхийг эдэлдэг этгээдийг ойлгоно.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж,

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Г****** (хавтас хэргийн 94 дэх тал)-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн буюу иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоогоогүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг тогтоож, хуулийн этгээд нь итгэмжлэлээр ямар эрхийг олгож байгааг тусгайлан зааж, тэрхүү итгэмжлэлийн үндсэн дээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар иргэний нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргахад энэхүү тогтоол саад болохгүйг дурдаж шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ж.А****** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Ж.А******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “шүүгдэгч Ж.А******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 380 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Ж.А******ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, (гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг хэрэглэсэн байдал) гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилгүй), бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан өмгөөлөх талын эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А******ыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.А****** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ж.А******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А****** овогт Ж******ы А******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Ж.А******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.А******д сануулсугай. 

            4. Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг хутгыг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.А****** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5. Хохирогч Д.Т****** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай х******той нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Иргэний нэхэмжлэгч Д.Г******гийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР