Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01486

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2020/00329 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 673 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018.03.13-ны өдөр Хятад улсын хөрөнгө оруулалттай “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,” , “,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК, мөн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн өөрийнх нь эрх ашигтай холбогдолтой иргэний хэргүүдэд түүний хуулиар олгогдсон эрх ашгийг хамгаалахаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь ажилласан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.22-ны өдрийн 184/ШШ2018/00445 дугаар шийдвэр, захирамж нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн хувьцаа эзэмшигч компаниас 24 тэрбум төгрөг бүхий барилга болон газрыг “Монжанхэр” ХХК-д шилжүүлсэн шийдвэр байсан. Энэ шийдвэр захирамжийг 2018.04.03-ны өдрийн 184/2018/03884 шүүхийн захирамжаар хүчингүй болгоход түүний өмнөөс эрх ашгийг хамгаалж хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон гэрээний 4.2-т зааснаар үндсэн төлбөрт 30,000,000 төгрөг, түүний алданги 15,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. “,,,,,,,,,,,,,, хуулийн фирм”-д ажиллаж байхад ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нарын 80 сая төгрөгийн маргаан шийдвэрлэгдсэн ба хэн хэнийх нь хүсэлтийг үндэслэн талуудад ашигтайгаар зохигч эвлэрэхэд тусалсан нь үнэн. Үүнийг хожим мушгиж хэн 1 талд ажилласан мэтээр ойлгуулах нь ямар 1 зорилго агуулжээ гэж ойлгож байна. Харин хувьцаа эзэмшдэг хуулийн этгээдийн хувьд өөр асуудал юм. “Манай найзаас надаар зуучлуулан байр авсан, үнэгүй явж дуусгана” гэдэг худал, түүний хүү ,,,,,,,,,,,,,,гийн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “,,,,,,,,,,,,,,,” ХХК-д ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нарын хувьцаа эзэмшдэг “,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн ашиглах эрхтэй Зайсангийн аманд байрлах 3.3 га газрыг шилжүүлснээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нар нь тус газар дээр баригдах “Хан түшээ” хороолол төслөөс хувьцааны хэмжээгээр ашиг олох зорилго бүхий эрх ашигт нь нийцүүлэн газар шилжүүлэхтэй холбогдсон хууль зүйн туслалцааг тухайн үед манай хуулийн фирм үзүүлсний 100 сая төгрөгийн хөлс авахаар гэрээгээр харилцан тохиролцсон харилцаа. Газар “,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэр дээр шилжиж ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нар 8 тэрбум төгрөгийн ашиг олсноос хожим ,,,,,,,,,,,,,, гэх хувьцаа эзэмшигчээ 3 тэрбум 200 сая төгрөгөө өгөхгүй хохироосон нь илэрч эхэлсэн тул би ,,,,,,,,,,,,,,,,,, , түүний хамаарал бүхий компаниудад хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзаж эхэлсэн. Манай фирмийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж өмгөөллийн хөлсөнд авах төгрөгийн урьдчилгаанд 15 сая төгрөгийг өгч, үлдэгдэл 85 сая төгрөгийг өгөхгүй байсан тул ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн “Уран ган” ХХК-ийн ажилчдын байранд 2 өрөө байр тооцон авсан. Уг байр 102 сая төгрөгийн үнэлгээтэй гэсэн тул 85 сая төгрөг дээр байрны доорх 1 машины зогсоолын хамт 27 сая төгрөгийг нэмж өгч авсан. Шийдвэр гүйцэтгэлийн 500,000 төгрөг нь “Уран ган” ХХК-аас “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох 1 тэрбум 400 сая төгрөг гаргуулах иргэний хэрэгт Нүхтийн аманд байрлах 400 сая төгрөгийн үнэтэй 2 хаус нэмж битүүмжлэхэд төлсөн шийдвэр гүйцэтгэлийн зардал хураамж, мөн 2016 оны урьдчилгаа 50, 30 сая төгрөг нь “Уран ган”, “,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох хэргийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэрээний төлбөр юм. Хан-Уул дүүргийн 11-р хорооны ,,,,,,,,,,,,, нарын нэр бүхий 6 хүний нэхэмжлэлтэй “,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох захиргааны хэрэгт оролцож хэрэгсэхгүй болгосон тул өмгөөллийн хөлсөнд 15 сая төгрөгөөс 10 сая төгрөгийн чек өгсөн. Хариуцагчаас тайлбартаа хавсаргасан баримтын жагсаалтын хашаа, өмгөөллийн хөлс, зээл гэсэн бусад төлбөрийг би өмнө нь сонсож дуулаагүй, хэргийн өмгөөллийн хөлсийг ийм байдлаар цувуулж төлсөн төлбөр гэж ойлгож байна. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гээс ямар ч Ренжровер машин аваагүй, 28 сая төгрөгийн Дисковери маркийн  лүүкээр нь ус орсноос компьютер нь шатсан автомашиныг төлбөрт тооцон авч, уг автомашиныг буцааж аваагүй тул 8 сая төгрөгөөр засварлаж 5 сая төгрөгөөр зарсан. 200 сая төгрөгийг н.Гамбаа гэх хүнд авч өгсөн нь бас үндэсгүй, “би байрны мөнгийг нэхдэггүй байсан” гэсэн нь “манай найзын байрыг авсан” гэсэн өмнөх тайлбараа үгүйсгэж байх тул үндэслэлгүй. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн хувьцаа эзэмшигч компаниас 24 тэрбум төгрөгийн барилга болон газрыг “,,,,,,,,,,,,,” ХХК-д шилжүүлсэн шийдвэртэй хэрэгт би хууль зүйн туслалцаа үзүүлж оролцохдоо шүүгчийн туслахад удаа дараа хүсэлт тавьж, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,г дагуулан шүүгчтэй уулзаж, цааш шүүх хуралдаанд оролцсон байхад “уг захирамж хүчингүй болсон талаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, мэдээгүй, хэрэг ингэж дууссан тул төлбөр төлөхгүй болсон” гэдэг нь худал юм. Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлс 45,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2007 онд миний нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,гийн өмгөөлөгч хийж байхдаа надад урван ирж үйлчлүүлэгчийнхээ эсрэг шийдвэр гаргуулж, манайд ашигтай шийдвэр гаргаж өгье, 10,0 сая төгрөг өгчих гэснийг нь би үл зөвшөөрч 4,0 сая төгрөг өгч уг шийдвэр гарч байснаар анх танилцсан. Үүнээс хойш надаар зуучлуулан манай найзын байрнаас 20,0 сая төлөөд танай хэрэгт үнэгүй явж байгаад төлөөд дуусгана гэснээр манайд ажиллах болсон. Энэ хугацаанд манай хэрэгт ажилласан ч байрны мөнгөө төлөөгүй, уг байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ надад байсан. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь үл хөдлөхийн гэрчилгээг надад байгааг мэдсээр байж үрэгдүүлсэн гэж шинээр гэрчилгээг гаргуулан байраа зараад зугтсан юм. Мөн дээд шүүхэд танил талтай манай ,,,,,,,,,,,,,,, ах дээд шүүхийн тамгын газар байдаг, бүх шүүгчийг атгадаг шийдвэр гаргуулахад шүүгчид нь юм өгөхгүй бол ялна гэж байхгүй, нөгөө талаасаа илүү юм өгч байж л ялна гэж намайг хуурч мэхлэн залилж 200 гаран сая төгрөг авсан. Би энэ бүхэнд нь итгэж явсан ба байрны мөнгийг нь нэхдэггүй байсан. Тэрээр өмгөөлөгчийн нэр ашиглан шүүгчид өгнө гэж залилсан мөнгө, бас бусдын 2 өрөө байрыг залилан зарж их хэмжээний хохирол учруулсан хэргээр Баянгол дүүргийн Цагдаад шалгагдаж байна. Гэтэл “,,,,,,,,,,,,,” ХХК болон манай компаниудын хэрэгт ,,,,,,,,,,,,,,,,,,г явуулах шаардлага гарсан. Миний хамаарал бүхий “,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжилж байсан 1,6 тэрбум төгрөгийг зөвшөөрч оронд нь Байгаль орчны яамны аялал жуулчлалын зориулалттай 2.5 га газрыг өгөхөөр эвлэрсэн гэрээ хийсэн байсан. Энэ хууль бус эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч ,,,,,,,,,,, нь баталгаажуулан 2018.02.22-ны өдөр захирамж гаргасан. Энд ямар ч 24 тэрбумын асуудал байхгүй, 1,6 тэрбумын нэхэмжлэл байдаг. Уг шүүгч өөрийн гаргасан захирамжийг 2018.04.03-ны өдөр хүчингүй болгож, харин ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2018.03.13-ны өдөр гэрээ хийсэн атлаа миний эрх ашгийг огт хамгаалж яваагүй, энэ хэргийг шийдвэрлэгдэхэд оролцоогүй хаясан байсан. Би 2018.04.20-ны үед шүүгч ,,,,,,,,,,,, дээр орж уг захирамжийн талаар асуухад хүчингүй болгосон гэж хэлсэн ба энэ хэрэг шийдвэрлэгдсэн болохыг олж мэдсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хэрэг ингэж шийдсэнийг огт мэдээгүй бөгөөд энэ хэргийн талаар ямар ч гомдол санал шүүхэд гаргаж миний эрх ашгийг  хамгаалаагүй. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д хэрэг ингэж дууссан тул би төлбөр төлөх шаардлагагүй боллоо, гэрээг дуусгавар болгоё гэхэд тэгье гэсэн ч нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, жагсаалтаар нийт 276,700,000 төгрөг авсан. Нэхэмжлэгч ажил үүргээ биечлэн гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1-д зааснаар татгалзаж байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2020/00329 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт заасныг баримтлан ,,,,,,,,,,,, овогтой ,,,,,,,,,,,,,,ын ,,,,,,,,,,,,,,д холбогдох, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,000,000 (дөчин таван сая) төгрөг гаргуулахыг хүссэн ,,,,,,,,,,,,,, овогтой ,,,,,,,,,,,,,,ийн ,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 673 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2020/00329 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 382,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.04-ний өдрийн 184/ШШ2020/00329 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.23-ны өдрийн 673 дугаар магадлалыг дараах үндэслэлээр хянаж өгнө үү. Үүнд:

Тус хэрэгт ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гээс 2019.09.23-ны өдөр гаргасан хариу тайлбартаа ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2018.03.13-ны өдөр хэлцэл хийгдсэн талаар маргаангүй хүлээн зөвшөөрдөг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс гэрээний үүргээ биечлэн  гүйцэтгээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Шүүх хэнийг ч гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлээгүй байхад биечлэн оролцох боломжгүй. Харин шүүх гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэснээр гэрээний үүргээ биечлэн эдэлж шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцсон нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр, захирамжаар нотлогдоно. Гэрээгээр тохирсон үндсэн нөхцөл нь тодорхойлох цэг дотор “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр гээд маш тодорхой тусгасан байх ба үүний дагуу гуравдагч этгээдээр шүүх хуралдаанд биечлэн оролцсон байна. Харин 0644 дүгээр шийдвэр хүчингүй болох гэсэн нь гэрээний нөхцөлийн нэг хэсэг мөн боловч үүнийг хуулийн дагуу хэргийн оролцогчийн эрх зүйн байдал үүсээгүй байхад шийдвэрлэсэн байгаа нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийг үүргээ биечлэн гүйцэтгээгүй гэж үзэх боломжгүй юм. Иймд шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. “,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “,,,,,,,,,,,,,,” ХХК-нд холбогдох хэргийг шийдвэрлэсэн “...шүүхийн 2017.04.07-ны өдрийн 04119 дүгээр шүүгчийн захирамж, 2018.04.03-ны өдрийн 183/ШШ2018/00791 дүгээр шүүхийн шийдвэр буюу хоёр эрх зүйн акт байхад нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2018.04.03-ны өдрийн 183/ШШ2018/00791 дүгээр шүүхийн шийдвэрийг хоёр шатны шүүх үнэлээгүй нь шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Иймд гэрээнд заасан ажлуудыг нэгэнд нь 6 сар, нөгөөд нь 3 жил ажилласан ажлын хөлсөө үнэн шударгаар авах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д  заасан хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж, “хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон, уг гэрээг шинжээч хугацааны хувьд 2018.06.13 гэснийг 2018.03.13 гэж засварласан гэж дүгнэсэн, хариуцагч тайлбараараа хүлээн зөвшөөрсөн тул энэ өдрөөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан 2018.03.13-ны өдрөөс хойш “,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй “,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох иргэний хэргийг (гэрээнд зааснаар уг хэрэгт гуравдагч этгээдээр орж, шийдвэрийг хүчингүй болгуулах ажлыг хийх ёстой) шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.04.03-ны өдрийн 3884, 2018.06.21-ний өдрийн 7879 дүгээр захирамж, мөн шүүхийн 2018.08.09-ний өдрийн 166 дугаар тогтоол тус тус хэрэгт авагджээ.

2018.04.03-ны өдрийн 3884 дүгээр шүүгчийн захирамжаар “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.02.22-ны өдрийн 445 дугаар захирамжийг “хууль зөрчсөн, албадан гүйцэтгэх боломжгүй, илт үндэслэл муутай” гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар хүчингүй болгосон, өөрөөр хэлбэл гуравдагч этгээд (хариуцагч)-ийн эрх ашиг хөндөгдсөн үндэслэлээр хүчингүй болоогүй,  нэхэмжлэгч гуравдагч этгээдийг төлөөлж эрх, ашгийг нь хамгаалж оролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

2018.06.21-ний өдрийн 7879 дүгээр шүүгчийн захирамжийн тухайд, “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд нэхэмжлэгч нь гуравдагч этгээд (хариуцагч)-ийг төлөөлөн оролцсон боловч хурлаас “нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд ирээгүй” үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Харин 2018.08.09-ний өдрийн 166 дугаар тогтоол гарсан гомдол хэлэлцэх хуралдаанд нэхэмжлэгч оролцоогүй, гуравдагч этгээдийг өөр этгээд төлөөлөн оролцжээ.

Энэ бүхнээс үзвэл, нэхэмжлэгч нь гэрээний дагуу үйлчлүүлэгчийнхээ (хариуцагчийн) эрх ашгийг шүүхэд төлөөлж, хүсэлт гаргаж, шүүх хуралдаанд оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлэх буюу өмгөөллийн үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалсан (гэрээнд заасан хөлсийг нэхэх хэмжээнд) гэж үзэхээргүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотлоогүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Түүнчлэн,  энэхүү маргааны үндэслэл болох хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох иргэний хэрэгт оролцоно” гэж заасан, үүнийг хариуцагчаас “нэхэмжлэгч нэмж бичсэн байх боломжтой” гэж маргаж шинжээч томилуулсан, гэвч шинжээчийн дүгнэлтээр “нэмж бичсэн эсэхийг тогтоох боломжгүй” гэсэн, нэхэмжлэгч нь 2012 оноос хойш хариуцагчийн хамаарал бүхий этгээдүүд (тухайлбал “,,,,,,,,,,,,,,,,,” , “,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК)-тэй холбоотой маргаанд оролцохдоо тухай бүр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж байсан нь, “,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.04.07-ны өдрийн 4119 дүгээр захирамж (уг хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагчийг төлөөлөн оролцсон) зэрэг хэрэгт авагдсан, мөн нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...Гэрээгээр тохирсон үндсэн нөхцөл нь тодорхойлох цэг дотор “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр гээд маш тодорхой тусгасан байх ба үүний дагуу гуравдагч этгээдээр шүүх хуралдаанд биечлэн оролцсон...” гэсэн зэргээс үзвэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох “хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох иргэний хэрэгт оролцохоор тохиролцсон” гэх үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

Иймээс “шүүх хэргийн үйл баримтыг буруу үнэлсэн, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2018.04.03-ны өдрийн 183/ШШ2018/00791 дүгээр шүүхийн шийдвэрийг хоёр шатны шүүх үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны байх шаардлагыг хангаагүй” гэсэн утгатай нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2020/00329 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 673 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ЗОЛЗАЯА

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         Б.МӨНХТУЯА

                                                                                                         Х.СОНИНБАЯР

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД