Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 138

 

    Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн "А" танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг,

Улсын яллагч Ц.Лхамсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд,

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* *******ад холбогдох эрүүгийн 201611000407 дугаартай хэргийг 2016 оны 11 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 04 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдахын өмнө Хэрлэн Номин Бизнес төвд хамгаалагч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2-7 насны 2 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 92 байрны ******* тоотод оршин суух, шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******.

Шүүгдэгч Д.******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Хэрлэн номин Бизнес  төвд хамгаалагчаар ажиллаж байхдаа тус төвийн хашаан дотроос 2016 оны 9 дүгээр сарын 07-ноос 08-ны шилжих шөнө 2 ширхэг трубаг завшиж 840000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний өмнө нь хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж хэлэх зүйлгүй.

Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч П.мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт байрлах "Хэрлэн Номин" худалдааны төвд эрхлэгч ажилтай бөгөөд уг байрандаа оршин суудаг юм. Харин 2016 оны 9 сарын 07-ноос 08-ны шилжих шөнө байгууллагын хашааны хаалганы гинж дуугарах чимээ гарахаар нь би сэрж цонхоор харахад манай байгууллагын хашаагаар гэрлээ асаагаагүй машин гарч байхыг харсан. Би харуул Д.*******ыг дуудаж юун машин гарав гэж асуухад машин гараагүй гэж хэлсэн. ...Тэгээд дараа нь би болсон асуудлыг тодруулж асуухад тэрээр манай түрээслэгч Намхай орж ирээд пиво аваад гарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь хоёр хоногийн дараа харуул Д.*******аас үнэнээ хэл тэндээс юм хөдөлсөн байсан гэж асуухад 2 ширхэг арматурын төмөр авсан гэдгээ хэлсэн. ...Манай байгууллагын хашаанаас алдсан 2 ширхэг 273 мм диаметртэй трубаг Д.******* буцаан өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 27-30/

-Шүүгдэгч Д.*******ын хөдөлмөрийн гэрээний хуулбар  /хх-ийн 14/

        -Алдагдсан гэх эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 19/,

        -Хохирогч П. мэдүүлэг /хх-ийн 26-30, 83-84/,

-Ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 57-64/

-Гэрч Б. мэдүүлэг /хх-ийн 31-32/,

-Гэрч Ө. мэдүүлэг /хх-ийн 33-34/,

-Гэрч Б. мэдүүлэг /хх-ийн 36/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/

-Яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 89/

-Хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн тухай хүсэлт зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.******* нь 2016 оны 9 сарын 07-ноос 08-ны шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Хэрлэн номин" худалдааны төвд хамгаалагчаар ажиллаж байхдаа тус төвийн хашаан доторхи эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байхдаа 2 ширхэг трубаг завшиж нийт 840000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хохирогч П. мэдүүлэг, гэрч Б., Ө. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Д.*******ын сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Д.*******ад холбогдох хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.*******ыг бусдын хадгалуулсан буюу итгэмжлэн өгсөн 2 ширхэг трубаг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах ба шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн болох нь урьд ял шийтгэгдсэн байдлыг шалгах хуудас, шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн шүүхэд гаргасан "Д.*******тай сайн дураараа эвлэрч байгаа тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэсэн хүсэлт зэргээр тус тус нотлогдож байна.

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Д.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан "хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн" үндэслэлээр түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс Т.Королла маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дорнод аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч У.Очир-Эрдэнийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2016 оны 10 сарын 17-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн харуул, хамгаалалтын албаны стандарт үйл ажиллагааны журам 1 ширхэг гарын авлагыг хохирогч П., баримт бичгээр ирүүлсэн ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг шүүгдэгч Д.*******ад тус тус буцаан олгохоор шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ыг бусдын хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Д.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан "хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн" үндэслэлээр түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүгдэгч Д.*******ын эзэмшлээс Т.Королла маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дорнод аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч У.Очир-Эрдэнийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2016 оны 10 сарын 17-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн харуул хамгаалалтын  албаны стандарт үйл ажиллагааны  журам 1 ширхэг гарын авлагыг хохирогч П., баримт бичгээр ирүүлсэн ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг шүүгдэгч Д.*******ад тус тус буцаан олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.*******ад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэхүү тогтоолыг   эс   зөвшөөрвөл   шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ                    Б.ЭНХБААТАР