Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2019/00096/И |
Дугаар | 138/ШШ2019/00392 |
Огноо | 2019-05-17 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 138/ШШ2019/00392
2019 05 17 138/ШШ2019/00392
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Уртнасан, Г.Жаргалтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, *******ын 20-9 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 4-р багт оршин суух, ЖВ970601******* регистрийн дугаартай, овогт ын д холбогдох
Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2031400 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 1 дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Ц.Алимаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд, нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А. нь 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Д.******* надад хүнд гэмтэл учруулсан. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.г гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.3-т зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн. А. нь шүүхийн тогтоолд дурдсан төлбөрийг хугацаандаа төлсөн. Миний бие бүтэн 6 сар эмнэлэгт хэвтэж 4 удаа хагалгаа хийлгэж, мах нөхөж тавиулсаар байгаад 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гараад нутагтаа ирсэн. Шарх нь ил задгай, хөл маань гишгэж чадахгүй байгаа бөгөөд одоо хоёр суга таягтай явж байна. Дорнод аймагт ирсэн цагаасаа хойш өдөр бүр тасралтгүй Бүсийн Оношлогоо эмчилгээний төвд боолт хийлгэж байгаа. Эрүүгийн хэргийн шүүх хурал болж байх үед гурав дахь хагалгаандаа орж байсан. Тэр үед эмнэлэгт хэвтэж байхдаа гаднаас өвчин намдаах болон янз бүрийн эм тариа авч хэрэглэж байсан. А.гээс эмчилгээний зардлуудаа нэхэмжилж байна. Иймд А.гээс хагалгааны төлбөр 166050 төгрөг, таягны үнэ 35000 төгрөг, эм тарианы 182*******0 төгрөг, боолтын материалын 21250 төгрөг, хөлний аппаратанд орсон төлбөр 480000 төгрөг, Улаанбаатар хотоос ирсэн зардал 80000 төгрөг, БОЭТөвд өдөр бүр боолт хийлгэхэд таксигаар үйлчлүүлсэн төлбөр 147000 төгрөг, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т заасны дагуу 2018 оны ******* дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 600000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 320000 төгрөг, нийт 2031400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Улаанбаатар хотоос 80000 төгрөгийн зардлаар ирсэн юм. Үүнийг мэдэх машины жолооч гэрчээр ирж асуугдаагүй. Тиймээс замын зардал болох 80000 төгрөгийг одоо нэхэмжлэхгүй, дараа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх болно. Иймд нийт 1951400 төгрөгийг А.гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А. нь авто ослын гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Д.*******ад амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан. Энэ ослын улмаас ******* нь бүрэн эдгэрэх боломжгүй гэмтэл авсан. Дахин хөл дээрээ босох боломжгүй гэж эмч нар хэлж байгаа. ******* нь 6 сар эмчилгээ хийлгэж таягтай явдаг болсон боловч идээт буглаа үүсэж дахин хүндэрвэл хөлөө тайруулах нөхцөл байдал үүсээд байна. *******ын эмнэлэгт хэвтэх хугацаа дууссан тул эмнэлгээс түр гарсан. Нэхэмжлэгч нь хариуцагч А.гээс хагалгааны төлбөр 166050 төгрөг, таягны үнэ 35000 төгрөг, эм тарианы үнэ 182*******0 төгрөг, боолтын материалын үнэ 21250 төгрөг, хөлний аппаратанд орсон төлбөр 480000 төгрөг, таксины хөлс 147000 төгрөг, 2018 оны ******* дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 920000 төгрөг, нийт 1951400 төгрөгийг нэхэмжилсэн. ******* нь 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс группт орсон. Харин хотоос хувийн унаагаар ирсэн зардал 80000 төгрөгийг одоо нэхэмжлэхгүй, нэхэмжлэлийн шаардлагаа 80000 төгрөгөөр багасгаж байна. Эрүүгийн шүүх хуралдааны үед нэхэмжилж байсан хохирлыг давхардуулан нэхээгүй... гэв.
Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний зүгээс осол гаргасан цагаас хойш Д.*******ад эмчилгээ, ажилгүй байсан хугацааны мөнгө гээд бүгдийг нь өгсөн. Шүүхийн шийтгэх тогтоолоор мөнгө өгөхдөө эмчилгээний, хагалгааны, эм тарианы мөнгө гээд баримтгүй байсан хэдий ч хүлээн зөвшөөрөөд бүгдийг төлсөн. Гэтэл төлөгдсөн эмчилгээний зардлыг дахин нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрөө ажилгүй, настай ээж, нялх хүүхэдтэйгээ амьдардаг. Өөрийнхөө орлого олж байсан машинаа зараад ******* ахад эмчилгээний төлбөрийг нь өгсөн... гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болон ******* нарын хэн аль нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. гийн гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй. Нэхэмжлэлээс хагалгааны төлбөр 166050 төгрөг, таягны үнэ 35000 төгрөг, боолтын материалын үнэ 21250 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин НӨАТ-ын баримтаар баталгаажсан эмчилгээний баримтууд нь *******ын эмчилгээнд зарцуулагдсан болох нь тодорхойгүй байна. Өөр хүн хэрэглэсэн ч байж болохоор эм тарианууд харагдаж байна. *******ын хэрэглэсэн гэх эм тариа нь эмчилгээний картанд нь бичигдээгүй байгаа тул эм тарианы 182*******0 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хөлний аппаратад орсон төлбөр 480000 төгрөг, таксины хөлс 147000 төгрөгийг нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Ажилгүй байсан хугацааны нөхөн олговор нэхэмжилж байгаа тохиолдолд акттай байх ёстой боловч хэрэгт акт байхгүй байна. Энэ нөхөн төлбөрийн тодорхой хэсгийг төлөхийг зөвшөөрч байна. Хохирогч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн талаар шинжээчийн дүгнэлтэд тодорхой бичсэн байгаа. Иймээс хохирогчийн буруутай үйлдэл байгааг харгалзан үзэж Иргэний хуульд зааснаар гэм хорын хохирлоос тодорхой хэмжээгээр багасгаж өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч Ц.Алимаа шүүхэд гаргасан дүгнэлтэндээ: Нэхэмжлэгч Д.*******ад нөхөн олговрыг өгөх нь зүйтэй гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч А.д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2031400 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 80000 төгрөгөөр багасгасан учир 1951400 төгрөг нэхэмжилсэн гэж үзнэ.
Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулбал: Хагалгааны төлбөр 166050 төгрөг, таягны үнэ 35000 төгрөг, эм тарианы үнэ 182*******0 төгрөг, боолтын материалын үнэ 21250 төгрөг, хөлний аппаратанд орсон төлбөр 480000 төгрөг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд боолт хийлгэхэд таксигаар үйлчлүүлсэн хөлс 147000 төгрөг, 2018 оны ******* дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны нөхөн төлбөр 920000 төгрөг, нийт 1951400 төгрөг нэхэмжилжээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас хагалгааны төлбөр 166050 төгрөг, таягны үнэ 35000 төгрөг, боолтын материалын үнэ 21250 төгрөг, нөхөн төлбөрийн тодорхой хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин эм тарианы үнэ 182*******0 төгрөг, хөлний аппаратанд орсон төлбөр 480000 төгрөг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд боолт хийлгэхэд таксигаар үйлчлүүлсэн хөлс 147000 төгрөг, нөхөн төлбөрийн зарим хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргадаг.
Хариуцагч А. нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Прусс-******* маркийн 94-59 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар Д.*******ын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын талаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 319 дүгээр шийтгэх тогтоол хэрэгт авагджээ.
Хариуцагч А. нь нэхэмжлэгч Д.*******ын эрүүл мэндэд гэм хор учруулсан нь тогтоогдож байх бөгөөд дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байна. Иймд хариуцагч А. нь хуульд заасны дагуу нэхэмжлэгч Д.*******ад учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй болно.
Хариуцагч тал нь ...Д.*******ыг эм тарианы үнэ болох 182*******0 төгрөгийг НӨАТ-ын баримтаас өөр бусад баримтаар нотлоогүй, уг эм тариаг өөрөө хэрэглэсэн нь эргэлзээтэй, 480000 төгрөгөөр хөлний аппаратанд орсон, таксигаар үйлчлүүлсэний хөлсөнд 147000 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдоогүй, дээрх эмчилгээг хийлгэх шаардлагатай талаар эмчилгээний картанд бичигдээгүй байна гэж тайлбарладаг.
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн үзвэл нэхэмжлэгч Д.******* нь гэмтлийн улмаас олон удаа хагалгаанд орж эмчлүүлсэн байх бөгөөд одоог хүртэл эдгэрээгүй болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн өвчтөний биеийн байдал, хийсэн эмчилгээ, цаашид хийх шаардлагатай эмчилгээний талаар бичсэн эмчлүүлэгчийн картын хуулбар, хэвтэн эмчлүүлж байх үедээ авч хэрэглэсэн эм тарианы НӨАТ-ын баримтууд, БОЭТ-ийн боолтын кабинетаар 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын *******-ны өдрийг хүртэл хугацаанд боолт хийлгэсэн тухай тодорхойлолт, гэрч И.Бүднарангийн мэдүүлэг зэргийг үндэслэн эм тарианы үнэ 182*******0 төгрөг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд боолт хийлгэхэд таксигаар үйлчлүүлсэн хөлс 147000 төгрөгийг тус тус хариуцагчаар төлүүлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Мөн Д.******* нь цалин хөлс, орлогогүй болох нь ******* сумын ******* дугаар багийн засаг даргын тодорхойлолтоор батлагдаж байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй байна. Иймд 2018 оны ******* дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны нөхөн төлбөр 480000 төгрөг /240000 төгрөг x 2 сар/, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны нөхөн төлбөр 320000 төгрөг, нийт 800000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн бичгийн баримт болох хөлний аппаратанд орж байгаа фото зураг, гэрч Т.Лхагважавын мэдүүлгээр хөлний аппаратанд орсон нь нотлогдож байгаа боловч хэдэн удаа орсон, нэг удаа орохдоо хэдэн төгрөг төлсөн нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл, 480000 төгрөгийн зардал гарсан гэдгийг баримтаар нотолж чадаагүй тул хөлний аппаратанд орсон төлбөр 480000 төгрөг, нөхөн төлбөрийн зөрүү 120000 төгрөг буюу нийт 600000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлгүй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч нь гэм хор учрахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсныг харгалзан үзэж хохирлын хэмжээг багасгуулах санал гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Иймд хариуцагч А.гээс бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1351400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 600000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.гээс бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1351400 /нэг сая гурван зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 600000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч А. нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч А.гээс улсын тэмдэгтийн хураамжид 36572 төгрөг гаргуулан төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.ЖАРГАЛТУЯА
Г.УРТНАСАН