Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 138/ШШ2019/00432

 

 

 

 

 

2019 06 138/ШШ2019/032

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулж,

НэхэмжлэгчДорнод аймгийн ******* сумын дугаар баг, дугаар байрны тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын дугаар баг, дугаар байрны тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******д холбогдох,

30 м.кв талбай бүхий өргөтгөлийн барилгыг бүхэлд нь буулгаж, эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч З.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвийн баруун талд худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 300 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй юмАнх 2000 онд дүү Х. Хэрлэн сумын засаг даргын 1 дугаартай захирамжаар 625 м.кв газрыг авсан байдаг. 2001 онд уг газрыг манай нөхрийн нэр дээр байдаг ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Нөхөр маань 2013 онд нас барсан учир газар болон үл хөдлөх хөрөнгийг 2015 онд өөрийн нэр дээр болгон гэрчилгээ авч, гэрээ байгуулсан. Тус газар дээр 2001 онд 48 м.кв  талбайтай 2 өрөө, хоёр захад нь 24 м.кв талбай бүхий байр 2-ыг барьж, эдгээр байрны урд захад 44 м.кв газрыг 2005 онд Ж.т Засаг даргын захирамжаар шилжүүлсэн. Ж. өөрийн эзэмшлийн 44 м.кв газар дээрээ дэлгүүрийн зориулалттай байр барьж, үйл ажиллагаа явуулж байгаад банкны зээлэнд алдсан сурагтай байсан. Сүүлд Г.*******гийн мэдэлд шилжсэн байсан. Гэтэл Г.******* нь 2015 оны сард өөрийн авсан барилгынхаа ар талд манай байрны инженерийн шугаман дээр, авто гражийн орох хаалгыг голлуулан миний газар дээр зөвшөөрөлгүйгээр өргөтгөл хийж эхэлсэн. Тухайн үед нь барилга хот байгуулалтын газрын дарга М.Аръяазулд мэдэгдэж, уг барилгын ажлыг зогсоохыг шаардаж, удаа дараа өргөдөл гаргасаар байтал барилга баригдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тухайн үед хариуцсан мэргэжилтэн Аюуш нь Г.*******тай уулзах гэсэн боловч Улаанбаатар хот уруу эмчилгээнд явсан гээд уулзаж чадаагүй. Өөрийн граждаа том машин оруулах боломжгүй болж, жижиг машин ч оруулахад хүртэл хүндрэлтэй болсон.

Үүнээс өмнө 2005, 2006 оны үед амралтаа аваад яваад ирэхэд ынх ардаа өргөтгөл барьж газар доогуур байсан бойлуураа байрлуулсан байсан. Тухайн үед ******* сумын Засаг даргын тамгын газрын газар хариуцсан даамалд хандсан боловч хүйтэн болсон учир хавар буулгахаар тохиролцсон. Гэтэл Ж. нь өргөтгөлөө буулгахгүйгээр Г.*******д худалдсан байсан. ...Г.******* нь миний эзэмшлийн газар дээр өргөтгөл барьсан учир 30 м.кв өргөтгөлийг буулгаж газрыг чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2005 онд Туяа гэдэг хүнээс 44.16 м.кв газрыг авч Тансаг бууз гэдэг нэртэй цайны газар ажиллуулж эхэлсэн. 2010 онд Худалдаа Хөгжлийн Банк нь Алтанцолбоогийн банкны барьцаанд тавьсан газрыг авах санал тавьсны дагуу 44.16 м.кв газрыг худалдан авсан. Намайг авах үед ар талдаа 3х3 хэмжээтэй өргөтгөлийн барилга барьсан байсан. Энэ өргөтгөлийг барилгын салшгүй хэсэг гэж үзэж байна. Тухайн үед өргөтгөлийн үнэ гэж тусад нь төлж байсан боловч баримтаа олохгүй байна. Миний авсан газрын барилгын гэрчилгээн дээр тухайн газруудын хэмжээг тус бүр 44.16 м.кв бичсэн боловч газар дээр нь хэмжилт хийхэд 2 барилга нийтдээ 1 м.кв  нэг байшин болсон. Мэргэжлийн хяналтын газар нь манай үйл ажиллагааг шалгаад кароке болон цайны газар ажиллуулах стандарт шаардлагыг хангахгүй байна, эсрэг урсгал буюу ар талдаа хаалгатай байх шаардлагатай, түүхий эд бүтээгдэхүүнээ үйлчлүүлэгч нар ордог хаалгаар оруулж болохгүй гэж хэлсэн. Энэ шаардлагын дагуу ар талын барилгын догол хэсгийг тэгшлээд 3х4 харьцаатай өргөтгөл барьсан. Барилгын өргөтгөл нь шугам сүлжээн дээр баригдаагүй, бохирын шугам ар талд нь биш урд талд нь байдаг. Учир нь Тансаг бууз цайны газар ажиллуулж байх үед бохирын шугам тавигдсан. Уг өргөтгөл нь бохирын шугам болон гражийг таглаагүй. Нийтийн эзэмшлийн талбай гэдэг утгаар ар талын жижиг догол үлдсэн байсныг нийлүүлээд өргөтгөл хийсэн. Түүнээс би хүний газар дээр өргөтгөл хийсэн гэж өөрийгөө бодохгүй байна. 3 жилийн өмнө ар талын өргөтгөлийн барилгыг бариулж байхдаа хагалгаанд орох гээд Улаанбаатар хот явсан. Хүний газрыг булааж аваад уулзахгүй зугтсан асуудал байхгүй. Би нийтийн эзэмшлийн газар дээр өргөтгөлийг барьсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан 30 м.кв талбай бүхий өргөтгөлийн барилгыг бүхэлд нь буулгуулж, эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.

Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзсан үндэслэлээ ...Д.*******гийн газар дээр өргөтгөл бариагүй, анх барилгыг өргөтгөлтэй нь хамт худалдан авсан, ...өргөтгөлийг өргөтгөхдөө нийтийн эзэмшлийн газар дээр барьсан... гэж маргадаг.

Нэхэмжлэгч Д.******* нь 2015 оны 09 сарын 21-ний өдрийн Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 004113 дугаартай гэрчилгээгээр Дорнод аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвийн баруун талд 300 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн ба тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай 2016 оны 02 сарын 23-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулсан байна. /хэргийн 5, 6 дахь тал/

Дорнод аймгийн Засаг даргын 2011 оны 08 сарын 05-ны өдрийн А/245 дугаар захирамжаар ... дугаар багийн нутаг Венера дэлгүүрийн хойд талын 44.16 м.кв газрын эзэмшлийн гэрчилгээг иргэн Жамцын аас *******ын *******д шилжүүлсэн, 20 оны 03 сарын 21-ний өдрийн Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 08950 дугаартай гэрчилгээгээр Г.*******д ******* сумын дугаар баг, Венера дэлгүүрийн хойно 44.16 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, мөн хариуцагч Г.******* нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай 20 оны 03 сарын 21-ний өдөр газар эзэмших гэрээ байгуулсан баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. /хэргийн , 34 дэх тал/

Хариуцагч Г.******* нь 2005 онд Туяа гэх хүнээс 44.16 м.кв газрыг, 2010 онд Ж.аас 44.16 м.кв газрыг тус тус худалдан авч нэг обьект болгон худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа талаар тайлбарласныг нэхэмжлэгч тал үгүйсгэж маргаагүй болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд болон кадастрын зураг, фото зураг, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Д.******* 300 м.кв газрыг, хариуцагч Г.******* 88.32 м.кв газрыг тус тус худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг болох нь тогтоогдож байна.

2019 оны 02 сарын 28-ны өдрийн 01 дүгээр шинжээчийн дүгнэлт, Д.*******, Г.******* нарын газар дээрх хяналтын хэмжилтээр Д.*******гийн эзэмшлийн газар дээрх барилга 91.25 м.кв, граж 29. м.кв, Г.*******гийн эзэмшлийн газар дээрх барилга 92.9 м.кв, өргөтгөлийн хэмжээ нь 28.4 м.кв гэж тогтоогджээ. Дээрх нотлох баримтаас үзэхэд хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч Д.*******гийн хилийг зөрчин түүний эзэмшлийн газар дээр өргөтгөлийн барилга барьсан нь нотлогдож байна.

Ж. нь 44.16 м.кв газрыг эзэмшиж байх үедээ буюу 200 онд өргөтгөл барьсан, өөрөөр хэлбэл, 2011 онд хариуцагч Г.*******г дээрх 44.16 м.кв газрын эзэмших эрхийг иргэн Ж.аас шилжүүлж авахад уг газар дээр өргөтгөлийн барилга баригдсан байсан нь талуудын тайлбар, гэрч Ж.ын мэдүүлгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.******* нь Ж.ыг өргөтгөл барьсан үед нь буулгуулах талаар өөрт нь болон холбогдох газарт нь мэдэгдэж байсан талаар тайлбарладаг боловч эзэмшил Г.*******д шилжсэнээс хойш шүүхэд хандах хүртэл хугацаанд дээрх өргөтгөлийг буулгуулах, газраа чөлөөлүүлэх талаар шаардлага гаргаж байсан гэх нөхцөл байдлаа шүүхэд баримтаар нотлож чадаагүй болно.

Харин хариуцагч Г.******* нь 2015 оны сард өмнө баригдсан өргөтгөлийн барилгын догол хэсгийг гүйцээж барьснаар Г.*******, Д.******* нарын хооронд маргаан үүссэн ба улмаар Д.******* газрыг чөлөөлүүлэхээр шүүхэд ханджээ.

Түүнчлэн хариуцагч Г.******* нь Д.*******тэй хөрш биш, гэрчээр асуугдсан Г.Мөнхжаргалтай хөрш гэж маргаж байгаа ч гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Д.*******, Г.******* нарын газар дээрх хяналтын хэмжилтээр Г.Мөнхжаргалын эмийн сан Д.*******, Г.******* нарын барилгын дунд байрладаг боловч эмийн сангийн ар талын газар Д.*******гийнх болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч Д.*******гийн эзэмшлийн 300 м.кв газар, хариуцагч Г.*******гийн эзэмшлийн 88.32 м.кв газрууд нь хөрш газар байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар Д.*******, Г.******* нарын хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар нь хөрш залгаа эд хөрөнгөнд хамаарна.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй гэж заасан. Иймд нэхэмжлэгч Д.******* нь 2011 онд Ж.аас Г.*******д 44.16 м.кв газрын эзэмших эрх шилжих үед баригдсан байсан 18.2 м.кв өргөтгөлийн барилгыг буулгуулах, хил зөрчсөн үйлдлийг зогсоох шаардлага гаргах эрхгүй байна.

Харин 2015 оны сард шинээр баригдсан 10.2 м.кв өргөтгөлийн барилгыг буулгуулах, хил зөрчсөн үйлдлийг зогсоох шаардлага гаргах эрхтэй бөгөөд дээрх шаардлагаа 2016 оны 3 сард шүүхэд гаргасан байна. Иймд хариуцагч Г.*******гийн шинээр барьсан 10.2 м.кв өргөтгөлийн барилгыг буулган нэхэмжлэгчийн газрыг чөлөөлж, нэхэмжлэлээс 19.8 м.кв өргөтгөлийн барилгыг буулган, газар чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.*******гийн шинээр барьсан 10.2 м.кв өргөтгөлийн барилгыг буулган нэхэмжлэгч Д.*******гийн эзэмшлийн газрыг чөлөөлж, нэхэмжлэлээс 19.8 м.кв өргөтгөлийн барилгыг буулган, газар чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ