Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 138/ШШ2019/00458

 

 

 

 

 

 

20 06 17 13/ШШ20/004*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******ын 2-0******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн сумын дугаар баг, *******-р байрны тоотод оршин суух, ЖЬ7106171 регистрийн дугаартай, овогт *******ын ад холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 20 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Мөнгөнцэцэг, хариуцагч С., нарийн бичгийн дарга Э.Энх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааМиний бие С.тай 96 онд гэр бүл болж 96 онд хүү Г., 9 онд хүү Г., 2007 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр охин Г. нарыг төрүүлсэн. Бид хамт амьдрах хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч хүүхдүүд маань эцгээрээ овоглодог. С. нь 2017 оноос ******* аймгийн Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасагт орон сууцны цахилгаанчнаар ажилд орж ******* аймагт амьдрах болсон. Би өөрөө хүүхдүүдтэйгээ ******* аймгийн ******* сумын Зүүнбаянд ажиллаж амьдарч байна. С. нь ******* аймагт өөр хүнтэй хамтран амьдарч байгаа тул охиндоо хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Иймд 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин ын г насанд хүртэл нь төрсөн эцэг С.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. С.******* нь 2007 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Г.даа тэтгэлэг гаргуулах хүсэлтэй гэв.

Хариуцагч С. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие С.*******тэй 96 онд гэр бүл болж 2 хүү, 1 охинтой болсон нь үнэн. Би өөрийн төрсөн охин Г.г насанд хүртэл нь тэжээн тэтгэж хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч С.ад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.

С.*******, С. нар нь гэрлэлтээ хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүйгээр 96 оноос 2017 он хүртэл 11 жилийн хугацаанд хамтран амьдарсан байх бөгөөд энэ хугацаанд 2007 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр охин Г.г төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 001437 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч С. нь 2007 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Г.г өөрийн төрсөн хүүхэд болохыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд захиргааны байгууллагад хандан өөрийн нэрээр овоглосон болох нь тогтоогдож байна. Иймд шүүхийн журмаар эцэг тогтоох шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.*******-д зааснаар "Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ", мөн хуулийн 3 дугаар зүйлийн  3.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

Иймд 2007 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Г.г тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч С.ад үүсч байх тул хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 11, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь:

1Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 2007 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Г.г 11-16 нас /суралцаж байгаа бол 1 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.аас сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын *******0 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******073 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч С.аас улсын тэмдэгтийн хураамжид *******073 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгосугай.  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 1.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

    6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 1.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ