| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2023/0035/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/32 |
| Огноо | 2023-03-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/32
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Дашцэрэн, Б.Ариунжаргал, Г.Гандөш,
Хохирогч Ч.Алтангэрэл, Ө.Гантуяа,
Шүүгдэгч: С.Нямдаваа, Ч.Алтангэрэл, Ө.Гантуяа нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зураа овгийн Чимэдбатын Алтангэрэл, Модчин овгийн Өлзий-Оргодолын Гантуяа,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тоовал овгийн Сумъяагийн Нямдаваа нарт холбогдох эрүүгийн 222700150014 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар баг Дулаан гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
- Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж,
- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Тоовал овгийн Сумъяагийн Нямдаваа, РД: ЗН93040716.
2. Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар баг Тээл гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Зураа овгийн Чимэдбатын Алтангэрэл, РД: ЙС87072034.
3. Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар баг Тээл гэх газар оршин суух. улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Модчин овгийн Өлзий-Оргодолын Гантуяа РД:ЙС87080502.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Алтангэрэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт өөрийн эхнэр Ө.Гантуяаг машины түлхүүр өгсөнгүй гэх шалтгааны улмаас үснээс нь зулгааж газар унаган, зугтааж байх үед нь төмөр барьж араас нь хөөн толгой хэсэгт нь цохиж шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ө.Гантуяа нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт өөрийн нөхөр Ч.Алтангэрэлийг “согтуу байж машины түлхүүр авах гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар төмрөөр нэг удаа толгой хэсэгт нь цохиж шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч С.Нямдаваа нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт Ч.Алтангэрэлийг цээж хэсэгт нь дэвсэж, баруун эгэм ясны хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Нямдаваа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Ч.Алтангэрэлийн эгэм дээр дэвссэн. Миний буруу. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч Ч.Алтангэрэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би архи ууж согтуурсан үедээ эхнэрээ толгой хэсэгт нь төмрөөр цохисон. Тэр үйлдэлдээ маш их гэмшиж байгаа” гэв.
Шүүгдэгч Ө.Гантуяа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр нөхөр маань машины түлхүүр өг гэхээр нь би өгөөгүй юм. Тэрнээс болоод миний толгой хэсэгт төмрөөр цохисон. Би айсандаа буцаагаад нөхрийгөө бас цохисон. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид нарыг өршөөгөөрэй” гэв.
Хохирогч Ч.Алтангэрэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2022 оны 07 дугаар сард согтууруулах ундаа хэрэглээд эхнэрээ төмрөөр цохиж гэмтэл учруулсан. Эхнэрээс машины түлхүүр авах гэтэл өгөхгүй болохоор нь тийм үйлдэл гаргасан байна. Тухайн үед тэнд байсан хүмүүс намайг салгаж байх хооронд миний эгэм дээр С.Нямдаваа дэвссэн. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Ө.Гантуяа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний толгойнд гэмтэл учирсан, гэхдээ би айсандаа өөрийг нь бас цохиод гэмтэл учруулсан. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Биднийг уучлаарай гэв.
Хохирогч Ч.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд ард хүмүүс орилолдоод байхаар нь эргээд хартал эхнэрийн дүү болох Шагдардорж, Доржоо, Паль нар гүйгээд ирж яваа харагдсан. Тэгтэл юу юугүй ардаас толгой руу тас гээд цохих шиг болохоор нь эргээд хартал манай эхнэр Ө.Гантуяа миний газраас аваад толгой руу цохисон төмрийг гартаа барьчихсан зогсож байсан ба ахиад цохих гээд над руу дайраад байсан. ...Миний толгой руу манай эхнэр Ө.Гантуяа төмрөөр 1 удаа, ах нуруу хэсэг рүү модон сандлаар 3 удаа цохиж хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Цээжний баруун дээд хэсэгт эхнэрийн дүү нарын нэг буюу Шагдардорж, С.Нямдаваа хоёрын аль нэг нь дэвссэн. Би яг хэн дэвссэнийг сайн мэдээгүй. Ямар ч байсан ноцолдож байх үед Паль наад пиздаг чинь дэвсээд алчихъя гээд орилоод байсан. ...Хэрэг болсны дараа сумын төвөөр “би Ч.Алтангэрэлийг дэвсээд эгмийг нь хугалаад хаячихсан юм гээд яриад яваад байна гэж дуулдсан. Тэгэхээр тухайн үед Паль намайг дэвссэн байх. Намайг өөр хүн цохиж зодоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-25, 116-117-р хуу/,
Хохирогч Ч.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: “2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гэртээ хамаатнуудтайгаа монгол архи, айраг уугаад сууж байх дундуур нь гарч жорлон /бие засах газар/ орсон. Тэгээд гэрээсээ баруун урагш ойролцоогоор 25-30 метр орчим зайд байх ухсан жорлондоо хүндрэхээр суухдаа өвдгөө хацар хэсгээрээ мөргөчихсөн юм. Тэр үед л язарсан байх, час хийгээд явчихсан, тухайн үедээ би ч бага зэргийн согтууралтай байсан болохоор өвчнөө тоогоогүй орхисон. Уг гэмтэл ийм л учиртай байх. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 117-р хуу/,
Хохирогч Ө.Гантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ч.Алтангэрэл ирээд машины түлхүүр өг гэхээр нь “чи согтуу хаачих гээд байгаа юм бэ” гээд машины түлхүүрийг өгөхгүй гэхэд уурлаад миний үснээс зулгаагаад газарт унагаасан. Тухайн үед манай том охин Ариунаа арай гэж салгахаар нь би Ч.Алтангэрэлээс зугтааж явах үед газраас нэг төмөр олж аваад над дээр ирээд намайг цохиод автал миний толгойноос нэлс гээд их хэмжээний цус гарсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуу/,
Гэрч Ө.Шагдардоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд би Ч.Алтангэрэл ахтай хэсэг маргалдан зогсож байгаад эргээд гүүн зэл рүү явтал Ч.Алтангэрэл ах араас дагаад намайг зодно гээд хэрүүл өдөөд явж байснаа гүүн зэлний наахан талд газарт хэвтээд өгсөн. Тэгснээ Пальтай маргалдаад юм яриад хэвтээд байсан. ...Паль би Ч.Алтангэрэл ахыг дэвсчихсэн муу пиздаг” гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуу/,
Насанд хүрээгүй гэрч А.Ариунаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг гэртээ орох үед ээжийн хажууд Доржоо ах /ээжийн цусыг угааж байсан/ Паль ах аавтай зууралдаад үлдсэн. Шагдардорж гүүн зэлэн дээрээс дөнгөж ирсэн. ...Орой нь Паль ах өөрөө би Ч.Алтангэрэл ахын эгмийг дэвсчихсэн яадгийн гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-р хуу/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №526 дугаартай дүгнэлтэд: “...1.Үзүүлэгч Ө.Гантуяагийн биед толгойн орой хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинж, тогтоц байдлаараа шинэ гэмтэл байна 4 Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 55-56-р хуу/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн №525 дугаартай дүгнэлтэд: “...1.Үзүүлэгч Ч.Алтангэрэлийн биед баруун эгэм ясны зөрөөтэй далд хугарал нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...З.Толгойн шарх гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 85-р хуу/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129, 135-р хуу/,
Шүүгдэгч Ө.Гантуяагийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 136-143-р хуу/,
Гэрлэлтийн гэрчилгээ /хх-ийн 67-р хуу/,
Шүүгдэгч Ч.Алтангэрэлийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 68-69-р хуу/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.Нямдаваа, Ч.Алтангэрэл, Ө.Гантуяа нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Ч.Алтангэрэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт өөрийн эхнэр Ө.Гантуяаг машины түлхүүр өгсөнгүй гэх шалтгааны улмаас үснээс нь зулгааж газар унаган, зугатааж байх үед нь төмөр барьж араас нь хөөн толгой хэсэгт нь цохиж шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ө.Гантуяа нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт өөрийн нөхөр Ч.Алтангэрэлийг “согтуу байж машины түлхүүр авах гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар төмрөөр нэг удаа толгой хэсэгт нь цохиж шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч С.Нямдаваа нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт Ч.Алтангэрэлийг цээж хэсэгт нь дэвсэж, баруун эгэм ясны хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ө.Гантуяа, Ч.Алтангэрэл, гэрч Ө.Шагдардорж, насанд хүрээгүй гэрч А.Ариунаа нарын мэдүүлэг /хх-ийн 30-32, 117, 42, 47-48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 129, 135-р хуу/, шүүгдэгч Ө.Гантуяа, Ч.Алтангэрэл нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 136-1423, 68-69-р хуу/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №526 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-56-р хуу/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн №525 дугаартай дүгнэлт /хх-ийн 85-р хуу/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон.
Шүүгдэгч С.Нямдаваагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
шүүгдэгч Ч.Алтангэрэл, Ө.Гантуяа нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч С.Нямдаваа нь хохирогч Ч.Алтангэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай,
шүүгдэгч Ч.Алтангэрэл нь хохирогч Ө.Гантуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай,
шүүгдэгч Ө.Гантуяа нь хохирогч Ч.Алтангэрэлийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай тус тус учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй,
Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч С.Нямдаваа, Ч.Алтангэрэл, Ө.Гантуяа нарын өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Алтангэрэлийн биед хүндэвтэр, хохирогч Ө.Гантуяагийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч С.Нямдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ч.Алтангэрэл, Ө.Гантуяа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ч.Алтангэрэл, Ө.Гантуяа нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч С.Нямдавааг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,
мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ.
Хохирогч Ч.Алтангэрэл, Ө.Гантуяа нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч С.Нямдаваа, Ч.Алтангэрэл, Ө.Гантуяа нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч С.Нямдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах,
шүүгдэгч Ч.Алтангэрэл, Ө.Гантуяа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч Г.Алтангэрэлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Ө.Гантуяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч С.Нямдавааг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн дүгнэлт гаргасныг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч Ч.Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч Ө.Гантуяа нь бага насны хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй зэрэг байдлыг харгалзаж үзээд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч С.Нямдаваагийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай. Гэхдээ хэрэг гарах нөхцөл шалтгааныг шүүх судалж үзэх байх гэж бодож байна. Салгах, туслах гэж очсон. Гэхдээ дэвсдэг асуудал нь С.Нямдаваагийн буруу байна. Тиймээс 2 өмгөөлөгчийн саналтай санал нэг байна” гэсэн саналыг тус тус гаргасныг дурдав.
Шүүгдэгч Ч.Алтангэрэл, С.Нямдаваа, Ө.Гантуяа нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч гарт торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Алтангэрэл, С.Нямдаваа, Ө.Гантуяа нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Алтангэрэл, С.Нямдаваа, Ө.Гантуяа нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,
шүүгдэгч Ч.Алтангэрэл, С.Нямдаваа, Ө.Гантуяа нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Алтангэрэл, С.Нямдаваа, Ө.Гантуяа нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Алтангэрэл, С.Нямдаваа, Ө.Гантуяа нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зураа овгийн Чимэдбатын Алтангэрэл, Модчин овгийн Өлзий-Оргодолын Гантуяа нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Тоовал овгийн Сумъяагийн Нямдавааг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Зураа овгийн Чимэдбатын Алтангэрэл, Модчин овгийн Өлзий-Оргодолын Гантуяа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэ
й тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Тоовал овгийн Сумъяагийн Нямдавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Алтангэрэл, С.Нямдаваа, Ө.Гантуяа нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ч.Алтангэрэл, С.Нямдаваа, Ө.Гантуяа нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Алтангэрэл, С.Нямдаваа, Ө.Гантуяа нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Алтангэрэл, С.Нямдаваа, Ө.Гантуяа нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН