| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0690/Э-1 |
| Дугаар | 2023/ШЦТ/172 |
| Огноо | 2023-03-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.3.1., 18.6.1., 18.6.2.1., |
| Улсын яллагч | С.Ууганбаяр, Т.Отгонтөгс |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/172
2023 03 15 2023/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч И.Ганбат, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Д.Баасан***********,
улсын яллагч С.Ууганбаяр, Т.Отгонтөгс,
иргэдийн төлөөлөгч Б.Ганбаатар,
хохирогч Э.***********, түүний болон хохирогч, иргэний нэхэмжлэгч “***********” ХХК-ийн өмгөөлөгч М.Сонинбаяр,
гэрч С.***********, Б.***********, Э.***********, Х.***********, М.***********,
шүүгдэгч О.***********, Б.***********, тэдгээрийн өмгөөлөгч Ю.Бат***********,
шүүгдэгч Г.***********, түүний өмгөөлөгч У.Батцэцэг,
шүүгдэгч Г.***********, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн,
шүүгдэгч Э.***********, түүний өмгөөлөгч Г.Болормаа,
шүүгдэгч Б.***********, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,
шүүгдэгч Б.***********, түүний өмгөөлөгч Г.Энх***********,
шүүгдэгч Д.***********, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,
шүүгдэгч Б.***********, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *********** овогт ***********ын ***********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, шүүгдэгч *********** овогт ***********ийн ***********, *********** овогт ***********ийн ***********, *********** овогт ***********ийн *********** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, шүүгдэгч *********** овогт ***********ын ***********, *********** овогт ***********ын *********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, шүүгдэгч *********** овогт ***********ийн ***********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, шүүгдэгч *********** овогт ***********ын ***********, *********** овогт ***********ын *********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910028180906 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехникийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт ******* дүүргийн 18 дугаар хороо, *********** тоотод оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, *********** тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
************* дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 26а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Говь Сүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаартай шүүгчийн захирамжаар 03 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны тэнсэн суллагдсан, *********** овогт ***********ын *********** /РД: ***********/,
2. Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *********** мэргэжилтэй, Өсөг гурилын үйлдвэрт савлагч ажилтай, ам бүл 6, хадам ээж, эхнэр, 3 дүүгийн хамт ************* дүүргийн 19 дүгээр хороо *************ны 635 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ************* дүүргийн 19 дүгээр хороо, Баруун Баян-Уул 11 дүгээр гудамжны 22 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: ************* дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай комиссын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1230 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 22 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж сулласан,
Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 595 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, *********** овогт ***********ийн *********** /РД:***********/,
3. Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ************* аймгийн ************* сум 12 дугаар баг 11 дүгээр гудамжны 104 тоотод оршин суух иргэний үнэмлэхийн хаягтай боловч одоо ************* дүүргийн 28 дугаар хороо, ************* 6 дугаар гудамжны 32 тоотод оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6а-119 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй бие эрүүл, ухаан бүрэн, *********** овогт ***********ийн *********** /РД:***********/,
4. Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, краны дохиочин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ************* дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоо 2 дугаар гудамжны 38 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар,
************* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил хорих ялаар шийтгэгдэж ял эдэлж байхдаа тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ялтан шилжүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамжаар 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөр ялын тооцоо хийгдэж, 01 сар 15 хоног ял эдлээгүй үлдсэн, бие эрүүл, ухаан бүрэн, *********** овогт ***********ийн *********** /РД:***********/,
5. Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, ************* ХХК-д хангамжийн менежер, ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Их тойргийн 204-14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгэгдсэн,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 12 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаартай шүүгчийн захирамжаар 01 жил, 10 сар, 07 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, *********** овогт ***********ын *********** /РД: ***********/,
6. Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцаа судлал мэргэжилтэй, “*************” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, хадам ээж, эхнэр, охины хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол Дилав хутагт Жамсранжав гудамж 37а байрны 10 тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 62 дугаар байрны 22 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 03 сарын 18-ны өдөр 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг багтааж бүгд 13 жилийн хугацаагаар хорих ялаар,
************* дүүргийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сар хорих, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих, 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж нийт эдлэх ялыг 10 жил хорих ялаар тогтоож уг ял дээр Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 13 жилийн хорих ялын зарим болох 4 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 14 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, *************, ***********, ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 129ө/1 дугаартай Өршөөл үзүүлэх тухай шүүгчийн захирамжаар нийт биечлэн эдлэх ялыг 09 жил, 04 сарын хорих ялаар тогтоож нийт ялыг эдэлсэнд тооцож суллагдсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
************* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 503 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, *********** овогт ***********ын *********** /РД: ***********/,
7. Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ************* аймгийн Давст суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн ухааны багш, эрх зүйч мэргэжилтэй гэх, Техник Форум ХХК-д хуулийн зөвлөх ажилтай, ам бүл хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хорооллын 7а байрны 42 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: ******* дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 3 жил 08 сарын хорих ялаар,
******* дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 07 жил 01 сарын хорих ялаар,
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 373 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 01 жил 06 сарын хорих ялаар,
************* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1573 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 11-ний өдөр 41 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200,000 төгрөгийн торгох ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 10-ны өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, *********** овогт ***********ийн *********** /РД: ***********/,
8. Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ******** аймгийн Дархан суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “Фалома” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 7, нөхөр, хүүхдийн хамт ************* дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 13-44а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, *********** овогт ***********ын *********** /РД: ***********/,
9. Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ************* ХХК-д худалдааны зөвлөх ажилтай гэх, ам бүл 7, аав ээж, дүү, хүүхдийн хамт ************* дүүргийн 10 дугаар хороо Зүүн Баян-Уулын 13-44а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *********** овогт ***********ын *********** /РД: ***********/.
Холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч О.*********** 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 58 удаагийн үйлдлээр ганцаараа, шүүгдэгч Г.***********тэй бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Г.***********, Э.***********, Г.*********** нартай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 25-аас 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 2 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Д.***********тэй хамтран 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1 удаагийн үйлдлээр буюу нийт 68 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад 2,003,238,734 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан,
2. Шүүгдэгч Г.*********** нь шүүгдэгч О.***********тай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Г.***********, Э.***********, Г.*********** нартай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 25-аас 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 2 удаагийн үйлдлээр буюу нийт 9 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бусдын амьдарч буй орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан үйлдэж бусдад нийт 35,442,200 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан,
3. Шүүгдэгч Э.***********, Г.*********** нар нь шүүгдэгч О.***********, Г.*********** нартай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 25-аас 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бусдын амьдарч буй орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдэж бусдад нийт 15,403,900 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан,
4. Шүүгдэгч Б.*********** нь 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 24 удаагийн үйлдлээр шүүгдэгч О.***********ын энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болохыг мэдсээр байж 542,813,159 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг авсан, нуун далдалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан,
5. Шүүгдэгч Б.*********** нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр О.***********ын хулгайлсан эд зүйлүүдийг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор бусдад шилжүүлж зарж борлуулсан, энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж 112,194,549 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг авсан, нуун далдалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан,
6. Шүүгдэгч Д.*********** нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр О.***********ыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо *************ийн аманд байх “*************” хотхоны 611 тоотод оршин суух Н.***********гийн эзэмшлийн хувийн амины орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж гадаад валют, үнэт эдлэл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж О.***********ыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж түүнд хадаасны лоом, төмрийн хуурай, автерк зэрэг зүйлсийг авч өгөн, түүнийг хэргийн газраас такси унаагаар очиж авч дэмжлэг үзүүлж гэмт хэрэгт хамтран оролцож бусдад 535,770,856 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан,
7. Шүүгдэгч Б.***********, Б.*********** нар нь 2022 оны 08 дугаар сарын 26-аас 09 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд ************* дүүргийн 10 дугаар хороо 13-44 тоот өөрийн гэртээ О.***********ын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо *************ийн аманд байх “*************” хотхоны 611 тоотод оршин суух Н.***********гийн эзэмшлийн хувийн амины орон сууцанд хууль бусаар нэвтэрч гадаад валют, үнэт эдлэл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж хөргөгчдөө нуусан, мөн 30,000 америк ам долларыг Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр сольж, улмаар 70,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл худалдан авсан, гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд:
Хохирогч Э.***********: “...2019 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 1-нд шилжих шөнө хулгай орсон. Тухайн өдөр манай гэрийнхэн хүүхдүүдээ аваад агаарт гарсан. Манай хүүхдүүдийг аав харж байгаад бид нарыг амралтад явах хооронд дүүгийнх рүү явсан. Тэгээд аав өглөө ирээд хаалга дотроосоо түгжсэн байна гэж ярихаар нь бичиг баримтаа үлдээсэн яана аа гэхэд гадна талын цонх онгорхой байх шиг байна гэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч, компанийн хуулийн зөвлөхтэй яриад цагдаа нартай хамт гэртээ орсон. Тэгэхэд цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийж байхад цүнхтэй бичиг баримтаа үзэхэд байхгүй байсан, гэрээс алга болсон эд зүйлийнхээ талаар мэдүүлсэн. Манай эхнэр ерөнхий нягтлан бодогч хийдэг. Манай компани өөр нэг компанитай Иргэний хэргийн шүүхэд хөрөнгийн маргаантай байсан. Тэгээд шүүх хуралдаан болж анхан шатны баримтуудаа нотариатаар гэрчлүүлж өгсөн. Манай аав энэ баримт бичгүүдээ битгий үлдээ өөрсдөө аваад яв гэхээр нь цүнхэнд хийж авч явдаг байсан. Тухайн цүнхэнд бусад аж ахуйн нэгжүүдтэй ажил хийлгэсэн санхүүгийн анхан шатны баримтууд байсан. Тухайн маргаж байгаа компанитай холбоотой шүүхэд гаргаж өгч нотариатаар гэрчлүүлж хуулийн зөвлөхөд өгөөд эх хувиа өөрсдөө авч явж байсан. Тухайн шөнө нь хулгай орсон. Манайх жилийн 365 өдрийн 365 өдөрт нь хүнтэй байдаг, нялх хүүхэдтэй учраас манай аав, ээж хоёр ээлжилж хардаг байсан, ганц тэр өдөр хүнгүй байсан. Цагдаагийн байгууллагад анхны мэдүүлэг өгөхөөс эхлээд “энэ бол зүгээр нь нэг эд хөрөнгө хулгайлж байгаа зүйл биш байна” гэж хэлж байсан. Хэргийн газар үзлэг хийсэн цагдаа нар үнэд хүрч болох алт, монетон эдлэлийг гаргасан байхад аваагүй байсан. Хүүхдүүдийн хичээл сургуулийн бичиг цаас хийсэн газрыг нэг бүрчлэн гаргаж үзсэн байгаа юм, ойрхон байсан хөөрөг мэт зүйлийг авсан байсан. Цагдаад мэдүүлэг өгөхөд дуудна гээд хэсэг байхгүй болсон. Тэгээд гэрийнхээ ойр орчмоор энд тэнд цаас, цүнх нь байж магадгүй гээд нэлээд хайж явсан. Мэдүүлэг авснаас хойш нэлээд хугацаа өнгөрсний дараа хэрэг прокурорт шилжих гэж байна, ирж гарын үсэг зур гэхээр нь би наадах дээр чинь гарын үсэг зурахгүй, та нарт би хэлсэн, арга хэмжээ аваагүй гээд гарын үсэг зурсан. Тэгээд өмгөөлөгч авч өөрийнхөө гараар өргөдөл бичиж өгсөн. Тэгэхэд прокурорт шилжсэн прокурортой уулз гэхээр нь бичсэн цаасаа хувилж аваад очиж уулзсан. Тэгэхэд тэр чигтээ явсаар байгаад шүүхэд ирсэн. Надад ямар хардлага байна вэ гэхээр компьютерыг хаана хэнд дамжуулсан нь тодорхойгүй, энэ талаар шалгаагүй. Би энэ хүмүүсийг хардаж байна гэдэг байдлаар ярьж байсан. Тэгтэл энэ хүмүүсийн харилцаа хамаарлын талаар ажиллагаа хийсэн зүйл байхгүй байгаа, манай гэрээс алга болсон зарим эд зүйл олдсон. Хамгийн гол нь компанийн асуудал байгаа учраас хүндрэл үүсэж, хохирч байгаа. Манай компанийн захирлыг нөгөө маргаж байгаа компанийн захирал энэ компаниас ажлын хөлс авч байгаагүй, 4 тэрбум төгрөг авна гээд цагдаад өгсөн. Эрүүгийн хэрэг үүсээд явахаар бид нар дансаар мөнгийг нь шилжүүлсэн тул баримтыг нь гаргаж нотариатаар гэрчлүүлснийг нь өгөхөөр дансаар авснаа хүлээн зөвшөөрч байна. Бэлнээр авснаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг байдлаар ***********даг, бичиг баримтаа алдсанд гомдолтой байгаа. Захиалагчийн талаар шалгаагүй. Иргэний хэргийн шүүх хуралдаан хойшилж байгаад манай гэрт хулгай орсны дараа шүүх хуралдаан болоход эх хувиар нь авах хүсэлт тавьсан. Одоо ч гэсэн маргаантай байгаа. Нотариатаар гэрчлүүлсэн зүйлийг эх хувиар нь авъя гэсэн зүйлийг ярихгүй байгаа. Цагдаа энэ тохиолдол бүрээ хэлж байгаарай гэж байсан. Тэгээд эргэлзээтэй тохиолдол гарахаар нь хэлэхээр ямар ч арга хэмжээ авдаггүй. Хэргийн материалтай танилцуулах гэж дуудахаар нь харахаар арга хэмжээ авсан юм байдаггүй. Би компьютероо бариад нэлээд хэдэн газар очиж уулзсан тэгэхэд форматалсан хүнээ олох юм бол ямар форматаар устгасан гэдгийг нь мэдэж байж тодорхой хэмжээний сэргэх боломжтой. Энгийн форматаар устгасан бол бид нар сэргээх боломжтой. Тэгээд намайг төхөөрөмж аваад ир гэхээр нь нөгөө төхөөрөмжийг нь худалдаж аваад өгөхөөр дахин сэргэх боломжгүйгээр цэвэрлэсэн байна гэдэг. Компьютероо аваад цагдаа дээр ирээд энэ байдлаа хэлсэн. Энэ хугацаанд мөрдөгч хийх ёстой байсныг би хийж цаг хугацаа алдсан юм шиг байгаа юм. Нэг хуудас ч болтугай санхүүгийн баримт бичиг олох юм бол бид нарт хэрэгтэй байгаа. Шүүхийн маргаантай байгаа баримтуудаас гадна өөр байгууллагатай хамтарч ажилласан санхүүгийн анхан шатны баримтууд мөн байсан. Гэхдээ асуудал үүсэхгүй гэсэн баталгаа байхгүй. Өөр зорилготой орсон байна гэж бодсон. 2 боодол бичгийн цааш шиг зузаантай баримтууд байсан. Манай гэрт байгаа бичиг цаасыг ялгасан. Хэрэв завтай байсан бол бичиг цаасыг нь орхиод компьютерыг нь аваад явсан бол эргэлзээ төрөхгүй байсан. Энэ асуудлыг шалгаж өгөөч гэж хүсэлт өгөөд явж байгаа. Миний хүсэлтийг шалгаагүй байж, захиалгагүй гэдгийг нь тогтоосон гэж байна. Яг ямар баримтаар тогтоосон юм гээд харахаар баримт байхгүй. Яагаад флаш гээгдсэн юм, хавтасттай бичиг баримтаас яагаад хаясан зэрэг олон асуултууд байна, хоёр флашны нэг нь ач холбогдол багатай, нөгөөх нь санхүүгийн баримттай байгаа. Гэтэл ач холбогдол багатай флаш нь олдсон. Зохион байгуулалт зорилготой хийсэн учраас ялгасан гэж харж байна. “Дамно” гээд үнэлгээний газраар үнэлүүлэх гэхээр санхүүгийн программын бааз байхгүй болчихоор манай бүх зүйл зогсчхож байгаа. Захиалагчийн олох юм бол бид нар нэхэмжилмээр байна. Гомдол санал гэж хэлээд байх юм алга байна...” гэв.
Гэрч С.***********: “..Урт цагааны урд талын шүдний эмнэлгийн үүдэнд алт монет эдлэл зардаг. Нэг залуу ломбард ажиллуулдаг гэж хэлээд ухаан ягаан өнгөтэй, хажуу талдаа нөхөөс эсхүл сэвтэй хөөрөг байсан. ...зарсан хүн ганцаараа явж байсан. ...2,000,000 төгрөгөөр зарсан, тооцоог бэлэн мөнгөөр өгсөн байх, одоо сайн санахгүй байна. ...Тухайн хөөргийг Урт цагааны 3 давхарт суудаг *********** гэж хүнд 3,000,000 төгрөгөөр бэлэн мөнгөнд өгсөн. ...Тухайн хөөрөг эх биеийн хэсэг буюу толгойгүй хөөрөг байсан. ...Тухайн хүний хэлсэн үнээр нь авсан, шүр улаан байх тусмаа үнэтэй гэж ярьдаг юм байна лээ. Тэгээд *********** нөхөөстэй юм байна, авах юм бол 3,000,000 төгрөгөөр авъя гэхээр нь өгсөн. ...Б.***********тай тухайн хөөргийг зарах гээд ирэхэд нь уулзаж байсан...” гэв.
Гэрч Б.***********: “...Одоогоос 4-5 жилийн өмнө толгойгүй, ухаа шаргал өнгийн шүрэн нөхөөстэй хөөрөг 3,000,000 төгрөгөөр авсан. ...Шүр нь өөрөө далайн ургамал учраас цахлайтсан байдаг. Дунд гарын жижиг, босоо хавтгай жижиг хөөрөг ...толгойгүй хөөрөг авсан. ... Шүрний болц нь 100 жил болж гүйцэж улаадаг гэсэн. Тэгэхээр шинэ цагийн хөөрөг гэж хэлнэ. ...Шүрэн толгой тавьж, алтан нуух, халбагатай болгож ******** гэж ченжид өгөхөд дараа нь цагдаа хурааж авсан гэсэн...” гэв.
Гэрч Э.***********: “...О.***********тай хамт нэг хүнтэй гээд гурвуулаа хамт явж байсан. Машин дотор сууж байсан учраас нэгийг нь хэн гэдгийг нь мэдэхгүй байна. ...энэ хэрэгтэй нэгтгүүлэх гэсэн боловч нэгтгэхгүй байна. О.***********тай нийлүүлэхгүй та хоёр худлаа яриад байна гэдэг. ...************* дүүргийн шүүхээр шийдүүлсэн хэрэгт яригдаад байгаа 5 бурхны 2 нь гэж ойлгож болно. ... Прокурор, цагдаа нар О.***********, Э.*********** нарыг нэг хэрэгт хамт байлгахгүй гэсний үндсэн дээр тусад нь шийдвэрлээд байгаа, өөр 2-3 үйлдэл байгаа. ...Яригдаад байгаа 5 бурхны хэргийн ард ******* гэж хүн байгаа гэж сонссон, ...3-ыг нь О.*********** авсан, 2-ыг нь би авсан. ... 5 бурхны хэрэгт О.*********** бид хоёроос өөр нэг хүн байсан нь ***********, хойд талд сууж байна. ...2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр О.***********тай хамт яваагүй. ...Бат-Эрдэнийг мэддэг, ...ямар ч байсан тухайн айлаас бурхан авсан. ... Б.***********эс 2 бурхан хураагдсан. Гэхдээ надад 2 бурхан байгаад байгаа. ... Тухайн үед О.***********ыг хэрэгт холбогдуулаад яахав гэж бодож, ганцаараа үйлдсэн гэж хэлсэн. Ганцаараа хийсэн гэж хэлж хэргээ хурдан шийдвэрлүүлэхийг хүсдэг байсан. ... Надад 2 бурхан байсан. ...Мөнгөн аяганаас хуулсан мөнгийг *********** зарсан. ...Бурханы хэрэг, 24 дүгээр сургуулийн 2 үйлдлийг ***********тай хийсэн. ...Бат-Эрдэнийг зүс танина. ...Тухайн үед О.***********ыг сайн таньдаг байсан, мөн машинд Б.*********** байсан ... Мэдэхгүй, 5 бурхан гэж байсан. Надад хоёр бурхныг нь үлдээгээд явсан. Тэгээд зургийг нь авч хүнд үзүүлсэн. Үлдсэнийг нь О.*********** аваад явсан...” гэв.
Гэрч Х.***********: “...О.***********тай 2013 онд шоронд танилцаж байсан. ...О.***********тай хамтарч хийсэн гэвэл ******** аймагт 6 удаагийн үйлдэл байгаа. ...Дарханы үйлдэлд Г.***********, О.*********** бид гурав байсан. ...Тухайн эд зүйлсээс авсан Тухайн үед байцаагч нь зүгээр ингэж мэдүүлгээ өгөөд яв гэж байсан. Одоо дуудлагаар ирсэн энэ хэрэгт шалгагдаж байгаа. ...Мөнгөн аяга, ээмэг бөгж авсан ... Э.*********** гэж залуугийн машиныг аваад явна гэж ярьж байсан. Тухайн үед хулгай хийх гэж Дархан явсан. ...***********ийг танихгүй, хамт явсан учраас таньж олуулах ажиллагаанд заасан. ...******** аймгийн 6 айлаас мөнгөн аяга, ээмэг бөгж авсан. ...3 хоносон эд зүйлсийг зарсан мөнгөнөөс би авсан. ...Буудалд хонож байсан хоносон буудлын нэрээ мэдэхгүй...” гэв.
Гэрч М.***********: “...Орой 10 цаг өнгөрч байхад харих гээд явж байхад Богд ар хорооллын автобусны буудлаас хүн гар өргөхөөр нь авч ************* орсон, Тухайн хүн ************* ортлоо нэг залуутай утсаар яриад яваад байсан. Суухдаа манай дүү архи уучихдаг юм очиж авахгүй бол болохгүй гэж хэлж байсан. *************ийн хаалгаар орж 200-300 метр дээшээ яваад тухайн залууг аваад буцаад Богд ар хорооллын автобусны буудалд дээр ирсэн. *************ийн ерөнхий чигийг нь мэднэ. Буцаж эргэх уулзварт будилж эргэсэн асуудал байгаа өөрөөр асуудалгүй яваад очсон. ...Хамгийн сүүлд суусан хүн нь нарны гүүр даваад буусан. Өөрөө хамгийн эхэлж суусан газраа буусан. ...Мэдэхгүй, хойд талд ороод суусан, ахтайгаа барилга дээр ажилладаг гэж ярьж байсан. ...Тухайн үйл явдлаас 7 хоногийн дараа цагдаа нар ирэхээр нь цагдаа нараас мэдээлэл авсан. Өнөөдөр шүүхэд ирэхээс өмнө уулзсан зүйл байхгүй. Шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхээр нь асуусан...” гэв.
Шүүгдэгч Г.***********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, шүүхэд нэмж мэдүүлэг өгөхгүй, өөрийнхөө хийсэн үйлдэлд маргах зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч Б.***********: “...Мэдүүлэг өгөхгүй, урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөрийнхөө хийсэн үйлдэлд маргах зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч Б.***********: “..Би буруу ойлгосон байна. Маргах зүйл байхгүй учраас мэдүүлэг гаргахгүй....” гэв.
Шүүгдэгч Э.***********: “...Мэдүүлэг өгөхгүй, өөрийнхөө хийсэн үйлдэлд маргах зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч Б.***********: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч О.***********: “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд маш олон удаа ярьсан. ******* дүүргийн хоёр үйлдэл буюу *********** гэж хүнд эд зүйлийг өгсөн. Мөн ********ын *********** гэж хүнтэй хамт үйлдсэн, энэ хүнтэй хамт үйлдээгүй гэж үзэж байгаа юм бол ядаж мэдүүлгийг нь аваад өгөөч гэж байгаа, Дарханы 6 үйлдэлд маргаж байна, Г.*********** хийгээгүй гэдэг, Х.*********** хамт явсан мөртлөө нэг ч эд зүйл аваагүй гэдэг, Дархан руу ***********, *********** нартай Э.***********ын Соната-6 маркийн машиныг хэрэг гарахын өмнөх өдөр түрээсэлж аваад явсан. Тухайн гэмт хэргээ үйлдээд хулгайлсан эд хөрөнгөө бид гурав хувааж авсан. ******* гэж хохирогчтой 6 ширхэг бурхайн хэрэгт 2019 оноос эхлэн Э.***********ий хамт үйлдсэн. Тухайн хэрэгт цагаан өнгийн кровн машинтай Б.Бат-Эрдэнийн гэрт аваачиж өгсөн. Тэгээд маргааш нь ********ын *********** эрэн сурвалжлагдаж байсан учраас хоригдсон. Энэ гэмт хэргийг Э.*********** гэж хүнтэй хамт хийсэн. Энэ асуудлын талаар анхнаасаа мэдүүлж байсан. Түвшнийг шалгуулмаар байна. Бусад зүйлд маргах зүйлгүй байхгүй. *********** гэж гэрч гээд ирсэн байгаа хүнд ******* дүүрэгт гарсан 2021 оны 8 дугаар сарын 8-20-ны өдрийн хооронд үйлдэгдсэн гэмт хэргийн бүх эд зүйлийг Э.***********ий хамт явж аваачиж өгсөн...” гэв.
Шүүгдэгч Г.***********: “...******** аймагт үйлдэгдсэн 6 үйлдэл, Р.*********** гэж хохирогчтой үйлдлүүдэд маргаж байгаа, тухайн үйлдлүүдэд камерын бичлэг байдаг. Тухайн бичлэгт хоёр хүн байдаг, ***********, *********** -Од нарынхаа аль нэгийг нь хэл гээд хэлүүлсэн байдаг, ....*********** гэж хүнийг би танихгүй. Хамт явсан үйлдлээ хүлээн зөвшөөрнө. Хамт яваагүй 7 үйлдлээ дахин шалгуулах хүсэлтэй байна. Бичлэгээ үзсэн, байцаагчид би биш гэж хэлж байсан. Дарханаас ирсэн цагдаа яаж чи байх вэ дээ гэж хүртэл хэлж байсан, Прокурорт би хийгээгүй, мэдэхгүй гэж хэлж байсан. Энд ирсэн хүнээс аль нь ч *********** гэж хүн юм, би нэг ч удаа харж байгаагүй...” гэв.
Шүүгдэгч Д.***********: “...***********ын хамгийн сүүлд үйлдсэн хэрэгт өгсөн мэдүүлгээр нь яллагдагчаар татагдсан. Намайг хүүхэдтэйгээ хамт амьдардаг гэдгийг О.***********, Б.*********** нар мэднэ. Нэг шөнө хаалга 5 минут минут орчим цохихоор нь хэн юм бол гэж бодоод очсон. Манайх 6 давхарт байдаг. Шатаар бууж байгаад намайг хаалга нээхэд буцаад гараад ирсэн. Тэгээд О.*********** буцаж гарч ирээд “ах аа танайд хэн байна” гэхээр нь ах нь ганцаараа байна яагаад чи ганцаараа явж байгаа юм гэхэд “дүү нь танайд 2, 3 хоноё, таны манай эхнэрт зээлүүлсэн мөнгөнөөс болоод Б.***********, хадам ээж хоёртой муудалцаад ирлээ” гэсэн. Би тухайн үедээ чамайг бодож 4,000,000 төгрөг зээлсэн, хэрэгтэй үедээ авсан бол буцаагаад өгчихгүй гэж хэлээд гэртээ оруулаад газраар ор засаж өгөөд хонуулсан. Өглөө нь ажилдаа явахдаа О.***********ыг гаднаас нь түгжсэн. Орой нь хаалгаа онгойлгоод орж ирэхэд О.*********** байсан. Маргааш өглөө нь ажилдаа явах гэж байхад “ах аа би гарч ундаа тамхи авмаар байна, та түлхүүрээ үлдээчих гэхээр нь илүү түлхүүрээ сейфээс авч өгөөд явсан. Орой нь гэрт ирэхэд О.*********** байгаагүй. Шөнө 11 цаг өнгөрт байхад нэг танихгүй дугаар залгаад “ах аа та хаана байна” гэхээр нь би гэртээ хэвтэж байна чи хаана байна гэхэд *********** ах тантай уулзъя гэнээ бид хоёр *************эд байна, та наанаасаа такси бариад хүрээд ирээч гэсэн. Би ************* гэж газрыг тэр зүгт байна гэдгийг нь мэднэ, гэхдээ яг очих гэхээр чадахгүй байсан. Тэгээд гэрийн хажуу талаас такси бариад явахад жолооч *************ийг мэдэхгүй “google maps”-с хайж олсон. Мөн орох хэсгийг нь мэдэхгүй 3-4 удаа тойрч очсон. О.*********** энэ явж байгаа машин мөн үү гэхээр нь мөн гэсэн тэгэхэд буцаад эргэ гэсэн тэгээд буцаад эргэхэд О.*********** зам дээр зогсож байгаад машин орж ирж суусан. Тэгэхэд гартаа барьсан юм байгаагүй. Нийслэлийн шүүхийн шийдвэрээс манай гэр рүү эргэх гэж байхад “та гэр рүүгээ орж бай дүү нь араас нь яваад оръё” гэсэн. Гэртээ ороод 20 орчим минут болж байхад О.*********** орж ирсэн. Тэгээд ахаа дүү нь усанд ороодохъё та дүүдээ хар шөл хийгээд өгөөч гэхээр нь хийгээд өгсөн. Тэгэхэд О.*********** надад 7,000,000 төгрөгийн валют өгөөд манай хоёрт зээлдүүлсэн мөнгийг нь төллөө шүү, одоо та бид хоёрын дунд авлага, өглөг байхгүй шүү гэсэн. О.*********** усанд ороод хувцсаа угаасан байсан хувцас нь хатсан байх 4-5 цагийн үед хаалга дуугарахаар нь цочиж сэрээд харахад хувцсаа өмсөөд гарч байсан. Би хаачих гэж байгаа юм гэж асуухад гялс гараад ирье гэсэн. Тэгээд би ажилдаа явсан. Тэгтэл 3, 4 цагийн үед над руу яриад Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст баригдсан байна та над руу өмгөөлөгч явуулаад өгөөч гэхээр нь Пүрэвлхам өмгөөлөгчийг явуулж уулзуулсан. Үүнээс хойш эрүүгийн төлөөлөгч нар намайг 4 хоног дагаж мөрдсөн байсан. Тухайн үед би юу ч мэдээгүй. Орой гэртээ орох гэж байхад хоёр эрүүгийн төлөөлөгч барьж аваад Нийслэлийн цагдаагийн газар очъё гэсэн. Тэгэхэд 120,000 доллар, үнэтэй хөөрөг, алтан гулдмай зэрэг маш их зүйл нэхсэн. Тэгэхээр нь О.*********** манайд ирээд явсан, би ийм их мөнгөтэй байсныг нь хараагүй, надад алтан гулдмай гаргаж ирээд харуулсан зэрэг бүхий л мэддэг зүйлээ хэлсэн. Эрүүгийн төлөөлөгч нар шөнөжингөө гавласан. Тэгээд энэ эд зүйл чамд ч байгаа, олж өг гэж хэлж байсан. Тэгээд гэрт болон Баянхошуунд байдаг эгчийн гэрт нэгжлэг хийсэн. Би надад байхгүй 7,000,000 төгрөгийг буцааж өгье гээд буцааж намайг цагдан хорих хуралд өөрөө барьж ирээд хураалгасан. Эрүүгийн төлөөлөгч нарт намайг ингэж байхаар ***********, *********** хоёрын араас яваач хэрэв авсан бол энэ хоёр хүнд өгсөн байгаа гэж мэддэг бүх зүйлээ хэлж байсан. Яллах дүгнэлтэд бичсэн шиг “лоом” бэлдэж өгсөн зүйл байхгүй. О.*********** мэдүүлэг өгөхгүй байж байгаад 9 дүгээр сарын 14-ний өдөр ээж, эхнэр хоёр нь хоригдоход мэдүүлэг өгч тухайн мэдүүлгээр нь намайг яллагдагчаар татаж намайг 9 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар хорьсон...” гэв.
Шүүгдэгч Б.***********: “...Намайг гэрээс хураагдсан эд зүйлийг ***********той хамтарч нуун далдалсан гэж байгаа. 8 дугаар сарын 24-өөс 29-ний өдрийн хооронд эмнэлэгт хэвтсэн. Эмнэлгээс гарахад *********** “ээж Шинээгийн хуурай ах мөнгө авч ирж өгөөд машин ав” гэсэн. Тухайн үед *********** хоригдож байсан болохоор ***********гийн үгэнд итгэсэн. ***********гийн иргэний үнэмлэхийн хугацаа дууссан та нэр дээрээ машин аваад өгөөч гэхээр нь тухайн мөнгийг нь солиулж машин авч өгсөн. Гэрт хэзээ авч ирсэн талаар мэдэхгүй. Эмнэлгээс гарсны дараа хадам аавын 49 хоног болсон учраас явж ирээд өглөө нь ажилдаа яваад орой ирдэг тул хэн авч ирсэн талаар мэдэхгүй байна...” гэв.
Иргэдийн төлөөлөгч: “...Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
НЭГ: Шүүгдэгч О.*********** ганцаараа:
1. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Чандманы ам” хотхоны 02 тоотод оршин суух М.*************ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 37 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 5,375,280 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч М.************* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн ээжийндээ очиж хэсэг хугацаанд амьдрах шаардлага гараад тухайн өдрийнхөө 13 цагийн үед гэрээсээ гараад гэрийнхээ бүх зүйлийг түгжээд гарсан. Ингээд ээжийндээ байж байгаад 12 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн үед байх, гэрээсээ юм авахаар эхнэр, хүүхдийнхээ хамт гэртээ ирэхэд гэрийн дотор эд зүйл бужигнасан, эмх замбараагүй тараасан байдалтай байхаар нь гайхаад том өрөөндөө ортол гал тогооны өрөөний урагш харсан цонх хагарсан байдалтай байхаар нь хулгай орж гэж мэдээд харуулыг дуудаж үзүүлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрийн гал тогооны хэсгийн вакум цонхыг хагал хулгай орсон байсан. Манай гэрээс монетон бөгж, байгаль загварын эмэгтэй хүний хаш чулуу, мөнгөн эдлэл, цагаан алтан хослол, эрэгтэй хүний сейко загварын бугуйн цаг, жижиг, дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй савхин хүрэм, гар цүнх, хөөрөг, модон бариултай хутга, үнэртэй ус, ай фоне икс макс загварын гар утасны гэр, гар дрилл, мөнгөн бөгж зэрэг эд зүйл алдагдсан, сэжиглэж байгаа хүн байхгүй. Хураан авсан эд зүйлсийг зургийг харлаа, манай эд зүйлс мөн байна, хөөргүүдийг барьж үзэж байгаад манай хөөрөг мөн эсэхийг шалгаж үзмээр байна...” /1 дүгээр хавтаст хэргийн 40-41, 42-44 дэх тал/ гэсэн,
Гэрч З.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “*************” аманд байрлах 6 айлын амины орон сууцанд харуулаар ажиллаад 3 жил болж байна. эндээ байрлаад ганцаараа ажилладаг, гэтэл 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2 тоотын хүмүүс хоёр хоног эзэнгүй байж байгаад 12 цаг 30 минутын орчим ирээд цонхоор нь хулгайч орж эд зүйл алдагдсан байна гээд над руу залгаж дуудахаар нь би очиж үзчихээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би хашаа тойрч явдаггүй болохоор сайн мэдэхгүй байна...” /1 дүгээр хавтаст хэргийн 47 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна...” /1 дүгээр хавтаст хэргийн 5 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 9 дэх тал/,
- Дуудлага лавлагааны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 8 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 10-31 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 48-51, 55-56 дахь тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 37 дахь тал/ гэсэн,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 60-71 дэх тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 1-2 дахь тал/,
- Гарын хээний дардас /1 дүгээр хавтаст хэргийн 60-71 дэх тал/ зэрэг баримтуудаар,
2. 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 31-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ ***********ын хөвөө хотхоны 52 дугаар байрны 5 тоотод оршин суух иргэн Б.***********ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч 12 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,424,600 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сард нэг удаа, 2019 оны 08 дугаар сарын эхээр бас нэг удаа хулгай орсон. 2018 оны 07 дугаар сарын 26-аас 08 дугаар сарын 06-ны хооронд эхнэр Насанцэнгэлийн хамт Өвөрхангай аймагт амралтад явсан хойгуур манай гэрт хулгай орсон байсан. Манай гэрийн хоёр давхраас 60х40 хэмжээтэй саарал өнгийн хүндрүүлэгчтэй сейф, зөөврийн компьютер, хард диск, матрын арьсан эрэгтэй, эмэгтэй хүний цүнхнүүд, ангийн хутга, эмэгтэй хүний хэтэвч, гуулин бурхан, улаан хүрэн өнгийн хүзүүний зүүлт, мөн архи, виски, коньяк зэрэг зүйлс алдагдсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 140-142 дахь тал/ гэсэн,
Гэрч Л.Насанцэнгэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өглөө 08 цаг 30 минутад нөхрийн хамт гэрээсээ гараад Төв аймгийн Эрдэнэ суманд байх “Үүр Жанчивлан” сувиллын газар руу явсан. Сувилалд амарч байхад өнөөдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 31-ниы өдөр 16 цагийн орчим манай нөхөр байрны хөршүүдтэй утсаар ярихад гэрийн хойд талын хаалга онгорхой байна гээд байх шиг байсан, ингээд хүүхдүүд рүүгээ хэлүүлж, шалгуулахад гэрт хулгай орсон байсан, цагдаа дуудсан хүлээж байна гэсэн...” /1 дүгээр хавтаст хэргийн 147 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын сүүлчээр өдрийг нь санахгүй байна, оройн 18-20 цагийн хооронд байх, Хан-Уул дүүргийн нутагт байдаг Кёкүшюзаны спорт цогцолборын баруун талд байрлах амины орон сууцууд дунд байрлах хотхоны 2 давхар залгаа байруудын захын улбар шар өнгөтэй байрны араар нь тойрч 2 дугаар давхрын хаалт ********гүй вакум цонхыг түлхэж ороод том өрөөнд орж мөнгөн аяга 4-5 ширхэг, мөн 4-5 ширхэг виски архи зэргийг авсан, мөн унтлагын өрөөнд орж эмэгтэй хүний гоо сайхны тольтой ширээн дээр байсан алт, мөнгөн эдлэлүүдийг авч буцаад орж ирсэн цонхоороо гарч явсан. Тэгээд авч явсан эд зүйлээ Баянгол дүүргийн Модны 2-т байрлалтай ломбард ажиллуулдаг бүх төрлийн эд зүйлс авдаг ченж ***********т аваачиж өгсөн. Мөнгөө тухайн үедээ архи тамхи авахад хэрэглээд дууссан...” /1 дүгээр хавтаст хэргийн 98-99, 150 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 110-114 дэх тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 116-139 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 162-165, 166-167 дахь тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 143 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 150-160 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 92-93, 95-96 дахь тал/,
- Гарын хээний дардас /1 дүгээр хавтаст хэргийн 92-93, 95-96 дахь тал/ зэрэг баримтуудаар,
3. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 18-аас 19 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “******* Лакшири” хотхоны 4 дүгээр байрны 2 тоотыг түрээсэлдэг Жианда Монголиа ХХК-ийн ажилтан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Мeng Anbiao-ийн /итгэмжлэгдсэн төлөөлөгч хохирогч Т.*********** хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдаж 2 ширхэг сейф, 1 ширхэг ******** шүүгээ зэрэг эд зүйлийг эвдэж 94,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Т.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “******* Лакшири” хотхоны 4 дүгээр байрны 2 тоот байр манай компанийн байр, түрээсэлдэг, дотор нь байсан эд зүйлс манай компанийн хөрөнгө, тухайн байрны хувьд би хариуцаж явдаг. Байрнаас алдагдсан зүйл байхгүй, цонхонд эвдрэл байхгүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 212-213 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.Ариунбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 ооны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цаг 50 минутын орчим хамгаалалтын постод байхад хяналтын камерт нэг хүн хөдлөх шиг болсон, тэгээд би тэр хүнийг хулгай хийж байж магадгүй гэж бодоод барих гээд шууд гараад гүйсэн. Намайг 3-4 дүгээр байрны голд явж байхад тэр хүн намайг хараад хашаа даваад гүйсэн. Тэгээд манай нөгөө харуул цагдаад дуудлага өгсөн...” /1 дүгээр хавтаст хэргийн 216-217 дахь тал/ гэсэн,
Гэрч М.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн орон сууцыг түрээслүүлэгч, цахилга*********** Бүрэнтөгс над руу залгаад танай 4-2 тоотод хулгай орсон байна, хяналтын камерын бичлэг байгаа, харуулаас цагдаад дуудлага өгсөн, түрээслүүлэгч нартаа хэл хүргэ гэж ярьсан. Манай эд хогшлоос алдагдсан зүйлс байхгүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 218 дахь тал/ гэсэн,
Гэрч Ш.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 ооны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Ариунбатын хамт харуулын үүрэг гүйцэтгэж байсан. Хяналтын камерт хүн хөдлөх шиг болохоор нь Ариунбатад мэдэгдээд хамтдаа уг хэсэг рүү гараад явсан. Ариунбат миний өмнө түрүүлээд явсан, би араас нь очтол нөгөө хүнийг хашаа даваад зугтаачихлаа гэж хэлсэн, тэгээд тэр харийн айлуудыг шалгахад 4 дүгээр байрны 2 тоот айлын цонх онгорхой байхаар нь хулгай орсон байна гээд эргээд постон дээр очоод цагдаад дуудлага өгсөн...” /1 дүгээр хавтаст хэргийн 220 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна...” /1 дүгээр хавтаст хэргийн 190 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 194, 209 дэх тал/,
- Дуудлага лавлагааны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 195 дахь тал/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 229-233 дахь тал/,
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 196-207 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 222-223 дахь тал/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 227-228 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 182-186, 187-188 дахь тал/ зэрэг баримтуудаар,
4. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагаас 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 00 цаг 10 минутын хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “*******” хотхоны Б-5 тоотод оршин суух иргэн Т.***********ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 4 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 8,050,000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Т.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 12 цаг 40 минутад манай дүү ******** гэрт хулгай орчихсон байна гэж надад хэлсэн. би тэгэхээр нь шууд яваад очсон чинь манай гэрийн нэг давхрын баруун хойд талын цонхны хаалтыг хөшөөд цонхыг хагалсан байдалтай хулгай орсон шинжтэй байсан. Манай гэр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “*******” хотхоны Б-5 тоотод байдаг, манай аав, ээж хоёр байдаг, тэгэхдээ хөдөө яваад ирэн очин байдаг, гэртээ 1 давхрыг шалгахад гал тогооны өрөөнд байсан 3 ширхэг мөнгөн аяга, байхгүй, дээд давхарт байсан жижиг алтан бурхан байхгүй, мөн ээж, охин дүү хоёрын гоёлын хайрцагт байсан ээмэг, зүүлт байхгүй болсон байсан. ...” /2 дугаар хавтаст хэргийн 50-53, 54-55, 56-58 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “*******” хотхоны Б-5 тоотод байрлах ах ********баатарын эзэмшлийн амины орон сууцыг харж байх болсон. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байгаад 19 цаг 45 минутын үед ангийнхаа хүүхэдтэй уулзаж компьютер авчхаад шөнө 00 цаг 10 минутад гэртээ ирэхэд манай ахын байшингийн 1 давхрын баруун хойд талын цонхны ******** сараалжийг эвдэлж хөшиж вакум цонхыг хагалж нэг болон хоёр давхрын өрөөнүүдийн эд зүйлсийг эмх замбараагүй болгочихсон байхаар нь хулгай орсон байна гэдгийг мэдээд ах ***********од хэлчхээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /2 дугаар хавтаст хэргийн 60 дахь тал/ гэсэн,
- Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна...” /1 дүгээр хавтаст хэргийн 240 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 14 дэх тал/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 46-49 дэх тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 15-31 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 69-70 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 234-235, 236-237, 22 дугаар хавтас хэргийн 167-168 дахь тал/,
- Гарын хээний дардас /2 дугаар хавтаст хэргийн 65-66, 68 дахь тал/ зэрэг баримтуудаар,
5. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* Вилла хотхоны 208 дугаар байрны 103 тоотод оршин суух иргэн Ж.***********ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 2 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 22,075,000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Ж.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 05-ны орой 18 цаг 05 минутын үед намайг гадуур явж байхад манай хүү *********** залгаад гэрт хулгай орчихлоо гэхээр нь хаагуур нь яаж орсон бэ гэхэд баруун тийшээ харсан тагтны цонхыг хагалаад хулгай орсон байна гэхээр нь би шууд цагдаад дуудлага өгчхөөд дараагаар нь гэртээ харахад бурхны өрөөний цоожтой байдаг гурван шургуулга онгойлгоод доторх эд зүйлийг нь гаргаад онгиччихсон байдалтай харагдсан. Бурхны шургуулгын доод тавиурын Гүнгэрваа бурхны зүүн гар талын хэсгийг бас гаргаад онгойлгоод сандаачаад хаясан байдалтай харагдаж байсан. Бурхны өрөөний цоожтой шургуулгад байсан миний 2 ширхэг хөөрөг алга болсон байсан. Нэг хөөрөг нь их гарын Чүнчигноров хөөрөг, нөгөө нь дунд гарын Замагт манан хөөрөг, чулуун тогтоц нь их гоё хөөрөг юм. Манай хүү тэр үед гэртээ байсан бөгөөд цонх хагарах чимээгээр доош буухад тэр хулгай хийсэн этгээд тэр чигтээ гараад зугтаасан байсан...” /2 дугаар хавтаст хэргийн 97-99, 100-102 дахь тал/ гэсэн,
Гэрч М.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өглөө 10 цагт ирээд унтаж байтал гэнэт юм хагарах чимээ сонсогдохоор нь футболкоо өмсөөд том өрөөний гэрлийг асаагаад алхаж байтал үл таних залуу намайг харснаа тагт руу гараад зугтаасан, тэгэхээр нь араас нь харахад тагтны бариулыг даваад гражын дээр байдаг ногоон саравчны дээр буугаад цааш зугтаагаад явсан. Тэр залуу ганцаараа явж байсан, би сэрээд хөл нүцгэн явж байсан болохоор нь араас нь гүйж чадаагүй, мөн цонхны шил хагарсан байсан...” /3 дугаар хавтаст хэргийн 116-117 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Би хулгайлсан эд зүйлсээс алт, мөнгөн эдлэлийг нь ченж ***********т өгсөн, хулгайлсан хатуу эд зүйлсээ ихэвчлэн ченж ***********т аваачиж өгдөг, тэр цааш нь борлуулдаг, *********** надаас хулгайн эд зүйлсийг зах зээлийн ханшаас 50 хувиар бага үнээр авдаг, тэрийгээ зарж борлуулсан хойноо 25 хувийг нь аваад 25 хувийг нь надад өгсөн. ***********аас авсан мөнгөн дүнгээ сайн хэлж мэдэхгүй байна, *********** надаас авсан эд зүйлсээ зарчихлаа гэж хэлээд л ирдэг, би өгсөн мөнгийг нь л авдаг. Би ***********т 2017 оноос хойш хулгайн эд зүйлс өгч, заруулж байсан. *********** болон түүний эхнэрийн дансаар орсон мөнгөний 50 хувийг би авсан, би мөнгөө бэлнээр авдаг. Харин *********** миний өгсөн зүйлсийг хүнд зараад мөнгөө дандаа дансаар авдаг, би ***********ын дансанд мөнгө орлоо гэхээр очиж мөнгөө авдаг, *********** над руу өөрөө залгаад мөнгө тэдэнд орно гэж хэлдэг, бас дээр нь би залгаж асуудаг. *********** байнга шахуу дугаараа сольдог учраас би санахгүй байна. Дансны хуулгыг нь харвал тодорхой харагдана...” /2 дугаар хавтаст хэргийн 82-84 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Дуудлага лавлагааны хуудас /2 дугаар хавтаст хэргийн 87 дахь тал/,
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 88-96 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 103-104, 108-109 дэх тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 74-78, 79-80 дахь тал/ зэрэг баримтуудаар,
6. 2018 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр ***********ын хөвөө хотхоны 52 дугаар байрны 3 тоотод оршин суух иргэн Б.***********ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч 9 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,601,260 төгрөгийн хохирол учруулсан учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 30 минутын орчим дүүгийнхээ төрсөн өдөрт яваад 2018 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 00 цаг 50 минутын орчим таксигаар хүргүүлэн ирээд гэрийнхээ хаалгыг түлхүүрдээд орох гэсэн боловч дотор талын хаалга онгойхгүй болохоор нэлээд сайн түлхэхэд хаалгыг сандлаар түшүүлсэн байсан, тэгээд гэрт ороход гэрт хүн орж ирсэн байдалтай цонх онгорхой байсан, тэгээд би эд зүйлсээ үзэхэд гал тогооны өрөөний жижиг хөлдөөгч дээр байсан зөөврийн компьютер, 3 давхрын жижиг унтлагын өрөөнөөс 5-6 ширхэг мөнгөн аяга, унтлагын өрөөнөөс алт, мөнгөн эдлэлийн хайрцагтай эд зүйлс, виски, үнэт эдлэлийн хайрцаг, кулон, бөгж хослол, монетон бөгж, алмазан шигтгээтэй мөнгөн бөгж, монетон гинж алдагдсан байхаар нь манаачаас асуухад мэдэхгүй байсан...” /2 дугаар хавтаст хэргийн 160-163, 164-166 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 00 цаг 30 минутын орчим 52 дугаар байрны 3 тоот амины орон сууцанд оршин суудаг эмэгтэй “ах аа, манайд хулгай орсон байна” гээд ирсэн, би гараад харсан чинь хаалга онгойлгосон зогсож байхаар нь цагдаад мэдэгд гэж хэлсэн. Би харуулын байрандаа байсан, гадагш гараагүй, орой манай оршин суугч хүүхдүүд сагс тоглоод байж байсан, 15-17 цагийн хооронд харуулын байран дээрээ байсан, хүүхдүүд сагс тоглож байсан, байнга эргэж тойрч байсан, ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдаагүй...” /2 дугаар хавтаст хэргийн 167 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Би хулгайлсан эд зүйлсээс алт, мөнгөн эдлэлийг нь ченж ***********т өгсөн, хулгайлсан хатуу эд зүйлсээ ихэвчлэн ченж ***********т аваачиж өгдөг, тэр цааш нь борлуулдаг, *********** надаас хулгайн эд зүйлсийг зах зээлийн ханшаас 50 хувиар бага үнээр авдаг, тэрийгээ зарж борлуулсан хойноо 25 хувийг нь аваад 25 хувийг нь надад өгсөн. ***********аас авсан мөнгөн дүнгээ сайн хэлж мэдэхгүй байна, *********** надаас авсан эд зүйлсээ зарчихлаа гэж хэлээд л ирдэг, би өгсөн мөнгийг нь л авдаг. Би ***********т 2017 оноос хойш хулгайн эд зүйлс өгч, заруулж байсан. *********** болон түүний эхнэрийн дансаар орсон мөнгөний 50 хувийг би авсан, би мөнгөө бэлнээр авдаг. Харин *********** миний өгсөн зүйлсийг хүнд зараад мөнгөө дандаа дансаар авдаг, би ***********ын дансанд мөнгө орлоо гэхээр очиж мөнгөө авдаг, *********** над руу өөрөө залгаад мөнгө тэдэнд орно гэж хэлдэг, бас дээр нь би залгаж асуудаг. *********** байнга шахуу дугаараа сольдог учраас би санахгүй байна. Дансны хуулгыг нь харвал тодорхой харагдана...” /2 дугаар хавтаст хэргийн 131-133 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 146-159 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 173-174 дэх тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 123-127, 128-129 дэх тал/,
- Гарын хээний дардас /2 дугаар хавтаст хэргийн 177-179 дэх тал/ зэрэг баримтуудаар,
7. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагаас 19 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* Лакшири” хотхоны 3 дугаар байрны 4 тоотод оршин суух иргэн Ж.***********ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 14 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,885,000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Ж.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 12 цагийн орчим гэрээсээ буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* Лакшири” хотхоны 3 дугаар байрны 4 тоот гэрээсээ гараад орой 19 цаг 25 минутын орчим гэртээ эргээд ирэхэд дотор хаалга түгжээтэй, орж болохгүй байсан, тэгэхээр нь би 10 секунд орчим чагнахад юм сонсогдохгүй байсан, би эхнэр лүүгээ залгаад чи гэртээ байна уу гэж асуухад эхнэр ажил дээрээ байна гэж хэлсэн, тэгээд тойрч цонхнуудаа харахад мэдэгдэх зүйл байгаагүй. Тэгээд би харуул дээр очоод хоёулаа цонх онгорхой байна уу үзье гээд хамт бид урагш харсан, цонхыг харахад онгойсон байсан. Тэгээд хаалга онгойлгуулдаг хүмүүс руу залгаж дуудлага өгөөд онгойлгуулаад цагдаа нарын хамт орсон. Тэгээд ороод үзэхэд мөнгөн аяга, эхнэрийн мөнгөн бугуйвч, бөгж, ээмэг, монетон бөгж, ээмэг, зүүлт, цагаан алтан гинж, ээмэг зэрэг эд зүйлс алдагдсан. Би хулгайд алдагдсан эд зүйлсээс нарийн урт мөнгөн ээмэг, 250,000 төгрөгийн үнэтэй шигтгээтэй монетон бөгжөө буцааж авсан...” /2 дугаар хавтаст хэргийн 221-223, 224-226, 227-228 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.Ариунбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ажлаа хэвийн хийж байгаад хотхоны дундах гэрэлтүүлгийн гэрлээ 17 цаг 40 минутын үед асаасан. Тэгээд ажлын байран дээрээ байхад 19 цаг өнгөрч байхад хүн гражийн хаалга онгойлгоод өг гэхээр нь хаалга онгойлгож өгөөд байж байхад хулгай орсон байрны эзэн ирээд граж дотор алхаж явснаа буцаж ирээд манай гэрийн хаалганы дотор талаас хаалга түгжээтэй байна, хулгай орсон юм шиг байна гэсэн, тэгээд хамт явж үзье гээд би нөгөө залуутай хамт гэрийнх нь үүдэнд дотор хаалгыг татахад цонхны хэсгийг үзье гээд гараад байрны ар тал руу гараад уг залуугийн гэрийн цонх онгорхой байсан. Тэгээд тэр залуу цагдаа дуудахад дотор нь байж магадгүй, намайг хараад байж бай гэсэн, удалгүй цагдаа ирсэн, камерын бичлэг дээрх хүнийг урьд нь харж байгаагүй...” /2 дугаар хавтаст хэргийн 230-234 дэх тал/ гэсэн,
О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1, цаг 00 минутын үед Хан-Уул дүүргийн *******гийн нэг хотхоны камертай жалга талын хашааг давж орсон, ороод байшингийн урдуур явж байгаад нэг ******** тороор дамжаад 2 давхрын вакум цонхыг түлхээд орсон, тэр айлын том өрөөний шургуулгаас эмэгтэй хүний алт, монетон эдлэл зэргийг аваад буцаад орсон газраараа гараад хашаа даваад явсан...” /2 дугаар хавтаст хэргийн 235-237 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна...” /2 дугаар хавтаст хэргийн 194-196 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 201-204, 205-207, 211-216 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 238-239 дэх тал/,
- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 198, 217 дахь тал/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 218-219 дэх тал/,
- Дуудлага лавлагааны хуудас /2 дугаар хавтаст хэргийн 199 дэх тал/,
- Өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 200 дахь тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 220 дахь тал/,
- Гарын хээний дардас /2 дугаар хавтаст хэргийн 242, 244-245 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 186-190, 191-192 дахь тал/ зэрэг баримтуудаар,
8. 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагаас 20 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “******* таун” хотхоны 21 тоот иргэн Б.***********ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 28 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 38,148,000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, ******* таун хотхоны 21 дүгээр хаус болох гэрийн хаалгыг цоожлоод явган гарч явсан. Тэгээд манай эхнэр Я.*********** орой 20 цаг 30 минутын орчим гэртээ ирэхэд үүдний гэрэл мэдрэгч асдаг, эхнэрийг ирэхэд асахгүй байсан, мөн хаалганы хажуугийн цонх онгорхой байсан, тэгээд гэрт ороход үүдний гэрэл асахгүй харанхуй байхаар нь эхнэр буцаж гараад над руу залгаад гэрэл асахгүй, цонх онгорхой байна, чи онгорхой орхисон уу, хулгай орсон уу гэж ярьсан, би ойрхон байсан учир 20 орчим минутын дараа гэртээ ирээд цагдаад дуудлага өгсөн. Их гарын болон дунд гарын мөнгөн аяга, бэлэн мөнгө, архи хийдэг жижиг мөнгөн аяга, эмээлийн мөнгөн хэрэглэл, мөнгөн хазаар, мөнгөн бурхан, зургийн аппарат, дуран, цүнхний хамт, хөөрөг, даалин, хэт хутга, гаанс, алтан гадас одон, мөнгөн халбага, алдарт эхийн 1, 2 дугаар одон зэрэг эд зүйл алдагдсан...” /3 дугаар хавтаст хэргийн 47-50, 51, 52-54, 55-57 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Би хулгайлсан эд зүйлсээс алт, мөнгөн эдлэлийг нь ченж ***********т өгсөн, хулгайлсан хатуу эд зүйлсээ ихэвчлэн ченж ***********т аваачиж өгдөг, тэр цааш нь борлуулдаг, *********** надаас хулгайн эд зүйлсийг зах зээлийн ханшаас 50 хувиар бага үнээр авдаг, тэрийгээ зарж борлуулсан хойноо 25 хувийг нь аваад 25 хувийг нь надад өгсөн. ***********аас авсан мөнгөн дүнгээ сайн хэлж мэдэхгүй байна, *********** надаас авсан эд зүйлсээ зарчихлаа гэж хэлээд л ирдэг, би өгсөн мөнгийг нь л авдаг. Би ***********т 2017 оноос хойш хулгайн эд зүйлс өгч, заруулж байсан. *********** болон түүний эхнэрийн дансаар орсон мөнгөний 50 хувийг би авсан, би мөнгөө бэлнээр авдаг. Харин *********** миний өгсөн зүйлсийг хүнд зараад мөнгөө дандаа дансаар авдаг, би ***********ын дансанд мөнгө орлоо гэхээр очиж мөнгөө авдаг, *********** над руу өөрөө залгаад мөнгө тэдэнд орно гэж хэлдэг, бас дээр нь би залгаж асуудаг. *********** байнга шахуу дугаараа сольдог учраас би санахгүй байна. Дансны хуулгыг нь харвал тодорхой харагдана...” /3 дугаар хавтаст хэргийн 7-9 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 12-29, 30-32, 33-39 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /3 дугаар хавтаст хэргийн 61-62, 65-68, 75-77 дахь тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 45-46, 79 дэх тал/ гэсэн,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 249-250, 3 дугаар хавтаст хэргийн 1-3, 4-5 дахь тал/ зэрэг баримтуудаар,
9. 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***********ын хөвөө хотхоны 52 дугаар байрны 5 тоот байх иргэн Б.***********ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 27 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6,326,900 төгрөгийн хохирол учруулсан учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 12 цагийн үед гэрээсээ гараад 22 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн шкафны хаалга онгорхой байсан, гайхаад дээд, доод давхруудад гарч харахад гэрт хулгай орж, эд зүйл алдагдсан байсан. Далайн шаргал сувдтай монетон 4 хос ээмэг, бөгжний хослол, монетон жижиг улаан шигтгээтэй бөгж, хуримын монетон бөгж, эмэгтэй хүний монетон гинж, бугуйвч, шүрэн толгойтой, алтан нуухтай, замаг манан эмэгтэй хүний жижиг хөөрөг, сувдан зүүлт, мөнгөн зоосны цуглуулга, виски, архи зэрэг эд зүйл алдагдсан...” /3 дугаар хавтаст хэргийн 134-138 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдрийн өглөө 09 цагийн үед харуул Энхбатаас ээлж хүлээлцэж аваад ямар нэгэн сэжигтэй зүйл анзааралгүй хэвийн үүрэг гүйцэтгэж байхад 52-05 тоотод оршин суух Б.***********, эхнэр Насанцэнгэлийн хамт 22 цагийн үед ирээд манай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Би тухайн үед л мэдсэн. Би 10-12 цагийн хооронд цэцэг модоо усалсан, тэгээд харуулын байранд ороод байж байхад оршин суугчид машинаа угаагаад байж байсан. Би 2-с 3 цагийн хооронд хотхоноо эргэж тойрч хардаг. Хамгийн сүүлд 19 цаг 30 минутын орчим хотхоноо эргэж тойрч үзэхэд ямар нэгэн сэжигтэй зүйл анзаарагдаагүй...” /3 дугаар хавтаст хэргийн 139-140 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна...” /3 дугаар хавтаст хэргийн 88-90 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 91-93 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 104-125 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /3 дугаар хавтаст хэргийн 147-149 дэх тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /3 дугаар хавтаст хэргийн 80-84, 85-86 дахь тал/ зэрэг баримтуудаар,
10. 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагаас 22 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “********” хотхоны 91в байрны 2 тоотод оршин суух иргэн Д.***********ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 12 нэр төрлийн 41 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 10,955,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “********” хотхоны 91в байрны 2 тоотод эхнэрийн хамт амьдардаг, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр манай байшингийн арын гал тогооны өрөөний хаалганы шилийг хагалж хулгайч орж шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 8 ширхэг, бага гарын шинэ цагийн мөнгөн аяга 6 ширхэг, хуучны дунд гарын мөнгөн аяга 2 ширэг, шүрэн толгойтой мөнгөн хажтай хуучны дунд гарын манан хөөрөг, битүү мөнгөн оруулгатай, духавчтай мөнгөн хазаар, эмээлийн 12 ширхэг баавар, голдоо хастай, нэрийг нь мэдэхгүй виски, морины дүрстэй кулон, эрэгтэй хүний мөнгөн гинж, эмэгтэй хүний бугуйн цаг, сувдан бугуйвч, моторолла загварын ажилладаггүй гар утас, софт банк нэртэй гар утас зэрэг эд зүйлс алдагдсан...” /3 дугаар хавтаст хэргийн 216-220 дахь тал/ гэсэн,
Гэрч Д.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 14-ний орой намайг гадуур явж байхад 22 цагийн орчим ээж ******** над руу залгаад “гэрийн дотор талын цагаан хаалга түгжээтэй байна, ямар нэгэн зүйл болсон юм шиг байна” гэж хэлэхээр нь би нээх удаагүй ойролцоогоор 15-20 минут орчим болсон, дараа нь аав ***********ийн гэр буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******** хотхоны 91в байрны гадаа ирсэн. Гэрийн гадаа ирэхэд ээж ганцаараа хүлээж байсан, ингээд ээжийг дагуулаад грашийн хаалгыг нээн дотогш орж гэрийн нэг давхарт гарч үзэхэд гал тогооны өрөөний сандлын байрлал өөрчлөгдөж, шалан дээр эмээл, ташуур гэх мэт зүйлс газарт байсан. Ойр орчмын тавилгын хаалга болон шүүгээ бүгд нээлттэй байсан. Ингээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Гаднаас гэрт ороход гал тогооны өрөөний гадагш гарах шилэн хаалганы доод талын шилийг хагалсан, тэрүүгээр хулгайч орсон гэж бодож байна...” /3 дугаар хавтаст хэргийн 183-185 дахь тал/ гэсэн,
Гэрч Т.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө 10 цаг 40 минутын орчим гэрээсээ гараад эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад 14 цагийн орчим эмнэлгээсээ гараад Баянбүрдэд байдаг хүү Дашдамбын гэрт байж байгаад орой 22 цаг 30 минутын орчим гэртээ ирээд гаднах хаалга онгойлгоод дотогш орох гэтэл дотор давхар хаалга түгжээтэй байхаар нь буцаж гараад хүү Д.********ийг хүлээж харуулын байранд сууж байгаад хүү ******** 22 цаг 50 минутын орчим ирээд бид хоёр хамт гэрт ороход нэг давхрын тагт руу харахад цонхыг хагалсан байдалтай, хулгай орсон байгааг мэдээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /3 дугаар хавтаст хэргийн 186-188 дахь тал/ гэсэн,
Гэрч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 14-ний орой 22 цаг 10 минутын орчим 13 дугаар хороололд байж байхад ээж ******** над руу залгаад “гэрт хулгай орсон байна, хурдан ир” гэхээр нь би 25 орчим минутын дараа аав, ээжийн гэр болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Импрал хаус хотхоны 91в байрны 2 тоотод ирэхэд гал тогооны гадагш гарах шилэн хаалганы доод талын шилийг хагалж хулгай орсон байдалтай, гэрийн эд зүйлс эмх замбараагүй болсон байсан. 2 давхарт байх миний унтлагын өрөөнөөс шаргал өнгийн гесс загварын бугуйн цаг 2 ширхэг, хуучин цагийн эмэгтэй шүрэн толгойтой, мөнгөн нуухтай хөөрөг 1 ширхэг, хуучин цагийн шүрэн толгойтой, алтан нуухтай хаш хөөрөг 1 ширхэг, сваровскы загварын хослол, эмээлийн мөнгөн баавар, мөнгөн хазаар, их болон дунд гарын мөнгөн аяга 15 ширхэг, архи, виски зэрэг эд зүйлс алдагдсан...” /3 дугаар хавтаст хэргийн 189-191 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 09 дүгээр сарын дундуур Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 давхар орон сууцны ард талын хашаагаар нь даваад нэг давхрын тагтны цонхоор орж мөнгөн эмээлийн баавар, бугуйн цаг, хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлсан. Уг эд зүйлсийг ***********т өгч заруулсан...” /3 дугаар хавтаст хэргийн 164-166 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 179-182, 201-209 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /3 дугаар хавтаст хэргийн 226-227 дахь тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 210 дахь тал/ гэсэн,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 237 дахь тал/ зэрэг баримтуудаар,
11. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 08 цагаас 19 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “*******” хотхоны 25 дугаар байрны 6 тоотод оршин суух иргэн Д.***********гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 15 нэр төрлийн 22 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,843,600 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 08 цаг 30 минутын орчим гэрээсээ гараад 19 цаг 00 минутад гэртээ ирэхэд миний утас руу дээд айлын залуу *********** залгасан, “манай гэрт хулгай орсон байна, камерын бичлэг үзье “гэсэн, би уг хотхоны СӨХ-ны нягтлан хийдэг учир намайг ирсэн, үгүйг асуусан. Би машинаа доод грашд тавьчхаад гэр лүүгээ орж ирэхэд гутлын шкафыг хаалганы үүд рүү хөндлөн тавьсан байсан. Тэгээд би зургийг авч нөхөр лүүгээ явуулж асуухад би шкафыг тэгж тавиагүй гэж хэлсэн, тэгтэл зочны өрөөний тагтны хаалга онгойсон салхи үлээж хөшиг хөдөлж, манай нохой үүдэнд гаслаад байж байхаар нь хулгай орсон байна гэж бодсон. Гэрийн эд зүйлүүд хөдөлсөн замбараагүй байсан, тэгээд цагдаад дуудлага өгч, цагдаагийн бүрэлдэхүүнийг хүлээсэн. Их гарын болон дунд гарын нийт 7 ширхэг мөнгөн аяга, 10 гаруй үнэртэй ус, мөнгөн унжуургатай хүзүүний зүүлт, энергийн чулуутай унжуургатай металл ээмэг нэг хос, багажны ком, цагаан өнгийн утасны утасгүй чихэвч зэрэг эд зүйлс, мөн бэлэн 50,000 төгрөг алдагдсан...” /4 дүгээр хавтаст хэргийн 25-29, 30-32 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.Халиун мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдрийн өглөө би гэрээсээ хамгийн сүүлд гарсан, эхнэр, охин хоёр эхлээд гарсан, би араас нь гарахдаа гэрийнхээ хаалга болон тагтны хаалга бүгдийг нь хааж түгжчихээд гарсан, гэтэл тагтны хаалгыг хөшиж онгойлгоод гэрээс мөнгөн аяга, үнэртэй ус, даллагын уутнаас 20,000 төгрөг, охины цуглуулж байсан мөнгөнөөс ойролцоогоор 20,000-30,000 задгай бэлэн мөнгө алдагдсан...” /4 дүгээр хавтаст хэргийн 34-35 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 12 дугаар сарын 20-ны үеэр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ******* хотхонд байдаг нэг айлаас мөнгөн аяганууд, үнэртэй ус хулгайлсан. Уг үнэртэй уснууд нь гэрээс хураагдсан, мөнгөн аягануудыг нь хуулаад зарчихсан. Би хулгайлсан эд зүйлсээс алт, мөнгөн эдлэлийг нь ченж ***********т өгсөн, хулгайлсан хатуу эд зүйлсээ ихэвчлэн ченж ***********т аваачиж өгдөг, тэр цааш нь борлуулдаг...” /4 дүгээр хавтаст хэргийн 2-4 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 7-24 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /4 дүгээр хавтаст хэргийн 40-42, 44-45 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 49-52, 54-57 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /3 дугаар хавтаст хэргийн 243-247, 248-249 дэх тал/ зэрэг баримтуудаар,
12. 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” хотхоны 78 дугаар байрны 5б тоотод оршин суух иргэн Ч.***********гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 23 нэр төрлийн 28 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 12,151,901 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Ч.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би гэрээсээ 15 цагийн үед гараад Чингис хаан нисэх буудлаас 17 цагт Солонгос улс руу ниссэн, тэгээд Солонгос улсад байж байхад манай хүү ******** над руу “аав гэрт хүн байгаа юм уу” гэж ярьсан, тэгээд байхгүй талаар хэлсэн, тэгээд манай хүү гэрт ороход гэрийн урд тагтны цонхыг хагалаад хулгай орсон байна гэж хэлсэн. Манай гэрээс миний монблан загварын бугуйн цаг, цагаан алтан хар саарал бөөрөнхий шигтгээтэй бөгж, сейфийг эвдээд сейфээс эхнэрийн үнэт эдлэлүүдийг, мөн бугуйн цагийг нь авсан байсан. Манайх камертай, ямар нэгэн дохиолол хамгаалал байхгүй. ...Зурагт харуулж байгаа өөрийн зарим эд зүйлийг таньж байна...” /4 дүгээр хавтаст хэргийн 207-211, 212-214 дэх тал/ гэсэн,
Гэрч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цагийн орчим аав ***********, ээж *********** нар БНСУ руу ажлаар явсан. Тэгээд өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цагийн үед би аав, ээжийнхээ гэрийг шалгах гээд ирсэн чинь хаалга онгойхгүй байсан, тэгээд би өвөө рүүгээ залгаад асуусан чинь өвөө мэдэхгүй байна гэсэн, тэгэхээр нь аавын компанийн ажилтан Аюур ах руу залгаад хаалга нь гацдаг уу гэж асуухад үгүй гацах ёсгүй, зүгээр байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би байшинг тойроод харахад урагшаа харсан тагтны хаалганы цонх хагарсан байдалтай байсан, тэгэхээр нь би Аюур ахыг хүрээд ирээч гэж хэлсэн, Аюур ах ирсэн, тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Аав, ээжийн гэрээс эд зүйл алдагдсан...” /4 дүгээр хавтаст хэргийн 215-217 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байдаг гадна талаараа цагаан өнгийн хашаатай, 2 давхар шар өнгийн байшингийн арын цонхоор ороод бугуйн цаг болон үнэт эдлэлүүд авсан. Уг авсан эд зүйлсээс алт, монетон эдлэлийг урт цагаан дээр ченж нарт зарсан. Тэр хүмүүсийг царай төрхийг санахгүй байна, эд зүйл зарсан эмэгтэйд би хулгайн эд зүйлс гэж хэлээгүй, тэр эмэгтэй энэ талаар огт мэдэхгүй. Би өөрийгөө ломбардны хүн байна гэж хэлдэг...” /4 дүгээр хавтаст хэргийн 156-158 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /4 дүгээр хавтаст хэргийн 161-162 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 163-189 дэх тал/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /4 дүгээр хавтаст хэргийн 190 дэх тал/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 191-193 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /4 дүгээр хавтаст хэргийн 239-244 дэх тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 205-206 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /4 дүгээр хавтаст хэргийн 148-152, 153-154 дэх тал/ зэрэг баримтуудаар,
13. 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “********” хотхоны 4-5 тоотод оршин суух иргэн Х.***********ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 17 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 14,090,719 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Х.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цагийн үед би өөрийн амьдардаг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “********” хотхоны 4-5 тоот гэрээсээ гарсан, тэгээд орой 20 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр Баярсайхан гэрт ирсэн байсан. Тэгээд манай нөхөр 2 давхрын коридорт хүүгийн цуглуулдаг мөнгөний цаасан хайрцаг газар мөнгө нь асгарсан байдалтай байсан, чи яараад гараад гарсан юм уу гэхээр нь би үгүй гээд нөхөр бид хоёр гэрийнхээ эд зүйлийг шалгасан чинь 2 давхрын зүүн жигүүрийн өрөөний эд зүйлийг бусниулсан байдалтай байсан. Тэгээд би нөхөртэй хулгай орсон байна гэж хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Цагдаа ирэх хооронд гэрийнхээ камерын шүүж үзэхэд 18 цаг 30 минутад гэрийн 1 давхрын тагтны хаалгаар хулгайч орж байгаа бичлэг байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Манай гэрээс алмазан шигтгээтэй бөгж, барын хэлбэртэй нүд нь улаан мөнгөн бөгж, өргөн кольцо, жи үсгийн хэлбэртэй жижиг шигтгээтэй монетон бөгж, гоёлын шармал бөгж, хар цагаан навчний хэлбэртэй мөнгөн гинж, фрейвилл загварын ээмэг хосоороо, навчин хэлбэртэй монетон ээмэг, цагираг хэлбэртэй гар хийцийн хээтэй албан бөгж, радо загварын эмэгтэй хүний алмазан шигтгээтэй цаг, майкл корс загварын цагаан дугуй нүүртэй цаг, үнэртэй ус, зөөврийн хөгжим зэрэг эд зүйлс алдагдсан. Ломбардаас хураан авсан эд зүйлсийг харлаа, жи үсгэн хэлбэртэй шигтгээтэй голдоо *************эй дунд хэсэгтээ гинжний оруулгатай мэт монетон бөгж миний бөгж байна, бөгжөө хүлээн авсан...” /5 дугаар хавтаст хэргийн 33-36, 37-39, 40-41 дэх тал/ гэсэн,
Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 02-ны орой 17 цагийн үед харуул Рагчаа хамгаалалтын албыг хариуцаж ажиллуулдаг. Тэгтэл 17 цагт харуул Рагчаа ээлжээсээ буугаад ээлж авах Золбаяр арай ирэх болоогүй гээд би харуулын байр хүнгүй байж болохгүй гээд би түр сууж байсан. Тэгтэл манай хотхоны 4-5 тоотод оршин суудаг Баярсайхан гэх хүн над руу утсаар яриад манай гэрт хулгай орсон байна, камер шүүх гэсэн юм гэхээр нь би буцаж очоод СӨХ-н өрөө лүү ороод камер шүүж өгсөн...” /5 дугаар хавтаст хэргийн 42-43 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна...” /5 дугаар хавтаст хэргийн 7-9 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /5 дугаар хавтаст хэргийн 13 дахь тал/,
- Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ /5 дугаар хавтаст хэргийн 50-56 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хавтаст хэргийн 14-28 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /5 дугаар хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 29, 30 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /4 дүгээр хавтаст хэргийн 249-250, 5 дугаар хавтаст хэргийн 1-3, 4-5 дахь тал/ зэрэг баримтуудаар,
14. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хатан ***********” хотхоны 21 тоотод оршин суух иргэн Д.Бат***********ын амины орон сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 52,457,600 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Д.Бат*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай гэр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хатан*********** хотхоны 21 тоотод эхнэр Д.********ийн хамт амьдардаг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны орой манай эхнэр гэрт хулгай орсон байна гэхээр нь би ирсэн, гэтэл гэрийн цонхоор хулгайч орж ханын шкафанд байсан ногоон өнгийн жижиг сейфийг тэр чигээр нь хулгайлан авч явсан байсан, мөн бурхны тавиур дээр байсан шүрэн толгойтой дунд гарын ясан хөөрөг, их гарын шүрэн толгойтой мана, бүх төрлийн чулуу орсон хаш хөөрөг, 3 ширхэг алтан зоос, алтан бөгж, зочны өрөөний ширээн дээр байсан мэргэжлийн камер, гэрээс аваад гарсан сейфэн дотор 3 кг мөнгөн ембүү, бичиг баримтууд, эмэгтэй хүний монетон бөгж, тольтой эрэгтэй алтан бөгж, цулгуй алтан бөгж, алтан гинж зэрэг эд зүйлс алдагдсан. Сейф 50,000 төгрөг, хураагдсан эд зүйлсийг харлаа, манай эд зүйл алга, хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” /5 дугаар хавтаст хэргийн 119-121, 122-123, 124-125 дахь тал/ гэсэн,
Гэрч Д.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өнөөдөр би гэрээсээ 13 цагт гарсан, намайг гарахад гэрт хэн ч үлдээгүй, орой 18 цаг 30 минутад гэртээ ирэхэд манай гэрийн 1 давхрын тагтны хаалганы цонх хагарсан байдалтай хаалга нь нээлттэй байсан. Гэрээсээ алдагдсан зүйлийг нөхөр хэлсэн байгаа...” /5 дугаар хавтаст хэргийн 128 дахь тал/ гэсэн,
- Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Би хулгай хийсэн эд зүйлээ нуугаад жижиг мөнгөн аяга, алт, монетон эдлэл зэргийг худалдан борлуулаад бусад соёлын эд зүйлсийг нь зараагүй байгаа. Миний хулгай хийсэн эд зүйл байгаа, зааж өгч болно...” /5 дугаар хавтаст хэргийн 84-85 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хавтаст хэргийн 92-108 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /5 дугаар хавтаст хэргийн 129-139 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /5 дугаар хавтаст хэргийн 76-80, 81-82 дахь тал/ зэрэг баримтуудаар,
15. 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” хотхоны 2б тоотод оршин суух иргэн Б.***********гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 49 төрлийн 72 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 17,685,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 16-аас 17-нд манай гэрийнхэн зуслан явсан, тэр хооронд манай гэрт хулгай орсон байсан. 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө гэртээ ирэхэд манай хотхоны харуул танай арын хаалга онгорхой байна гэсэн, гэртээ ороод харахад гэрт хулгай орсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс их, дунд гарын мөнгөн аяганууд, цагаан өнгийн айпад, орон орны мөнгөний цуглуулга, үнэртэй уснууд, хар сувдан шигтгээтэй тойруулаад жижиг циркон шигтгээтэй алтан ээмэг, бөгжний хослол, үнэт эдлэлүүд бугуйн цагнууд, бугуйвч, электрон цаг, их хэмжээний мөнгөн эдлэл, мөнгөн сэрээ, түрийвч, дээр үеийн мөнгөн үсний даруулга, зургийн аппарат зэрэг эд зүйлс алдагдсан...” /5 дугаар дүгээр хавтаст хэргийн 176, 177-178, 181-183 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна, хулгай хийсэн эд зүйлсээ хоёр ченжид хуваагаад зардаг, тэр мөнгөөрөө би өөрөө ууж идээд дуусдаг...” /5 дугаар хавтаст хэргийн 143-144 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /5 дугаар хавтаст хэргийн 147-148 дахь тал/,
- Дуудлага лавлагааны хуудас /5 дугаар хавтаст хэргийн 149 дэх тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хавтаст хэргийн 150-166 дахь тал/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /5 дугаар хавтаст хэргийн 173 дахь тал/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 174-175 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /5 дугаар хавтаст хэргийн 203-206 дахь тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 179-180 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 193-196 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /5 дугаар хавтаст хэргийн 134-138, 139-141 дэх тал/ зэрэг баримтуудаар,
16. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “*******” хотхоны 25 дугаар байрны 7 тоотод оршин суух иргэн Б.***********ын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч, 14 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийтдээ 2,236,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 09 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “*******” хотхоны 25 дугаар байрны 7 тоот гэрээсээ гараад орой 18 цаг 50 минутын үед манай эхнэр, хүүхэд, дүүгийн хамт ирсэн, би араас нь удалгүй ирсэн, манай эхнэрийг ирэх үед гал тогооны цонх онгорхой байдалтай, гэр доторх эд зүйлүүд эмх замбараагүй байсан. Тэгээд юмнуудыг үзсэн айпад, бугуйн цаг, мөнгөн аяга, эхнэрийн түрийвчэн дэх бэлэн мөнгө 110,000 төгрөг, 50,000 вон зэрэг эд зүйлс алга болсон байна...” /5 дугаар хавтаст хэргийн 246-247, 248-250, 6 дугаар хавтаст хэргийн 1-3 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Би ганцаараа явж хулгай хийсэн, би 4 ширхэг мөнгөн аягыг *********** гэх ченжид зарсан, бусад эд зүйлийг хэнд зарсан талаараа санахгүй байна...” /5 дугаар хавтаст хэргийн 219-220 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Дуудлага лавлагааны хуудас /5 дугаар хавтаст хэргийн 222 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хавтаст хэргийн 224-239 дэх тал/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /5 дугаар хавтаст хэргийн 243 дахь тал/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 244 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /6 дугаар хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 245 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /6 дугаар хавтаст хэргийн 17-19, 21-24 дэх тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /5 дугаар хавтаст хэргийн 211-215, 216-217 дахь тал/ зэрэг баримтуудаар,
17. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Бумбат” хотхоны 32/3 дугаар байрны 2 тоотод оршин суух иргэн Д.***********ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 13 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,357,600 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 07 цаг 30 минутад ажилдаа яваад ажлаа тараад тэр чигээрээ зуслан руугаа явсан, тэгээд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай хотхон манаач болох ******** ах над руу залгаад манай гэрийн урд талын тагтны хаалга онгорхой байна гэж надад мэдэгдсэн, тэгэхээр нь би 08 цаг 40 минутын орчим гэртээ ирэхэд манай гэрийн хаалгыг оролдоогүй байсан, тэгээд гэрийнхээ дотор байдлыг харж байгаад хулгай орсон шинжтэй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс их гарын мөнгөн аяганууд, ноолууран даалин, эмэгтэй хүний шаргал өнгийн арьсан цүнх, спорт эрэгтэй үүргэвч, нэрийг нь мэдэхгүй байна архи, электрон тамхи, нурууны массаж, үнэртэй ус, ай фоне4 эс загварын гар утас, эрэгтэй хүний нарны шил зэрэг эд зүйлс алдагдсан. Манай цонхыг хагалаагүй, түлхээд орсон байна. Эд зүйлийн үнэлгээтэй танилцсан, асууж тодруулах зүйл байхгүй...” /6 дугаар хавтаст хэргийн 62-64, 65-67, 68-72 дахь тал/ гэсэн,
Гэрч Ч.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр 07 цагийн үед би ажлаа хийж байгаад хош хаях гээд явж байхад 32\3 дугаар байрны 2 тоот айлын тагтны хаалга нь онгорхой байхаар нь орц руу ороод хаалгыг тогшиж үзэхэд хаалгаа нээхгүй байсан, тэгэхээр нь би утсаар нь залгаад тагтны хаалга онгорхой байгаа талаар хэлсэн, гэрийн эзэн нь ирээд үзэхэд гэрт нь хулгай орсон байсан, тэгээд цагдаад дуудлага өгсөн. Манай хороололд надаас өөр хүн байхгүй, камерын хяналт байхгүй, тухайн байр руу харсан камер байдаг бөгөөд уг камер нь ажиллахгүй байгаа...” /6 дугаар хавтаст хэргийн 75-77 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 12 дугаар сарын эхээр баригдахаасаа өмнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бумбат” хотхоны 2 давхрын айлын цонхоор ороод мөнгөн аяга, хөөрөг, арьсан цүнх, спорт цүнх зэргийг хулгайлсан. Уг эд зүйлсээс хөөрөг нь хураагдсан байгаа, цүнхнүүдийг нь хаячихсан...” /6 дугаар хавтаст хэргийн 35-37 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 дугаар хавтаст хэргийн 41-54 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /6 дугаар хавтаст хэргийн 90-91, 94-95, 97-99 дэх тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 61 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /6 дугаар хавтаст хэргийн 80-83 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /6 дугаар хавтаст хэргийн 27-31, 32-33 дахь тал/ зэрэг баримтуудаар,
18. 2018 оны 10 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ******* хотхоны 4 дүгээр байрны 17 тоотод оршин суух иргэн Д.***********ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 3 төрлийн 7 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 29,530,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Я.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр биеэ эмчлүүлэхээр Япон улс руу явсан, гэтэл 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ******* хотхоны 4 дүгээр байрны 17 тоот гэрт хулгай орж шинэ үеийн 5 ширхэг гуулиар хийсэн алтан шармал бурхан, 1 ширхэг цар хулгайд алдагдсан байсан, би тухайн үед Япон улсад эмчлэгдэж байсан болохоор ирж чадаагүй, сайхан ирсэн. Дээрх бурхан Майдар, Манзушир, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Бурхан багш зэрэг 5 бурхан байсан, Цар нь 25 см орчим диаметртэй шинэ цагийн цар байсан, үүнийг үнэлэхгүй, үнэ нь шалихгүй юм. Өөр ямар эд зүйл алдагдсаныг мэдэхгүй байна...” /6 дугаар хавтаст хэргийн 155-157 дахь тал/ гэсэн,
Хохирогч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний талийгаач хүү Я.******* Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ******* хотхоны 4 дүгээр байрны 17 тоотод амьдардаг байсан, 2018 оны 10 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө манай хүүгийн байшингийн арын цонхны хамгаалалтын төмрийг эвдэж, цонхыг нь түлхэн хулгайч ороод 40 орчим см өндөртэй, Майдар, Манзушир, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Бурхан багш гэсэн 5 ширхэг гуулиар хийсэн алтан шармал бурхан, мөнгөн цар хулгайд алдагдсан юм. Тухайн үед манай хүү уг хэрэг дээр хохирогчоор явж байсан бөгөөд хүү маань 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өвчний улмаас нас барсан...” /6 дугаар хавтаст хэргийн 159-163 дахь тал/ гэсэн,
Гэрч Я.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний төрсөн дүү Я.******* Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ******* хотхоны 4 дүгээр байрны 17 тоотод ганцаараа амьдардаг байсан, дүү Я.******* 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр биеийн байдал муу байсны улмаас ухаангүйгээр Япон улс руу эмчилгээ хийлгэхээр явсан. Түүнийг явсан хойгуур би гэрийг нь харж харж ***********ахаар болсон, ингээд би өчигдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Я.*******ийн гэрийг цэвэрлээд түүний шүтэж байсан бур*********** нь залбираад 19 цагийн орчим гэрийг нь цоожлоод гэр рүүгээ явсан. Тэгтэл өнөөдөр 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчим над руу цагдаагийн байгууллагаас *******ийн гэрт хүрээд ир гэж дуудахад нь очиход унтлагын өрөөний вакум цонхыг нээн дотогш орж шашны өрөөнд байсан 5 ширхэг шар өнгөтэй том бурхан, 1 ширхэг шар өнгийн цар гэх зүйлс алга болсон байсан. Хулгайч орсон гэх цонхны байрны хойд талд хяналтын камер байхгүй байсан, харин байрны урд талыг харж байгаа камер байгаа гэж бодож байна...” /6 дугаар хавтаст хэргийн 165-167 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна...” /... дүгээр хавтаст хэргийн ... дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Хохирогч Я.*******ийн иргэний үнэмлэх болон нас барсныг гэрчилсэн гэрчилгээний хуулбар /6 дугаар хавтаст хэргийн 158 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 дугаар хавтаст хэргийн 131-145 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /6 дугаар хавтаст хэргийн 184-185, 187-188 дахь тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 154 дэх тал/,
- Алдагдсан бурхны гэрэл зураг /6 дугаар хавтаст хэргийн 196-197 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /^ 6 дугаар хавтаст хэргийн 103-107, 108-109 дэх тал/ зэрэг баримтуудаар,
19. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 21-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “******* лакшири” хотхоны 8 дугаар байрны 1 тоотод оршин суух Австрали улсын иргэн ***********-н хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 2 төрлийн эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 632,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Сара Жэйн Харви мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Австрали улс руу явсан, явахдаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Лакшири виллаж хотхоны 8-1 тоот түрээсэлж байсан байраа цоожлоод явсан, манай нөхөр Оюу толгой ХХК-д ажилладаг, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэртээ ирэхэд хулгайч орсон байсан, тухайн үед гэрээс гар утас, 1,800 австрали доллар алдагдсан. Хулгай 1 давхрын балконы шилэн хаалгыг хөшиж онгойлгож орсон байсан. Хулгайч 1 давхрын тагтны шилэн хаалгыг хөшиж онгойлгож орсон байсан. Хулгай орсны дараа цагдаагийн байгууллагаас дуудаж гар утас хүлээлгэж өгсөн...” /7 дугаар хавтаст хэргийн 10-11, 12-13 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.Цэрэн*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өнөөдөр орой 17 цагийн үед Оюу толгой ХХК-ийн хяналтын өрөөнөөс манай компанид тэсэлгээний ажил хийдэг Австрали улсын иргэн Дэвид Харви гэх хүний гэр болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* Лакшири хотхоны 9 дүгээр байрны 1 тоотод хулгай орсон байна гэж мэдэгдсэний дагуу би ирсэн, Дэвид Харви нь монгол хэл мэдэхгүй учир би очиж ярилцахад гэрээс гар утас, бэлэн мөнгө алдагдсан байна гэж хэлсэн. Дэвид Харви өнөөдөр орой уурхайгаас гэртээ орж ирээд байж байсан тул ядраад өөрөө ирэх хүсэлгүй байна, маргаашаас ирж болно гэсэн, мөн гадаадын иргэд орой болсон үед гарах нь эрсдэлд орохоос болгоомжилдог...” /7 дугаар хавтаст хэргийн 14-15 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.Лхадагва мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 20-оос 21-нд шилших шөнө 01 цагийн үед ******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монголын Радио Телевизийн дэргэдэх сургуулийн дэргэд байрлах гудамжинд найз Мөнх***********, Хашбат нарын хамт машинтайгаа явж байгаад машины гэрлийн үзүүлт гар утас харагдахаар нь очиж үзээд авсан чинь ай фоне 5 загварын гар утсыг олсон. Утсыг шалгаж үзэхэд зүгээр асаж байсан, ямар нэгэн код нэхэлгүй шууд нэвтрэн орж болж байсан. Тэгээд би уг гар утас Сара Харви гэх хүний гар утас байх шиг байхаар нь фэйсбүүкээр нэрээр нь хайхад гар утсан дээрх зураг нь фэйсбүүк цахим хаяган дээр таарахаар нь мэссэнжэрээр та гар утсаа хулгайд алдаагүй биз гэд англиар асуусан чинь надтай Монгол дахь найзыгаа миний утас руу яриулсан. Удалгүй цагдаагаас над руу ярьсан, цагдаагийн байгууллагад очоод гар утсыг олсон талаараа хэлээд уг утсыг хүлээлгэн өгсөн...” /7 дугаар хавтаст хэргийн 16 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байх аа, өдрөө сайн санахгүй байна, би энэ үед гэртээ байж байхад Б.Бат-Эрдэнийн дотуур байрыг түрээсэлж амьдарч байсан ба эхнэр *********** жирэмсэн байсан. Гэтэл Б.*********** ахын найз Тулга гэгч нь орой орж ирсэн ба мөн бид нар Вьетнам улс руу 7 хоног явсан байсан, мөнгөний алдагдалд орсон байсан, алдагдлаа ольё, мөн шинэ жил болох гээд байна, гарья гэснээр Б.Бат-Эрдэнийн саарал приус 20 загварын тээврийн хэрэгсэлд сууж яваад Хан-Уул дүүргийн хороог сайн мэдэхгүй байна, ******* орохоор болж судалсан байсан орчинд дагуулж ирээд тэр 2 машиндаа үлдээд миний бие Лакшири хотхоны 1 дүгээр давхрын айлын цонхыг түлхэн орж гар утас, 1,800 гадаад мөнгө зэргийг авч гарч ирээд ай фоне загварын гар утсыг би өөр дээрээ байлгаж байгаад хураалгасан ба гадаад мөнгийг Тулга, *********** ах хоёр авч явсан. *********** хулгай эд зүйлс нуусан гэдгээр цагдан хоригдоод шалгагдаж байгаа, Тулга гадуур явж байгаа. 2018 оны 11 сард, өдрийг нь санахгүй байна, Тулга, *********** хоёр тус бүрдээ 1,500,000 төгрөг гаргаж миний зардлыг дааж Вьетнам авч явсан, Тулгын эхнэр Вьетнамд алтны дэлгүүр байдаг гэж ярьсан гээд дээрх алтны дэлгүүрийг ухуулах зорилготой намайг дагуулж явсан...” /6 дугаар хавтаст хэргийн 221-222 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 дугаар хавтаст хэргийн 223-228 дахь тал/,
- Өргөдөл /6 дугаар хавтаст хэргийн 238 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 дугаар хавтаст хэргийн 239-250, 7 дугаар хавтаст хэргийн 1 дэх тал/,
- Орчуулагч томилох тухай /7 дугаар хавтаст хэргийн 9 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /7 дугаар хавтаст хэргийн 25-27 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /6 дугаар хавтаст хэргийн 214-217, 218-219 дэх тал/ зэрэг баримтуудаар,
20. 2018 оны 02 дугаар сарын 12-оос 13-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “******** хаус” хотхон, 65-7-5 тоотод оршин суух иргэн С.***********ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 10 төрлийн 37 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 14,286,800 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч С.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би эхнэр хоёр хүүхдийн хамт гэртээ байсан, 13-ны өглөө 09 цагийн үед босоод эхнэр орилохоор нь буугаад очсон чинь зочны өрөөний үүдэн хэсэгт мишок задалчихсан, гадна талын уут нь байхгүй байсан, сайн харахад хоёр цагаан ханийн шүүгээний шилэн хаалганууд онгорхой, дотор нь байсан эд зүйлс байхгүй байсан. Тэгээд харуул дээрээ очиж цагдаад дуудлага өгсөн. Гэрийнхээ эд зүйлсийг бүртгэж байхад манай подваль руу ордог коридорын цонх онгорхой, дээшээ шат руу гарсан гутлын мөртэй байсан. Би 3 давхарт хүүтэйгээ, эхнэр 2 давхарт охинтой унтаж байсан, 2 болон 3 давхарт хулгайч гараагүй, эд зүйл хөдлөөгүй байрандаа байсан. Шөнө юм унах чимээ гарсан, тэрийг эхнэр хүүхэд явж байгаа байх гээд тоогоогүй, унтсан. Нийт 26 ширхэг мөнгөн аяга, алтаар бүрсэн ногоон хаш архины хундага, хотон шувууны хошуугаар хийсэн хусуур, битүү луу ороосон шар даалинтай хар өнгийн халтан манан хөөрөг, ногоон даалинтай, даваа толгойтой бор шаргал өнгийн жижиг хүүхдийн гартааман хөөрөг4 ширхэг хар сувд, бугуйн цаг, жижиг шавар бурхан, мишокны уут, морины медаль зэрэг эд зүйлс алдагдсан...” /7 дугаар хавтаст хэргийн 71-74 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна.
2018 оны 02 дугаар сарын 10-ны үед байх, тухайн өдөр гэртээ байхдаа Б.***********тэй холбогдсон, аятайхан юм байна, хүрээд ир, уулзмаар байна гэж дуудсан тул би Цайз 16-д байдаг Б..Бат-Эрдэнийн засварын газарт очиж уулзахад тэндээ нийтийн байртай байсан, энд засвар хийгээд байрандаа амьдар гэсэн, тэгээд мөнгөний хэрэг байна, гадуур гарья гэхэд нь би надад бодсон зүйл байхгүй гэхэд *********** шууд саарал өнгийн приус-20 загварын машинтай гарч яваад *********** голын дагуу дээрх айлыг зааж өгсөн, би урьд нь энэ хавиар явж үзээгүй байсан. Ингээд *********** машиндаа үлдсэн, би заасан айлын цонхоор ороод мөнгөн аяга, хөөргүүд зэргийг хулгайлж авсан, тэгээд нийтийн байранд ирэхэд *********** ах надад бэлэн 600,000 төгрөг өгсөн, би мөнгөөр нь шоудаад дуусгасан...” /7 дугаар хавтаст хэргийн 38-39 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтаст хэргийн 40-43 дахь тал/,
- Өргөдөл /7 дугаар хавтаст хэргийн 54 дэх тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтаст хэргийн 55-68 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /7 дугаар хавтаст хэргийн 105-106, 108-109 дэх тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /7 дугаар хавтаст хэргийн 69 дэх тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /7 дугаар хавтаст хэргийн 79-94, 95, 98 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /7 дугаар хавтаст хэргийн 31-34, 35-36 дахь тал/ зэрэг баримтуудаар,
21. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ******* хотхоны 4 тоотод оршин суух иргэн Л.***********гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 14 төрлийн 32 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 11,296,700 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Л.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* хотхоны 4 тоот хаус-д амьдардаг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 10 цаг 30 минутын орчим гэрээсээ гараад өдрийн цагаар гэр эзэнгүй байж байгаад 20 цаг 30 минутын орчим Энхсаруул над руу залгаж ээжээ гэрт хүн орсон юм шиг байна гэж ярихаар нь за гайгүй байлгүй дээ гэж бодоод одоохон очлоо гэж хэлээд 21 цаг 30 минутын орчим гэртээ ирэхэд гэрийн хамаг юм буулгачихсан, мөнгөн аяга болон зарим эд зүйлс алга болсон болохоор нь нөхөр лүүгээ залгаад дуудаад гэрт хулгай орчихсон байна, хулгайч гэрт байж магадгүй гэж бодоод айгаад цагдаад дуудлага өгсөн байсан. Гэрээс брилиантан хос ээмэг зүүл, хах хөх сувдтай, цагаан алтан ээмэг бөгж, алтан гинж, ээмэг, цагаан алттай бөмбөлөгтэй хослол, монетон цагираган ээмэг, бантиктай монетон ээмэг, цагаан алттай шигтгээтэй ээмэг, хатгадаг бөөрөнхий цул алтан ээмэг, мөнгөн ембүү, мөнгөн аяга, нэрийг нь мэдэхгүй 4 ширхэг архи зэрэг эд зүйл алдагдсан...” /7 дугаар хавтаст хэргийн 157-158, 159-161 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна...” /7 дугаар хавтаст хэргийн 120-122 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтаст хэргийн 123-128 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтаст хэргийн 141-152 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /7 дугаар хавтаст хэргийн 166-169 дэх тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /7 дугаар хавтаст хэргийн 113-116, 117-118 дахь тал/ зэрэг баримтуудаар,
22. 2018 оны 09 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “******* таун” хотхоны 12 тоотод оршин суух иргэн Д.***********ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 8 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,260,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө 01 цагийн үед гэртээ ирээд гар нүүрээ угаачхаад 02 цагийн үед унтсан, халаалт ирээгүй хүйтэн байсан учир унтахдаа унтлагын өрөөний хаалгыг хаагаад унтсан, өглөө 07 цаг 30 минутын үед том хүү босоод надад манай тагтны хаалга онгорхой, зөөврийн компьютерүүд байхгүй байна гэхээр нь эд зүйлээ шалгаж үзэхэд гэрээд зөөврийн компьютер, 3 ширхэг утас, зургийн аппарат, хүүхдийн хичээлийн үүргэвч зэрэг эд зүйлс алдагдсан байхаар нь тагтны хаалгыг шалгаж үзэхэд гаднаас ямар нээн эвдрэл гэмтэл байхгүй, гэрийн хаалга түгжээтэй байсан. Намайг шөнө гэртээ ирэхэд манай гэрийн хаалга түлхүүрээр онгойлгоход онгорхой атлаа түгжээгүй байсан, хулгайч хаагуур гэрт орсныг мэдэхгүй байна. Эд зүйлс алдагдсан мөн, хөрөнгийн үнэлгээний тайлан гаргуулахад 100,000 төгрөг болсон энэ мөнгийг мөн нэхэмжилнэ...” /... дүгээр хавтаст хэргийн 208-209, 210-212 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 09 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутагт байрлах ******* таун хотхоны тоотыг нь сайн мэдэхгүй байна, уг айлын тагтаар дамжин дотогш ороод улмаар ширээн дээр байсан зөөврийн компьютерыг авч гарсан, бусад эд зүйлсийг одоо санахгүй байна, орж ирсэн цонхоороо буцаад гараад явсан...” /7 дугаар хавтаст хэргийн 180-181 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтаст хэргийн 193-198 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /7 дугаар хавтаст хэргийн 222-224 дэх тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /7 дугаар хавтаст хэргийн 218-220 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /7 дугаар хавтаст хэргийн 174-175, 177-178 дахь тал/ зэрэг баримтуудаар,
23. 2018 оны 04 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Лакшира *******” хотхоны 5 дугаар байрны 2 тоотод оршин суух иргэн Ю.***********ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 14 төрлийн 16 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 13,502,900 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Ю.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Лакшри *******” хотхоны 5 дугаар байрны 2 тоот болох миний өөрийн амьдардаг амины орон сууцны 1 дүгээр давхрын цонхоор хулгай орж эд зүйлс алдагдсан. Би тухайн өдрийн 21 цаг 30 минутын орчим ээж Энхжаргалын гэрт аав Юм, дүү Ганбаяр болон хоёр хүүхдийн хамт хоол идэх гээд очсон. Тэгээд маргааш өглөө нь аав Юм над руу залгаад “гэрт хулгай орсон байна” гэж хэлэхээр нь би гэртээ очоод харахад манай аавын өрөөнд байсан сейф эвдэрсэн, эд зүйлүүдийг маань буулгасан, гэр орон маань замбараагүй байдалтай байсан. Тухайн үед аав цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Манай гэрээс дунд гарын шүрэн толгойтой, алтан шармал нуухтай хөөрөг, даваа толгойтой манан хөөрөг, айфон4 загварын гар утас, их гарын даваа толгойтой алтан нуухтай Чүнчигноров хөөрөг, афкан номин чулуугаар хийсэн дунд гарын хөөрөг, сейко бугуйн цаг, бэлэн 100,000 төгрөг, дээлний суран бүс, сахар хэмждэг аппарат, хар өнгийн үүргэвч, макбүүк эйр компьютер, загварыг нь санахгүй байна зөөврийн 4 ширхэг компьютер, гэхдээ 3 нь эвдэрхий байсан...” /8 дугаар хавтаст хэргийн 12-16 дахь тал/ гэсэн,
Гэрч И.Юм мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гэрээсээ буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Лакшри *******” хотхоны 5 дугаар байрны 2 тоотоос 2018 оны 04 дүгээр сарын 27-ны орой 21 цаг 20 минутын орчим гарсан, маргааш нь буюу 28-ны өглөө 04 цагийн орчим гэртээ ирэхэд гэр доторх эд зүйлс эмх замбараагүй болоод хулгай орсон байдалтай байсан, хаалга 2 эргүүлж цоожилсон байсан, онгойлгоход хэвийн хаалганд эвдрэл байхгүй, харин угаалгын жижиг өрөөний цонх, хаалга онгорхой байсан, тэгээд цагдаад дуудлага өгсөн...” /8 дугаар хавтаст хэргийн 17-18 дахь тал/ гэсэн,
Гэрч Д.Бямбасүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө 09 цагаас 28-ны өдрийн 09 цаг хүртэл 24 цагийн хугацаанд харуулын үүрэг гүйцэтгэсэн. 28-ны өглөө 04 цаг өнгөрч байхад 5 дугаар байрны 2 тоотын оршин суугч ирээд “2 тоотод хулгай орсон байна” гэж хэлсэн. Очоод харахад урд талын цонх онгорхой байсан. Би хашааны хаалган дээр үүрэг гүйцэтгэдэг, манай нөгөө харуул Баяраатай хамт үүрэг гүйцэтгэдэг, бид хоёр ээлжлээд байруудыг тойрдог, үүрэг гүйцэтгэх хугацаанд сэжигтэй зүйл ажиглагдаагүй, хулгай орсныг өглөө мэдсэн...” /8 дугаар хавтаст хэргийн 20 дахь тал/ гэсэн,
Гэрч Ж.Баяраа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө 09 цагаас 28-ны өдрийн 09 цаг хүртэл 24 цагийн хугацаанд харуулын үүрэг гүйцэтгэсэн. Шөнө 2 цаг тутам байруудыг эргэж, тойрч байсан. 04 дүгээр сарын 28-ны өглөө 04 цаг өнгөрч байхад 5 дугаар байрны 2 тоотын оршин суугч ирээд “Би орой 22 цагт гэрээсээ гараад өглөө 04 цаг 30 минутад ирэхэд манай гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэр хүнд цагдаа дуудаарай гэж хэлсэн. Үүрэг гүйцэтгэж байхад сэжигтэй зүйл ажиглагдаагүй, хулгай орсныг өглөө мэдсэн...” /8 дугаар хавтаст хэргийн 22 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын сүүлээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Лакшри Виллаж хотхонд айлын 1 давхрын тагттай цонхыг түлхэж ороод бор өнгийн сейфийг эвдээд 2 ширхэг хөөрөг авсан, хөөргийн нэг нь Чүнчигноров хөөрөг байсан, бусад эд зүйлсийг санахгүй байна...” /8 дугаар хавтаст хэргийн 23-24 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8 дугаар хавтаст хэргийн 25-35 дахь тал/,
-Өргөдөл /7 дугаар хавтаст хэргийн 247 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтаст хэргийн 248-250, 8 дугаар хавтаст хэргийн 1-8 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /8 дугаар хавтаст хэргийн 39-41 дэх тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /8 дугаар хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /7 дугаар хавтаст хэргийн 227-228, 229-230 дахь тал/ зэрэг баримтуудаар,
24. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагаас 21 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ******* хотхоны амины орон сууцны 7 тоотод оршин суух иргэн Б.***********ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 5 төрлийн 11 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,754,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Он сар өдрийг нь тодорхой санахгүй байна, 2 жилийн өмнө 16 цаг 30 минутын орчим гэрээсээ хүүхдүүдээ авч гараад орой 19 цаг 30 минутад гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байсан, манай байшингийн арын цонхоор орж толины өмнө байсан диор цаг, зөөврийн 2 ширхэг компьютер, шүүгээнд байсан дарснууд, хүүхдийн хичээлдээ үүрдэг байсан 3 ширхэг цүнх зэрэг зүйлс алдагдсан. Манай цонх хагараагүй, түлхээд орсон байсан...” /8 дугаар хавтаст хэргийн 76-80 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байх, өдрөө сайн санахгүй байна, урьд хэрэг хам байсан Э.***********, найз ***********, *********** нартай утсаар холбогдож уулзахад тэд нар ***********ын машинтай явж байсан, уулзалдаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *******д байрл*******т очсон. Машинд *********** үлдэж, ***********, *********** бид гурав машинаас бууж, дээрх хотхоны зүүн талын 2 давхар хаусны арын цонхыг түлхэж орсон. Уг айл руу орохдоо би ганцаараа орсон, энэ айлаас виски, дарс, цаг, монетон ээмэг, бөгж авсан. Би цаг авсан байсныгаа хураалгасан, бусад зүйлсийг тэд нар хувааж авсан...” /8 дугаар хавтаст хэргийн 52-53 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /8 дугаар хавтаст хэргийн 66 дахь тал/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8 дугаар хавтаст хэргийн 90-100 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8 дугаар хавтаст хэргийн 67-74 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /8 дугаар хавтаст хэргийн 107-108 дахь тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /8 дугаар хавтаст хэргийн 75 дахь тал/ гэсэн,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /8 дугаар хавтаст хэргийн 46-47, 50-51 дэх тал/ зэрэг баримтуудаар,