Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 138/ШШ2019/00461

 

 

 

 

 

 

 

2019 06 17 *******8/ШШ2019/00*******61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, *******ийн 1-07 тоотод оршин суух, ЖЕ900*******0667 регистрийн дугаартай, ******* овогт *******ын ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******-р байрны ******* тоотод оршин суух, ЖЮ87022373 регистрийн дугаартай, овогт ын ад холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2019 оны ******* сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М., хариуцагч Г., нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.тай 2009 онд танилцаж хамт амьдарсан бөгөөд 2011 онд ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд бид хоёр хүүхдийн эцэг, эх болсон. 2011 оны 3 сарын 16-ны өдөр хүү Г., 20******* оны 12 сарын 2*******-ний өдөр охин Г. нарыг төрүүлсэн. Бид гэр бүл болж хамт амьдарсан эхний жилүүддээ сайхан амьдарч байсан ч нь үе үе архидан согтуурч удаа дараа хоногоор гардаг болсноор гэр бүлийн таагүй харьцаа үүсч эхэлсэн. 2017 онд миний биед гэмтэл учруулж гар хүрсэн. Ингээд би хоёр хүүхдээ авч явсан цагаас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Би Г.тай хамт амьдрах хүсэлгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Г., охин Г. нарыг миний асрамжинд үлдээж өгнө үү гэв.

Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие эхнэр ийг хоногоор үе үе явахад нь гар хүрсэн нь үнэн. 2017 оноос хойш хоёр хүүхэд минь жил гаруй хугацаанд надтай хамт байсан. Бусад жилд нь сургууль, цэцэрлэг амрахаар гэртээ ирдэг байсан. Манай хадам ээж хардаг байсан. М.ээс салах хүсэлтэй байна. Бид хоёр харилцан ярилцаж байгаад хоёр хүүхдээ эх М.ийн асрамжинд үлдээхээр болсон бөгөөд хүүхдийн тэтгэлгийг хоорондоо тохиролцсон. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М. нь хариуцагч Г.ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлээ шүүх хуралдаан дээр дэмжсэн болно.

М., Г. нар нь гэрлэлтээ 2011 оны ******* сарын 11-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 50 дугаарт бүртгүүлж, 2009 оноос 2017 он хүртэл 8 жилийн хугацаанд хамт амьдарсан байх бөгөөд 2011 оны 3 сарын 16-ны өдөр хүү Г., 20******* оны 12 сарын 2*******-ний өдөр охин Г. нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 0000670287, 2101000027 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбарууд, 0128360 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М. нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч ...Г. нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцохгүй... гэсэн шалтгаанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Гэрлэгчид нь сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс 2017 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч эвлэрээгүй тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь 2011 оны 3 сарын 16-ны өдөр төрсөн хүү Г., 20******* оны 12 сарын 2*******-ний өдөр төрсөн охин Г. нарыг өөрийн асрамжинд авах санал гаргасныг хариуцагч Г. хүлээн зөвшөөрч байх тул хүү Г., охин Г. нарыг эх М.ийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, *******2 дугаар зүйлийн *******2.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1 дэх хэсэгт зааснаар овогт ын , ******* овогт *******ын нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 3 сарын 16-ны өдөр төрсөн хүү Г., 20******* оны 12 сарын 2*******-ний өдөр төрсөн охин Г. нарыг эх М.ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч М. нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй болохыг дурдсугай.

*******. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдснийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******0*******00 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.аас улсын тэмдэгтийн хураамжид 1*******0*******00 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.эд олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 1******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.*******-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ