| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0690/Э-2 |
| Дугаар | 2023/ШЦТ/172 |
| Огноо | 2023-03-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., 17.1.3.1., 18.6.1., 18.6.2.1., |
| Улсын яллагч | С.Ууганбаяр, Т.Отгонтөгс |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/172
25. 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, *******т хотхоны 2 дугаар байрны 12 тоотод оршин суух иргэн З.***********ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 5 төрлийн 11 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 36,292,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Я.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг ярьсан тул нэмж мэдүүлэг гаргахгүй. ...2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хоёр охины хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, *******т хотхоны 2 дугаар байрны 12 тоотод байрлах гэрээсээ 19 цаг 30 минутын орчим гараад Хурд хорооллын доод талд байрлах давль шот нэртэй газар ороод цай уугаад бялуу идчихээд 21 цаг 25 минутад хоёр охины хамт гэртээ орж ирэхэд манай гэрт хулгай орсон байдалтай байсан, охин Сувд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс алдагдсан эд зүйлсээ цаасанд бичиж өгсөн...” /8 дугаар хавтаст хэргийн 158-160, 163-165 дахь тал/ гэсэн,
Насан хүрээгүй гэрч Б.Хулан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өчигдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ээж, эгч нарын хамт 19 цагийн үед гэрээсээ гарч Хурд хорооллын дабль шотод хоол, бялуу идсэн. Тэндээсээ 21 цаг 10 минутад гараад гэртээ харьсан. Гэрт ороод би том өрөөний баруун талд байдаг тольтой тавиурын шургуулгыг онгойлгосон байсан болохоор ээжийг гэрээсээ гарахаасаа өмнө нүүрээ будчихаад хаалгүй явсан юм байх гэж бодоод шургуулгыг хаасан. Тэгээд том ширээ рүү харсан чинь аавын дээр үеийн хар өнгийн цүнх онгорхой, буйдан дээр аавын гар цүнх байсан, бурхны доод талын шүүгээ онгорхой, нэг их тараасан зүйлгүй, миний хичээлийн сандал дээр байсан цүнхийг онгойлгоод цүнхэнд байсан хар цамцыг ширээн дээр гаргаж тавьсан байсан. Миний хувцасны шүүгээнд байсан делл загварын улаан өнгөтэй 2 ширхэг зөөврийн компьютерыг эгчийн өрөөний орон дээр тавьсан байсан. Манай өрөөнөөс бугуйн цаг алдагдсан...” /8 дугаар хавтаст хэргийн 166-168 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.Сувд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай дүү Б.Хуланд гэрийн түлхүүр байсан, тэгээд хаалга онгойлгоод гэрт ороод гэрлээ асаахад гэрийн эд зүйлсийг тараасан байдалтай байхаар нь хулгай орсон байна гээд цагдаад дуудлага өгсөн...” /8 дугаар хавтаст хэргийн 169-170 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна...” /8 дугаар хавтаст хэргийн 118-120 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8 дугаар хавтаст хэргийн 122-132 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8 дугаар хавтаст хэргийн 145-157 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /8 дугаар хавтаст хэргийн 200-204, 23 дугаар хавтас хэргийн 144-148/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /8 дугаар хавтаст хэргийн 176-178 дахь тал/,
- Алдагдсан эд зүйлсийн жагсаалтыг хохирогчоос бичиж өгсөн тухай /8 дугаар хавтаст хэргийн 179-182 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /8 дугаар хавтаст хэргийн 112-115, 116-117 дахь тал/ зэрэг баримтуудаар,
26. 2018 оны 02 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нархан хотхоны 51б байрны 3 тоотод байх иргэн Д.***********ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 4 төрлийн 8 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,190,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө буюу цагаан сарын дараахан хүүхдийндээ очиж хоносон үед манай гэрт хулгай орсон байсан. Манай гэр хоёр давхарт байдаг, тагтныхаа гадна талд ди ди ш кабелийн антений суурь тавсан байсан, тэрүүгээр дамжаад манай вакум цонхыг түлхэж орсон байсан, гэрээс эд зүйлс эвдлээгүй, дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга, бага гарын 3 ширхэг мөнгөн аяга, эхнэрийн алтан ээмэг, бөгжнүүд, бэлнээр 400,000 төгрөг алдагдсан...” /9 дүгээр хавтаст хэргийн 4-6 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 02 дугаар сарын 20-ны үеэр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ******* хотхоны замын урд байх улаан шар өнгийн байруудтай хотхоны 2 давхрын айлын тагтаар орж 3-4 ширхэг мөнгөн аяга, ээмэг, бөгжнүүд авсан...” /8 дугаар хавтаст хэргийн 212-214, 9 дүгээр хавтаст хэргийн 11-12 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8 дугаар хавтаст хэргийн 227-237 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8 дугаар хавтаст хэргийн 239-250, 9 дүгээр хавтаст хэргийн 1-3 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /9 дүгээр хавтаст хэргийн 22-24 дахь тал/,
- Гарын хээний дардас /9 дүгээр хавтаст хэргийн 15-17 дахь тал/ зэрэг баримтуудаар,
27. 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “*******”-ын 87 дугаар байрны 3 тоотод оршин суух иргэн Д.***********ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 33 төрлийн 75 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 26,736,880 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 19 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Шарга морьт зуслан руу ахындаа очих гээд гарч явсан. Шөнө нөхөр залгаад “чи дотор хаалгаа цоожлоод явчихсан юм уу” гэсэн, би дотор хаалгаа түгжээгүй гэж хэлэхэд “гэрт хулгай орсон юм шиг байна, би хаалгаа түлхээд орчихлоо” гэж хэлсэн. тэгээд би зуслангаас гэртээ ирэхэд гэрийн цонхоор хулга орсон байсан. Доторх шүүгээ, шургуулгууд онгойсон, эд зүйлсийг онгичсон байсан. Гэрээс 23 ширхэг мөнгөн аяга, 3-4 ширхэг алтан бугуйвч, сийлбэртэй шүрэн монетон ээмэг, бөгжний хослол, александр шигтгээтэй алтан ээмэг, бөгжний хослол, улаан өнгийн том шүртэй алтан гинжтэй бугуйвч, цагаан өнгөтэй саферан зүрхэн хэлбэртэй алтан гинжин оосортой бугуйвч, александр шигтгээтэй бугуйвч, маргад эрдэнэ шигтгээтэй ээмэг, бөгжний хослол, александр шигтгээтэй монетон ээмэг, бөгжний хослол, топас чулуун шигтгээтэй монетон ээмэг, бөгжний хослол, сувдан шигтгээтэй ээмэг бөгжний хослол, рубинтэй монетон ээмэг, цул алтан навчин хэлбэртэй ээмэг, албан бөгж зэрэг эд зүйлс байсан. Пийсүү ногоон өнгийн шигтгээтэй ээмэг, бөгжний хослол, урдаасаа толин бөмбөгөр, араасаа тэгш гадаргуутай, дотроо сахиустай монетон гинж байсан...” /9 дүгээр хавтаст хэргийн 74-79 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би ганцаараа 2018 оны 10 дугаар сарын 10-даар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* хотхоны амины орон сууцны арын хаалттай ******** хашааны хаалгыг давж ороод арын цонхоор гэрт орсон, цонх нь ******** хаалттай байсныг татаж нэг талыг нь онгойлгосон, тэр айлаас 20 гаруй ширхэг мөнгөн аяга, 3-4 ширхэг алтан бугуйвч, ээмэг, бөгжнүүд байсан...” /9 дүгээр хавтаст хэргийн 84 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9 дүгээр хавтаст хэргийн 38-41 дэх тал/,
- Өргөдөл /9 дүгээр хавтаст хэргийн 50 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9 дүгээр хавтаст хэргийн 51-67, 68-73 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /9 дүгээр хавтаст хэргийн 93-96 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /9 дүгээр хавтаст хэргийн 85-88 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /9 дүгээр хавтаст хэргийн 28-31, 32-33 дахь тал/ зэрэг баримтуудаар,
28. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* хотхоны 19 тоотод оршин суух иргэн Ц.***********гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 8 төрлийн 13 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 11,011,311 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Ц.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* хотхоны 19 тоотод ганцаараа амьдардаг, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн үед гэрээсээ гараад 22 цагийн үед гэртээ ирэхэд манай тагтны хаалганы цонхыг эвдэлсэн, гэрт хүн ороод хамаг эд зүйлийг тарааж хаясан байдалтай байсан. Дунд гарын шүрэн толгойтой мөнгөн халбагатай халтар манан хөөрөг, гүчи загварын хар ногоон хүрээтэй эрэгтэй хүний бугуйн цаг, гүчи загварын шонхор шувуутай шар алмазан шигтгээтэй цагаан алтан эрэгтэй бөгж, гүчи загварын чонын дүрстэй цагаан алтан бөгж, апль загварын саарал өнгийн макбүүк, цэнхэр өнгийн гар утас, дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл алдагдсан...” /9 дүгээр хавтаст хэргийн 143-146 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна...” /9 дүгээр хавтаст хэргийн 150-151 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9 дүгээр хавтаст хэргийн 118-123, 130-140 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /9 дүгээр хавтаст хэргийн 152-153 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /9 дүгээр хавтаст хэргийн 101-104, 105-106 дахь тал/ зэрэг баримтуудаар,
29. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо *******т хотхоны 3 дугаар байрны 23 тоотод байх иргэн Д.***********ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 31 төрлийн 101 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 46,815,020 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай гэрээс их олон зүйл алдагдсан, алдагдсан эд зүйлсээ хүснэгтэд бичиж өгсөн, хаалганд түлхүүр тааруулж орсон болов уу, манай гэрийн цонхонд ямар нэгэн эвдрэл гараагүй, гэхдээ цонх онгорхой байсан...” /9 дүгээр хавтаст хэргийн 201-203 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр урьд хэрэг хам байсан Э.***********, найз ***********, *********** нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, *******т хотхоны байр тоотыг нь мэдэхгүй байна, уг байранд ***********ын эхнэрийн нэр дээр байсан Бямбадуламын соната-6 загварын сааран өнгийн 90-73 дугаартай машинтай очсон. Тухайн өдөр ***********, *********** хоёр *********** бид хоёрыг дээрх хаяг руу дагуулж очиж машинд *********** үлдэж, ***********, *********** бид гурав бууж яваад дээрх хотхоны баруун талаар тойрч 2 дугаар давхрын вакум цонхыг түлхэж орсон. Уг айл руу би ганцаараа орсон, дотогш орж уг айлаас мөнгөн эдлэлүүд, мөнгөн халбага, сэрээ, аяга зэрэг эд зүйлийг авч гарсан. Уг мөнгөн эдлэлүүдийг ченж хийдэг ***********т хүргэж өгөхөөр болсон, урьд нь *********** мөнгөн эдлэл захиж байсан. Бид нар авсан эд зүйлсээ ***********ын машинаар авч явж байгаад Модны 2 орчмоос ***********оос салж улмаар ***********ын ахын машин болох хар хөх өгийн виросса загварын машинтай Модны 2-ын орчим байх ***********ын ломбардын ард очиход *********** ломбардаасаа алт, мөнгө хэмждэг жинлүүрээ авч гарч ирээд манай машинд орж суусан. Тэгээд уг мөнгөн эдлэлүүдийг жинлэж үзэхэд 6 кг орчим болсон ба маргааш нь ирээд мөнгөө аваарай, 6 сая төгрөг болж байна гэсэн. Маргааш нь мөнгөө авах гээд очиход *********** мөнгөний орц багатай байна, цаад захиалсан хүн нь авахгүй гээд буцааж өгөхөөр нь та наад зүйлсээ зохицуул, бид нар наадхаар чинь одоо яахав дээ гээд үлдээгээд явсан. Энэ мөнгөн эдлэлүүд ***********т байгаа, энэ талаар ***********, *********** нар мэдэх ёстой. *********** Нисэх орчим контейнер засаж зардаг байсан...” /9 дүгээр хавтаст хэргийн 163-164 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9 дүгээр хавтаст хэргийн 167-177 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9 дүгээр хавтаст хэргийн 189-200 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /9 дүгээр хавтаст хэргийн 208-212 дахь тал/,
- Алдагдсан эд зүйлсийн гэрэл зураг /9 дүгээр хавтаст хэргийн 216-221 дэх тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /9 дүгээр хавтаст хэргийн 157-160, 161-162 дахь тал/,
- Гарын хээний дардас /9 дүгээр хавтаст хэргийн 222-224 дэх тал/ зэрэг баримтуудаар,
30. 2018 оны 06 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө *********** дүүргийн 3 дугаар хороо, 16 дугаар байрны 42 тоот байх Оросын холбооны улсын иргэн Михалев ***********гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 8 төрлийн 12 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,751,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч М.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 13-ны орой нөхрийн хамт унтаж амарсан, манай гэрт аав, эгч нарын хамт дөрвүүлээ байсан. Шөнө унахдаа тагтны цонхыг онгорхой унтсан юм, тэгээд би сэрээд ариун цэврийн өрөө рүү орчхоод буцаад орондоо ороод хэвтэж байтал манай нөхөр том өрөөнд байсан орны хажуу талаар унасан ээмэг бөгжний хайрцгийг дээш нь хурааж тавьсан, тэгээд гэнэт боодолтой мөнгөө үзтэл мөнгө алга болчихсон, миний ээмэг, бөгжний хайрцаг онгорхой байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Бэлэн 5,350,000 төгрөг, индранил брилиант шигтгээтэй алтан бөгж, бөгжний хос ээмэг, цагираган ээмэг, бугуйн цаг, брилиант шигтгээтэй хатгадаг алтан ээмэг, сваровскы ээмэг, хар шигтгээтэй мөнгөн бөгж, оюу шигтгээтэй мөнгөн бугуйвч, айфоне7 загварын гар утас зэрэг эд зүйл алдагдсан. Шөнө унтаж байхдаа ямар нэгэн чимээ сонсоогүй, манай гэрээр гадны хүн орж ирдэггүй, манай гэрийхэн гадны хүмүүстэй харьцаад байдаггүй...” /10 дугаар хавтаст хэргийн 5-7 дахь тал/ гэсэн,
Гэрч М.Владислав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 13-нд унтаж амраад өглөө 9 цаг сэрээд ажилдаа явахын өмнөхөн тагтны цонх руу хараад ялаа шумуулын тор нь урагдчихсан байсан. Тэгэхээр нь би өрөө рүүгээ ороод ажиглаад харахад манай эхнэрийн ээмэг зүүлтийн хайрцгууд орон дээр шидлээд хаячихсан байсан. Гэрээс эд зүйл алдагдсан ба би шөнө унтаж байхдаа ямар нэгэн чимээ шуугиан сонсоогүй, манайх өрөөнийхөө цонхнуудыг дандаа онгорхой унтдаг...” /10 дугаар хавтаст хэргийн 9-10 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна, 2018 оны 06 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө *********** дүүргийн 3 дугаар хороо, 16 дугаар байрны 42 тоотын тагтаар дамжин орж хулгайн гэмт хэрэг үйлдсэн...” /10 дугаар хавтаст хэргийн 11-12 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9 дүгээр хавтаст хэргийн 249-250, 10 дугаар хавтаст хэргийн 1-3 дахь тал/,
- Орчуулагч томилох тухай мөрдөгчийн тогтоол /10 дугаар хавтаст хэргийн 8 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /10 дугаар хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /9 дүгээр хавтаст хэргийн 229-230, 231-232 дахь тал/ зэрэг баримтуудаар,
31. 2019 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө *********** дүүргийн 3 дугаар хорооны 8а байрны 44 тоотод оршин суух иргэн Э.***********ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 11 төрлийн 20 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 18,101,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би *********** дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8А-44 тоотод гэр бүлийнхээ хамт амьдардаг, 2910 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө хулгай орж эд зүйлс алдагдсан юм. Уг хулгайд алдагдсан эд зүйлсээс би цагдаагийн хэлтэс дээр ирээд хулгайд алдагдсан эд зүйлсээ харж байгаад ҮЦТХТ гэсэн бичигтэй хар өнгийн флаш диск нэг ширхэг, луу болон барын зурагтай, хээтэй шан өнгийн хөөргийн даалин нэг ширхэг, еклат де флүэрс гэсэн бичигтэй 50 мл-ын хайрцагтай үнэртэй ус нэг ширхэг, амсрын диаметр 13.5-тай ямар нэгэн бичиг байхгүй, цулгуй дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, амсрын диаметр 9-тэй ямар нэгэн бичиг байхгүй, цулгуй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, улаан өнгийн шүрэн толгойтой, мөнгөн нуухтай, лууны дүрс бүхий мөнгөн халбагатай, 9.5 см-ын өндөртэй, 2 талдаа мөртэй, цэнхэр өнгийн чулуун хөөрөг нэг ширхэг, core I5 үзүүлэлттэй, 3168NGW гэсэн модельтой шаргал өнгийн HP маркийн зөөврийн компьютер, залгуурын хамт нэг ширхэг, А710 гэсэн бичигтэй хар өнгийн залгууртай, мауз нэг ширхэг, хар өнгийн компьютерын цүнх зэргийг таньж хүлээн авсан. Гэхдээ хөөргийн нуухыг алтаар бүрсэн байсныг хуулж авсан байна. уг алтан бөөрөнхий бүрмэл нь 1,200,000 төгрөгийн үнэтэй, тиймээс уг үнээр нь үнэлнэ. Өмнөх мэдүүлэгт хөөрөгтэйгөө хамтад нь үнэлсэн байсан.
...Би компьютерээ хүлээж аваад CTS компанид ***********сан чинь энэ компьютерийг сэргээх ямар ч боломжгүй байна гэж хэлсэн. ...маш их гомдолтой, захиалагч, хулгайч нарыг олж өгнө үү...” /10 дугаар хавтаст хэргийн 69, 70-73 дахь тал, 32 дахь тал 189-190 дэх тал/ гэсэн,
Иргэний нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний зөөврийн компьютер дотор ******* ХХК-ийн 2012 оноос хойш бүх санхүүгийн файл, Санхүүгийн CTS, Smart logics программууд байсан. ...Зөөврийн компьютерын цүнхэнд 2 хавтастай санхүүгийн баримт байсан, 1 хавтаст ******* ХХК-тай холбоотой санхүүгийн маргаантай басан үеийн баримтууд эх хувиараа, 2 дахь хавтаст ******* ХХК-ын 2018, 2019 оны санхүүгийн баримтууд эх хувиараа байсан. ...******* ХХК-тай хийсэн мөнгөн баримтуудын хуулбар нь бол байгаа. Тухайн үед Хан-Уул дүүргийн шүүхэд гаргаж өгөх гээд хуулбарлаад нотариатаар батлуулж өгч байсан. ...Санхүүгийн баримтуудыг 2018, 2019 оны баримтуудаас авч ялгаад хуулбарлаад нотариатаар батлуулаад эх хувь нь надад байсан. Ерөнхий захирал Гомбын Цолмон ******* ХХК-тай маргаан үүссэн байгаа учир уг баримтууд алга болох, устах эрсдэл үүсэж магадгүй шүү тийм болохоор найдвартай газар байлгаарай гэж хэлэхээр нь өрөөнөөсөө алдчихаж магадгүй гэж бодоод гэртээ авчирсан байсан...” /32 дугаар хавтас хэргийн 190-192 дахь тал/ гэсэн,
Иргэний нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “..Захирал Цолмон ******* ХХК бол санхүүгийн баримтыг эх хувиар нь авахыг шаардаж байгаа юм байна, их сонирхож байгаа юм баримтуудыг бэлдэж бай, найдвартай газар байлгаарай гэсэн үүргийн ерөнхий нягтлан ***********д хэлж байсан, манай компанийн санхүүгийн тайлан баримтууд ***********д байсан, *********** тэр баримтуудыг гэр рүүгээ авч явдаг байсан. ...Би ******* ХХК-ийн Батжаргал энэ хэрэгт холбоотой захиалагч гэж бодож байна...” /32 дугаар хавтас хэргийн 194-195 дахь тал/ гэсэн,
Гэрч Ц.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай том охин надад өвөө гэр рүүгээ орох гэхэд гаднах ******** хаалга нь онгорхой дотор модон хаалга цоожтой орж болохгүй байна гэж хэлсэн. Тэр хаалганы түлхүүр модон хаалга цоожтой орж болохгүй байна гэж хэлсэн, тэр хаалганы түлхүүр зөвхөн надад байдаг. ...Тэгээд манай хадам аав тагтаар хүн орчихсон юм шиг байна чиг тагны хаалгаа хаасан уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би явахаасаа өмнө өөрийнхөө гадуур хувцсыг үзэх гэж тагт руу гараад байхгүй болохоор нь тагтны хаалгыг хаагаад тагтны цонх дээр байсан цүнхтэй нөүтбүүкээ аваад сандал паар хоёрын завсар тавиад гарсан. ...Миний цүнхтэй нөүтбүүк ...2,199,000 төгрөгөөр худалдаж авч байсан, HP брэндийн цайвар шаргал өнгийн нөүтбүүк ...2,000,000 төгрөгөөр үнэлж байна. Мөн нөүтбүүкний цүнх дотор байсан манай компани санхүүгийн анхан шатны маш их баримт бичиг байсан. Тухайн бичиг баримтууд нь ягаан өнгийн хавтастай хэсэг бичиг баримт, цагаан судалтай кноптой хавтаст хийсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүх дээр байгаа ******* ХХК-тай холбоотой бүх баримтууд байсан. Мөн миний монетон ээмэг, бөгж, кулон нийлээд 1,300,000 төгрөгийн үнэлгээтэй эд зүйл, 5 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг том гарын мөнгөн аяга, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, нийлээд 2,000,000 төгрөг болно. Мөн манай нөхрийн цэнхэр өнгийн чулуун хөөрөг үнэлгээ нь 20,000,000 төгрөгийн үнэлгээтэй. Мөн манай нөхөр болон бага хүүхэд, миний гадаад паспорт хулгайд алдагдсан байна...” /10 дугаар хавтас хэргийн 73 дахь тал/,
Гэрч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн үед Цолмон захирал над руу залгаад компанийн орлогч захирал ***********ийн гэрт хулгай орсон байна гэсэн, тэгээд *********** дүүргийн 3 дугаар хорооны нутагт ***********ийн гэрт нь очсон. Намайг очиход тагтных нь сараалжин төмрийг хөрөөдсөн байдалтай цонхоор хулгайч орсон юм шиг байдалтай байсан. ...гэрээс нь ******* ХХК-тай холбоотой санхүүгийн баримтуудтай байсан. ***********гийн цүнх болон нөүтбүүкийг хулгайлаад явсан байна гэж байсан...” /10 дугаар хавтаст хэргийн 75-77 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.***********готов мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн орчим цонх хаалгаа түгжээд 100 айлд эхнэртэйгээ хоночихоод маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний 13 цагийн орчим хүүхдүүд ирэхээр нь ороход ...миний мэдэж байгаагаар 1 ширхэг жижиг 4 ширхэг дунд зэргийн мөнгөн аяга, 1 шил архи, хөх өнгийн хөөрөг 1 ширхэг алга болсон байна. Бусдыг нь хүүхдүүд мэдэх байх...” /10 дугаар хавтаст хэргийн 78, 79 дэх тал/ гэсэн,
Гэрч Д.Өлзий-Учрал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын эхээр *********** надад нэг шаргал өнгийн зөөврийн компьютер өгөөд хэрэглэж бай гэж хэлсэн. ...Хаана форматлуулсан гэдгийг би хэлж болно. ...Би ямар нэгэн файл устгаагүй, *********** ах надад өгсөн байдлаараа байгаа...” /19 дүгээр хавтас хэргийн 65-67 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.Бадрах мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...надад Michael кors гэсэн бичигтэй шар өнгийн металл бугуйн цагийг, булгария гэсэн бичигтэй бөөрөнхий хэлбэртэй, цагаан цэнхэр өнгийн үнэртэй усны хамт өгсөн. ...үүнээс хойш ***********тай дахиж холбогдоогүй. ...хамт байсан залуу нь ***********аа гэж танилцуулж байсан нөгөө хоёр эмэгтэй нь бол танихгүй...” /10 дугаар хавтаст хэргийн 80-82 дахь тал, 23 дугаар хавтас хэргийн 43-44 дэх тал/ гэсэн,
Гэрч Т.Давгацэрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Баттулга гээд миний хуучин танил залуу байдаг. ...Баттулга залгаад *******гийн ******* лоунжид байна хүрээд ирээч нөгөө тайна захирлын гэрт орж хулгай хийсэн хүн чинь батлан даалтад гарсан байна дуудчихлаа гэж хэлсэн. ...*********** гэх намхан биетэй залуу орж ирээд Баттулгатай юу байна ах гэж гар бариад тэр хоёр хоорондоо энэ асуудлын талаар яриа өрнүүлсэн. ...*********** гэдэг залуу хэлэхдээ тэр хэргийг би хийсэн гэдгээ хүлээгээд шалгагдаж байгаа, захиалагч байгаа тэгэхдээ би тэр захиалагчийг гаргаж ирсэн ч 10 жилийн ял, гаргаагүй ч 10 жилийн ял авна гэж хэлээд гарахын өмнөхөн ахаа 10,000,000 төгрөг зохицуулаад өгчих тэгвэл би тэр захиалагчийг хэлээд өгье гэж хэлж байсан...” /26 дугаар хавтас хэргийн 142-143 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. ...Б.*********** надад *********** дүүргийн 3 дугаар хороо, 8А байрны 44 тоотод амьдардаг Э.*********** гэж айлаас зөөврийн компьютер шкаф дээр байгаа алтлаг шар өнгийн флаш дискийг хулгайл гэж уг айлыг зааж өгсөн. ...Би Б.Бат-Эрдэнийн хэлсний дагуу уг айл руу ороод зөөврийн компьютер флаш диск болон өөр бусад эд зүйлсийг авсан..” /10 дугаар хавтаст хэргийн 37-39 дэх тал, 33 дугаар хавтас хэргийн 5-6 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10 дугаар хавтаст хэргийн 45-54 дэх тал, 26 дугаар хавтас хэргийн 156-158 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10 дугаар хавтаст хэргийн 56-64 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /10 дугаар хавтаст хэргийн 91-93 дахь тал, 33 дугаар хавтас хэргийн 92-93 дахь тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /10 дугаар хавтаст хэргийн 66, 67 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /10 дугаар хавтаст хэргийн 84-87 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /10 дугаар хавтаст хэргийн 32-33, 34-36 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /30 дугаар хавтас хэргийн 150 дахь тал/ зэрэг баримтуудаар,
32. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.***********ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 20 ширхэг эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 7,486,704 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цагийн үед ...хөрш айлын найз ******** миний гар утас руу залгаад ...хулгай орсон юм шиг байна хурдан ир гэхээр нь чи Хан-Уул дүүргийн цагдаад дуудлага өгчих ...гэж хэлээд утсаа тасалсан. ...цаасан хайрцагтай 15 шил виски, 1 шил Хятад улсад үйлдвэрлэгдсэн архи байсныг цаасан хайрцгуудыг нь үлдээгээд аваад явсан байсан. ...цэнхэр өнгийн гадна талдаа зурмал зурагтай Хятад шаазан хөөрөг 1 ширхэг, дотроосоо зурагтай тунгалаг бор өнгийн шилэн хөөрөг 1 ширхэг, жижиг ногоон өнгийн жижиг хаш аяга 1 ширхэг, гадуураа мөнгөлсөн байгаа. ...үнэлгээний мөнгөн дүнтэй холбоотойгоор гаргах санал хүсэлт байхгүй...” /10 дугаар хавтаст хэргийн 155, 156-157, 158-159 дэх тал/ гэсэн,
Гэрч С.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...***********ынд ороход гал тогооны цонх нь онгорхой байхаар нь сандраад гэрийн эзэн ***********тай өөрийн 999002256 дугаарын утсаар 99119904 дугаарын утсанд хэлж мөн цагдаад дуудлага өгсөн...” /10 дугаар хавтас хэргийн 162 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна...” /10 дугаар хавтаст хэргийн 130-131 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /10 дугаар хавтаст хэргийн 138 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10 дугаар хавтаст хэргийн 139-154 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /10 дугаар хавтаст хэргийн 179-181 дэх тал, 33 дугаар хавтас хэргийн 96-98 дахь тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /10 дугаар хавтаст хэргийн 154 дэх тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /10 дугаар хавтаст хэргийн 169-170, 172-174 дэх тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /10 дугаар хавтаст хэргийн 125-126, 128-129 дэх тал/ зэрэг баримтуудаар,
33. 2019 оны 09 дүгээр сарын 07-ноос 09-ний өдрийн хооронд ************* дүүргийн 13 дугаар хороо, “Алтан тэвш” 2 тоот бүхий иргэн Б.***********ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 156 төрлийн 404 ширхэг эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 735,776,662 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 09 дүгээр сарын 09-ний 13 цагийн орчим манай хүү Бат*********** над руу ... залгаад аав танайд хулгай орчихсон байна ...гэсэн. Тэгэхээр нь би Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Бор хошууны багийн төвөөс хот руу яаралтай гэртээ ирэхэд цагдаа нар ирчихсэн хэргийн газрын үзлэг дуусаж байсан. “Алдагдсан зүйлсийг хүснэгтээр гаргаж өгөв/. ... Надад урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байна. Учир нь хулгайд алдагдсан эд зүйлсээс дутуу үлдээсэн зүйл байна лээ. Тиймээс түүнийгээ хүснэгтэн байдлаар гаргаж өгмөөр байна. ...Манай гэрээс нийт 156 нэр төрлийн 713,851,000 төгрөгийн эд зүйлс хулгайд алдагдсан байна. Мөн дээр нь бэлэн мөнгөн Монгол болон гадаад валют нийлээд 303,000 төгрөг хулгайд алдагдсан болно...” /11 дүгээр хавтаст хэргийн 17, 19-26, 27-42 дахь тал/ гэсэн,
Гэрч С.Бат*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 13 цаг 10 минутад ирэхэд хаалга цоожтой зүгээр онгойсон ба гэрт ороход үүдэнд дээлийн өөдөс урагдчихсан, 2 мөнгөн гүц газар унасан, хивсэн дээр бор будаа асгарчихсан хойд талын ******** сараалжтай жижиг цонх хагарсан байхаар нь хулгай орсон байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. ...мөнгөн домбо, айрагны мөнгөн сөн, мөнгөн халбага, ажлын өрөөнөөс сейф дотор байсан мөнгөн хутганууд, алт, мөнгөн аяга, мөнгөн халбага, сэрээний ком, одон медалиуд, бичиг баримтууд, эмэгтэй хүний ээмэг, бөгж, алт мөнгөн гоёлын эд зүйл, виски алдагдсан байна. ...ойролцоогоор 1 тэрбум төгрөгийн хохирол учирсан...” /11 дүгээр хавтас хэргийн 43-49 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Тэр өдөр би 16 цагаас 20 цагийн хооронд такси барьж яваад хулгай хийх байшингаа сонгоод 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 16 цагаас хойш тухайн байранд хүн ирэхийг нь харж байгаад 21 цагийн үед хүн ирэхгүй болохоор нь байшингийн арын цонхыг ******** хаалтыг татаад цонхыг нь түлхэж ороод 2 давхраас их хэмжээний мөнгөн аяга болон ойролцоогоор 4-5 кг жинтэй мөнгөн бурхан 2-г авсан, байшингийн 1 давхарт хаалгаар гарч ойролцоо жалганд тавьсан. Буцаж ороод 2 давхарт байж ажлын өрөөнд ******** сейф байсныг доор нь зузаан хивс шиг зүйл тавьж байгаад гулгуулаад 1 давхарт байх дулааны бололтой өрөөнд оруулаад тус сейфийг эвдээд дотроос нь хэт хутга болон хөөрөг, алт, монетон эдлэл байсныг аваад *************ийн товчооны орчим *********** голын эрэг дагуу хогон дотор оруулж тавьсан. Тэгээд сар орчмын дараа нуусан эд зүйлээ очиж аваад зарим зүйлийг нь Д.*********** гэх ченжид аваачиж өгсөн. Тэгээд зарсан зүйлийнхээ мөнгийг Д.***********аас авдаг байсан.
...*********** ....том ажил байна гэж хэлж байсан. ...*********** эзэнгүй байгаа айлуудыг судлаад өөрөө надад хэлж зааж өгдөг байсан, ...тэр нь баян чинээлэг байрын айлууд байдаг байсан...” /10 дугаар хавтаст хэргийн 199-200 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10 дугаар хавтаст хэргийн 212-221, 222-227, 228-250, 11 дүгээр хавтаст хэргийн 1-10 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /11 дүгээр хавтаст хэргийн 107-117 дахь тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /11 дүгээр хавтаст хэргийн 11-14, 15, 16 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /11 дүгээр хавтаст хэргийн 126-133, 137-141, 144-159, 162-168, 171-181, 183-185, 188-189, 192-193, 195-198, 201-207, 210-226, 231-232, 235-239, 243-246 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /10 дугаар хавтаст хэргийн 195-196, 197-198 дахь тал/ зэрэг баримтуудаар,
34. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 58а байрны 2 тоотод оршин суух иргэн Ш.***********гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 4 төрлийн 16 ширхэг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,950,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Ш.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 58а байрны 02 тоот гэрээсээ гарсан, орой 20 цагийн орчим гэртээ очиход манай гэрт хулгайч орж гэрээс 15 ширхэг мөнгөн аяга, шинэ үйтэн хуараар гадарласан хурган дотортой дээл алдагдсан байсан. Үйтэн хуаран дээлийг 1,800,000 төгрөгөөр хийлгэж байсан, их гарын 3 ширхэг мөнгөн аяга, дунд гарын нэг мөнгөн аяганууд эртнийх, ...үлдсэн мөнгөн аяганууд нь орчин цагийн дээрээ нэр шивсэн байгаа...” /12 дугаар хавтаст хэргийн 239-240, 241-243 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна...” /12 дугаар хавтаст хэргийн 180-183 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /12 дугаар хавтаст хэргийн 196-206, 207-212 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /12 дугаар хавтаст хэргийн 214-229 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /13 дугаар хавтаст хэргийн 8-9, 11-12 дахь тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /12 дугаар хавтаст хэргийн 234 дэх тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /12 дугаар хавтаст хэргийн 175-177, 178-179 дэх тал/ зэрэг баримтуудаар,
35. 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ************* дүүргийн 16 дугаар хороо Амины орон сууцны 31 тоотод оршин суух иргэн Х.***********гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 14 төрлийн 52 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 20,938,577 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Х.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 19 цаг 50 минутын үед эхнэрийн хамт гэрээсээ гарч айлд оччихоод 23 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд том өрөөний ханын шүүгээнд байсан аягануудыг гаргаад ил тавьсан, жижиг өрөөний жижиг салхивчийг онгойлгосон гадна хаалтыг хугалж эвдсэн байдалтай байсан. ...Том өрөөний ханын шүүгээн дотор байсан дунд гарын 30 ширхэг мөнгөн аяга, 12 ширхэг жижиг мөнгөн аяга, 6 ширхэг шармал аяга нийт 48 аяга алдагдсан байна. Уг аягануудын хажуу бөөр хэсэгт нь “***********д дурсгав” гэж бичсэн байгаа. Мөн жижиг өрөөний хувцасны шүүгээнд байсан шүрэн толгойтой шүрэн хөөрөг, өндөр нь 7 см, өргөн нь 4 см хэмжээтэй улаан шаргал өнгөтэй, алтан нуухтай шинэ цагийн хөөрөг алдагдсан байсан. Уг хөөргөө 65 сая төгрөгөөр үнэлж байна. Мөн бэлэн 300,000 төгрөг, 2000 юань, 140 доллар зэрэг мөнгөн дэвсгэртүүд алдагдсан. Уг мөнгөн дэвсгэртүүд гялгар улаан өнгийн арьсан түрийвчинд байсан. мөн бор арьсан түрийвчтэй 26,000 рубль алдагдсан байна. Жижиг өрөөний хувцасны шүүгээнд байсан сувдтай алтан ээмэг, бугуйвч, хүзүүний зүүлт, шүрэн шигтгээтэй хүзүүний монетон зүүлт алдагдсан. Алтан ээмэг, бугуйвч хүзүүний зүүлтийг хосоор нь 500,000 төгрөгөөр авч байсан, монетон зүүлтийг 150.000 төгрөгөөр үнэлж байна. мөн англиас хүүхэд авч ирж өгсөн арьсан цүнх байхгүй байна...” /13 дугаар хавтаст хэргийн 50-52, 53-55 дахь тал/,
Гэрч С.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 01 дүгээр сард бил үү гэж бодож байна, он сарыг нь сайн санахгүй байна, ажил дээрээ буюу Урт цагааны замын урд талд Намуулан мөнх нэртэй шүдний эмнэлгийн үүдний өрөөнд лангуун дээрээ байдаг ОК гэдэг нэртэй ломбард ажилладаг хүн байгаа юм гэж өөрийгөө танилцуулж байсан *********** гэдэг залуу байсан. Тэр залуу нэг шүрэн хөөрөг барьсан байдалтай зарах гээд явж байсан, би үзэхэд бөөрөн дээрээ нөхөөстэй байсан, тэгээд ийм байна гэдгийг нь хэлсэн, хэд хүрэх вэ 3,000,000 төгрөг хүрэх үү гэж асуусан. Би хугацааг нь сайн хараарай, дараа нь зарсан байхад олдохгүй шүү гэдгийг нь хэлсэн тэгтэл хугацаа нь хэтэрсэн, тэр бол миний ажил гэж хэлж байсан. Би 1,500,000 төгрөгөөр авья гэхэд 2,000,000 төгрөгт авчих гэж хэлж байсан. Тэгээд 1,850,000 төгрөгөөр авсан. Тэгээд надтай их сайн яриа үүсгэж зарах юм тавих шүүгээ мөнгөөр нь хийлгэж өгөөд надад авч ирж өгч байсан. Өөрийгөө эхнэргүй, хүүхэдгүй Солонгос улсад 3 сар ажиллаж байгаад ирлээ, охидтой танилцах гэхэд намайг ломбардад ажилладаг их мөнгөтэй гэж андуураад байх юм гэж хэлдэг байсан. Би тэр залууг харвал танина, тэр залуу ломбардад ажилладаг залуу маань мөнгийг нь дар*********** 30,000 төгрөгөөр зарсан байна, идсэн байна, энэ залууг хална гээд нэг залуу дагуулж ирж байсан, тэгээд начин заанд ажиллаж байсан нэг эмэгтэйг ажилчнаар авсан, их гайгүй юм байна гэх зэргээр надтай тааралдаж ярьдаг байсан. ОК нэртэй ломбардыг 13 дугаар хороололд ажиллуулдаг гэж хэлж байсан. Ломбардаар нь би очиж байгаагүй, тухайн үед 8803-тай дугаар барьдаг байсан. 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр гэж санаж байна, тус хөөргийг уран дарханы цогцолборт лангуун дээр суудаг *********** гэх хүнд 2,500,000 төгрөгөөр зарсан, мөнгөө би бэлнээр авсан, би хөөргийг толгойгүй чигээр нь зарсан. Тус хөөрөг нь 110 орчим грамм жинтэй байсан. *********** цааш нь хэнд хэдэн төгрөгөөр зарсан талаар мэдэхгүй. *********** надад ямар нэг байдлаар өөр эд зүйлс зараагүй, харин өөр газар мөнгө зарсан чинь өөр үнээр зарсан байна гэж нэг залууг дагуулж орж ирж байсан...” /13 дугаар хавтаст хэргийн 59 дэх тал/ гэсэн,
Гэрч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би хөөргийн зургийг харлаа, энэ хөөргийг 2018 оны 02 дугаар сард гэж санаж байна, урт цагааны замын урд байрлах шүдний эмнэлгийн үүдийг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг Урнаа гэх эмэгтэйгээс 3,000,000 төгрөгөөр худалдан авсан. Тус хөөрөг нь шүрэн хөөрөг байсан, ухаа шаргал өнгөтэй, толгойгүй байсан. Би даваа толгой хийж хэсэг барьж байгаад ******** гэдэг залууд 2019 оны 06 сарын үед 11,000,000 төгрөгөөр зарсан. Хоёр хөөрөг зарсан үнийг нь дунд нь шингээгээд зарсан. ******** тэр хөөргийг яасныг мэдэхгүй. *********** тэр хөөргийг нэг залуугаас авсан, яг ямар залуу гэдэг талаар би сайн мэдэхгүй байна. Тус хөөрөг нь энд тэндгүй нөхөөстэй, толгойгүй, бөөрөнхий, ямар нэгэн сийлбэргүй, цулгуй хөөрөг байсан...” /13 дугаар хавтаст хэргийн 65-66, 23 дугаар хавтас хэргийн 55-57 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Жижиг хөөрөг зарагдсан. ...*********** гэдэг урт цагаан дээр суудаг эмэгтэй над руу залгаад ...хоёр шүрэн хөөрөг байна авах хүн байна уу ....би үзэж байгаад хоёр шүрэн хөөргийг 36,000,000 төгрөгөөр авсан, ...2020 оны 1 сарын сүүлээр би хөөргийг Замын үүд дээр очиж уулзаад 22 сая төгрөгөөр зарсан...” /13 дугаар хавтаст хэргийн 61 дэх тал/ гэсэн,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13 дугаар хавтаст хэргийн 38-47 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /13 дугаар хавтаст хэргийн 76-77, 137-138 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /13 дугаар хавтаст хэргийн 68-72, 74-75 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /13 дугаар хавтаст хэргийн 16-17, 19-20 дахь тал/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /13 дугаар хавтаст хэргийн 34-35 дахь тал/ зэрэг баримтуудаар,
36. 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ************* дүүргийн 16 дугаар хороо Амины орон сууцны 30 тоотод оршин суух иргэн Ц.***********ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 4 төрлийн 39 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Ц.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ************* дүүргийн 16 дугаар хороо Амины орон сууцны 30 тоот манай гэрт хулгай орсон, тухайн үед манай гэр эзгүй байсан. Манай гэрээс 38 ширхэг мөнгө аяга, Америкаас ирсэн маркийг нь сайн мэдэхгүй 2015 онд авчирсан айпад алдагдсан байсан, 38 ширхэг мөнгөн аяганы 4 аяга нь их гарын мөнгөн аяга, бусад нь дунд гар, бага гарын мөнгөн аяганууд байсан. Манай нөхөр болох Д.Ган********ийн нэртэй дурсгалын бичигтэй аяганууд байсан. Мөнгөн аяганууд болон айпад зэрэг эд зүйлсээ 12 сая төгрөгөөр үнэлж байна...” /13 дугаар хавтаст хэргийн 115-116 дахь тал/ гэсэн,
Гэрч Э.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тус айл 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймаг руу аяллаар явж, би гэрийг нь харж үлдсэн, 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн үед өөрийнхөө гэр рүү яваад 23 цагийн үед буцаж ирэхэд хойд цонх онгорхой, доторх эд зүйлс эмх, цэгцгүй байдалтай байхаар нь цагдаад мэдэгдсэн. Том өрөөний шар модон сервантанд байсан 35-40 орчим ширхэг байх мөнгөн аяганууд, айпад зэрэг алдагдсан...” /13 дугаар хавтаст хэргийн 117-118 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна...” /13 дугаар хавтаст хэргийн 94-95 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /13 дугаар хавтаст хэргийн 108 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13 дугаар хавтаст хэргийн 110-112 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /13 дугаар хавтаст хэргийн 121-122 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /13 дугаар хавтаст хэргийн 126-137 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /13 дугаар хавтаст хэргийн 90-91, 92-93 дахь тал/ зэрэг баримтуудаар,
37. 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо *******ы 46F байрны 1 тоотод оршин суух иргэн Ч.***********ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 4 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,148,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Ч.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******ы 46F байрны 1 тоот гэртээ 12 цагийн үед очоод 14 цагийн үед гарсан. Тэгээд 2 хоног гэртээ ирэхгүй байж байгаад 21-ний өдрийн өглөө гэртээ очиход манай гэрийн цонх онгорхой, хулгай орсон байдалтай байсан. Гэрээс ээжийн 2 ширхэг булган шуба, аавын булган малгай, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлс алдагдсан...” /13 дугаар хавтаст хэргийн 182-183 дахь тал/ гэсэн,
Гэрч А.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 05 дугаар сарын сүүлээр байрны халаалт зогсчихоор нь ******* дүүрэгт байрлах гэр лүүгээ явсан, хаяа хаяа ирж гэрээ эргэж тойрч хардаг байсан, сүүлд 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *******ы 46F байрны 1 тоот гэртээ ирэхэд ямар нэг эд зүйл алдагдаагүй, гэрийн эд зүйлүүд байрандаа байсан. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө 09 цагийн үед гэртээ ирэхэд гэрээс булган шуба 2 ширхэг, эрэгтэй булган малгай 1 ширхэг алга болсон байсан. Бусад эд зүйлүүдээ үзэхэд алга болсон зүйл байхгүй байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /13 дугаар хавтаст хэргийн 184-185 дахь тал/ гэсэн,
Гэрч Ж.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...46F байрны орцны хаалгаар гарч ирэхэд эд зүйлээ хулгайд алдсан гэх айлын эзэнтэй таарсан. Тэр хүн манайд хулгай орчихсон байна, цагдаа дуудсан гэхээр нь ээлж хүлээлцэж авсан Сумъяасүрэнгээс асуухад өглөө хулгай гарсан хүмүүс камер шүүнэ гээд явсан гэж хэлсэн...” /13 дугаар хавтаст хэргийн 189-190 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна...” /13 дугаар хавтаст хэргийн 155-157 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13 дугаар хавтаст хэргийн 168 дахь тал/,
- Өргөдөл /13 дугаар хавтаст хэргийн 158-163 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13 дугаар хавтаст хэргийн 169-178 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /13 дугаар хавтаст хэргийн 195-196 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /13 дугаар хавтаст хэргийн 149-151, 152-153 дахь тал/ зэрэг баримтуудаар,
38. 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******** хотхоны 103 дугаар байрны 101 тоотод оршин суух иргэн М.***********ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны тагтаар нэвтэрч 11 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 13,286,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч М.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 18-ны өглөө 05 цагийн орчим гэр бүлээрээ такси дуудаад онгоцны буудал ороод гадаад явсан, ингээд 2018 оны 05 дугаар сарын 22-ны орой 17 цагийн орчим гэртээ ирээд гэрийнхээ хаалгыг онгойлгоод гэртээ ороход гэрийн хамаг юм эмх замбараагүй болгосон, хойд талын голын өрөөний цонх онгорхой, тагтны хаалганы цонх хагархай байсан, тэгэхээр нь цагдаад дуудлага өгч мэдэгдсэн. Манай гэрийн хувцасны хоёр өрөөний шүүгээнээс бэлэн мөнгө 600,000 төгрөг, эмэгтэй бугуйн цаг, айфоне маркийн гар утас, зөөврийн компьютер зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” /13 дугаар хавтаст хэргийн 249-250 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 22-ны орой 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Хаалгаа түлхүүрээр нээгээд гэртээ ороход гэр их хүйтэн салхи үлээгээд байхаар нь голын буюу хүүхдийн тоглоомын өрөө рүү хартал уг өрөөний цонх хагарчихсан хагархай шилнүүд шалаар нэг тарсан, цонхны тавцан дээр байсан жаазтай зураг ширээний гэрэл зэрэг зүйлс шалан дээр унаад хагарсан байсан. Цаашаа явахад тагтны хаалга нээлттэй байсан, сая гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд asus маркийн зөөврийн компьютер, айфоне 5 болон айфоне 6 маркийн гар утаснууд алга болсон байна. Мөн D&G, Durberg брэндийн эмэгтэй хүний 2 ширхэг бугуйн цаг, цагаан өнгийн айпад, хэтэвчинд байсан 600,000 төгрөг зэрэг эд зүйлс алга болсон байна...” /14 дүгээр хавтаст хэргийн 1-3 дахь тал/ гэсэн,
Гэрч Ж.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...балкон дээр чимээ гараад байхаар нь хаалгаа нээж хартал 160-165 орчим см өндөртэй 18-20 орчим насны эрэгтэй хүүхэд зогсож байсан. тэгээд тэр хүүхэд шууд доошоо үсэрч зугтсан. Тэгээд би байрныхаа харуулыг дуудсан...” /14 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал/ гэсэн,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13 дугаар хавтаст хэргийн 222-227 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13 дугаар хавтаст хэргийн 229-246 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /14 дүгээр хавтаст хэргийн 10 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /14 дүгээр хавтаст хэргийн 5 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /13 дугаар хавтаст хэргийн 204-206, 207-208 дахь тал/ зэрэг баримтуудаар,
39. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагаас 21 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ******** хотхоны 78 дугаар байрны 5б тоотод оршин суух иргэн Ш.***********ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 5 төрлийн 7 ширхэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,451,330 хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Ш.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр ******** хотхоны 78 дугаар байрны 5б тоотод нөхөр Ч.***********гийн хамт амьдардаг. Ингээд би ажлаар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Франц улс руу явсан. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ...Монгол Улсад ирээд гэртээ харьж өөрийн эд зүйлсээ бүртгэхэд Rado брэндийн мөнгөлөг өнгөтэй, нүүрэн дээрээ 4 ширхэг бриллиантан шигтгээтэй эмэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэг, Christ Брэндийн улаан хүрэн өнгийн суран оосортой эмэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэг, 1,5 см диаметртэй эмэгтэй хүний хүзүүний цагаан сувдан зүүлт 1 ширхэг, түрийвчинд байсан 170 ам доллар, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байна. ...хулгайд алдагдсан эд зүйлсээс олдсон зүйлс болох жижиг мөнгөн таваг, мөнгөн гоёл, ээмэг, бугуйвч, бөгж, хар үүргэвч, үнэртэй ус гэх мэтийг дөрвөн замын хажууд байдаг цагдаагийн газраас очиж авсан...” /14 дүгээр хавтаст хэргийн 161-162 дахь тал/ гэсэн,
Гэрч Ч.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цагийн үед гэрээсээ гараад 21 цаг өнгөрч байхад гэртээ ороход гал тогооны өрөөний цонх онгорхой салхилж байхаар нь гайхаад гэрээ шалгахад гал тогооны өрөөний цонх хагарсан, шалан дээр эмэгтэй хүний хувцас тараасан байсан. Тэгээд нэг давхрын зочны өрөөний шүүгээнд байсан 3 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. Эхнэрийн гоёл чимэглэл алга болсон үгүйг мэдэхгүй байна...” /14 дүгээр хавтаст хэргийн 164-165 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын сүүлээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* хотхоны тоодыг мэдэхгүй алын хаалганы хажуу талын цонхоор нь орж Радо брэндийн мөнгөлөг өнгөтэй эмэгтэй цаг 4 ширхэг, улаан өнгийн оосортой эмэгтэйн бугуйн эмэгтэй хүний сувдан хүзүүний зүүлт мөнгөн аяга 2-3 ширхийг авсан...” /14 дүгээр хавтаст хэргийн 168 дахь тал/ гэсэн,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /14 дүгээр хавтаст хэргийн 140-158 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /14 дүгээр хавтаст хэргийн 182 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /14 дүгээр хавтас хэргийн 9-10 дахь тал/ зэрэг баримтуудаар,
40. 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө *********** дүүргийн 3 дугаар хороо 15 дугаар байрны 39 тоотод оршин суух иргэн Б.Эрдэнэ***********ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 4 төрлийн 6 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,196,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Б.Эрдэнэ*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 18-ны орой *********** дүүргийн 3 дугаар хороо 15 дугаар байрны 39 тоотод буюу гэртээ 23 цагийн үед унтаад өглөө 07 цаг 30 минутын үед сэрээд том өрөөндөө ортол сервантны хоёр хаалга нээлттэй байхаар очоод шалгахад 2 ширхэг манан хөөрөг, 4 ширхэг мөнгөн аяга зэрэг зүйлүүд байхгүй байсан. Том өрөөний цонхоо нээлттэй унтсан...” /14 дүгээр хавтас хэргийн 218-219 дахь тал/ гэсэн,
- Өргөдөл /14 дүгээр хавтас хэргийн 215 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /14 дүгээр хавтас хэргийн 222-223 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /14 дүгээр хавтаст хэргийн 185-186, 187-188 дахь тал/ зэрэг баримтуудаар,
41. 2018 оны 11 сарын 26-ны өдөр 13 цагаас 21 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ******** хотхоны 51 тоотод оршин суух иргэн Ч.***********гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 3 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 270,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Ч.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нөхөр Баасанжав, охин Б.Анударь нарын хамтаар 13 цагийн үед гэрээ цоожлоод гадуур дэлгүүр хэссэн. Тэгээд нөхөр бид хоёр цаашаа ажил хөөцөлдөөд манай хоёр охин дүү Ч.Долгоржав нар гэртээ харьсан, тухайн үед 21 цаг болж байсан байх манай дүү Ч.Долгоржав утсаар яриад “гэрт хулгай орсон байна” гэхээр нь гэрт ирэхэд гэрийн цонхоор ороод гэрийн бүх зүйл онгичсон байдалтай байхаар нь цагдаа дуудсан. 2013 онд авсан Никон брэндийн камер, Самсунг брэндийн гар утас, адидас брэндийн үүргэвч зэрэг эд зүйлс алдагдсан байна...” /15 дугаар хавтас хэргийн 95-96 дахь тал/ гэсэн,
Гэрч Ч.Долгоржав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...уг байранд манай ах Баасанжав эгч Ч.*********** нар 3 хүүхдийн хамт байгаа юм. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчим би эгчийнхээ хоёр хүүхэд болох Б.Номуундарь, Б.Анударь нарыг гэрт нь хүргэж өгөхөөр хамт ирээд гэрийнх нь хаалгыг онгойлгоод дотогш ороход 1 давхрын цонх хагалан хулгайч орж гэрийн хамаг юмыг онгичсон байдалтай байхаар нь 102 дугаарын утсанд дуудлага өгсөн...” /15 дугаар хавтас хэргийн 100-101 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Миний үйлдсэн хэрэг мөн байна. ...Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” /15 дугаар хавтас хэргийн 63-64 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /15 дугаар хавтас хэргийн 82-93 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /15 дугаар хавтас хэргийн 119-120 дахь тал/ зэрэг баримтуудаар,
42. 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн өдрөөс 15-ны өдрийн хооронд ************* дүүргийн 13 дугаар хороо, 10 дугаар байрны 90 тоотод оршин суух иргэн С.***********ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалгаар нэвтэрч 7 төрлийн 9 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 8,584,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч С.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлээрээ Архангай аймаг яваад 2018 оны 08 дугаар сарын 15-ны орой 19 цагийн үед өөрийн гэр болох ************* дүүргийн 13 дугаар хороо, 10 дугаар байрны 90 тоотод түлхүүрээ хийгээд цоожоо онгойлгоход ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Тэгээд би гэртээ ороход давхар хаалганы цоож нь цоожлогдсон байсан, би хөдөө явахдаа дотор хаалгаа цоожлоогүй байсан, тэгээд түлхүүрээ онгойлгоод ороход манай угаах хувцсаа хийдэг саваар дотор талын хаалгыг дарсан байсан, би холдуулаад орох гэтэл манай тавиур дээр өрөөтэй байсан мөнгөн аяганууд алга болсон байхаар нь би цагдаад дуудлага өгч, гэртээ ороогүй. Цагдаа нар ирээд гэртээ ороход манай гэрийн тагтны хаалгыг хагалсан байдалтай байсан, би алдагдсан зүйлээ бүртгэхэд үнэт эдлэлүүд, хуримын бөгж, бугуйн цаг, дуураймал хөөрөг алга болсон байсан. Манай жоохон хүүхдийн түрийвчинд цуглуулсан байсан мөнгө, эхнэрийн түрийвчинд байсан албаны мөнгө гэх 200,000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Би хөдөө явах талаараа жижүүрт гарч байсан настайвтар хүнд хэлж байсан. Манай байрны хяналын камер ажилладаггүй гэдгийг сая мэдлээ. Гэрээс Солонгос улсаас авсан 24 кратын алтан зүүлт, ээмэг, 16 кратын сорьцтой хуримын хос монетон бөгж, поло брэндийн эрэгтэй бугуйн цаг, дуураймал чулуун хөөрөг, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, бэлэн 200.000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” /16 дугаар хавтаст хэргийн 12-13, 14-15 дахь тал/ гэсэн,
Гэрч М.Ганчулуун мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би ************* дүүргийн 13 дугаар хороо, 10 дугаар байрны СӨХ-ны даргаар 2016 оны 01 сараас хойш ажиллаж байна. С.***********ын гэрт хулгай орсон талаар мэдээгүй байсан, С.*********** хөдөөгөөс ирээд гэрээ онгойлгож үзээд хулгай орсон талаараа надад хэлсэн. манай байрны гадна талын хяналтын камер эвдэрсэн байсан. Уг камер нь 2018 оны 04 дүгээр сараас хойш ажиллахгүй байгаа, засуулах гэхээр солих шаардлагатай гэсэн, солих гэхээр мөнгө байхгүй учир байрлуулж чадаагүй байсан...” /16 дугаар хавтаст хэргийн 20 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна...” /15 дугаар хавтас хэргийн 223-224 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /14 дүгээр хавтас хэргийн 215 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /15 дугаар хавтас хэргийн 25-26, 29-30 дахь тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /15 дугаар хавтас хэргийн 242-250 дахь тал,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /15 дугаар хавтаст хэргийн 217-218, 220-221 дахь тал/ зэрэг баримтуудаар
43. 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 14 цагаас 19 цаг 30 минутын хооронд ************* дүүргийн 29 дүгээр хороо 10 дугаар байрны 3 тоотод оршин суух иргэн М.***********ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны тагтны цонхоор нэвтэрч 5 төрлийн 27 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,340,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч М.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 9 цагийн орчим ажилдаа явсан. Манай дүү Эрдэнэцэцэг 14 цагийн орчим гэрээс гарсан, гэрт хэн ч үлдээгүй. Тэгээд би 19 цаг 30 минутын орчим гэртээ ирэхэд том өрөөний тагтны хаалга онгорхой байхаар нь ойртож очоод харахад ханын тавиурын шилэн хаалган дотор өрөөтэй байдаг байсан мөнгөн аяганууд алга болсон байхаар нь гэрээсээ гарч эхнэр дээрээ очиж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирсэн бөгөөд цагдаа ирэхээс өмнө алга болсон зүйлсийг шалгахад 23 ширхэг шинэ цагийн мөнгөн аяга, манай хүүхдийн шинэ цагийн ногоон хаш хөөрөг 1 ширхэг, миний өөрийн шинэ цагийн усан болор хээтэй толгой нь хуурамч, нуухгүй хөөрөг 1 ширхэг, унтлагын өрөөнд байсан монетон гинж, өрөөсөн алтан ээмэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...Би 14 ширхэг мөнгөн аягаа таньж хүлээн авлаа. Шинээ гэдэг нэг жижиг бор нөхөр үсчинд байнга орж ирдэг байсан. *********** тэр залуу энэ манай дүү хулгай хийдэг юм гэж хэлж байсан. тэр Шинээ гэдэг залуу нь ***********ыг ахаа гээд байнга орж ирдэг байсан...” /16 дугаар хавтаст хэргийн 72-75, 76-78 дахь тал/ гэсэн,
Гэрч М.Эрдэнэцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын 06-ны өглөө ах, бэр эгч хоёр 9 цагийн үед ажилдаа явсан, би 14 цагийн үед ************* дүүрэгт байдаг өөрийн гэр рүү явсан. Орой 21 цагийн үед бэр эгч Сараа над руу залгаад гэрт хулгай орсон байна, гялс хүрээд ир гэхээр нь би ирсэн. Би гэрээсээ гарахаасаа тагтны наанаас хальт харчхаад, плитка шалгаад хаалгаа түгжээд гарсан, том өрөөний тагны цонхыг ойрын 2 хоногийн хугацаанд онгойлгоогүй, 2 хоногийн өмнө би тагтны цонхыг онгойлгосон бөгөөд дутуу хаасан байх...” /16 дугаар хавтаст хэргийн 82 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна...” /16 дугаар хавтаст хэргийн 40-41 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /16 дугаар хавтаст хэргийн 54-65 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /16 дугаар хавтаст хэргийн 87-89 дэх тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /16 дугаар хавтаст хэргийн 71 дахь тал/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /16 дугаар хавтаст хэргийн 49 дэх тал/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /16 дугаар хавтаст хэргийн 50 дахь тал/,
- Дуудлага лавлагааны хуудас /16 дугаар хавтаст хэргийн 51 дэх тал/,
- Өргөдөл /16 дугаар хавтаст хэргийн 53 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /16 дугаар хавтаст хэргийн 36-37, 38-39 дэх тал/ зэрэг баримтуудаар,
44. 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ************* дүүргийн 13 дугаар хороо 10 дугаар байрны 2 тоотод оршин суух иргэн Г.***********ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 5 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Г.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн үед гэрийнхээ хаалгыг түгжээд явсан, зуслан дээрээ байж байхад 19 цагийн үед ээж залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Манай гэрийн жижиг өрөөний цонхоор хулгай орсон байсан, хаалга эвдрээгүй, гэрийн түлхүүр надад, эхнэрт, ээжид байдаг, эхнэрийн түлхүүрийг хулгай орохоос сарын өмнө би авч гараад хаясан, одоо ч олдоогүй байгаа. Манай гэрээс миний хуримын монетон бөгж, жиоржи армани загварын бугуйн цаг, ээжийн хос монетон ээмэг, эхнэрийн монетон ээмэг, ээжийн монетон бөгж алдагдсан...” /16 дугаар хавтаст хэргийн 123-125 дахь тал/ гэсэн,
Гэрч П.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өнөөдөр орой 20 цагийн үед гэрт чийг үнэртээд байхаар нь жижиг өрөө болон гал тогооны өрөөний цонхыг хагас онгойлгочхоод гарсан, ... тэгээд орой 20 цаг 30, 40 минутын үед гэртээ буцаад ирэхэд гэрийн маань хамаг эд зүйлсийг сандаачаад хаячихсан байдалтай хулгайч орсон бололтой байсан. Том өрөөний стенкэн дотор тавиур дээр байсан жижиг мөнгөн аяган дотор байсан манай хүүгийн монетон бөгж, ширэн оосортой бугуйн цаг, унтлагын өрөөний шүүгээн дээр хайрцган дотор байсан миний өөрийн зүүдэг жижиг шигтгээтэй 1 хос монетон ээмэг, шигтгээтэй нарийн гогцоотой бөгж алдагдсан байна...” /16 дугаар хавтаст хэргийн 128-131 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна...” /16 дугаар хавтаст хэргийн 96-97 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /16 дугаар хавтаст хэргийн 115-119 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /16 дугаар хавтаст хэргийн 140-141 дэх тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /16 дугаар хавтаст хэргийн 134-138 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /16 дугаар хавтаст хэргийн 92-93, 94-95 дахь тал/ зэрэг баримтуудаар,
45. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ******* таун хотхоны 15 тоотод оршин суух иргэн Б.***********гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 47 төрлийн 53 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 54,595,206 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрээсээ гараад Хэнтий аймгийн Дадал сум яваад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих шөнө 02 цагийн үед гэртээ ирэхэд манай нэг давхрын том өрөөний цонхоор хулгайч орсон байсан. Эхний байдлаар бүртгэж үзэхэд дунд гарын мөнгөн халбага, алтан нуухтай манан хөөрөг 1 ширхэг, бага гарын энгийн халбагатай хув хөөрөг 3 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, эхнэрийн алтан гинж 2 ширхэг, цагаан сувдтай алтан ээмэг, бөгж, алтан бугуйвч, хар сувдан шигтгээтэй цагаан алтан хослол, цэнхэр топаз шигтгээтэй цагаан алтан хослол, шар топаз цагаан алтан хослол, монетон эрэгтэй бөгж, эмэгтэй цул алтан бөгж, рубин улаан шигтгээтэй монетон бөгж, алтан дээр суулгасан сувдан зүүлт, монетон гинж, хуримын эрэгтэй монетон бөгж, жижиг хурууны өндөг шиг хэмжээтэй алтан ембүү, 3400 юань, 150000 орчим рубль, пума гэсэн бичигтэй спорт цүнх, барын нүдэн бугуйвч, энергийн чулуун бугуйвч, хүзүүний хар чулуун зүүлт, атюртикны ком, ип сон лорел нэртэй үнэртэй ус, вэрсажи үнэртэй ус, навчин тамхи, бльү чаннеэль үнэртэй ус, майкл корс брэндийн эмэгтэй түрийвч, жадор брэндийн үнэртэй ус, бамбаруушны дүрстэй архи, версачи, Erdsam гэсэн бичигтэй эрэгтэй бугуйн цаг, Белуга нэртэй архи, морин хэлбэртэй хөөргийн бөгс, гартаам хөөрөг, лимонтой хаш хөөрөг, цоохор хөөрөг, ногоон чулуун хөөрөг, сваровский номин цэнхэр шигтгээтэй бөгж, оюу шигтгээтэй мөнгө бөгж, гранат шигтгээтэй 24 кратын алтан бөгж, эрэгтэй монетон гинж зэрэг зүйлс алдагдсан. ...миний хүлээн авсан хөөргийн толгой халбаганууд бүрэн байна. Бамбарууштай архи байхгүй шил нь байна...” /16 дугаар хавтаст хэргийн 199-201, 204-206 дахь тал/ гэсэн,
Гэрч Х.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 06-аас 13-ны хооронд нийт хоёр удаа харуулын үүрэг гүйцэтгэсэн, манайх нийт 3 харуултай, 24 цаг гараад 48 цаг амардаг. ******* тауны 15 дугаар амины орон сууцыг олон өдөр эзэнгүй байсныг мэдээгүй, харуулаар гарч байхад эргүүл хийхэд хаалга үүд нь эвдэрсэн зүйлгүй байсан, намайг харуулын үүрэг гүйцэтгэж байхад ямар нэгэн сэжигтэй зүйл харагдаагүй, гадны машин хотхон руу ороход дугаарыг бүртгэж авдаг. Орой 19 цагаас хотхоны гэрлээ асаагаад шөнө 3 удаа эргүүл хийдэг, намайг эргүүл хийж байхад 9, 15 дугаар байр гэрэлгүй байсан...” /16 дугаар хавтаст хэргийн 202-203 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна...” /16 дугаар хавтаст хэргийн 165-167 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /16 дугаар хавтаст хэргийн 170 дахь тал/,
- Ханшийн лавлагаа /16 дугаар хавтаст хэргийн 211 дэх тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /16 дугаар хавтаст хэргийн 171-190 дэх тал/,
- Гэмт хэрэг гарсан байршлын гэрэл зургийн үзүүлэлт /16 дугаар хавтаст хэргийн 193 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /16 дугаар хавтаст хэргийн 228-232 дахь тал, 33 дугаар хавтас хэргийн 99-101 дэх тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /16 дугаар хавтаст хэргийн 194-195 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /16 дугаар хавтаст хэргийн 214-219, 221-224 дэх тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /16 дугаар хавтаст хэргийн 157-161, 162-163 дахь тал/ зэрэг баримтуудаар,
46. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ******* хотхон дахь Хаус-2 тоотод оршин суух иргэн Ц.***********ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 19 төрлийн 31 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 16,484,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Ц.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* хотхон дахь хаус-2 тоот гэрээсээ 12 цагийн үед гарч ажилдаа явсан. Миний араас өдөр 16 цаг 30 минутын үед манай нөхөр хоёр хүүхдийн хамт гэрээс гарсан. Тэгээд нөхөр хүүхдүүдийн хамт гадуур явж байгаад орой 20 цагийн үед гэртээ ирэхэд хаалганд ямар нэг эвдрэлгүй зочны өрөөний хэсгийн вакум цонх хагарчихсан салхивч онгорхой байдалтай байхаар нь хулгайч орсон гэж мэдээд цагдаад ***********сан. Гал тогооны өрөөний шүүгээний шургуулгаас дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 3 ширхэг, 9 ширхэг вино, жижиг савлагаатай архинууд /архинуудыг үнэлэх шаардлагагүй/, мөнгөн гинжтэй хүзүүний толь, зандан модон эрх, 99.5 сорьцтой алтан ээмэг, бөгж, гинж кулоны хослол, алмазан шигтгээтэй цагаан алтан ээмэг, бөгж, зүүлтийн хослол, цагаан алтан жижиг алмазан шигтгээтэй гинж бугуйвчны хослол /хүүхдээ тэвэрсэн ээжийн дүрслэлтэй/, сваровский зүүлт, ээмэг, бөгжний 3 хослол, 18 кратын шигтгээтэй монетон ээмэг, зүүлтийн хослол, улаан өнгийн шүрэн ээмэг, зүүлтийн хослол, сувдан ээмэг, зүүлт, Босс брэндийн чихэвч, тэссот брэндийн эмэгтэй бугуйн цаг, бага гарын хийцтэй шүрэн толгойтой халтар манан хөөрөг, Canan брэндийн камер, apple брэндийн mini ipad зэрэг эд зүйлс алдагдсан байна...” /15 дугаар хавтаст хэргийн 180-181 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /15 дугаар хавтаст хэргийн 155-175 дахь тал/,
- Гэмт хэрэг гарсан байршлын гэрэл зургийн үзүүлэлт /16 дугаар хавтаст хэргийн 193 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /15 дугаар хавтаст хэргийн 206-207, 212-213 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /15 дугаар хавтаст хэргийн 186-204 дэх тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /15 дугаар хавтаст хэргийн 129-130, 131-132 дахь тал/ зэрэг баримтуудаар,
47. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 07 цаг 10 минутаас 20 цаг 30 минутын хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *************ийн зам В-Т-103 тоотод оршин суух иргэн Г.***********гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны тагтны цонхоор нэвтэрч 6 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,085,100 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Г.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 07 цаг 10 минутанд өөрийн гэр болох *************ийн В-т-103 тоот хаягнаас эхнэр хүүхдүүдийн хамт ажилдаа явсан. Орой 20 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд 2 давхарын балконы шилэн хаалгыг хагалаад хулгай орсон байсан. Гэрээс хуучны хийцийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, монетон ээмэг, бөгж, алтан нуухтай шүрэн толгойтой чулуун хөөрөг, 1 литрийн хэмжээтэй Grey goose нэртэй архи 1 ширхэг, Jak Daniels нэртэй виски 700 граммтай 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан...” /17 дугаар хавтас хэргийн 84-85 дахь тал/ гэсэн мэдүүлэг,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /17 дугаар хавтаст хэргийн 64-74 дэх тал/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /17 дугаар хавтаст хэргийн 60 дахь тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /17 дугаар хавтас хэргийн 82 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /17 дугаар хавтас хэргийн 107-109 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /15 дугаар хавтаст хэргийн 186-204 дэх тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /17 дугаар хавтаст хэргийн 48-49, 51-53 дахь тал/ зэрэг баримтуудаар,
48. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 21 цагаас 22 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *************ийн зам 30 дугаар байрны 6 тоотод оршин суух иргэн Б.***********гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны тагтны цонхоор нэвтэрч 25 төрлийн 27 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,863,500 төгрөгийн хохирол учруулсан,
Хохирогч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр том өрөөний камераа асааж үзэхэд манай гэрт цагаан өнгийн хувцастай хүн хулгай хийж байсныг хараад би гэрээсээ 21 цаг 10 минутанд гараад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах гэртээ 30 минутын дотор ирсэн. Манай гэрээс зурмал хуйлсан бурхан, Шанелын үнэртэй ус, Версачи үнэртэй ус, Chivas regal нэртэй архи, нэг нүдний дуран, эмэгтэй хүний цэнхэр индранел чулуун хос ээмэг, цагаан сувдан бөгж, саран чулуун зүүлт, усан цэнхэр өнгийн индранел шигтгээтэй бөгж, ногоон өнгийн индранел шигтгээтэй ээмэг, бөгжний 3 хос, шар өнгийн индранел шигтгээтэй бөгж, цагаан өнгийн метал сваровский бөгж, алмазан шигтгээтэй бөгж, сваровский шигтгээтэй энгэрийн хатгамал, сувдан энгэрийн хатгамал, шаргал өнгийн алтан бүрмэлтэй мөнгөн бугуйвч, шаргал өнгийн метал шаргал өнгийн сувдан шигтгээтэй зүүлт, эмэгтэй хүний мөнгөн гинж 3 ширхэг, эмэгтэй хүний алтан гинж 1 ширхэг, эмэгтэй хүний платинум цагаан алтан гинж, эмэгтэй хүний олон сувдан шигтгээтэй алтан бугуйвч, Ланвин брэндийн үнэртэй ус, саран чулуун ээмэг бөгжний 3 хос, шаргал өнгийн элгэн материалтай хүрэм, казакстан нэртэй виски зэрэг эд зүйлсээ алдсан...” /17 дугаар хавтас хэргийн 88-96 дахь тал/ гэсэн мэдүүлэг,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /17 дугаар хавтас хэргийн 112-115 дахь тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /17 дугаар хавтас хэргийн 87 дахь тал/ зэрэг баримтуудаар,
49. 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “********” хотхоны 8а тоотод оршин суух иргэн Б.***********н хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 53 төрлийн 68 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 26,701,014 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр би гэрээсээ өглөө 09 цагт гарсан, манай нөхөр 13 цаг 00 минутад гэрээсээ гарсан гэсэн. Тэгээд би орой 21 цагийн орчим гэртээ ирэхэд гэрт хүн орсон байсан. Эрэгтэй хүний тиссот, своч, сейко, гүчи, ролекс загварын бугуйн цагнууд, эрэгтэй, эмэгтэй хос цагнууд, эмэгтэй бугуйн цагнууд, гартааман чулуун хөөрөг, даалингийн хамт, таван нүдэн загварын болон рапала загварын жижиг хутга, японы сувдан ээмэг, алтан бөгж, бугуйвч, БНСУ-ын тэргүүн хатагтай бэлэглэж байсан дөрвөлжин хэлбэртэй, хар савхин оосортой эрэгтэй, эмэгтэй хос бугуйн цаг, Тайландын шижир алтан шар бугуйвч, шар алттай дөрвөлжин бугуйвч, хөх сапиран шигтгээтэй нэг эгнээ орооцолдсон хэлбэртэй бугуйвч, 3 эгнээ орооцолдсон хэлбэртэй ээмэг, цагаан алтан дундаа брилианттай бугуйвч, шижир алтан хос бөгж, Энх-Амгалан хааны дүрстэй толгой дээрээ бриллианттэй хаш зүүлт, ээмэгний хамт, сувдан ээмэг, бөгж, хүзүүний зүүлт, сувдан ээмэг, сувдан шигтгээтэй цагаан алтан бөгжний хамт, шар сувдан унжуургатай өрөөсөн ээмэг, олон жижиг сувдан шигтгээтэй энгэрийн алтан зүүлт, цагаан алтан бөгж 6 ширхэг, нарийн, бүдүүн алтан гинж 3 ширхэг, зүрхэн хэлбэрийн дүрс бүхий алтан хээтэй шар алтан бөгж, зааны хэлбэртэй сваровскы шигтгээтэй энгэрийн зүүлт, сарнай хэлбэртэй цагаан шүрэн шигтгээтэй гурвалжин алтан суурьтай хос ээмэг, бөгж, хүзүүний зүүлтийн хамт, ромбо хэлбэртэй дээрээ 9 ширхэг хар брилианттай хатгадаг алтан ээмэг, ромбо хэлбэртэй голдоо хөх өнгийн сапиран шигтгээтэй 580 сорьцтой алтан бөгж, бугуйвч, улаан ягаан шүрэн хөөрөгийн толгой 2-3 ширхэг, саарал өнгийн самсунг загварын хард диск, бөөрөнхий хэлбэртэй, дундаа оюу шигтгээтэй шижир алтан ээмэг, бөгж, сони загварын зөөврийн компьютер, сони вайёо загварын зөөврийн компьютер, утас нь өөртөө хураагддаг компьютерын хулгана, шар алтан сувд 4 ширхэг, утасгүй чихэвч, мөнгөн халбага 6 ширхэг, дотроосоо зурагтай хятад шилэн хөөрөг, 4 хүчтэнтэй шар даалин, лакадсан гоёлын модон хайрцаг, ЗХУ-ын АУИС-ийн ромбо, зуйван толин нүүртэй алтан бөгж, жижиг брилиант, нарийн цагаан алтаар сувдаа ороосон бөгж, 8 талт хэлбэртэй цагаан сувдан шигтгээтэй алтан бөгж, хар шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, хүзүүний кулон, мөнгөн гинжний хамт, олон анар шигтгээтэй алтан бугуйвч, пандора загварын бугуйвч, солбисон тууз мэт хэлбэртэй хөх сарфин гинжний зүүлт, хар өнгийн гар чийдэн, версачи загварын үнэртэй ус зэрэг эд зүйл алдагдсан...” /4 дүгээр хавтаст хэргийн 106-108, 109-112 дахь тал/ гэсэн,
Гэрч Н.Нэргүй мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 16-ны орой 20 цаг 18 минутын орчим гэртээ байхад баруун талын харалдаа байшингийн цонх хагарах чимээ гарсан, манай 11 настай охин хичээлээ хийгээд сууж байгаад цонхоор очиж харахад хүн айлын цонх хагалаад байна гэхээр нь тоохгүй өнгөрөөсөн, тэгээд 10 орчим минутын дараа манай охин тэр айлын цонхоор эрэгтэй хүн 2 цүнхтэй юм аваад гарч байна гэж хэлээд би зургийг нь дарсан гэж хэлэхэд манай нөхөр *********** очиж харахад бетонон ханыг давах гээд зогсож байсан, тэгээд манай нөхөр араас нь хөөе чи юу хийгээд байгаа юм бэ гэж асуухад хашаа давж байна гэж эргэж харж хэлчхээд даваад явсан гэж манай нөхөр, охин хоёр хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /4 дүгээр хавтаст хэргийн 121-122 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 11 дүгээр сарын дундуур Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт явж байгаад “Номун Төгөл” хотхон руу ороод нэг байшингийн нэг давхрын цонхоор ороод бугуйн цаг болон бусад үнэт эдлэл хулгайлсан. Би яг ямар эд зүйлс авснаа санахгүй байна, уг эд зүйлсийн зарим нь хураагдсан, заримыг яаснаа сайн санахгүй байна...” /4 дүгээр хавтаст хэргийн 71-73 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Дуудлага лавлагааны хуудас /4 дүгээр хавтаст хэргийн 75 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 77-105 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /4 дүгээр хавтаст хэргийн 123-126, 127-129 дэх тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 113-114 дахь тал/ гэсэн,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 139-145 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /4 дүгээр хавтаст хэргийн 62-66, 67-69 дэх тал/ зэрэг баримтуудаар,
50. 2021 оны 08 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо ******* таун хаус хотхоны 3 тоотод оршин суух иргэн Ч.Аззаяагийн балконы хаалгыг түлхэж онгойлгон хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар эд зүйл хулгайлахыг завдсан болох дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Ч.Аззаяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай балконы хаалгыг бага зэрэг хөшөөд орсон байсан. Тэгээд би хажуу айлаа харсан чинь хүн байхгүй байсан тэгээд манай гэрийн далд байдаг вискиг гаргаад ширээн дээр тавьсан байсан учир би хулгайч байна гэж мэдсэн. Тэгтэл тэр хүн өөдөөс гарч ирээд сая энүүгээр хүн гүйсэн үү гэж надаас асуухаар нь мэдэхгүй гэж хэлсэн чинь тийм байна камер эргүүлчихсэн байна гэж надад хэлсэн тэгээд үүдэнд хүн байна гээд явах гээд байхаар нь би сугадаад байж бай тэгвэл тэр хулгайч чинь манай гэрт байгаа юм байна гэж хэлсэн. Тэгтэл тэр хөөе чи гэж худал орилоод зугтаагаад явчихсан. Тэр залуу цахилгаантай ноосон хар бараан өнгийн цамцтай, цагаан масктай, малгайгүй, 165-167 см орчим өндөртэй, туранхай шингэн хоолойтой залуу байсан. Би араас нь хотхоны хашаа давж зугатаатал хөөсөн. Би өмнөх мэдүүлэг дээр өөрийн алтан Пандора бугуйвчаа алдсан гэж мэдүүлсэн гэтэл 2021 оны 08 сарын 14-ний өдөр төрсөн дүү Азжаргал манай гэрийн том өрөөний шургуулгаас олсон. Тэгэхээр манай гэрээс алдагдсан эд зүйл байхгүй байгаа...” /29 дүгээр хавтас хэргийн 126-127, 128-129 дахь тал/ гэсэн,
- Хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /29 дүгээр хавтас хэргийн 112-123 дахь тал/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /29 дүгээр хавтас хэргийн 151-153 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /29 дүгээр хавтас 107-108, 155-156 дахь тал/,
51. 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ******* дүүргийн 3 дугаар хороо, 29 дүгээр байрны 02 тоотод оршин суух иргэн С.***********ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч 8 төрлийн 10 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 26,044,900 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч С.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 сарын 11-ний өдөр хөдөө явж байгаад гэртээ иртэл манай гэр болох ******* дүүргийн 3 хороо 29 байрны 2 тоот гэрийн хаалга онгойхгүй байхаар нь хаалга онгойлгодог хүний утас аваад хаалгаа онгойлгуулаад гэртээ ороход хамаг эд зүйл нэгжиж, алдагдсан байдалтай байсан. Манай гэрээс аяга гүц тавьдаг мөнгөн хүрээтэй чулуун шигтгээтэй зэс таваг, дээр нь тавьдаг 1 ширхэг гүцтэй 6 ширхэг алтан бүслүүртэй, эрдэнийн чулуун ёроолтой 6 ширхэг 5-6 см орчим мөнгөн аяга, дунд гарын болон бага гарын мөнгөн аяга 3 ширхэг, алтан нуухтай хуучны шүрэн толгойтой хаш хөөрөг 1 ширхэг, эхнэрийн үнэт эдлэлүүд байхгүй байсан...” /29 дүгээр хавтас хэргийн 126-127, 128-129 дахь тал/ гэсэн,
Гэрч Г.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай ээжийн надад бэлэглэж байсан дунд зэргийн алтан бөгж 1 ширхэг гр болон сорьц мэдэхгүй, сафир чулуун шигтгээтэй тойроод циркон шигтгээтэй шигтгэдэг ээмэг болон бөгжний зүүлтийн хослол, солонгос Бөмбөгөр цагаан алтан одтой алтан ээмэг 1 ширхэг, голдоо улаан бадмаараг шигтгээтэй тойрогтоо цагаан циркон шигтгээтэй дунд зэргийн хэмжээтэй монетон бөгж 1 ширхэг, номин жижиг шигтгээтэй дугуй оройтой монетон бөгж 1 ширхэг алдагдсан...” /29 дүгээр хавтас хэргийн 175-176 дахь тал/ гэсэн
- Хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /29 дүгээр хавтас хэргийн 158-167 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /29 дүгээр хавтас хэргийн 182-183 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /29 дүгээр хавтас 107-108, 155-156, 223-225 дахь тал/ зэрэг баримтуудаар,
52. 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ******* дүүргийн 3 дугаар хороо Хүрээ хотхоны 23 дугаар байрны 14 тоотод оршин суух Т.***********ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор хууль бусаар нууцаар нэвтэрч 6 төрлийн 14 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,769,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Т.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 сарын 09-ний өдөр 19 цагийн үед гэртээ ирээд гэрийн хаалгаа онгойлгохоор түлхүүрээ хийгээд эргүүлсэн чинь дотроосоо түгжсэн юм шиг онгойхгүй байхаар нь цонхоо шалгатал манай гэрийн урд талын цонхны доод порчик онгорхой байна гэж надад хэлсэн. Тэгээд дүүгийн хүүхэд Сайнбаярыг хамаагүй юманд хүрэлгүй дотогшоо ороод хаалга нээчих гэж хэлсэн. Тэгээд Сайнбаяраар дотроос нь онгойлгуулаад ороход манай хаалгыг дотор талд нь түлхүүр зоолттой бас дотроос нь чагтлан цоожилсон байсан. Манай гэрээс сейфэнд байсан 8 ширхэг мөнгөн аяга, гал тогоонд байсан 1 мөнгөн аяга, миний алтан нуухтай шүрэн толгойтой дунд зэргийн хэмжээтэй манан хөөргө, 99 сорьцтой хятадаас авчирч байсан дөрвөлжин тольтой алтан бөгж, chanel брэндийн америкаас авчирсан талдаа орсон үнэртэй ус, nike брэндийн хар өнгийн мөрөндөө үүрдэг цүнхэнд хийгээд гарсан байна. Мөн ямар гэрчилгээ байхгүй хийн буу байсан. Манай нөхөр 2014 онд нас барсан бөгөөд гэр бүлийн бидэнд үлдсэн үнэлэхгүй их дурсгалтай зүйлс байсан...” /30 дугаар хавтас хэргийн 14 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
Гэрч Г.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай ээжийн надад бэлэглэж байсан дунд зэргийн алтан бөгж 1 ширхэг гр болон сорьц мэдэхгүй, сафир чулуун шигтгээтэй тойроод циркон шигтгээтэй шигтгэдэг ээмэг болон бөгжний зүүлтийн хослол, солонгос Бөмбөгөр цагаан алтан одтой алтан ээмэг 1 ширхэг, голдоо улаан бадмаараг шигтгээтэй тойрогтоо цагаан циркон шигтгээтэй дунд зэргийн хэмжээтэй монетон бөгж 1 ширхэг, номин жижиг шигтгээтэй дугуй оройтой монетон бөгж 1 ширхэг алдагдсан...” /29 дүгээр хавтас хэргийн 175-176 дахь тал/ гэсэн
- Хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /29 дүгээр хавтас хэргийн 245-250, 30 дугаар хавтас хэргийн 1-09 дэх тал/,
- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /30 дугаар хавтас хэргийн 25-30 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /30 дугаар хавтас хэргийн 73-74 дэх тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /30 дугаар хавтас хэргийн 63-65 дахь тал/ зэрэг баримтуудаар,
53. 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-уул дүүргийн 15 дугаар хороо ******* хотхоны 4 дүгээр байрны 10 тоотод оршин суух иргэн М.Гантулгын хүн байнга амьдрах орон байрны цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 7 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 11,665,370 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч М.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 хороо, ******* хотхоны 4-10 тоот гэрээсээ 17 цагийн үед гараад эхнэрийн ажил явсан бөгөөд гэрт хүү ******** найз охин Кима нар үлдсэн. Хүү ******** над руу гэрт хулгай орчихсон байна гэж хэлэхээр нь яваад очиход цагдаа нар ирчихсэн байсан. Манай гэрээс 7 ширхэг мөнгөн аяга, “Canon 850” “Canon80D” “CanonТЗi” брэндийн камер, “Macbook M1 Pro max16” бэлэн 40.000-50.000 төгрөг, Оросын хуучны рубль-н дэвсгэртүүд, жижиг хэлхээтэй шүрнүүд Motorola G power гар утас зэрэг эд зүйлүүд алга болсон...” /36 дугаар хавтас хэргийн 96-97 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Гэрч Г.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай том өрөөний ханын шүүгээ хаалганууд нь онгорхой, эд зүйл онгичсон байдалтай зурагтын урд тавьсан нөүтбүүк байхгүй байсан тул бусад өрөөнүүдээ ман адил шалгасан чинь ямар ч ялгаагүй, бүх юмыг ухаж онгичиж үзсэн байсан...” /36 дугаар хавтас хэргийн 175-176 дахь тал/ гэсэн
- Хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /36 дугаар хавтас хэргийн 81-83, 87-91 дэх тал/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /36 дугаар хавтас хэргийн 84-86 дахь тал/,
- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /30 дугаар хавтас хэргийн 25-30 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /36 дугаар хавтас хэргийн 118-119 дэх тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /36 дугаар хавтас хэргийн 74-75дахь тал/ зэрэг баримтуудаар,
54. 2022 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Оргил хотхоны 4-01 тоотод оршин суух иргэн Б.***********гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 26 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 36,341,044 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... 2022 оны 08 сарын 19-ний өдөр 13-14 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 17 хороо Оргил хотхоны 4-1 тоот гэрээсээ гарч явсан юм. Тэгээд 2022 оны 08 сарын 20-ны өдөр 12 цагийн үед гэртээ ирэхэд 1 давхрын балконы хаалганы цонх хагарсан хаалга нээгдчихсэн байхаар нь цагдаад ***********сан...” гэсэн мэдүүлэг /36 дугаар хавтас хэргийн 249-250, 37 дугаар хавтас хэргийн 4-8 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” /37 дугаар хавтас хэргийн 28-29 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /36 дугаар хавтас хэргийн 241-244 дэх тал/,
- Эд зүйлс хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /36 дугаар хавтас хэргийн 245 дахь тал/,
- Хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /36 дугаар хавтас хэргийн 230-237 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /37 дугаар хавтас хэргийн 11-16 дахь тал/
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /36 дугаар хавтас хэргийн 222, 224-225 дахь тал/ зэрэг баримтуудаар,
55. 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо ******* таун хотхонд байх амины орон сууцны 19 тоотод оршин суух иргэн Р.***********ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 16 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 10,626,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Р.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 сарын 19-ний орой 21 цагийн үед нөхрийн хамт төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт үзэж байтал миний гар утсанд гадны хүн хулгай орсон болохыг мэдэгдсэн. Манай нөхөр тэр даруй цагдаад дуудлага өгч гэртээ ирэхэд манай байшингийн 1 давхарын балконы шилийг хагалж хулгай орсон байсан. Гэрийн нэг давхарын гал тогооны текен дээр байдаг хяналтын камерын бичлэгийг үзэхэд гэрт гадны хүн ороод 2 давхар руу гарч байгаа харагдсан. Манай гэрээс сейко брэндийн алтан оруулгатай цаг, үүргэвч, бриллантан шигтгээтэй алтан бөгж, сувдан шигтгээтэй бөгж, монетон хос ээмэг, айпад, анар чулуун эрхи, болор эрхи, ... зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан...” /37 дугаар хавтас хэргийн 87, 90 / гэсэн мэдүүлэг,
- Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /37 дугаар хавтас хэргийн 76-84 дэх тал/,
- Эд зүйлс хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /37 дугаар хавтас хэргийн 73 дахь тал/,
- Хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /37 дугаар хавтас хэргийн 63-69 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /37 дугаар хавтас хэргийн 11-16 дахь тал/
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /37 дугаар хавтас хэргийн 55, 57-59 дэх тал/ зэрэг баримтуудаар,
56. 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хан-уул дүүргийн 17 дугаар хороо 48 дугаар байрны 6-04 тоотод оршин суух иргэн Ц.***********гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч винтов буу 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Ц.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 сарын 20-ны өдөр хуучин гэр болох Хан-уул дүүргийн 17 хороо 48 байрны 6-4 тоотод ирэхэд гэрийн 1 давхрын цонхны сараалжийг эвдэн хулгайч орсон шинжтэй байхаар нь эд зүйлээ бүртгэж үзэхэд япон винтов буу алга болсон байсан. Уг буу нь сувинер маягийн буюу дурсгалын эд зүйл байсан...” /37 дугаар хавтас хэргийн 140-141 дэх тал/ гэсэн мэдүүлэг,
- Хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /37 дугаар хавтас хэргийн 63-69 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /37 дугаар хавтас хэргийн 158 дахь тал/
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /37 дугаар хавтас хэргийн 164, 165-166 дэх тал/ зэрэг баримтуудаар,
57. 2022 оны 08 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо 91в байрны 01 тоотод оршин суух иргэн Д.***********ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 10 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 4,157,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Бид гэр бүлийн хамтаар хөдөө орон нутгаар 10 гаруй хоног явж байгаад 2022 оны 08 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед гэртээ ирэхэд эд зүйл алдагдаагүй бөгөөд бид 24 цагийн үед унтаж амарсан. Манайх 3 давхар хаус бөгөөд унтлагын өрөө 2 давхарт байдаг. Маргааш өглөө 09 цагийн үед доош буухад том өрөөний хамаг эд зүйлийг онгичсон хулгай орсон байдалтай байсан. Гэрийн хаалга бол дотроос цоожилж унтсан. Хулгайч грашаар дамжиж орж ирсэн байсан. Нэг ёсондоо биднийг гэрт байхад хулгайч орсон гэсэн үг. Нүдний шил, алтан шаргал шигтгээтэй цагаан өнгийн бугуйвч, хүзүүний зүүлт ээмэг, бэлэн 500.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг авсан байсан. Гэрийн ойр орчимд камерууд байгаа...” /36 дугаар хавтас хэргийн 189-190 дэх тал, 193 дахь тал/ гэсэн,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /36 дугаар хавтас хэргийн 172-182 дахь тал/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /36 дугаар хавтас хэргийн 183-185 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /36 дугаар хавтас хэргийн 208-209 дэх тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /36 дугаар хавтас хэргийн 167-168 дахь тал/ зэрэг баримтуудаар,
58. 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр *********** дүүргийн 2 дугаар хороо 26-р байрны 1-04 тоотод оршин суух иргэн ***********ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 4 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 594,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч *********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 сарын 24-ний өдөр манай охин гэртээ байж байгаад лагерь явсан байсан. Би орой 23 цагийн үед гэртээ ирээд түлхүүрдсэн чинь онгойхгүй байсан. Тэгээд хаалга онгойлгодог хүн дуудаад онгойлгоод орсон чинь хамаг юм сандаачсан байсан ба гэрээс войпер, бурхны өмнө байдаг зул баригч чулуу, зургийн аппарат, охины 5 ширхэг хүзүүний зүүлт зэрэг юмнууд алдагдсан байсан...” /37 дугаар хавтас хэргийн 187, 224-225 дахь тал/ гэсэн,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /37 дугаар хавтас хэргийн 171-184 дэх тал/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /37 дугаар хавтас хэргийн 215-221 дахь тал/,
- Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /37 дугаар хавтас хэргийн 222 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /37 дугаар хавтас хэргийн 193-194 дэх тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /36 дугаар хавтас хэргийн 167-168 дахь тал/ зэрэг баримтуудаар,
3. Шүүгдэгч О.***********, Г.***********, Э.***********, Г.*********** нартай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 25-аас 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бусдын амьдарч буй орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдэж бусдад нийт 15,403,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:
59. 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ******** хотхоны 1 дүгээр байрны 1а тоотод оршин суух иргэн Ц.***********ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны тагтаар 9 төрлийн 11 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 14,093,900 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Ц.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 25-ны орой 19 цагийн үед гэрээсээ гараад 3 хүүхдээ аваад аавынхаа гэр рүү явсан. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 9 цагийн үед эгч Мөнхнаран над руу яриад гэрт чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Манай гэрээс 2 кг орчим жинтэй, 15-20 орчим см урттай мөнгөн бурхан 1 ширхэг, Цагаан дарь эх бурхан 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, 108 ширхэгтэй мөнгөн эрх, алтан гинж, зүрхэн кулонтой алтан гинж, сваровский шигтгээтэй цагаан, хар хөх өнгийн 2 ширхэг цаг, шанелын энгэрийн зүүлт, Кинделийн электрон ном, олон улсын орчуулагч төхөөрөмж зэрэг эд зүйлс алдагдсан...” /14 дүгээр хавтас хэргийн 81-82 дахь тал/ гэсэн,
Гэрч М.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...харуулын байрандаа сууж байгаад шөнө 2 цаг тутам эргэж тойроод өглөө 4 цагийн үед манай хотхоны баригдаж байгаа барилгын харуул над дээр орж ирээд манай хашаанаас танай хашаа руу банз хооронд нь холбоод тавьсан байна гэж хэлэхээр нь би очиж хартал банз тавьсан байхаар нь СӨХ-ийн дарга Бүжмаа руу хэлэх гэтэл утас нь холбогдохгүй байсан...” / 14 дүгээр хавтаст хэргийн 89-90 дэх тал/ гэсэн,
Гэрч Ч.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө өөрийн хариуцсан объектоо тойроод ганцаараа явж байхад ******** хотхоны ертөнцийн зүгээр зүүн захын айлын 2 давхрын балконы ******** болон ******** хашаа хооронд прүүс мод дамнуулаад орхисон байхаар нь би тухайн хотхоны харуулд очиж болсон зүйлийг хэлээд би объект руугаа явсан...” /14 дүгээр хавтас хэргийн 98-100 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын сүүлээр ...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ******** хотхоны эхний байр руу хажуу талын жакузны орчмоос нь банз тавьж байгаад балконоор дамжин хоёр давхраар орж шармал бурхан, мөнгөн эрх хоёр ширхэг алтан гинж зэрэг эд зүйл авсан...” /14 дүгээр хавтаст хэргийн 110дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүгдэгч Г.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Бурхан хулгайлдаг өдөр би *********** руу өдрийн цагаар залгахад Модны-2-т байна гэхээр нь хувийн асуудлаар уулзах гээд очсон. Тэр үед *********** саарал өнгийн соната 6 маркийн машинтай явж байсан хойд суудал дээр нь О.***********, Г.*********** хоёр хамт явж байсан. Намайг суулгаад машинтайгаа хөдлж яваад хүүхдийн паркийн урдхан хэсэгт шороон зам ээр очиж зогссон. ***********, *********** хоёр цамц малгайгаа сольж өмсөөд машинаас буусан, би ***********тай өмнө нь зодолдож салаад харилцаа муутай байсан болохоор тэр хоёроос хаашаа явах гэж байгаа талаар асуугаагүй, ***********оос асуухад юманд явж байгаа юм гэж хэлсэн, нарийн юм хэлээгүй, цаг орчим болоолд *********** *********** хоёр буцаж машинд орж ирээд буцаагаад хувцсаа солисон. *********** хөдлөе гэж хэлэхэд *********** машинтайгаа хөдлөөд явсан. *********** өврөөсөө алгын хэмжээтэй бурхан гаргаж ирээд Модны 2-н буудал дээр очоод ***********, *********** хоёр бурхнаа аваад буугаад явсан. ...Модны 2-т шоронд танилцаж байсан гал хам болох *********** байдаг гэж хэлж байсан. ...Би ***********ыг огт танихгүй. ...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энглиш Гарден хотхоны 8-7 тоотод хулгай орж эд зүйл хулгайлсан хэрэг миний хамтран оролцсон нэг үйлдэл мөн...” /23 дугаар хавтас хэргийн 125-126 дахь тал, 26 дугаар хавтас хэргийн 88-91 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Г.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...***********, ***********аа, *********** гурав хамт явж байгаад надтай Модны 2 ойролцоо уулзсан, ...бид нар харанхуй болсон байхад гараад замын цагдаагийн хажуугаар гараад машинаа хол байрлуулаад *********** бид хоёр дулааны хоолой дээгүүр явж байгаад гэрэлгүй байсан нэг айлыг ийш орьё гэж *********** хэлсэн. ...*********** машиндаа үлдсэн. ...Банз аваад түүнийгээ балкон руу байрлуулаад түүгээрээ дамжиж дотогшоо орсон. ...Хар цүнхэнд эд зүйл хийж гарч ирсэн тэгээд машиндаа очиж нээж үзэхэд шар бурхан, мөнгөлөг бурхан зэрэг э зүйлс авч гарч ирсэн байсан. ...хохирогч Ц.***********, ...хохирогч нь *********** гэж байсан хоёр үйлдэлд би хамтран оролцсон...” /23 дугаар хавтас хэргийн 132-133, 26 дугаар хавтас хэргийн 94 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /14 дүгээр хавтаст хэргийн 29-34, 35-45 дахь тал/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /14 дүгээр хавтаст хэргийн 56 дахь тал/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /14 дүгээр хавтаст хэргийн 57 дахь тал/,
- Өргөдөл /14 дүгээр хавтаст хэргийн 59 дэх тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /14 дүгээр хавтаст хэргийн 60-79 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /14 дүгээр хавтаст хэргийн 114-116 дахь тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /14 дүгээр хавтаст хэргийн 80 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /14 дүгээр хавтаст хэргийн 21-22, 23-24 дэх тал, 23 дугаар хавтас хэргийн 118-120, 128-130 дахь тал/ зэрэг баримтуудаар,
60. 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ******** хотхоны 8 дугаар байрны 7 тоотод оршин суух иргэн Д.***********ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 4 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,310,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай аав *********** ээжийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо English garden хотхоны 8 дугаар байрны 7 тоотод амьдардаг юм. 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр аав ээж хоёр Хөвсгөл аймаг руу найранд яваад 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл гэр эзэнгүй байсан. Энэ хооронд 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дүү Саруулыг явуулж аав ээж хоёрын гэрийг шалгуулахад зүгээр байсан. Би өөрөө 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрт нь очиж шалгахад том өрөөний зурагтын хажууд байдаг шкафны хаалганууд онгойсон нэг л сонин байхаар нь цааш явж унтлагын өрөөнд ороход эмх замбараагүй болсон, цонх нь онгорхой байхаар нь хулгайч орсон байна гээд цагдаагийн байгууллагад ***********сан. ...хоёр нүдний Орос дуран, 5.5 грамм шигтгээтэй алтан бөгж, эмэгтэй хүний мөнгөн бүс, бэлэн 100.000 төгрөг алдагдсан...” /15 дугаар хавтас хэргийн 34-39 дахь тал/ гэсэн,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /15 дугаар хавтаст хэргийн 24-32 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /15 дугаар хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /15 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /15 дугаар хавтаст хэргийн 11-12, 58-59 дэх тал/ зэрэг баримтуудаар,
ХОЁР. Шүүгдэгч Г.*********** нь шүүгдэгч О.***********тай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Г.***********, Э.***********, Г.*********** нартай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 25-аас 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 2 удаагийн үйлдлээр буюу нийт 9 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бусдын амьдарч буй орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан үйлдэж бусдад нийт 33,842,200 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
61. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 10 цагаас 20 цаг 40 минутын хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Оргил Шигтгээн хотхоны 21/4 дүгээр байрны 5 тоотод байх иргэн Р.***********гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 21 төрлийн 23 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 12,828,300 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Р.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай гэр тус дүүргийн 15 дугаар хороо Шилтгээн хотхоны 21/4 дүгээр байрны 1 дүгээр орцны 05 тоотод байдаг... 20 цаг 40 минутад гэртээ орж ирэхэд ...тагтны вакум хаалга нээлттэй байсан. ...дунд гарын ...бичигтэй мөнгөн аяга 2 ширхэг, цул зузаан их гарын мөнгөн аяга 1 ширхэг, халтар манан, алтан нуухтай даваа толгойтой хөөрөг 1 ширхэг, зүү ороосон хөх өнгийн үүлэн хээтэй даалинтайгаа хамт байхгүй. Эртний ногоон өнгийн эмэгтэй хүний хөөрөг 1 ширхэг, улаан өнгийн хавтагатайгаа байхгүй байсан. ...касио нэртэй бугуйн цаг 1 ширхэг, ...цагаан алтан 6 шигтгээтэй урт ээмэг 1 хос, гинж кулонтойгоо, бөөрөнхий хэлбэртэй шигтгэдэг цагаан алт 1 хос, цагаан алтан бөгж цагаан өнгийн шигтгээтэй 1 ширхэг бөгж, цэцгэн хэлбэртэй мөн цагаан алтан бөгж 1 ширхэг, ягаан өнгийн шигтгээтэй монетон ээмэг 1 хос 585 сорьцтой Орос ээмэг, хөх өнгийн шигтгээтэй Англи улсын монетон ээмэг 1 хос, гинж кулонтойгоо шигтгээний нэр нь аквамарин гэдэг нэртэй, 2 ширхэг 585 сорьцтой монетон гинж, бриллиант чулуутай 17 крат бөгж 1 ширхэг, бриллиант шигтгээтэй зүрхэн хэлбэртэй шигтгэдэг 1 хос ээмэг, шар өнгийн сувдтай шигтгээтэй 585 сорьцтой монетон бөгж 1 ширхэг, цэвэр алтан Тайландын хүзүүний гинж 1 ширхэг, шижир алтан зөөлөн тасархай бөгж 1 ширхэг, алтан ээмэг 1 ширхэг өрөөсөн..., ... эрэгтэй хүний монетон гинж 1 ширхэг... өөр олон ээмэг бөгж байсан байх би одоо санахгүй байна. Мөн бэлэн 8000-аад задгай мөнгийг цуглуулчихсан байсан тэрийг авчихсан байсан...” /12 дугаар хавтаст хэргийн 149-150 дахь тал/ гэсэн,
Гэрч Д.Үүрцайх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өнөөдөр өглөө 09 цагаас ээлжээ аваад харуулын байрандаа байсан, орой 10 цаг 30 минутын орчим харуулын байрнаас гарч граш орж шалгачхаад харуудын байрандаа орж ирсэн. Өнөөдөр 1 удаа хотхоноо эргэж тойрсон, хотхоны айлд хулгай орсон талаар цагдаа ирэхэд мэдсэн, түүнээс өмнө мэдээгүй, манай байр хяналтын камертай, бичлэгийг үзэхэд намайг граш руу орсон хойгуур 3 эрэгтэй хүн уг байрны 2 дугаар давхар руу авирч байгаа бичлэг бичигдсэн байна...” /12 дугаар хавтаст хэргийн 151 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна...” /12 дугаар хавтаст хэргийн 112-114 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Г.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Р.*********** гэж айлаас эд зүйл хулгайлсан хэрэг дээр *********** гэж хүнтэй хийсэн шүү, чи шүүх дээр тэгж хэлээрэй гэж О.*********** надад хэлсэн. ...Би О.***********ыг ямар учраас надад өс санаад байгааг ойлгохгүй байна. ...Би өөрийн хийсэн хоёр хэрэг дээр л оногдох ялаа хүлээнэ...” /32 дугаар хавтас хэргийн 227-228 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /12 дугаар хавтаст хэргийн 128-133 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /12 дугаар хавтаст хэргийн 135-145 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /12 дугаар хавтаст хэргийн 161-164 дэх тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /12 дугаар хавтаст хэргийн 155-160 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /12 дугаар хавтаст хэргийн 106-108, 109-110 дахь тал/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /12 дугаар хавтаст хэргийн 123 дахь тал/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /12 дугаар хавтаст хэргийн 124-127 дахь тал/ зэрэг баримтуудаар,
62. 2018 оны 5 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө ******** аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5-4 байрны 154 тоотод оршин суух иргэн Д.***********ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар
Хохирогч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 сарын 03-ны орой унтаад өглөө сэрээд гар утсаа тавьсан газар байхгүй болохоор гайхаад хайсан чинь огт олдохгүй тэгээд гэрийн хаалгыг үзтэл цоожтой хаалганд ямар нэгэн учирсан гэмтэл байхгүй байсан. Би шөнө халуун болохоор цонхоо онгойлгоод унтсан болохоор цонхоор хүн орж ирээд авсан гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. LG брэндийн G5маркийн гар утсыг жилийн өмнө 1.300.000 төгрөгөөр, айфоне 7 маркийн гар утсыг 2017 оны 11 сард 1.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” /27 дугаар хавтаст хэргийн 130-131 дэх тал/ гэсэн,
Гэрч Х.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 сарын 19-ний өдөр өгсөн “Би О.***********ыг танина. 2011-2012 онд пдамжингийн цагдан хорих эмнэлэгт танилцаж байсан би 2018 оны 05 сард О.*********** болон түүний найз *********** гэх залуу бид 3 ******** аймагт ***********гийн саарал өнгийн соната 6 маркийн машинтай явсан. Тухайн үед би архи ууж байгаад цуг явсан ба Дар*********** нэрийг нь мэдэхгүй байна, 380 гэх газрын ойролцоо байх буудалд орсон. Очсоны дараа О.*********** болон түүний найз *********** 2 гараад явсан. Тэгээд өглөө босоход О.***********, *********** 2 цүнхтэй эд зүйлс авчихсан байсан. Миний харснаар шаргал өнгийн алтан бөгж, гар утаснууд харагдсан. Тэгээд би дахин архи уугаад бид 3 буцаад Улаанбаатарт ирсэн. ...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ *********** гэж буруу хэлсэн байна. *********** бид 2-той хамт явсан хүн “5” дугаартай хүн мөн байна. Би сая бичлэг үзлээ. Урд нь гүйж байгаа нь ***********, ард нь гүйж байгаа нь *********** гэх залуу байна. Энэ үед машинд сууж байсан. Тэр 2 хаашаа ямар айлд орсныг мэдэхгүй байна. Би хулгайн эд зүйлээс аваагүй... /27 дугаар хавтас хэргийн 145-146 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /27 дугаар хавтаст хэргийн 120-121 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /27 дугаар хавтаст хэргийн 155 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /12 дугаар хавтаст хэргийн 155-160 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /27 дугаар хавтаст хэргийн 162-163, ,170-171, 178-179 дэх тал/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /12 дугаар хавтаст хэргийн 123 дахь тал/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /27 дугаар хавтаст хэргийн 125 дахь тал/ зэрэг баримтуудаар
- Гэрч Х.***********ээр таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, /27 дугаар хавтас хэргийн 128-129 хуудас/ зэрэг баримтуудаар,
63. 2018 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө ******** аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 7 дугаар хорооллын 01 дүгээр байрны 25 тоотод оршин суух иргэн Д.***********ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч 1 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 280,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 сарын 03-аас 04-нд шилжих шөнийн 04 цагийн үед гэрийн цонх хүчтэй хүйтэн салхи орж ирээд байхаар нь босоод хаах гэтэл цонхны гадна байх тор нь салчихсан хөшиг сэвэлзээд байхаар нь гайхаад гар утсаа үзтэл цэнэглээд орны хажууд тавьсан байсан Самсунг эс 6 гар утас алга болчихсон байсан. Тэгээд өглөө эхнэртэй хэлсэн чинь манай эхнэр цагдаад мэдэгдсэн байсан. Би гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд өөр эд зүйл алдагдаагүй байсан...” /27 дугаар хавтаст хэргийн 204 дэх тал/ гэсэн,
Гэрч Б.Бямбасүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 сарын 03-074-нд шилжих шөнө ******** аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд эрүүгийн мөрдөгчөөр 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн. Шөнийн 04 цаг 10 минутын үед Дархан 10-р баг 5-4-р байрны 1 давхрын айлаас манай гэрт хулгай орсон юм шиг байна гэсэн дуудлага ирсэн. Тухайн айлд очиж хэргийн газрын үзлэг хийгээд, гэрч нараас мэдүүлэг авчхаад ....дуудлага дуусаад цагдаагийн газар руугаа 17-р сургуулийн хойгуур замаар явж байтал 4-р хороолол 5-р байрны харалдаа саарал өнгийн соната 6 маркийн тээврийн хэрэгслээс сэжигтэй 2 нөхөр 4-р хороолол 5-р байр руу орох гээд явж байхаар нь би машинаа зогсоож бай гэж хэлээд араас нь очоод хөөе залуу зогсож бай юм тодруулъя гэж хэлэхэд тэд эргэж харалгүй нүдний булангаар хальт хараад намайг цагдаа хувцастай явж байсан болохоор шууд зугтаасан, араас нь гүйцэлгүй алдсан. Тэгээд ойр орчмын байгууллагуудын гаднах камеруудыг шүүгээд үзтэл Од буудлын арын камерт гүйгээд явж байгаа бичлэг байсан... /27 дугаар хавтас хэргийн 207 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /27 дугаар хавтаст хэргийн 198-199 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /27 дугаар хавтаст хэргийн 226 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /27 дугаар хавтаст хэргийн 239-240, 248-250 дахь тал/ зэрэг баримтуудаар,
64. 2018 оны 05 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө ******** аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 7 дугаар хорооллын 1 дүгээр байрны 04 тоотод оршин суух иргэн Б.Сод***********ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч 5 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,630,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Б.Сод*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 сарын 03-ны орой 22 цаг 40 минутын үед эхнэр 2 хүүхдийн хамт гэртэй орсон. Манай гэрийнхэн гадуур хооллосон болохоор гэртээ ороод шууд унтацгаасан. Тэгээд унтах гээд хэвтэж байсан чинь гадаа шороо шуураад байхаар нь би эхнэртээ хэлээд унтлагын өрөөний болон зочны өрөөний цонхоо бас хаагаад унтсан. Тэгээд 05 цаг өнгөрч байх үед сэрээд хажуудаа тавьсан гар утсаа үзэхэд байхгүй байхаар нь тухайн үед нойрмоглоод гар утсаа уначихсан эсхүл хүүхэд авчихсан байх гэж бодоод тоохгүй буцаад унтсан. Тэгээд өглөө 07 цагийн үед сэрээд утасны сэрүүлэг дуугарахгүй байхаар нь хүүгээсээ асуухад мэдэхгүй гэсэн. Тэгсэн балконы дээр байсан хувцас хатаагч хөдөлчихсөн тэгээд цонх руу харсан чинь бариулын харалдаа жижигхэн хагараад цөмөрчихсөн байсан болохоор хулгайч орсн байна гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс самсунг эс 7 гар утас, pater philippe брэндийн бугуйн цаг, Microsoft маркийн гар утас, 12 граммтай монетон бөгж, бэлэн 10.000 төгрөг алдагдсан байсан...” /28 дугаар хавтаст хэргийн 30-31 дэх тал/ гэсэн,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /28 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /28 дугаар хавтаст хэргийн 51 дэх тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /28 дугаар хавтаст хэргийн 66-67, 101-102 дахь тал/ зэрэг баримтуудаар,
65. 2018 оны 05 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө ******** аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 5 дугаар байрны 5 тоотод оршин суух О.***********ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч 2 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 сарын 03-ны өдөр таньдаг хүнээс айфоне 6 маркийн гар утас 400.000 төгрөгөөр худалдаж аваад гэртэй 22 цагийн үед ирээд амарсан. Тэгээд өглөө нь буюу 2018 оны 05 сарын 04-ний өглөө 08 цагийн үед сэрээд гар утсаа олохгүй тавьсан газраа байхгүй байсан. Тэгээд бас манай эхнэр хайгаад утас олдохгүй гайхаад гэрийн хаалгыг онгорхой байна уу гээд шалгахад зүгээр байсан ба харин цонхоор хүн орсон бололтой онгорхой байхаар нь цагдаа руу дуудлага өгсөн, Айфоне 6 маркийн гар утсыг хулгай орохын урьд өдөр 400.000 төгрөгөөр худалдаж авсан, харин Айфоне 7 маркийн гар утсыг шинэ жилийн өмнө 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Дээрх гар утаснуудыг хүнээс авсан болохоор имэй код байхгүй...” /28 дугаар хавтаст хэргийн 30-31 дэх тал/ гэсэн,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /29 дүгээр хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /29 дүгээр хавтаст хэргийн 33 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /29 дүгээр хавтаст хэргийн 40-41, 46-48 дахь тал/ зэрэг баримтуудаар,
66. 2018 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө ******** аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хорооллын 11 дүгээр байрны 01 тоотод оршин суух иргэн Э.***********ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч 2 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 270,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Э.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 03-ны орой ажлаасаа өнгөрч байхад гэртээ ирсэн тухайн үед манай гэрт хөдөөгөөс хүмүүс ирсэн байсан болохоор би зочны өрөөндөө унтсан. Харин унтлагын өрөөнд хөдөөгөөс ирсэн хөгшин бас манай 2 хүүхэд хоносон. Тэгээд би өглөө босоод юу болсон талаар мэдээгүй тэгээд өдөр манай ээж цүнхээ хайгаад олохгүй байна гэж хэлсэн. Тэгээд ээж цонхоор хүн орсон юм байхдаа гээд жижиг өрөөний цонхоор манай ээж хараад гадна талд байшингийн буланд цүнх байх шиг байна гэхээр нь би гадаа гараад үзэхэд миний цүнхнүүд болон ээжийн цүнх бас дотор нь байсан зүйлүүдийг нь бүгдийг тараагаад гаргачихсан байсан. Тэгээд гэртэй ороод эд зүйлүүдээ бүртгэсэн чинь манай хүүхдийн Самсунг гранд маркийн гар утас алга болчихсон байсан. Манай гэрээс эмэгтэй хүний гар цүнх, гар утас алдагдсан байсан...” /28 дугаар хавтаст хэргийн 30-31 дэх тал/ гэсэн,
Гэрч Э.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 сард О.*********** надаас хөдөө явна, найз нь 200.000 төгрөг өгнө гээд *********** гэх залуутай ирээд машин аваад явсан. Хаашаа явсныг мэдээгүй, 4 хоногийн дараа авчирч өгсөн. 1 өдрийн 50.000 төгрөгөөр бодож өгсөн...” /28 дугаар хавтас хэргийн 141 дэх тал/ гэсэн,
Гэрч Х.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 сар, 10,11 саруудад Улаанбаатар хотод О.***********тай уулзаж байсан. Би О.***********тай хамт 05 сард уулзаж байхдаа О.***********ын найзын саарал өнгийн соната 6 маркийн машинтай, ....*********** бид 2-тоо цуг явсан хүн “5” гэсэн дугаартай хүн мөн байна. Бичлэгт үзүүлсэн урд нь гүйж байгаа нь ***********, ард нь гүйж байгаа нь *********** гэх залуу байна. Би хулгайн эд зүйлсийг аваагүй...” /28 дугаар хавтас хэргийн 135-136 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /28 дугаар хавтаст хэргийн 120-122 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /28 дугаар хавтаст хэргийн 146 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /28 дугаар хавтаст хэргийн 153-154, 160-161 дэх тал/ зэрэг баримтуудаар,
67. 2018 оны 05 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө ******** аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын 02 дугаар байрны 17 тоотод оршин суух иргэн М.***********ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч 2 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 630,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч М.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 сарын 03-ны орой манай гэрийнхэн 23 цаг өнгөрч байхад унтаад 07 цаг өнгөрч байхад сэрсэн. Тэгээд өглөө манай нөхөр гар утсаа хайгаад олохгүй залгахаар холбогдохгүй байхаар нь надад хайгаад олчхоорой гэж хэлээд ажил руугаа явсан. Би хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчхөөд ирээд нөхрийнхөө гар утсыг хайсан чинь олдохгүй байсан. Манай нөхөр хүслийн хотхонд хулгай орсон байна, манайд бас орсон байж магадгүй юм байна цагдаад дуудлага өг гэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Манайхаас LG брэндийн К10 маркийн гар утас, эрэгтэй хүний бугуйн цаг алдагдсан байсан...” /28 дугаар хавтаст хэргийн 194 дэх тал/ гэсэн,
Гэрч Э.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 сард О.*********** надаас хөдөө явна, найз нь 200.000 төгрөг өгнө гээд *********** гэх залуутай ирээд машин аваад явсан. Хаашаа явсныг мэдээгүй, 4 хоногийн дараа авчирч өгсөн. 1 өдрийн 50.000 төгрөгөөр бодож өгсөн...” /28 дугаар хавтас хэргийн 141 дэх тал/ гэсэн,
Гэрч Х.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 сар, 10,11 саруудад Улаанбаатар хотод О.***********тай уулзаж байсан. Би О.***********тай хамт 05 сард уулзаж байхдаа О.***********ын найзын саарал өнгийн соната 6 маркийн машинтай, ....*********** бид 2-тоо цуг явсан хүн “5” гэсэн дугаартай хүн мөн байна. Бичлэгт үзүүлсэн урд нь гүйж байгаа нь ***********, ард нь гүйж байгаа нь *********** гэх залуу байна. Би хулгайн эд зүйлсийг аваагүй...” /28 дугаар хавтас хэргийн 135-136 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /28 дугаар хавтаст хэргийн 186-190 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /28 дугаар хавтаст хэргийн 213 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон хэргийг нэгтгэсэн тухай тогтоол /28 дугаар хавтаст хэргийн 221-223 дахь тал, 230-232, 237-238 дахь тал/ зэрэг баримтуудаар,
ГУРАВ. Шүүгдэгч Д.***********, О.*********** нар 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр О.***********ыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо *************ийн аманд байх “*************” хотхоны 611 тоотод оршин суух Н.***********гийн эзэмшлийн хувийн амины орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж гадаад валют, үнэт эдлэл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж О.***********ыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж түүнд хадаасны лоом, төмрийн хуурай, автерк зэрэг зүйлсийг авч өгөн, түүнийг хэргийн газраас такси унаагаар очиж авч дэмжлэг үзүүлж гэмт хэрэгт хамтран оролцож бусдад 535,770,856 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
68. 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *************ийн аманд байх “*************” хотхоны 611 тоотод оршин суух хохирогч Н.***********гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд хууль бусаар нэвтэрч 17 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 535,770,856 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Хохирогч Н.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 4 хороо ************* хотхоны 611 тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Эхнэр 2022 оны 08 сарын 08-ны өдөр, би араас нь 2022 оны 08 сарын 25-ны өдөр Сингапур улс руу явсан. Тэгээд 2022 оны 08 сарын 30-ны өдөр гэртээ ирэхэд гэр эд зүйл эмх замбараагүй болсон байсан. Манай эхнэрийн үнэт эдлэлийн хайрцаг шалаар нэг асгарчихсан байсан. Тэрийг хараад гайхаад хувцас солих өрөө рүүгээ ортол тэр өрөөнд байдаг ******** сейф онгорхой дотор нь байсан манай эхнэрийн алмазан шигтгээтэй шар цагаан ээмэг бөгж, бугуйвч, хүзүүний зүүлт, шүрэн толгойтой алтан нуухтай хаш чулуун хөөрөг, бэлэн 2000 паунд, 120000 америк доллар, 100 гр алтан гулдмай бугуйн цагнууд, ...алтан бөгж, алмазан шигтгээтэй бөгж, Дарьганга хийцийн мөнгөн тоногтой эмээлийн бүх мөнгөн тоноглолуудыг салгаад авчихсан байсан. ...бугуйн цаг, хуримын зүүлт, алмазан шигтгээтэй бөгж, алмазан шигтгээтэй хуримын зүүлт, 30.800 ам доллар дутуу байгаа...” /34 дүгээр хавтас хэргийн 119-124, 127 дахь тал/ гэсэн,
Гэрч М.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 сарын 25-ны өдөр гэрээ байж байгаад 21 цагийн үед 48-29 УНА приус 10 машинаа унаад таксинд явж байгаад ...Богд Ар хорооллын автобусны буудал дээрээс гар өргөсөн хүнийг суулгасан тэр хүн *************ийн амнаас очиж дүүгээ аваад буцна. Манай дүү цалингаа аваад архи уучихсан эхнэр нь очоод авчих гээд гуйгаад байхаар нь авах гээд явж байна гэж хэлсэн. ...*************ийн ам руу өгсөөд пост руу ороход машинд байсан хүн утсаар яриад хаана байгааг асуухад 300м орчим явж байхад буцаж эргээрэй гэхээр нь би зам дээр буцаж зогссон чинь замын баруун талаас гэрэл тусгасан хүн гарч ирээд машинд суусан. Тэгээд тэндээс буцаад Богд-Ар хороолол руу явсан ба замдаа явж байхад сүүлд зам дээрээс суусан бараан өнгийн хувцастай, жижиг хар өнгийн цүнх үүрсэн 30 орчим насны эрэгтэй ...амьдралын талаар яриа өрнүүлсэн /тухайн эрэгтэйгээс согтууруулах ундаа үнэртээгүй. Тэгээд Нарны гүүр даваад баруун гар тийш гүүрний хажуу тал руу эргэхэд сүүлд суусан дүү нь хүнтэй уулзчихаад гэртээ харина гэж хэлээд буусан. Тэгээд анх суусан хүнтэйгээ цааш хөдлөөд ******** замын голын замаар явж байгаад Богд Ар хорооллын урд талд очиж буусан. ...надад бэлэн 25,000 төгрөг өгсөн. Сүүлд суусан хүнээс согтууруулах ундааны зүйл үнэртээгүй, сүүлд суусан хүн нь анх суусан ахдаа та манай эхнэртэй зузаан болж байна шүү гээд инээж байсан. ...*********** гэдэг хүн нь Богд араас такси барьсан хүн бөгөөд *********** гэдэг хүн нь *************ийн амнаас суусан хүн мөн байна. Би тухайн хүмүүсийг суулгасан буулгасан газраа зааж өгч чадна...” /34 дүгээр хавтас хэргийн 137-139 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Энэ гэмт хэргийг үйлдэхдээ эзэн нь гадаад улс руу явж байгааг мэдсэн. Энэ талаар ***********ийн *********** надад хэлсэн. ***********ийн *********** ....2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн өглөө сэйф эвдэх багаж хадаасны лоом, төмрийн хуурай, овтёрк зэрэг зүйл авч ирж өгсөн ...хохирогчийн гэрээс авсан хөөрөг, алтан гулдмай гээд зүйлийг ***********ийн гэрт үлдээсэн...” /35 дугаар хавтас хэргийн 31-32 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би ***********ыг хулгай хийхэд ямар нэгэн юм амлаж хулгай хийлгүүлээгүй. ***********ын манай гэрт авч ирж тавьсан эд зүйлүүдийг *********** гаргаж хая гэхэд нь хаялгүй хадгалж байгаад цагдаагийн албан хаагч нар нэгжлэг хийхэд бүгдийг гаргаж өгсөн. *********** биедэ олон тооны доллар алтангулдмай цагаан алтан ээмэг бөгж авч явж байгааг үнэн зөвөөр мэдүүлсэн. Уг эд зүйлээ эхнэр ***********доо өгсөн болохыг мөн зааж өгч тухайн эд зүйлийг олоход цагдаагийн байгууллагад тусалсан. *********** над руу утасдаад ***********ын үлдээсэн мөнгийг авъя гэхээр нь би ***********той модны 2-н буудалд уулзаад 18 сая орчим төгрөгийг өгсөн. Миний солиулсан валют 25.300.000 төгрөг болсон түүнээс 18.000.000 төгрөгийг ***********д өгсөн. Үлдсэн 7.000.000 төгрөг надад байгаа. Түүнийгээ өгнө. Би хамтран ажиллахаар цагдаагийн байгууллагад санал тавьсан. ***********ын хулгайлсан зүйлийг олоход туслая гэж хэлсэн. Би гэмт хэрэгт оролцсон зүйл байхгүй. Шашны холбогдолтой зүйл байсан учраас хаяж чадаагүй дээш нь хураасан байсан...” /37 дугаар хавтас хэргийн 84-86 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /33 дугаар хавтас хэргийн 228-250 дахь тал, 34 дүгээр хавтас хэргийн 1-3 дахь тал/,
- Эд зүйл хураан авсан, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /34 дүгээр хавтас хэргийн 6-9 дэх тал/,
- Д.***********ийн оршин суух Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 7а байрны 42 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /34 дүгээр хавтас хэргийн 21-30 дахь тал/,
- Д.***********ийн оршин суух ************* дүүргийн 28 дугаар хороо, 9-23 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /34 дүгээр хавтас хэргийн 31-34 дэх тал/,
- ************* дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 13 дугаар гудамж, 446 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /34 дүгээр хавтас хэргийн 38-88 дахь тал/,
- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн болон үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /34 дүгээр хавтас хэргийн 87-93 дах тал/,
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /34 дүгээр хавтас хэргийн 95-100 дахь тал/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /34 дүгээр хавтас хэргийн 104-110 дахь тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /34 дүгээр хавтас хэргийн 111-112 дахь тал/,
- Таньж олуулан ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /34 дүгээр хавтас хэргийн 113-115
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /33 дугаар хавтас хэргийн 202-205, 207-210 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /34 дүгээр хавтас хэргийн 154-157 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2537 дугаартай дүгнэлт /34 дүгээр хавтас хэргийн 169-191 дэх тал/ зэрэг баримтуудаар,
ТАВ. Шүүгдэгч Б.*********** нь 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 24 удаагийн үйлдлээр шүүгдэгч О.***********ын энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болохыг мэдсээр байж авсан, нуун далдалсан хэргийн талаар:
1. 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр ************* дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 2-19а тоот, ************* дүүргийн 22 дугаар хороо, 108 дугаар байрны урд талд байрлах “Моторын тос” авто дэлгүүрт яллагдагч О.***********ын хохирогч М.*************ын гэрээс хулгайлж олсон монетан бөгж 3 ширхэг, эрвээхэй хэлбэртэй шигтгээтэй мөнгөлөг өнгийн бөгж 1 ширхэг кулон 1 ширхэг, хуучин цагийн мөнгөн бөгж, зүрхэн хэлбэртэй мөнгөлөг өнгийн металтай ээмэг 1 хос зэрэг 29 төрлийн 2,531,380 төгрөгийн эд зүйлүүдийг,
2. Хохирогч Б.***********ын гэрээс хулгайлж олсон хүрэн өнгийн матарын арьсан эмэгтэй цүнх, матрын арьсан хар хүрэн өнгийн эрэгтэй хүний жижиг гар цүнх зэрэг 2 төрлийн 100,000 төгрөгийн эд зүйлийг,
3. Хохирогч Ж.***********ын гэрээс хулгайлсан шаргал бөгж, эмэгтэй хүний унждаг хос мөнгөн ээмэг зэрэг 2 төрлийн 450,000 төгрөгийн эд зүйлийг,
4. Хохирогч Б.***********ийн гэрээс хулгайлж олсон мөнгөн бурхан 1 ширхэг, цагаан чулуун соруултай хуучны гаанс 1 ширхэг, хуучны хийцийн суран оосортой хэт хутга зэрэг 16 төрлийн 30,316,000 төгрөгийн эд зүйлүүдийг,
5. Хохирогч Д.***********ийн гэрээс хулгайлсан эмээлийн 12 ширхэг баавар, битүү мөнгө оруулгатай духавчтай, мөнгөн хазаар 1 ширхэг, хуучны дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг зэрэг 15 төрлийн 5,280,000 төгрөгийн эд зүйлүүдийг,
6. Хохирогч Д.***********гийн гэрээс хулгайлсан отверкны ком багаж, айфоне гар утасны цагаан өнгийн богино долгионы утасгүй чихэвчний цэнэглэдэг хайрцаг зэрэг 7 төрлийн 655,600 төгрөгийн эд зүйлийг,
7. Хохирогч Б.***********н гэрээс хулгайлсан цагаан сувдан зүүлт, цагаан сувдан ээмэг, зууван хар шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж хүзүүний кулон зэрэг 16 төрлийн 6,064,760 төгрөгийн эд зүйлийг,
8. Хохирогч Ч.***********гийн гэрээс хулгайлсан мөнгөн цар, мөнгөн бугуйвч, цагаан ногоон шигтгээтэй бугуйвч хар хөх ундрам шигтгээтэй бугуйвч, зэрэг 19 төрлийн 1,007,501 төгрөгийн эд зүйлүүдийг,
9. Хохирогч Х.***********ын гэрээс хулгайлж олсон алмаазан шигтгээтэй цаг 1 ширхэг, өлзий хээтэй мөнгөн кольцоо, барын нүд нь улаан мөнгөн бөгж зэрэг 13 төрлийн 11,534,719 төгрөгийн эд зүйлүүдийг,
10. Хохирогч Б.***********гийн гэрээс хулгайлж олсон 2 мөртэй хүүхдийн цүнх, хар өнгийн зургийн аппарат, арьсан цаг, зэрэг 28 төрлийн 4,156,652 төгрөгийн эд зүйлүүдийг,
11. Хохирогч Б.***********ын гэрээс хулгайлж олсон цэнхэр өнгийн шигтгээтэй, 3 салаа унждаг дүүжилж зүүдэг 1 хос мөнгөн ээмэг, их гарын мөнгөн аяга, зэрэг 4 төрлийн 353,000 төгрөгийн эд зүйлүүдийг,
12. Хохирогч Д.***********ийн гэрээс хулгайлж олсон хар өнгийн электрон тамхи 1 ширхэг, саарал өнгийн нурууны массажны аппарат, эмэгтэй хүний зара нэртэй үнэртэй ус, зэс бугуйвч зэрэг 4 төрлийн 153,600 төгрөгийн эд зүйлийг,
13. Хохирогч Д.***********ын гэрээс хулгайлж олсон 5 ширхэг алтаар бүрсэн том гуулин бурхан, 1 ширхэг алтаар бүрсэн жижиг гуулин бурхан зэрэг 6 төрлийн 29,200,000 төгрөгийн эд зүйлүүдийг,
14. Хохирогч Б.***********ын гэрээс хулгайлж олсон диор брэндийн эмэгтэй хүний бугуйн цаг, сони брэндийн цагаан өнгийн 18 инчийн зөөврийн компьютер, асер брендын зөөврийн компьютер зэрэг 3 төрлийн 1,370,000 төгрөгийн эд зүйлийг,
15. Хохирогч Д.***********ийн гэрээс хулгайлж олсон шүрэн толгойтой алтан нуухтай их гарын номин хөөрөг, НР загварын зөөврийн компьютер, ҮЦТХТ гэсэн бичигтэй хар өнгийн флаш, луу болон барын зурагтай шар өнгийн даалин цулгуй дунд гарын мөнгөн аяга 9 см амсартай цулгүй жижиг мөнгөн аяга зэрэг 8 төрлийн 16,935,000 төгрөгийн эд зүйлүүдийг,
16. Хохирогч Б.*********** гэрээс хулгайлж олсон зурмал зурагтай хятад шаазан хөөрөг, тунгалаг бор өнгийн шилэн хөөрөг, жижиг ногоон хаш аяга зэрэг 9 төрлийн 5,500,271 төгрөгийн эд зүйлүүдийг,
17. Хохирогч Б.***********ын гэрээс хулгайлж олсон мөнгөн суурьтай, цул мөнгөн Намсрай бурхан, мөнгөн суурьтай цулгүй мөнгөн очирваань бурхан, хаш соруултай гаанс зэрэг 232 төрлийн 440,240,940 төгрөгийн эд зүйлүүдийг,
18. Хохирогч Ш.***********гийн гэрээс хулгайлж олсон 4 ширхэг мөнгөн аяга, шинэ үйтэн хуараар гадарласан хурган дотортой дээл зэрэг 5 төрлийн 1,880,000 төгрөгийн эд зүйлүүдийг,
19. Хохирогч М.***********ын гэрээс хулгайлж олсон 14 ширхэг мөнгөн аяга 2,310,000 төгрөгийн эд зүйлийг,
20. Хохирогч Б.***********гийн гэрээс хулгайлж олсон дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, эрэгтэй үнэртэй ус, бамбарууш хэлбэртэй савтай виски зэрэг 88.450 төгрөгийн эд зүйлийг, бага гарын мана хөөрөг, дунд гарын мана хөөрөг, бага гарын хаш хөөрөг зэрэг 27 төрлийн 6,217,796 төгрөгийн эд зүйлүүдийг,
21. Хохирогч Г.***********гийн гэрээс хулгайлж олсон хос ээмэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бор өнгийн хөөргийн дайлан зэрэг 3 төрлийн 375,200 төгрөгийн эд зүйлийг,
22. Хохирогч Б.***********гийн гэрээс хулгайлж олсон эмэгтэй хүний сувдан энгэрийн хатгамал, версачи брэндийн эмэгтэй үнэртэй ус, эмэгтэй хүний ланвин брэндийн үнэртэй ус, нэг нүдний дуран эмэгтэй хүний шаргал өнгийн алтан бүрмэл мөнгөн бугуйвч бүхий 6 төрлийн 734,500 төгрөгийн эд зүйлийг,
23. шүүгдэгч О.***********, Г.***********, Э.***********, Б.*********** нарын бүлэглэн хохирогч Ц.***********ийн гэрээс хулгай хийж олсон Балба-н цагаан дарь эх бурхан бүхий 1,800,000 төгрөгийн эд зүйлийг,
24. Хохирогч Д.***********ийн гэрээс хулгайн хийж олсон 2 нүдний орос дуран бүхий 150,000 төгрөгийн эд зүйлүүдийг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж авсан, нуун далдалсан хэргийн талаар:
Гэрч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний төрсөн дүү ***********ын *********** Улаанбаатар хотоос хоёр ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн хазаар өгч явуулсныг замын унаанаас тосож авсан...” /21 дүгээр хавтас хэргийн 237-238 дахь тал/ гэсэн мэдүүлэг,
Гэрч М.Цэдэндамба нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...***********ын *********** нийт 5.500.000 төгрөгийн эд зүйл барьцаанд тавьсан байна. 2019 оны 06 сарын 26-ны өдөр хугацаа дуусч суллагдахдаа 30 хоногийн хугацаагаар 2 удаа сунгасан. Мөнгөн эдлэлийг Цогоо гэх үнэт эдлэл авдаг хүнд зарсан. Алт монетон эдлэлийг Наранчимэг гэх ченжид зарсан. Алт монетан эдлэлүүдийн шигтгээнүүдийг хуулж зардаг юм. Манайх эд зүйлийн зургийг авч бичлэг хийж хадгалдаг юм...” /22 дугаар хавтас хэргийн 10-15 дахь тал/ гэсэн,
Гэрч Д.Ган*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Б.*********** ...2019 оны 12 дугаар сард залгаад ...вагончигт чинь жаахан багаж хийх гэсэн юм, би гаражаа янзалж байгаа гэж хэлсэн. ...Шуудайтай юм харагдаж байсан би багажнуудаа шуудайнд хийсэн юм байхдаа гэж бодоод гэр рүү орж хүүхдүүдээ үнсэж үлдээгээд гарч ирсэн...” /23 дугаар хавтас хэргийн 35-36 дахь тал/ гэсэн,
Иргэний нэхэмжлэгч А.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Начин заан барьцаалан зээлдүүлэх газрын тусгай активын хэлтсийн ахлах ажилтнаар ажилладаг. Манай газрын Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхон гудамж 6-6 тоотод байрлах салбараас 2019.12.13-ны өдөр хүзүүний алтан гинжийг Хан-Уул дүүргийн прокурорын газрын зөвшөөрлөөр хурааж авсан. Уг хүзүүний гинжийг ***********ын *********** РД:РЭ97071205 гэж хүн 2019.12.04-ний өдөр 1,200,000 төгрөгт барьцаанд тавьсан. Уг хүзүүний алтан гинж хураагдсанаас болж манай байгууллагад хүү нь ороод 1,214,210 төгрөгийн хохирол учраад байгаа тул уг хохирлоо нэхэмжилж байна...” /22 дугаар хавтас хэргийн 242 дахь тал/ гэсэн,
Иргэний нэхэмжлэгч Х.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ***********ын *********** гэх залуу эхнэрийн цаг бөгжийг барьцаанд тавих гэсэн юм гэж барьж ирээд 18 кратын эмэгтэй шигтгээтэй монетан цаг, монетон бөгж зэргийг 1.500.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би 1,500,000 төгрөгийн барьцаанд тавьсан 1 сарын хүү 75.000 төгрөг, 5 сарын хүү 375.000 төгрөг нийт 1,850,000 төгрөг нэхэмжилнэ...” /23 дугаар хавтас хэргийн 4-5 дахь тал/,
Шүүгдэгч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ************* дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 108 дугаар байрны 16 тоот гэртээ байхад О.*********** над руу залгаад “уулзах хэрэг байна ах аа” гэж хэлсэн, хаана уулзах вэ гэхэд “та миний өөдөөс гараад ир” гээд бид хоёр утсаар ярьж байгаад 32 дугаар тойргийн зам дээр уулзсан...” /6 дугаар хавтаст хэргийн 115-118 дахь тал, 23 дугаар хавтас хэргийн 83-85 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хулгайлсан эд зүйлээ Бат-Эрдэнийн Моторын тос зардаг газартай нийтийн байранд аваачиж тавьсан. Надад тэр үйлдлээс нэг нэрийн алтан гинж, нэг алтан ээмэг өгсөн, *********** алмазан шигтгээтэй цагаан алтан бөгөөд авсан, ...Бусад эд зүйлийг Баттулга, *********** хоёр аваад үлдсэн.
...Сая батлан даалтад гарахад *********** ХХК-ийн хамгаалагч гэж өөрийгөө танилцуулсан гэх том биетэй залуу чи хэнийг ч хамаагүй захиалагч ченжээр татчих тэгвэл чамд 10,000,000 төгрөг өгье гэж том биетэй залуу хэлсэн. *********** энэ хэргийг надаар хийлгэсэн мөртлөө намайг ямар ч хамаагүй хүнийг татчих гээд байгаа нь маш сонин санагдаж байна.
...***********гийн ...гэрээс хулгайлсан эд зүйлийг *********** зараад надад 1,000,000 төгрөг өгсөн,
...***********ын гэрт орж эд зүйл хулгайлсан үйлдэлд ...*********** энэ айлыг судлаад эзэнгүй байгааг нь мэдсэн байсан.
...С.***********ийн гэрт орж эд зүйл хулгайлсан үйлдэлд. ...хулгайлсан эд зүйлээ цонхоор ***********д авч өгч байсан.
...***********ын гэрт орж эд зүйл хулгайлсан үйлдэлд ...*********** 10 гаруй шил вискиг авсан,
...***********гийн гэрт орж эд зүйл хулгайлсан үйлдэлд ...*********** үстэй дээлийг нь аваад явсан, мөнгөн аягыг нь 1,500,000 төгрөгт зараад 750,000 төгрөгөөр хувааж авсан,
...***********н гэрт орж эд зүйл хулгайлсан үйлдэлд ...*********** гадаа байсан,
...***********гийн гэрт орж эд зүйл хулгайлсан үйлдэлд ...*********** бид хоёр тэнцүү хуваагаад авсан.
...***********ын гэрт орж эд зүйл хулгайлсан үйлдэлд *********** бид хоёр тэнцүү хувааж авсан..” /23 дугаар хавтас хэргийн 70-71 дэх тал, 26 дугаар хавтас хэргийн 146-151 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- ************* дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хэсгийн Зүүнбаян-Уулын 13 дугаар гудамжны 44а тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /21 дүгээр хавтас хэргийн 63-77 дахь тал/,
- Хураан авсан эд зүйлийн жагсаалт, гэрэл зургийн үзүүлэлт /21 дүгээр хавтас хэргийн 79-80 дахь тал/,
- Шүүгдэгч О.***********, Б.*********** нарын эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /21 дүгээр хавтас хэргийн 81-87 дахь тал/,
- Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик 2б задгай тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /21 дүгээр хавтас хэргийн 88-124 дэх тал/,
- Хураан авсан эд зүйлийн жагсаалт, гэрэл зургийн үзүүлэлт /21 дүгээр хавтас хэргийн 125-126 дахь тал/,
- ************* дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 2 дугаар гудамж 19а тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /21 дүгээр хавтас хэргийн 127-183 дахь тал/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /21 дүгээр хавтас хэргийн 184-193 дахь тал/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /21 дүгээр хавтас хэргийн 194-195 дахь тал/,
- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /21 дүгээр хавтас хэргийн 232-235 дахь тал/,
- ************* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Моторын тос нэртэй засварын төвд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /21 дүгээр хавтас хэргийн 239-250 дахь тал/,
- Т.***********ас эд зүйл хураан авсан тэмдэглэл /22 дугаар хавтас хэргийн 1-4 дэх тал/,
- Б.Бат-Эрдэнийн ************* дүүргийн 22 дугаар хороо, 108 дугаар байрны 09 тоотод оршин суух хаяг /22 дугаар хавтас хэргийн 23-36 дахь тал/,
- Хураагдсан эд зүйлийн хохирогч эрэн сурвалжлах ажиллагаа /22 дугаар хавтас хэргийн 37-70 дахь тал/,
- Хохирогч Р.***********д эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /22 дугаар хавтас хэргийн 231 дэх тал/
- Эд мөрийн баримтаар түр хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /22 дугаар хавтас хэргийн 236-238 дахь тал/ зэрэг баримтуудаар,
ЗУРГАА. Шүүгдэгч Б.*********** нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр О.***********ын хулгайлсан эд зүйлүүдийг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор бусдад шилжүүлж зарж борлуулсан, энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж авсан, нуун далдалсан буюу,
1. ******* дүүргийн 5 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах Урт цагааны гудамжны “Алтан мөнгөн эдлэл”-ийн дэлгүүрт яллагдагч О.***********ын хохирогч Б.***********ийн гэрээс хулгайлсан их гарын мөнгөн аяга 6 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 13 ширхэг, жижиг мөнгөн аяга 4 ширхэг, хуучны хийцийн мөнгөн аяга 1 ширхэг, эмээлийн 12 ширхэг мөнгөн тоноглол, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн бурхан 1 ширхэг, мөнгөн том халбага 6 ширхэг, жижиг халбага 6 ширхэг, сэрээ 6 ширхэг, бор өнгийн даавуун цүнх 1 ширхэг зэрэг 28 төрлийн 13,728,000 төгрөгийн эд зүйлүүдийг,
2. Хохирогч Р.***********гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, цул зузаан их гарын мөнгөн аяга 1 ширхэг, халтар манан алтан нуухтай даваа толгойтой хөөрөг 1 ширхэг зэрэг 23 төрлийн 12.828.300 төгрөгийн эд зүйлүүдийг,
3. Хохирогч Х.***********гийн гэрээс хулгайлан хийж авсан дунд гарын мөнгөн аяга, жижиг гарын мөнгөн аяга, шармал аяга зэрэг 14 төрлийн 20,938,577 төгрөгийн эд зүйлүүдийг,
4. Хохирогч Б.***********гийн гэрээс хулгайлж олсон 2 мөртэй хүүхдийн цүнх, хар өнгийн зургийн аппарат, арьсан цаг, зэрэг 28 төрлийн 4,156,652 төгрөгийн эд зүйлүүдийг,
5. Хохирогч Д.***********ын гэрээс хулгай хийж олсон мөнгөн таваг 3 ширхэг, мөнгөөр бүрсэн таваг 2ш, мөнгөөр бүрсэн луутай таваг 1 ширхэг, мөнгөөр бүрсэн таваг луу хулстай 2ш, Мөнгөөр бүрсэн луу хулстай таваг 2ш, ромбо хэлбэртэй мөнгөөр бүрсэн таваг 1 ширхэг, мөнгөөр бүрсэн гар хийцийн гаанс 1 ширхэг, Хутганы суурь 12 ширхэг, маслоны мөнгөн таваг 1 ширхэг, халбага сэрээний ком 1 ширхэг зэрэг 101 төрлийн 46.815.020 төгрөгийн эд зүйлүүдийг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор бусдад шилжүүлж зарж борлуулсан, энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж авсан, нуун далдалсан хэргийн талаар дараах нотлох баримтуудаар:
Шүүгдэгч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...*********** ...найз нь Дорнод аймгаас ирсэн, аавынхаа хөөргийг зарах гэж байгаа бид хоёрт иргэний үнэмлэх байхгүй гэж хэлсэн. ...Ломбардад алдах гэж байгаа гэж хэлсэн, тус улаан өнгөтэй хөөрөг нь толгойгүй байсан. ...*********** над руу залгаад хөөрөг өгсөн эгчдээ хэдэн аяга зараад өгөөч гэхээр би очоод зарж өгөх гэхэд тэр эмэгтэй аваагүй дахин уулзаагүй. ...Хуучны эд зүйл худалдаж авдаг хүнд тус улаан хөөргийг нь 1,000,000 төгрөгөөр зарсан...” /20 дахь хавтас хэргийн 11-14 дэх тал, 26 дугаар хавтас хэргийн 97 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Хулгайлсан эд зүйлийг *********** өөр дээрээ төвлөрүүлж байдаг байсан. ...шууд худалдаж аваад бэлэн мөнгө өгдөггүй байсан. ...Миний ганц хулгайн эд зүйл аваачиж өгдөг ченж бол *********** байгаа юм. ...*********** надад их хэмжээний цалин цагаан мөнгө хэрэгтэй байна гэж захиалж байсан 5-10 кг-р гэж хэлдэг байсан. Мөн шүрэн хөөрөг хэрэгтэй байна үнэ хүрдэг үнэтэй авна гэж хэлдэг байсан. ...***********т заруулахаар өгсөн бүх эд зүйлийг хулгайн эд зүйл гэж мэдэж байсан..” /23 дугаар хавтас хэргийн 62-63 дахь тал, 69-71 дэх тал, 26 дугаар хавтас хэргийн 146-151 дэх тал/ гэсэн,
- ******* дүүрэг, Урт цагааны хуучин эдлэл авах 2 дугаар корпус, Б.***********ийн ажлын байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /21 дүгээр хавтас хэргийн 210-231 дэх тал/,
- Б.***********ын оршин суух Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 66 дугаар байрны 22 тоот, түүний эхнэр үсчний үйл ажиллагаа явуулж мөн дүүргийн 17 дугаар хороо, 36а дугаар байрны 01 тоотод үйл ажиллагаа явуулж буй ажлын байранд тус тус нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /22 дугаар хавтас хэргийн 9-22 дахь тал/,
ДОЛОО. Шүүгдэгч Б.***********, Б.*********** нар нь 2022 оны 08 дугаар сарын 26-аас 09 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд ************* дүүргийн 10 дугаар хороо, 13-44 тоот өөрийн гэртээ О.***********ын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *************ийн аманд байх “*************” хотхоны 611 тоотод оршин суух Н.***********гийн эзэмшлийн хувийн амины орон сууцанд хууль бусаар нэвтэрч гадаад валют, үнэт эдлэл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж хөргөгчдөө нуусан, мөн 30,000 америк ам долларыг Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр сольж, улмаар 70,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл худалдан авсан, гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан болох нь дараах нотлох баримтуудаар:
Гэрч Б.Бат-Отгон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бил үү, 31-ний өдөр ...зураг дээр байгаа эмэгтэй орж ирээд ...27,700 ам.доллар байсан, ...монгол мөнгөөр 88,640,000 болсон, мөнгөө бэлнээр тоолж аваад гарсан...” /34 дүгээр хавтас хэргийн 145 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр билүү, 28-ны өдөр Баянхошууны гэртээ байхад *********** миний утас руу залгаад чи гэрийнхээ гадаа гараад ир би гадаа чинь байна уулзаадахъя гэхээр нь гарсан чинь надад нэг хар ууттай цүнхтэй зүйл өгөөд энийг хадгалж бай гэртээ байлгаж байгаарай гэж хэлээд надад өгөхөөр нь гэртээ ороод харсан чинь дотор нь алтан гулдмай бугуйн цагнууд, америк долларууд байсан тэгэхээр нь би тэр зүйлийг нь аав ээж 2-т хэлэлгүй шүүгээний дээр аваачаад тавьсан. Маргааш орой нь *********** Шинээ чамайг машин аваад унаад байж байгаарай гэж хэлүүлж байна лээ шүү гэхээр нь би 2022 оны 08 сарын 31-ний өдөр ээжид нөгөө доллараас 3 боодлыг авч үзүүлээд ...ээжтэй хамт явж Toyota Harrier машин авсан. Үлдсэн мөнгийг машины тоноглол авах болон хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан. Тэгээд үлдсэн доллар, бугуйн цаг, гадаад мөнгөнүүдийг хөлдөөгч дотор хийсэн байсан ба 2022 оны 09 сарын 11-ний өдөр цагдаагаас ирж хурааж авсан. Мөн хөөрөг алтан гулдмай, 1.5 граммтай эмэгтэй хүний шаргал өнгийн металл бөгж зэрэг эд зүйлсийг гэрээс гарахдаа авч гараад Нийслэлийн цагдаагийн газрын эрүүгийн ахлахад нь хүлээлгэн өгсөн...” /35 дугаар хавтас хэргийн 41-42 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Манай охин *********** *********** нэг мөнгө авч ирж өгсөн дээрх мөнгийг солиулаад машин авах гэж байгаа юм та хамт яваад машин авалцаад өгөөч гэхээр нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр охин ***********гийн хамтаар ***********ийн өгсөн мөнгөнөөс 3 боодол долларыг Найман шарга валют арилжааны газарт очиж солиулахад 90,000,000 гаруй төгрөг болсон, ...2014 онтой Харриер загварын машиныг 70,000,000 төгрөгөөр худалдаж авсан...” /34 дүгээр хавтас хэргийн 142-143 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүгдэгч Б.***********гийн банк дахь дансны хуулга /35 дугаар хавтас хэргийн 71-101 дэх тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /33 дугаар хавтас хэргийн 214-217 дахь тал/,
- Шүүгдэгч Б.***********гийн гаргаж өгсөн хүсэлт /37 дугаар хавтас хэргийн 240 дэх тал/,
- Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /35 дугаар хавтас хэргийн 248-249 дэх тал/,
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /34 дүгээр хавтас хэргийн 95 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /34 дүгээр хавтас хэргийн 147-149 дэх тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /33 дугаар хавтас хэргийн 220-223 дахь тал/,
- Шүүгдэгч Б.***********ийн хүсэлт /37 дугаар хавтас хэргийн 241 дэх тал/ зэрэг баримтуудаар,
- Шүүгдэгч О.***********, Б.***********, Г.***********, Г.***********, Б.*********** нарын Монгол Улсын хилээр орсон гарсан лавлагаа /18 дугаар хавтас хэргийн 220-225 дахь тал/,
- Шүүгдэгч О.***********ын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /18 дугаар хавтас хэргийн 244-247 дахь тал/,
- Шүүгдэгч Б.***********ын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /20 дугаар хавтас хэргийн 41-42 дахь тал/,
- Шүүгдэгч О.***********ын утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /21 дүгээр хавтас хэргийн 36-44 дэх тал/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /22 дугаар хавтас хэргийн 81-125 дахь тал/,
- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /22 дугаар хавтас хэргийн 167-187 дахь тал/,
- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /22 дугаар хавтас хэргийн 225-229 дэх тал/,
- Эд мөрийн баримт хураан авах тухай тэмдэглэл /22 дугаар хавтас хэргийн 248-250 дахь тал/,
- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /23 дугаар хавтас хэргийн 16-17 дахь тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай прокурорын тогтоол /24 дүгээр хавтас хэргийн 100-136, 30 дугаар хавтас хэргийн 198-224, 228-230, 234-239, 244-248 , 31 дүгээр хавтас хэргийн 1-4, 6-12 дахь тал, 38 дугаар хавтас хэргийн 73-76 дахь тал, 79-89, 96-124 дэх тал/,
- Тоёота Приус маркийн машины үнэлгээ-8,521,504 төгрөг, /30 дугаар хавтас хэргийн 135 дахь тал/,
- Хьюндай Соната 6 маркийн машины үнэлгээ -3,186,862 төгрөг /30 дугаар хавтас хэргийн 138-140 дахь тал/,
- Мицүбүши Делика маркийн машины үнэлгээ -16,082,608 төгрөг /30 дугаар хавтас хэргийн 144-146 дахь тал,
- Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /33 дугаар хавтас хэргийн 62-64, 65-69 дэх тал/,
- Шүүгдэгч О.***********ын хувийн байдалтай холбоотой шийтгэх тогтоолын хуулбарууд /14 дүгээр хавтас хэргийн 231-250/, иргэний үнэмлэхийн лавлагаа /18 дугаар хавтас хэргийн 154 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /18 дугаар хавтас хэргийн 155 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /18 дугаар хавтас хэргийн 171-200 дахь тал/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /33 дугаар хавтас хэргийн 72-74 дэх тал/,
- Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /19 дүгээр хавтас хэргийн 34 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /19 дүгээр хавтас хэргийн 35 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /19 дүгээр хавтас хэргийн 36-50 дахь тал/, төрөл садангийн лавлагаа /19 дүгээр хавтас хэргийн 51-55 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /19 дүгээр хавтас хэргийн 114 дэх тал/,
- Шүүгдэгч Б.***********ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /19 дүгээр хавтас хэргийн 186 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /19 дүгээр хавтас хэргийн 187 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /19 дүгээр хавтас хэргийн 188-217 дахь тал, 20 дугаар хавтас хэргийн 19-24 дэх тал, 23 дугаар хавтас хэргийн 152-161/, төрөл садангийн лавлагаа /19 дүгээр хавтас хэргийн 218-221 дэх тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /19 дүгээр хавтас хэргийн 222 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /19 дүгээр хавтас хэргийн 223 дахь тал/,
- Шүүгдэгч Г.***********ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /20 дугаар хавтас хэргийн 125 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /20 дугаар хавтас хэргийн 126 дахь тал/, төрөл садангийн лавлагаа /20 дугаар хавтас хэргийн 127-129 дэх тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /20 дугаар хавтас хэргийн 130 дахь тал/, ажлын газрын тодорхойлолт /25 дахь хавтас хэргийн 187 дахь тал/,
- Шүүгдэгч Г.***********ий хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /20 дугаар хавтас хэргийн 139 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /20 дугаар хавтас хэргийн 140 дэх тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /20 дугаар хавтас хэргийн 142 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /20 дугаар хавтас хэргийн 157-192 дахь тал/,
- Шүүгдэгч Э.***********ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /22 дугаар хавтас хэргийн 136 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /22 дугаар хавтас хэргийн 137 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /22 дугаар хавтас хэргийн 139-144 дэх тал/, төрөл садангийн лавлагаа /22 дугаар хавтас хэргийн 145-148 дахь тал/,
- Шүүгдэгч Д.***********ийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /35 дугаар хавтас хэргийн 107 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /35 дугаар хавтас хэргийн 112-198, 200-207 дахь тал/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тогтоол /38 дугаар хавтас хэргийн 128-129 дэх тал/,
- Шүүгдэгч Б.***********ийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /35 дугаар хавтас хэргийн 108 дахь тал/, шагнал урамшууллын хуулбар /36 дугаар хавтас хэргийн 34 дэх тал/,
- Шүүгдэгч Б.***********гийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /35 дугаар хавтас хэргийн 109 дэх тал/, шагнал урамшууллын хуулбар /36 дугаар хавтас хэргийн 38-39, 43-65 дэх тал/ зэрэг нотлох баримтууд авагдсан болно.