| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2019/00346/И |
| Дугаар | 138/ШШ2019/00463 |
| Огноо | 2019-06-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 138/ШШ2019/00463
*******01******* 17 138/ШШ*******01*******/00463
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоотод байрлах, **************178 регистрийн дугаартай, ******* ******* ******* ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг, дүгээр байрны тоотод оршин суух, ЖЮ8010*******017 регистрийн дугаартай, овогт ын т холбогдох,
Орон *******ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй той зардалд 387000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг *******01******* оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч Х., нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ноос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ны засвар үйлчилгээний хураамжийг *******017 оны 04 дүгээр сарын 0*******-ны өдрийн хурлын тэмдэглэлээр нэг метр квадратыг *******00 төгрөгөөр тогтоосон. Үүний дагуу Х. нь сард *******1500 төгрөг төлөх ёстой. Х. нь *******017 оны 7-1******* сарын 1**************000 төгрөг, *******018 оны 1-1******* сарын *******58000 төгрөг, нийт 387000 төгрөг төлөөгүй байна. Иймд Х.оос 387000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч тус ******* ******* ны гүйцэтгэх захирал ажилтай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг дүгээр байрны тоотын оршин суугч Х. нь ******* ******* ны төлбөрөө төлөхгүй бусдын төлсөн мөнгөөр ая тухтай амьдарч байна. Х. нь саяхан Улаанбаатар хотоос ирсэн бөгөөд өмнө нь аав, ээж нь л байдаг байсан. Бид аав ээжид нь ******* ******* ны төлбөрөө төлөх талаар удаа дараа хэлсэн. дүгээр байрны оршин суугчид удаа дараа хүсэлт гаргасны дагуу манай ******* ******* ны удирдах зөвлөл хуралдаад дүгээр байрыг хариуцахаар болсон. дүгээр байшинг хүлээж авахад хогондоо дарагдсан, хамаг юм нь эвдэрсэн хэцүү байдалтай байсан. Манай маш их ажил хийж, хийсэн ажлынхаа тайланг тухай бүрд нь гаргадаг. Би ******* ч удаа бүх айлаар орохдоо Х.ийн аавтай уулзаж байсан. Тухайн үед айлуудын саналыг авахад ялаа шумуул цуглана гээд гэрэлтүүлэг хийлгээгүй. ******* ХХК, ******* СӨХ хоёр нь тус тусдаа байгууллага юм. ******* ХХК-ийн хийгээгүй ажлыг манай байгууллагаас шаардаж байна. СӨХ нь орон *******ны дундын өмчлөлийн засвар үйлчилгээ болон урсгал зардлыг л хариуцдаг. Оршин суугчдын мөнгөнөөс зөвхөн цэвэрлэгч л цалинждаг. Дарга, нягтлан хоёр нь байрны дээд талын антены мөнгөнөөс л цалинждаг.
...Х.ийнх сард засвар үйлчилгээний хураамж 1*******800 төгрөг, орцны халаалтанд 1000 төгрөг, орцны цахилгаанд 500 төгрөг, жижүүрийн мөнгө 7000 төгрөг, бичиг хэргийн зардалд *******00 төгрөг, нийт *******1500 төгрөг төлөх ёстой. Энэ бүх зардлыг хэрхэн тооцож авах талаар оршин суугч нар өөрсдөө хуралдаад шийдсэн. *******017 оны 7 дугаар сараас *******018 оны 1******* сарыг дуустал хугацааны хураамж 387000 төгрөгийг төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Х. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын ******* дүгээр багт байрлах -р байрыг анх ашиглалтанд орсон цагаас нь эхлэн амьдарч байгаа бөгөөд тухайн үед ******* ******* гэж байгаагүй юм. Сууц ******* байхгүй хугацаанд орцонд нэг үйлчлэгчтэй, тус хүн нь сар бүр айлуудаар явж төлбөрөө авч гарын үсгээр баталгаажуулдаг байсан. Тухайн үед үйлчлэгч нь В1 давхарт байрладаг байсан бөгөөд айлуудаар явж хог авах гэх мэт нэмэлт үйлчилгээг үзүүлдэг байсан. Мөн одоо байгаа үйлчлэгчид тодорхой төлбөрийг өгч байсан. Тухайлбал өнгөрсөн цагаан сарын үеэр үйлчлэгчид манай аав 50000 төгрөг өгсөн байсан. Сүүлд ******* ******* байгуулагдсан гэсэн боловч оршин суугч надтай уулзаж гэрээ байгуулаагүй. Мөн ******* ******* ноос сар, улирал, жилийн тайлан тооцоог оршин суугч надад үзүүлж, тайлагнаж байгаагүй. Надтай гэрээ байгуулаагүй учир үзүүлээгүй байж болох юм. Гэтэл сар бүрийн төлбөрийг нэхсэн хүснэгт, нэр заасан тоо баримтыг олон нийтийн газарт байршуулан нэхэмжилж, улмаар шүүхэд хандсан. Дээрх нэхэж байгаа төлбөрийг үндэслэлгүй гэж үзэх шалтгаанууд нь:
1. Аливаа өр төлбөр нэхэмжлэх үндэслэл нь хийх ажилбарыг талууд харилцан тохиролцож, бичгээр үйлдэн гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулснаар биелэх боломжтой болдог. Гэтэл оршин суугч надтай зөвшилцөж гарын үсэг зуруулж, гэрээ байгуулаагүй.
*******. Тухайн ******* ******* ны сар бүрийн нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь бусад орон *******ны сар бүрийн төлбөртэй харьцуулбал өндөр байна. Жишээ нь: МАРС хотхон нь *******4 цагийн цахилгаан шаттай, хотхоны гадна, дотор, бүх давхар, авто зогсоолд *******4 цагийн хяналтын камертай байдаг. Мөн байнгын харуултай, цэвэрлэгчтэй бөгөөд лифт ашигладаг айлуудаасаа *******4*******00 төгрөг, лифт ашигладаггүй айлуудаасаа 17700 төгрөгийн төлбөр авдаг. Гэтэл миний амьдарч байгаа байр ямар ч харуул хамгаалалтгүй, гадна дотроо ямар ч камергүй, давхар хаалгагүй атлаа ийм өндөр төлбөр нэхэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
3. Тухайн байр нь ашиглалтанд орсноосоо хойш дорвитой ямар ч ажил, завсар үйлчилгээ хийгдээгүй. Барилгыг барьсан компанийн хариуцах хугацаанд нэг удаа орцны дотор ханыг янзалсан. Хаалга нь кодтой байсан ч одоо ажиллахгүй болоод төмөр түгжээ хийсэн. Давхар бүрийн гэрэлтүүлгүүд орой бүр байнга асдаггүй. ******* давхарын 4 тоотын айлны хананаас байнга ус шүүрдэг нь уг байрны насжилт, бат бөх байдалд нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Орцны дан хаалгаар дамжин гэрт нэвт салхилдаг. Орцонд хүн тамхи татахад гэрт үнэртдэг. Гаднаа ямар ч гэрэлтүүлэггүй, хүүхэд тоглуулах талбайгүй, авто зогсоол, явган хүний зам хязгаарлалтгүй.
4. Тухайн ******* ******* ноос иргэн надтай уулзаж, эсвэл утсаар холбогдож санал хүсэлтийг минь нэг ч удаа сонсож байгаагүй.
5. Тус ******* ******* ны *******01******* оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн *******7 тоот албан бичигт бичигдсэн байгаа *******017 оны 04 дүгээр сарын 0*******-ны өдрийн хурлын тэмдэглэлд заасан нэг метр квадрат нь *******00 төгрөг гэсэн тооцоогоор -р байрны тоотын талбайн хэмжээ 64 м.кв бөгөөд уг талбайн хэмжээг дээрх *******00 төгрөгөөр үржиж тооцоход 1*******800 төгрөг болно. Иймд сар бүрийн *******1500 төгрөг гэдэг тооцоо нь үндэслэлгүй гэж үзэж байна. *******017 оны 04 дүгээр сарын 0*******-ны өдрийн хурлын тэмдэглэлийг хууль бус гэж үзэж байна. Хуралд оролцсон хүмүүсийн гарын үсэг байдаггүй. Иймд иргэн Х. миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* сууц ******* нь хариуцагч Х.оос нийтийн зориулалттай орон *******ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд *******017 оны 07 сараас *******018 оныг дуусталх хугацааны нийт 387000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжсэн болно.
Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* сумын ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдсан орон *******ны , ******* дугаар байрны СӨХ-г байгуулах тухай *******017 оны 4 дүгээр сарын 0*******-ны өдрийн хурлын тэмдэглэлээр орон суугчид засвар үйлчилгээний хураамжийг нэг метр квадратыг *******00 төгрөг байна, бусад зардлыг хэдэн төгрөгөөр тооцож авахыг тогтоосон, энэ дагуу нэхэмжилсэн... гэж тайлбарладаг.
Хариуцагч Х. нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, татгалзаж буй үндэслэлээ ... тус ******* ******* нь зохих журмын дагуу байгуулагдаагүй, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс хяналтын зөвлөлд орсон, надтай гэрээ байгуулаагүй, нэг сард авах зардлын хэмжээ нь бусад байшинтай харьцуулбал өндөр, ...огт ажил, засвар үйлчилгээ хийгээгүй, хийсэн ажлаа тайлагнаагүй... гэж тайлбарладаг.
******* ******* ******* нь *******017 оны 7 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хариуцагч Х. нь уг орон *******ны өмчлөгч болох талаар маргаагүй болно. Иймд ******* өмчлөгч нь хуульд зааснаар заавал тухайн ны гишүүн байна.
Хариуцагч Х. нь ******* ******* ******* ны харъяа дүгээр байрны тоот орон *******ны өмчлөгчийн хувьд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй той зардалд *******017 оны 7-1******* сарыг дуусталх хугацааны 1**************000 төгрөг, *******018 оны 1-1******* сарыг дуустлах хугацааны *******58000 төгрөг, нийт 387000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц ******* ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон *******ны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.*******.3-тус тус зааснаар ******* өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа *******ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц ******* нд төлөх үүрэгтэй.
Түүнчлэн ******* өмчлөгч нь ны бүх гишүүдийн хуралд аливаа асуудлаар саналын эрхтэй оролцож, хурлын тогтоол, тэмдэглэлтэй танилцах, үнэн зөв эсэхийг хянах, засвар үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэх, улмаар Сууц ******* хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхийн тулд Сууц ******* ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон *******ны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон Иргэний хуульд заасан үүргээ биелүүлсэн байхыг шаардана. Өөрөөр хэлбэл, ******* өмчлөгч хуульд зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүргээ биелүүлсний эцэст Сууц ******* , улмаар ны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлүүдэд тус тус холбогдох асуудлаар шаардлага гаргах эрхийг эдэлнэ.
******* ******* ******* нь ******* өмчлөгч Х.той гэрээ байгуулаагүй нь буруу боловч ******* өмчлөгчийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд хариуцагч Х.оос орон *******ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд *******017 оны 7 сараас *******018 оны 1******* сарыг дуусталх хугацааны нийт 387000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* нд олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 1**************60 төгрөгийг төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1**************60 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.*******.3-т зааснаар хариуцагч Х.оос орон *******ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 387000 /гурван зуун наян долоон мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******" ******* ******* нд олгосугай.
*******. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1**************60 төгрөгийг ******* аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.оос улсын тэмдэгтийн хураамжид 1**************60 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "*******" сууц ******* нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.*******-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авах хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ