| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0690/Э-3 |
| Дугаар | 2023/ШЦТ/172 |
| Огноо | 2023-03-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., 17.1.3.1., 18.6.1., 18.6.2.1., |
| Улсын яллагч | С.Ууганбаяр, Т.Отгонтөгс |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/172
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч О.*********** 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 58 удаагийн үйлдлээр ганцаараа, шүүгдэгч Г.***********тэй бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Г.***********, Э.***********, Г.*********** нартай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 25-аас 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 2 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Д.***********тэй хамтран 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1 удаагийн үйлдлээр буюу нийт 68 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад 2,003,238,734 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч М.*************, Б.***********, Т.***********, Т.***********, Ж.***********, Б.***********, Ж.***********, Б.***********, Д.***********, Д.***********, Ч.***********, Х.***********, Д.Бат***********, Б.***********, Б.***********, Д.***********, Д.***********, ***********, С.***********, Л.***********, Д.***********, Ю.***********, Б.***********, З.***********, Д.***********, Д.***********, Ц.***********, Д.***********, Михалев ***********, Д.***********, Б.***********, Б.***********, Ш.***********, Х.***********, Ц.***********, Ч.***********, М.***********, Ш.***********, Б.Эрдэнэ***********, Ч.***********, С.***********, М.***********, Г.***********, Б.***********, Ц.***********, Г.***********, Б.***********, Б.***********, Ч.Аззаяа, С.***********, Т.***********, М.***********, Б.***********, Р.***********, Ц.***********, Д.***********, ***********, Ц.***********, Д.***********, Р.***********, Д.***********, Д.***********, Б.Сод***********, О.***********, Э.***********, М.***********, Н.*********** нарын мэдүүлгүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 10-31, 116-139, 196-207, 2 дугаар хавтаст хэргийн 15-31, 88-96, 146-159, 201-204, 205-207, 211-216 дахь тал, 3 дугаар хавтаст хэргийн 12-29, 30-32, 33-39, 104-125, 179-182, 201-209 дэх тал, 4 дүгээр хавтаст хэргийн 7-24, 40-42, 44-45, 123-126, 127-129, 163-189 дэх тал, 5 дугаар хавтаст хэргийн 14-28, 91-108, 150-166, 224-239 дэх тал, 6 дугаар хавтаст хэргийн 41-54, 131-145, 239-250, 7 дугаар хавтаст хэргийн 25-27, 141-152, 193-198, 222-224, 248-250, 8 дугаар хавтаст хэргийн 37-38, 67-74, 145-157, 239-250, 9 дүгээр хавтаст хэргийн 1-3, 51-67, 68-73, 118-123, 130-140 дэх тал, 189-200, 249-250, 10 дугаар хавтаст хэргийн 1-3, 56-64, 139-154, 212-221, 222-227, 228-250, 11 дүгээр хавтаст хэргийн 1-10 дахь тал, 12 дугаар хавтаст хэргийн 135-145,214-229 дэх тал, 13 дугаар хавтаст хэргийн 8-9, 11-12, 110-112, 169-178, 229-246 дахь тал, 14 дүгээр хавтаст хэргийн 60-79, 140-158 дахь тал, 15 дугаар хавтаст хэргийн 24-32, 82-93, 242-250 155-175 дахь тал, 16 дугаар хавтаст хэргийн 54-65, 115-119 дэх тал, 17 дугаар хавтаст хэргийн 64-74 дэх тал, 27 дугаар хавтаст хэргийн 120-121, 198-199 дэх тал, 28 дугаар хавтаст хэргийн 24-25, 120-122, 186-190, 29 дүгээр хавтаст хэргийн 182-183, 158-167, 245-250, 30 дугаар хавтас хэргийн 1-09 дэх тал 7-8 дахь тал дэх тал, 37 дугаар хавтас хэргийн 11-16, 63-69, 171-184 дэх тал, 36 дугаар хавтас хэргийн 81-83, 172-182 дахь тал, 230-237 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлангууд /2 дугаар хавтаст хэргийн 103-104, 108-109, 173-174, 238-239, 3 дугаар хавтаст хэргийн 61-62, 65-68, 75-77, 147-149, 226-227 4 дүгээр хавтаст хэргийн 77-105, 239-244 дахь тал, 5 дугаар хавтаст хэргийн 59-60, 129-139, 203-206 дахь тал, 6 дугаар хавтаст хэргийн 7-8, 90-91, 94-95, 97-99, 184-185, 187-188 дахь тал, 7 дугаар хавтаст хэргийн 166-169 дэх тал, 8 дугаар хавтаст хэргийн 39-41, 107-108, 200-204, 23 дугаар хавтас хэргийн 144-148, 9 дүгээр хавтаст хэргийн 22-24, 93-96, 152-153, 208-212 дахь тал, 10 дугаар хавтаст хэргийн 13-14, 91-93, 179-181 дэх тал, 33 дугаар хавтас хэргийн 92-93, 96-98 дахь тал, 11 дүгээр хавтаст хэргийн 107-117 дахь тал, 12 дугаар хавтаст хэргийн 161-164 дэх тал, 13 дугаар хавтаст хэргийн 121-122, 195-196 дахь тал, 14 дүгээр хавтаст хэргийн 10, 80, 114-116, 222-223 дахь тал, 15 дугаар хавтаст хэргийн 25-26, 29-30, 48-49, 119-120, 206-207, 212-213 дахь тал, 16 дугаар хавтаст хэргийн 140-141, 228-232 дахь тал, 33 дугаар хавтас хэргийн 99-101 дэх тал, 17 дугаар хавтас хэргийн 82, 87-89, 107-109 дахь тал, 27 дугаар хавтаст хэргийн 155, 226 дахь тал, 28 дугаар хавтаст хэргийн 51, 146, 213 дахь тал, 34 дүгээр хавтас хэргийн 154-157 дахь тал, 29 дүгээр хавтаст хэргийн 33 дахь тал, 30 дугаар хавтас хэргийн 73-74, 154 дэх тал, 36 дугаар хавтас хэргийн 118-119 дэх тал, 37 дугаар хавтас хэргийн 158 дахь тал, 36 дугаар хавтас хэргийн 208-209 дэх тал, 37 дугаар хавтас хэргийн 11- 16, 63-69 193-194 дэх тал/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дугаар хавтаст хэргийн 223-228 дахь тал, 7 дугаар хавтаст хэргийн 123-128 дахь тал, 8 дугаар хавтаст хэргийн 25-35, 90-100, 122-132, 227-237 дахь тал, 9 дүгээр хавтаст хэргийн 38-41, 167-177 дахь тал, 12 дугаар хавтаст хэргийн 128-133, 196-206, 207-212 дахь тал, 10 дугаар хавтаст хэргийн 45-54 дэх тал, 26 дугаар хавтас хэргийн 156-158 дахь тал, 13 дугаар хавтаст хэргийн 168, 222-227 дахь тал 14 дүгээр хавтаст хэргийн 29-34, 35-45 дахь тал /,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /4 дүгээр хавтаст хэргийн 191-193 дахь тал, 5 дугаар хавтаст хэргийн 174-175, 244 дэх тал, 12 дугаар хавтаст хэргийн 124-127 дахь тал, 14 дүгээр хавтаст хэргийн 56 дахь тал, 16 дугаар хавтаст хэргийн 50 дахь тал, 17 дугаар хавтаст хэргийн 60 дахь тал 27 дугаар хавтаст хэргийн 125 дахь тал, 30 дугаар хавтас хэргийн 25-30 дахь тал, 37 дугаар хавтас хэргийн 76-84 дэх тал / зэрэг баримтуудаар
- Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлүүд /27 дугаар хавтас хэргийн 128-129 хуудас, 29 дүгээр хавтас хэргийн 151-153, 36 дугаар хавтас хэргийн 183-185, 84-86, 241-244 дэх тал, 37 дугаар хавтас хэргийн 215-221 дахь тал /,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /4 дүгээр хавтаст хэргийн 113-114 дахь тал, 5 дугаар хавтаст хэргийн 245, 6 дугаар хавтаст хэргийн 61, 154 дэх тал, 8 дугаар хавтаст хэргийн 75 дахь тал, 10 дугаар хавтаст хэргийн 66-67, 154 дэх тал, 11 дүгээр хавтаст хэргийн 11-14, 15, 16 дахь тал, 12 дугаар хавтаст хэргийн 234 дэх тал, 15 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал, 16 дугаар хавтаст хэргийн 71, 194-195 дахь тал, 36 дугаар хавтас хэргийн 245 дахь тал 37 дугаар хавтас хэргийн 73, 222 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /6 дугаар хавтаст хэргийн 80-83 дахь тал, 7 дугаар хавтаст хэргийн 218-220 дахь тал, 8 дугаар хавтаст хэргийн 37-38, 176-178 дахь тал, 10 дугаар хавтаст хэргийн 84-87, 169-170, 172-174 дахь тал, 11 дүгээр хавтаст хэргийн 126-133, 137-141, 144-159, 162-168, 171-181, 183-185, 188-189, 192-193, 195-198, 201-207, 210-226, 231-232, 235-239, 243-246 дахь тал, 13 дугаар хавтаст хэргийн 126-137 дахь тал, 12 дугаар хавтаст хэргийн 155-160 дахь тал, 14 дүгээр хавтаст хэргийн 5 дахь тал, 15 дугаар хавтаст хэргийн 186-204 дэх тал 16 дугаар хавтаст хэргийн 134-138 дахь тал, 214-219, 221-224 / зэрэг баримтуудаар,
2. Шүүгдэгч Г.*********** нь шүүгдэгч О.***********тай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Г.***********, Э.***********, Г.*********** нартай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 25-аас 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 2 удаагийн үйлдлээр буюу нийт 9 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бусдын амьдарч буй орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан үйлдсэн болох нь хэрэгт авагдсан Хохирогч Р.***********, Д.*********** Д.***********, М.***********, О.***********, Б.Сод*********** нарын болон,
Гэрч Э.***********ын: “...2018 оны 05 сард О.*********** надаас хөдөө явна, найз нь 200.000 төгрөг өгнө гээд *********** гэх залуутай ирээд машин аваад явсан. Хаашаа явсныг мэдээгүй, 4 хоногийн дараа авчирч өгсөн. 1 өдрийн 50.000 төгрөгөөр бодож өгсөн...” /28 дугаар хавтас хэргийн 141 дэх тал/ гэсэн,
Гэрч Х.***********ийн: “...2018 оны 05 сар, 10,11 саруудад Улаанбаатар хотод О.***********тай уулзаж байсан. Би О:***********тай хамт 05 сард уулзаж байхдаа О.***********ын найзын саарал өнгийн соната 6 маркийн машинтай, ....*********** бид 2-тоо цуг явсан хүн “5” гэсэн дугаартай хүн мөн байна. Бичлэгт үзүүлсэн урд нь гүйж байгаа нь ***********, ард нь гүйж байгаа нь *********** гэх залуу байна. Би хулгайн эд зүйлсийг аваагүй...” /28 дугаар хавтас хэргийн 135-136 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /12 дугаар хавтаст хэргийн 128-133 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /27 дугаар хавтаст хэргийн 120-121, 198-199 дэх тал, 28 дугаар хавтаст хэргийн 24-25, 120-122, 186-190 дэх тал, 29 дүгээр хавтаст хэргийн 7-8 дахь тал/
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /12 дугаар хавтаст хэргийн 135-145, 161-164 дэх тал, 27 дугаар хавтаст хэргийн 155, 226 дахь тал, 28 дугаар хавтаст хэргийн 51, 146, 213 дахь тал, 29 дүгээр хавтаст хэргийн 33 дахь тал /,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /12 дугаар хавтаст хэргийн 124-127 дахь тал, 27 дугаар хавтаст хэргийн 125 дахь тал/ зэрэг баримтуудаар
- Гэрч Х.***********ээр таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, /27 дугаар хавтас хэргийн 128-129 хуудас/ зэрэг баримтуудаар,
3. Шүүгдэгч Э.***********, Г.*********** О.***********, Г.*********** нар бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 25-аас 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бусдын амьдарч буй орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдэж бусдад нийт 15,403,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.***********, Д.*********** нарын болон,
Шүүгдэгч О.***********ын: “...2018 оны 05 дугаар сарын сүүлээр ...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ******** хотхоны эхний байр руу хажуу талын жакузны орчмоос нь банз тавьж байгаад балконоор дамжин хоёр давхраар орж шармал бурхан, мөнгөн эрх хоёр ширхэг алтан гинж зэрэг эд зүйл авсан...” /14 дүгээр хавтаст хэргийн 110дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Г.***********ын: “...Бурхан хулгайлдаг өдөр би *********** руу өдрийн цагаар залгахад Модны-2-т байна гэхээр нь хувийн асуудлаар уулзах гээд очсон. Тэр үед *********** саарал өнгийн соната 6 маркийн машинтай явж байсан хойд суудал дээр нь О.***********, Г.*********** хоёр хамт явж байсан. Намайг суулгаад машинтайгаа хөдлж яваад хүүхдийн паркийн урдхан хэсэгт шороон зам ээр очиж зогссон. ***********, *********** хоёр цамц малгайгаа сольж өмсөөд машинаас буусан, би ***********тай өмнө нь зодолдож салаад харилцаа муутай байсан болохоор тэр хоёроос хаашаа явах гэж байгаа талаар асуугаагүй, ***********оос асуухад юманд явж байгаа юм гэж хэлсэн, нарийн юм хэлээгүй, цаг орчим болоолд *********** *********** хоёр буцаж машинд орж ирээд буцаагаад хувцсаа солисон. *********** хөдлөе гэж хэлэхэд *********** машинтайгаа хөдлөөд явсан. *********** өврөөсөө алгын хэмжээтэй бурхан гаргаж ирээд Модны 2-н буудал дээр очоод ***********, *********** хоёр бурхнаа аваад буугаад явсан. ...Модны 2-т шоронд танилцаж байсан гал хам болох *********** байдаг гэж хэлж байсан. ...Би ***********ыг огт танихгүй. ...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энглиш Гарден хотхоны 8-7 тоотод хулгай орж эд зүйл хулгайлсан хэрэг миний хамтран оролцсон нэг үйлдэл мөн...” /23 дугаар хавтас хэргийн 125-126 дахь тал, 26 дугаар хавтас хэргийн 88-91 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Г.***********ий: “...***********, ***********аа, *********** гурав хамт явж байгаад надтай Модны 2 ойролцоо уулзсан, ...бид нар харанхуй болсон байхад гараад замын цагдаагийн хажуугаар гараад машинаа хол байрлуулаад *********** бид хоёр дулааны хоолой дээгүүр явж байгаад гэрэлгүй байсан нэг айлыг ийш орьё гэж *********** хэлсэн. ...*********** машиндаа үлдсэн. ...Банз аваад түүнийгээ балкон руу байрлуулаад түүгээрээ дамжиж дотогшоо орсон. ...Хар цүнхэнд эд зүйл хийж гарч ирсэн тэгээд машиндаа очиж нээж үзэхэд шар бурхан, мөнгөлөг бурхан зэрэг э зүйлс авч гарч ирсэн байсан. ...хохирогч Ц.***********, ...хохирогч нь *********** гэж байсан хоёр үйлдэлд би хамтран оролцсон...” /23 дугаар хавтас хэргийн 132-133, 26 дугаар хавтас хэргийн 94 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /14 дүгээр хавтаст хэргийн 29-34, 35-45 дахь тал/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /14 дүгээр хавтаст хэргийн 56 дахь тал/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /14 дүгээр хавтаст хэргийн 57 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /14 дүгээр хавтаст хэргийн 60-79 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /14 дүгээр хавтаст хэргийн 114-116 дахь тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /14 дүгээр хавтаст хэргийн 80 дахь тал/ зэрэг баримтуудаар,
4. Шүүгдэгч Б.*********** нь 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 24 удаагийн үйлдлээр шүүгдэгч О.***********ын энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болохыг мэдсээр байж 542,813,159 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг авсан, нуун далдалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэрч Б.***********ийн: “...Миний төрсөн дүү ***********ын *********** Улаанбаатар хотоос хоёр ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн хазаар өгч явуулсныг замын унаанаас тосож авсан...” /21 дүгээр хавтас хэргийн 237-238 дахь тал/ гэсэн,
Гэрч М.Цэдэндамбын: “...***********ын *********** нийт 5.500.000 төгрөгийн эд зүйл барьцаанд тавьсан байна. 2019 оны 06 сарын 26-ны өдөр хугацаа дуусч суллагдахдаа 30 хоногийн хугацаагаар 2 удаа сунгасан. Мөнгөн эдлэлийг Цогоо гэх үнэт эдлэл авдаг хүнд зарсан. Алт монетон эдлэлийг Наранчимэг гэх ченжид зарсан. Алт монетан эдлэлүүдийн шигтгээнүүдийг хуулж зардаг юм. Манайх эд зүйлийн зургийг авч бичлэг хийж хадгалдаг юм...” /22 дугаар хавтас хэргийн 10-15 дахь тал/ гэсэн,
Гэрч Д.Ган***********ын: “...Б.*********** ...2019 оны 12 дугаар сард залгаад ...вагончигт чинь жаахан багаж хийх гэсэн юм, би гаражаа янзалж байгаа гэж хэлсэн. ...Шуудайтай юм харагдаж байсан би багажнуудаа шуудайнд хийсэн юм байхдаа гэж бодоод гэр рүү орж хүүхдүүдээ үнсэж үлдээгээд гарч ирсэн...” /23 дугаар хавтас хэргийн 35-36 дахь тал/ гэсэн,
Иргэний нэхэмжлэгч Х.***********гийн: “...2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ***********ын *********** гэх залуу эхнэрийн цаг бөгжийг барьцаанд тавих гэсэн юм гэж барьж ирээд 18 кратын эмэгтэй шигтгээтэй монетан цаг, монетон бөгж зэргийг 1.500.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би 1,500,000 төгрөгийн барьцаанд тавьсан 1 сарын хүү 75.000 төгрөг, 5 сарын хүү 375.000 төгрөг нийт 1,850,000 төгрөг нэхэмжилнэ...” /23 дугаар хавтас хэргийн 4-5 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.***********ын: “...Хулгайлсан эд зүйлээ Бат-Эрдэнийн Моторын тос зардаг газартай нийтийн байранд аваачиж тавьсан. Надад тэр үйлдлээс нэг нэрийн алтан гинж, нэг алтан ээмэг өгсөн, *********** алмазан шигтгээтэй цагаан алтан бөгөөд авсан, ...Бусад эд зүйлийг Баттулга, *********** хоёр аваад үлдсэн.
...Сая батлан даалтад гарахад *********** ХХК-ийн хамгаалагч гэж өөрийгөө танилцуулсан гэх том биетэй залуу чи хэнийг ч хамаагүй захиалагч ченжээр татчих тэгвэл чамд 10,000,000 төгрөг өгье гэж том биетэй залуу хэлсэн. *********** энэ хэргийг надаар хийлгэсэн мөртлөө намайг ямар ч хамаагүй хүнийг татчих гээд байгаа нь маш сонин санагдаж байна.
...***********гийн ...гэрээс хулгайлсан эд зүйлийг *********** зараад надад 1,000,000 төгрөг өгсөн,
...***********ын гэрт орж эд зүйл хулгайлсан үйлдэлд ...*********** энэ айлыг судлаад эзэнгүй байгааг нь мэдсэн байсан.
...С.***********ийн гэрт орж эд зүйл хулгайлсан үйлдэлд. ...хулгайлсан эд зүйлээ цонхоор ***********д авч өгч байсан.
...***********ын гэрт орж эд зүйл хулгайлсан үйлдэлд ...*********** 10 гаруй шил вискиг авсан,
...***********гийн гэрт орж эд зүйл хулгайлсан үйлдэлд ...*********** үстэй дээлийг нь аваад явсан, мөнгөн аягыг нь 1,500,000 төгрөгт зараад 750,000 төгрөгөөр хувааж авсан,
...***********н гэрт орж эд зүйл хулгайлсан үйлдэлд ...*********** гадаа байсан,
...***********гийн гэрт орж эд зүйл хулгайлсан үйлдэлд ...*********** бид хоёр тэнцүү хуваагаад авсан.
...***********ын гэрт орж эд зүйл хулгайлсан үйлдэлд *********** бид хоёр тэнцүү хувааж авсан..” /23 дугаар хавтас хэргийн 70-71 дэх тал, 26 дугаар хавтас хэргийн 146-151 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- ************* дүүргийн 10 дугаар хороо 3 дугаар хэсгийн Зүүнбаян-Уулын 13 дугаар гудамжны 44а тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /21 дүгээр хавтас хэргийн 63-77 дахь тал/,
- Хураан авсан эд зүйлийн жагсаалт, гэрэл зургийн үзүүлэлт /21 дүгээр хавтас хэргийн 79-80 дахь тал/,
- Шүүгдэгч О.***********, Б.*********** нарын эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /21 дүгээр хавтас хэргийн 81-87 дахь тал/,
- Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик 2б задгай тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /21 дүгээр хавтас хэргийн 88-124 дэх тал/,
- Хураан авсан эд зүйлийн жагсаалт, гэрэл зургийн үзүүлэлт /21 дүгээр хавтас хэргийн 125-126 дахь тал/,
- ************* дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 2 дугаар гудамж 19а тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /21 дүгээр хавтас хэргийн 127-183 дахь тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /21 дүгээр хавтас хэргийн 184-193 дахь тал/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /21 дүгээр хавтас хэргийн 194-195 дахь тал/,
- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /21 дүгээр хавтас хэргийн 232-235 дахь тал/,
- ************* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Моторын тос нэртэй засварын төвд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /21 дүгээр хавтас хэргийн 239-250 дахь тал/,
- Т.***********ас эд зүйл хураан авсан тэмдэглэл /22 дугаар хавтас хэргийн 1-4 дэх тал/,
- Б.Бат-Эрдэнийн ************* дүүргийн 22 дугаар хороо, 108 дугаар байрны 09 тоотод оршин суух хаяг /22 дугаар хавтас хэргийн 23-36 дахь тал/,
- Хураагдсан эд зүйлийн хохирогч эрэн сурвалжлах ажиллагаа /22 дугаар хавтас хэргийн 37-70 дахь тал/,
- Хохирогч Р.***********д эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /22 дугаар хавтас хэргийн 231 дэх тал/,
- Эд мөрийн баримтаар түр хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /22 дугаар хавтас хэргийн 236-238 дахь тал/ зэрэг баримтуудаар,
5. Шүүгдэгч Б.*********** нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр О.***********ын хулгайлсан эд зүйлүүдийг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор бусдад шилжүүлж зарж борлуулсан, энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж 112,194,549 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг авсан, нуун далдалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэрч С.***********ийн: “...*********** гэдэг залуу байсан. Тэр залуу нэг шүрэн хөөрөг барьсан байдалтай зарах гээд явж байсан, би үзэхэд бөөрөн дээрээ нөхөөстэй байсан, тэгээд ийм байна гэдгийг нь хэлсэн, хэд хүрэх вэ 3,000,000 төгрөг хүрэх үү гэж асуусан. Би хугацааг нь сайн хараарай, дараа нь зарсан байхад олдохгүй шүү гэдгийг нь хэлсэн тэгтэл хугацаа нь хэтэрсэн, тэр бол миний ажил гэж хэлж байсан. Би 1,500,000 төгрөгөөр авья гэхэд 2,000,000 төгрөгт авчих гэж хэлж байсан. Тэгээд 1,850,000 төгрөгөөр авсан....” /13 дугаар хавтаст хэргийн 59 дэх тал/ гэсэн,
Гэрч Б.***********ийн: “...Би хөөргийн зургийг харлаа, энэ хөөргийг 2018 оны 02 дугаар сард гэж санаж байна, урт цагааны замын урд байрлах шүдний эмнэлгийн үүдийг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг Урнаа гэх эмэгтэйгээс 3,000,000 төгрөгөөр худалдан авсан...” /13 дугаар хавтаст хэргийн 65-66, 23 дугаар хавтас хэргийн 55-57 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Б.***********ын: “...*********** ...найз нь Дорнод аймгаас ирсэн, аавынхаа хөөргийг зарах гэж байгаа бид хоёрт иргэний үнэмлэх байхгүй гэж хэлсэн. ...Ломбардад алдах гэж байгаа гэж хэлсэн, тус улаан өнгөтэй хөөрөг нь толгойгүй байсан. ...*********** над руу залгаад хөөрөг өгсөн эгчдээ хэдэн аяга зараад өгөөч гэхээр би очоод зарж өгөх гэхэд тэр эмэгтэй аваагүй дахин уулзаагүй. ...Хуучны эд зүйл худалдаж авдаг хүнд тус улаан хөөргийг нь 1,000,000 төгрөгөөр зарсан...” /20 дахь хавтас хэргийн 11-14 дэх тал, 26 дугаар хавтас хэргийн 97 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.***********ын: “...Хулгайлсан эд зүйлийг *********** өөр дээрээ төвлөрүүлж байдаг байсан. ...шууд худалдаж аваад бэлэн мөнгө өгдөггүй байсан. ...Миний ганц хулгайн эд зүйл аваачиж өгдөг ченж бол *********** байгаа юм. ...*********** надад их хэмжээний цалин цагаан мөнгө хэрэгтэй байна гэж захиалж байсан 5-10 кг-р гэж хэлдэг байсан. Мөн шүрэн хөөрөг хэрэгтэй байна үнэ хүрдэг үнэтэй авна гэж хэлдэг байсан. ...***********т заруулахаар өгсөн бүх эд зүйлийг хулгайн эд зүйл гэж мэдэж байсан..” /23 дугаар хавтас хэргийн 62-63 дахь тал, 69-71 дэх тал, 26 дугаар хавтас хэргийн 146-151 дэх тал/ гэсэн,
- ******* дүүрэг, Урт цагааны хуучин эдлэл авах 2-р корпус, Б.***********ийн ажлын байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /21 дүгээр хавтас хэргийн 210-231 дэх тал/,
- Б.***********ын оршин суух Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 66 дугаар байрны 22 тоот, түүний эхнэр үсчний үйл ажиллагаа явуулж мөн дүүргийн 17 дугаар хороо, 36а дугаар байрны 01 тоотод үйл ажиллагаа явуулж буй ажлын байранд тус тус нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /22 дугаар хавтас хэргийн 9-22 дахь тал/ зэрэг баримтуудаар,
6. Шүүгдэгч Д.*********** нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр О.***********ыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *************ийн аманд байх “*************” хотхоны 611 тоотод оршин суух Н.***********гийн эзэмшлийн хувийн амины орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж гадаад валют, үнэт эдлэл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж О.***********ыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж түүнд хадаасны лоом, төмрийн хуурай, автерк зэрэг зүйлсийг авч өгөн, түүнийг хэргийн газраас такси унаагаар очиж авч дэмжлэг үзүүлж гэмт хэрэгт хамтран оролцож бусдад 535,770,856 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэрч М.Бат-Эрдэнийн: “...2022 оны 08 сарын 25-ны өдөр гэрээ байж байгаад 21 цагийн үед 48-29 УНА приус 10 машинаа унаад таксинд явж байгаад ...Богд Ар хорооллын автобусны буудал дээрээс гар өргөсөн хүнийг суулгасан тэр хүн *************ийн амнаас очиж дүүгээ аваад буцна. Манай дүү цалингаа аваад архи уучихсан эхнэр нь очоод авчих гээд гуйгаад байхаар нь авах гээд явж байна гэж хэлсэн. ...*************ийн ам руу өгсөөд пост руу ороход машинд байсан хүн утсаар яриад хаана байгааг асуухад 300м орчим явж байхад буцаж эргээрэй гэхээр нь би зам дээр буцаж зогссон чинь замын баруун талаас гэрэл тусгасан хүн гарч ирээд машинд суусан. Тэгээд тэндээс буцаад Богд-Ар хороолол руу явсан ба замдаа явж байхад сүүлд зам дээрээс суусан бараан өнгийн хувцастай, жижиг хар өнгийн цүнх үүрсэн 30 орчим насны эрэгтэй ...амьдралын талаар яриа өрнүүлсэн /тухайн эрэгтэйгээс согтууруулах ундаа үнэртээгүй. Тэгээд Нарны гүүр даваад баруун гар тийш гүүрний хажуу тал руу эргэхэд сүүлд суусан дүү нь хүнтэй уулзчихаад гэртээ харина гэж хэлээд буусан. Тэгээд анх суусан хүнтэйгээ цааш хөдлөөд ******** замын голын замаар явж байгаад Богд Ар хорооллын урд талд очиж буусан. ...надад бэлэн 25,000 төгрөг өгсөн. Сүүлд суусан хүнээс согтууруулах ундааны зүйл үнэртээгүй, сүүлд суусан хүн нь анх суусан ахдаа та манай эхнэртэй зузаан болж байна шүү гээд инээж байсан. ...*********** гэдэг хүн нь Богд араас такси барьсан хүн бөгөөд *********** гэдэг хүн нь *************ийн амнаас суусан хүн мөн байна. Би тухайн хүмүүсийг суулгасан буулгасан газраа зааж өгч чадна...” /34 дүгээр хавтас хэргийн 137-139 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч О.***********ын: “...Энэ гэмт хэргийг үйлдэхдээ эзэн нь гадаад улс руу явж байгааг мэдсэн. Энэ талаар ***********ийн *********** надад хэлсэн. ***********ийн *********** ....2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн өглөө сэйф эвдэх багаж хадаасны лоом, төмрийн хуурай, атверк зэрэг зүйл авч ирж өгсөн ...хохирогчийн гэрээс авсан хөөрөг, алтан гулдмай гээд зүйлийг ***********ийн гэрт үлдээсэн...” /35 дугаар хавтас хэргийн 31-32 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Д.***********ийн: “...*********** биедээ олон тооны доллар алтан гулдмай цагаан алтан ээмэг бөгж авч явж байгааг үнэн зөвөөр мэдүүлсэн. Уг эд зүйлээ эхнэр ***********доо өгсөн болохыг мөн зааж өгч тухайн эд зүйлийг олоход цагдаагийн байгууллагад тусалсан. *********** над руу утасдаад ***********ын үлдээсэн мөнгийг авъя гэхээр нь би ***********той модны 2-н буудалд уулзаад 18 сая орчим төгрөгийг өгсөн. Миний солиулсан валют 25.300.000 төгрөг болсон түүнээс 18.000.000 төгрөгийг ***********д өгсөн. Үлдсэн 7.000.000 төгрөг надад байгаа. Түүнийгээ өгнө. Би хамтран ажиллахаар цагдаагийн байгууллагад санал тавьсан. ***********ын хулгайлсан зүйлийг олоход туслая гэж хэлсэн. Би гэмт хэрэгт оролцсон зүйл байхгүй. Шашны холбогдолтой зүйл байсан учраас хаяж чадаагүй дээш нь хураасан байсан...” /37 дугаар хавтас хэргийн 84-86 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /33 дугаар хавтас хэргийн 228-250 дахь тал, 34 дүгээр хавтас хэргийн 1-3 дахь тал/,
- Эд зүйл хураан авсан, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /34 дүгээр хавтас хэргийн 6-9 дэх тал/,
- Д.***********ийн оршин суух Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 7а байрны 42 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /34 дүгээр хавтас хэргийн 21-30 дахь тал/,
- Д.***********ийн оршин суух ************* дүүргийн 28 дугаар хороо, 9-23 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /34 дүгээр хавтас хэргийн 31-34 дэх тал/,
- ************* дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 13 дугаар гудамж, 446 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /34 дүгээр хавтас хэргийн 38-88 дахь тал/,
- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн болон үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /34 дүгээр хавтас хэргийн 87-93 дах тал/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /34 дүгээр хавтас хэргийн 104-110 дахь тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /34 дүгээр хавтас хэргийн 111-112 дахь тал/,
- Таньж олуулан ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /34 дүгээр хавтас хэргийн 113-115 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2537 дугаартай дүгнэлт /34 дүгээр хавтас хэргийн 169-191 дэх тал/ зэрэг баримтуудаар,
7. Шүүгдэгч Б.***********, Б.*********** нар нь 2022 оны 08 дугаар сарын 26-аас 09 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд ************* дүүргийн 10 дугаар хороо 13-44 тоот өөрийн гэртээ О.***********ын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *************ийн аманд байх “*************” хотхоны 611 тоотод оршин суух Н.***********гийн эзэмшлийн хувийн амины орон сууцанд хууль бусаар нэвтэрч гадаад валют, үнэт эдлэл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж хөргөгчдөө нуусан, мөн 30,000 америк долларыг Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр сольж, улмаар 70,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл худалдан авсан, гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэрч Б.Бат-Отгоны: “...2022 оны 08 дугаар сарын 30 бил үү 31-ний өдөр ...зураг дээр байгаа эмэгтэй орж ирээд ...27,700 ам.доллар байсан, ...монгол мөнгөөр 88,640,000 болж, мөнгөө бэлнээр тоолж аваад гарсан...” /34 дүгээр хавтас хэргийн 145 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Б.***********гийн: “...2022 оны 08 дугаар сарын 27 билүү 28-нд Баянхошууны гэртээ байж байсан чинь *********** миний утас руу залгаад чи гэрийнхээ гадаа гараад ир би гадаа чинь байна уулзаадахъя гэхээр нь гарсан чинь надад нэг хар ууттай цүнхтэй зүйл өгөөд энийг хадгалж бай гэртээ байлгаж байгаарай гэж хэлээд надад өгөхөөр нь гэртээ ороод харсан чинь дотор нь алтан гулдмай бугуйн цагнууд, америк долларууд байсан тэгэхээр нь би тэр зүйлийг нь аав ээж 2-т хэлэлгүй шүүгээний дээр аваачаад тавьсан. Маргааш орой нь *********** Шинээ чамайг машин аваад унаад байж байгаарай гэж хэлүүлж байна лээ шүү гэхээр нь би 2022 оны 08 сарын 31-ний өдөр ээжид нөгөө доллароос 3 боодлыг авч үзүүлээд ...ээжтэй хамт явж Тоёото хареер загварын тээврийн хэрэгсэл худалдаж авсан, үлдсэн мөнгийг машины тоноглол авах болон хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан. Тэгээд үлдсэн доллар, бугуйн цаг, гадаад мөнгөнүүдийг хөлдөөгч дотор хийсэн байсан ба 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр цагдаагаас ирж хурааж авсан. Мөн хөөрөг, алтан гулдмай, 1.5 граммтай эмэгтэй хүний шаргал өнгийн металл бөгж зэрэг эд зүйлсийг гэрээс гарахдаа авч гараад Нийслэлийн цагдаагийн газрын эрүүгийн ахлахад нь хүлээлгэн өгсөн...” /35 дугаар хавтас хэргийн 41-42 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Б.***********ийн “...Манай охин *********** *********** мөнгө авч ирж өгсөн, дээрх мөнгийг солиулаад машин авах гэж байгаа юм, та хамт яваад машин авалцаад өгөөч гэхээр нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр охин ***********гийн хамт ***********ийн өгсөн мөнгөнөөс 3 боодол долларыг Найман шарга валют арилжааны газарт очиж солиулахад 90,000,000 гаруй төгрөг болсон, ...2014 онтой Харриер загварын машиныг 70,000,000 төгрөгөөр худалдаж авсан...” /34 дүгээр хавтас хэргийн 142-143 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүгдэгч Б.***********гийн банк дахь дансны хуулга /35 дугаар хавтас хэргийн 71-101 дэх тал/,
- Шүүгдэгч Б.***********гийн гаргаж өгсөн хүсэлт /37 дугаар хавтас хэргийн 240 дэх тал/,
- Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /35 дугаар хавтас хэргийн 248-249 дэх тал/,
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /34 дүгээр хавтас хэргийн 95 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /34 дүгээр хавтас хэргийн 147-149 дэх тал/,
- Шүүгдэгч Б.***********ийн хүсэлт /37 дугаар хавтас хэргийн 241 дэх тал/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно.
Энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч...” гэж,
17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “...ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж гэж,
17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “...учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн...” гэж,
17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч О.*********** ганцаараа 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 58 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Г.***********тэй бүлэглэж, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Г.***********, Э.***********, Г.*********** нартай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 25-аас 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 2 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Д.***********тэй хамтран 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1 удаагийн үйлдлээр буюу нийт 68 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн бөгөөд шүүгдэгч О.*********** гэмт хэрэг үйлдэж байх цаг хугацаанд ажил хөдөлмөр эрхэлдэггүй, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж, түүнээс олсон эд зүйлсийг бусдад шилжүүлэх, зарах зэргээр өөрийн амьдралын хэрэгцээ шаардлагыг хангадаг байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжийг,
Шүүгдэгч Г.*********** нь бусадтай бүлэглэн 9 удаагийн үйлдлээр,
шүүгдэгч Э.***********, Г.*********** нар нь бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхдээ хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу нэр бүхий хохирогч нарын амьдарч, байнга оршин суудаг орон байранд хууль бусаар нэвтэрсэн, улмаар машин механизм ашиглан үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг,
Шүүгдэгч Д.*********** нь О.***********тай гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцож бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байран нэвтэрч, их хэмжээний буюу 535,770,856 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох...”-оор,
3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ...үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч...”-ээр,
3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч”-аар,
3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч...”-ээр тухайн гэмт хэрэгт оролцож байгаа хамтран оролцох хэлбэрүүдийг тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Г.***********, Э.***********, Г.*********** нар нь шүүгдэгч О.***********тай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, хамт гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бүлэглэн гүйцэтгэсэн”-ээр,
Шүүгдэгч Д.*********** нь О.***********ыг хулгай хийхэд дэмжлэг үзүүлж хадаасны лоом, төмрийн хуурай, отвёрк зэрэг эд зүйлсийг авч өгсөн, мөн түүнийг хэргийн газраас такси унаагаар очиж аван дэмжлэг үзүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хамжигч”-аар хамтран оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуроруудаас шүүгдэгч Г.***********, Э.***********, Г.*********** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Харин шүүгдэгч О.***********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтыг журамлахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг орхигдуулсан, шүүгдэгч Д.***********өд мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтыг журамлахдаа “3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг”-т заасныг давхар журамласныг шүүх хуралдаанаар засах боломжтой гэж үзсэн бөгөөд ингэснээр шүүгдэгч О.***********, Д.***********ийн нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид нөлөөлөхөөргүй байгааг тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.***********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, шүүгдэгч Д.***********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 болгох боломжтой гэж үзэв.
Бусдын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдлах замаар гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон орлогын эх үүсвэрийг хууль хяналтын байгууллагын анхаарлыг татахгүй, тэдний хараанд өртөлгүйгээр зарцуулах боломжтой болохын тулд нуун дарагдуулж, хэлбэр дүрсийг нь хувиргаж эдийн засгийн эргэлтэд оруулах нь мөнгө угаах гэмт хэргийн үндсэн шинж болно.
Шүүгдэгч О.***********ын хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж шүүгдэгч Б.*********** нь 24 удаагийн үйлдлээр 542,813,159 төгрөгийн эд хөрөнгийг нуун далдалсан, бусдад шилжүүлсэн,
шүүгдэгч Б.*********** 5 удаагийн үйлдлээр 112,114,159 төгрөгийн эд хөрөнгийг нуун далдалсан, бусдад шилжүүлсэн,
шүүгдэгч Б.***********, Б.*********** нар нэг удаагийн үйлдлээр нийт 535,770,856 төгрөгийн гадаад валют, эд хөрөнгийг гэртээ байх хөргөгчиндөө нуусан, тухайн гадаад валютаас 30,000 америк ам.долларыг Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр сольж, 70,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл худалдан авсан, гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж...” гэж хүндрүүлэх шинжийг хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээ “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан, шүүгдэгч О.*********** энэ гэмт хэргийг үйлдэж олсон эд хөрөнгийг шүүгдэгч Б.***********, Б.*********** нарт шилжүүлдэг, өгдөг байсан нь “Мөнгө угаах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүхээс дүгнэлээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нараас шүүгдэгч Б.***********, Б.*********** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, шүүгдэгч Б.***********, Б.*********** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч О.***********, Г.***********, Г.***********, Э.***********, Б.***********, Б.***********, Д.***********, Б.*********** нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэнийг шүүх хүлээн авсан болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгч Г.***********, Б.*********** нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шүүгдэгч Г.***********, Э.*********** нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын өөрт ногдох хэсгийг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.
Шүүгдэгч О.***********, Г.***********, Б.***********, Б.***********, Д.*********** нарын үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх, шүүгдэгч Г.***********, Б.***********, Б.***********, Э.*********** нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О.***********ын гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас 2,003,238,734 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч О.*********** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдан хорихоос бусад таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа өөрийн үйлдлийн хууль бус гэдгийг мэдсээр байж гэмшээгүй, дахин гэмт хэрэг үйлдэж байсан зэрэг түүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Г.***********ий гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэрэгт оролцсон байдал, үүрэг оролцоо, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Г.***********, Э.*********** нарын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэрэгт оролцсон байдал, үүрэг оролцоо, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хохирлоо нөхөн төлсөн байдал, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, учирсан хохирол, нийгмийн аюулын шинж, хохирол төлөгдсөн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан,
шүүгдэгч Б.***********ын гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хохирол төлөгдөөгүй нөхцөл, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсоны дараа хохирлын тодорхой хувийг ар гэрийнхэн нь төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүр 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч *********** овогт ***********ийн ***********ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршиг, бусдад төлөх төлбөргүй, бага насны хүүхэдтэй зэрэг түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 02 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч *********** овогт ***********ын ***********, *********** овогт ***********ын *********** нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***********од ************* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1242 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 сар 15 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 02 жил 01 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож,
шүүгдэгч Д.***********ийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг энэ тогтоолоор шийтгэсэн 02 жил 03 сарын хорих ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...” гэж,
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа,7.3, 7.6, 8.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах болон 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шүүгдэгч О.***********ын Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаар шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн сулласан 03 сар 22 хоногийн хяналтын хугацааг,
Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн сулласан 01 жил 10 сар 07 хоногийн хяналтын хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Их Монгол овогт ***********ийн ***********ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шийтгэсэн 02 жилийн хорих ялыг мөн хугацаагаар,
Шүүгдэгч *********** овогт ***********ийн ***********ын биечлэн эдлэхээр тогтоосон 02 жил 01 сар 15 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус солих нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.***********т шийтгэсэн 12 жилийн хугацаагаар хорих ялыг “хаалттай” хорих байгууллагад, шүүгдэгч Г.***********, Б.***********, Б.*********** нарт шийтгэсэн хорих ялуудыг тус бүр “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.***********ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс сэжигтнээр баривчлагдсан /18-р хавтас хэргийн 99-152 дахь тал/, 2021 оны 07 дугаар сарын 19 /26 дугаар хавтас хэргийн 176 дахь тал/-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 586 хоног, 2021 оны 08 дугаар сарын 16-ны /26 дугаар хавтас хэргийн 178-182 дахь тал/ өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний /33 дугаар хавтас хэргийн 48-49 дэх тал/ өдрийг хүртэл цагдан хоригдсон 353 хоног, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс /34 дүгээр хавтас хэргийн 197-198 дахь тал, 36 дугаар хавтас хэргийн 162-164, 37 дугаар хавтас хэргийн 152-153 дахь тал/, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 60 хоног /38 дугаар хавтас хэргийн 138-139 дэх тал/, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 97 хоног, нийт 1096 хоног,
шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон /18 дугаар хавтас хэргийн 248, 19 дүгээр хавтас хэргийн 29, 24 дүгээр хавтас хэргийн 11-12 дахь тал/ 167 хоног, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 8 хоног, нийт 175 хоногийг,
Шүүгдэгч Б.***********ын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс /19 дүгээр хавтас хэргийн 177, 19 дүгээр хавтас хэргийн 183 дахь тал/, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл /24 дүгээр хавтас хэргийн 22-23 дахь тал/ цагдан хоригдсон 92 хоног, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 8 хоног, нийт 100 хоногийг,
Шүүгдэгч Д.***********ийн 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 61 хоног /34 дүгээр хавтас хэргийн 213 дахь тал болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн/, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 8 хоног, нийт 69 хоногийг,
Шүүгдэгч Г.***********ий 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 8 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Мөн шүүгдэгч Э.***********ын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс ялын тооцоо хийсэн өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон /22 дугаар хавтас хэргийн 131, 26 дугаар хавтас хэргийн 220, 27 дугаар хавтас хэргийн 55 дахь тал/ 01 жил, 06 сар, 19 хоногийг түүнд шийтгэсэн 02 жил, 01 сар, 15 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаас хасаж биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 07 сар, 04 хоногийн хугацаагаар,
шүүгдэгч Б.***********ийн 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 19 хоногийг /34 дүгээр хавтас хэргийн 201, 35 дугаар хавтас хэргийн 25, 37 дугаар хавтас хэргийн 239-240 дэх тал/ түүнд шийтгэсэн 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 11 сар, 11 хоногийн хугацаагаар,
шүүгдэгч Б.***********гийн 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 23 хоногийг /34 дүгээр хавтас хэргийн 207, 35 дугаар хавтас хэргийн 6-7 дахь тал/ түүнд шийтгэсэн 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 11 сар, 07 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***********, Э.***********, Б.***********, Б.*********** нарыг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, шүүгдэгч нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
3. Шүүгдэгч О.*********** ганцаараа болон шүүгдэгч Г.***********, Э.***********, Г.***********, Д.*********** нартай хамтран 68 удаагийн үйлдлээр үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас нэр бүхий 68 хохирогчид 2,003,238,734 төгрөгийн шууд хохирол, нэр бүхий 2 иргэний нэхэмжлэгчид 3,064,210 төгрөгийн шууд бус хохирол учирсан бөгөөд үүнээс шүүгдэгч Б.*********** 542,813,159 төгрөгийн, шүүгдэгч Б.*********** 112,194,549 төгрөгийн, шүүгдэгч Б.***********, Б.*********** нар 30,000 ам.доллар буюу тухайн өдрийн ханшаар 95,820,000 төгрөгийн хөрөнгийг нуун далдалсан, эзэмшиж, ашигласан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчмын хүрээнд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуроруудаас шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 2,010,463,134 төгрөг гэж тооцож яллах дүгнэлтэд дурдсаныг шүүхээс хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангууд, хохирогч нарын мэдүүлгүүдийг үндэслэн хохирогч Т.***********д учирсан хохирлыг 188,000 төгрөг гэснийг 94,000 төгрөгөөр, хохирогч Б.***********эд учирсан хохирлыг 4,676,260 төгрөг гэснийг 4,601,260 төгрөгөөр, хохирогч Б.***********д учирсан хохирлыг 31,158,014 төгрөгийг гэснийг 26,701,014 төгрөгөөр, хохирогч Б.***********т учирсан хохирлыг 8,993,700 төгрөг гэснийг 6,326,900 төгрөгөөр, хохирогч Д.*********** /Д.***********/-д учирсан хохирлыг 11,114,000 төгрөг гэснийг 10,955,000 төгрөгөөр, хохирогч Б.***********т учирсан хохирлыг 2,218,500 төгрөг гэснийг 2,236,500 төгрөгөөр, хохирогч Ч.***********д учирсан хохирлыг 252,000 төгрөг гэснийг 270,000 төгрөгөөр, хохирогч С.***********т 8,320,000 төгрөг гэснийг 8,584,000 төгрөгөөр тус тус тогтоож, нийт хохирлыг 2,003,238,734 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогч нарын алдагдсан эд зүйлсийн зарим нь биет байдлаар шүүгдэгч Б.***********, Б.***********, Б.***********, О.*********** нарын гэрээс болон биеэс хураагдсан болон өөрөө Цагдаагийн байгууллагад хүргэж өгсөн буюу 979,474,225 төгрөгийн эд хөрөнгө хураагдаж, нэр бүхий хохирогч нарт буцааж өгсөн, шүүгдэгч Д.***********өөс 6,960,000 төгрөгийг хохирогч Н.***********гийн дансанд тушаасан, мөн шүүхийн шатанд шүүгдэгч Э.***********оос хохирогч Ц.***********, Д.*********** нарын хохиролд 3,363,475 төгрөгийн, шүүгдэгч Г.***********аас хохирогч Ц.***********, Д.*********** нарын хохиролд 3,363,475 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн, шүүгдэгч Б.***********, Б.*********** нарын худалдаж авсан Тоёота Харриер XU60 загварын тээврийн хэрэгслийг прокурорын тогтоолоор битүүмжилсэн байх тул шүүгдэгч Б.***********, Д.***********, Б.***********, Б.*********** Г.***********, Э.*********** нараас гаргуулах хохирол, төлбөргүй байна.
Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа нэр бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс хохирол төлөх талаар завсарлага авсан бөгөөд энэ хугацаанд шүүгдэгч Б.***********аас хохирогч Х.***********д 2,500,000 төгрөгийн хохирол төлсөн баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн /Дотоодын цэргийн 805 дугаар ангид түр хадгалагдаж байгаа/ Тоёота Харриер XU60 /арлын дугаар-AVU650023511/ загварын 74,730,695 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг хохирогч Н.***********гийн хохиролд тооцож түүнд олгож, шүүгдэгч О.***********аас гаргуулах хохирлоос хасаж тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас нийтдээ 2,003,238,734 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд нийтдээ 1,070,391,870 төгрөг /979,474,225 + 6,960,000 + 3,363,475 + 3,363,475 + 2,500,000 + 74,730,695 = 1,070,391,870/ төлөгдсөн бөгөөд үлдэх 932,846,869 төгрөгийг /2,003,238,734 - 1,070,391,870 = 932,846,869/ шүүгдэгч О.***********, Б.***********, Г.*********** нараас тэдэнд оногдох хэсгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэр бүхий хохирогч нарт олгох нь зүйтэй.
Иймд шүүгдэгч О.***********аас 868,064,739 /найман зуун жаран найман сая жаран дөрвөн мянга долоон зуун гучин ес/ төгрөг гаргуулж, энэ тогтоолын хавсралтын 1 дүгээр хүснэгтэд дурдсан нэр бүхий 65 хохирогч, 2 иргэний нэхэмжлэгчид олгох,
шүүгдэгч Г.***********ээс 11,244,575 /арван нэгэн сая хоёр зуун дөчин дөрвөн мянга таван зуун далан тав/ төгрөг гаргуулж, энэ тогтоолын хавсралтын 2 дугаар хүснэгтэд дурдсан нэр бүхий 9 хохирогчид олгох,
шүүгдэгч Б.***********аас 53,537,550 /тавин гурван сая таван зуун гучин долоон мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулж энэ тогтоолын хавсралтын 3 дугаар хүснэгтэд дурдагдсан нэр бүхий 5 хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгч Б.***********гийн өмгөөлөгч Ю.Бат***********оос “...Шүүгдэгч Б.*********** хулгайн мөнгө гэж мэдээгүй, Д.*********** мөнгө өгсөн болохоор тухайн мөнгийг хэрэглэсэн...” гэсэн, шүүгдэгч Г.***********, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нараас: “...Шүүгдэгч О.***********тай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө ******** аймагт хийсэн гэх хулгайн 6 үйлдэл, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оргил Шигтгээн хотхоны 21/4 дүгээр байрны 5 тоотод байх иргэн Р.***********гийн хууль бусаар нэвтэрсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолж чадаагүй тул дээрх үйлдэл оролцоог хэрэгсэхгүй болгуулах саналтай, ******** аймаг руу ***********ийн хамт явсан гэсэн тул энэ хэрэгт *********** оролцсон байх магадлалтай тул шалгуулах хүсэлтэй...” гэсэн, шүүгдэгч Б.***********ын өмгөөлөгч Г.Энх***********: “...Б.*********** 2-3 удаа оролцсон гэх боловч түүний үйлдэлд ***********гийн хөөргийн асуудал байгаа, энэ талаар гэрч ***********, ******** нар мэдүүлэг хэрэгт авагдсан, хөөргөөс өөр ямар нэгэн эд зүйл аваагүй, авсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулж, шалгаж нэг мөр болгоогүй. Нийтдээ 84,000,000 төгрөгийн эд зүйл авсан мэт бичсэн боловч эдгээр эд зүйлийг Б.***********т өгөөгүй. Мөнгөн гулдмай өгсөн гэх боловч яг хэдэн грамм гулдмай өгснийг тогтоож чадаагүй. Б.***********ыг шүүгдэгч О.***********аас 5 айлын эд зүйлийг авсан гэдэг боловч хэзээ, хэрхэн авсныг тогтоож чадаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 болгож өгнө үү...” гэсэн, шүүгдэгч Д.***********ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам: “...Д.*********** хулгайн гэмт хэрэгт хамтран оролцоогүй, хулгай хийхээр авч явсан багажийг О.*********** өөрөө худалдаж авсан талаар мэдүүлдэг, Д.*********** Б.***********д мөнгө өгсөн талаар мэдүүлсэн шүүгдэгч О.***********гийн мэдүүлэг бусад баримаар тогтоогдохгүй байгаа, энэ нь Д.***********ийг хамтран гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон баримт биш. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т зааснаар дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан. Иймд Д.***********ийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой...” гэсэн, шүүгдэгч Б.***********, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нараас “...Яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд “...гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж...” гэдэг нөхцөлийг бичсэн байгаа, гэтэл яллах дүгнэлтийн Тогтоох хэсэгт энэ талаар бичигдээгүй байгаа. О.*********** эдгээр хүмүүстэй хамт амьдарч үзээгүй, тухайн үед Б.*********** эмнэлэгт хэвтэж байсан, О.***********ын мэдүүлгээр Д.***********ийг буруутгасан атлаа Б.***********гийн мэдүүлгээр Б.***********ийг яагаад хэрэгсэхгүй болгож болохгүй байгаа юм бэ?. Б.***********т ямар давуу байдал бий болгосныг тогтоогоогүй. Б.***********гийн мэдүүлгийг яагаад үнэлэхгүй байгаа юм бэ. Заавал хулгайн эд зүйл гэдгийг хэлдэг үед л тухайн хүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татдаг, гэтэл Б.***********ийн мэдүүлэг, бусад баримтаар ийм зүйл тогтоогдохгүй, харагдахгүй байна. Иймд Б.***********т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг гаргаж, мэтгэлцэж оролцсон бөгөөд шүүх шүүгдэгч Б.***********, түүний өмгөөлөгч Ю.Бат***********, шүүгдэгч Г.***********, түүний өмгөөлөгч У.Батцэцэг, шүүгдэгч Б.***********, түүний өмгөөлөгч Г.Энх***********, шүүгдэгч Д.***********, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүгдэгч Б.***********, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нараас гаргасан дээрх агуулга бүхий санал хүсэлтийг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй, дээрх шүүгдэгч нарын үйлдэл, оролцоог үгүйсгэсэн, няцаасан баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч О.***********, түүний өмгөөлөгч Ю.Бат***********, шүүгдэгч Г.***********, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн, шүүгдэгч Б.***********, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, шүүгдэгч Э.***********, түүний өмгөөлөгч Г.Болормаа нараас хэргийн зүйлчлэл болон шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон байдал, гэм буруугийн хэлбэр, бусад байдлаар маргаж мэтгэлцээгүй, оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх санал гаргасан болно.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч “*******” ХХК-ийн өмгөөлөгч М.Сонинбаяраас: “...******* ХХК-д хэдэн төгрөгийн хохирол учирсан нь тодорхойгүй, бидний зүгээс хохирлыг барагдуулахгүй, барагдахгүй байна...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад “*******” ХХК-ийн эд зүйл алдагдсан талаар, тухайн компанид хэдэн төгрөгийн хохирол, хор уршиг учирсан болохыг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч энэ талаар тогтоогдоогүй, яллах дүгнэлтэд дурдаагүй тул энэ шийтгэх тогтоолоор хохирогч, иргэний нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөх төлбөргүй, гаргуулах хохиролгүй болохыг тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ” гэж, 7 дахь хэсэгт “Гэмт хэрэг нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж, 8 дахь хэсэгт “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас гэмт хэрэг хаана төгссөн талаар дүгнэлт хийхэд ************* дүүргийн нутаг дэвсгэрт буюу шүүгдэгч Б.***********, Б.*********** нарын үйлдэл 2022 оны 08 дугаар сарын 26-аас 09 дүгээр сарын 13-ны хооронд ************* дүүргийн 10 дугаар хороо, 13-44 тоот гэртээ гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж хөргөгчдөө нуусан, мөн үнэ бүхий тээврийн хэрэгсэл худалдан авч, гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулснаар төгссөн үйл баримттай.
Нэр бүхий 9 шүүгдэгчид холбогдох эрүүгийн 1910028180906 дугаартай хэрэг 39 хавтас, 9718 хуудастай хэрэг бөгөөд уг хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс урьд нь шүүгчийн захирамжаар хоёр удаа, шүүхийн тогтоолоор нэг удаа прокурорт буцааж байсан, шүүгдэгч О.***********ын үйлдсэн хулгайн үйлдлүүдийн ихэнх нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн зэргийг харгалзан тус шүүх хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэхгүйгээр шийдвэрлэсэн болохыг, мөн энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч талуудаас санал, хүсэлт гараагүй болохыг тэмдэглэж байна.
Эрүүгийн 1910028180906 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 12 /арван хоёр/ ширхэг, 1 /нэг/ ширхэг флаш-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Анчид овогт ***********ын ***********ыг ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсгэвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Монгол тайж овогт ***********ийн ***********, Их Монгол овогт ***********ийн ***********, *********** овогт ***********ийн *********** нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч *********** овогт ***********ын ***********, *********** овогт ***********ын *********** нарыг энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болохыг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч *********** овогт ***********ийн ***********ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч *********** овогт ***********ын ***********, *********** овогт ***********ын *********** нарыг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Анчид овогт ***********ын ***********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч *********** овогт ***********ийн ***********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Их Монгол овогт ***********ийн ***********, *********** овогт ***********ийн *********** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч *********** овогт ***********ын ***********, *********** овогт ***********ын *********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүр 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч *********** овогт ***********ийн ***********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 02 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч *********** овогт ***********ын ***********, *********** овогт ***********ын *********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***********од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ял дээр ************* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1242 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 02 /хоёр/ жил 01 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.***********өд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг энэ тогтоолоор шийтгэсэн 02 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хорих ялаас тусад нь эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар шүүгдэгч О.***********ын Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаар шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн сулласан 03 /гурав/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хяналтын хугацааг,
шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн сулласан 01 /нэг/ жил 10 /арав/ сар 07 /долоо/ хоногийн хяналтын хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар шүүгдэгч Их Монгол овогт ***********ийн ***********ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шийтгэсэн 02 /хоёр/ жилийн хорих ялыг мөн хугацаагаар,
шүүгдэгч *********** овогт ***********ийн ***********ын биечлэн эдлэхээр тогтоосон 02 /хоёр/ жил 01 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.***********т шийтгэсэн 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад,
шүүгдэгч Г.***********, Б.***********, Б.*********** нарт тус бүр шийтгэсэн 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.***********өд шийтгэсэн 02 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***********ын цагдан хоригдсон 01 жил /нэг/ 06 сар /зургаа/ 19 /арван ес/ хоногийг түүнд шийтгэсэн 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 07 /долоо/ сар, 04 /дөрөв/ хоногийн хугацаагаар,
шүүгдэгч Б.***********гийн цагдан хоригдсон 23 /хорин гурав/ хоногийг түүнд шийтгэсэн 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг зорчих эрх хязгаарлах ялыг 11 /арван нэг/ сар 07 /долоо/ хоногийн хугацаагаар,
шүүгдэгч Б.***********ийн цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг түүнд шийтгэсэн 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг зорчих эрх хязгаарлах ялыг 11 /арван нэг/ сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.***********ын цагдан хоригдсон 1096 /нэг мянга ерэн зургаа/ хоног,
шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 175 /нэг зуун далан тав/ хоног,
шүүгдэгч Б.***********ын цагдан хоригдсон 100 /нэг зуу/ хоног,
шүүгдэгч Г.***********ий цагдан хоригдсон 8 /найм/ хоног,
шүүгдэгч Д.***********ийн цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Э.***********, шүүгдэгч Г.***********, Б.***********, Б.*********** нарыг өөрсдийн оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрийн явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, тэдэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***********, Г.***********, Б.***********, Б.*********** нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.
12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.***********аас 868,064,739 /найман зуун жаран найман сая жаран дөрвөн мянга долоон зуун гучин ес/ төгрөг гаргуулж, энэ тогтоолын хавсралтын 1 дүгээр хүснэгтэд дурдсан нэр бүхий 65 хохирогч, 2 иргэний нэхэмжлэгчид,
шүүгдэгч Г.***********ээс 11,244,575 /арван нэгэн сая хоёр зуун дөчин дөрвөн мянга таван зуун далан тав/ төгрөг гаргуулж, энэ тогтоолын хавсралтын 2 дугаар хүснэгтэд дурдсан нэр бүхий 9 хохирогчид,
шүүгдэгч Б.***********аас 53,537,550 /тавин гурван сая таван зуун гучин долоон мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулж энэ тогтоолын хавсралтын 3 дугаар хүснэгтэд дурдагдсан нэр бүхий 5 хохирогчид тус тус олгож, шүүгдэгч Д.***********, Б.***********, Б.***********, Б.***********, Г.***********, Э.*********** нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан хэрэгт 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн /Дотоодын цэргийн 805 дугаар ангид түр хадгалагдаж байгаа/ Тоёота Харриер XU60 /арлын дугаар-AVU650023511/ загварын 74,730,695 /далан дөрвөн сая долоон зуун гучин мянга зургаан зуун ерэн тав/ төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож хохирогч Д.***********д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
14. Эрүүгийн 1910028180906 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 12 /арван хоёр/ ширхэг, 1 /нэг/ ширхэг флаш-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.***********, Д.***********, Б.***********, Б.***********, Г.*********** нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Б.***********, Г.***********, Б.***********, Э.*********** нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
17. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин *********** болтол шүүгдэгч О.***********, Д.***********, Б.***********, Б.***********, Г.*********** нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Г.***********, Э.***********, Б.***********, Б.*********** нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР
ШҮҮГЧИД И.ГАНБАТ
Х.ОДБАЯР