Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/205  

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Л.Төгсжаргал, шүүгдэгч Ш.**********, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********** овогт **********ийн **********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210020621112 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, **********ийн 24 дүгээр гудамж, 484 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд: Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2-т зааснаар 03 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 03 жил 08 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 09 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн өршөөлийн хуулиар суллагдсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 511 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогт **********ийн ********** /РД:**********/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч Ш.********** нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр бусдын эзэмшлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан,

          2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, **********ын 25 дугаар гудамж, 380 тоот хашаанд байх Э.**********ын эзэмшлийн зуны байшингийн цонхыг хагалж, дотогш нэвтрэн “Жордан 5” загварын хос пүүз 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, “Колмен” брэндийн майхан 1 ширхэг, “Шарф” брэндийн 24 инчийн зурагт 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Э.**********од 653,600 төгрөгийн хохирол учруулж, тус байшингийн 2 ширхэг цонхыг хагалсны улмаас 60,000 төгрөгийн хор уршиг учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Ш.**********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулах болно...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Э.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчимд хашааныхаа урдуур машинтай очиход хашааны хаалга хаалттай зүгээр байсан юм. Тэгэхээр өчигдөр хулгай орсон байх магадлалтай байгаа юм. Манай гэрт миний эзэмшлийн Жордан-5 загварын нэг хос пүүз алга болсон бөгөөд оронд нь шаргал өнгийн пүүз үлдээгээд явсан байсан. Тэгээд нэг ширхэг бага гарын цул мөнгөн аяга, дөрвөн хүний “Колмен” загварын майхан, Шарп загварын 32 инчийн зурагт, гэрийн урд талын салхивчийн 2 шил зэргийг алдсан...” /1 дэх хавтас хэргийн 15 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч З.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 06 дугаар сарын сүүлээр Нарантуул захаас 650,000 төгрөгөөр цэнхэр хар өнгийн унадаг дугуйг худалдан авсан. 2022 оны 08 дугаар сарын 02-ний өдөр 13 цаг 00 минутын орчимд 1201 дүгээр байрны 12 давхарт шатнаас гинжээр түгжин үлдээсэн юм. Харин 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 12:00 цагийн орчимд шалгаж үзэхэд унадаг дугуй алга болсон байсан...” /1 дэх хавтас хэргийн 95-96 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч Б.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ********** Вилла хотхоны 1405 дугаар байрны 8 давхарт хаалганы хажууд өөрийнхөө саарал өнгийн дунд зэргийн дугуйгаа түгжээгүй орхисон юм. Тэгээд өглөө 08:00 цагийн орчимд шалгаж үзэхэд унадаг дугуй алга болсон байсан...” /1 дэх хавтас хэргийн 127 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч З.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед Хан-Уул дүүрэг 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** хотхоны 1201 байрны 6-н давхарт орцны шатан дээр бэхэлгээгүй, хүү болох Азжаргал нь байршуулж тавьсан. Тэгээд маргааш өглөө 10 цагийн үед унадаг дугуйгаа унах гэтэл байхгүй байсан...” /1 дэх хавтас хэргийн 155-156 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч У.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ********** Вилла 1403 байр 26 тоот гэрийнхээ хаалганы хажуу талд коридорт тавьсан байсан Алтон брэндийн дугуй алга болсон байсан... 2021 онд 750,000 төгрөгөөр Дүнжингараваас худалдаж авч байсан...” /1 дэх хавтас хэргийн 187 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч П.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын гудамж, Ханбогд хотхон, 205-107 тоот байрны 2 дугаар орц зоорийн давхрын 18 дугаар зогсоолоос Мепба маркийн ногоон өнгийн унадаг дугуй алдагдсан тул хулгай хийсэн этгээдийг олж илрүүлэн хохирлыг барагдуулан өгөхийг хүсэж байна. Уг үйл явдал 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хяналтын камерын цагаар 16 цаг 37 минутад болсон байна. Ханбогд СӨХ-ий хяналтын камерын бичлэгийг утсандаа бичиж авсан...” /1 дэх хавтас хэргийн 211-213 дахь тал гэсэн,

 

Гэрч А.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сард ...унадаг дугуйтай ах ирээд надаас Ганаа ахын дугаарыг асуусан юм тэгээд байж тухайн ах надад унадаг дугуй авах уу ...гэхээр нь сонирхож байгаад авахаар болоод тухайн залууд 100,000 төгрөг тухайн эрэгтэйн 3635154704 Ш.********** гэх данс руу шилжүүлсэн...” /1 дэх хавтас хэргийн 100 дахь тал/ гэсэн,

 

Гэрч О.********** мөрдөн шалгах ажиллагааны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сараас эхлэн Гурвалжингийн гүүрний зүүн талд байдаг Биг нэртэй барилгын материалын зах дээр цагийн ажил хийж байсан. ...2022 оны 08 дугаар сарын 12-ны орой байх цагийг санахгүй байна нэг залуу тухайн унадаг дугуйг уначихсан дугуй авах уу гэж асуухаар нь би сонирхож үзэж байгаад 70,000 төгрөгөөр худалдан авсан...” /1 дэх хавтас хэргийн 230 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Ш.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Яармагийн Шинэ-Эцсийн орчимд байх гэр хорооллын гудамжаар ганцаараа явж байхад нэг хашааны хаалга гүйцэд хаагдаагүй юм шиг харагдсан тэгээд би дөхөж очоод хаалгыг онгойлгож тухайн хашаа руу ороход нэг байшин, нэг монгол гэр байсан, би тухайн хашаанд байх Монгол гэрийн хаалганы цоожийн улаан тоосгоор цохиж онгойлгох гэсэн боловч онгойгоогүй учир би тухайн хашаанд байсан байшингийн ертөнцийн зүгээр баруун талын цонхыг чулуугаар хагалж цонхоор нь байшин руу орсон тэгээд тухайн байшингийн зурагтын тавиур дээр байсан 32 инчийн цагаан өнгийн зурагт, бор өнгийн арьсан Жордан пүүз, ногоон өнгийн майхан, жижиг мөнгөн аяга шиг зэвэрчихсэн зэс аяга зэргийг авч хагалсан цонхоороо буцаж гарсан.

...********** хотхоны 1201 дүгээр байр 6 давхрын орцны шатны дагуу ханыг налуулж тавьсан бэхэлгээгүй саарал өнгийн дундаж хэмжээтэй унадаг дугуйг тухайн байрны 6 давхраас хулгайлж авч доош шатаар  буугаад 1201 дүгээр байрны орцны гадна гарч ирээд өөрөө тухайн унадаг дугуйг унаж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Драгон төв буюу хөдөө орон нутгийн тээврийн зогсоол дээр ...үл таних эрэгтэй хүнд 80,000 төгрөгөөр худалдсан...” /1 дэх хавтас хэргийн 22-23, 167-168 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 05/356 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд гарын мөр №1, 2 тэнцэнэ. Гарын мөр №3 нь тэнцэхгүй. С.Сайндалай, Б.Сурмаа, Ш.********** нарын гарын дардаснууд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Гарын мөр нь №1 нь папилон санд MN000130000583, MN003110009556, MN005210004558, MN0000ӨРШ02011, MN005210011475, MN000510021045, MN000110022531, MN00110009895, MN000110006615, 2622434 дугаараар бүртгэгдсэн Ш.**********ын зүүн гарын долоовор хуруугаар, гарын мөр №2 баруун гарын эрхий хуруугаар тус тус дарагдсан байна...” /1 дэх хавтас хэргийн 35-53 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /1 дэх хавтас хэргийн 06, 88, 123, 150, 182 дахь тал/, 

- Хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 8-12, 151, 162дахь тал/,

- Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 24 дэх тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 27-29 дахь тал/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 30-33 дахь тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан / 1 дэх хавтас хэргийн 57-58, 112, 140, 171,  195, 219 дэх тал/,

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /1 дэх хавтас хэргийн 77-78 дахь тал/,

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 136-137, 233-234 дэх тал/,

- Шүүгдэгч Ш.**********ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтас хэргийн 60, 222 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /1 дүгээр хавтас хэргийн 67 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /2 дахь хавтас хэргийн 13-30 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

          1. Шүүгдэгч Ш.********** нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хан- Уул дүүргийн 7 дугаар хороо, **********ын 25 дугаар гудамж, 380 тоот хашаанд байх Э.**********ын эзэмшлийн зуны байшингийн цонхыг хагалж, дотогш нэвтрэн “Жордан 5” загварын хос пүүз 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, “Колмен” загварын майхан 1 ширхэг, “Шарп” загварын 24 инчийн зурагт 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Э.**********од 653,600 төгрөгийн хохирол учруулж, тус байшингийн 2 ширхэг цонхыг хагалсны улмаас 60,000 төгрөгийн хор уршиг,

          2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “**********” хотхоны 1201 дүгээр байрны 6 дугаар давхрын шатны хонгилд байрлуулсан З.**********ын эзэмшлийн “Волф” маркийн саарал өнгийн дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 385,000 төгрөгийн,

          2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Ханбогд хорооллын 205 дугаар байрны В1 давхраас П.**********гийн эзэмшлийн “Мэрида” маркийн цагаан бичигтэй ногоон өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 575,000 төгрөгийн,

          2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн ********** Вилла хотхоны 1403 дугаар байрны 26 тоотын гадаа коридорт байрлуулсан У.**********ын эзэмшлийн “Алтон” брэндийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 577,500 төгрөгийн,

          2022 оны 08 дугаар сарын 10-ны шөнийн 01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ********** Вилла хотхоны 1405 дугаар байрны 8 давхарт байсан Б.**********гийн эзэмшлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 315,000 төгрөгийн,

          2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ********** хотхоны 1201 дугаар байрны 1 дүгээр орцны 12 давхарт байсан З.**********ын “цэнхэр, хар өнгийн 29 инчийн” унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 432,000 төгрөгийн хохирол нийт 6 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Э.**********ын: “...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчимд хашааныхаа урдуур машинтай очиход хашааны хаалга хаалттай зүгээр байсан юм. Тэгэхээр өчигдөр хулгай орсон байх магадлалтай байгаа юм. Манай гэрт миний эзэмшлийн Жордан-5 загварын нэг хос пүүз алга болсон бөгөөд оронд нь шаргал өнгийн пүүз үлдээгээд явсан байсан. Тэгээд нэг ширхэг бага гарын цул мөнгөн аяга, дөрвөн хүний “Колмен” загварын майхан, Шарп загварын 32 инчийн зурагт, гэрийн урд талын салхивчийн 2 шил зэргийг алдсан...” /1 дэх хавтас хэргийн 15 дахь тал/ гэсэн,

Хохирогч З.**********ын “...2022 оны 06 дугаар сарын сүүлээр Нарантуул захаас 650,000 төгрөгөөр цэнхэр хар өнгийн унадаг дугуйг худалдан авсан. 2022 оны 08 дугаар сарын 02-ний өдөр 13:00 цагийн орчимд 1201 дүгээр байрны 12 давхарт шатнаас гинжээр түгжин үлдээсэн юм. Харин 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 12:00 цагийн орчимд шалгаж үзэхэд унадаг дугуй алга болсон байсан...” /1 дэх хавтас хэргийн 95-96 дахь тал/ гэсэн,

Хохирогч Б.**********гийн: “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ********** Вилла хотхоны 1405 дугаар байрны 8 давхарт хаалганы хажууд өөрийнхөө саарал өнгийн дунд зэргийн дугуйгаа түгжээгүй орхисон юм. Тэгээд өглөө 08:00 цагийн орчимд шалгаж үзэхэд унадаг дугуй алга болсон байсан...” /1 дэх хавтас хэргийн 127 дахь тал/ гэсэн,

Хохирогч З.**********ын: “...2022 оны 08 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед Хан-Уул дүүрэг 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** хотхоны 1201 байрны 6-н давхарт орцны шатан дээр бэхэлгээгүй, хүү болох Азжаргал нь байршуулж тавьсан. Тэгээд маргааш өглөө 10 цагийн үед унадаг дугуйгаа унах гэтэл байхгүй байсан...” /1 дэх хавтас хэргийн 155-156 дахь тал/ гэсэн,

Хохирогч У.**********ын: “...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ********** Вилла 1403 байр 26 тоот гэрийнхээ хаалганы хажуу талд коридорт тавьсан байсан Алтон брэндийн дугуй алга болсон байсан... 2021 онд 750,000 төгрөгөөр Дүнжингараваас худалдаж авч байсан...” /1 дэх хавтас хэргийн 187 дахь тал/ гэсэн,

Хохирогч П.**********гийн: “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдийн гудамж, Ханбогд хотхон, 205-107 тоот байрны 2 дугаар орц зоорийн давхрын 18 дугаар зогсоолоос Мепба маркийн ногоон өнгийн унадаг дугуй алдагдсан тул хулгай хийсэн этгээдийг олж илрүүлэн хохирлыг барагдуулан өгөхийг хүсэж байна. Уг үйл явдал 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хяналтын камерын цагаар 16 цаг 37 минутад болсон байна. Ханбогд СӨХ-ий хяналтын камерийн бичлэгийг утсандаа бичиж авсан...” /1 дэх хавтас хэргийн 211-213 дахь тал гэсэн,

Гэрч А.**********ын: “...2022 оны 08 дугаар сард ...унадаг дугуйтай ах ирээд надаас Ганаа ахын дугаарыг асуусан юм тэгээд байж тухайн ах надад унадаг дугуй авах уу ...гэхээр нь сонирхож байгаад авахаар болоод тухайн залууд 100,000 төгрөг тухайн эрэгтэйн 3635154704 Ш.********** гэх данс руу шилжүүлсэн...” /1 дэх хавтас хэргийн 100 дахь тал/ гэсэн,

Гэрч О.**********ын: “...2022 оны 08 дугаар сараас эхлэн Гурвалжингийн гүүрний зүүн талд байдаг Биг нэртэй барилгын материалын зах дээр цагийн ажил хйиж байсан. ...2022 оны 08 дугаар сарын 12-ны орой байх цагийг санахгүй байна нэг залуу тухайн унадаг дугуйг уначихсан дугуй авах уу гэж асуухаар нь би сонирхож үзэж байгаад 70,000 төгрөгөөр худалдан авсан...” /1 дэх хавтас хэргйин 230 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Ш.**********ын: “...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Яармагийн Шинэ-Эцсийн орчимд байх гэр хорооллын гудамжаар ганцаараа явж байхад нэг хашааны хаалга гүйцэд хаагдаагүй юм шиг харагдсан тэгээд би дөхөж очоод хаалгыг онгойлгож тухайн хашаа руу ороход нэг байшин, нэг монгол гэр байсан, би тухайн хашаанд байх Монгол гэрийн хаалганы цоожийн улаан тоосгоор цохиж онгойлгох гэсэн боловч онгойгоогүй учир би тухайн хашаанд байсан байшингийн ертөнцийн зүгээр баруун талын цонхыг чулуугаар хагалж цонхоор нь байшин руу орсон тэгээд тухайн байшингийн зурагтын тавиур дээр байсан 32 инчийн цагаан өнгийн зурагт, бор өнгийн арьсан Жордан пүүз, ногоон өнгийн майхан, жижиг мөнгөн аяга шиг зэвэрчихсэн зэс аяга зэргийг авч хагалсан цонхоороо буцаж гарсан.

...********** хотхоны 1201 дүгээр байр 6 давхрын орцны шатны дагуу ханыг налуулж тавьсан бэхэлгээгүй саарал өнгийн дундаж хэмжээтэй унадаг дугуйг тухайн байрны 6 давхраас хулгайлж авч доош шатаар  буугаад 1201 дүгээр байрны орцны гадна гарч ирээд өөрөө тухайн унадаг дугуйг унаж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Драгон төв буюу хөдөө орон нутгийн тээврийн зогсоол дээр ...үл таних эрэгтэй хүнд 80,000 төгрөгөөр худалдсан...” /1 дэх хавтас хэргийн 22-23, 167-168 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05/356 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд гарын мөр №1, 2 тэнцэнэ. Гарын мөр №3 нь тэнцэхгүй. С.Сайндалай, Б.Сурмаа, Ш.********** нарын гарын дардаснууд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Гарын мөр нь №1 нь папилон санд MN000130000583, MN003110009556, MN005210004558, MN0000ӨРШ02011, MN005210011475, MN000510021045, MN000110022531, MN00110009895, MN000110006615, 2622434 дугаараар бүртгэгдсэн Ш.**********ын зүүн гарын долоовор хуруугаар, гарын мөр №2 баруун гарын эрхий хуруугаар тус тус дарагдсан байна...” /1 дэх хавтас хэргийн 35-53 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

Хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 8-12, 151, 162дахь тал/, эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 24 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 27-29 дахь тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 30-33 дахь тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан / 1 дэх хавтас хэргийн 57-58, 112, 140, 171,  195, 219 дэх тал/ зэрэг хэрэг авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно. Энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ш.********** нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 5 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогчдын өөрийн байрны орцонд байршуулсан байсан дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Э.**********ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  Ш.**********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Ш.********** гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Ш.**********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.**********ын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 67 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Э.**********ын эд хөрөнгөд 653,600 төгрөгийн шууд, 60,000 төгрөгийн шууд бус, хохирогч З.**********ын эд хөрөнгөд 385,000 төгрөгийн, хохирогч П.**********гийн эд хөрөнгөд 575,000 төгрөгийн, хохирогч У.**********ын эд хөрөнгөд 577,500 төгрөгийн, хохирогч Б.**********гийн эд хөрөнгөд 315,000 төгрөгийн, хохирогч З.**********ын эд хөрөнгөд 432,000 төгрөгийн нийт 2,938,100 төгрөгийн шууд, 60,000 төгрөгийн шууд бус хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.**********, хохирогч П.********** нарын унадаг дугуйг биед байдлаар буцааж өгсөн байх тул төлөгдөөгүй үлдсэн буюу хохирогч Э.**********од 713,600 төгрөгийн, хохирогч З.**********ад 385,000 төгрөг, хохирогч У.********** 577,500 төгрөг, хохирогч З.**********т 432,000 төгрөгийг буюу нийт 2,108,100 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2210020621112 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ш.**********ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

   Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт **********ийн **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.**********д шийтгэсэн 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.**********ын цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.********** /РД: **********, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, **********ийн 24 дүгээр гудамж, 484 тоотод оршин суух хаягтай/-аас 2,108,100 /хоёр сая, нэг зуун найман мянга, нэг зуу/ төгрөг гаргуулж,

Хохирогч Э.********** /РД: **********, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 8-121 тоотод оршин суух хаягтай/-д 713,600 /долоон зуун арван гурван мянга зургаан зуу/ төгрөг,

Хохирогч З.********** /РД: **********, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ********** 1201-75 тоотод оршин суух хаягтай/-д 432,000 /дөрвөн зуун гучин хоёр мянга/ төгрөг,

Хохирогч  З.********** /РД: **********, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ********** 1201-37 тоотод оршин суух хаягтай/-д 385,000 /гурван зуун наян таван мянга/ төгрөг,

хохирогч У.********** /РД: **********, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ********** Вилла хотхоны 1403-26 тоотод оршин суух хаягтай/-д 577,500 /таван зуун далан долоон мянга таван зуу/ төгрөг тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн 2210020621112 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ш.**********ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.**********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.**********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР