Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2019/00519

 

 

 

 

 

 

 

20************** 07 *******0 *******38/ШШ20**************/005**************

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг ******* байрны ******* тоотод оршин суух, ЧЕ540*******30*******4 регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг -ийн *******-06 тоотод оршин суух, ЖЮ74*******00*******65 регистрийн дугаартай, овогт ийн т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 4 800 000 /дөрвөн сая найман зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 20************** оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 20*******8 оны 3 дугаар сард надтай уулзаад хуурай эгчдээ хүүтэй мөнгө зээлж өгөх гэсэн юм, найдвартай хүн гэж хэлсэн. 20*******8 оны 4 сарын 04-ний өдөр , бид гурав нотариатын газар очиж гэрээ байгуулсан. Миний бие т 3 сая төгрөгийг нэг жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж гэрээг бичгээр байгуулсан. Хэрвээ хугацаандаа мөнгөө төлөхгүй бол алданги тооцохоор тохирсон. мөнгийг өөр лүүгээ шилжүүлчих гэхээр нь 3 сая төгрөгийг шилжүүлсэн. Нийлж бизнес хийх гэж байгаа юм болов уу гэж бодсон. 20*******8 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ******* сая төгрөг, 20*******8 оны 4 дүгээр сарын 04-ий өдөр 2 сая төгрөгийг ын дансанд шилжүүлсэн нь үнэн. Хууль мэдэхгүйгээс ын дансанд шилжүүлсэн байна. Би гурвуулаа цуг гэрээ хийсэн болохоор итгээд ын дансанд хийсэн. Миний хийсэн гэрээ албан ёсны учир гэрээний дагуу ээс 3 000 000 төгрөг, нэг жилийн хүү ******* 800 000 төгрөг, нийт 4 800 000 төгрөг нэхэмжилнэ гэв.

Хариуцагч Ц. шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний найз Бямбахишиг 20*******8 оны 2 сараас эхлэн сүлжээний талаар сурталчилсан. ...бид гэр бүлээрээ сүлжээнд элссэн, аав 7 сая төгрөгөөр элсэж ороод мөнгөө буцааж авсан, одоо ашиг орлого олоод явж байна гэсэн. 3 сард Бямбахишигтэй уулзахад Оюунчимэгийг элсүүлчихлээ дажгүй юм байна гэсэн. Намайг сүлжээнд элсэж орох талаар санал сэдэл өгч, сүлжээний дүрэм журмыг графикаар танилцуулж мэдээлэл өгсөн. Энэ үед Бямбахишиг ажилгүй байсан бөгөөд сүлжээнд элссэнээр ашиг орлого олоод байгаа талаараа ярьсан. Миний хувьд ганцаараа ажил хийдэг, цалингийн зээлтэй, үлдсэн мөнгөө гэрийнхээ санхүү төсвийг зохицуулахад зарцуулдаг учир сүлжээнд орох их мөнгө байхгүй гэдгээ хэлсэн. Тэгэхэд миний дүү ын таньдаг багш хүүтэй мөнгө зээлдүүлдэг, Сувдаагаас асуугаад бүтвэл чамд хэлье гэсэн. Миний хувьд найздаа итгэж ажлынхаа хажуугаар нэмэлт орлоготой болчих юм болов уу гэж бодсон. Үүнээс хойш 7-8 хоногийн дараа Бямбахишиг над уруу залгаад мөнгө бүтсэн, эхний удаа чамайг орууллаа гэж хэлсэн. Учир нь миний дүү болох Уянгыг сүлжээнд оруулна гэж ярьсан юм. Чамайг оруулчихлаа, долоо хоног бүр ашиг орлогоо хянаад явж болно гээд нууц үг, нэвтрэх нэр хэлж өгсөн. Тухайн үед би ухаалаг гар утасгүй байсан учир тэр мэдээлэл рүү орж хараагүй. Бямбахишиг өөрөө хянаад чамд тэдэн евро байна гэж хэлж байсан. Анх сүлжээнд орохдоо би чи хүнээс зээлсэн мөнгөнийхөө хүүг төлж яваарай гэхэд найз маань сүлжээнээс орж ирсэн мөнгөнөөс хүний мөнгийг төлнө, нэг ч төгрөг авахгүй гэж хэлсэн.

...Үүнээс хойш удалгүй дүү Уянгыг элсүүлэхээр болж нөгөө хүнээсээ дахин ******* сая төгрөг авахаар болсон юм билээ. ...дээрх мөнгөө авах гэтэл нөгөө хүн нь гэрээ хийе гэсэн. Намайг Маршал хотхонд байрлах нотариатын газар очиход найзын дүү үл таних эрэгтэй хүнтэй хамт байсан. Ингээд ******* ******* гэдэг танихгүй хүнтэй гэрээ хийж байгаагаа мэдсэн. Миний хувьд зөвхөн гарын үсэг зурсан, энэ хүнээс бэлнээр болон дансаар ямар нэгэн мөнгө аваагүй. Мөнгийг ын дансанд шилжүүлчихсэн байгаа гэсэн. ...Зээлийн гэрээний 2.2, 3.2-д зээлийн хугацаа нь зээлдэгч зээлийг бэлнээр хүлээн авсан үеэс эхлэн тоологдоно, зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж заажээ. ...Бямбахишиг, түүний дүү , Ж.******* нар нь өөрсдөө хоорондоо 4 800 000 төгрөгийн асуудлаа шийдэх байх. ...Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Ц.ээс зээлийн гэрээний үүрэгт 4 800 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.

Нэхэмжлэгч Ж.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...20*******8 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү ******* 800 000 төгрөг, нийт 4 800 000 төгрөг нэхэмжилсэн ... гэж тайлбарладаг.

Харин хариуцагч Ц. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...Ж.*******тэй зээлийн гэрээ байгуулсан боловч зөвхөн гарын үсэг зурсан, түүнээс бэлнээр болон дансаар ямар ч мөнгө хүлээн аваагүй, 3 000 000 төгрөгийг ын дансанд шилжүүлсэн учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргадаг.

Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Ц. нар нь 20*******8 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж 3 000 000 төгрөгийг ******* жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож талууд гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ талаар талууд маргаагүй болно. /хэргийн 4 дүгээр тал/

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.*******-д заасан шаардлагыг хангасан тул талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Ж.******* нь зээлдэгч Ц.ийн өмчлөлд 3 000 000 төгрөгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч Ц. нь гэрээний дагуу 3 000 000 төгрөгийг надад шилжүүлээгүй, Ч.ад өгсөн гэж маргаж, өөрийн татгалзалтай холбоотойгоор Ж.*******гээс 20*******8 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ******* 000 000 төгрөг, 20*******8 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 2 000 000 төгрөгийг гэрч Ч.ын дансанд шилжүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудыг нотлох баримтаар шүүхэд гарган өгсөн байна.

Мөн гэрч Ч.ын мэдүүлэг болон түүний ХААН банкан дахь дансны дэлгэрэнгүй хуулгаар дээрх нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ж.******* нь гэрээний дагуу 3 000 000 төгрөгийг Ц.ийн өмчлөлд шилжүүлээгүй болох нь батлагдаж байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заажээ.

Зээлдэгч нь гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд мөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй. Нөгөө талаар гэрээний зүйл зээлдэгчид шилжсэн үеэс эхлэн тухайн эд хөрөнгө, мөнгийг эзэмших, захиран зарцуулах эрх зээлдэгчид үүсдэг.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.*******, 282 дугаар зүйлийн 282.4-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүсээгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.3, **************6, **************8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

*******. Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.*******, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.ээс зээлийн гэрээний үүрэгт 4 800 000 /дөрвөн сая найман зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дүгээр зүйлийн *********************.2, *********************.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн ********************* дүгээр зүйлийн *********************.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дүгээр зүйлийн *********************.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авах хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ