| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2023/0017/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/69 |
| Огноо | 2023-03-28 |
| Зүйл хэсэг | 24.5.2., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож, шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2236000000281 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: - Монгол Улсын иргэн ургийн овогт ******* *******, 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль орчны хяналтын үнэлгээчин мэргэжилтэй, Ховд аймгийн Дуут сумын 0******* дүгээр ******* багийн Засаг дарга ажилтай, ам бүл долоо, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Дуут сумын 0******* дүгээр ******* багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.
- Монгол Улсын иргэн ******* ургийн ******* , 1972 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Дуут сум дахь түгээгч ажилтай, ам бүл тав, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Дуут сумын 01 дүгээр (Шивэр) багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: .
Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 2*******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Дуут сумын 01 (Шивэр) багийн нутаг Хаалгатын ам гэх газраас ховор амьтан буюу нэг тооны эм янгир ямааг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээс гадна Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дүгээр хуудас), Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-7 дугаар хуудас), Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн А.Нансалмаагийн 1******* дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 18 дугаар хуудас), Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас), Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хавтаст хэргийн 20 дугаар хуудас), Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас), Хар ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын 102 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн *******3 дугаар хуудас), Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 1/202 дугаартай албан бичиг, байршлын зураг (хавтаст хэргийн *******5-*******6 дугаар хуудас), Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Занданхүүгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас), маркийн галт зэвсгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 96 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэнэ шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч *******, ******* нарыг хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч *******, ******* нар нь холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 2*******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, 7.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан маркийн галт зэвсгийг хураах буюу хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 2*******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, 7.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Жалам хар загварын улсын дугааргүй мотоциклыг хураах буюу хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн. Шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасан тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хугацааг ялгамжтай тогтоох нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацаагаар, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тус тус тэнсэж, шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх, мөн хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авах нь зүйтэй гэж дүгнэв.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан загварын буу нь шүүгдэгч *******ийн өмчлөлийнх болох нь гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг (хавтаст хэргийн 103 дугаар хуудас)-ээр нотлогдож байна. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Жалам хар загварын улсын дугааргүй мотоцикл нь шүүгдэгч *******ийн өмчлөлийнх болох нь тогтоогдож байна. Иймд прокурорын саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан загварын ангын буу 1 (нэг) ширхгийг хураан авч, худалдан борлуулж, олсон орлогыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулахаар Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг, шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Жалам хар загварын, улсын дугааргүй мотоциклыг хураан авч, худалдан борлуулж, олсон орлогыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулахаар Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн янгирын толгой 1 (нэг) ширхгийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгах үндэслэлтэй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “эм янгир ямааны /Capra sibirica/ экологи-эдийн засгийн үнэлгээг 3’100’000 төгрөгөөр тогтоосон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “иргэн ...нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж, ******* дэх хэсэгт “энэ хуулийн *******9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно:” гэж, мөн хэсгийн 2 дахь заалтад “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж тус тус заажээ. Иймд энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 3’100’000 төгрөгийн хохирол, 3’100’000 төгрөгийн хор уршиг учирсан буюу нийт 6’200’000 төгрөгийн хохирол, хор уршгийг шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ховд аймгийн Дуут сумын Тамгын газрын төрийн сангийн 1001605009*******6 тоот дансанд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүгдэгч ******* 1’000’000 төгрөг, шүүгдэгч ******* 1’000’000 төгрөг тус тус төлсөн нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэг гэх баримт (хавтаст хэргийн 126 дугаар хуудас)-аар нотлогдож байна. Шүүгдэгч нар нь үлдэгдэл *******’200’000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлсэн байх ба уг хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа Ж.Занданхүүгийн “хохирол, хор уршгийг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрсөн” гэх агуулгатай хүсэлтээр нотлогджээ. Иймд хохирол, хор уршгийн талаар шүүгдэгч нар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар тохиролцсон байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзнэ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн ******* дэх хэсгийн 2-т зааснаар шүүгдэгч *******ээс 2’100’000 (хоёр сая нэг зуун мянган) төгрөгийг, шүүгдэгч *******аас 2’100’000 (хоёр сая нэг зуун мянган) төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор тус тус гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, ******* дэх хэсэгт зааснаар хураан авахаар шийдвэрлэсэн загварын бууг худалдан борлуулсан орлогыг тэргүүн ээлжид шүүгдэгч *******ээс гаргуулахаар шийдвэрлэсэн 2’100’000 төгрөгөөс, Жалам хар загварын улсын дугааргүй мотоциклыг худалдан борлуулсан орлогыг тэргүүн ээлжид шүүгдэгч *******аас гаргуулахаар шийдвэрлэсэн 2’100’000 төгрөгөөс тус тус хасаж, үлдэх хэсгийг шүүгдэгч нараар нөхөн төлүүлэхийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ургийн овогт ******* *******, ******* ургийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан: шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацаагаар;
- шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******, ******* нарт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх, мөн хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, ******* дэх хэсэгт зааснаар:
- шүүгдэгч *******ээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан загварын ангын буу 1 (нэг) ширхгийг хураан авч, худалдан борлуулж, олсон орлогыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулахаар Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг, шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Жалам хар загварын, улсын дугааргүй мотоциклыг хураан авч, худалдан борлуулж, олсон орлогыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулахаар Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт;
- хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн янгир ямааны толгой 1 (нэг) ширхгийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.
5. Тэнссэн хугацаанд шүүгдэгч нар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2’000’000 (хоёр сая) төгрөг төлснийг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн ******* дэх хэсгийн 2-т зааснаар 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор шүүгдэгч *******ээс 2’100’000 (хоёр сая нэг зуун мянган) төгрөгийг, шүүгдэгч *******аас 2’100’000 (хоёр сая нэг зуун мянган) төгрөгийг тус тус гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
8. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Жалам хар загварын, улсын дугааргүй мотоциклыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА