| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2019/00437/И |
| Дугаар | 138/ШШ2019/00531 |
| Огноо | 2019-07-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 138/ШШ2019/00531
019 07 17 18/ШШ019/0051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын дугаар баг, *******ийн ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт Хас-Эрдэнийн Төмөртуяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын дугаар баг, ******* гэх газарт оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Төмөртуяа, хариуцагч О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Төмөртуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тай 006 онд танилцаж, 008 оны 11 сард гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 011 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр хүү , 016 оны 08 дугаар сарын -ны өдөр хүү , 018 оны 1 дугаар сарын 07-ны өдөр охин нар төрсөн. Бүгд ааваараа овоглодог. Бид бүгдээрээ хөдөө гэртээ болон аймгийн гэртээ ирэн очин байдаг байсан. Ямар ч асуудалгүй, аз жаргалтай, мал ахуйтай өөрсдийн хүчээр амьдралаа авч явсан. Гэтэл нөхөр маань 018 оны намраас Болортуяа гэж эмэгтэйтэй холбогдон гэртээ ирэхээ больсон. Мал ахуйгаа хаяад аймгийн төвөөр буудлаар хоноглох болсон тул би гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Гэрлэлтээ цуцлуулж, хүү , охин Нандин-Эрдэнийг өөрийн асрамжид авч, том хүү ийг эцгийнх нь асрамжид үлдээх хүсэлтэй байна. Бага охиндоо хүүхдийн тэтгэлэг нэхэмжилнэ. Бид эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсон. Надад 00 гаруй тооны хонь, ямаа, 10 гаруй үхэр, хашаа байшингаа өгөхөөр тохирсон гэв.
Хариуцагч О. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Төмөртуяатай гэрлээд гурван хүүхэдтэй болсон. Бид таарч тохирохгүйгээс гэрлэлтээ цуцлуулах гэж байна. Миний хувьд гэр бүлээс гадуур хүнтэй холбогдсон нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би том хүү ийг өөрийн асрамжид авч, бага хоёр хүүхэддээ эхийнх нь асрамжид үлдээх хүсэлтэй байна. Бага охиндоо хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Бид эд хөрөнгөө хуваах талаар харилцан тохиролцсон. Хөдөө байдаг гэрээ би авч, аймгийн төвд байдаг хашаа байшингаа эхнэртээ өгөхөөр ярилцсан. Мөн малаа хуваахаар болсон. Гэхдээ манайд айлын тавиул мал байдгийг Төмөртуяа өөрөө мэдэж байгаа гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Төмөртуяа нь хариуцагч О.т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлээ шүүх хуралдаан дээр дэмжсэн болно.
Х.Төмөртуяа, О. нар нь 006 онд гэр бүл болж, гэрлэлтээ 008 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн 96 дугаарт бүртгүүлж, 006 оноос 018 оны 1 сар хүртэл хамт амьдарсан байх бөгөөд 011 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр хүү Г., 016 оны 8 дугаар сарын -ны өдөр хүү Г., 018 оны 1 дугаар сарын 07-ны өдөр охин Г. нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 000070179, 101000789, 10100116 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, 008506 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна.
018 оны 1 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Г. нь нэг нас хүрээгүй байх тул Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.-д заасны дагуу гэрлэлтийг цуцлах үндэслэлгүй байна. Энэ шүүх хуралдаанаар гэрлэлт цуцлуулах тухай асуудлыг шийдвэрлэх боломжгүй боловч хүүхдүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор тэдгээрийн асрамж болон тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.Төмөртуяа нь 016 оны 8 дугаар сарын -ны өдөр төрсөн хүү Г., 018 оны 1 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Г. нарыг өөрийн асрамжид, 011 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр төрсөн хүү Г.ийг эцэг О.ын асрамжид үлдээх санал гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул хүү Г., охин Г. нарыг эх Х.Төмөртуяагийн, хүү Г.ийг эцэг О.ын асрамжид тус тус үлдээхээр шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ ... энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болно. Иймд 018 оны 1 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Г.Нандин-Эрдэнийг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч О.т үүсч байна. Иймд хариуцагч О.аас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах тухайгаа харилцан тохиролцож шийдвэрлэсэн байх тул тус шүүхийн шүүгчийн 019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 158 дугаартай Урьдчилан арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шийдвэр хүчин төгөлдөр болмогц ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэрийн хувийг хүргүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1., 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт Хас-Эрдэнийн Төмөртуяа, овогт ийн нарын гэрлэлтийг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 011 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр төрсөн хүү Г.ийг эцэг О.ын асрамжид, 016 оны 8 дугаар сарын -ны өдөр төрсөн хүү Г., 018 оны 1 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Г. нарыг эх Х.Төмөртуяагийн асрамжид тус тус үлдээсүгэй.
. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.-д зааснаар 018 оны 1 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Г.Нандин-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.аас сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Х.Төмөртуяад олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40. дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах тухайгаа харилцан тохиролцож шийдвэрлэсэн байх тул тус шүүхийн шүүгчийн 019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 158 дугаартай Урьдчилан арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68985 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Төмөртуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 115 төгрөгийг нөхөн төлүүлж, хариуцагч О.аас улсын тэмдэгтийн хураамжид 101764 төгрөгийг гаргуулан тус тус төсвийн орлого болгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119. дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авах хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ