| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2019/00439/И |
| Дугаар | 135/ШШ2019/00793 |
| Огноо | 2019-08-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 135/ШШ2019/00793
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00439/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, .. дүгээр баг, орон сууц .. дугаар байр, .. тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, харилцах утас .., ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,.. дүгээр хороо, бага тойруу гудамж,.. дугаар байрны .. тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, харилцах утас ..., ******* холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь нөхөр ******* тэй 2011 онд танилцаж, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин *******, 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр охин ******* нар төрсөн. Хамтын амьдралын хэдэн жилийн хугацаанд нөхөр байнга РС тоглоом тоглож, гадуур сэлгүүцэж, ар гэрээ үл хайхарсан байдал гаргаснаас үүдэн байнга хэрүүл гарч, улмаар намайг зоддог болсон. Энэ үйлдэл даамжирч, миний биед хөнгөн болон хүндэвтэр гэмт учруулдаг байсан. Одоо үүнээс хойш энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй тул гэрлэлтээ цуцлуулан насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийн асрамжид авч, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь Б.М 2011 онд танилцаж, 2013.10.01-ний өдөр том охин ******* төрсөн. Дараа нь 2016.07.31-ний өдөр бага охин ******* нар төрсөн. 2016.04.05-ны өдөр ******* бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 2019.04.22-ны өдөр ******* нь гэрлэлтээ цуцлуулах, 2 хүүхдээ өөрийн асрамжид авах, 2 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох асуудлаар нэхэмжлэл гаргасанд хариу тайлбарлахад ******* нь гэр бүлийн харилцааны дутагдалтай, хүний эрх чөлөөг байнга хязгаарлаж байдаг тул хамтран амьдрах боломжгүй юм. ******* гийн нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2011 онд танилцаж, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болон албан ёсоор гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч байх хугацаандаа 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин *******, 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр охин ******* нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2276 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдыг эвлэрүүлэхээр 2 сарын хугацаа олгосон боловч эвлэрэн хэлэлцээгүй, шүүх хуралдаанд талууд цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн тайлбар гаргасан зэрэг нөхцөл байдлыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Хариуцагч ******* нь хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаагүй тул 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин *******, 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр охин ******* нарын ээнэгшин дассан орчинг өөрчлөхгүйгээр эх *******гийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан үүрэг хэвээр үлдэнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар *******, ******* нарт сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг ******* ээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин *******, 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр охин ******* нарыг эх ******* гийн асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг ******* ээр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг *******, эх ******* нарт даалгасугай.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 600 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 210 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 50 873 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Ягаанцэцэгт даалгасугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА