| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0055/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/58 |
| Огноо | 2023-03-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/58
2023 оны 03 сарын 09 өдөр 2023/ШЦТ/58 Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Сүрэнхорлоо,
Өмгөөлөгч Д.Зулаа,
Шүүгдэгч Н.Буяннэмэх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Буяннэмэхэд холбогдох 2230003940024 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүлийн байдал 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр баг Дэнжийн 13-15 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ЛБ89100118 регистрийн дугаартай,
Домийн ургийн овогтой, Насанбуянгийн Буяннэмэх,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Н.Буяннэмэх нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр баг “Дэлгэрцогтын энгэр” гэх газарт тухайн ангилалд тохирох тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3, 3.4в, 1.3 заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, ослын улмаас зорчигч У.Урангоогийн эрүүл мэндэд “ суурь яс болон зүүн чамархай ясны хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, зүүн 6 дугаар хавирганы хугарал, дух, хамарт зулгаралт, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Н.Буяннэмэх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед 40 километр цагийн хурдтай явж байсан. Миний урд талд адуу явж байсан. Тэгээд осол гарсан. Яллах дүгнэлтэд дурдсан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Эхнэрийн эрүүл мэндийн байдал сайжирсан. Хэвийн байдалдаа орсон. Эхнэр Улаанбаатар хотоос ирээд, суманд эмчилгээ хийлгэсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ ээж нь харж байгаа. Эхнэр хүүхдүүдээ харах боломжтой байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан нэхэмжлэлийг нөхөн төлнө ... гэв.
2230003940024 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
- Яллагдагч Н.Буяннэмэхийн “...2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн өглөөний 09 цагийн үед эхнэр бид хоёр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр баг Дэнжийн 13-15 тоотоос хөдөө байх гэр лүүгээ явахдаа би өөрийн эзэмшлийн “Даюун” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй явсан. Дэлгэр цогт гэх газарт явж байхад хэдэн адуу зам дээр байсны голоор гараад явахад нэг адуу нь буцаж эргээд урдуур орж ирэхээр нь тоормосоо огцом гишгээд хурдаа хасахад мотоцикл шарваад бүтэн нэг эргээд замынхаа урд талд ертөнцийн зүгээр баруун тийш хараад баруун талаараа унасан. Осол орсны дараа босоод эхнэрийг харахад ард талд шидэгдсэн хөдөлгөөнгүй байсан. Тэгээд эхнэрийн төрсөн эгчийн нөхөр буюу баз Г.Ганбаатарын утас руу залгаад машинтай нь дуудсан. Г.Ганбаатар нь эхнэр У.Болормаагийн хамт осолд орсон газарт ирээд эхнэрийг аваад бид нар эмнэлэг дээр очоод эхнэрийг үзүүлсэн. Би бодохдоо уг осол гарах болсон шалтгаан нь би тухайн тээврийн хэрэгслийг хурдыг тохируулж яваагүй улмаас осол болсон. Хамгаалалтын малгай өмссөн байсан бол эхнэр маань тархиндаа хүнд гэмтэл авахгүй байсан байх гэж бодож байна. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Би В ангиллын үнэмлэхтэй,А ангиллын үнэмлэх байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-76 дугаар хуудас/,
- Хохирогч У.Урангоогийн: Нөхөр Н.Буяннэмэх бид хоёр 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвөөс 1 дүгээр багийн “Гэнэн худаг” гэх газар руу нөхөр өөрийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг жолоодож би арын суудалд суугаад явж байсан. Бид хөдөө хээр тэгш шороон замд явж байхад гэнэт нөхөр огцом тоормос гишгэхэд би мотоциклийн ар дээрээс шидэгдсэн. Тэгээд цааш юу болсныг нь мэдэхгүй байна, нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн. Би нөхрийг мотоциклоо бариад явж байхдаа хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна, ямар ч байсан уг осол болсон шалтгаан нөхцөл нь нөхөр огцом гэнэт тоормос гишгэснээс болсон байх гэж бодож байна. Учир нь тоормос гишгэхэд би мотоциклоос унаснаа мэдэж байна цааш юу болсныг одоог хүртэл мэдэхгүй байна. Бид хоёр хамгаалалтын малгай өмсөөгүй байсан. Осолд орсон газар нь шороон зам шулуун, ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан талаар нөхөр надад саяхан хэлсэн. Би нөхрийг шулуун тэгш ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй зам дээр явж байгаад осолд орсон гэхээр нэг бол хурдтай явж байгаад огцом тоормос гишгээд осолд орсон, эсвэл явж байхад нь зам нь эвдрэл гэмтэлтэй байхыг хараад тоормос гишгэж зогсоох гэж байгаад осолд орсон байх гэж бодож байна.Н.Буяннэмэхэд А ангиллын жолооны эрхийн үнэмлэх байхгүй. Надад одоо болон цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/,
- Гэрч Г.Ганбаатарын “...Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг “Чөтгөрт” гэх газар гэртээ эхнэр У.Болормаагийн хамт байж байхад өдөр 11 цагийн үед Н.Буяннэмэх нь утсаар яриад “У.Урангоо бид хоёр мотоциклтой явж байгаад “Дэлгэрцогтын” энд ойччихлоо, та хоёр хүрээд ир” гэхээр нь би эхнэр У.Болормаагийн хамт “Пробокс” маркийн 73-26 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очиход У.Урангоо нь ухаан алдсан, Н.Буяннэмэх нь түшээд сууж байсан. Мотоцикл нь хажууд нь ойчсон байсан. Тухайн үед Н.Буяннэмэх архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Буяннэмэх нь замаар явж байхад адуу гарч ирээд урдуур ороод урд дугуйг нь адуу шүргээд унагаасан гэж ярьж байсан ” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,
- Гэрч У.Болормаагийн “...Тухайн өдөр би Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг Чөтгөрт гэх газар гэртээ нөхөр Г.Ганбаатарын хамт байж байхад өдөр 11 цагийн үед Н.Буяннэмэх нь утсаар яриад “У.Урангоо бид хоёр мотоциклтой явж байгаад Дэлгэрцогтын энд ойччихлоо та хоёр хүрээд ир” гэхээр нь би нөхөр Г.Ганбаатарын хамт “Пробокс” маркийн 73-26 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг Дэлгэрцогтын хүрээний баруун урд талд очиход шороон замын урд У.Урангоо нь ухаан алдсан, Н.Буяннэмэх нь түшээд сууж байсан, мотоцикл нь хажууд ойчсон байсан. ...Н.Буяннэмэх нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй юм. Тухайн үед Н.Буяннэмэх архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,
- У.Урангоогийн эмчилгээний түүх, өвчний түүх, мэс заслын тэмдэглэл /хавтаст хэргийн 51-54/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 585 дугаартай “ У.Урангоогийн биед суурь яс болон зүүн чамархай ясны хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, зүүн 6 дугаар хавирганы хугарал, дух, хамарт зулгаралт, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын улмаас үүсэх боломжтой, Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас/,
- Мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “...Улсын дугааргүй “Даюун” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.Буяннэмэх нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ...12.3 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан явна. 3.4 в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүйгээр хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол болсон байх үндэслэлтэй...” гэх магадалгаа /хэргийн 60-62 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 7-12 дугаар хуудас/,
- Эд мөрийн баримтаар Жолооны үнэмлэх хураан авсан тэмдэглэл /хэргийн 13 дугаар хуудас/,
- Цагдаагийн ерөнхий газрын 2023.02.07-ны өдрийн Н.Буяннэмэхэд холбогдох Жолоочийн лавлагаа мэдээлэл/хэргийн 20 дугаар хуудас/,
- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.02.07-ны өдрийн 26/18 дугаартай албан бичиг,У.Урангоогийн 3.473.900 төгрөгийн эмчилгээний зардлын түүх /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,
- Н.Буяннэмэхийн иргэний үнэмлэхийн лавлагаа,иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 86,87 дугаар хуудас/,
- Н.Буяннэмэхийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 77 дугаар хуудас/,
- Н.Буяннэмэхийн 1034442 дугаартай жолооны үнэмлэх зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч Н.Буяннэмэх нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр баг “Дэлгэрцогтын энгэр” гэх газарт А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” , 12.3. “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан явна. 3.4 в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүйгээр хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч У.Урангоогийн эрүүл мэндэд “ суурь яс болон зүүн чамархай ясны хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, зүүн 6 дугаар хавирганы хугарал, дух, хамарт зулгаралт, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч Н.Буяннэмэхийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн “Би 40 километр цагийн хурдтай явж байсан. Миний урд талд адуу явж байсан. Тэгээд осол гарсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан нэхэмжлэлийг нөхөн төлнө...” гэх,
хохирогч У.Урангоогийн“...Нөхөр Н.Буяннэмэх бид хоёр 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвөөс нөхөр өөрийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг жолоодож би арын суудалд суугаад явж байсан. Хөдөө хээр тэгш шороон замд явж байхад гэнэт нөхөр огцом тоормос гишгэхэд би мотоциклийн ар дээрээс шидэгдсэн. Тэгээд цааш юу болсныг нь мэдэхгүй байна, нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн. Бид хоёр хамгаалалтын малгай өмсөөгүй байсан.Н.Буяннэмэхэд А ангиллын жолооны эрхийн үнэмлэх байхгүй” гэх,
гэрч Г.Ганбаатарын “...Тухайн өдөр 11 цагийн үед Н.Буяннэмэх нь утсаар яриад “У.Урангоо бид хоёр мотоциклтой явж байгаад “Дэлгэрцогтын” энд ойччихлоо та хоёр хүрээд ир” гэхээр нь би эхнэр У.Болормаагийн хамт “Пробокс” маркийн 73-26 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очиход У.Урангоо нь ухаан алдсан, Н.Буяннэмэх нь түшээд сууж байсан, мотоцикл нь хажууд нь ойчсон байсан. Тухайн үед Н.Буяннэмэхээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.Буяннэмэх нь замаар явж байхад адуу гарч ирээд урдуур ороод урд дугуйг нь адуу шүргээд унагаасан гэж ярьж байсан ” гэх,
гэрч У.Болормаагийн “...11 цагийн үед Н.Буяннэмэх нь утсаар яриад “У.Урангоо бид хоёр мотоциклтой явж байгаад Дэлгэрцогтын энд ойччихлоо та хоёр хүрээд ир ” гэхээр нь би нөхөр Г.Ганбаатарын хамт Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг Дэлгэрцогтын хүрээний баруун урд талд очиход шороон замын урд У.Урангоо нь ухаан алдсан Н.Буяннэмэх нь түшээд сууж байсан, мотоцикл нь хажууд ойчсон байсан. Тухайн үед Н.Буяннэмэх архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...”гэх мэдүүлгүүд,
У.Урангоогийн эмчилгээний түүх, өвчний түүх, мэс заслын тэмдэглэл,
шинжээчийн 585 дугаартай “У.Урангоогийн биед суурь яс болон зүүн чамархай ясны хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, зүүн 6 дугаар хавирганы хугарал, дух, хамарт зулгаралт, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын улмаас үүсэх боломжтой, Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой...” гэх дүгнэлт,
мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “...Улсын дугааргүй “Даюун” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.Буяннэмэх нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ...12.3 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан явна. 3.4 в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүйгээр хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол болсон байх үндэслэлтэй...” гэх магадалгаа,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, Цагдаагийн ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2. “ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох”-д заавал шинжилгээ хийлгэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч У.Урангоогийн биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд шинжээчийн 585 дугаартай “У.Урангоогийн биед суурь яс болон зүүн чамархай ясны хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, зүүн 6 дугаар хавирганы хугарал, дух, хамарт зулгаралт, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын улмаас үүсэх боломжтой, Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой” гэх дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гаргаагүй байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.2.Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.2.1.амь насанд аюултай гэмтэл; 2.2.2.амь тэнссэн байдал; 2.2.3.гэмтлээс үүссэн үлдэц уршиг; 2.2.4.ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр /35-100 хувь/ тогтонги алдагдсан” гэмтэл хамаарахаар заасан бөгөөд хохирогч У.Урангоогийн биед учирсан “суурь яс болон зүүн чамархай ясны хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, зүүн 6 дугаар хавирганы хугарал нь дээрх журмын 2.2.1-д заасан “амь насанд аюултай” шинжээрээ хүнд гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 “ Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Буяннэмэхийн холбогдсон зам тээврийн ослын талаар Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч И.Сосор 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “...Н.Буяннэмэх нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ...12.3 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан явна. 3.4 в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүйгээр хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол болсон байх үндэслэлтэй байна” гэх магадалгаа гаргасан нь хууль зөрчөөгүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтад үндэслэгдсэн, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх ба магадалгаатай холбогдуулан оролцогчдоос гомдол гаргаагүй байна.
5. Прокуророос шүүгдэгч Н.Буяннэмэхийн зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч У.Урангоогийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
6. "Зам тээврийн осол" гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгодог байна.
Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд үүнийг зөрчсөнөөс хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцогдохыг хууль тогтоогчоос тогтоожээ.
Тухайн гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Н.Буяннэмэх нь тухайн цаг хугацаанд Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон “ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх ” заалтыг зөрчиж буюу А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр мотоцикл жолоодон, замын нөхцөл, хөдөлгөөний дагуу тээврийн хэрэгслийн тохируулаагүй, огцом тоормослох зэргээр Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс уг осол гарч, хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирчээ.
Мөн түүний Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх..заалтыг зөрчин зорчигч У.Урангоод хамгаалах малгайг зааврын дагуу өмсгөөгүй нь хохирогчид хүнд гэмтэл учрахад нөлөөлжээ.
7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ” тохиолдолд хангагдах юм.
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийг “ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” үйлдсэн, уг хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус заасан хүндрүүлэх нөхцөл байдал болгон хуульчилсан бөгөөд шүүгдэгч Н.Буяннэмэхийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Тухайлбал, шүүгдэгч Н.Буяннэмэх нь уг хэргийг үйлдэх үедээ А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан нь Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээллээр, мөн түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч У.Урангоогийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шинжээчийн 585 дугаартай дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон болно.
Хэргийн баримтаар шүүгдэгч Н.Буяннэмэх нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3, 1.3-т гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдон зам тээврийн осол гаргаж, үүний улмаас зорчигч У.Урангоогийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдсон, улсын яллагчаас шүүх хуралдаанд түүнийг дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Буяннэмэх болон өмгөөлөгч Д.Зулаа нараас мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч тодорхой мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.
6. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд хохирогч У.Урангоогийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүгдэгч Н.Буяннэмэхийн зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болно.
7. Шүүгдэгч Н.Буяннэмэхийн хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч тухайн цаг хугацаанд буюу хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс осол гарган хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Н.Буяннэмэхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Н.Буяннэмэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбогдуулан хуралдаанд оролцсон улсын яллагч Д.Сүрэнхорлоогоос “ Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Н.Буяннэмэх нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болон эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол нөхөн төлөөгүй зэрэг байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 жил 8 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрх хязгаалах ял оногдуулах саналтай байна ” гэх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаагаас “ Шүүгдэгч Н.Буяннэмэхийг мөрдөн байцаалтын шатнаас эхэлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тухайн зүйл хэсэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. Шүүгдэгч Н.Буяннэмэхийн хувьд хөдөө мал маллаж амьдардаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү..” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заажээ.
Шүүгдэгч Н.Буяннэмэхийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг нь “ тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах хийгээд түүний хувьд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч У.Урангоогийн нь түүний эхнэр, хохиролтой холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй ч цаашид эмчлүүлэх шаардлагатай, бага насны 2 хүүхэдтэй, мал аж ахуй эрхлэн амьдардаг түүний хувийн байдал зэргийг үндэслэвэл, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Н.Буяннэмэхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, энэ тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Хохирлын талаар:
Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.
Шүүгдэгч Н.Буяннэмэхийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч У.Урангоогийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан боловч тэрээр өөрт учирсан гэмтэл, эмчилгээний зардлын нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаагүй, нэхэмжлээгүй байна.
Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч У.Урангоогийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, түүний хувьд бүрэн эдгэрээгүй, цаашид эмчлүүлэх шаардлагатай, гэм хорын хохирол бүрэн, дүүрэн арилаагүй байгаа тул тэрээр тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал буюу Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан гэм хорын хохирлыг цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.
Харин хохирогч У.Урангоо нь дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 3.473.900 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.02.07-ны өдрийн 26/18 дугаартай албан бичиг,У.Урангоогийн 3.473.900 төгрөгийн эмчилгээний зардлын түүх /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/ зэргээр нотлогдох тул шүүгдэгч Н.Буяннэмэхээс 3.473.900 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй тул эрүүл мэндийн даатгалын санд учирсан уг хохирлыг уг хууль болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Буяннэмэхээс гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Бусад:
Шүүхээс шүүгдэгч Н.Буяннэмэхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Н.Буяннэмэхийн №1034442 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгана.
Шүүгдэгч Н.Буяннэмэх нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Домийн ургийн овогтой Насанбуянгийн Буяннэмэхийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Н.Буяннэмэхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Н.Буяннэмэхэд дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүхийн шатанд шүүгдэгч Н.Буяннэмэхэд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Буяннэмэхээс 3.473.900 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Н.Буяннэмэхийн № 1034442 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Шүүгдэгч Н.Буяннэмэх нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч У.Урангоо хохиролтой холбоотой нэхэмжлэх гаргаагүй, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч У.Урангоо өөрт учирсан гэмтлийн улмаас учирсан хохирол, хор уршиг буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН