Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 02

 

   Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "A" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг

Хохирогч

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 201611000414 дугаартай хэргийг 2016 оны 12 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 3 сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, 9 настай хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 29 дүгээр байрны тоотод оршин суух иргэн гэрт хүүхэд асрагчаар ажиллаж байх хугацаандаа давтан үйлдлээр буюу 2016 оны 8 сарын 25-ны өдөр 10000 рубль, 2016 оны 8 сарын 28-ны өдөр 20000 рубль, 2016 оны 9 сарын 13-ны өдөр 70000 рубль, 2016 оны 9 сарын 29-ний өдөр 25000 рубль буюу нийт 4 удаагийн үйлдлээр 125000 рубль хулгайлж хохирогч 4366400 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм зүйл хийхгүй  гэв.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хадам эгчээрээ дамжуулж *******тай танилцаад хүүхдийнхээ асрагчаар итгэл үзүүлж ажилд авсан. Манай нөхөр рубль дутсан гэхээр нь сандраад *******аас асуухад өөрөө авсан тухайгаа хүлээн зөвшөөрч хэлсэн. Хэрэг гарснаас хойш ******* надтай ирж уулзахгүй байсан болохоор нь аргаа бараад цагдаад мэдэгдсэн юм. Одоо *******аас нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Бичгийн нотлох баримт:

-хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн -22/,

-хохирогч ын мэдүүлэг /хх-ийн 24/

-гэрч мэдүүлэг /хх-ийн 27-28/

-гэрч мэдүүлэг /хх-ийн 33-34/

-гэрч мэдүүлэг /хх-ийн 29-32/

-гэрч мэдүүлэг /хх-ийн 35/

-шүүгдэгч *******ын сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-46, 49-50/

-Монгол банкнаас ирүүлсэн албан тоот /хх/ийн 62-63/

-Хэрлэн сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 51/

-ял шалгах хуудас /хх-ийн 60/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 29 дүгээр байрны тоотод оршин суух иргэн гэрт хүүхэд асрагчаар ажиллаж байх хугацаандаа давтан үйлдлээр буюу 2016 оны 8 сарын 25-ны өдөр 10000 рубль, 2016 оны 8 сарын 28-ны өдөр 20000 рубль, 2016 оны 9 сарын 13-ны өдөр 70000 рубль, 2016 оны 9 сарын 29-ний өдөр 25000 рубль буюу нийт 4 удаагийн үйлдлээр 125000 рубль хулгайлж хохирогч 4366400 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар батлагдаж байна.

Үүнд: Хохирогч , гэрч , нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын хэргийн үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд зэрэг болно.

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, бага насны хүүхэдтэй эмэгтэй гэмт хэрэг үйлдпсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.8, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүхээс шүүгдэгч *******ыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

     Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг /хохирогчид 1804000 төгрөг төлсөн/ шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй юм.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй ба баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олговол зохино.           

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн тул *******ын эзэмшлээс серийн дугаартай 10000 /арван мянга/ төгрөгийг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 сарын 20-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.     

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч ******* *******ыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан  2 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан *******т оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, мөн зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай

5. Ялтан нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд бусдад төлөх төлбөргүйг /хохирогчид 1804000 төгрөг төлсөн/ тус тус дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй бөгөөд баримт бичгээр ирсэн ялтан *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан *******ын эзэмшлээс серийн дугаартай 10000 төгрөгийг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 сарын 20-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд   ялтан *******т  авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэнсэж хянан харгалзсан хугацааг 2016 оны 12 сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.