| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2023/0041/Э |
| Дугаар | 2023/ ШЦТ/102 |
| Огноо | 2023-02-01 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 20.7.2., |
| Улсын яллагч | Б.Энх-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2023/ ШЦТ/102
2023 02 01 2023/ШЦТ/108
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
óëñûí ÿëëàã÷ Б.Энх-Эрдэнэ,
шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Б.Энхбаатар,
нàðèéí áè÷ãèéí äàðãààð Б.Цэрэнбат нàðûã îðîëöóóëàí эрүүгийн 2202000000305 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Ø¿¿ãäýã÷: Б овогт Ө.Б
Монгол Улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа “Да хүрээ” техникийн зах дээр авто машины тень наадаг ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 869 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,
-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 453 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,
-Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1125 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон.
Õîëáîãäñîí õýðãèéí òàëààð /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Ө.Б нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн уулзвар дээр 0000 УБК улсын дугаартай Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 5,0741 грамм цэвэр жинтэй дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Мөн 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их хишиг' хүнсний дэлгүүрээс 1 литрийн савлагаатай “Валентайнэс" виски 1 шил, 750 граммын савлагаатай "Соёрхол" архи 1 шил, “Сэнгүүр” шар айраг 4 шил, машины шил арчигч шингэн гэх зэрэг барааг худалдан авч, тооцоог Хаан банкны интернэт банкаар хийсэн мэт "гүйлгээ амжилттай” гэх зураг үзүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч Э.Эг төөрөгдөлд оруулж 169,370 төгрөгийн хохирол учруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
А. Ш¿¿ãäýã÷ Ө.Б нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн уулзвар дээр 0000 УБК улсын дугаартай “Тоёота приүс 20” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 5,0741 грамм цэвэр жинтэй дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт нь хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч Ө.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 онд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэр Сөгнөгөрийн голын хажууд байрлах газраас Марихуан өвс түүсэн. Тус өвсөө биедээ хадгалж, хэрэглэж байгаад 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өөрийн унаж явсан 0000 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ явж байгаад цагдаа нарт баригдсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 204-205 дугаар тал),
- гэрч Ч.Хы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 7 дугаар сарын 20-ны үед Ө.Бгийн 0000 УБК улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн машин дотор сууж байхдаа жижиг шавар шиг юмыг шатааж сорсон. Тухайн үед тэр нь юу байсныг мэдээгүй. Б намайг сороод үзэх үү гэж асуусан. Харин сонирхож үзээд сорсон...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дугаар тал),
- 0000 УБК улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...үзлэгийг тээврийн хэрэгслийн жолооч хэсгийн хар өнгийн зузаан ноосон үргэлжилсэн урттай шалавч резинийг сөхөж үзэхэд жолоочийн хааз, тоормосны хэсгийн буюу жолоочийн суудлын доод хэсэгт байлалтай шалан дээрээс цэнхэр өнгийн гялгар ууттай зүйл байх ба уг гялгар уутыг нээж үзэхэд ногоон өнгийн нунтаг ургамал байсныг..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 12-18 дугаар тал),
- Ө.Бгийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 26 дугаар тал),
- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 20 дугаар тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн №3771 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “Ө.Б 2022.7.28” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Өгөөмөр- Сайхан Б 2022.7 28" гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд илэрсэн Дельта 9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын жагсаалтад багтдаг болно...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. (1 дүгээр хавтаст хэргийн 122-124 дүгээр тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн №3768 дугаартай' “...Шинжилгээнд ирүүлсэн зиплок гялгар ууттай ургамал мэт зүйл, цагаан өнгийн асаагуур, тугалган цаас, "Р54860190" гэсэн серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, бор шаргал өнгийн хоосон капсул, "Sodium chloride" гэсэн бичиглэлтэй өнгөгүй шингэн зүйлтэй хуванцар сав, "Натрийн хлорид 0,9-100 мл" гэх бичиглэлтэй шингэн зүйл, "Tebantin 300 mg" гэсэн бичиглэлтэй хоосон эмийн таблет, улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон 20 мл тариур, тариурын зүү тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн зиплок гялгар ууттай ургамал мэт зүйл, цагаан өнгийн асаагуур, тугалган цаас, "Р54860190" серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, бор шаргал өнгийн хоосон капсул, “Sodium chloride” гэсэн бичиглэлтэй өнгөгүй шингэн зүйлтэй хуванцар сав, "Натрийн хлорид 0,9-100 мл” гэх бичиглэлтэй шингэн зүйл, “Tebantin 300 mg” гэсэн бичиглэлтэй хоосон эмийн таблет, улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон 20 мл тариур, тариурын зүү тус бүрээс Дельта 9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд илэрсэн дельта 9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol// нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 6,1483 грамм, цэвэр жин нь 5,0741 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 4,7119 грамм болов" гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 128-133 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Б. 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их хишиг' хүнсний дэлгүүрээс 1 литрийн савлагаатай “Валентайнэс" виски 1 шил, 750 граммын савлагаатай "Соёрхол" архи 1 шил, “Сэнгүр” шар айраг 4 шил, машины шил арчигч шингэн гэх зэрэг барааг худалдан авч, тооцоог Хаан банкны интернэт банкаар хийсэн мэт "гүйлгээ амжилттай” гэх зураг үзүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч Э.Эг төөрөгдөлд оруулж 169,370 төгрөгийн хохирол учруулж залилсан үйл баримт нь хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч Ө.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 24- ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Их хишиг" хүнсний дэлгүүрээс 1 литрийн савлагаатай "Валентайнэс" виски 1 шил, 750 граммын савлагаатай "Соёрхол" архи 1 шил, "Сэнгүр" шар айраг 4 шил, машины шил арчигч шингэн гэх зэрэг барааг худалдан авч. тооцоог Хаан банкны интернэт банкаар хийсэн мэт "гүйлгээ амжилттай" гэх зураг үзүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч Э.Эг төөрөгдөлд оруулж 169,370 төгрөгийн хохирол учруулж залилсан... хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 24-25 дугаар тал),
- хохирогч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 21 цаг өнгөрч байхад үл таних 2 эрэгтэй хүн орж ирээд эхлээд 2.5 литрийн 3 ширхэг том сэнгүр шар айраг, 70 ширхэгтэй нойтон салфетка 2 ширхэг, нэг удаагийн хэрэглээний сахлын татуурга 2 ширхэг, 1 литрийн Валентайнс виски 1 ширхэг, 2 литрийн кола 1 ширхэг, 1.5 литрийн үзмийн шүүс 1 ширхэг, 0.5 литрийн архи нэртэй 1 шил архи, 1 хайрцаг ченж эссэ. 1 хайрцаг улаан марлборо тамхи, 1 хайрцаг майлд тамхи 1 ширхэг, 4 ширхэг сумо, 900-ын head and shoulders шампунь 1 ширхэг, цонх шил арчигч шингэн 1 ширхэг, 2 ширхэг уут нийтдээ 191,800 төгрөгийн зүйл худалдан аваад дансаар шилжүүлнэ гэж хэлээд миний Хаан банкны 5431090793 тоот данс руу шилжүүлнэ гэхээр нь би гүйлгээ амжилттай гэсэн баримтаа харуулаарай гэж хэлэхэд гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн гар утаснаасаа намхан ногоон өнгийн подволктой зүүн талын хөмсгөө сэтэлсэн эрэгтэй нь харуулаад өндөр халзан толгойтой эрэгтэй нь ууттай авсан зүйлээ аваад намхан нь кола аваад гарсан..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 226-227 дугаар тал),
- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэг, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 218-220 дугаар тал),
- Залилан авсан гэх эд зүйлст үнэлгээ тогтоосон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...169,370...” гэх тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 240-241 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
В. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн донтох өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм. Уг бодисыг хүн хэрэглэснээр хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний биед улиг муу зуршил бий болгодгоороо нийгэмд үзүүлэх хор уршиг өндөртэйд тооцогдон нийгэмд аюултай гэм үйлдэл гэж үздэг. Тиймээс Монгол улсын Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч хуульчилжээ. Энэ гэмт хэргийг үйлдэж буй хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг мансуурах зорилгоор шууд санаатайгаар түүж бэлтгэн, улмаар хадгалж хэрэглэснээр хэргийн бүрдэл хангагдаж уг гэмт хэрэг төгссөнөөр тооцогдог билээ.
Иймд Ө.Б нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн уулзвар дээр 0000 УБК улсын дугаартай “Тоёота приүс 20" загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 5,0741 грамм цэвэр жинтэй дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт буруутайд тооцож, мөн 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их хишиг' хүнсний дэлгүүрээс 1 литрийн савлагаатай “Валентайнэс" виски 1 шил, 750 граммын савлагаатай "Соёрхол" архи 1 шил, “Сэнгүүр” шар айраг 4 шил, машины шил арчигч шингэн гэх зэрэг барааг худалдан авч, тооцоог Хаан банкны интернэт банкаар хийсэн мэт "гүйлгээ амжилттай” гэх зураг үзүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч Э.Эг төөрөгдөлд оруулж 169,370 төгрөгийн хохирол учруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Ө.Бд ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд 4 удаа ял шийтгүүлж байсан болох хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмаар шүүгдэгч Ө.Бд энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэг хоногийн найман цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцон нийт 50 хоногийн хорих ялд шилжүүлэн, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 5 сар 20 хоногийн хугацаагаар тогтоов.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сар 20 хоногийн хорих ялд, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 22 хоногийг хорих ялд шилжүүлэн, мөн өмнөх 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 118 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагийг 1 хоногт тооцон нийт 14 хоногийн хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 6 сар 26 хоногийн хугацаагаар тогтоож, шүүхээс оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлуудыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Залилах гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эд нийт 169.370 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон ба шүүгдэгч Ө.Бгаас нийт 169.370 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Эд олгуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “...цэнхэр өнгийн гялгар ууттай 5.0741 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал, цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, мөнгөлөг өнгийн хуйлсан цаас 1 ширхэг, хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, улаан, шаргал өнгийн капсултай нийт 7 ширхэг эм, “SODIUM CHLORIDE” гэсэн бичиглэлтэй ёроол хэсэгт өнгөгүй шингэнтэй 1 ширхэг хуванцар сав, “Натрийн хлорид 0.9%-100 мл” гэсэн бичиглэлтэй 1 ширхэг дуслын уут, “ТЕБАНТИН” 300mg гэсэн бичиглэлтэй 2 ширхэг хоосон эмийн таблет, “DISCARD AFTER USE” гэсэн бичиглэлтэй 2 ширхэг тариур, тариурын зүү 1 ширхэг, зүүний таг 1 ширхэг зэргийг òîãòîîë õ¿÷èí òºãºëäºð áîëìîãö устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Инвескор” ББСБ-ын эзэмшлийн 0000 УБК улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг “тээврийн хэрэгсэлд далд нууц газар бодисыг хадгалсан” үйлдэлд нь тогтоогдсон тул тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар санал гаргасан. Тээврийн хэрэгсэл нь ББСБ-аас зээлээр авсан, бусад этгээдийн нэр дээр байгаа тул түүний үнийг гаргуулах саналтай байна” гэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 0000 УБК улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг Ө.Б нь эзэмшдэггүй ба түүний үйлдсэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт нь төлөх хохирол төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байх тул тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи 1 ширхэгт энэ хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ө.Б нь 5 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëèéí 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí
ÒÎÃÒÎÎÕ íü:
1. Ø¿¿ãäýã÷ Б овогт Ө.Бг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ãýìò õýðãèéã ¿éëäñýí ãýì áóðóóòàéä,
Бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Бг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар хорих ял шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Ө.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногт тооцон нийт 50 /тавь/ хоногийн хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 1 /нэг/ жил 5 /тав/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2,3,4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сар 20 /хорь/ хоногийн хорих ялд, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 22 /хорин хоёр/ хоногийг хорих ялд шилжүүлэн, мөн өмнөх 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 118 /нэг зуун арван найман/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногт тооцон нийт 14 /арван дөрөв/ хоногийн хорих ялд шилжүүлэн тус тус нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Ө.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг журамлан Ө.Бгаас нийт 169.370 /нэг зуун жаран есөн мянга гурван зуун далан мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Э.Э-д олгосугай.
7. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Ө.Бгийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 5 /тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
8. “Инвескор” ББСБ-ын эзэмшлийн 0000 УБК улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг Тээврийн хэрэгслийн түр саатуулах 9 байранд битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 äахь õýñэгт зааснаар õýðýãò эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “...цэнхэр өнгийн гялгар ууттай 5.0741 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал, цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, мөнгөлөг өнгийн хуйлсан цаас 1 ширхэг, хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, улаан, шаргал өнгийн капсултай нийт 7 ширхэг эм, “SODIUM CHLORIDE” гэсэн бичиглэлтэй ёроол хэсэгт өнгөгүй шингэнтэй 1 ширхэг хуванцар сав, “Натрийн хлорид 0.9%-100 мл” гэсэн бичиглэлтэй 1 ширхэг дуслын уут, “ТЕБАНТИН” 300mg гэсэн бичиглэлтэй 2 ширхэг хоосон эмийн таблет, “DISCARD AFTER USE” гэсэн бичиглэлтэй 2 ширхэг тариур, тариурын зүү 1 ширхэг, зүүний таг 1 ширхэг зэргийг òîãòîîë õ¿÷èí òºãºëäºð áîëìîãö устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
11. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
12. Òîãòîîë òàíèëöóóëàí ñîíñãîñíîîð õ¿÷èíòýé áîëîõ áºãººä òîãòîîëä äàâæ çààëäàõ ãîìäîë, ýñýðã¿¿öýë ãàðãàâàë òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëж, Ө.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлñ¿ãýé.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ