| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2023/0140/Э |
| Дугаар | 2023/ ШЦТ/154 |
| Огноо | 2023-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Булаг-Ундрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2023/ ШЦТ/154
2023 03 02 2023/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүгдэгч Б.Э,
нарийн бичгийн даргаар Б.Цэрэнбат,
улсын яллагч Г.Булаг-Ундрал нарыг оролцуулан эрүүгийн 2211020810099 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ш овогт Б.Э
Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 10-нд Ховд аймагт төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр зам олон улсын протиникчин мэргэжилтэй,”Оюу толгой” ХХК-д тогтооч ажилтай, ам бүл 2 нөхрийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Б.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 46 дугаар гудамжны ..... тоотод байхдаа хохирогч Б.Тгийн “айлын гэрт байж соёлтой бай” гэсэн үгэнд нь дургүйцэн нүүрэн тус газарт аягаар цохиж, биед нь духанд шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
А. Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын 46 дугаар гудамжны ..... тоотод байхдаа хохирогч Б.Тгийн “айлын гэрт байж соёлтой бай” гэсэн үгэнд нь дургүйцэн, улмаар нүүрэн тус газарт аягаар цохиж, бие махбодод нь духанд шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр би ажлын газар болох Сапортсервисес Монголиа ХХК-ийн ажлынхаа газрын найзууд болох Ууганбаяр, Хулан, Зулаа нарын хамт номын сангийн тэнд байдаг айриш паб нэртэй газарт орж, бид нар юм ярингаа пиво ууцгаасан юм. Тухайн газарт би задгайгаар пиво уусан ба хэдэн цагийн үед гарснаа санахгүй байгаа ба би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 16-299 тоотод байдаг гэрлүүгээ харих гэж гараад юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдэхэд нэг танихгүй айлд үл таних 4 залуу болон хоёр эмэгтэйн хамт том пиво уугаад байж байсан юм. Тухайн хүмүүс нь хоёр зулаа, хоёр эмэгтэй нь эхнэр нөхөр шиг харагдсан ба байшинд нь цус нөж болчихсон, над руу нэг эмэгтэй нь уурлаад нуруу луу цохиод байх шиг байсан тэгээд нэг мэдэхэд цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулсан юм. Би тухайн үед хамт пиво ууж байсан залуугийн нүүр хэсэг рүү нь аягаар цохичихсон юм... би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар тал/,
- хохирогч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 46-..... тоотод шөнийн 4 цагийн үед очоод, манай найз М, О болон эхнэрүүд нь тэгээд нэг үл таних эмэгтэй байсан ба тухайн эмэгтэйг манай найзууд хэлэхдээ сая танилцсан гэж хэлсэн.. үл таних эмэгтэй бид гурав үлдээд, пиво ууж юм ярьцгааж байхад, ширээнийх нь доод талд байх жижигхэн нохойны гөлгийг нөгөө үл таних эмэгтэй нь оролдоод, орилуулаад татаж чангаагаад байхад Оийн хүүхдүүд нь сэрчихээр нь би тухайн үл таних эмэгтэйд хандаж “айлд байж аятайхан соёлтой бай” гэж хэлэхэд тухайн эмэгтэй ширээн дээр байсан сэнжтэй аягаар миний нүүр хэсэг руу цохиход, миний зүүн хөмсөг, болон дух хэсэг, сэтэрч, хагараад, цас гараад байж байхад энэ үед Оийн эхнэр У нь цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15382 дугаартай шинжээчийн “...Б.Тгийн биед духанд шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Б. Ш¿¿ãäýã÷ Б.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 1 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын 46 дугаар гудамжны ..... тоотод үйл ялих зүйлээр шалтагдлан хохирогч Б.Тгийн бие махбодид халдсаны улмаас эрүүл мэндэд нь эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Б.Эт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар
Хохирогч Б.Тгийн “гомдол саналгүй, эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан” гэх хүсэлт, мөн иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнгээр бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Б.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эийг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Эийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ