Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 278

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо зээл 18 гудамж 15-г-д оршин суух цахим үнэмлэхний хаягтай одоо Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 4 дүгээр хэсэг 405 тоотод оршин суух, эмэгтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг Боржигон овогт *******ын *******гийн /МЮ-84021064/ нэхэмжлэлтэй.

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 5 дугаар хэсэг 151 тоотод оршин суух, эрэгтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг Сэлбэтбалжир овогт *******ын *******д /*******/ холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Д.*******тэй 2002 онд танилцан хамтран амьдарч 2006 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2004 оны 04 дүгээр сарын 04-нйи өдөр охин *******, 2010 оны 03 дугаар сарын 1-ны өдөр охин О. Азбаяр нар төрсөн. Бид хоёр таарамжгүй байдлын улмаас 2012 оны 02 дугаар сараас тус тусдаа амьдарч аль аль нь гэр бүл, үр хүүхэдтэй болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй. Бидний дунд, хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй. Хүүхдүүддээ шаардлагатай үед тус дэм болдог болохоор хүүхдийн тэтгэлэг гаргах талаар нэхэмжлэл гаргаагүй. Иймд Д.******* бид хоёрын гэрлэлтийг цуцалж өгнө үү гэх.

Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.******* бид хоёр 2012 оноос тус тусдаа амьдарч байгаа. Одоо би гэр бүл 2 хүүхэдтэй, гэрлэлт цуцлахад татгалзах зүйлгүй. Хоёр охиндоо шаардлагатай үед тус дэм болдог. Цаашид сургуульд ороход нь төлбөрийг нь төлөлцөж өгнө. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй болно гэх.

ҮНДЭСЛЭХ нь :

Т.*******гийн нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчид нь 2002 онд танилцан гэр бүл болж, 2006 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, 2004 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр охин *******, 2010 оны 03 дугаар сарын 13-ны өдөр охин ******* нар төрсөн байна. Энэ нь зохигчид 2006 оны 07 дугаар сарын 18-ны өдөр №*******, Г-91 дугаарт гэрлэлтээ бүртгүүлсэн Гэрлэлтийн гэрчилгээ, охин *******г 2004 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрснийг 2004 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №, Г.152 дугаарт, охин *******ыг 2010 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрснийг 2010 оны 03 дугаар сарын 24-ний өдөр №, Г-108 дугаарт тус тус бүртгэсэн Төрсний гэрчилгээ-ний хуулбарууд зэрэг болно.

Зохигчдын хооронд хүүхдийн тэтгэлэгийн болон эд хөрөнгийн асуудлаар маргаангүй бөгөөд зохигчид нь 2012 оноос таарч тохирохгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нь нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бид хоёр таарамжгүй байдлын улмаас 2012 оны 02 дугаар сараас тус тусдаа амьдарч аль аль нь гэр бүл, үр хүүхэдтэй болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй. Бидний дунд, хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй. ...Иймд Д.******* бид хоёрын гэрлэлтийг цуцалж өгнө үү. гэх, хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.******* бид хоёр 2012 оноос тус тусдаа амьдарч байгаа. Одоо би гэр бүл 2 хүүхэдтэй, гэрлэлт цуцлахад татгалзах зүйлгүй. Хоёр охиндоо шаардлагатай үед тус дэм болдог. Цаашид сургуульд ороход нь төлбөрийг нь төлөлцөж өгнө. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй болно гэх мэдүүлгээс үзэхэд зохигчид нь таарч тохирохгүйн улмаас 2012 оноос тус тусдаа амьдарсан, аль аль нь гэр бүл, үр хүүхдүүдтэй болсон байгаа нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байх тул тэдгээрийн гэр бүлийн амьдралыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлах үндэслэл болно.

Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2004 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин *******, 2010 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин ******* нарыг эх Т.*******гийн асрамжинд үлдээн, зохигчдын хооронд хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн асуудлаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Зохигчид нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд мөн зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэдгээрийн үүрэг хариуцлага хэвээр үлдэж болохыг зохигчдод анхааруулж, мөн хүүхдийн асрамжийг хариуцаж буй тал нь нөгөө талдаа хүүхэдтэй уулзах, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжийг олгох ёстой болохыг дурьдах нь зүйтэй.

Зохигчид нь Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн эвлэрүүлэн зуучлах хэсгээр орж 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 72.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 72.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаа зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасны удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар *******ын *******, *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2004 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин *******, 2010 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин ******* нарыг эх Т.*******гийн асрамжинд үлдээсүгэй.

3.Зохигчдын хооронд хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн асуудлаар маргаангүй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар зохигчдын гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах С.Энхтайванд даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.СОЁЛМАА