Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 300

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, Суварга 9 гудамж 5 тоотод оршин суух, эмэгтэй, МНС Агро ХХК-нд /барилга угсралт/ барилгын инженер ажилтай Булган овогт *******ын *******гийн /ГП-88092513/ нэхэмжлэлтэй

Хариуцагч:Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19 дүгээр баг, Их залуу шанд 26 гудамж 15 тоотод оршин суух, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй Тайж овогт *******ийн *******т /*******/ холбогдох

Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.******* бид хоёр 2010 онд танилцан, 2013 оноос хамтран амьдарч 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр охин ******* төрсөн. Бид хоёр хоёр жил хамтран амьдрах хугацаанд таарч тохирохгүйн улмаас их муудалцдаг байсан. Нэг удаа найзуудтайгаа уулзаад гадагшаа гараад ирэхэд намайг бараг зодсон 2015 оны 01 дүгээр сараас эхлэн бид хоёр тус тусдаа амьдарч байгаа. Бид хоёр тусдаа гараагүй манай аав, ээжийнд хамт амьдардаг байсан. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй.

Миний хувьд гэр бүлтэй болсон цаашид С.*******тай хамтран амьдрах боломжгүй. Охин маань миний асрамжинд өсөж хүмүүжиж байгаа. С.******* улиралд нэг удаа охиноо эргэж ирдэг. Заримдаа аваад явдаг. Хүүхэддээ хувцас зэрэг авч өгдөг. Сүүлийн саруудад ирэхгүй байж байгаад дансаар 200,000 төгрөг шилжүүлсэн.

Иймд С.******* бид хоёрын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж охиныг минь миний асрамжинд үлдээж өгнө үү гэх.

Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч С.*******ын шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.*******гийн шүүхэд гаргасан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.

Хариуцагч С.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие Орхон аймагт амьдардаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаангүй тул шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Б.*******гийн нэхэмжлэлтэй *******т холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчид нь 2010 онд танилцан гэр бүл болж, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр охин ******* төрсөн болох нь дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №*******, Г-32 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээ, охин *******ын 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрснийг 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр №*******, Г-102-т дугаарт тус тус бүртгэсэн Төрсний гэрчилгээ-ийн хуулбарууд зэрэг болно.

Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй бөгөөд зохигчид нь таарч тохирохгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй 4 жил гаруй тус тусдаа амьдарч байгаа болох нь нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Бид хоёр хоёр...2015 оны 01 дүгээр сараас эхлэн бид хоёр тус тусдаа амьдарч байгаа...Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Миний хувьд гэр бүлтэй болсон цаашид С.*******тай хамтран амьдрах боломжгүй. Охин маань миний асрамжинд өсөж хүмүүжиж байгаа...С.******* бид хоёрын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж охиныг минь миний асрамжинд үлдээж өгнө үү. гэх, хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.*******гийн шүүхэд гаргасан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэх мэдүүлгээр зохигчдын гэр бүлийн амьдралыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэл болно.

Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Анарыг эх Б.*******гийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин *******ыг 11 нас хүртэл тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-д зааснаар 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.*******аар тус тус тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд мөн зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эхэд... тэдгээрийн үүрэг хариуцлага хэвээр үлдэж болохыг зохигчдод анхааруулж, мөн хүүхдийн асрамжийг хариуцаж буй тал нь нөгөө талдаа хүүхэдтэй уулзах, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжийг олгох ёстой болохыг дурьдах нь зүйтэй.

Зохигчид нь Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн эвлэрүүлэн зуучлах хэсгээр орж 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна.

Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь С.*******аас охин *******т төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (187.100:2х12=1.122.600төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 31,492 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаа зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасны удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар *******ын *******, *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин *******ыг эх Б.*******гийн асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин *******ыг 11 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй болорхыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар С.*******аас 31,492 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар зохигчдын гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах С.Энхтайванд даалгасугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.СОЁЛМАА