| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 105/2016/0195/э |
| Дугаар | 1 |
| Огноо | 2016-12-23 |
| Зүйл хэсэг | 092.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 1
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч Г.Цогтгэрэл,
Шүүгдэгч О.Билгүүн, түүний өмгөөлөгч Д.Жаргал /ҮД:0267/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Оюунгэрэлийн Билгүүнд холбогдох эрүүгийн 201625021280 дугаар хэргийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1989 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хан-Уул дүурэгт "Хүслэн" салонд ажилладаг, ам бүл 7, Эх, ах, хүү, 3 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81а-19 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Боржигон овгийн Оюунгэрэлийн Билгүүн, Регистрийн дугаар:УП89072564,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч О.Билгүүн нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81 а-19 тоот хашаанд байрлах жорлонд унагааж, шороогоор булсанаас болж нярайн амьсгалын зам гадны биетээр /өтгөн, ялгадасаар/ бөглөрсөний улмаас амьсгалын хурц дутагдалд орж нярайг бүтэлтэнд оруулж, өөрийн хүсээгүй жирэмслэлт, өрхийн амжиргааны баталгаажих түвшин доогуур буюу сэтгэл санааны гүнзгий хямралын үед 38-40 долоо хоногтой нярай хүүхдээ төрмөгц алсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Билгүүн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч О.Билгүүн нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өөрийн гэртээ дүү Буян-Эрдэнийн хамт байсан. Тухайн үед ээж Оюунгэрэл миний хүү Анх-Цэлмүүнийг сургуульд нь хүргэж өгөх гээд явсан байсан. Тэгээд гэртээ байж байтал гэдэс базлаад байхаар нь гэрээсээ гараад жорлон ороод бие засахаар суухад хүүхэд маань гараад жорлон руу унасан. Тэгээд би цус алдаад байсан болхоор хүүхдээ зулбачихаж гэж бодсон. Тэгээд ээжийг ирэхээр нь цуг эмнэлэг явсан. Манай гэрийнхэн мэдээгүй, ямар нэгэн эмнэлэгийн хяналтанд ороогүй. Анх би жирэмсэн болсоноо мэдээд хүүхдээ авхуулна гэж бодож байсан тэгээд авхуулж чадалгүй сүүлдээ томроод ирэхээр нь гэрийнхэндээ төрснийхөө дараа хэлий гэж бодсон. Хүүхдийн эцэг нь Ренчинбямба гэж 30 гаран насны залуу байсан. 7 буудлын хавиар усны сав зардаг ажилтай. Би 2015 оны 8 сард үерхэдэг байсан. Хүүхдийн дээрээс шороо асгасан зүйл байхгүй. Жорлонгийн шал хана цус болсон болохоор үнс асгасан. Хүүхдийг даавуугаар ороогоогүй, хүн харчих болуу гэж бодоод дээрээс нь даавуу хаясан. Хүүхдээ төрүүлэхгүй болсон шалтгаан нь эцэг нь байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй болохоор амьдралын бололцоогүй болохоор хүүхдээ төрүүлэхгүй гэж бодсон…” гэсэн мэдүүлэг. /хх 44-48 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Хохирогч Б.Болормаагийн "...Би ямар хэрэгт хохирогч, хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаагаа ойлгож мэдсэн. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь хүүхэд, гэр бүл хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага бөгөөд хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм...Уг хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна..." гэсэн мэдүүлэг /хх 106 дугаар хуудас/
Гэрч О.Алтантулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: " Би 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр найз Батхүүгийн гэр болох Ханын материалд хоночихоод 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байж байтал ээж Оюунгэрэл миний утасруу залгаад дүү Билгүүн зулбачихсан байна, гэрлүүгээ очоод дүү нараа хараад байж бай гэж хэлсэн. Тэгээд би 15 цагийн үед өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81а-19 тоот гэртээ очиход цагдаа нар ирчихсэн. Манай дүү Билгүүн нь эмнэлэгт хүргэгдсэн байсан..." гэсэн мэдүүлэг /хх 22-23 дугаар хуудас/
Гэрч Р.Оюунгэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "Би 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81 а-19 тоот гэртээ охин Билгүүн, зээ Анхцэлмүүн нарын хамт байж байгаад өглөө 08 цагийн үед хүү Анхцэлмүүнийг Нийслэлийн 117 дугаар сургууль руу хүргэж өгчихөөд 09 цагийн үед буцаж гэртээ ирэхэд Билгүүн нь орь дуу тавиад орилоод уйлаад сууж байхаар нь би Билгүүнээс юу болсон талаар асуухад миний бие өвдөөд байна, эмнэлэгт үзүүлмээр байна гэхээр нь би замаас такси бариад аль эмнэлэг орох уу гэж Билгүүнээс асуухад Улсын нэгдүгээр төрөх эмнэлэг орно гэж хэлсэн. Тэгээд нэгдүгээр төрөх эмнэлэг ороод хүлээн авах тасагт үзүүлэхэд эмч нь гарч ирээд танай охин Билгүүн нь төрчихсөн байна, та мэдсэн үү гэж надад хэлэхээр нь би мэдээгүй гэж хэлсэн. Тэгээд нэгдүгээр төрөх эмнэлэг ороод хүлээн авах тасагт үзүүлэхэд эмч нь гарч ирээд танай охин Билгүүн нь төрчихсөн байна, та мэдсэн үү гэж надад хэлэхээр нь би мэдээгүй гэж хэлсэн. Тэгээд эмч нь манай харъяалал биш байна гэж хэлээд Баянзүрх дүүргийн 3 дугаар төрөх эмнэлэгт хүргэж эмчлүүлсэн юм. Тухайн үед эмнэлэг дээр байхад манай гэрт цагдаа нар очсон байсан...Би Билгүүнийг жирэмсэн байсныг мэдээгүй. Билгүүн нь гэрийнхэндээ урьд нь жирэмсэн талаараа хэлж байгаагүй. Билгүүн нь гэдсэндээ даруулга байнга хийж явдаг байсан учир жирэмсэн байсныг нь мэдээгүй. Би Билгүүнээс 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө 7 хоногийн өмнө чиний хөл чинь хавагначихсан байна, чи жирэмсэн юм уу эсвэл зүрх чинь өвдөөд байгаа юм уу гэж асуухад Билгүүн нь үгүй би зүгээр гэж надад хэлж байсан. Урьд нь Анхцэлмүүн гэх хүүхдээ гэрийнхэндээ хэлэлгүй нууж байгаад гаргаж байсан юм... Урьд нь 2015 онд Баганаа гэх залуутай найзалдаг байсан юм. Тэр залуугаас удалгүй салсан. Баганаа гэх залуу одоо гэр бүлтэй юм байна лээ. Түүнээс хойш ямар хүнтэй найзалсныг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 24-25 дугаар хуудас/
Шинжээч эмч Б.Долгормаагийн "...тухайн нярайн амьсгалын зам өтгөн ялгадас мэт зүйлээр бөглөрөх үед үүссэн байх боломжтой, нярай хэвлийд байхад уг шинж тэмдэг үүсэхгүй..." гэсэн мэдүүлэг / хх 40 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн ¹:911 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:
1. Нярай нь эмэгтэй хүйстэй байна.
байна.
5.Нярай ямар нэг ургийн гажиггүй байна.
9. Нярайн цогцост хийсэн задлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдсонгүй. Шинжээч эмч Б.Долгормаа гэжээ /хх 30-31 дүгээр хуудас/
Шүүх сэтгэц эмгэг судлалын №663 дугаартай дүгнэлт
“...Дүгнэлт: Комисс доорхи дүгнэлтийг санал нэгтэй гаргав.
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-13/, шинжээчийн ¹4240 дугаартай дүгнэлт /хх 34/, амьжиргааны түвшин тогтоосон тодорхойлолт /хх 38/, сэтгэц оношлогооны дүнд гаргасан сэтгэл зүйн тодорхойлолт /хх-110/, ял шалгах хуудас /хх 49/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 50/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 51/, хувийн байдлыг тогтоосон баримт /хх 53-65/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 70/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч О.Билгүүн нь өөрийн хүсээгүй жирэмслэлт, хүүхдийн эцэг нь өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй, өрхийн амжиргааны түвшин тааруу зэрэг шалтгааны улмаас сэтгэл санааны гүнзгий хямралын үед 38-40 долоо хоногтой нярай хүүхдээ 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81а-19 тоот хашаанд байрлах жорлонд төрүүлж, улмаар нярайг өтгөн ялгадасанд унагааж, шороогоор булсанаас болж нярайн амьсгалын зам гадны биетээр /өтгөн, ялгадасаар/ бөглөрсөний улмаас амьсгалын хурц дутагдалд орж нярайг бүтэлтэнд оруулж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч О.Билгүүний шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа, гэрч Р.Оюунгэрэл, О.Алтантулга, шинжээч Б.Долгормаа нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 911 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч О.Билгүүн нь 38-40 долоо хоногтой ураг тээх явцад ердийнхөөс илүүтэйгээр түүний бие организм тавгүйрэх, санаа сэтгэлээр унах зэрэг эмзэг өөрчлөлтүүд илэрсэнээс гадна тэрхүү жирэмслэлтийг хүсээгүй, хүүхдийн эцэг нь өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй, өрхийн амжиргааны түвшин тааруу, гэр бүл, төрөл төрөгсөдөөсөө айж эмээсэн гэх зэрэг нөхцөл байдлуудын улмаас сэтгэл санааны гүнзгий хямралд орж улмаар нярайг төрсөн даруйд хүүхдийн амьдрах нөхцлийг зориуд санаатайгаар муутгаж түүнийг алсан болох нь тогтоогджээ.
Иймд шүүгдэгч О.Билгүүнийг эх нь нярай хүүхдээ төрмөгц алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч О.Билгүүнд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэн үзэж, шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж дүгнэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Билгүүн нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй зэргийг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Оюунгэрэлийн Билгүүн нь сэтгэл санааны гүнзгий хямралын үед нярай хүүхдээ төрмөгц алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Билгүүнийг 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Билгүүний эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.Билгүүн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Билгүүнд оногдуулсан 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хариуцуулсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Билгүүнд урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН