Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ ШЦТ/52

 

 

     2023       01         13                                   2023/ШЦТ/52

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны Д танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч А.Нямсүрэн,

хохирогч Д.Нямцэрэн,

хохирогчийн  өмгөөлөгч Ц.Гансүх

шүүгдэгч Б.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбаяр, Г.Должинсүрэн,

нарийн бичгийн даргаар М.Баярмаа, Б.Цэрэнбат нарыг оролцуулан эрүүгийн 2014250005671Т дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч: С овогт Б.Б

Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Б нь бусадтай бүлэглэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.Б А.Г нар нь бүлэглэн хохирогч Н.Уээс “Мон фүүд” ХХК-аас лаазалсан бүтээгдэхүүн авч Оросын холбооны улс руу гаргаж зараад эргүүлээд мөнгийг өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 13.000.000 төгрөг, бүтээгдэхүүнээ хилээр гаргахад гаалийн татварт хэрэгтэй байна гэж 2016 оны 02 дугаар сарын 26, 29-ний өдөр 30.000.000 төгрөг, нийт 36.500.000 төгрөгийг залилан авсан үйл баримт нь хавтаст хэрэгт бичгээр авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

- хохирогч Б.Уийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2015 оны 7 дугаар сарын үеэр Г гэх эмэгтэйтэй ажлын шугамаар танилцаж байсан. Тэгсэн чинь 2016 оны 01 сард Г гэх эмэгтэй Б гэх хүнтэй хамтарч “Эм Эн Эн Эф” гэсэн хувийн компани байгуулсан байгаа тэгээд “Мон Фүүд” компаниас 100 сая төгрөгийн бараа аваад ОХУ руу гаргаж зараад эргүүлээд чамд мөнгийг нь өгнө гэж хэлээд надаас 13.000.000 төгрөг авсан. Тухайн мөнгийг авахдаа намайг очоод “Мон Фүүд” ХХК-рүү тушаачих гээд би 10.540.000 төгрөгийг нь би “Мон Фүүд” ХХК-рүү бэлнээр тушаагаад, үлдсэн 2.460.000 төгрөгийг нь “Эм Эн Эн Эф” гэсэн компанид би аваачиж өгсөн. Тухайн мөнгө өгсөн баримтыг “Мон Фүүд” ХХК-аас “Эм Эн Эн Эф” ХХК-руу шилжүүлсэн баримт нь байгаа. Тэгээд улмаар 2015 оны 3 сарын үеэр ОХУ руу гаргасан бараа гааль дээр гацчихлаа гэж Б, Г нар хэлээд гаалийн татвар гээд ойролцоогоор 29 сая орчим төгрөг хэрэгтэй байна чи туслаач ээ гэсэн. Тэгэхээр нь би бэлэн мөнгө бол надад байхгүй ээ үл хөдлөх хөрөнгө байна тэрийгээ барьцаанд тавиад тусалж болно гэсэн. Тэгээд БГД-ийн 7-р хороо 3-р хороолол 756 байрны подвалд байрлах 97.5 мкв үйлчилгээний зориулалттай талбайг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавих гэсэн чинь ямар нэгэн засвар тохижилт хийгээгүй юм байна авах боломжгүй гэсэн хариу хэлсэн. Тэгсэн чинь Г нь нэг найзтайгаа хувийн мөнгө хүүлэгч Н гэх залуутай Сүхбаатарын талбайн Улаанбаатар банкны тэнд ирээд уулзаад гэрчилгээг нь үзээд шууд итгэмжлэл хийж аваад тэр өдөр нь миний данс руу 30 сая төгрөгийг Н шилжүүлж өгсөн. Би тэр 30.000.000 төгрөгөө Сансрын Баянцээлийн Хаан банкны АТМ-ээс аваад тэр дороо Хаан банкны ATM дотор С.Бод бэлнээр нь өгсөн. Мөнгийг авахад Б, Г, Бын эхнэр нь хамт байж байгаад авсан. Мөнгө хүүлэгчид хийж өгсөн итгэмжлэлийг 2015 оны 3 сарын үеэр хийсэн. Яг өдрийг нь сайн санахгүй байна. Б 30.000.000 төгрөгөө миний хажууд зогсож байгаад авч яваад тэр шөнөө ОХУ руу явсан. Ингээд би нийтдээ 43.000.000 төгрөгийг Б, Г нарт хүлээлгэн өгсөн. Тэрнээс хойш Б ОХУ руу гаргасан бараагаа зараад миний мөнгийг эргүүлж өгөөгүй байна. Тэгээд би барьцаанд үйлчилгээний зориулалттай объектоо барьцаанд тавихдаа өөрийн дүүгийнхээ эзэмшлийн 13-49 УНП улсын дугаартай хар өнгийн тоёота приус 20 маркийн автомашиныг хамтад нь барьцаанд тавьсан. Одоо итгэмжлэлийн хугацаа дуусаад Н миний объектыг, мөн миний дүүгийн автомашиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авчихсан байгаа, цаашаагаа зарж үрэгдүүлж, мөнгөө авна гээд байгаа юм. Тухайн үед бол Г, Б нар бичиг баримтаа Нд үзүүлж хийж байгаа ажлаа танилцуулаад барьцаагаа энэ хүн тавина гэж намайг хэлсэн. Би бол Нтэй хийж байгаа ажлынх нь талаар мэдэхгүй гэдгээ хэлсэн. Би тухайн барьцаанд тавьсан эд хөрөнгөө эргүүлж авахын тулд 6 сарын хүү болох 15  сая төгрөг үндсэн зээлийн төлбөр 45.000.000 төгрөгийг эргүүлж өгч байж авах ёстой байгаа. Би мөнгөө авахаар удаа дараа Б руу залгаж мессеж бичиж байгаа ч өнөөдөр, маргааш, нөгөөдөр гэсээр байгаад одоог хүрч байна. Б өөрөө надад хэлэхдээ манай эхнэрийн аав нь Гадаад хэргийн яаманд ажилладаг гэл үү гадаадтай холбоотой, ОХУ-тай холбоотой гэсэн тэгээд ОХУ-д гаргасан махыг нь төрийн байгууллагад шахаж өгнө гэж хэлээд гаргуулсан байсан. Цэргийн байгууллагад шахсан гэж байсан байх. Б олдохгүй, байхгүй үед би эхнэртэй нь дамжуулж ярьдаг байсан. Н эхлээд Г, Б нараас мөнгөө нэхэж байгаад тэр хоёр өгөхгүй болохоор надаас нэхэж байгаа юм. Г, Б 2 хуучин эхнэр, нөхөр хоёр байсан юм байна лээ. Тэгсэн хэрнээ өөрсдөө шинэ эхнэр, нөхөртэй болчихсон, 2 гэр бүл нийлчихсэн залилан хийгээд яваад байгаа юм..., ...Би 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Мон-Фүүд ХХК-ий захирал Д.Гтай хийсэн гэрээг огт мэдэхгүй байна. Би хэрвээ гэрээ хийсэн бол ямар нэгэн тоо баримт байх ёстой байсан. Тэгээд ч би хэзээ ч MNNF гэсэн компанийг төлөөлж гарын үсэг зурахгүй. Мон-Фүүд дээр би гэрээ хийх гэж очиж байгаагүй. Харин мөнгө өгөх гэж л очиж байсан. Би Бтой хамтран ажиллах ямар ч гэрээ хийгээгүй. Би гэрээ хийе гээд Быг хуулийн фирм дээр дуудсан чинь ирээгүй. Уг нь тэр гэрээн дээр асуух асуулт, ярьж зөвлөх зүйлүүд байсан. Гэхдээ тэр гэрээ нь хамтран ажиллах гэрээ биш зээлийн гэрээ байсан. Тэр зээлийн гэрээ нь би Бод мөнгө зээлдүүлнэ гэсэн утгатай гэрээ хийх ёстой байсан юм. Би Бын хамт ОХУ-ын хилээр хамт гарсан зүйл байхгүй. Тэд нарыг ОХУ руу гарсан байсных нь дараа би тэд нар мөнгө байхгүй байна гэхээр нь араас нь хэзээ очсон гэдгээ санахгүй байна. Ямар ч байсан цагаан сарын өмнөхөн байсан. Би тэр хэдэд мөнгө байхгүй гэхээр нь хүнээс яриулж байгаад 3.000.000 төгрөг авч өгсөн. Тэр хүнийг Б гэдэг. Би тэгээд хил дээр наана нь байж байгаад, хилээр гараад дэлгүүр орж цагаан сарынхаа юмыг бэлдэж аваад буцсан. Махны талаар би ямар ч хүнтэй уулзаагүй, ямар ч зүйл яриагүй.

Би мөнгө хүүлэгчээс 30.000.000 төгрөг аваад бүгдийг нь Бод өгсөн.

Мөнгө авч өгөлцөж байхад Г, Гийн нөхөр Б, П, Б, Бын эхнэр нар нь байсан. Би 30.000.000 төгрөгийг нь бүгдийг нь өгсөн. Б бараагаа хил дээр очоод байршуулахад 50 % нь дансанд ороод ирнэ, тэгэхээр нь би тэрнээс таны мөнгийг өгнө гэж тохиролцсон. Анх надад хэлэхдээ хил дээр махаа аваачихад цаад тал нь шууд авна гэж байсан боловч хил дээр гаргахгүй байхаар нь би асуусан чинь цаад тал нь заавал хилээр гаргаж өг гэсэн гэж байна гээд хилээр гаргасан байсан. Би гэрээг хуурамч гэж бодож байна..." гэх мэдүүлэг /3хх-ийн 211-214х/, /7 хх-ийн 192-193х/ гэрч М.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Гаалийн татвар гэж Баянцээлийн Хаан банкны эндээс ирж Г, Б хоёр Уээс мөнгө авсан. Би тухайн үед нь хамт явж байсан ч машин дотроо сууж байсан учраас яг хэдэн төгрөг өгч авалцсан гэдгийг нь сайн мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /3хх-ийн 209-210х/,

- гэрч Г.Пын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Б.Уийг Гтэй ажлын шугамаар уулзуулж байсан. Тухайн үед Г Утэй хамтраад юм хийнэ гэж байсан. Эхлээд 21-р хороололд байр барих байрны тендер аваад тэр цуцлагдаж байсан юм байна лээ. Тэгээд хүмүүс тэр байрныхаа мөнгийг өгөөд байраа дуусгаж чадаагүй тэгээд байраа хүмүүст өгч чадаагүй асуудал гараад байгаа юм. Тэр үед бол тушенк ОХУ руу гаргана гэж байсан юм. Тушенк үйлдвэрлэх үйлдвэрийг нь би ааваараа дамжуулж олж өгч байсан юм. Г гээд хүн нь бас энэ хэдээс мөнгөө авч чадахгүй өөрөө ОХУ руу явсан юм байна лээ. Сансрын хаан банкны АТМ-ээс мөнгө хүүлэгчээс авсан 30 сая төгрөгийг бэлнээр авч байсан. Б, Г хоёр яаралтай мөнгө хэрэг болчихлоо 7 хоногийн дотор буцаагаад өгнө гэж ярьж байсан. 30 сая төгрөгийг би таньдаг ахаараа дамжуулаад яг 7 хоногийн дараа гэх юм бол өндөр хүүтэй мөнгө зээлдэг хүн байгаа гээд О.Н гэх хүнээс 30 сая төгрөг У гэрээ хийж авсан. Эхлээд хороололд байгаа үл хөдлөхөө барьцаалаад 15 сая төгрөг уг мөнгийг шууд Ууганцэцэгийн данс руу шилжүүлсэн байх дараа нь У дүүгийнхээ машиныг нэмж барьцаанд тавиад 15 сая төгрөг авсан. Нийтдээ 30 сая төгрөг аваад тэрнээс хүнээс мөнгө зээлчихсэн байсан гээд мөнгө авч үлдсэн. Тэгээд үлдсэн бүх мөнгийг нь бэлнээр Б, Г нар аваад явсан..." гэх мэдүүлэг /3хх-ийн 215х/,

- гэрч Д.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Б, У нарыг танихгүй, сүүлд танилцсан ба харин Г, Б нартай 2015 оны 9 дүгээр сараас эхлэн танилцсан, тэр үед энэ хоёр манай ажил дээр ирээд лаазалсан мах хийдэг юм байна түүнийг чинь худалдан авч Орос улсад борлуулах ажил байна гэж хэлээд би зөвшөөрч танилцсан,  ингээд манай  Монгол фүүд ХХК-тай Г нь МННФ ХХК-г төлөөлөн ирж байна гэж хэлээд өөрсдөө лаазалсан махан дээр наах шошго хийж авчирч өгөөд түүнийг нь бид үйлдвэрлэж эхэлсэн ба эхний элжинд 5000 ширхгийг хийж өгсөн, энэ 5000 ширхгийн мөнгийг Г, Б, Б нартай хамт танихгүй эмэгтэй ирж 15 сая орчим төгрөгийг тушаасан, ингээд 5000 ширхэг лаазалсан махаа аваад Орос явсан ба гаалиар гаргаагүй байна гэж хэлээд ирж бас дахин бичиг хэрэгтэй гээд л нэг хоёр удаа буцаж ирээд явсан ингээд сүүлдээ дахин мах авах юм чинь нэмээд үйлдвэрлээд өгөөч гэхээр нь 30.000 ширхгийг нэмж үйлдвэрлэн өгч мөнгөө авахгүйгээр зээлээр хийж өгөөд явуулсан, түүнээс хойш мөнгөө хүлээгээд байсан ба мөнгө орж ирэхгүй болохоор түүхий эдийн мөнгө татварт мөнгө тушаах хэрэгтэй болоод хүлээсээр байгаад сүүлдээ Б дээр Орос руу очсон тэгтэл Орос улсад зарж борлуулсан тооцооны хуудас болон лаазалсан махаа зарж борлуулаагүй байна гэдгийг мэдсэн юм ингээд лаазалсан махаа ямар учраас дэлгүүрээр борлуулаагүй юм бэ гэхэд шошгон дээрээ буруу бичсэн байсан болоод дэлгүүрээр зарж болохгүй байсан юм байна лээ ингээд нөгөө лаазалсан махаа барилгын компанид болон эко бүтээгдэхүүн борлуулах компани зэрэгт өгсөн байсан..." гэх мэдүүлэг /4хх-ийн 128х/,

- 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Монфүүд ХХК-ий захирал Д.Г, Эм эн эн эф ХХК-ийг төлөөлж Б.У нар хийсэн "Бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээ" болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгчийн Б.Б, А.Г нар нь бүлэглэн хохирогч Д.Нээс ОХУ-аас гурил оруулж ирэхэд мөнгө дутаад байна, энэ бизнест хөрөнгө оруулаач гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 6 дугaap сарын 24-ний өдөр 4.500.000, 2016 оны 6 дугаар сарын 27-ны 10.000.000, 2016 оны 6 дугаар сарын 28ны өдөр 14.000.000, нийт 28.500.000 төгрөгийг залилан авсан үйл баримт нь хавтаст хэрэгт бичгээр авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

 

- хохирогч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай эгч Үнэнцэцэгийн зээлийг Г гэдэг эмэгтэй нь Голомт банкнаас зээл гаргаж өгсөн юм. Тэр үед буюу 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Г нь анх танилцсан юм. 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Г ганцаараа манай гэрийн гадаа ирээд уулзаад Монгол улсаас Орос улс руy душонк гаргаж байгаа гэж Г хэлсэн юм. Тэгээд Орос улсаас Монгол улс руу гурил оруулах гэтэл мөнгө дутаад байна гэж Г хэлсэн юм та энэ бизнест 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхэд болно гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би одоо надад мөнгө байхгүй байна, мөнгө орж ирэхээр нь болъё гэх хэлсэн юм. Би тэгэхээр нь та ганцаараа энэ бизнесийг хийдэг юм уу гэж асуухад би Б гэдэг залуутай хамтран ажиллаж байгаа юм гэж хэлсэн юм. Тэгээд би чи надад Б гэдэг залуугаа авчирч уулзуулаа гэж хэлсэн юм. Тэгтэл 2-3 хоногийн дараа Г нөхөр Ирээдүй, Б нартаа хамт ирж гэрийн гадаа уулзсан юм. Тэгсэн Б Орос улсаас Монгол улс руу гурил авчрах зөвшөөрөл авчихсан юм. Оросын Холбооны улстай гэрээ хийчихсэн зөвшөөрөл авчихсан гэж хэлсэн юм. Бид нар Монгол талдаа ХААН хүнс компанид гурилаа зарахаар болсон гэж надад хэлсэн юм. Энэ ярьсан үг болгонд итгээд хамтран ажиллах саналыг нь зөвшөөрч би 49 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм. Тэгвэл сүүлд нь судлаад үзсэн чинь Г, Б, И нарын ярьсан яриа нь бүгд худлаа болж намайг анхнаасаа хуурч залилан мэхэлж байсан юм билээ. Би уг 49 сая төгрөгийг 5 удаагийн байдлаар дансаар болон бэлнээр уван цувуулж өгч байсан юм. Тэгэхдээ Б, Г нар нь зарим мөнгийг нь өөрсдийн дансанд биш өөр хүний дансаар аваад байх шиг байсан юм.

Манай нөхөр Б Солонгос улсаас автомашин оруулж ирж зардаг юм. Тэгтэл Г нь наадмаар унах унаа байхгүй байна чи нөхөртөө хэлээд зарж байгаа автомашинаасаа нэг “Соната-6” маркийн автомашиныг нь худалдаж авъя гэж хэлээд 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Гийн нөхөр Ирээдүй нь ирж соната-6 маркийн автомашиныг 7.000.000 төгрөгөөр авна гэж хэлээд мөнгийг нь 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төлөх болзлоор авсан юм. Гар хөлийн үсэг зураагүй би итгээд өгөөд явуулчихсан юм. Ингээд би удаа дараалан хөрөнгө оруулсан мөнгө болон автомашиныхаа мөнгийг нэхэхэд удахгүй өгнө гэж хэлдэг байсан юм.

Дагиймаа гэх хүн надаас зээл гаргаж өгдөг юм гэж хэлсэн юм. Тэгээд Дагиймаад зээл гаргаж өгнө гэж хэлээд 2 сая төгрөгийг нь аваад алга болгочихсон юм. Тэгээд эдгээр хүмүүс мөнгөө өгөхгүй байгаа болохоор нь судлаад явсан чинь Орос улсаас Монгол улс руу гурил авчрах асуудал нь худлаа байсан юм. Тэгэхээр би албан ёсоор залилуулсан байна гэж ойлгоод цагдаагийн газарт өргөдөл өгч шалгуулахаар болсон юм..., ...2016  оны 6 сард Г Монгол улсаас ОХУлс руу душанк гаргаж байгаа харин ОХУ-аас гурил оруулж ирэх гэсэн юм душанканд бүх мөнгөө оруулсан юм мөнгөгүй болчихлоо мөнгөтэй юу гэсэн. Тэгэхээр нь хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм гэхэд 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж болно гэсэн. Одоохондоо надад мөнгө алга хүнд мөнгө өгсөн байгаа хүмүүс мөнгөө өгвөл болно гэж хэлсэн. Г тэр оройноо надтай уулзаж би Б гэх хүнтэй хамтран ажиллаж байгаа, тэрээр орос хэлтэй душанкийн наймаанд хүртэл хамтарч ажиллаж байгаа гурил хамт оруулж ирж байгаа би 21 хороололд барилгын засал чимэглэлийн ажил авсан их ажилтай одоо барилгын ажил дуусаж байгаа их хэмжээний мөнгө орж ирнэ гэж хэлэн намайг итгүүлсэн. Би Быг дагуулж ирж уулзуул гэсэн. Хэд хоногийн дараа буюу 2016 оны 6 дугаар сарын сүүлээр Г, Б хамтарч ажиллаж байгаа душанкид мөнгөө оруулчихсан чинь мөнгөгүй болчихлоо гурилд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна, та надад итгэ, санаа зоволтгүй гурилд ямар ч эрсдэл байхгүй гэсэн. Мөнгө орж ирэхээр эргээд холбогдъё гэж хэлсэн. Тэгтэл 2016 оны 6 дугаар сарын 23-ны орой Г 80084488 дугаараасаа залгаж маргааш ОХУлс руу явахаар боллоо яаралтай хөрөнгө оруулалт хийж өгөөч гэсэн. Би надад одоо 4.500.000 төгрөг байна гэж хэлсэн чинь наад мөнгөө өгчих гэсэн тэрээр Г 1 вагон гурил оруулж ирэх ба надад 6.000.000 төгрөг өгье гэж тохирсон юм. Сүүлдээ 3 вагон оруулж ирэхээр болсон.

Тэрээр өөрийн хаан банкны 5014331180 тоот данснаас 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 4.500.000 төгрөг би бэлнээр эвч Ганбилэг, Бат-Ирээдүй, Б нарт бэлнээр өгсөн. Б ОХУ явлаа машинаар явж байгаа учир 3 хоноод очно энэ хооронд 35.000.000 төгрөгөө хойноос шилжүүлээрэй. Гтэй холбоо бариарай тэр миний арын ажлыг даана гэсэн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн АТМ-ээс 5014331180   тоот  данснаас  5007673827  тоот  данс  руу   10.000.000  төгрөг шилжүүлсэн. Г хамт байж байгаад шилжүүлсэн ба энэ дансыг Бын данс гэж хэлсэн. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Б та мөнгөө хурдан шилжүүл гэж мессеж над руу бичсэн. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 5014331180 тоот данснаас 5031730870 тоот Хонгорзул гэх данс руу 14.000.000  төгрөг шилжүүлсэн. Яагаад энэ данс руу шилжүүлж байгаа юм гэхэд Б ОХУлсад байгаа өдөрт 20.000.000 төгрөгийн лимиттэй лимит нь хэтэрчхээд байна, энэ хүний данс руу хий гэж хэлсэн гэсэн. Гурил 14 хоногийн хугацаанд 3 вагон ирнэ гэж тэр хоёр хоёулаа хэлсэн. Гурилыг хаан хүнс авахаар болсон чи вагоноос 6.000.000 төгрөг буюу ашгийн 3\1-ийг аваарай гэсэн, 14 хоног арай болоогүй байхад 2016 оны 7 дугаар сарын 10-нд Г машин авъя наадмаар унахгүй машингүй болчихлоо гэсэн. Нөхөр машин зардгийг тэр мэдэж байсан юм. Би манайд ганцхан машин байна 7.000 000 төгрөгийн үнэтэй гэхэд Г хамаагүй мөнгийг төлж чадна Орос улсаас гурил ороод ирнэ гэсэн. Тэр өдрөө манай нөхөр Батдэлгэрээс Гийн нөхөр Б техникийн захаас очиж “Соната-7” маркийн саарал энгийн дугаар аваагүй машин худалдан авсан. Тэр өдрөө авах гэтэл наадам учир бүртгэлийн газар хаасан байсан. Б таньдаг хүнтэй өөрсдөө дугаар авчихъя гэсэн. Тэгээд гаалийн бичгийг өгч машин худалдсан талаар баримт үйлдээгүй. Машины мөнгийг 2016 оны 7 дугаар сарын 24-ний дотор өгнө гэсэн ба 24-н болоход Г руу залгаж машины мөнгөө нэхэхэд гурилын мөнгө орж ирээгүй байна та хүүтэй мөнгө зээлээд өгөөч гэсэн. Би 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр таньдаг Бямбасүрэн гэх хүнээс 7.000.000  төгрөг зээлээч хүн асууж байна гэхэд тэрээр 7.000.000 төгрөг байхгүй 1.000.000  төгрөг 2000 доллар байна гэсэн. Гэд дамжуулж хэлэхэд авъя гэсэн учир Бямбасүрэнг Гэй уулзуулж тэр хоёр гэрээ байгуулсан. 1 сарын дараа Гийн ярьсан гурил ирээгүй. Гээс гурил болон Быг асуухаар өнөөдөр, маргаашгүй гурилтайгаа орж ирнэ гэдэг байсан. Г ОХУлсаас хил дээр 3 вагон гурилаа зарчихлаа 1 кг-ийг 30 рублиэр өгчихлөө дахиад гурилдаа цааш явлаа гэсэн Г хил дээрээс гарсан гурилын ашиг таны 6.000.000 төгрөг байгаа гэхээр нь тэр мөнгөнөөс чинь авъя хоол ундны мөнгөгүй болчихлоо гэхэд тэр мөнгөөр дахиад 1 вагон гурил авсан гэж Г хэлсэн. 2016 оны 7 дугаар сарын сүүлээр Б, Г, Б, Н нар ирж надтай уулзаад квот гэх юм бүтсэнгүй гэхээр нь та нар юу яриад байгаа юм квот гэх юм яриагүй шүү дээ гээд уурласан. Б дахиад 30 сая төгрөг олоод өгөөч гэсэн ба яах гэж байгаа юм гэхэд Соёмбоо оруулсан мөнгөө өгч эрхээ авах гэсэн юм гэхээр нь тийм мөнгө байхгүй Үнэнцэцэгийн зээл гарвал тэр мөнгөнөөс 10 сая төгрөгийг ав гэж хэлсэн. Нэхээд болохгүй болохоор нь миний байрыг барьцаанд тавиад мөнгө ав гэж хэлсэн. Тэгтэл нөхөр уурлаад би байраа барьцаанд тавиагүй. Би нийт Ганбилэг Б нарт дансаар болон бэлнээр 28.500.000 төгрөг өгсөн ба машины 7.000.000 төгрөгийг Г, Б нараас авах ёстой..." гэх мэдүүлэг /4хх-ийн 50-53х/, гэрч Б.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6. "стратегийн хүнс" гэдэгт монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны ус гэх зүйлийг тодорхойлж өгсөн байгаа. Мөн хуулийн 6  дугаар зүйлийн 6.7 Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүнсний эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг энэ хуулийн 18.1-д заасан Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж, гаргасан зөвлөмжийг үндэслэн тогтооно. Энэ зөвлөмжийн дагуу Хүнсний тухай хуулийн 6.8-д заасны дагуу Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 6.7-д заасны дагуу тогтоосон хэмжээнд багтаан Засгийн газраас баталсан журмын дагуу стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгоно. Засгийн газрын 2013  оны 77 дугаар тогтоолоор "Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам батлах тухай" журам баталсан. Энэ тогтоолд хэрхэн яаж стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл хэрхэн олгох талаар зохицуулсан. Гадаадаас гурил импортлох квотыг тухайн жилд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тогтоож өгдөг. Ийм эрх зүйн актын хүрээнд асуудал шийдэгдэнэ. Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортолно гэж заасан байгаа болохоор хувь хүн гадаадаас гурил оруулж ирэх боломжгүй юм. Хуулийн этгээдүүд хүсэлт гаргаж сонгон шалгаруулалтад орж тэнцсэний дараа гурил импортлох эрх авна. Энэ нь Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор зохицуулагддаг..." гэх мэдүүлэг /5хх-ийн 209-210х/,

- гэрч М.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Н гэх хүнийг танихгүй, би оны үед Б гэх залуутай ОХУлсад наймаа хийж байгаад танилцаж байсан. Энэ үед Б нь оюутан байсан. Б хэн гэдэг хүнээс мөнгө төгрөг авч байгаа талаар мэдээгүй. Найзынхаа квот дээр гурил оруулж ирэх гэж байгаа гэсэн. Найз нь хэн гэдэг талаар мэдэхгүй байна. "Хаан хүнс" ХХК-ний нэр дээр гурил оруулж ирэх ямар нэг квот байгаагүй. Гурил оруулж ирэх квотыг хэрхэн яаж авдаг талаар нарийн сайн мэдэхгүй. Б надаас гурилын мөнгө төгрөг гэж авсан зүйл байхгүй. Б ОХУлсад явж байгаад гурилын талаар ярилцаж байсан. Тэгэхээр нь гурил оруулаад ирэх юм бол манай компани авч магадгүй гэж хэлж байсан. Оруулж ирэх гэж байгаа гурил нь үнийн хувьд боломжийн байсан юм. Бод гурилын мөнгө төгрөг гэж би олон компаниас ямар нэг мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. Б лаазалсан мах гаргасан эсэхийг мэдээгүй. Харин Б лаазалсан мах аргасан гэж ярьж байсан. Б надтай уулзаад бууз хойшоо гаргах алаар ярилцсан. Тэгээд бид хоёр 2016 оны 5 дугаар сарын сүүлээр ОХУ руу явсан. ОХУ-д 28 хоног байж байгаад аваад явсан юм. Новосибирскийн хотын дарга, мал эмнэлгийн дарга нартай уулзаад яриа хэлэлцээр бараг бүтсэн. Гэвч манай "Хаан Хүнс" ХХК-ий удирдлага зөвшөөрөөгүй..." гэх мэдүүлэг /5хх-ийн 207-208х/,

“...Би тухайн үед Хаан хүнс ХХК-ий маркетингийн менежерээр ажиллаж байсан бөгөөд ОХУ руу явахдаа Хаан хүнс ХХК-ий маркетингийн менежерээр ажиллаж байсан бөгөөд ОХУ руу явахдаа Хаан хүнс ХХК-ий буузыг ОХУ руу гаргах зорилгоор судалгаа хийж зарим нэг хүмүүстэй уулзаж явсан. Энэ ажилд Б орчуулга хийх, түүний танилын хүрээллийг хэрэг болгож явсан байгаа. Квот гэдэг зүйл чинь өөрөө аж ахуй нэгтэй байж тэр аж ахуй нэгж дээр нь гардаг зүйл. Б надад квот байгаа гэж худал хэлсэн байна. Надад ямар нэг квот байгаагүй, ямар нэг квот байгаа гэж Бод хэлж байгаагүй..." гэх мэдүүлэг /7хх-ийн 199-200х/,

- Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр өгсөн: "...Хаан хүнсэнд ажилладаг найз Стой бид 2 лаазалсан махны маркетингаа хийхээр Монгол оюутнууд ажилд аваад маркетингийн судалгаа хийсэн, 3000 хүнээс судалгаа авсан. лаазалсан махны маркетинг хийхийн тулд том том сошиалд мөнгө төлж сурталчилгаа зэргийг хийлгэсэн, ...ОХУ-аас гурил авчраад Хаан хүнс ХХК-д нийлүүлэхээр тохироод туршилтаар дээж гурил, үнийн саналаа явуулсан чинь Хаан хүнс ХХК зөвшөөрсөн. 2 вагон гурилаа ачуулан явах гэхэд Монгол Улсад гурил оруулж ирэх квот гараагүй байсан болохоор оруулж ирж чадаагүй, гурил вагондоо

аччихсан байж байгаа. Квот гарангуут Хаан хүнс ХХК-д нийлүүлнэ. Авсан гурилаа буцааж өгөхөд гэрээнд зааснаар манай талд асуудал үүссэн учир буцааж өгч болохгүй байгаа..." гэх мэдүүлэг /3хх-ийн 222х, 5хх-ийн 23х/ гэсэн мэдүүлгүүд нь хохирогч Д.Н, гэрч М.Сын мэдүүлгээр няцаагдана. Мөн ОХУ-аас гурил оруулж ирэх ажил хөөцөлдөж вагонд ачуулсан гэх ямар нэг баримт байхгүй болно.

Б.Б, Д.Н нарын хийсэн "Хөрөнгө оруулалтын гэрээ" Б.Б, А.Г нар нь хөрөнгө оруулалт хэлбэрээр 39 сая төгрөг авсан гэх гар бичмэл баримт /4хх-ийн 74х/, хохирогч Д.Нямцэрэнгээс гаргаж өгсөн түүний өгсөн мэдүүлгийг нотлох А.Г, Б.Б, Насанжаргал нартай мессеж, мессенжерээр харьцсан гэх баримтууд /4хх-ийн 85-96х/, Б.Бын 2016 оны 6 сард Монгол Улсын хилээр гараагүй болох лавлагаа /4хх-ийн 153х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

3. Шүүгдэгч Б.Б А.Г нар бүлэглэн хохирогч А.Маас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад орох "Бэг бүрд" ХХК-ний барьж байгаа байшингийн дотор заслын ажлыг "Мон Азер Роуд” ХХК хийж байгаа, бартераар 7 байр авахаар болсон гэж хэлж итгүүлэн, уг орон сууцнаас худалдахаар тохирч хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт 2015  оны 9 дүгээр сарын 23-ны өдөр "Хаан" банкны салбараас 25.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сард үлдэгдэл төлбөрт 2.300.000 төгрөгийн гоо сайхны барааг тус тус залилан авсан үйл баримт нь хавтаст хэрэгт бичгээр авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- хохирогч А.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай дүү Мөнхжавхлангийн найз Пүрэвжав гэх залуу СХД-ийн Ханын материалын эцэст ТОСК-ын орон сууцыг "Биг Бүрд" ХХК барьж байгаа энэ барилгын дотор заслыг “Мон азер роуд” ХХК хийж байгаа бөгөөд төлбөрт нь 7 байр авч байгаа тэгээд одоогоор эд нарт мөнгө хэрэгтэй байгаа болохоор 1 өрөө байраа 1 мвк-ыг нь 800.000  төгрөгөөр бодож 33,54 мкв байрны төлбөрийг өгчихвөл 11 сард байр нь ашиглалтад орохоор оруулна гэж байна лээ гэсэн тухайн үед би орон сууц сонирхоод хайж байсан бөгөөд гадаадад ажиллаж байхдаа хураасан мөнгө бэлэн байсан болохоор тэр байрыг сонирхож үзье гэж бодоод Паас “Мон азер роудын” менежер Г гэх эмэгтэйн утасны дугаарыг авч яриад 2015 оны 9 дүгээр сарын 23-ны очиж уулзахад Г, Б хүмүүстэй уулзаж байраа үзээд мкв-ыг нь 800.000 төгрөгөөр бодож 33,54 мкв 1 өрөө байрыг 26.864.000 төгрөгөөр худалдаж авахаар болж “Биг бүрд” ХХК-ын борлуулалтын албан дээр очиж уулзаад Мон азер роудаас бартерын орон сууц худалдан авах гэрээг "Биг бүрд"-тэй байгуулсан. Тэгээд Г надад манай захирлын дансны дугаар гээд Хаан банкны 5034564972 тоот дансанд 25 сая төгрөгийн үлдэгдэл 3 сая төгрөгт гоо сайхны бараа болох үнэртэй ус, гутал, хувцас зэргийг 2015 оны 10 сарын сүүлээр Г СХД-ийн өөрийн төрсөн дүү Мгийн гэрт өгсөн. Тэгээд мөнгөө өгчхөөд байраа ашиглалтад орж байгаа эсэх талаар асуухад дулаанаа аваагүй байгаа тийм учраас дотор засал хийгдээгүй гэж хэлдэг байсан. Тэгэхээр нь би хавар дулаан орохоор байр ашиглалтад орох юм байна гэж ойлгоод Г, Б болон Биг бүрд рүү утсаар ярилгүй орхисон. Тэгээд 2016 оны 5 сард баригдаж буй барилга дээр очиж Биг бүрд ХХК-ий захирал Гтай очиж уулзахад манай компани нь Мон азер роудтай гэрээгээ цуцалсан манайхтай ямар ч хамаагүй учир тэр хүмүүстэйгээ уулзаж мөнгө төгрөгөө ав таны мөнгөө өгсөн гэх энэ компанийг олон хүмүүс асууж ирж мөнгөө авъя байрандаа оръё гээд байгаа гэсэн тэгж хэлэхээр нь би гайхаад гэрээ хийж мөнгө өгсөн Г гэх хүүхэн рүү яриад асуухад Манай компани нь Биг бүрдээс гэрээгээ цуцалсан гэхдээ танаас авсан байрны мөнгийг эргүүлж төлнө эсвэл танд байрыг чинь Биг бүрд компанитай ярьж байгаад аваад өгнө гэж хэлэхэд би итгээд 2016  оны 8 cap хүртэл байр аваад өгөх байх эсвэл мөнгө буцаагаад өгчих байх гэдэг байдлаар хүлээж байсан. Тэгээд 2016 оны 8 сараас Г рүү утасдаж мөнгөө нэхэхэд 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хүлээчих гэсэн энэ хүртэл хүлээгээд өгөхгүй бол цагдаадаа өгнө үү хамаагүй гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хүлээгээд Г рүү утсаар ярихаар утсаа авахгүй байсан бөгөөд тухайн үед Г бас мөнгөө залилуулсан гэх хоёр хүнтэй уулзаад Гийн ХУД-ийн 2 дугаар хорооны 356-12 тоот дахь гэрт нь очиход Г өөрөө байхгүй байсан бөгөөд гэрт нь Гийн ах гэх эрэгтэй байсан бөгөөд тэр нь Г Эрдэнэт явсан байхгүй байгаа маргааш өглөө ирж уулз гэж хэлсэн. Маргааш өглөө нь очиход хаалгаа тайлж өгөөгүй. Тэрнээс хойш Мон азер роуд ХХК-ий захирал Бтой утсаар болсон зүйлийг хэлэхэд Оросын холбооны улсад явж байна очиж байгаад уулзъя гэж хэлсэн. Б нь би та нараас мөнгө авсан нь тэр мөнгийг Бэг Бүрд ХХК-ий барилгад зарцуулах гэж байтал эдний компани оруулаагүйгээс болоод ажил нь хойшлогдсон бөгөөд тэр хугацаанд мөнгө байлгаж байснаас Монголоос махан таташ худалдаж аваад Орос улс руу гаргаж бизнес хийсэн бөгөөд Оросоос мөнгөө авч чадахгүй болсон тэгээд 2016 оны 10 дугаар сард Б болон түүний өмгөөлөгчтэй бид гурав уулзахад бид нар Бэг Бүрдтэй шүүхдээд ямар ч гэсэн тэндээс 1 өрөө байр гарна аль нэгэнд нь өгнө эсвэл Оросоос 2017 оны 01 дүгээр зарын 03-нд мөнгийг нь чинь шилжүүлнэ гэсэн гар бичмэл харуулсан. Тэгээд мөнгөө авчихвал өгчихнө гэж хэлээд өдийг хүртэл намайг залилж байна..., ...Г надад 5034564972 дансыг захирлын данс гэж хэлээд өгөхөөр нь би 25.000.000  төгрөгийг шилжүүлсэн. Г Сонгинохайрхан дүүрэгт байр барьж байгаа бөгөөд засвар хийх гэхээр мөнгөгүй болчихсон эхний хэдэн байраа хямдхан зарж байгаа гэж хэлэхээр нь би итгээд Гтэй танилцаж улмаар Гтэй орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээгээр байгуулсан учраас уг гэрээндээ итгээд л мөнгө өгсөн. Боос ойролцоогоор 2.000.000 төгрөг авч байсан гэхдээ Б надад 2.000.000 төгрөг өгөхдөө Гэд өгсөн мөнгөнөөс чинь өгч байгаа зүйл биш шүү, би зүгээр чамд өгч байгаа юм шүү. Чиний Гэд өгсөн мөнгийг би өгөх болно гэж хэлдэг байсан..., ...Би бэлэн мөнгийг Хүслэн гэх залуугийн Хаан банкны дансанд бэлнээр 25.000.000 төгрөг төлсөн. Г над руу утсаар ярьснаа 25.000.000 төгрөг авчихлаа гэж хэлсний дараа нь ...Гэд 2.300.000 төгрөгийн гоо сайхны бараа, гутал хувцас өгсөн байгаа. Г, Б нараас 27.300.000 төгрөгийг нэхэмжилж байна..., ...2015  оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад орох 33 гаруй мкв хэмжээтэй 1  өрөө байрыг 1 м кв 800.000 төгрөгөөр бодож нийт 26.8 сая төгрөгөөр худалдаж авахаар болж Биг бүрд ХХК-ийн борлуулалтын албатай гэрээ хийж Г, Б нарт мөнгөө өгсөн юм. Надад яагаад хямдхан зарсан бэ гэхээр дотоод заслын ажил эхлэхэд бэлэн мөнгө шаардлагатай байна гэж хэлж ойлгуулсан байсан...” гэх мэдүүлэг /5хх-ийн 38х, 55х, 57 х/,

-гэрч Г.Пын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2015 оны 8 сарын хавьцаа манай 10 жилийн нэг ангид сурч байсан Г гэх найз маань над руу залгаад надад хямдхан байр байгаа шүү авах хүн байвал сураглаж байгаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар учиртай байр юм бэ гэхэд Г би энэ байрны дотор заслын ажил хийж байгаа бөгөөд бартераар байр авч байгаа юмаа гэж хэлэхээр нь би за за би байр авах хүн байвал хэлье гэж хэлээд утсаа тасалж байсан. Тэгтэл яг тухайн цаг хугацаанд би М эгчийн дүү М над руу залгаад ойр зуурын юм ярьж байгаад манай эгч гадаадаас ирчихсэн хямдхан байр хайж байгаа чи байр мэдэж байгаарай гэж хэлэхээр нь би манай ангийн Г хямдхан байр зарна гэсэн ш дээ чи Гтэй яриад үз гэж хэлээд Гтэй яриад байрныхаа байршил юмыг асуучхаад ер нь бол Гийн барьж байгаа байрнаас авахаар болчихлоо гэж надад Мөнхжавхлан хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараагаар М, эгч М хамтаар манай ажил дээр ирээд мкв-ийн үнээс жоохон буулгаад өгөөч гэж хэлэхээр нь би за гэж хэлээд М, Мын нарын хамтаар баригдаж байгаа байрны гадна талд очоод Б, Г, Б, Х нартай уулзахад Б Мон Азер Роуд ХХК-ний захирал, Г Мон Азер Роуд ХХК-ийн борлуулалтын менежер, Б нь Гийн нөхөр гэж өөрсдийгөө танилцуулсан. Тэгээд байраа мкв нь 800.000 төгрөгөөр авахаар тохиролцож бэлэн 25.000.000 төгрөгийг Хүслэн гэх хүний хаан банкны данс руу шилжүүлээд Мөнхжаргал эгч Бэг Бүрд ХХК-тай орон сууцны захилгын байр барих гэрээ байгуулчхаад явсан..." гэх мэдүүлэг /5хх-ийн 39-40х/,

- гэрч Г.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2015 оны 9 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр "Мон Азер Роуд" ХХК-д менежерээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд "Мон Азер Роуд" ХХК-нд удирдах ажил хийдэг байсан Г чиний хаан банкны 503464972 дугаарын дансыг ашиглаад компанийн гүйлгээгээ хийж байя гэж хэлээд миний дансаар 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр М гэдэг хүний 25 сая төгрөгийг оруулаад Бын данс руу шилжүүлээд авсан. Г, Б хоёрт миний банкны карт байдаг байсан. Миний мэдэхийн Мөнхжаргал гэдэг хүний 25 сая төгрөгийг миний дансаар оруулаад явсан. Мон Азер Роуд" ХХК нь Биг бүрд" ХХКтай барилгын дотор заслын ажил хийхээр гэрээ байгуулсан гээд зузаан материал харуулж байсан. Г, Б нар бартерын гэрээгээр байр авна гэж байсан. Би сард 500.000 төгрөгийн цалин авч байсан. Надаас гадна Г, Б, Бат-Ирээдүй нар байсан. 2016 оны 6 дугаар сарын орчим Мөнхжаргал гэдэг хүн утсаар ярьж байрны асуудал юу болж байна, ашиглалтад орсон уу гэж асуусан. Тэгээд би Гтэй уулзаж нөгөө хүмүүсийн байр нь юу болсон талаар асуухад манай ажилчид ажилдаа орсон байгаа гэж хэлсэн. Намайг ажиллаж байхад барилгын заслын ажил хийгээгүй байсан. Миний хувьд мэдэж байгаа зүйл гэвэл энэ байна..." гэх мэдүүлэг /5хх-ийн 56х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

4. Шүүгдэгч Б.Б, А.Г нар нь бүлэглэн 2015  оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад орох "Бэг бүрд" ХХК-ий барьж байгаа байшингийн дотор заслын ажлыг "Мон Азер Роуд” ХХК хийж байгаа, бартераар 7 байр авахаар болсон гэж хэлж итгүүлэн, уг орон сууцнаас 1 мкв байрыг 800.000 төгрөгөөр худалдахаар тохирч хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Д.Наранцэцэгтэй 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны барилга захиалгаар барих гэрээг байгуулан нийт 32.670.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2015  оны 12 дугаар сарын эхээр Г гэх Бын эхнэртэй багшийн дээд дээр уулзахад би барилгын компанид ажиллаж байгаа манай захирал Б 1 м кв 800.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн гэхээр нь би уг байрыг нь сонирхоод 2-3 хоногийн дараа Гтэй утсаар холбогдоод 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баруун дөрвөн замын дэргэд байрлах Голомт хотхонд байрлах Голомт хотхоны оффист охин Оюунбилэгийн хамтаар очоод Мон-Азер ХХК-ий захирал Бтой уулзахад урьдчилгаа мөнгө гэж 10.000.000 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Б нь надад Бэг Бүрд ХХК-тай хийсэн гэрээг үзүүлсэн. Тухайн үед орон сууцны байшин худалдах, орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээнд миний охин Оюунбилэг гарын үсэг зурсан. Б бид хоёрт Хүслэн гэдэг хүний дансны дугаар өгөөд үлдэгдэл 22.670.000 төгрөгийг хийчхээрэй гэж хэлсэн. Долоо хоногийн дотор 22.670.000 төгрөгийг АТМ-ээр Хүслэн гэдэг хүний данс руу шилжүүлсэн. 2016 оны 01 дүгээр сард би Сонгинохайрхан дүүргийн Хайрхан хотхонд очтол миний захиалсан хоёр өрөө байрны ажил явагдаагүй байсан Тэгээд би Бэгд Бүрд ХХК-ий Бадам /99004958/ гэх хүнтэй уулзаад байрны талаар асуухад хүйтэн байгаа болохоор барилгын ажиллагаа хойшлогдоно гэж хэлсэн. Ингээд 2016 оны 4 дүгээр сард буюу цагаан сарын дараагаар Хайрхан хотхон дээр очиход байрны гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй байсан ба би Бын rap утас руу залгахад холоогдох боломжгүй байсан учраас Бэг Бүрд ХХК-ий Бадам гэх хүнтэй уулзаад байрны талаар асуухад Бын компанийн ажилчид нь ажлаа хийхгүй байгаа, тэгээд надад Ундармаа гэдэг хүний /89998080/ дугаарыг өгөөд би уг дугаарын утас руу нь холбогдож уулзахад Бод бэлнээр 50.000.000 төгрөг өгсөн гэж хэлсэн, би Быг сураглах зорилгоор Мон-Азер ХХК-ий оффис нь байхгүй болсон байсан.

2016  оны 6 дугаар сард би Бадам захиралтай гар утсаар холбогдоход Мон-Азер ХХК-ий захирал Б нь ажлаа хийхгүй байгаа болохоор бид гэрээг цуцалсан гэж хэлсэн. Тэгээд би Бтой уулзаад мөнгөө асуухад таны мөнгийг Орос руу душанк гаргахад зарцуулсан учраас Оросоос мөнгө ирэх үед эргүүлж өгнө гэж хэлсэн. Үүнээс хойш Б худал ярьсаар өдийг хүрсэн. Мон-Азер ХХК-тай голомт хотхоны оффис дээр орон сууцны байшин худалдах худалдан авах гэрээг манай охин Оюунбилэг хийгээд дараа нь СХД-ийн 6-р хорооны Хангай хотхонд байрлах Бэг бүрд ХХК-ний байранд орон сууцны барилгын захилгаар барих гэрээг байгуулсан." гэх мэдүүлэг /4хх-ийн 217х, 8хх-ийн 186-187 х/,

- гэрч П.Бмын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр манай компани нь Мон азер роуд ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба уг гэрээнд 450.000.000 төгрөгийн үнэ бүхий 7 ширхэг 1 м кв 1.450.000 төгрөгийн үнэтэй байрыг бартерын журмаар байгуулж талууд гарын үсэг зуралцсан. Гэрээний хугацаагаар бол 2015 оны 10 дугаар сард ажил эхлэх байсан байсан боловч улсаас хийгдэх дэд бүтцийн ажил хийгдээгүйн улмаас ажил 2016 оны 3 дугаар cap хүртэл хойшлогдсон. 2016 оны 3 дугаар сарын 03 , 15-нд дэд бүтэц хийгдэхгүй байгаа шалтгаанаар гэрээг цуцлах тухай албан бичиг Мон Азер роуд ХХК-д хүргүүлсэн боловч гэрээг цуцлахгүй гэсэн хариуг ирүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 01-нд 250 ажилчдаа ажилд нь оруул гэж Бтой гар утсаар нь холбогдож хэлсэн боловч, 2016 оны 4 сарын 15-нд нийтдээ 10 хүний бүрэлдэхүүнтэй ажилчид ирсэн. Тэгээд Б эдгээр ажилчдын урьдчилгаа мөнгө болон цалинг өгөхгүй байсан учраас ажилчид нь ажлаа гүйцэтгэхээ болиод, эдгээр ажилчид хоорондоо маргалдаад СХД-ийн цагдаагийн хэлтсээс алба хаагч нар ирж зодооныг тараасан. Тэгээд манай компанийн зүгээс Мон азерын ажилчид гэх 10 хүнд Мон Азер компанийн ажилчид биш гэж хэлүүлсэн бичлэг хийн цаасан дээр Мон азер ХХК-ий ажилчид биш гэсэн утгатай өргөдөл бичүүлсэн юм. Тухайн үед ажил гүйцэтгэсэн мөнгийг хүн тус бүрд нь ажлын хөлсийг өгсөн. Тэгээд би Бтой холбогдоод танай ажилчид чинь яваад өглөө гэж хэлсэн чинь, дараагийн хүмүүсээ би явууллаа, маргааш өглөө 10 цаг гэхэд танай талбай дээр бэлэн байна гэж хэлж байхыг нь би гар утсаараа бичиж авсан. Тэгээд маргааш өглөө нь Мон Азер ХХК-иас хоёр хүн ирэхлээр нь бид нар талбай руу оруулаагүй. Үүнээс хойш Б таг чиг болсон.

Хэсэг хугацааны дараа Б миний гар утас руу 00279134760001 гэсэн дугаараас залгаад "би Оросод байна, мөнгөө аваад удахгүй очно, байрны урьдчилгаа мөнгө өгсөн хүмүүсийн хохирлыг барагдуулна" гэж хэлсэн. Мөн хэсэг хугацааны дараа Б Оросоос холбогдоод би мөнгөө хөөцөлдөөд байж байна, та миний өрөнд хоёр ширхэг автомашин авчих гэж хэлэхлээр нь би зөвшөөрсөн боловч Б таг чиг болсон. 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Мон азер роуд ХХК-д гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан тухай албан бичиг хүргүүлэх гэсэн боловч компанийн хаана байгаа эсэх нь мэдэгдэхгүй, гар утасны дугаарууд нь холбогдохгүй болохлоор нь бид нар гэрээг цуцалсан. 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр манай компанид шүүхээс нэхэмжлэл ирсэн. Шүүх хурал нь одоо хүртэл хойшлогдоод байгаа. Манай компани нь Мон Азер роуд ХХК-тай гэрээ байгуулж 7 ширхэг байрны бартерыг хийсэн. Эдгээр 7 байрны урьдчилгаа мөнгө манай компанийн Улаанбаатар банк болон Голомт банкны данснууд руу орох ёстой байсан боловч, Б нь өөрийн данс руу шилжүүлж авсан байсныг сүүлд байрны урьдчилгаа мөнгө төлсөн захиалагч нapaac мэдсэн. Гурвалсан гэрээг манай

компанийн захирал Г нь Мон Азер Роуд ХХК-ий захирал Б болон захиалагчтай нь байгуулсан юм, уг гэрээ нь Мон Азер ХХК-ий албан бичгийн дагуу байгуулж байрыг захиалагчийн нэр дээр нь шилжүүлж, өгсөн юм. Гэрээг СХД-ийн 6-р хороо Бэг Бүрд ХХК-ийн оффист байгуулсан..." гэх мэдүүлэг /4хх-ийн 216х/, гэрч П.Бын дахин мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай компаний менежер Ууганцэцэгээр зуучлуулан "Мон Азер Роуд" ХХК-ийн захирал Б гэх залуу ирж уулзсан. Б анх уулзаад байхдаа манай компани их олон газар барилгын гүйцэтгэл хийж байсан гээд зузаан каталог үзүүлээд аваад явсан. Барилгын дотор болон гадна талын бүх талын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ гэхээр нь баярлаад хүлээн авсан. Б хэлэхдээ өөрийн гэсэн 300 ажилтантай, мөн гэрээгээр БНАСАУлсаас ажилтан авч ажиллуулдаг гэж хэлсэн. Танай ажлыг 1 сарын дотор хийгээд дуусгана гэсэн. Би хүлээн авч ажил хамтран гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажлын гүйцэтгэх гэрээний эхийг Б өөрөө бэлдэж ирээд гарын үсэг зуруулсан. Ажлын гүйцэтгэлийг 100  хувийн бартераар хийхээр тохирч орон сууцны 7 байрны захиалгын гэрээний эрхийг авсан. Энэ гэрээ нь 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан. 2015  оны 10 дугаар сард ажил эхлэх байсан боловч дулааны хангамжийг улсаас хийж өгөөгүйн улмаас ажил эхэлж чадаагүй юм. Энэ барилга нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөр баригдаж байсан юм. Улсаас төсөв хөрөнгө нь орж ирээгүй юм. 2015 оны 10 дугаар сард барилгын 7.300.000 төгрөгийн шаврын ажил хийсэн. Энэ ажлыг 10 гаран хүн ирж хийсэн. "Мон Азер Роуд" ХХК-ий захирал Б гэх залуу ирж уулзан танай компаниас болж ажил зогссон тул манайд өгч байгаа бартерын 7-н байраа хүмүүсийн нэр дээр шилжүүлэх хүсэлтэй байна гэсэн. Манай компаниас шилжүүлж болохгүй гэж хэлсэн чинь Б яагаад танайхаас болоод манай ажил хийгдээгүй гээд хэрүүл хийгээд явсан. Тэгэхээр нь Бод албан бичиг өгчих гэж хэлсэн. "Мон Азер Роуд" ХХК-ий захирал Б манайд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10/02 дугаартай албан бичиг өгсөн. Энэ бичгийн утга нь байр захиалсан иргэний нэр дээр барьтерийн байрыг шилжүүлж өгөхийг хүссэн байсан. Манай компаниас 7 байрыг 6 хүний нэр дээр шилжүүлж өгсөн. Тэгээд манай компаниас 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр "Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ"-г байгуулсан. Гэрээ байгуулсан иргэдээс мөнгөө өгч магадгүй гэж үзээд өөрийн компанийн эзэмшиж байгаа “Голомт банк"-ны 1105036009 дугаарын дансыг тусгаж өгсөн боловч гэрээ байгуулсан иргэдээс нэг ч төгрөг манай дансанд хийгээгүй. Харин "Мон Азер Роуд" ХХК-ий захирал Бод бүгд мөнгө төгрөгөө өгсөн байсан. Байрны захиалгын гэрээ байгуулсан иргэд байрандаа орох гэж хэл ам хийгээд ирэхээр нь мөнгө төгрөгөө Бод өгсөн гэдгийг мэдсэн. Манай компаниас дулааны холболт хийгдээгүй тул танай компаниар хийлгэх ажлын гэрээгээ цуцлах талаар 2015 оны 11 дүгээр сард албан бичгээр хүргүүлсэн боловч "Мон Азер Роуд" ХХКий захирал Б танай компани гэрээгээ цуцлах үндэслэл байхгүй гээд дайраад байсан. Тэгэхээр нь хүмүүсээс мөнгө төгрөг авсан гэдгийг мэдээд Быг 2016 оны 3 дугаар сард дуудаж уулзаад танай компани ажлаа эхэл гэсэн чинь ажилчин гэх хүн байхгүй байсан. Тэгж байгаад 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр О, У гэх хоёр хүнээр ахлуулсан 10 гаран хүн ирээд ажил эхэлсэн. Эдгээр хүмүүс 10 хоног ажиллаад "Мон Азер Роуд" ХХК-ий захирал Б цалингаа өгөхгүй байгаа тул ажлаа зогсооно гэхээр нь Быг дуудаад гурван талын уулзалт хийсэн. Ажилчдын зүгээс маргаашийн дотор цалингаа өгөхгүй бол энэ ажлыг хаяад явлаа гэсэн шаардлагыг Бод тавьсан. Тэр үеийн уулзалтын бичлэг байгаа. Б маргааш цалинг өгнө гээд явсан боловч мөнгөө өгөөгүй байсан. Тэгээд ажилчид ажлаа хаяад явсан, явахдаа тэд нар бид нарыг зараар дуудсан, үндсэн ажилчин биш гэдгээ хэлсэн. Тийм учраас бид нарын ажлын хөлсийг танай байгууллага өгөх ёстой гээд манай байгууллагаас ажилчдын цалинг өгч явуулсан. Эдгээр ажилчид нь хөдөлмөр хамгааллын ямар нэг хувцас хэрэглэлгүй байсан. Гэтэл "Мон Азер Роуд" ХХК-ий захирал Б манай үндсэн ажилчид, эдгээр хүмүүсийн нийгмийн даатгалыг төлж байсан, хувцас хэрэгсэл өгч байсан гэх зэргээр 30 сая төгрөгийг манай компаниас нэхэмжилж шүүхэд хандсан боловч өөрсдөө шүүх хуралдаа ирдэггүй байсан тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн 184/Ш32017/03407 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг буцаах шийдвэрийг гаргасан. "Мон Азер Роуд" ХХК-ий захирал Б анх Гийг танилцуулахдаа манай нягтлан бодогч гэж дагуулж ирээд бүх тооцоог энэ хүн хариуцна гэж хэлсэн. Сүүлдээ эхнэр, нөхөр гэж байсан..." гэх мэдүүлэг /5хх-ийн 9-10х/,

- гэрч Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Я.Г бол миний нөхөр байгаа юм. Бэг бүрд ХХК-ний захирлаар ажилладаг. Би Бэг бүрд ХХКний дэд захирлаар ажилладаг. Манай компани барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Мон Азер фоуд” ХХК-тай хамтран ажиллах заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа манай компанийн орон сууцны барилга дээр хамтран ажиллах гэрээ хийсэн. Тухайн үед 7 ширхэг байрыг ажлын гүйцэтгэлийн дүнд өгөхөөр тохирсон. Тухайн үед ажил эхлэхэд бэлэн мөнгө шаардлагатай учраас дээрх байруудыг бололцоотой хүмүүст нь зарж борлуулаад байж байя гэсэн. Үүнийг нь эхний ээлжид зөвшөөрөөгүй. Гэтэл бидний мэдлийн байрыг та нар яахаараа зөвшөөрдөггүй юм бэ өөрсдөө хариуцлагаа хүлээх учраас та нар зөвшөөрөх ёстой гэсэн шаардлага удаа дараа тавиад Мон Азер роуд ХХК-с ирсэн албан бичгийг үндэслээд тухайн байр авч байгаа хүнд хүртэл бүх тайлбарыг нь хэлж байрыг шилжүүлэх гэрээг хийсэн. Тухайн үед Мон Азер фоуд ХХК-ний албан бичгийг үндэслэн манай компани, тухайн байр авах гэж байгаа иргэнийг оролцуулан гурвалсан гэрээ байгуулсан байдаг. Манай компани Наранцэцэг гэж хүнтэй мон азер фоуд ХХК-ний албан бичгийн дагуу гурвалсан гэрээ байгуулсан. Гэрээн дээр үнийн дүн тусгагдаагүй байсан. Мон Азер фоуд ХХК-иас тус иргэнтэй 2015.12.12- ны өдөр мкв-ыг нь 800.000 төгрөгөөр буюу 44.912.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг байгуулсан талаар бол надад мэдэх зүйл байхгүй байна..." гэх мэдүүлэг /5хх-ийн 223х/,

- гэрч Я.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай Бэг бүрд ХХК нь 2015 онд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилга барьж байсан. Тухайн үед манай компанийн менежер ажилтай байсан Ууганцэцэг гээд эмэгтэй нь "Мон Азер роуд" ХХК байна энэ компанитай хамтарч ажиллаж бололцоотой юу уулзаад үзээч гэсэн Ингээд тухайн компанийн  холбогдох хүмүүстэй нь уулзаад хамтран ажиллахаар болоод гэрээ байгуулсан. Гэрээн дээр ажлын хөлсөнд нь 100 хувь бартераар 7 ширхэг орон сууц өгөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Үүнийг гүйцэтгэх захирал болох эхнэр Бадамд хариуцуулж өгсөн. Тухайн үед би гэрээн дээр гарын үсэг зурсан. Нарийн асуудлыг нь манай эхнэр Бадам мэдэж байгаа..." гэх мэдүүлэг /5хх-ийн 225х/

 

5. Шүүгдэгч Б.Б, А.Г нар бүлэглэн 2015  оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад орох "Бэг бүрд" ХХК-ий барьж байгаа байшингийн дотор заслын ажлыг "Мон Азер Роуд” ХХК хийж байгаа, бартераар 7 байр авахаар болсон гэж хэлж, уг орон сууцнаас хохирогч Б.Уд худалдахаар болж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр орон сууцны барилга захиалгаар барих гэрээг байгуулан 50.000.000 төгрөгийг залилан авсан үйл баримт нь хавтаст хэрэгт бичгээр авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- хохирогч Б.Уийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр "Мон Азер Роуд" ХХК-ий захирал Бтой Сонгинохайрхан дүүргийн нутаг Ханын материалын буудлын хажууд Бэг Бүрд ХХКийн барьж байгаа байрнаас 1 мкв талбайг нь 1 сая төгрөгөөр бодож 68 мкв талбай бүхий байрыг худалдаж авахаар гэрээ байгуулсан. Уг байр нь 2015 оны 12 дугаар сард ашиглалтад орно гэж байсан. Байрны урьдчилгаа мөнгийг 2 хувааж өгөхөөр тохиролцсон. Эхний 25 сая төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Бын туслах болох Хүслэнд Хаан банкны 5034564972 дугаарын дансанд шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 25 сая төгрөгийг өгөхгүй бол байрыг чинь өөр хүнд өгнө шүү гэх зэргээр дарамтлаад байсан. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 11 -ны өдөр захирал Бын Хаан банкны 500767327 дансанд 25 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Нийт 50 сая төгрөгийг өгсөн. Туслах менежер А.Г нь байранд чинь удахгүй оруулна, үлдэгдэл мөнгөө бэлдэж байгаарай гээд байсан. Тэгээд орох хугацаа болсон чинь байрандаа орж чадаагүй, 2016 оны 4 дүгээр сард Бтой уулзсан чинь таны мөнгийг барилга руу оруулаагүй. ОХУлс руу наймаанд яваад шатсан, А.Г хагас мөнгийг аваад зугтаасан гэж байсан. 2016  оны 9 дүгээр сард хохиролгүй болгож өгнө гэж баталгаа бичиж өгсөн. Намайг байранд оруулах нь худлаа болсон. Миний орно гэж байсан Сайр ашиглалтад орсон боловч би байрандаа орж чадаагүй. "Бэг бүрд" ХХК-ий захирал Я.Ганбаатартай очиж уулзахад Б туслан гүйцэтгэх ажлаа хийгээгүй болохоор манайхаас байр өгөөгүй. Та нарыг гэрээ хийсэн нэрээр залилсан байна гэдгийг хэлсэн. Одоо би Боос 50 сая төгрөгөө нэхэмжилж байна. Залилуулсан асуудалдаа гомдолтой байна, худлаа хэлээд өнөөдрийг хүрсэн..." гэх мэдүүлэг /5хх-ийн 154х/,

"...Миний өгсөн 50 сая төгрөгөөс хэн нь хэдэн төгрөг мэдэхгүй байна. Ямар ч байсан Г, Б нар 2-уулаа ирж гуйж гувшиж байгаад миний мөнгийг авсан. Надаас авсан мөнгөө Монголоос консерв худалдаад авчихсан байгаа гэж хэлсэн. Консерв худалдаж аваад ОХУ руу зарахаар явчихсан байгаа, хүлээж бай гээд байсан..." гэх мэдүүлэг /7хх-ийн 184х/,

- Бын  "Бэг бүрд" ХХК-ий захиралтай 2015 оны 9 дүгээр сарын 21ний өдөр 15/9/21-1 дугаартай "450 сая төгрөгийн дотор заслын ажлыг хийж гүйцэтгэн 7-н байрны эрхтэйгээр байгуулсан "Ажил гүйцэтгэх гэрээ", Мон Азер Роуд ХХК-иас иргэний шүүхэд "...2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 15/9/21-1 тоот "ажил гүйцэтгэх гэрээг хууль бус нэг талын санаачилгаар цуцалсантай холбоотойгоор өөрийн компанид учирсан 30 сая төгрөг гаргуулж өгнө үү" гэсэн нэхэмжлэл /4хх-ийн 246х, 5хх-ийн 17х/,

- "Бэг бүрд" ХХК-иас Мон Азер Роуд ХХК-д хүргүүлсэн 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн гэрээг цуцлах санал, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн гэрээг цуцлах талаарх мэдэгдэл, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээг цуцалсан талаарх хариу зэрэг албан бичгүүд /4хх-ийн 190х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч шүүгдэгч Б.Б нь А.Гтэй санаатай нэгдэж бүлэглэн шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогч Б.Уээс Монгол улсад үйлдвэрлэгдсэн лаазалсан бүтээгдэхүүнийг хилээр ОХУ-руу гаргаж худалдан борлуулж ашиг олоод мөнгийг нь буцааж өгнө гэж итгүүлэн мөнгө зээлж аваад бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж мөнгө удахгүй орж ирээд зээлсэн мөнгөө буцаан өгөх гэж байгаа мэтээр худал хэлэн хуурч залилсан, хохирогч Д.Нд ОХУ-аас хүнсний гурилыг Монгол улсын хилээр оруулж ирэн аж ахуйн нэгжид худалдан борлуулаад олсон ашгаа хувааж авна гэж итгүүлэн хуурч хөрөнгө оруулалт хийлгэх замаар мөнгийг нь өөртөө шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан, хохирогч Б.Ц, Б.У, А.М нараас орон сууц худалдах замаар аж ахуйн нэгжтэй гэрээ хийлгүүлж, орон сууц худалдах төлбөрийг өөртөө шилжүүлэн авсан атлаа бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч нарт худал хэлэн хуурч залилсан гэмт хэрэг үйлдсэн нийт 5 удаагийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч А.Г, Б.А, Б.Б нарын бусдад учруулсан хохирлыг тус бүр нөхөн төлөх хувь хэмжээг хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч, иргэний хариуцагч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, тухайн үед өөрсдийн эсхүл бусдын эзэмшлийнх боловч шүүгдэгч нар авч ашиглаж байсан банкнуудын дансны хуулга, мөрдөн шалгах болон хохирол төлөхөөр шүүхээс завсарлага авах явцад хохирогч нарт буцааж мөнгө төлсөн бичгийн баримтууд, мөн бусад бичгийн баримтуудыг үндэслэн тогтоосон бөгөөд шүүгдэгч Б.Боос нийт 111.055.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ут 20.270.000 төгрөг, хохирогч Д.Нд 13.950.000 төгрөг, хохирогч А.Мд 20.000.000 төгрөг, хохирогч Д.Нт 21.335.000 төгрөг, хохирогч Б.Уд 35.500.000 төгрөг тус тус олгуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Гэтэл Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгч нь хохирогч Д.Н, Б.У, Б.У нарын хохирлыг барагдуулсан талаар бичгийн баримтуудыг шүүхэд ирүүлсэн, хохирогч нар нь энэ талаар хуралдаанд мэдүүлж  байх тул тэдгээрт төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин шүүгдэгч Б.Боос үлдэх нийт 33.950.000 /гучин гурван сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Н 13.950.000 төгрөг, хохирогч А.М 20.000.000 төгрөгийг тус тус олгуулахаар шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч А.Г, Б.А, Б.Б нарт õîëáîãäîõ õýðãèéн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр болсон шүүхийн хэлэлцүүлгээр гэм буруутайг нь тогтоосон бөгөөд шүүгдэгч нар нь хохирол төлөх 5 хоногийн завсарлага авах хүсэлтийг гаргаснаар, шүүх хүсэлтийг хүлээн авч тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, шүүхээс хохирол төлөх ажлын 5 хоногийн завсарлага өгч шийдвэрлэсэн болно.

Тус хуралдаанаас шүүгдэгч Б.Бод холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хуульд заасан журмын дагуу явагдаж, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон шийдвэр гаргасан.

Улмаар 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд шүүгдэгч Б.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний хаана байгаа нь мэдэгдэхгүй, оргон зайлсан байх тул А.Г, Б.А, Б.Б нарт холбогдох 2014 25000 5671 дугаартай ýð¿¿ãèéí õýðãээс Б.Бод холбогдох хэргийг тусгаарлан түдгэлзүүлж, түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэн Б.Бод холбогдох хэргийг түдгэлзүүлэн, тусгаарлаж шийдвэрлэсэн ба Б.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр олдсон байх тул түдгэлзүүлсэн үндэслэл арилсан тул  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн болно.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирол төлөх ажлын 5 хоногийн завсарлага авч, улмаар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд ирэлгүй нийт 3 жил 3 сар 15 хоног оргон зайлжээ.

2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар Улсын дээд шүүхийн тогтоолд “...шүүгдэгч Б.Бод холбогдох хэргийг тусгаарлан түдгэлзүүлж, түүнийг олдмогц шүүх хуралдааны ажиллагааг эрүүгийн хариуцлага оногдуулах шатнаас эхлүүлэн явуулсугай” гэжээ.

Тиймээс анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Быг олдмогц шүүх хуралдааны ажиллагааг эрүүгийн хариуцлага оногдуулах шатнаас эхэлж явуулсан болно.

Шүүгдэгч Б.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүхийн шатнаас 3 жил гаруй оргон зайлсан болох хувийн байдлыг нь  тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 10 хоног цагдан хоригдсон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С овогт Б.Быг бусадтай бүлэглэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  1. Б.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 /тал/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг журамлан Б.Бын нийт цагдан хоригдсон нийт 10 /арав/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Бод шүүхээс оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Боос нийт 33.950.000 /гучин гурван сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Н-д 13.950.000 /арван гурван сая есөн зуун тавин мянга/ төгрөг, хохирогч А.М-д 20.000.000 /хорин сая/ төгрөгийг тус тус олгосугай.
  5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

  1. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ