Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/49

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 29А дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс Халх, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой сантекникч мэргэжилтэй, “*******” ******* шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт *******, ******* тоотод оршин суух,

Урьд 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлээгүй 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан.

 *******ын ******* /РД:*******/

 

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

 Яллагдагч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө , тоотод М.ийг "Би Налайхын атаман та нар яах юм" гэж хэлсэн шалтгаанаар маргалдаж улмаар хавирч унагаан нүүрэн тус газарт гутлаараа өшиглөж, хэвлий болон гарын сарвуунд зулгаралт, дөрвөн шүдний булгарал, 2 шүдний ганхалт зэрэг хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Г.******* нь  шүүхийн   хэлэлцүүлэгт: “...Би найз ы гэрт очиж пиво хувааж уусан. Гаднаас манай найзын хүргэн Б. орж ирсэн. Бид гэр дотор хоорондоо муудсан. Тэгээд гадаа гарч барилцаж авсан. Би хавирч унагаагаад хатуу ултай гутлаараа нүүр лүү нь өшиглөж шүдийг нь унагаасан. Унахад гар, хуруу нь шалбарчихсан байсан. Б. гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд гэрт байсан хүмүүс  рүү агсраад байсан. Намайг гараад ир үзье гээд “Би Налайхын атаман байна. Та нар яг яах гээд байгаа юм” гэсэн. Би хохирогчийг нэг удаа өшиглөсөн. Би ажлын хатуу ултай гуталтай байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Хохирогчид 3.000.000 төгрөг төлсөн..” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Хохирогч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 1 дүгээр сарын 26-ны шөнө 01 цагийн үед , тоотод байрлах гэртээ ирсэн. Би гэртээ ирэхээсээ өмнө найзуудтайгаа 2 шил 0.75 литрийн Хараа архи уучихсан, согтолттой гэхдээ биеэ аваад явчихаар байсан. Намайг гэртээ ирэхэд манай базын гэрт найзууд нь ирчихсэн пиво ууцгааж байсан, намайг дуудахаар нь би тэдний гэрт ороод тэд нартай хамт суугаад пиво уусан, ингээд би нэлээн согтоод бараг тасарчихсан байсан. Тэгээд би ямартай ч тэдний гэрээс гараад хашаандаа байхад намайг нүүр лүү өшиглөсөн үү цохисон уу мэдэхгүй байна, нүүрэнд гал манараад явчихсан, би өөрөө шал согтуу байсан учраас яг цохиулаад ухаан орж байгаа юм тэгээд юу болж байна гээд харсан чинь миний шүднүүд унаад амнаас цус гарсан миний хажууд манай эхнэр, ******* нар байж байсан. Тэгээд манай эхнэр намайг гэр лүү оруулаад гэрээс гаргаагүй, тэгээд цагдаа дуудсан байсан. Цагдаа ирээд *******ыг авч явсан, би ч араас нь цагдаа дээр очсон юм. Ийм л асуудал болсон. Миний шүднүүд бүгд зүгээр эрүүл байсан, тухайн үед цохиулаад бүгд унаж гэмтсэн юм. Надад хиймэл шүд огт байдаггүй. Миний 4 шүд унаад, 2 хөдөлчихсөн байгаа, одоогоор ямар нэгэн эмчилгээ хийлгэж, шүд хийлгээгүй байгаа. Би шүднүүдээ эмчлүүлчихвэл ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй. Одоо хөдөлсөн хоёр шүдийг эмч нар бол авхуулчихвал дээр гэж байсан тэгэхээр нийт 6 шүд хийлгэх шаардлагатай болж байна...” гэх мэдүүлэг /хх-7/,

 

Гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд сууж байтал ******* хоёр учиргүй муудалцаад гарах уу гээд хамт гарцгаасан. Тэгээд би араас нь удалгүй гарахад манай хүнийг өшиглөөд шүдийг нь гэмтээчихээр нь би гэр лүүгээ авч ороод гаргаагүй, тэгээд цагдаа дуудсан. Тэд нар хавираад унагахад ийм юм болсон гээд байгаа юм, би бол тэрийг нь өшиглөж байна л гэж сүүлд гарахдаа харсан, гэхдээ гадаа харанхуй байсан сайн тод харж чадаагүй юм. Тэд нар айхтар зууралдаад зодолдоод байсан юм байхгүй, манай нөхөр хариу зодолдсон юм байгаагүй....” гэх мэдүүлэг /хх-11/,

 

Гэрч Ө.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...00 цагийн үед гаднаас манай эхнэрийн эгчийнх нь нөхөр болох бас манай хашаанд хамт амьдардаг архи уучихсан нэлээн согтчихсон байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь д бас пивоноосоо өгөөд хувааж уусан. Удаагүй эхнэр бас манайд орж ирээд манай эхнэр тэй хамт нэг 2 пиво хувааж уусан. Тэгээд бөөндөө юм яриад сууж байтал гэнэт бид нарт агсам тавиад “би бол Налайхын атаман та нар яах юм бэ” гээд хэрүүл маргаан хийгээд эхэлсэн. Тэгэхээр нь бид хэд аль болох хэрүүл маргаан үүсгэхгүй гээд тэвчээд байх тусам улам агсраад бүр манай найз Г.******* руу агсарч дайрч “хоёулаа гаръя нэгийгээ үзье” гээд байхаар нь би уур хүрээд “тэгвэл тэгээд та 2 гараад учраа олооч дээ” гээд тэр хоёрыг гэрээсээ гаргасан. Тэгсэн манай найз Г.******* М.тэй зууралдаж аваад М.ийг газар хавираад нүүрээр нь унагаачихсан чинь М.ийн үүдэн дээд 3 шүд нь уначихсан юм. Тэгсэн эхнэр нь болох хараад цагдаа дуудсан юм.” гэх мэдүүлэг /хх-13/,

 

Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Г.******* нь даруу төлөв зантай, хүнтэй найрсаг ханддаг, хүний үгнээс гардаггүй, үг дуу цөөтэй, хүнтэй маргаж муудалцаж зодоон цохион хийдэггүй, гэр бүлдээ анхаарал халамж сайтай, элдвийн ааш гээд байх юм байхгүй, архи дарс барагтаа хэрэглээд байдаггүй, уулаа гээд ааш байдаггүй, үр хүүхдүүддээ ч халамж анхаарал сайн тавьдаг, урьд архи хэрэглээд асуудал гаргаж байсан удаа байхгүй, өмнө нь архи уугаад аваар гаргаж байсан гээд тэрнээс хойш бараг архи уухаа байчихсан юм. Ахуй амьдралын нэг их сайнгүй ч гэсэн тийм ч муу биш дундаж амьдралтай гэж хэлж болно, одоо хоёулаа ажил төрөл хийгээд зүтгээд л явж байна...” гэх мэдүүлэг /хх-17/,

Шүүгдэгч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө 23 цагийн үед , тоотод байрлах найз ы гэрт очсон, тэнд очоод бид нар уулзалдаагүй удсан болохоор юм ярингаа пиво ууцгаасан. Тэгтэл ы баз ах гэх хүн гаднаас нэлээн халамцуу байдалтай орж ирээд бид нартай юм яриад пиво уугаад сууж байгаад над руу агсраад намайг гарья гэхээр тэгье гээд ы гэрээс гараад барилцаж авсан, тэгэхдээ би хавираад унагаачихсан чинь унахдаа согтуу болохоороо биеэ сул тавиад хүчтэй унах шиг болсон тухайн үед хатуу ултай гуталтай байсан болохоор яг амаараа миний гутлын хоншоорыг мөргөж таараад унасан, тэгээд амнаас нь цус гараад шүднүүд нь уначихсан юм, миний хувьд гэм буруугаа ойлгож байгаа бид хоёр сайн дураар эвлэрцгээсэн, би уучлалт гуйсан байгаа. тэй хохирлын талаар ярилцсан, хамт эмнэлэгт үзүүлсэн, тэгээд шүднүүдийг нь хийлгэхээр ярилцсан байгаа, одоогоор яг хэдэн төгрөг болохыг эцэслэж хэлээгүй болохоор төлбөрөө төлөөгүй байна. Ойрын хугацаанд яаралтай төлж барагдуулна гэж бодож байна. Миний хувьд ер нь бол согтчихсон байсан, би ч бараг уудаггүй, уухаараа амархан согтчихдог юм. Бид хоёр хоёулаа л нэлээн согтуу байсан, болсон үйл явдлыг бол сайн санаж байна...” гэх мэдүүлэг /хх-29/,

 

Шүүгдэгч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн: “..Би 2023 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө найз Ө.ы гэрт пиво хувааж уугаад байж байтал гаднаас М. орж ирээд над руу агсраад намайг гаръя гэхээр нь гэрээс гараад барилцаж авсан. Би тухайн үед ийг хавирч унагаад нүүр хэсэгт нь хатуу ултай гутлаар нэг удаа өшиглөсөн. Тухайн үед амнаас нь цус гарч шүд уначихлаа гээд байсан.  ийн биед үүссэн гэмтлүүд нь миний буруутай үйлдлийн улмаас үүссэн” гэсэн мэдүүлэг /хх-98 /,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 60 дугаартай дүгнэлтэд:

  1. ын ийн биед дөрвөн шүдний булгарал, хоёр шүдний ганхалт, дух, баруун сарвуу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар үлэмж хэмжээгээр алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  3. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 15% нөлөөлнө.” гэх шинжээч эмчийн дүгнэлт  /хх-19-20/,

              

               Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-52-56/, 

 

               Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-03-04/,

 

               Хохирогч М.ийн шүүхэд гаргасан “Г.*******оос нэхэмжлэх гомдол санал байхгүй тиймээс шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт,

 

               Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******од холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “...шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах”  гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Г.*******од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө 23 цагийн , тоотод хохирогч М.ийг "Би Налайхын атаман та нар яах юм" гэж хэлсэн шалтгаанаар маргалдаж улмаар хавирч унагаан нүүрэн тус газарт гутлаараа өшиглөж, хэвлий болон гарын сарвуунд зулгаралт, дөрвөн шүдний булгарал, 2 шүдний ганхалт зэрэг хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч М.ийн өгсөн: “...Тэгээд би ямартай ч тэдний гэрээс гараад хашаандаа байхад намайг нүүр лүү өшиглөсөн үү цохисон уу мэдэхгүй байна, нүүрэнд гал манараа явчихсан, би өөрөө шал согтуу байсан учраас яг цохиулаад ухаан орж байгаа юм тэгээд юу болж байна гээд харсан чинь миний шүднүүд унаад амнаас цус гарсан миний хажууд манай эхнэр, ******* нар байж байсан. Тэгээд манай эхнэр намайг гэр лүү оруулаад гэрээс гаргаагүй, тэгээд цагдаа дуудсан байсан.” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Г.*******ын өгсөн: “...Бид гэр дотор хоорондоо муудсан.  Тэгээд гадаа гарч барилцаж авсан. Би хавирч унагаагаад хатуу ултай гутлаараа нүүр лүү нь өшиглөж шүдийг нь унагаасан...” гэх мэдүүлэг,

Гэрч М.ийн өгсөн: “...Ингээд сууж байтал ******* хоёр учиргүй муудалцаад гарах уу гээд хамт гарцгаасан. Тэгээд би араас нь удалгүй гарахад манай хүнийг ******* өшиглөөд шүдийг нь гэмтээчихээр нь би гэр лүүгээ авч ороод гаргаагүй, тэгээд цагдаа дуудсан. Уулзъя гээд хамт гарцгаасан юм...” гэх мэдүүлэг,

Гэрч Ө.ы өгсөн: “...Тэгээд бөөндөө юм яриад сууж байтал гэнэт бид нарт агсам тавиад “би бол Налайхын атаман та нар яах юм бэ” гээд хэрүүл маргаан хийгээд эхэлсэн. Тэгэхээр нь бид хэд аль болох хэрүүл маргаан үүсгэхгүй гээд тэвчээд байх тусам улам агсраад бүр манай найз Г.******* руу агсарч дайрч “хоёулаа гаръя нэгийгээ үзье” гээд байхаар нь би уур хүрээд “тэгвэл тэгээд та 2 гараад учраа олооч дээ” гээд тэр хоёрыг гэрээсээ гаргасан. Тэгсэн манай найз Г.******* М.тэй зууралдаж аваад М.ийг газар хавираад нүүрээр нь унагаачихсан чинь М.ийн үүдэн дээд 3 шүд нь уначихсан юм. Тэгсэн эхнэр нь болох хараад цагдаа дуудсан юм.” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 60 дугаартай “ын ийн биед дөрвөн шүдний булгарал, хоёр шүдний ганхалт, дух, баруун сарвуу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар үлэмж хэмжээгээр алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх шинжээч эмчийн дүгнэлт , Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл  нь хэргийн оролцогч нар нь согтуурсан үед хохирогчийн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, бие биеэ харилцан үл хүндэтгэсэн харилцаа хандлагатай хамааралтай гэж үзлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Г.*******од холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйлд зааснаар 700.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялын саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Г.*******од эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхэд    хохирогчийн   зүгээс   “шүүгдэгч   Г.*******   нь   хохирогчид  гэмт

хэргийн улмаас учруулсан хохиролд 3.000.000 төгрөгийг нөхөн төлсөн талаар болон гомдол, нэхэмжлэл байхгүй” гэсэн хүсэлтийг ирүүлснийг үнэлэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан  зүйлгүй,  битүүмжилсэн  хөрөнгөгүй,  эрүүгийн  хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******од оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

             4. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

              5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.ГАНБОЛД