Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2021/0775

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М ХХК

Хариуцагч: Монгол Улсын Засгийн Газар, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай 170 дугаар тогтоолын М ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа хэсгээр хууль бус байсан болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 232 дугаар Төмөр замын шугамын чигийг тогтоох тухай тогтоолын М ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа хэсгээр хууль бус байсан болхыг тогтоолгох, М ХХК-ийн эзэмшиж байсан ХҮ021700, ХҮ018243 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг Улсын тусгай хамгаалалтад авсаны дагуу Ашигт малтмалын хуульд заасан нөхөн олговор олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтад ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 29.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно гэж заасны дагуу тогтоогдсон эрсдэлийн хуримтлал бүхий талбайд М ХХК-ийн ХҮ021700, ХҮ018243 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээнд дүйцэх 2 ширхэг тусгай зөвшөөрөл олгохыг Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Бүрэн-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Г.Алтансүх, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Буяндэлгэр, С.Мяндасмаа, Р.Энхтайван, М.Амарсайхан түүний өмгөөлөгч Б.Борхүү, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК -ийн захирал шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани анх Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Шувуун-Уул нэртэй газарт ХҮ021700, ХҮ018243 дугаар тусгай зөвшөөрлийн 2010 оноос хойш хууль ёсны дагуу эзэмших эрхтэй болсон.

Бид хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг цаг тухайд нь төлж, Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж хайгуулын талбайдаа эрэл хайгуулын ажил гүйцэтгэж, олон ажилчид ажиллуулж, ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж хайгуулын ажлыг өнөөдрийг хүртэл хийж ирсэн.

Гэтэл Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 170 дугаар тогтоол гаргаж Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь, Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Улаанбадрах, Сайшанд сумдын нутаг дэвсгэрийг дамнан баригдах 416,2 км төмөр замын зурвас газар болох 5,802 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан.

Засгийн газрын дээрх тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газар нь манай компанийн эзэмшлийн ХҮ021700 болон ХҮ018243 тусгай зөвшөөрлийн талбайтай 52 км талбай бүхий газраар давхцалтай байгаа болно.

Энэ нь манай компанийн эзэмшлийн ХҮ021700 болон ХҮ018243 тусгай зөвшөөрлийн талбайд цаашид хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй байдал үүсгээд байна.

Бид эрх ашгаа хамгаалуулах үүднээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчийн зүгээс шүүхэд манай гаргасан нэхэмжлэлийн дагуу хариу тайлбар болон нотлох баримтаа ирүүлсэн байна.

Уг нотлох баримтуудаас үзэхэд Засгийн газрын 170, 232 дугаар тогтоолыг тус тус гаргах үед манай компанийн тусгай зөвшөөрлийн талбай давхцаж байгаа гэдгийг мэдсэн атлаа хариуцагч Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасан эрхийг эдлүүлээгүй улсын тусгай хэрэгцээнд авсан, төмөр замын чиг тогтоосон байсан гэдгийг мэдсэн.

Тухайлбал, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1/27718, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний 1/927 тоот, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/928 тоот, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/137 тоот Санал хүргүүлэх тухай албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1/1764 тоот зэрэг албан бичгүүдээс үзэхэд манай хайгуулын дээрх тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа талаар ХҮ021700 болон ХҮ018243 талбайнууд улсын тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхацсан гэдэг нь тодорхой болсон бөгөөд Тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн талаар дурдаад Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 287 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохоор заасан байна гэсэн албан бичгийг хүргүүлж байсан байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хамгаалалтад авсаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал, эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг 1 жилийн дотор төлнө гэж заасан нь тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авсан бол нөхөх олговор олгохыг тухайн эрх бүхий этгээдэд үүрэг болгосон байна.

Үүнээс үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газраас өөрсдөө Засгийн газарт уламжлах байтал энэ үүргээ биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй бөгөөд манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хүрж байна.

Манай компанийн зүгээс нөхөн олговрын асуудлыг шийдүүлэх, дүйцүүлэн газар олгох талаар ашигт, малтмал газрын тосны газарт хандсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй, бодитой шийдвэр гаргаагүй хэрнээ харин ч тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөхийг шаардсан албан бичгийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 8/4311 дүгээр албан бичгээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар хариу ирүүлсэн болно.

Үүний дагуу тус компани Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж өөрийн эзэмшлийн хүчин төгөлдөр ХҮ021700 дугаар тусгай зөвшөөрлийн төлбөрт 49,577,485 төгрөг, алдангид 3,867,042 төгрөгийг, ХҮ018243 дугаар тусгай зөвшөөрлийн төлбөрт 102,067,240 төгрөг, алдангид 7,961,245 төгрөг буюу нийт 163,473,012 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлсөн.

Түүнчлэн дээрх тусгай зөвшөөрлийн талбайн төлбөр болон гарсан зардлыг Голден пейж аудит ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Хайгуулын зардал баталгаажуулах тухай б/23 тоот албан бичгээр, 3,709,576,686 гэж баталгаажуулсан бөгөөд ХҮ021700, ХҮ018243 дугаар тусгай зөвшөөрлийн 2021 оны төлбөрт 163,473,012 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлсөн байдлаар тодруулж байна.. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганхүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" 170 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна . Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдийн Төмөр замын шугамын чигийг тогтоох тухай" 232 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгой уурхайгаас Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг хүртэл барих төмөр замын шугамын чигийг тогтоож, хавсралтаар километр тутам дахь солбицлыг тогтоосон. "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам"-ыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолын хавсралтаар баталсан . Уг журмын 3.1-т заасны дагуу Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13 дахь хэсэгт заасан "Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар-ын зориулалтаар Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуух тэнхлэгээс хоёр тийш 500 метр зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүссэн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02/2952 тоот албан бичгийг Барилга, хот байгуулалтын яаманд ирүүлсэн.

Барилга, хот байгуулалтын яамнаас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт судлан дүгнэлт гаргуулахаар 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/2129 тоот албан бичиг ирүүлсэн. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас газрыг тусгай хэрэгцээнд авах хүсэлтийг судалж дүгнэлт гаргах ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Үүнд: Төмөр замын тэнхлэгээс хоёр тийш 500 метр газрыг улсын тусгай хэрэгцээнд авахад тулгарч буй асуудлыг судалж, газар дээр нь ажиллах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгосон газар, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайн давхцал, эдгээр асуудлыг холбогдох хууль, журмын дагуу судалж, шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А / 205 дугаар тушаалаар байгуулж, бүрэлдэхүүнд, Дорноговь, Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Дорноговь аймгийн Мандах, Улаанбадрах , Сайншанд сумын газрын даамлууд , Өмнөговь аймгийн Цогтцэций , Манлай сумын газрын даамлууд Зам, тээврийн хөгжлийн яам , Монголын төмөр зам төхк, Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөллийг оролцуулан хамтран ажилласан болно. Ажлын хэсэг 1 удаа хуралдаж, газар дээр нь хээрийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Хээрийн судалгаагаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт 1 аж ахуйн нэгж, 3 иргэний өвөлжөө, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт 2 аж ахуйн нэгж, 26 иргэний өмчлөлийн газар, 4 иргэний өвөлжөө, 1 уст цэг нийт 37 иргэн, аж ахуйн нэгж нь тухайн шатны Засаг даргын захирамжийн дагуу газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн бүртгэлтэй байсан. Хээрийн судалгааны үр дүн, тайланг ажлын хэсгийн нийт гишүүдэд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж танилцуулсан. Хуралд төмөр замын трассаас 2 тийш тус бүр 500 метр газарт газар ашиглах, эзэмших, өмчлөх эрхийн бүртгэлтэй 37 иргэн, аж ахуйн нэгжийг танилцуулахаас гадна, Ашигт малтмал, газрын тосны газраас ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 7 аж ахуйн нэгжийн талбай байгаа тухай мэдэгдэж ажлын хэсгийн гишүүд зураг дээр ярилцсан . Хурлаас гарсан шийдвэрийн дараа тус газрын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны 1/2771 тоот албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/137 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт төмөр замын шугамын чиглэлийн дагуух газрыг улсын тусгай хэрэгцээнд авах зурвас газартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбай давхцалтай байгаа тул Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд тэдгээр байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаар санал, зөвлөмж авахаар тус тус хандаж байсан. Барилга, хот байгуулалтын Сайдаас Ашигт малтмал , газрын тосны газарт 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 01/1242 тоот албан бичгээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А / 205 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гаргасан судалгааг хүргүүлж төмөр замын зурвас газартай давхцалтай тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн судалгааг ирүүлэхийг хүссэн. Албан бичгийн хариуд Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1/1764 тоот албан бичгээр төмөр замын зурвас газарт давхцалтай тусгай зөвшөөрлийг судалгааг ирүүлсэн. Судалгаанд М ХХК нь XV-018243 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан.

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журмын 3.9.7-д заасны дагуу Дорноговь, Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар төмөр замын зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах суудлыг хэлэлцүүлэн санал авсан бөгөөд аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тус тус дэмжсэн санал өгсөн. Зам, тээврийн хөгжлийн сайдаас Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуух зурвас газрыг тэнхлэгээс 2 тийш 60 метр зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүссэн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1694 тоот албан бичиг ирүүлсэн. Дээрх саналын хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас төмөр замын тэнхлэгээс хоёр тийш 60 метр зурвас газар тусгай зөвшөөрөлтэй талбай болон тусгай хэрэгцээнд авах газартай давхцалтай хэмжээ, нөхөн олговрын тооцоо, судалгааг гаргуулахаар 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/2832 тоот албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн бөгөөд хариуг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 3/4713 тоот албан бичгээр судалгааг хүлээн авсан. Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн судалгаанд "М" ХХК-ийн ашигт малтмалын XV - 018243 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайтай 447.27 га, XV-021700 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайтай 188.42 га талбайгаар тус тус давхцалтай болж өмнө Барилга , хот байгуулалтын яаманд ирүүлж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ, байршил өөрчлөгдсөн байсан. Зам, тээврийн хөгжлийн сайдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу төмөр замын дагуух зурвас газрыг тэнхлэгээс 2 тийш 60 метр байхаар тооцож суурин судалгаа хийхэд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт 1 аж ахуйн нэгж, 1 иргэний өвөлжөө, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт 2 аж ахуйн нэгж байгууллага, 4 иргэний өвөлжөө нийт 8 иргэн, аж ахуйн нэгж байгууллага тухайн шатны Засаг даргын захирамжийн дагуу газар эзэмших, ашиглах эрхийн бүртгэлтэй байсан .

Дээр судалгаа болон Дорноговь, Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолыг Барилга , хот байгуулалтын яаманд хүргүүлсэн.

Барилга, хот байгуулалтын сайдаас 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/1876, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01/2547 тоот албан бичгүүдээр "Таван-толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам төслийг хэрэгжүүлэх 416.2 километр төмөр замын зурвас 5802 га газрыг "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" Засгийн газрын тогтоолын төсөлд Засгийн газрын гишүүдээс санал авсан байдаг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас улсын тусгай хэрэгцээнд авах газартай ашигт малтмалын хайгуулын 2 , ашиглалтын 1 тусгай зөвшөөрөлтэй давхцалтай байна. Давхцалтай хэсгийг хасах эсвэл Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу нөхөх олговрын асуудлыг тусгах санал ирүүлсэн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан "Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч шигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04 - ний өдрийн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" 170 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт Энэ тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай иргэн хуулийн этгээдийн эзэмшиж байгаа газар, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, эсхүл солиход гарах зардлын хэмжээ , нүүлгэн шилжүүлэх хугацааг тохиролцох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам , тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нарт даалгасугай гэж туссан. Дээрх хуулийн заалт болон Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн.

Дэлхий нийтэд гарсан коронавирусын халдварын цар тархалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" 178 дугаар тогтоол гарч хөл хорионы улмаас Засгийн газрын 2020 оны 170 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээ хойшлогдсон. Барилга, хот байгуулалтын яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" 170 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ажлын хэсэг байгуулах нэр ирүүлэх тухай 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03/523 тоот албан бичгийг Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яаманд тус тус, 03/523 тоот албан бичгийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын төмөр зам ТӨХК-д тус тус хүргүүлсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, мөн зүйлийн 28.1.2 - т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан. Иймд М" ХХК-ийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Жавхлан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэг: Тусгай зөвшөөрлийн талаар: зөвшөөрөл хүссэн өргөдөл 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасныг хүлээн авч "М" ХХК нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай аймгийн Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах сумдын нутаг Шувуун Уул нэрт хянан үзээд Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийг үндэслэн зөвшөөрлийг Цөмийн энергийн газраас 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус компанид 117231.97 га талбайд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын Ц001X дугаартай тусгай олгожээ. Дээрх Дорноговь аймгийн Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах сумдын нутаг Ц-001х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг Цөмийн энергийн тухай хуулийн 22 дугаар Шувуун Уул нэртэй 117231.97 га талбай бүхий цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын зүйлийн 22.3, 22.6, Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 4 дүгээр зүйлийн 4.4. "Цацраг идэвхт ашигт малтмалыг эрэх, хайх , ашиглах тусгах зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны дотоод заавар"-ын 4 дүгээр зүйлийн 4,2 өдрийн 13/51, 13/53 тоот албан бичгийг тус тус үндэслэн Цөмийн энергийн газрын Цацраг дугаар зүйлийн 10.4 , М ХХК - ийн 2013 оны 11 дүгээр сарын 28 - ны идэвхт ашигт малтмалын хэлтсийн даргын 2013 оны 12 дугаар сарын 30 - ны өдрийн 17 дугаар шийдвэрээр 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна . М ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд , Сайхандулаан , Улаанбадрах сумдын нутаг Шувуун Уул нэртэй 117231.97 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV - 018243 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргасныг EX - 007595 дугаарт бүртгэн хянаж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 - т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 16 - ны өдрийн 133 дугаар шийдвэрээр 2019 оны 12 дугаар сарын 30 - ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна . Дээрх шийдвэрийг Кадастрын хэлтсийн даргын Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 2016 оны 11 дүгээр сарын 18 - ны өдрийн 7/1911 тоот албан бичгээр тус компанид мэдэгдэж мөн уг тусгай зөвшөөрлийг УИХ - аас 2009 онд баталсан Гол , мөрний урсац бүрэлдэх эх , усны сан бүхий газрын хамгаалалтын бүс , ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх , ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 - д " Энэ хуулийн 4.2 , д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын холбогдох тогтоолоор тогтоосон хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай байгааг мэдэгдсэн байна . Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 , Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 , Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШЗ2018/1447 дугаар захирамжийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 06 дугаар сарын 08 дугаар сарын 05 - ны өдрийн 128 / ш32018 / 1447 дугаар захирамжийг тус тус үндэслэн ны өдрийн " Бүртгэл сэргээж , тусгай зөвшөөрлийн хугацаа тооцох тухай " 195 дугаар ураниум ресурс " ХХК - ийн Дорноговь аймгийн Сайншанд , шийдвэрээр " Монгол ашигт малтмалын хайгуулын XV - 018243 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж , 8 25 ны өдрөөр тооцсон байна . " М " ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд , Сайхандулаан , Улаанбадрах сумдын нутаг Шувуун Уул нэртэй 117300.65 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV - 018243 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргасныг ЕХ - 008835 дугаарт бүртгэн хянаж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 - т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 11 - ний өдрийн 344 дүгээр шийдвэрээр 2023 оны 09 дүгээр сарын 25 - ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунган шийдвэрлэж , Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай " 2020 оны 09 дүгээр сарын 11 - ний өдрийн 8/4161 тоот албан бичгээр тус компанид мэдэгдсэн байна . " М " ХХК - иас ашигт малтмалын хайгуулын XV - 018243 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх өргөдөл гаргасныг SU - 003405 дугаарт бүртгэн хянаж үзээд Цөмийн энергийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 11.1.2 дахь , Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 , 55.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 22 - ны өдрийн 359 дүгээр шийдвэрээр Дорноговь аймгийн Сайншанд , Сайхандулаан , Улаанбадрах сумдын нутаг Шувуун Уул нэртэй 117300.65 га талбайгаас 93332.86 га талбайг буцаан өгснийг бүртгэж , үлдэж байгаа 14078.24 га талбайг ашигт малтмалын хайгуулын XV - 018243 дугаартай тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэн , ман шинээр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Шувуун Уул нэртэй 6838.27 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV - 021700 дугаартай тусгай зөвшөөрөл үүссэнийг хавсралтад тэмдэглэн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай " 2020 оны 09 дүгээр сарын 22 ны өдрийн 8/4328 тоот албан бичгээр тус компанид мэдэгдсэн байна .

Хоёр:Тусгай зөвшөөрлийн талбайн судалгааны талаар : Барилга , хот байгуулалтын сайдын " Санал авах тухай 2020 оны 04 дүгээр сарын 07 ны өдрийн 01/1242 тоот албан бичгийг тус газарт ирүүлсэн байна . Уг албан бичигт дурдсан асуудлыг сайтар судалж тус газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 15 - ны өдрийн 1/1764 тоот албан бичгээр холбогдох мэдээллийн хамт хариуг хүргүүлсэн . Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13 - т заасан үндэсний хэмжээний аймгийн Сайншанд сумын нутаг Зүүнбаян баг хүртэл баригдах төмөр замын трасс газр Өмнеговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Таван толгойн уурхайгаас Дорногов ТОМООХОН бүтээн байгуулалт , дэд бүтцийн төсөл , хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийн бэлтгэлийн хүрээнд Газар зохион байгуулалт , геодези зураг зүйн газрын даргын 2019 оны А / 205 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс холбогдох судалгааг гаргасан . инвест ХХК - ийн хайгуулын XV - 017628 дугаартай тусгай зөвшөөрөл , Бадрах энержи ХХК Дээрх судалгаанд үндэслэн кадастрын мэдээллийн санд шүүж үзэхэд " Түмэн айл ийн цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын MV - 018916 дугаартай тусгай зөвшеерел , " М " ХХК - ийн цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын XV - 018243 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай тус тус хэсэгчлэн давхцалтай байсан тул уг тусгай зөвшөөрлүүдийн нөхөн олговрын тооцоо , судалгааг гарган Газар зохион байгуулалт , геодози , зураг зүйн газарт тус газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 12 - ны өдрийн 3/4713 тоот албан бичгээр хүргүүлсэн . Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 , 11.1.14 , 11.1.20 - д зааст чиг үүргийн хүрээнд геологи , уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэдээлэлд тулгуурлан дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жил бүрийн төлөвлөгөө , тайлан хянуулах үйлчилгээний хөлс , хайгуулын ажлын зардлын доод хэмжээ , ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрт төлсөн төлбөрийн мэдээллийг нэгтгэн урьдчилсан байдлаар гаргасан.

Гурав: Нөхөх олговрын талаар: Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 - т ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах , улсын эдийн засаг , нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх , тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгө гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас олгох боломжтой " , мөн хуулийн 14 дүгээр зүйл , Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 27 - ны өдрийн 287 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.7 - д зааснаар хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь , эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх , хайх , ашиглах боломжгуй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшеерел эзэмшигчид нөхөх олговрыг төлөхөөр заасан . Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04 - ний өдрийн 170 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13 , 18 дугаар зүйлийн 18.1.2 - т заасныг тус тус үндэслэн Өмнөговь аймгийн Цогтцэций , Манлай , Дорноговь аймгийн Мандах , Сайхандулаан , Улаанбадрах , Сайншанд сумдын нутаг дэвсгэрийг дамнан баригдах Тавантолгой - Зүүнбаян чиглэлийн 416.2 километр төмөр замын зурвас газар болох 5802 га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт , дэд бүтцийн тесел . хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч , газрын хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицлыг хавсралтаар баталсан . Монгол Улсын Засгийн газар болон тууний харъяа байгууллагууд нь уйл ажиллагааны үндсэн зарчим мен . " гэж заасан төрийн үйл ажиллагaaHb YHДcэн зарчмаас ажиллагаандаа Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 - т " Хууль дээдлэх нь төрийн үйл " зорилгодоо нийцсэн , бодит хохад дүгээр зүйли двэр нь үндэслэл бүхий байх " гэж ха заасан зарчимуудыг тус тус баримтлан ажилладаг . Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04 - ний өдрийн 170 дугаар тогтоолоор үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт , дэд бүтцийн төсөл , хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор Захиргааны Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 - т " нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол " , мен 28.1.2 - т " гарцаагүй байдлын улмаас , эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол " гэж заасан нөхцөл байдал үүссэн учраас сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан МЭДЭГДЭхгүйгээр шийдвэр гаргасан байна . Энэхүү тогтоолын 2 дугаар заалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай иргэн , хуулийн этгээдийн эзэмшиж байгаа газар , ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайг нөхөх олговортойгоор эргүүлэн авах , эсхүл солиход гарах зардлын хэмжээ , нүүлгэн шилжүүлэх хугацааг тохиролцох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж ажиллахыг холбогдох яамдын сайд нарт даалгасан.

Дөрөв: Ажлын хэсгийн талаар: Засгийн газрын 2020 оны 170 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Барилга , хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 15 - ны өдрийн 3/622 тоот албан бичгээр Ажлын хэсэг байгуулахаар ажиллаж байгаа тул ажлын хэсэгт ажиллах албан тушаалтны холбогдох мэдээллийг ирүүлэхийг хүссэний дагуу тус газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 26 - ны өдрийн 1/728 тоот албан бичгээр ажлын хэсэгт ажиллах албан тушаалтны холбогдох мэдээллийг хүргүүлсэн. Засгийн газрын 170 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 03 дугаар сарын 30 - ны өдрийн 64 дүгээр тушаалаар улсын тусгай Засгийн газрын 170 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Барилга , хот малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайг нөхөх олговортойго хэрэгцээнд авсан газартай давхцалтай иргэн , хуулийн этгээдийн эзэмшиж буй байгаа газар , ашигт асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх асуудлыг судалж , санал дүгнэлт эргүүлэн авах , эсхүл солиход гарах зардлын хэмжээ , нүүлгэн шилжүүлэх хугацааг тохиролцо боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг холбогдох төрийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулсан . Коронавирусын цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 - т заасан " бүх нийтийн бэлэн байдал " -ыг Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 11 ний өдрөөс зарлаж хөл хорио тогтоосны улмаас Засгийн газрын 170 дугаар тогтоолыг тогтоолтой давхцалтай иргэн , хуулийн этгээдийн эзэмшиж байгаа газар , ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх үүднээс ажлын хэсэг ажиллаж байна . Энэхүү тогтоолын 2 дугаар заалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай иргэн , хуулийн этгээдийн эзэмшиж байгаа газар , ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайг нөхөх олговортойгоор эргүүлэн авах , эсхүл солиход гарах зардлын хэмжээ , нүүлгэн шилжүүлэх хугацааг тохиролцох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж ажиллахыг холбогдох яамдын сайд нарт даалгасан нь тухайн тогтоолын үйлчлэлд хамрагдсан иргэн , аж ахуйн нэгжүүдийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 - д " хууль ёсны итгэлийг хамгаалах " гэж заасан зарчимыг баримтлан дээрх тогтоолд тусган нөхөх олговрын асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх гэж холбогдох судалгааг хийж санал дүгнэлт боловсруулах ажиллагаа хийгдэж байна . Харин тус компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 - д Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь , эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх , хайх , ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж заасны дагуу нөхөх олговортой холбоотой асуудлыг эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлэхээр хандаагүй байж Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь.

Нэхэмжлэгч М ХХК нь анх Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай 170 дугаар тогтоолын М ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилсөн бөгөөд эцсийн байдлаар

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай 170 дугаар тогтоолын М ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа хэсгээр хууль бус байсан болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 232 дугаар Төмөр замын шугамын чигийг тогтоох тухай тогтоолын М ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа хэсгээр хууль бус байсан болохыг тогтоолгох, М ХХК-ийн эзэмшиж байсан ХҮ021700, ХҮ018243 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг Улсын тусгай хамгаалалтад авсны дагуу Ашигт малтмалын хуульд заасан нөхөн олговор олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтад ашигт малмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно гэж заасны дагуу тогтоогдсон эрсдэлийн хуримтлал бүхий талбайд М ХХК-ийн ХҮ021700, ХҮ018243 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээнд 2 тусгай зөвшөөрөл олгохыг Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай 170 дугаар тогтоол болон Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Төмөр замын чигийг тогтоох тухай 232 дугаар тогтоолын М ХХК-д холбогдох хэсэг нь хууль бусаар, хууль зөрчиж гарсны улмаас учирсан хохирол болох 3,873,049,698 төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас гаргахыг даалгах гэж тодруулсан бөгөөд шүүх тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван шүүхийн хэлэлцүүлгийн явцад: ...шинжээчийн дүгнэлтийг дахин нарийвчлан гаргуулах хохирол төлбөртэй холбоотойгоор мөн нөхөн олговор авах гэж байгаа бол санхүү төлбөрийн асуудал хариуцсан байгууллага албан тушаалтныг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасны дагуу хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож гомдол гаргах эрхгүйг дурдаж, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн явуулж, хэргийг шийдвэрлэсэн болно.

1.    Нэхэмжлэгчийн гаргасан Монгол Улсын засгийн газрын 2020 оны 11

дүгээр сарын 04-ний өдрийн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай 170 дугаар тогтоолын М ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа хэсгээр хууль бус байсан болохыг тогтоолгох,

2.    Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн

232 дугаар Төмөр замын шугамын чигийг тогтоох тухай тогтоолын М ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа хэсгээр хууль бус байсан болохыг тогтоолгох, нэхэмжлэлийн шаадлагын тухайд:

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 170 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 16.1.13, 18.1.2-т заасныг үндэслэн Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Улаанбадрах, Сайшанд сумдын нутаг дэвсгэрийг дамнан баригдах Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.2 киломтер төмөр замын зурвас газар болох 5802 га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, тогтоолын хавсралтаар газрын хилийн заагийн эргэлтийн цэгийг тогтоосны дотор нэхэмжлэгч М ХХК-ийн 2010 оноос хойш эзэмшиж байсан Ашигт малтмалын хайгуулын ХҮ-021700 Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Шувуун уул гэдэг газарт 6838.27 га, ХҮ-018243 Дорноговь аймгийн Сайншанд, Сайханбадрах, Улаанбадрах сумын Шувуун уул гэх газарт 14078.24 га талбай бүхий хоёр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хамрах 245 солбилцолтой давхцаж байгаа болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл тус компанийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-018243 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайтай 447.27 га, ХҮ-021700 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайтай 188.42 га, талбайгаар тус тус давхцаж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Ашигт малтмал, газрын тосны газраас Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын даргад хүргүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 3/4713 тоот албан бичгээр нотлогдож байх бөгөөд хэргийн оролцогч нар нэхэмжлэгчийн давхцалтай газрын хэмжээн дээр маргаагүй болно.

Монгол Улсын Засгийн газар нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 232 дугаар Төмөр замын шугамын чигийг тогтоох тухай -ын 1 дэх хэсгээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгой уурхайгаас Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүн баян баг хүртэл барих төмөр замын шугамын чигийг хавсралт ёсоор баталсугай гэж шинээр барих төмөр замын чигийг тогтоож баталжээ.

Дээрх шинээр барих төмөр замын чиг тогтоосон зурвас газар нь Дорноговь аймгийн Сайншанд, Сайхан-бадрах, Улаанбадрах сумын Шувуун уул гэдэг газарт нэхэмжлэгчид олгосон хайгуулын МҮ-021700 болон ХҮ-018243 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газруудтай мөн адил давхацсан байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 232 дугаар Төмөр замын шугамын чигийг тогтоох тухай тогтоол болон 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай 170 дугаар тогтоолыг тус тус гаргахдаа М ХХК-нд огт мэдэгдэлгүйгээр улсын тусгай хэрэгцээнд авч, төмөр замын чигийг тогтоосон нь хууль бус байна.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж заасан байхад Засгийн газар дээрх хоёр тогтоолыг гаргахдаа хуульд заасан ажиллагааг хийгээгүй нь хууль бус байна.

Мөн Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана гэж хуульчилсан байхад хариуцагчаас хуульд заасан ажиллагааг огт хийгээгүй болох нь хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Монгол Улсын Засгийн газар 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Журам шинэчлэн батлах тухай 287 дугаар тогтоолоор Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журмыг баталсан байна.

Дээрх журмын зорилго нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах болон тусгай хэрэгцээний газрыг ашиглахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэгдсэн байна.

Тус журмын 3.5.3-д Улсын тусгай хэрэгцээнд авах газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшлийн газартай давхацсан тохиолдолд тэдгээр /цаашид Нөлөөлөлд өртөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гэх/-т улсын тусгай хэрэгцээг үндэслэн газрыг солих буюу эргүүлэн авах тухай мэдэгдлийг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраар уламжлуулан хүргүүлнэ, мөн журмын 3.6-дНөлөөлөлд өртөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай нөхөх олговрын талаар 7 асуудлыг заавал харилцан, урьдчилан тохиролцсон байхаар тус тус журамласан байхад энэ ажиллагаа мөн хийгдээгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж хуульчилсныг хариуцагч биелүүлээгүй байна.

Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлахаас гадна Захиргааны ерөнхий хуульд заасан тусгай зарчмыг баримтлах үүрэгтэй.

Тухайлбал бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь заавал хангах үүрэгтэй байтал энэ үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-дэх хэсэгт төлөвлөлтийн ажиллагааг нийтийн эрх ашгийг хөндсөн төслүүдэд хийхээр хуульчилсан бөгөөд Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдох энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж хуульчилсан байхад Монгол Улсын засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 232 дугаар Төмөр замын шугамын чигийг тогтоох тухай тогтоол болон 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай 170 дугаар тогтоолуудыг гаргахдаа дээрх хуульд заасан ажиллагаануудыг хийгээгүй улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сонсох ажиллагааг явуулах шаардлагагүй нийтийн ашиг сонирхлын үүднээс дээрх тогтоолууд гарч төмөр зам баригдсан гэж тайлбарладаг ч Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагааг хийхгүй байхаар хуульчилсан байхад Захиргааны байгууллага гарцаагүй байдлын улмаас, нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулсан гэдгээ огт нотлолгүйгээр дээрх тогтоолуудыг гаргасан нь хууль бус байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 170 дугаар, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 232 дугаар тогтоолуудыг хууль бус байсан болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

3. М ХХК-ийн эзэмшиж байсан ХҮ-021700, ХҮ-018243 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг Улсын тусгай хамгаалалтад авсны дагуу Ашигт малтмалын хуульд заасан нөхөх олговор олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй Монгол Улсын засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дагуу мөн хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно гэж заасны дагуу тогтоогдсон эрсдэлийн хуримтлал бүхий талбайд М ХХК-ийн ХҮ-021700, ХҮ-018243 тоот хайгуулын 2 тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээнд дүйцэх тусгай зөвшөөрөл олгохыг Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно гэсэн нэмэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэМэн байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж заасан нь тусгай зөвшөөрөл бүхий талбайг зохих журмаар тусгай хэрэгцээнд авсан бол нөхөх олговор олгохыг тухайн эрх бүхий этгээдэд үүрэг болгосон, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хамгаалсан зохицуулалт гэж үзнэ.

Тодруулбал тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээний зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсан бол Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан нөхөх олговор олгох үүргийг биелүүлэхдээ зөвхөн мөнгөн хэлбэрээр биш, улсын төсвийн хөрөнгөөр хуримтлал тогтоогдсон талбайгаас олгож болно гэж сонгох боломжийг Засгийн газарт олгосон байна.

Дээрх хуулийн заалтаас үзвэл нэхэмжлэгч компанид ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг тусгай хэрэгцээний зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авахад нөхөх олговор олгохоор журамласан, уг нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцох үүрэгтэй, ийнхүү хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр 2 төрлийн талбайгаас тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай, эсхүл сонгон шалгаруулалтаар олговол зохих талбайгаас тусгай зөвшөөрлийг сонгож олгох боломжтой байна.

Гэтэл энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч М ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 20/36 дугаар Хүсэлт гаргах тухай албан бичгээр нөхөн олговор олгох эсхүл дүйцүүлэн газар олгохыг хүссэн хүсэлтээ Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн байхад хариуцагчаас өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид хариу өгөөгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасныг зөрчсөн байна.

Нэгэнт захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг авч чадаагүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу тухайн тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцэх талбай олгох шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-т заасны дагуу Монгол ураниум ресрус ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал газрын тосны газарт даалгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

4. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай 170 дугаар тогтоол болон Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Төмөр замын чигийг тогтоох тухай 232 дугаар тогтоолын М ХХК-д холбогдох хэсэг нь хууль бусаар, хууль зөрчиж гарсны улмаас учирсан хохирол болох 3,873,049,698 төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг дүгнээд шүүх нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг тооцож гаргах боломжгүй байна гэж үзлээ. Хэдийгээр шинжээчийн дүгнэлт гарсан хэдий ч нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хохирлын үнийн дүн дээр маргаантай, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаснаас хойш тусгай зөвшөөрлийн төлбөр болох 163.473.012 төгрөгийг Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэст 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлсөн зэргээс үзвэл нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг шүүхээс шууд тооцох боломжгүй байх тул М ХХК-ийг өөрт учирсан бодит хохирлоо нарийн судалж тооцсоны үндсэн дээр Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэв.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.4, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр

зүйлийн 11.1.19, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай 170 дугаар тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг, Монгол Улсын Засгийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 232 дугаар Төмөр замын шугамын чигийг тогтоох тухай тогтоолын М ХХК-ын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа хэсгээр тус тус хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмал газрын тосны газраас нөхөх олговор олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, М ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас М ХХК-д 2 тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Монгол улсын Засгийн газарт, Монгол улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-т заасны дагуу М ХХК-д 2 тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал газрын тосны газарт тус тус даалгасугай.

2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар

зүйлийн 106.3.7-д заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай 170 дугаар тогтоол болон Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Төмөр замын чигийг тогтоох тухай 232 тогтоолын М ХХК-д холбогдох хэсэг нь хууль бусаар, хууль зөрчиж гарсны улмаас учирсан хохирол болох 3,873,049,698 төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар

зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг хариуцагч Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал газрын тосны газраас хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ.