Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/31

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Хохирогч Б.*******,

Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 0000000044 дугаартай хэргийг 20 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс *******, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *******, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, дүүргийн дугаар хороо, тоотод оршин суух хаягтай,

урьд *******90 оны ******* дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын шүүхийн дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39-р зүйлийг журамлан мөн хуулийн 90-1-д зааснаар 1 жил 6 cap, 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж хөнгөн ялыг хүндэд багтааж 1 жил 6 cap хорих ялаар тогтоож *******91 оны 0 дугаар сарын 10 өдөр ялын хугацаа дууссаж суллагдсан,

*******95 оны дүгээр сарын 1-ны өдөр дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 1 дугаар зүйлийн 4-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоосон,

2000 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дүүргийн шүүхийн дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар,

20******* оны 04 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар,

2005 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.6, 91.2.12-д зааснаар цаазаар авах ялаар,

дүүргийн шүүхийн *******4 дугаартай шийтгэх тогтоол, дүүргийн шүүхийн 200 оны 0 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай магадлал, дүүргийн шүүхийн 2******* оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 203 дугаартай захирамжаар 2*******5 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2. дахь заалтад тус тус нийцүүлж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Л.*******д 2002 оны Эрүүгийн хуулиар оногдуулсан жилийн хорих ялыг 18 жил 04 cap 28 хоногийн хорих ялаар дүйцүүлэн тогтоож, Л.*******д дүйцүүлэн тогтоосон 18 жил 04 cap 26 хоногийн хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, түүний урьд эдэлсэн 14 жил 0 cap 02 хоногийн хорих ялыг хасч, биечлэн эдлэх хорих ялыг 03 жил 09 cap 24 хоногийн хугацаагаар хорих ялаар,

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ******* дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан,

******* овогт *******гийн ******* /РД:ЧЖ2**************15/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.******* нь дүүргийн дугаар хороо, ын тоотод 20 оны ******* дүгээр сарын 24-ний орой 1 цагийн орчим Б.*******ыг "би том хүн, Мөнгөнморьтын шоронд байсан атаман, чи гөлөг" гэж доромжиллоо гэсэн шалтгаанаар тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан баруун гуя тус газарт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

   Улсын яллагчийн зүгээс: хохирогч Б.*******ын мэдүүлэг /хх-18/, гэрч гийн мэдүүлэг /хх-22-/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 53 дугаартай дүгнэлт /хх-2-28/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Хохирогч, шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Л.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Би гэх хүнтэй тэрэг янзлах талаар 2 сарын өмнөөс яриад янзлах гэхээр хэн хэнийх нь зав бололцоо болохгүй байсан. Тэр өдөр зав бололцоо таарч тэрэг янзлуулахаар ирсэн. Тэрэг янзалж гагнах гээд байж байтал Монхор гэдэг хүнтэй тааралдсан. Монхор гэх хүн ирээд чи намайг таних уу гэж асуухад нь би танина л гэсэн. Хажууд нь жолоо барьж байсан залуу эрүүл байсан. Монхор согтуу байсан тул би согтуу хүнтэй маргаад яах вэ гээд амыг нь дагуулаад танина гээд хэлсэн. Тэгээд намайг хашаан дотор тэрэг янзална гээд хүлээгээд байж байтал , Монхор хоёр гаднаас ороод ирсэн. Тэгээд гэрт ороод саяны асуудал болсон. Монхор өөрөө нэлээд согтуу байсан, би эрүүл байсан. Энэ хүн согтуу байсан тул хамаагүй юм яриад тэрэнд нь би тэнэг юм шиг уурлаад хутга шөвөгтөө хүрээд хөлөн тус газар нь хутгалчихсан. Ийм зүйл болсон...”  гэв.

  

Хохирогч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “....Би 20 оны ******* сарын 25-нд үдээс хойш 1 цагийн үед Нямаа ахынд очсон. Уг нь амортизатор авна гэж ярьж байсан. Гэтэл авахаасаа өмнө архи уугаад тэднийд очоод энэ хүнтэй муудалцсан байна. Миний буруу, би шоронд орж байгаагүй. Согтуу байсан тул  янз бүрийн солиотой үг хэл хэлж, энэ хүнийг өдөж барьж уурыг нь хүргэсэн юм шиг байна. Намайг уучлаарай. Би өөрөө сайн санахгүй байна, эмнэлэгт очоод маргааш нь санасан...” гэв.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...шүүгдэгч Л.ийн үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Л.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Л.*******эс хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байна. Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.  Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдуулах саналтай байна...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Л.*******д  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Л.******* нь дүүргийн дугаар хороо, ын тоотод 20 оны ******* дүгээр сарын 24-ний орой 1 цагийн орчим Б.*******д "би том хүн, Мөнгөнморьтын шоронд байсан атаман, чи гөлөг" гэж доромжиллоо гэсэн шалтгаанаар тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан баруун гуя тус газарт 1 удаа хутгалж баруун гуянд нь шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

1.1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.*******ын өгсөн: “...Би 20 оны ******* дүгээр сарын 24-ний өдөр ганцаараа архи уучхаад 16 билүү 1 цагийн үед танил гийнд очихоор дүүргийн дугаар хороо ын тоотод очсон. Намайг очиход тэдний гэрт нэг танихгүй залуу тэрэг засуулахаар ирсэн гээд байж байсан. Тэгэхээр нь архины халуунд тэр танихгүй залууг өдөж хоргоогоод муудалцсан юм байна лээ. Яг үнэндээ бол болсон үйл явдлын талаар сайн санахгүй байна. Нэг л мэдсэн гийн гэрт байсан залуутай муудалцсан зогсож байсан. Гэтэл тэр залуу нь бор иштэй тонгорог гаргаж ирээд миний баруун хөлийн гуя руу хутгалсан. Тэгээд би нэг мэдсэн ын эмнэлэг рүү таксинд суугаад гийн хамт явж байсан. ...Намайг хутгалсан залуутай юунаас болж муудалцсанаа мэдэхгүй, тасарчихсан байна. Бодвол согтож тасарчхаад янз бүрийн авиргүй зан гаргаснаас л асуудал болсон байна...” гэх мэдүүлэг, /хх-18/

1.2. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.гийн өгсөн: “...Би 20 оны ******* дүгээр сарын 24-ний өдөр 16 цагийн орчимд дүүргийн 3 дугаар хорооны хогийн цэг дээр явж байтал өмнө нь надтай тэрэг янзлуулахаар ярилцаж байсан хүн танай гэрт ирчихсэн байна гээд над руу залгахаар нь би гэртээ яваад очсон. Очтол үүдэнд приус 20 маркийн машин зогсож байсан ба гэрлүүгээ орох гэтэл машин дотроос ахаа гээд хүн дуудахаар нь яваад очиход ******* буюу /Монхор/ нэлээн согтуу сууж байсан. Тэгээд *******тай хамт хашаа руу ороход намайг хүлээж байсан хүн зогсож байсан ба би хоёуланг нь дагуулаад гэртээ орсон. Гэрт ороод сууж байтал Монхор тэрэг гагнуулахаар ирсэн хүн рүү /би том хүн, Мөнгөнморьтын шоронд байсан/ гээд согтуурхаад байхаар нь би Монхорыг одоо гэртээ харь хоёулаа дараа болъё гэхэд удалгүй тэрэг гагнуулахаар ирсэн залууд томроод эхэлсэн. Тэгтэл тухайн залуу бид хоёр ажил хийх гэж байна чи согтуу байгаа учраас одоо явчих, чи тийм атаман юм бол одоо явчих би чиний гутлын чинь улыг долооё гээд мөргөөд байсан. Монхор тэрэг гагнуулахаар ирсэн залууг гөлөг минь гэж хэлэхэд чи намайг гөлөг гэж байгаа юм бол миний эцэг нохой, миний эх жингэр байх чи намайг удмаар минь доромжиллоо гээд гэнэт уурлаад маргалдаж байсан. Тухайн үед би гарч бие засчхаад гэрт ороход тэрэг гагнуулахаар ирсэн залуу бор иштэй хутга барьчихсан Монхорын өөдөөс далайгаад зогоож байхаар нь би голоор нь ороод салгатал Монхор гүйгээд гарахад тухайн залуу намайг түлхчхээд ардаас нь гараад гүйсэн. Тэгэхээр нь би цүнхэнд нь хутгыг нь үзэхэд байхгүй болохоор нь ардаас гарахад гудамжны үзүүрт хоёулаа цасан дээр ноцолдчихсон байж байхаар нь салгах гээд яваад очиход газарт цус болчихсон байхаар чи хүн хутгалчихсан юм уу гээд Монхорыг харахад өвдөгнийх нь дээд хэсэгт өмд нь цоорчихсон цус гарч байсан. Тэгээд би Монхорыг цусыг боохоор гэрээс бинт аваад очтол боож болохоор хашаанаас түрдэг тэрэг аваад дээр нь Монхорыг тавиад гэрт оруулж байгаад бинтээрээ цусыг нь боо гээд өгөхөд тэрэг янзлуулахаар ирсэн залуу цусыг нь боож байх хоорондоо маргалдаад байхаар нь би салгаад түлхэж гаргаад замаас такси барьж ирээд Гантөмөр гэх хүний хамт таксинд суулгаад эмнэлэгт хүргэсэн...” гэх мэдүүлэг, /хх-22-/,

1.3.Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Р.ын 53 дугаар: “Б.*******ын биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх үүссэн байна...” гэх дүгнэлт, /хх-61-62/,

1.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх--138/

1.5. Шүүгдэгч Л.ийг захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тухай, /хх-/,

1.6. Шүүгдэгч Л.ий хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-142-148/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Л.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Б.*******ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.******* нь хохирогч Б.*******ын баруун гуя руу 1 удаа хутгалсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 16612 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

 

Тиймээс шүүгдэгч Л.ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Л.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Л.******* нь хохирогч Б.*******ын биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хавтаст хэрэгт хохирлын баримт авагдаагүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Б.******* нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв

 

Харин шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1.2-т  заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Л.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт эд  мөрийн баримтаар бор өнгийн гэртэй нийт урт нь 22 см, ажлын хэсгийн урт 12 см, иш хэсгийн урт 10 см урттай хутга хураагдсан ба битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36., 36.8, 3.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт *******гийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.ийг 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бор иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

 

5. Шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ