Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 301

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх  хуралдаанаар “Төрийн” банк ХКК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одончимэгийн  нэхэмжлэлтэй, Ц.Мөнхцэцэг, Х.Цэцэгмаа нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 9.082.990.05 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

         Шүүх  хуралдаанд:

          Нэхэмжлэгч: Төрийн банкны ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Бор гүвээ 5 дугаар баг, 3 дугаар хэсэг, 69 тоотод оршин суух, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, Төрийн банкны Сэлэнгэ салбарын вокзал тооцооны төвийн харилцааны менежер  ажилтай

                                     Дүрваа овгийн Баттөмөрийн Одончимэг  

                                     регистрийн  дугаар:МЮ-90031463

 

          Хариуцагч: Завхан аймгийн Тэс суманд 1982 онд төрсөн, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг Шаамар сум, Дэлгэрхаан 1 дүгээр баг, Зөгий-2 гудамжны 3-8 тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хот, Нийслэлийн 121 дүгээр сургуульд биологи, эрүүл мэндийн багш ажилтай,

                                     Хотгойд овгийн Цэцэгмаагийн Мөнхцэцэг   

                                     регистрийн  дугаар: МЭ - 82112401       

 

          Хариуцагч: Улаанбаатар хотод 1957 онд төрсөн, бүрэн дунд  боловсролтой, тогооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг Цагааннуур сум, Хуурч  2 дугаар баг, 2 тоотод оршин суух хаягтай, тэтгэвэрт, 

                                     Хотгойд овгийн Хомбоогийн Цэцэгмаа   

                                     регистрийн  дугаар: МЭ -57031405

 

         Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  Ө.Энх-Амар  нар   оролцов.

                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч: Төрийн банк ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          Нэхэмжлэлийн шаардлага:Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр гаргуулах,

          Нэхэмжлэлийн үндэслэл: Зээлдэгч Ц.Мөнхцэцэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Цэцэгмаа нар нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 245 тоот зээлийн гэрээ  байгуулан Төрийн банкны Сэлэнгэ салбарын харъяа Сүхбаатар вокзал тооцооны төвөөс

 

9.129.123.64 төгрөгийн гэрээт цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, 1.7 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан бөгөөд зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.2.1, 3.3 дахь заалтуудыг зөрчиж, зээлийн гэрээний 1 дүгээр хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй, хүндрэл учруулсаар байна.Зээлдпэгч нар нь 2019 оны 4 дүгээр сарын 08-нд зээлдэгч Ц.Мөнхцэцэгийн данснаас 100.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 02-нд 2 хүүхдийн мөнгө орж, 37.800 төгрөг татснаас хойш уг зээлд төлөлт хийгээгүй болно.

        Одоо 2019 оны 05 дугаар сарын 10-ны байдлаар зээлийн үндсэн 7.479.111.53 төгрөг, зээлийн хүү 1.579.450.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21.927.67 төгрөг нийт 9.080.490.05 төгрөг төлөгдөөгүй байгаа тул уг төлбөр, шүүхэд нотлох баримт гэрчлүүлсний 2.500 төгрөг нийт 9.082.990.05 төгрөг гаргуулах хүсэлтэй байна.

         Мөн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 245 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж өгөхийн хүсч байна ...гэжээ.

      

         Нэхэмжлэгч “Төрийн” банк ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      ...Зээлдэгч Ц.Мөнхцэцэг хамтран зээлдэгч Х.Цэцэгмаа нар нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 245 тоот гэрээ байгуулж Төрийн банкны Сэлэнгэ салбарын харьяа Сүхбаатар тооцооны төвөөс 9.129.123.64 төгрөгийг 36 сарын хугацаатай сард 1.7 хувийн хүүтэйгээр зээлсэн байгаа. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу зээлээ төлөөгүй зээлийн гэрээний заалтуудыг зөрчсөн, мөн үүргээ биелүүлэхгүйгээр хүндрэл учруулж байгаа бөгөөд сүүлд Ц.Мөнхцэцэгийн дансаар 100.000 төгрөг шилжиж ирсэн, дараа нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүүхдийн мөнгөнөөс 37.800 төгрөг суутгаж авснаас хойш ямар нэг төлөлт огт хийгдээгүй байгаа. Зээлийн үндсэн төлбөр 7.479.111 төгрөг, зээлийн хүү 1.579.450 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21.927 төгрөг, нийт 9.080.490 төгрөг төлөгдөөгүй байгаа мөн шүүхэд хүргүүлсэн нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн төлбөр 2.500 төгрөг буюу 9.082.990. 05 төгрөг гаргуулж,  2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 245 тоот гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах саналтай байна... гэв.  

 

        Хариуцагч Ц.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      ...Би зээл авах үедээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 10-н жилийн 3 дугаар дунд сургуульд багшилж байсан юм. Тэгээд ажлаасаа гарснаас хойш тогтвор суурьшилтай ажилтай байж чадалгүй өдийг хүрсэн учраас зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй байсан юм. Миний зээлийн барьцаа нь миний цалин байсан. Зээл төлж чадахгүй байна гэсэн асуудалаар банктай уулзаж ярилцаж байгаагүй. Сард 360.000 төгрөг төлдөг байсан. Бид ам бүл 4-лээ байдаг, хүүхдүүдийг маань ээж маань хараад бидэнтэй хамт хааяа байдаг байсан. Нөхөр бид хоёр ажилгүй нэг хэсэг байсан. Одоо хоёулаа ажилтай болсон.  Энэ зээлийг  нэг удаа аваагүй, өмнөх авсан зээлээ төлж дуусгаагүй дээр нь нэмж авснаар ийм болсон юм.  Банкнаас  нэхэмжилж байгаа зээлийн үнийн дүн дээр маргаангүй. Зээлийн төлөхийн хүлээн зөвшөөрч байна. Мөн зээлийн гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрч байна... гэв.

 

        Хариуцагч Х.Цэцэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      ...Зээлийн үнийн дүн болон зээл төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээ цуцлахад татгалзахгүй. Охиноо зээл авахад би хамт амьдарч байсан болохоор батлан дааж гарын үсэг зурсан юм. Зээлийг ер нь хоол хүнс болон хүүхдийн хэрэглээ гэр орны хэрэглээндээ зарцуулчихдаг байсан. Зээлээ нэг дор ийм ихээр нь аваагүй хэсэг хугацааны зайтай авдаг байсан, тэр нь нэмэгдсээр байгаад ийм байдалд хүрсэн.Би өөрөө тэтгэвэрийн зээлтэй учир энэ зээлийг төлөлцдөггүй. Охин маань л өөрөө төлдөг...гэв.

             

  Иргэний  хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

                                            

         “Төрийн” банк ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одончимэг нь Ц.Мөнхцэцэг, Х.Цэцэгмаа нарт  холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 7.479.111.53 төгрөг, зээлийн хүү 1.579.450.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21.927.67 төгрөг, нийт 9.080.490.05 төгрөг, нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн төлбөр 2.500 төгрөг бүгд  9.082.990.05 төгрөг гаргуулах,  мөн зохигчдийн хооронд  2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр  байгуулсан 245 тоот Барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахаар нэхэмжлэл гаргажээ.  

          Зээлдэгч Ц.Мөнхцэцэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Цэцэгмаа нар нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 245 тоот гэрээ байгуулж Төрийн банкны Сэлэнгэ салбарын харьяа Сүхбаатар тооцооны төвөөс 9.129.123.64 төгрөгийг 36 сарын хугацаатай сард 1.7 хувийн хүүтэйгээр зээлсэн боловч зээлдэгч  нар нь зээлийн гэрээний дагуу зээлээ төлөөгүй зээлийн гэрээний заалтуудыг зөрчсөн, мөн үүргээ биелүүлэхгүй байсны улмаас зээлдэгч нараар  дээрх зээлийг төлүүлэх, зээл авахаар байгуулсан Барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар нь нэхэмжилж байгаа зээлийн үнийн дүн дээр маргахгүй, барьцаат зээлийн гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрсөн байна.

          Иймд зээлдүүлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбарын харьяа Сүхбаатар тооцооны төв, зээлдэгч Ц.Мөнхцэцэг, Х.Цэцэгмаа нарын хооронд  2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 36 сарын хугацаатай  байгуулсан 245 тоот “Барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, уг зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн  9.082.990.05 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан Төрийн банкны Сэлэнгэ салбарт олгож, үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд барьцааны эд зүйл болох буйдан, суурин комьпютер, угаалгын машин, хөргөгч, NOTEBOOK зэрэг барьцаа  хөрөнгөнөөс хуулийн дагуу  үүргийг  гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160.278  төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 160.278 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116 ,118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага  болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар Төрийн банкны Сэлэнгэ салбарын харьяа Сүхбаатар тооцооны төв, зээлдэгч Ц.Мөнхцэцэг, Х.Цэцэгмаа нарын хооронд  2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 36 сарын хугацаатай  байгуулсан 245 тоот “Барьцаат зээлийн гэрээг цуцалсугай. 

2.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйл,  453 дугаар зүйлийн 453.1, 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар зээлдэгч Ц.Мөнхцэцэг, Х.Цэцэгмаа нараас 9.082.990 05 төгрөгийг гаргуулан Төрийн банк ХХК-ий Сэлэнгэ салбарт олгож, үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд барьцааны эд зүйл болох буйдан, суурин комьпютер, угаалгын машин, хөргөгч, NOTEBOOK зэрэг барьцаа  хөрөнгөнөөс үүргийг  гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  57 дугаар зүйлийн  57.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкнаас  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 160.278 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 160.278  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй  болохыг  дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны дагуу  хүрэлцэн  ирж  шүүхийн   шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоногийн дотор    Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ