Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/33

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.,

Иргэний нэхэмжлэгч Б., А.,

Шинжээч Б.Даштогтох,

Мөрдөгч С.Мөнхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ

Шүүгдэгч Ж. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын ид холбогдох эрүүгийн 2070000000******* дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын *******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *******гол дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, ын гудамж, 1а-8 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын /РД:НВ90**************/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж. нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шөнийн 2 цагийн орчим дүүргийн дугаар хороо, шатахуун түгээх станцийн хойд талын автозамд улсын дугаартай 0 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон зүүнээс баруун зүгт зорчиж явахдаа том оврын тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.1, 1.2, 1.4ж /үзэгдэл хязгаарлагдмал хэсэгт/ дахь заалтуудыг зөрчсөний улмаас баруунаас зүүн зүгт зорчиж явсан 9******* улсын дугаартай 0 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд тал руу мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас Р.ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Улсын яллагчийн зүгээс: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын хэмжилтийн бүдүүвч зураг, ослын акт /хх--7/, хохирогч Р.ийн мэдүүлэг /хх-1, 27/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 04, 06 дугаартай дүгнэлт /хх-42-4, 47-48/, мөрдөгчийн магадалгаа /хх-7/, жолоочийн эрхийн лавлагаа /хх-8/, компанийн хөрөнгийн үнэлгээний дугаартай тайлан тооцоо /хх-2-62, 74/, приус 0 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-9-10/, компанийн итгэмжлэл, зээлийн гэрээ /хх-112-6/, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг /хх-1-2/, иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг /хх-0/, хохирогч ээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-94-10/, шүүгдэгч Ж.ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан   ял шалгах хуудас /хх-19/, яллагдагчаар өгсөн Ж.ийн мэдүүлэг /хх-91/,  хохирогч ийн ажлын газрын цалингийн тодорхойлолт, тоот, цалингийн дансны хуулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Жолоочийн лавлагаа /хх-8/, автомашины үнэлгээний тайлангууд 1.8.000 төгрөг /хх-6-6/, Ж.ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-0-164/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-1/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-2/, тээврийн хэрэгслийн лавлагаа  /хх-/, гэрлэлтийн бүртгэлтэй лавлагаа, /хх-4/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-/, сургуулийн хувийн хэрэг /хх-6-14/, багшийн хувийн хэрэг, дүнгийн хавсралт /хх-16, 17/, бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хх-18/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-19-160/, ******* боловсролын бакалаврын диплом /хх-161-162/, иргэний үнэмлэхийн хуулбар, шилжилт хөдөлгөөний лавлагаа /хх-16/, Ж.ийн “” ХХК-ийн бараа материалын нярваар ажилладаг гэх ажлын тодорхойлолт /хх-164/, зардлын жагсаалт /хх-16/, хохирогч Р.ийн гаргаж өгсөн бичиг /хх-166/, хохирол төлбөр шилжүүлсэн талаар баримтууд /хх-167-168/, банкны дансны орлого зарлагын гүйлгээний /18 хуудас банкны дансны хуулга/,

   Иргэний нэхэмжлэгч ын зүгээс: Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичиг /хх-1/,  Р.эд эмнэлгийн тусламж үзүүлсэн зарлагын баримт /хх-2/ зэрэг баримтыг шинжлэн судлав.

   Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б., А., шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Ж. нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...2022 оны 12 дугаар сарын 10-ны өглөө Улаанбаатар хотоос дүүрэг рүү хувийн ажлаар явсан. Орой 8 цагийн үед буцаад аас гараад явсан. ийн замын цагдаагийн пост өнгөрөөд явж байтал миний урд талд эксеватор ачсан машин, араас нь хоёр жижиг машин явж байсан. Эксеватор  ачсан том машиныг хоёр жижиг тэрэг гүйцэд түрүүлсэн. Би 0 секунд хэртэй хойноос нь дагаж явж байгаад гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн. Эксеватор  ачсан машин эсрэг урсгал руугаа их утаа хаячихсан явж байсан. Тэгээд зүүн гар тал руугаа дараад гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд утаан дундаас гэв гэнэт л машин гараад ирсэн. Тоормос гишгэж амжилгүй, аль болох зүүн гар тал руугаа дараад мөргөлдөөд замын хажуугийн гүвээ рүү орсон...”  гэв.

  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Р. нь шүүхийн хэлэлцүүлэгт: “....Тухайн өдөр би хүүхэдтэйгээ хоёулаа Улаанбаатар хот орж хүнд юм хүргэж өгчхөөд орой 10, 11 цагийн үед гэр лүүгээ харих гээд явж байсан. дүүргийн -р хороонд түр оршин суудаг. Гэр лүүгээ харих гээд “” колонкийн замын ард талд явж байтал урдаас ачааны том тэрэг ирж байсан. Гэтэл гэв гэнэт л ардаас нь машин гараад ирсэн. Би тоормос гишгээд амьхандаа зугтах маягтай баруун гар тал руу дартал яах ийхийн зуургүй орж ирээд л мөргөчихсөн. Шүүгдэгч хагалгаанд байсан хугацаанд намайг сахиж байсан эхнэртэй ирж уулзаад уучлал гуйсан байсан. Эмнэлгээс гарсны дараа гэрт байхад байнга утсаар ярьж, бие яаж байна гэдэг байсан. Би эмчийн хяналтад байгаа. Эмч хяналтад 6 сар байж байгаад группт орох уу үгүй юу гэдгийг тогтооно. Тэр хугацааныхаа төлбөрийг та авах боломжтой гэсэн. Би сар ажилласан учраас ажлаасаа лист авах боломжгүй, заавал 6 сар нийгмийн даатгал төлсөн байж авна гэж байгаа учраас олгоогүй. Мөрдөгч болохоор надад ингэж ойлгуулсан. Би ийм ийм гомдлоо гаргая гэхэд одоо энэ хурал гэм буруутайг тогтоох шүүх хурал та дараа нь иргэний журмаар гомдол гаргаж асуудлаа шийдвэрлүүлдэг юм гэхээр нь би тэгж ойлгоод баримт материалаа бүрдүүлж өгөөгүй. Хүүхдэд эмчилгээ хийгдээгүй. дүүрэгт яаралтайгаар ирээд толгойнд нь оёдол тавиад, тохойнд нь зөөлөн эдийн гэмтэлтэй байна гээд сойлт хийж өгөөд хоног хөдөлгөөн хийхгүйгээр гэрт гам бариарай гээд гаргачихсан. ын эрүүл мэндтэй холбоотой зардал нэхэмжлэх баримт байхгүй. Харин шүүгдэгчээс ажилгүй байсан хугацааны цалин хөлсний орлого 16.000.000 төгрөгөөс гадна, хүүхдийн хичээлийн хоцрогдол, сэтгэл санааны хохирол 4.000.000 төгрөг гээд нийт 20.000.000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч нь зам тээврийн осол гаргаад хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдоод мөрдөн шалгах ажиллагаа хийгээд явсан. Энэ ажиллагааны явцад мөрдөгчийн зүгээс холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүгдэгч ийн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна. Тухайн хүний биед учирсан гэмтэлд сэргээн засах хагалгаа хийлгэх, эмчилгээ хийлгэхтэй холбоотой асуудлаар эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан байна. Энэ зардлыг нөхөн төлүүлэх хуулийн заалт Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зохицуулагдсан учраас иргэний нэхэмжлэгчээр тогтоох энэ ажиллагаа хийгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт прокурор төр нийтийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд тухайн хохирлыг шийдвэрлэх зорилгоор иргэний нэхэмжлэгчээр тогтоогдох, иргэний нэхэмжлэгчийг дэмжих хуулийн зохицуулалттай. Энэ асуудлын хүрээнд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоод шүүх хуралдаанд оролцож байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т гэмт хэрэг зөрчил үйлдсэн хүний буруутай үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлыг буцааж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажиллагааг хуулийн  байгууллага хийж гүйцэтгэх хуулийн зохицуулалттай.  Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлуудыг дүүргийн эрүүл мэндийн даатгалын сангаас албан бичгээр аваад, албан бичгийнхээ дагуу судалгааг ирүүлсэн байдаг. Энэ судалгаанд нийтдээ эрүүл мэндийн даатгалын сангаас .74.700 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдсон. Эмчилгээ хийлгэсэн цаг хугацааны хувьд 202 оны 01 сар, 2022 оны 12 дугаар саруудад хийгдсэн. дүүргийн эрүүл мэндийн төвд ойрын дуудлага, Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай тусламж  үйлчилгээ үзүүлсэн. ГССҮТ-д 2022 оны 12 сард мэс засал хийгдсэн. Улмаар дүүргийн эрүүл мэндийн төвд мэс заслын дараах эмчийн хяналтын үзлэгүүд хийг******* явсан. Иймээс шүүгдэгч Ж.оос Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т заасны дагуу дээрх .74.700 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд буцаан төлүүлэх талаар нэхэмжлэл гаргасан байгаа...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч А. шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 10 сарын 10-ны өдөр ТБ авто финанс ХХК-Д Р. нь 160204 дугаартай зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх фидукцийн гэрээг тус тус байгуулж, приус-0 маркийн 9-******* УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай байгууллагаас шилжүүлж, 6.00.000 төгрөгийг сарын хувийн хүүтэй 18 сар хугацаатайгаар зээлж авсан. Хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, цагдаагийн байгууллагаас мэдэгдэж, зээлийн үлдэгдэл төлбөр .46.480 төгрөг байсан тул уг мөнгийг нэхэмжилж хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцсон. 202 оны 02 сарын 28-ны өдөр уг төлбөрийг зээлдэгч нь хааж тээврийн хэрэгслийг өмчлөлдөө шилжүүлж авч дууссан байгаа. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт: “...Иргэн Ж. нь 2022 оны 04 дүгээр сарын 24-нд байгууллагаас zbw068 гэсэн орлогын дугаартай  приус-0 маркийн автомашиныг зээлээр худалдан авсан байгаа. Манай байгууллагын зүгээс барьцаа хөрөнгө үрэгдсэнтэй холбоотойгоор зээл эрсдэх магадлалтай учраас зээлийн үлдэгдэл болох 6.684.100 төгрөгийг яаралтай гаргуулж авах хүсэлтэй байна. Тухайн үед тээврийн хэрэгсэл эрсдэлтэй байсан учраас иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Одоо бол хугацаандаа төлөлт хийг******* явж байгаа учраас нэхэмжлэхгүй. Асуудал гарвал жич нэхэмжилнэ...” гэв.

 

Мөрдөгч С.Мөнхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулаад дээрх магадалгаа гаргасан байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1 дүгээр заалтад заасан жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэснийг зөрчсөн гэж магадалгаанд дурдсан. Мөн дүрмийн 1.2 дугаар заалтын а/-д өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал;, мөн дүрмийн 1.4 дүгээрт дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтын Ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гэх заалтуудыг зөрчсөн гэж үзсэн байгаа. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлахад өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно гэдэгт шүүгдэгч Ж. нь тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг нягталж шалгаж анзаарч харж байж орох ёстой байсан. Гэтэл анзаарч харалгүйгээр өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж гэж үзэж уг заалтыг тавьсан. Мөн замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн. Үзэгдэл хязгаарлагдмал хэсэгт гэдэг нь гүйцэн түрүүлж байгаа ачааны автомашин их хэмжээгээр утаа хаясан, уг утааны улмаас өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгсэл харагдаагүй гэж мэдүүлж байсан учраас уг заалтыг тавьсан байгаа...” гэв.

 

Шинжээч Б.Даштогтох шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн -р хорооны нутаг дэвсгэр “” шатахуун түгээх станцын хойд замд гарсан зам тээврийн ослын дуудлага мэдээлэл дээр очсон. Бүдүүвч зураг хийсэн...” гэв.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан, хэрэгт цугларсан хохирогчийн мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, шинжээчийн дүгнэлтүүд, бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж. нь 2022 оны 12 сарын 10-ны өдрийн шөнийн 2 цагийн орчим дүүргийн -р хороо “” шатахуун түгээх станцын хойд талын авто замд улсын дугаартай 0 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон зүүнээс баруун зүгт зорчиж явахдаа том оврын тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.1, 1.2, 1.4ж /үзэгдэл хязгаарлагдмал хэсэгт/ дахь заалтуудыг зөрчсөний улмаас баруунаас зүүн зүгт зорчиж явсан 9******* улсын дугаартай 0 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд тал руу мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас Р.ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна. Эрүүгийн хуульд заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг Ж.ийн энэхүү үйлдэл хангасан байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс эмчилгээний зардалд 2.20.000 төгрөгийг төлсөн, хохирогчийн сэтгэл санаа болон хүүхдийн хичээлийн хоцрогдолд 4.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 16.000.000 төгрөг гээд нийт 20.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэлийн баримттай танилцахад гараар гаргасан өргөдлөөс өөр нотлох баримт авагдаагүй байгаа учраас уг 20.000.000 төгрөгийг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн. Иргэний нэхэмжлэгч Б., нараас нэхэмжлэх зүйлгүй, төлөгдөөд дууссан гэж мэдүүлсэн тул үүнтэй холбоотой дүгнэлт хэлэхгүй. Иргэний нэхэмжлэгч Ганбаатараас хохирогч ийн эмчилгээний зардалд  эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн .74.700 төгрөгийг нэхэмжилсэн. Нөхөн төлөгдөөгүй байгаа учраас шүүгдэгчээс тухайн нөхөн төлбөрийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна...” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “....миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ анхнаасаа маргадаггүй. Хоёрт гэм буруугаа ойлгож, анхнаасаа хэргийн газраас эхэлж тусалж,  холбогдох арга хэмжээг аваад ирсэн. Хохирогчтой байнгын холбоотой байдаг бөгөөд ямар хэлбэрээр тусалж дэмжих яаж энэ хохирлыг барагдуулах талаар хохирогчтой байнга зөвлөлдөж ирсэн. Миний үйлчлүүлэгчийн зүгээс одоогоор хохирогчийн эрүүл мэнд болон хөрөнгө, өөрийн автомашины зардалтай холбоотойгоор нийт .21.96 төгрөгийг энэхүү осолтой холбоотойгоор гаргасан.  Иргэний нэхэмжлэгчийн хувьд хохирогчийн тээврийн хэрэгслийн зээлийг бүрэн төлж барагдуулсан, хохирогчтой тохиролцсоны дагуу 17.000.000 төгрөгөөр тухайн машиныг өөрийн эзэмшилдээ авсан. Яагаад гэвэл хохирогч энэ машиныг эргээд авах боломжгүй, цаашид чи надаас худалдаж ав гэсэн тохиролцооны дагуу үүнийг бүрэн төлж барагдуулж шилжүүлж авсан. өөрийн машины зээлийн төлбөрөө ББСБ-д ямар нэгэн алдалгүй төлж байгаа. Эдний зүгээс тодорхой хэмжээнд шүүхэд энэ талаар ямар засвар хийгдэж байгаа, ямар хэлбэртэй байгааг танилцуулах бүрэн боломжтой. Эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудал бол Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1-ээр, буюу хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдэг******* явах байх. Үүн дээр шүүгдэгчийн зүгээс тайлбар хийх зүйлгүй. Гэхдээ эрүүл мэндийн даатгалын хуулиар ямар эмчилгээ хийг******* хэдэн хувийг нь яаж төлсөн талаар баримтууд дутуу харагдаад байгаа. Зөвхөн эрүүл мэндийн даатгалын сангаас ийм төлбөр авсан гэх л баримт харагдаж байгаа. Одоогоор хохирол нөхөн төлбөргүй гэж үзэж байна. Эрүүл мэндийн даатгалын санд .74.700 төгрөгийг төвлөрүүлэх нь зүйтэй. Бусад хэлбэрээр хохирогч болон хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирол бүрэн барагдсан байна. Цаашид хохирогч эрүүл мэндтэй, даатгалтай холбоотой, цалин хөлстэй холбоотой асуудлаа иргэний журмаар нэхэмжлэхэд манай үйлчлүүлэгчийн зүгээс татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ж.ид  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ж. нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шөнийн 2 цагийн орчим дүүргийн дугаар хороо, шатахуун түгээх станцийн хойд талын замаар 0 маркийн 78-98 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй хөдөлгөөнд оролцож явахдаа том оврын тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх дээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.1-т “...Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон ... замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино...” гэх Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 0 маркийн 9-******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгийг мөргөж жолооч Р.ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

    1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.ийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот орж хүнд юм хүргэж өгөөд буцаад 22 цагийн үед Улаанбаатар хотоос гараад 2 цагийн үед гэртээ харихаар дүүргийн дугаар хороо, ын урд шатахуун түгээх станцын хажууханд явж байтал эсрэг урсгалд ачааны том оврын машин ирж явсан ба зөрөх гэж байтал араас нь гэнэт машин гараад ирэхээр нь тормоз гишгээд л зайлах санаатай баруун гар тал руугаа дараад л мөргөлдсөн. Ингээд машинаасаа буух гэтэл хөл өвдөөд хөдөлж чадахгүй байсан ба удалгүй эмнэлэг болон цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг,

/хх-1 дугаар тал/,

 

    1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр Б.ийн өгсөн: “...Ж. нь 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр манай ББСБ-д улсын дугаартай тоёота приус 0 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 8,80,000 төгрөгийн зээл гаргуулан авсан. Ингээд өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 6,804,260 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Манай зүгээс болсон хэргийн талаар мэдэхгүй. Харин өөрийн эзэмшилд байгаа тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжилж байна. Нэг бол зээлийн үлдэгдэл 6,804,260 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,

/хх-17/,

 

    1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч А.гийн өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 160204 дугаартай зээлийн гэрээг Р. гэх иргэн байгуулж барьцаа хөрөнгөөр 9*******УБҮ улсын дугаартай тоёота приус 0 маркийн тээврийн хэрэгслийг 6,00,000 төгрөгийн барьцаанд тавьж сарын хувийн хүүтэй унаж явах нөхцөлтэйгөөр зээл авсан байна. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг хоцрогдолгүй төлж байгаа. Барьцаа хөрөнгө болох осолд орсон тээврийн хэрэгслийг өмчлөлдөө авах хүсэлтэй байна. Учир нь зээлдэгчээс төлбөр тооцоог төлөхгүй орхигдуулах тохиолдолд эрсдэл үүсэхээс сэргийлж өмчлөлдөө хураан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,

/хх-20/

 

    1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч ын өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. ...Иймд хохирогч Р.эд 202 оны 01 дүгээр сард эрүүл мэндийн даатгалын сангаас ,74,700 төгрөг гарсан тул уг зардлыг Ж.оос гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгож өгнө үү...” гэх мэдүүлэг,

/хх-0/,

 

    1. дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 202 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 4/02 тоот албан бичиг, хавсралт,

/хх-1-2/,

 

    1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ганзоригийн 2022 оны 12 дугаар сарын 1-ны өдрийн 80 дугаар “...Ж.ийн биед цээжний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-4-/,

 

    1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Чулуунсүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 04 дугаар “...Г.ын биед зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-42-4/,

 

    1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Сэлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар “...Р.ийн биед дунд чөмөгт ясны хугарал, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

 

    1. ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн №4214/ДД№2422474 тоот “... улсын дугаартай приус 0 маркийн тээврийн хэрэгсэл 11,061,00 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан,

/хх-2-61/

 

    1. ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №41926 тоот “...9******* УБҮ улсын дугаартай приус 0 маркийн тээврийн хэрэгсэл 1,41,600 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан,

/хх-6-7/

 

    1. Хохирогчийн хохирол төлбөртэй холбоотой баримтууд

/хх-98-108, 98-120/

 

    1. Хэргийн учралын газарт 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл

/хх--7/,

 

    1. Ж.ийн жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар

/хх-10/,

 

    1. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-0/,

 

    1. Ж.ийн хувийн байдалтай холбоотой баримтууд

/хх-1-16, 12-127/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ж. нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийн 1.1-т “...Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон ... замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино...” гэх заалтыг зөрчиж иргэн Р.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж. нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж 0 маркын 9-******* УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Р.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, схем зураг зэргээр тус тус тогтоогдсон ба хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 06 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

 

Тиймээс шүүгдэгч Ж.ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ж.ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Харин 2022 оны 12 дугаар сарын 0 өдрийн “Мөрдөгчийн магадлагаа”,  202 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0 дугаартай яллах дүгнэлтэд дурдсан Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал..,

1.4-т Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно. “ ж/ ...замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт” гэж тус тус заасныг зөрчиж...” гэх хэсгийг тус тус зөрчсөн гэж дүгнэснийг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Ж. нь “...ер нь тууш шулуун зам байсан. Урд явж байсан ачааны машин хүч алдаад нэлээд утаа хаячихсан явж байсан... ...Тэгээд зүүн гар тал руугаа дараад гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд утаан дундаас гэв гэнэт л машин гараад ирсэн.”,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р. нь: “...Гэр рүүгээ харих гээд “” колонкийн замын ард талд явж байтал урдаас ачааны том тэрэг ирж байсан. Гэтэл гэв гэнэт л ардаас нь машин гараад ирсэн. Би тоормос гишгээд амьхандаа зугтах маягтай баруун гар тал руу дартал яах ийхийн зуургүй орж ирээд л мөргөчихсөн.”,

мөрдөгч С.Мөнхбаяр нь “...замын өгсүүр хэсгийн төгсгөл болон огцом эргэлттэй, үзэгдэл хязгаарлагдмал гэж байгаа. Гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд том оврын тээврийн хэрэгслээс их хэмжээний утаа гарч байсан. Утаан дундаас юм харагдаагүй гэсэн учраас үзэгдэл хязгаарлагдмал хэсэгт гэдэгт хамааруулсан...” гэх мэдүүлгүүд, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-4/, дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-7/ зэрэг мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-а нь урьдаас тээврийн хэрэгслийг харж аюул, саад учруулах эсэхийг мэдсэн байхыг,

харин 1.4-ж нь Замын нөхцөл, газруудад өгсүүр, огцом эргэлт дээр үзэгдэлт хязгаарлагдмал нөхцөлийг тус тус хангасан байхыг шаарддаг гэтэл хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг болон нотлох баримт зэргээс дээрх замын хөдөлгөөний дүрэм  зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

 Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ж.ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Р.ийн бие махбодод хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч ажилгүй байсан буюу олох байсан орлого 16,000,000 төгрөг, хүүхдийн хичээлийн хоцрогдол 4,000,000 төгрөг, нийт  20,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримт хангалтгүй энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул холбоотой нотлох баримт болон цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаар бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй.

Мөн шүүгдэгч Ж. нь , Багахангай дүүргийн прокурорын газрын ахлах прокурор нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол ,74,700 төгрөгийг төлөх талаар хоногийн завсарлага авч, ,74,700 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн.

Харин Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэйг хуульчилсан. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.-т “Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” гэж заажээ. Иргэний нэхэмжлэгч Б. нь “...манай байгууллагын зүгээс барьцаа хөрөнгө үрэгдсэнтэй холбоотойгоор зээл эрсдэх магадлалтай учраас зээлийн үлдэгдэл болох 6,684,100 төгрөгийг яаралтай гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх тайлбарыг гаргасан ба шүүх хуралдааны явцад зээлийн эргэн төлөлт хэвийн төлөгдөж байгаа гэх тайлбарыг шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгчийн зүгээс илэрхийлсэн тул 6,684,100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж. нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүх хуралдаан завсарласан хугацаанд хохирол төлбөр төлөхтэй холбоотой, ажил хөдөлмөр эрхэлдэг, цалингийн тодорхойлолтоо шүүхэд гаргаж өгсөн байна. Шүүгдэгч Ж.ид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох боломжтой байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой нь цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанаас харагдаж байна. Түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, болгоомжгүй гэмт хэрэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуульд заасан Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд  шүүгдэгч М.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.00.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хор хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж байна. Мөн цаашид гарах хор хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамгийн бага торгох шийтгэлээр шийтгэж өгнө үү гэж хүсэж байна. Учир нь миний үйлчлүүлэгч чин санаанаасаа гэмшиж, хохирогчийг эмнэлэгт байх үеэс нь зардал, нөхөн төлбөр бусад зардлыг гаргаж, шуурхай шийдвэрлэж, өөрөө зээл авч бараг 40,000,000 гаруй төгрөгийг энэ асуудалд зарцуулсан байна. Энэ гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд, гэмшиж байгаа, ухаарч байгаа нөхцөл байдлыг нь харгалзан хамгийн доод хэмжээгээр торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Ж.ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд мөн ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ж.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, 00 нэгж буюу 00,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

Шүүгдэгч Ж. нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 4, 6.6, 6.7, 6.8, 7.1, 8.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.ийг 00 /таван зуу/ нэгж буюу 00,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгор ялаар шийтгэж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.ид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 1 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Р. нь 20,000,000 төгрөгийн хохирлын нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, ******* шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ